Харанхуйн дарлалыг сөрөн боссон нь

2018-01-11

Мо Зижиан    Гуандун муж

Би ядуу, алслагдсан уулын бүсэд төрсөн, тэнд бид арц хүж уугиулж Буддаг олон үеэрээ шүтэж ирсэн. Тэнд бүхий л газарт Буддын шашны сүмүүд байдаг, айл бүр л арц хүж уугиулахаар явдаг байсан; хэн ч хэзээ ч Бурханд итгэдэггүй байв. 1995 онд эхнэр бид хоёр Эзэн Есүст итгэдэг өөр нутагт байсан. Бид буцаж ирснийхээ дараа хүмүүсд сайн мэдээг хуваалцаж эхэлсэн ба үүнийг хүлээж авах хүмүүсийн тоо бага багаар өссөөр 100 гаруй хүн болов. Ийнхүү улам ихээр хүмүүс Бурханд итгэсээр байсан учир, орон нутгийн засаг захиргааг түгшээж эхлэв. 1997 оны нэгэн өдөр орон нутгийн цагдаагийн газарт намайг дуудсан ба тэнд Орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга, Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга, Шашны асуудал хариуцсан товчооны дарга, цагдаагийн газрын дарга мөн хэд хэдэн цагдаагийн ажилтнууд намайг хүлээж байв. Нийтийн аюулгүй байдлын товчооны дарга надаас асуув: "Та яагаад Бурханд итгэдэг юм бэ? Та хэнтэй холбоо харилцаатай байдаг вэ? Библийг хаанаас авчирсан бэ? Та яагаад чуулган руу цуглаанд явдаггүй юм бэ?" Би ийн хэлэв: "Хүмүүсийг Бурхан бүтээсэн, нар, агаар, ус гээд цөм Бурханаар бүтээгдсэн, Хүмүүс Бурханд итгэж, Түүнийг шүтэх нь тэнгэр болон газрын хууль юм. Үндсэн хуулиар иргэн бүр шашин шүтэх эрх чөлөөтэй гэж тов тодорхой заасан; Яагаад та нар биднийг Бурханд чөлөөтэй итгэхийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ?” Шашны асуудал хариуцсан товчооны дарга ийн хэлэв: Шашны эрх чөлөөнд хязгаар гэж бий, яг л торон доторх бяцхан шувуу шиг; Хэдий түүний жигүүр болон хөл нь хүлээсгүй ч тэрээр зөвхөн торон дотроо л нисэх болно. Түүний энэ бүх төөрөгдлийг сонсоод би эгдүүцэн уурлаж, ийн хэлэв: "Тэгвэл үндэсний засгийн газар ард түмэндээ худлаа ярьж байна!" Намайг ингэж хэлэхийг сонсоод тэд өөрсдийн буруу гэдгийг мэдэж байсан тул, тэгээд ч надад хэлэх үг байхгүй байсан тул гэртээ харихыг минь зөвшөөрөв. Тухайн үед буюу Төгс Xүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан 1999 оныг хүртэл би тухайн цаг үеийн итгэгчдийг хавчиж байсан ХКН-ын засгийн газрын мөн чанарыг мэдээгүй явлаа. Бурханы үгийг унших тусам, ХКН-ын засгийн газраас улам илүү хатуу ширүүн мөрдлөг хавчлагад өртөж байсан бөгөөд ХКН нь муу ёрын Сатаны биежилт байсан гэдгийг би тодорхой харж чадсан юм. Энэ бол Библид гардаг Бурханы дайсан билээ: “Агуу луу буюу бүхий л дэлхий ертөнцийг хууран мэхлэгч Диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав” (Илчлэл 12:9).

