Зовлонт шалгалт бол Бурханы ерөөл

2021-01-17

Ван Ган, Хятад

Би бол тариачин хүн, манайх ядуу тарчиг гэр бүл болохоор би мөнгө олохын тулд хаа сайгүй явж түр зуурын ажил хайж мөнгө олдог байв. Би өөрийнхөө хөдөлмөрөөр сайхан амьдралыг бий болгож чадна гэж бодсон. Гэвч бодит байдал дээр над шиг цагаач ажилчдад хууль эрх зүйн баталгаа байхгүйг харсан; миний цалин ямар ч шалтгаангүйгээр байнга хойшлогддог байв. Би бусдад ахин дахин хууртагдаж, ашиглуулж байлаа. Нэг жилийн хүнд хүчир ажлын дараа би авах ёстойгоо авч чадаагүй. Энэ ертөнц үнэхээр харанхуй мэт надад санагдсан! Хүмүүс бие биетэйгээ хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг амьтны ёсоор харьцана; улаан гараараа хоорондоо тулалдаж өрсөлдөнө, би зүгээр л ийм амьдралд хөлөө олохгүй байлаа. Сэтгэл асар их өвдөж, дарамтанд орж, амьдралд итгэх итгэлээ алдаж байх үед найз минь Төгс Хүчит Бурханы авралын тухай надтай хуваалцсан. Тэр цагаас хойш би байнга цуглаанд очиж, залбирч, ах эгч нартайгаа хамт дуулж; үнэнийг хуваалцан сайн талаа ашиглан нэгнийхээ дутагдлыг нөхдөг байв. Би маш их баяр хөөртэй, эрх чөлөөтэй болсон байлаа. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар маань нийгмийн ялгаа гарган, бие биенээ мэхлэхийг хичээлгүй, бүгдээрээ чин сэтгэлээсээ нээлттэй, хоорондоо эвтэй байхыг би харсан. Хүн бүр ялзарсан зан чанараасаа салахын улд үнэнийг эрэлхийлж, хүн шиг амьдарч, аврал авахыг хичээж байв. Энэ нь надад аз жаргал, амьдралын ач холбогдол, үнэ цэнийг мэдрэх боломж олгосон юм. Тиймээс би харанхуйд амьдарч буй хүмүүст Бурханы авралыг хүлээн авч, гэрэл гэгээг дахин харах боломж олгохын тулд сайн мэдээг тараахаар шийдсэн. Ингээд би сайн мэдээг зарлан, Бурханыг гэрчлэх эгнээнд нэгдэв. Гэвч санаадгүйгээр би сайн мэдээг номлосны төлөө ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, харгисаар эрүүдэн шүүгдэж, хорих ял эдэлсэн билээ.

2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчилж байх үед хорон хүмүүс биднийг мэдээлсэн байв. Цагдаагийн зургаан албан хаагч сайн мэдээний зорилтот хүмүүсийн гэрт бидний оршин суух зөвшөөрлийг шалгах шалтаг гарган дайран орж ирэв. Тэд хаалгаар орж ирээд: “Бүү хөдөл” гэж хашгирлаа. Хорон санаат хоёр цагдаа ухаанаа алдсан мэт над руу дайрч, тэдний нэг нь миний цээжин дээрх хувцаснаас, нөгөө нь гарыг шүүрэн нуруунд минь нугалаад заналтайгаар: “Юу хийж байгаа юм бэ? Хаанаас ирсэн бэ? Нэр чинь хэн бэ?” гэж асуув. Би хариуд нь “Та нар яаж байна? Намайг яагаад баривчилж байгаа юм бэ?” гэж асуусан. Намайг ингэж хэлэхийг сонсоод тэд маш их уурлан түрэмгийгээр: “Яагаад гэдэг нь хамаагүй. Чамайг бид хайж байсан, бидэнтэй хамт яв” гэж хэлэв. Үүний дараацагдаа нар хоёр эгч болон намайг цагдаагийн машин руу түлхэж оруулав.