2002 оны 6-р сарын 28-ны өглөө 5:00 цаг өнгөрч байхад буюу ахан дүүс нартайгаа цугларахаар бэлтгэж байх үед гэнэт хаалга нүдэх чимээ сонсогдов. Бид Бурханы үг номыг нэн даруй нуугаад хаалгаа онгойлгов. Хаалгыг онгойлгоход гэнэт хэдэн арван цагдаа нар дайран орж ирэв. Тэд цахилгаан бороохой, гар буутай байсан бөгөөд биднийг хүчээр суулгаж, толгой дээрээ гараа тавихыг шаардав. Эдгээр муу ёрын цагдаа нар бид нарыг хорьсны дараа яг л тосгон руу дайрч байгаа дээрэмчид шиг бүх өрөөг онгичиж гарав; эд бидний ор дэвсгэр, хувцасыг авч, шалан дээр бүгдийг нь шидэв. Өнгөрсөн хугацаанд би зохион байгуулалттай гэмт хэрэг болоод дээрэмчид дээрэм тонуул хийж байхыг зурагтаар л үзэж байснаас харин "ард түмний цагдаа" зурагтаар гардаг муу ёрын дарангуйлагч, дээрэмчидтэй адил үйлдэл хийнэ гэж огтхон ч санаагүй. Тэр үед би тэднийг Бурханы үгс бүхий номуудыг олох вий гэхээс маш ихээр айж, санаа зовж байлаа. Би сэтгэл дотроо үргэлжлүүлэн залбирч, биднийг харж хамгаалахыг Бурханаас гуйж байв. Залбирлын дараа би Бурханы гайхамшигт үйлсийг харсан. Тэд байшинг бүхэлд нь нэгжиж бидний хувийн эд зүйлсийг нэгжиж, хурааж авсан боловч Бурханы үгс бүхий номуудыг олоогүй билээ. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, хамгаалалт, Бурхан бидэнтэй хамт байсан гэдгийг би мэдэж байсан бөгөөд миний Бурханд итгэх итгэл улам өссөн юм. Дараа нь тэд биднийг цагдаагийн газарт аваачиж, тэр шөнөдөө биднийг түр саатуулах байр луу шилжүүлэн хорив. Гурван өдрийн дараа цагдаа нар хүн тус бүрд 300 юанийн торгууль ноогдуулж, бид суллагдахын тулд төлөх ёстой болов. ХКН-ын засгийн газар хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөнд бүдүүлэг, зүй зохисгүй араатан шиг халдаж байгааг хараад би ихэд дургүйцсэн ч, Бурханы үгсийг бодохоос цаашгүй байлаа: “Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? … Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8-оос ) Хятадын эрх баригч нам Хятадын энэ сүүдрийн хотод "шашны эрх чөлөө, хүний эрх" гэсэн лоозон байрлуулж байгаа боловч, үнэн хэрэг дээрээ тэд Бурханыг эрээ цээргүй хяхан хавчиж, Бурханыг дагадаг хүмүүсийг баривчилж, хавчиж байлаа. Тэд хүмүүсийг Бурханд итгэж, амьдралын зөв замаар явахыг зөвшөөрдөггүй; тэд бүх итгэгчдийг бүгдийг нь нэг дор устгахыг туйлын ихээр хүсэж байв. Бид хууль зөрчих эсвэл ямар нэг муу зүйл огт хийж байсангүй. Бид зөвхөн хүмүүст Бурханыг таниулж, Бурханыг шүтэн биширч, харанхуй болон өвчин зовлонт амьдралаа орхих боломжийг олгохын тулд сайн мэдээг хуваалцаж байсан юм. Гэвч ХКН-ын цагдаагийнхан биеэ үнэлэх, аллага, санаатай галдан шатаах, залилан мэхлэх, залхаах үйл ажиллагаанд оролцсон муу ёрын хүмүүст анхаарахаас илүүтэйгээр биднийг баривчлан, саатуулж, торгохыг хүсдэг байсан. Тэд эдгээр муу ёрын хүмүүсийн гэмт хэргүүдийг хэлтрүүлж байв. Бодит байдлаас би ХКН-ын засгийн газар нь Бурханыг эсэргүүцдэг, ард түмнийг сохлон, хууран мэхэлдэг чөтгөрийн бүлэг болохыг олж харж чадсан; тэд бол Бурханы дайсан байсан юм.

Тэр жилийн 11 сарын 28-нд цөөн хэдэн ах дүүсийн хамт би сайн мэдээг бүлгийнхээ удирдагчтай хуваалцаж байлаа. Гэвч биднийг хорон санаат хүн мэдээлж, хэдэн арван цагдаа манай байшинг бүслэн авч хаалгаар эвдэн оров. Тэд буу болон бороохойнуудаа гартаа барин ийн хашхичив: “Бүү хөдөл! Гараа дээш өргөцгөө!” Тэд биднийг нэгжиж, 5000 гаруй юаний үнэ бүхий мөнгө, эд зүйлсийг маань хулгайлж авав. Тэд биднийг толгой дээрээ гараа тавиад хана руу харан суухыг тушаав. Тэр үед номын хоёр эмэгтэй дүү маань айхад би тэдэнд хандан ийн хэлэв: "Бид ямар ч муу зүйл хийгээгүй, бүү ай" Намайг ингэж хэлсэний дараа хэд хэдэн цагдаа нар над руу тэр даруйдаа ирж, нударга хөлөөрөө цохин шалан дээр унагав. Тэд бүх өрөөг хөл толгой нь мэдэгдэхгүй болтол самарч байлаа. Тэд тосгон тонож байгаа дээрэмчдээс ч илүү зэрлэг, харгис хэрцгий байв. Нэг өрөөнд байсан нэг эгч гарч ирээгүй бөгөөд муу ёрын цагдаа яаран очиж, түүнийг чангаар барьж чирч гаргав. Өөр нэг муу ёрын цагдаа түүнийг тун хөөрхөн гэсэн бөгөөд түүний бүхэл биед нь хүрч, тохуурхаж эхлэв. Эгч цөхрөнгөө баран уйлж байлаа, аз болж байрны эзэн яг цагаа олж ирэн тэднийг зогсоож эгчийг дарамтаас гаргав. Энэ үед би "ард түмний цагдаа ард түмний төлөө байдаг, ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарвал цагдаа руу утаст", "цагдаа нар бол ард түмний авран хамгаалагчид" гэх мэтийн уриа лоозон шал худал болохыг тодорхой харж байлаа. Эдгээр муу ёрын цагдаа нар бол үндсэндээ орон нутгийн танхай этгээдүүд, дээрэмчдийн бүлэг байв! Үүний дараа тэд биднийг цагдаагийн машинд түгжиж, цагдаагийн хэлтэст аваачив. Дараа нь тэд биднийг гавлаж идэж уух зүйл юу ч өгөлгүйгээр коридорт хоёр өдөр, хоёр шөнө байлгав. Бурханаас биднийг замчилж итгэл найдвар, хүч чадлыг бидэнд өгөхийг хүссэн ба тэгснээрээ бид энэхүү нөхцөл байдлыг даван туулах болно гэж би зүрх сэтгэлдээ цөхрөлтгүйгээр залбирч байв. Дараагаар нь муу ёрын цагдаа нар нэг ахыг байцаасан бөгөөд тэд авсан хариултандаа сэтгэл хангалуун бус байсан учир түүнийг газарт хүчээр дарж байгаад өөр нэг муу ёрын цагдаа нь түүний аманд нохойн ялгадас чихэв. Ахын сэтгэл санаагаар аймшигтайгаар тоглов. Энэ золгүй нөхцөл байдлыг хараад зүрх сэтгэл минь маш ихээр гуниглаж, дотор минь уур хилэн дүрэлзэн асаж байлаа. Би тэдэн рүү дайрч тэднийг хэдэн хэсэг болгон тасдахыг хүссэн ч, Бурханы үг миний зүрх сэтгэлийг замчилсан юм. “Ингэж хэлэхдээ Би энэхүү бузар заваан газарт бас амьдарч буй Өөрийн ах эгч нарыг бага зэрэг өрөвдөн хайрлаж байна, иймээс Би агуу улаан лууг үзэн яддаг болсон. … Бид бүгд бол түүний хохирогчид. Энэ шалтгааны улмаас Би үүнийг үнэн голоосоо үзэн яддаг бөгөөд үүнийг сүйрүүлэхийг хүлээж тэвчихгүй. Гэсэн хэдий боловч Би дахин бодоод үзэх үед энэ нь нэмэргүй бөгөөд энэ нь зөвхөн Бурханд л түвэг удна, иймээс Би эдгээр үгс рүү буцаж ирсэн—Би Түүний хүслийг биелүүлэхэд—Бурханыг хайрлахад Өөрийн зүрх сэтгэлээ зориулсан. … тэгснээрээ утга учир, гэрэл гэгээгээр дүүрэн амьдралыг амьдран харуулах, … Чи тэгэхийг хүсэж байна уу? Чи тийм төрлийн шийдвэртэй хүн мөн үү?