Дотоодыг хамгаалах хороод очсоны дараацагдаа намайг жижигхэн өрөөнд түгжив; тэд намайг шалан дээр явган суухыг тушааж, дөрвөн хүнээр намайг сахиулав. Би удаан хугацаагаар явган сууснаас маш их ядарч тэсэхэд бэрх болов. Намайг босох гэж оролдох төдийд босохоос сэргийлж толгойг минь доош нь дарж байлаа. Нэг их удалгүй зэргэлдээ өрөөнд хэн нэгний зүрх зүсмээр хашгирах дууг сонсох мөчид би маш их айсан: дараа нь над дээр ямар эрүү шүүлт, хэрцгий тамлал хэрэглэхийг би мэдэхгүй байна! Би зүрх сэтгэлдээ Бурханд яаран залбирч эхлэв: “Ай Төгс Хүчит Бурхан минь, би одоо маш их айж байна, Та надад итгэл, хүч чадал өгч, бат бэх, зоригтой байлгаач, тэгвэл би Таны гэрчлэлд зогсож чадна. Хэрэв би тэдний хэрцгий тамлалыг тэсэж чадахгүй, хэлээ хазаад амиа хорлоход хүрсэн ч би хэзээ ч Танаас Иудас шиг урвахгүй!” Залбирсныхаа дараа, миний зүрх сэтгэл хүч чадалтай болсон шиг тэгж айхаа болив.

Оройн 7 цаг гаруй, цагдаа миний гарыг нуруун ард гавлаж, асар дээрх эрүү шүүлтийн өрөө рүү түшиж оруулан шал руу түлхэж унагаав. Би олс, модон саваа, бороохой, ташуур гэх мэт бүх төрлийн эрүүдэн шүүх багаж хэрэгслүүд тавиур дээрэмх замбараагүй тавьсан байлаа. Нэг цагдаа гартаа “шарчигнасан” дуутай цахилгаан бороохой барьж сүрдүүлэн мэдээлэл өгөхийг шаардсан: “Танай чуулганд хэдэн хүн байдаг вэ? Та нар хаана уулздаг юм? Хэн ахалдаг вэ? Хэчнээн хүн энэ нутагт сайн мэдээг номлодог вэ? Яриач! Үгүй бол, чи юу болохыг үзнэ шүү!” Би заналхийлж буй цахилгаан бороохойны аюул, эрүү шүүлт тулгах хэрэгслээр дүүрэн өрөөг дахин харлаа; би өөрийн эрхгүй айж сандарсан. Энэ эрүү шүүлтүүдийг давж чадах эсэхээ ч мэдэхгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг дуудан хашхирч байлаа. Намайг үг хэлэхгүй байхыг үзээд, цагдаа уурласандаа цээжний зүүн тал руу цахилгаан бороохойгоор хэрцгийгээр ёворлоо. Тэр намайг бараг минут хэртэй тогонд цохиулсан. Тэр даруйцус маань буцалж байгаа мэт мэдрэгдэж, хөлөөс толгой хүртэл тэвчихийн аргагүй өвдсөн бөгөөд би шалан дээр өнхөрч, зогсоо зайгүй хашгирч байв. Тэр ингээд больсонгүй, гэнэт намайг чирч, бороохойгоо эрүүнд тулгаж: “Яриач! Чи юу ч хэлэхгүй юу?” гэж хашгирав. Эдгээр чөтгөрүүдийн галзууралтай нүүр тулахад тэдний тарчлалыг давж чадахгүй Бурханаас урвах вий гэж л би айж байсан. Яг тэр үед би Бурханы үгэнд ингэж хэлсний бодож оллоо. “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Бурханы үг надад итгэл, хүчийг дахин өгсөн бөгөөд муу цагдаа нар миний өмнө галзуурч, хяналтгүй болсон байсан ч, тэднийг Бурханы гар зохицуулж байгааг би мэдэрсэн. Бурханы зөвшөөрөлгүй бол тэд намайг алж чадахгүйБи Бурханд итгэж найдсаар тэдэнд бууж өгөхгүй бол тэд эцэстээ гутамшигт унах болно. Ингэж бодмогц миний биеийн бүх хүч чадал сэргэж, “Яагаад намайг энд авчирсан юм бэ? Намайг яагаад бороохойгоор тог цохиулж байгаа юм бэ? Би ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ?” гэж чанга дуугаар гэдэргүүлэн асуув. Муу цагдаа гэнэт гэрэлд орж ирсэн буга шиг үгээ хэлж гаргаж чадахгүй надаас болж цочирдож сүүлээ хавчин зугтав. Сатаны ичмээр мухардмал байдлыг хараад миний сэтгэл хөдөлж, нулимс гарсан. Энэ хүнд хэцүү үед би Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг үнэхээр мэдэрсэн. Бурханы үгийг хэрэгжүүлснээр Бурханы үйлийг харав. 5,6 минутын дараа хоёр цагдаа орж ирэв, энэ удаа тэд арга маягаа өөрчилж, туранхай цагдаа нь маш эелдгээр: “Чи хамтрах хэрэгтэй юм шүү, юу асуувал юуг нь хариул, чи ярьдаг л бол бид чамай суллаж чадна” гэсэнд би дуугарсангүй, цагдаа нэг цаас гаргаж намай гарын үсгээ зур гэлээ, дээр нь “Хөдөлмөрийн лагерьт өөрчлөх” гэсэн хэдэн үг байсан тул би гарын үсэг зурсангүй. Нэг цагдаа миний зүүн чихэн дээр маш хүчтэй алагдаж намай арай унагах шахсангүй, тэрхэн зуур миний зүүн чих дүнгэнэж, удаж удаад намжив. Дараа нь тэд дахин надад гав зүүлгэн жижиг өрөөнд хорив.