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 2) Бурханы үг намайг тайвшруулж, Бурханы үгийг ойлгохыг оролдсоноор Бурханы хүслийг би ойлгосон. Бурхан эдгээр муу ёрын чөтгөрийг маш ихээр жигшдэг бөгөөд Тэр тэднийг бүгдийг нь нэн даруй устгахыг хүсдэг. Гэвч эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гүйцэлдүүлж биднийг төгс болгохын тулд Тэрээр Сатаны хүчин чармайлтыг ашиглах хэрэгтэй. Бурхан биднийг хүнд нөхцөл байдалд оруулж, тэгснээр бид ХКН-ын засгийн газрын хүйтэн царай, чөтгөрийн мөн чанарыг сайтар харах юм. Ингэснээр бид үүнийг орхин, холбоогоо тасалж, өөрсдийн чин үнэнч сэтгэл зүрхээ Бурханд бүрэн зориулж чадна. Бурхан Өөрийн ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд ХКН-ын балмад мөшгөлтийг үргэлж тэсвэрлэж байгаа. Тэгэхээр би бүтээлийн нэг хэсэг болохын хувьд авралыг олж авахын төлөө багахан зовлонг эдлэх нь юухан байх билээ? Бурхан намайг гэгээрүүлж, надад итгэл, хүч чадлыг өгсөн; Бурханыг хайрлахын тулд, Би Христийг үлгэр жишээ дагаж, Бурханы хүслийг биелүүлэхээр хатуу шийдсэн! Энэхүү Сатаны мөрдлөг хавчлагын туршид Бурханыг гэрчлэхийн тулд биднийг бурхан удирдан, хадгалж үлдээхийг би зөвхөн хүссэн юм; Бид Бурханыг хайрлах хайраа ашиглан Сатаны заль мэхийг сөрөн зогсож түүнийг ичгүүртэйгээр унагаахыг би хүсэж байв.

Гурав дахь шөнө, муу ёрын цагдаа нар биднийг Орон Нутгийн Олон Нийтийн Аюулгүй байдлын товчоонд шилжүүлж шөнийн турш биднийг байцаав. Эхлээд орлогч дарга намайг зусар үгээр өдөж ийн хэлэв: “Хэлээч! Чи гэртээ байгаа эхнэр, хүүхэд, эцэг эхээ асрах хэрэгтэй. Хэрэв чи хурдан хэлэх юм бол гэртээ харьж болно, ойлгов уу? Эдгээр үгийг сонссоны дараа би бага зэрэг уруу таталтанд орж ийн бодов: "Хэрэв би тэдэнд ач холбогдолгүй зүйлс ярих юм бол би явж, энд үлдэж зовох шаардлагагүй болно." Яг тэр мөчид Бурханы үгс намайг сэрээв: “Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд) Тэгэхэд Бурханы сүр жавхлант үгс надад Бурхан намайг ширтэж, хариу өгөхийг хүлээж байгаа мэт санагдуулав. Тиймээс би бодлоо хурдан арчиж хаяад, шийдэмгий зөвт байдлаар ийн хэлэв: "Энд ирснээсээ хойш би явна гэж бодоогүй!" Муу ёрын цагдаа түүний урхи амжилтгүй болсныг олж хараад, өөрийн жинхэнэ чөтгөрийн дүр төрхөө ил гаргалаа. Мөн орлогч дарга над дээр асгах гэж байгаа мэт хувин дүүрэн гахайн угаадсыг миний толгой дээр барив. Би түүнд хэлэв: "Энэ хүчээр хэрэг хүлээлгэхийг шаардсан, хэрцгий бөгөөд ердийн бус шийтгэл байна." Тэр намайг ингэж хэлэхийг сонсонгуутаа гэнэт зогсож, угаадсыг над дээр асгалгүйгээр доош тавилаа. Нөгөө муу ёрын цагдаа нь өмссөн арьсан гутлынхаа өсгийгөөр миний хөлийн том хуруун дээр гишгэж, чадах чинээгээрээ хүчлэн дарж, эргүүлсээр байв. Хурц өвдөлт миний бүх биеэр тархаж, би яаж ч чадалгүй зөвхөн өвдөлтөөсөө болж хашхирч байлаа. Миний хувцас хөлсөнд нэвт норсон ч, уур хилэндээ буцалсан муу ёрын цагдаа хөлийн том хурууны хумсыг минь хугарч унатал үргэлжлүүлэн дэвсэлсээр байв. Тэгэхэд миний хуруу аль хэдийн нүд хальтрам болтлоо гэмтэж, цус нь гоожиж байв. Тэсвэрлэхийн аргагүй өвдөхөд би тасралтгүй Бурханд хандан орилж, Бурханаас миний зүрх сэтгэлийг хамгаалахыг гуйв. Ингэснээр би Сатанд бууж өгөхгүй, Түүний төлөө гэрчлэл өргөн зогсох боломжтой болно. Чөтгөрийн хэрцгий байдал үүгээр зогссонгүй. Би байцаалтаас эргэн ирж буй нэг ахыгаа харав. Түүнийг үхлийн ирмэг дээр иртэл нь тарчлаажээ: бүхий л бие нь шарх сорвитой, хөх няц болсон тэрээр яг л үхэх гэж байгаа мэт харагдав. Муу ёрын цагдаа түүнийг үхнэ гэж айсан тул дурамжхан суллав. Дараа нь тэд намайг ах, эгч хоёртой хамт дараагийн байцаалтанд оруулахаар хотын SWAT багт аваачив.

Биднийг SWAT багт ирэхэд муу ёрын цагдаа бидний бүх хувцсыг тайлуулж, гарыг гавлан, хөлөнд дөнгө зүүв. Үүний дараагаар тэд биднийг доромжлохын тулд гурван удаа хашаа тойрч гүйхийг шаардав. Улмаар биднийг шоронгийн камеруудад тусгаарлав. Камерт хоригдсон хүмүүс бүгд алуурчид байлаа. Тэд бүгдээрээ яг л чөтгөр, мангас шиг байв. Муу ёрын цагдаа хоригдлуудад намайг тамлахыг тушаасан хэдий ч, Бурханы хамгаалалтаар хоригдлууд намайг дарлалгүй, харин ч бүр надад анхаарал, халамж тавьж байсан юм. Дөрвөн хоногийн дараа муу ёрын цагдаа намайг Бурханаас урваж, ахан дүүсээ худалдахыг шаардаж байсан ч, би юу ч дуугарсангүй. Тэд намайг болон бас өөр нэг ахыг минь дотор байрлах хашаа руу чирж авчиран, тэнд бидний гарыг гавлаж, хөлөнд дөнгө зүүв. Толгойд хар уут углаж, доторх хашааны голд байрлах модноос биднийг өлгөв. Харгислахын тулд тэд модон дээр шоргоолжнуудыг тавьсан нь бидний биен дээгүүр гүйж, хазаж байв. Хэдэн мянган шоргоолжинд хазуулах тарчлаан зүрхийг минь хэдэн мянган сумаар сүлбэхтэй адил болоход үхэл амьдралаас ч илүү сайхан санагдав. Зүрх болон сүнсийг минь хамгаалж өгөхийг бүхий л чадлаараа Бурханаас гуйн залбирахаас өөр зүйл үлдсэнгүй, тэгэж гэмээнэ Тэр намайг зовж шаналахад сэтгэлийн тэнхээ, хүчийг өгч, Бурханаас урвалгүй эсэргүүцэхэд минь туслах болно. Энэ үед миний оюун бодолд Бурханы үгс орж ирэв: “ … Миний алдар сансар огторгуйг бүрхэж, бүх хүмүүс Миний төлөө сүүлчийн зовлон бэрхшээлийг туулна. Та нар Миний хүслийг ойлгов уу? Энэ бол Миний хүнд тавих эцсийн шаардлага, өөрөөр хэлбэл бүх хүмүүс агуу улаан луугийн өмнө Миний өмнө хангинасан хүчтэй гэрчлэл хийж, өөрсдийгөө Надад өргөн барьж, эцсийн удаа Миний шаардлагыг хэрэгжүүлж чадна гэж Би найдаж байна. Та нар үнэхээр үүнийг хийж чадах уу? Та нар өнгөрсөн үед Миний зүрх сэтгэлийг хангалуун болгох чадваргүй байсан—та нар эцсийн удаа энэ хэв маягийг эвдэж чадах уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 34-р бүлэг). Бурханы үгс миний зүрх сэтгэлийг эрч хүчээр дүүргэв. Бурхан биднийг аврахын тулд Хятадын Коммунист Намын засгийн газраар мөшгөгдөж, бүхий л замаар зовж байв. Түүнд дэр төдийгүй гэр гэж дуудах газар ч байхгүй байлаа. Өнөөдөр би Христтэй цуг зовох боломжтой байна; миний хувьд үүнд л Бурханы хайр мөн Бурханы өргөмжлөл оршино. Надад Бурханд суу алдрыг өргөх боломж байгаа цагт би үхэхдээ жаргалтай бас эр зоригтой байх болно. Зовлон шаналал тохиолдох хором мөч бүрт би Бурханы үгэнд найдаж байв. Биднийг хоёр өдөр, хоёр шөнийн турш модноос дүүжилсэн. Гурав дахь өдрөөс нь би үнэхээр үүнийг цааш тэсвэрлэж чадахааргүй болов. Өвлийн эхэн үе байсан тул бороо орж байв, тэгэхэд миний өмссөн зүйл ердөө л доторгүй дан хувцас байлаа. Би модноос нүцгэн хөлөөрөө дүүжлээстэй, идэх, уух юу ч үгүй байв. Өлсөж, тэвчихийн аргагүй өвдөлттэй даарахын зовлон намайг үхэхийг хүсэхэд хүргэж байв, миний хийж чадах бүх зүйл чадлаараа л залбирах байв. Бие махбодынхоо сул дорой байдлаас болж, би дарлалыг тэсэлгүй Бурханаас урвах вий хэмээн дотроо маш их айж байв. Өвдөлт шаналалынхаа ид үед би Нигүүлслийн эрин үеийн Стефан номлогчийг саналаа. Тэр Есүс Эзэний номлолыг дэлгэрүүлж байснаасаа болж, олон хүнд чулуугаар нүдүүлэн, үхсэн билээ. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө Бурханаас түүний сүнсийг хүлээн авахыг гуйсан юм. Иймээс би Бурханд залбирав: "Өө Бурхан минь, миний бие дэндүү сул байна, одоо би тэвчихийн дээдээр тэвчиж байна. Надад Таниас урваснаас үхсэн минь дээр билээ, иймд Таныг миний сүнсийг аваасай гэж хүсэж байна." Залбирлын дараа хүлээж байгаагүй гайхамшиг тохиолдов: Би биеэсээ гарах туршлагыг мэдэрч, ногоон талд ирсэн байв. Тэнд хаа сайгүй өтгөн, ногоон зүлэг, соёолон байлаа. Миний оюун санаа ер бусын амар амгаланг мэдэрч, Бурханыг чангаар магтан дуулахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. “Төгс Xүчит Бурханыг чангаар магтагтун. Тэнгэр, газар дахь бүх зүйл Таныг магтана, Таныг магтана, бүгд Таныг магтана. Таны бүх тэнгэр элч Таныг өргөмжилж, магтан дуулаг. Тэнгэрийн бүх эзэд Таныг магтан дуулаг. Орчлон ертөнц даяараа Төгс хүчит Бурхан Таныг магтан дуулаг. Гялалзаж буй одод Таныг магтана, тэнгэр, газар, ус Таныг магтан дуулна, тэд бүгд Таныг магтан дуулна. Уулс, толгод нь Төгс Хүчит Бурханыг магтан дуулаг. Давалгаа болон долгио нь Таныг магтан дуулаг. Төгс Хүчит Бурхан—Таныг хамгийн өндөрт өргөмжлөн магтан дуулаг! Хамгийн ариун газарт Төгс Xүчит Бурханыг магтан дуулъя. Бөмбөрийн дуу, бүжигтэй хамт Таныг магтан дуулъя, Таныг чангаас чанга магтан дуулъя! Төгс Хүчит Бурханыг хөгжмийн зэмсэг, бөмбөрийн чимээтэй магтан дуулъя. Сионы ариун хүмүүс Таныг магтан дуулаг, бүх хүмүүс Төгс Хүчит Бурхан—Таныг магтан дуулаг! Ай Төгс Xүчит Бурхан, Таныг чангаас чанга магтан дуулъя! Аянгын чанга нүргээн Таныг магтан дуулна, Таныг чангаас чанга магтан дуулна! Агуу уудам орон зай Төгс Xүчит Бурханыг магтан дуулна. Амьсгалдаг бүхэн Таныг магтана, Магтаалын дуулал дэлхийн төгсгөлийг чичрүүлэн, Бурханыг магтан дуулаг!” (Хургыг дагаж, Шинэ Дуунуудыг Дуулахуй “Төгс Xүчит Бурханыг чангаас чанга магтан дуулахуй”). Би энэхүү юутай ч зүйрлэшгүй баяр баясгаланд бүрэн автаж, хязгааргүй эрх чөлөөн дунд амьдарч байх үед модноос дүүжлэгдсэнээс болсон өвдөлт, өлсгөлөн, даарах мэдрэмж, мөн шоргоолжид хазуулсан тэр бүх зовлон шаналал бүгд алга болсон байв. Намайг сэрэхэд аль хэдийн гурав дахь шөнө болж байсан бөгөөд муу ёрын цагдаа намайг модноос буулгав. Би гурван өдрийн турш өлгөөстэй байсан ч үхээгүй төдийгүй сэтгэлийн тэнхээгээр дүүрэн болсон байв. Энэ үнэхээр бүхнийг чадах төгс хүчин, Бурханы гайхамшигт хамгаалалт байсан юм! Би Бурханд чин зүрхний талархал болон магтаалыг өргөв.

Дөрөв дэх өдөр муу ёрын цагдаа нар намайг дахиад байцаалтад оруулж, ахан дүүсээ худалдахыг шаардсанаар барахгүй, шашны гаж урсгалд итгэсэн гэж хүлээн зөвшөөрөхийг тулгаж, намайг Бурханаас урваж, жинхэнэ замаас татгалзсан мэт болгов. Бурханы гэгээрэл намайг Бурханы үгийг эргэцүүлэхэд хүргэв: “Шалгалтыг туулах явцдаа хүмүүс сул дорой, дотроо сөрөг хандлагатай эсвэл Бурханы хүсэл эсвэл өөрсдийн хэрэгжүүлэлтийн замын талаар тодорхой бус байх нь хэвийн зүйл. Гэхдээ ямар ч тохиолдолд чи яг Иов шиг Бурханы ажилд итгэлтэй байж, Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үгс надад үнэнийг дадуулах, Бурханыг гэрчлэх эр зоригийг өгсөн. Юу ч болсон бай, би Бурханаас тэрслэж, Бурханыг гутааж чадахгүй. Тиймээс би хүчтэй бас зоригтойгоор ийн хэлэв: “Би төгс хүчит Бурханд итгэдэг, тэр бол бүх зүйлийг захирдаг цорын ганц жинхэнэ Бурхан!" Би муу ёрын гаж урсгалд итгэдэггүй, та нар үнэнийг гуйвуулж, намайг гүтгэж байна!” Нэг муу ёрын цагдаа үүнийг сонсонгуутаа дүрсхийн уурлаж, урт модон сандлыг шүүрэн, намайг үхтэл минь үүгээр зодож эхлэв. Тэр намайг цусаар бөөлжтөл цохив. Би шалан дээр татаж унан, хэвтэж байлаа. Тэд намайг ухаангүй байгааг хараад, сэрээж үргэлжлүүлэн зодохын тулд хүйтэн усаар шүршив. Энэхүү чөтгөрийн, хүний ёсноос гажууд зодуурын үеэр миний цээжний урд хэсэг, нуруу тэр чигээрээ хар хөх болж, би маш их дотоод гэмтэл авав. Долоо хоногийн дараа цусаар шээж, баруун бөөр ноцтой гэмтсэн байв (одоо хүртэл ч маш их өвддөг). Нэг сарын дараа муу ёрын цагдаа нар ямар ч нотолгоо олж чадаагүй тул хэдэн хуурамч баримт хийж, намайг түүн дээр гарын үсэг зурахыг хүчлэв. Тэгээд тэд хотын саатуулах төвд намайг түгжив. Гурван сарын дараагаар тэд намайг нийгмийн хууль, дүрмийг үл дагаж, зөрчсөн хэргээр буруутган, нэг жил албадан хөдөлмөр эрхлэх ялыг өгөв. Албадан хөдөлмөрийн зусланд би хүний бус амьдралыг туулав. Өдөр бүр өлсөж, арван хэдэн цагаар ажиллах ёстой байсан. Шоронгийн цагдаа нар намайг үе үе дарлаж, доромжилно; цахилгаан бороохой ашиглаж эсвэл жижиг харанхуй өрөөнд намайг түгжинэ. Хэрэв Бурхан намайг харж хандан, хамгаалаагүй бол би муу ёрын цагдаа нарын гарт дуусах байв. 2003 оны 11-р сарын 7-нд миний ял эдлэх хугацаа дуусаж, би дэлхийн тамаас суллагдлаа.

Ийм хэрцгий мөрдлөг хавчлаганд орсныхоо дараагаар Хятадын Коммунист Намын засаглалын урианууд дундаас "Коммунист нам агуу, гайхамшигтай, үнэн зөв" болон "Хятад шашны эрх чөлөөт улс" гэх зэрэг нь үнэн хэрэг дээрээ олон нийтийг мэхэлж, иргэдийн тархийг угаах зорилготой хорон төлөвлөгөөний илрэл байсныг би эцэст нь тодорхой харсан юм. Би энэ хөгшин чөтгөрийг чин зүрхнийхээ гүнээс үзэн ядаж байна. Энэ нь зусар үгсийг хэлж, маш муу зүйлсийг үйлддэг. Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хориглож, Хятадыг шашингүй үзлийн газар болгон хувиргахын тулд ямар ч эрээ цээргүйгээр итгэгчдийг мөшгиж, хороодог. Үүний харгислалын түвшин хэрээс хэтэрч, хүмүүсийн уурыг буцлахад хүргэж байна! Би байцаалтын үеэр тэдгээр мангасуудад хэрхэн хэрцгийгээр тамлагдан, харгис эрүү шүүлтэнд орж байснаа одоо эргээд санаж байна. Би хэд хэдэн удаа ухаан алдсан, хэрэв Бурханы хамгаалалт байгаагүй бол тэдгээр мангас намайг залгих байсан. Миний хамгийн сул дорой үед Төгс Xүчит Бурханы үг намайг тасралтгүй зоригжуулж байв: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг). Бурханы үгс надад түшиглэж болох бат суурьтай ямар нэг зүйлийг өгсөн! Энэ надад дэндүү зовлонтой, сул дорой байдалд байхад минь Бурханы үгсээр гэгээрч, удирдагдах боломжийг олгосон бөгөөд тэрхүү харанхуй цаг хугацааг даван туулах цорын ганц арга нь тэр байсан юм. Хэдийгээр би ХКН-ын засгийн газарт олон удаа баривчлагдаж, хавчигдаж, махан бие маань харгис хэрцгий тамлалтыг амсаж байсан боловч, өнгөрсөн хугацаанд ойлгоогүй байсан олон үнэнийг ойлгосон бөгөөд Хятадын засгийн газрын харгис, муу ёрын чөтгөрийн мөн чанарыг тов тодорхой харж байна. Би бас Төгс Xүчит Бурханы жинхэнэ хайрыг мэдэрч, Бурханы төгс хүчит мэргэн ухаан, гайхамшигт үйлсийг амсаж үзсэн. Энэ нь намайг Бурханы хайрыг олж, бурханы таалалд нийцэхийг эрэлхийлэхэд хөтлөсөн. Өнөөдөр би өмнө нь байсан шигээ сүмдээ өөрийн үүргээ биелүүлсээр байна; Би амьдралын зөв замаар Бурханыг дагадаг, үнэнийг эрэлхийлж, утга учиртай амьдралаар амьдрахыг эрэлхийлж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зовлонгоос хайрын үнэр анхилдаг

Шиаокай, Жянши муж Би хөдөөгийн ердийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүг л үнэ цэнтэйд тооцдог феодалын үзэл санааны улмаас хүү төрүүлээгүйдээ ичиж...

Leave a Reply