Жижиг өрөөнд буцаж ирэхэд би хөхөрч няцарсан байсан бөгөөд тэвчихийн аргагүй өвдөж байв. Миний зүрх өөрийн мэдэлгүй гуниг, сул дорой байдалд автаж байгааг мэдэрсэн: Яагаад итгэгчид ингэж зовох ёстой юм бэ? Хүмүүст үнэнийг эрэлхийлж, аврагдах боломж олгох зөв зорилготойгоор сайн мэдээг би номлосон, тэгээд энэ хавчлагыг санаандгүй амслаа. Энэ тухай бодоод би шударга бусаар буруутгагдсанаа бүр их мэдэрсэн. Зовлонгийн дунд, би зүрх сэтгэлдээ Бурханд залбирав: “Бурхан минь, миний биеийн хэмжээ бага, маш сул дорой, Бурхан минь би Танд түшиглэн гэрчлэлд зогсоход бэлэн байна, Та намайг удирдан дагуулаач.” Дараа нь би Бурханы үгийн магтан дуунаас бодож олов: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Шалгалтын шаналал бол Бурханы ерөөл юм”). Тийм байна, эдгээр хавчлага зовлон над дээр ирсэн маань Бурхан миний итгэл болон хайрыг гүйцэлдүүлэхийн төлөө, энэ өгөгдсөн орчин бол Бурханы ерөөл, би хэрхэн Бурханд гомдоллож болох вэ? Өнөөдөр би баригдаж эрүү тамлал амссан боловч Бурхан үгээрээ намайг гэгээрүүлж удирдсаар, энэ бол Бурханы хайр. Би зүрх сэтгэлдээ энэ дууг гиншин дуулсаар байж хүч чадалтай, итгэлтэй болов: “Бурхан минь, өнөөдөр цагдаа намайг яаж тамласан ч би гэрчлэлд зогсон Танаас урвахгүй, замын эцэс хүртэл Таныг дагана” гэж Бурханы өмнө зүрх сэтгэлдээ шийдэв.

Хорих лагерьт хорон муу цагдаа янз бүрийн эрүүдэн шүүх аргуудыг хэрэглэсээр байсан бөгөөд хоригдлуудыг өдөж намайг байнга зодуулдаг байлаа. Өвлийн тэсгим хүйтэнд хоригдлуудад зааварчилж, над дээр хүйтэн ус асгуулав. Хүйтэнд би хөлөөс толгой хүртэл чичирч байсан. Зүрх түгшиж, хөлс гарч, зүрхний өвдөлтөөс болж ар нуруу ч татагдан өвдөж байлаа. Эндхийн хоригдлууд засгийн газрын мөнгө олох машин байсан бөгөөд хууль ёсны эрхгүй байв. Хавчигдаж, боол болж ашиглагдахаас өөр сонголт тэдэнд байгаагүй. Өдөр нь, тэд надаар нас барагсадын өргөлд шатаадаг цаасыг албадан хэвлүүлдэг. Эхэндээ тэд намай өдөр бүр 1,000 ширхэг хэвлүүлж байснаа сүүлдээ 3,000 ширхэг болгон нэмсэн. Энэ нь над шиг туршлагагүй хүн байтугай туршлагатай хүн ч хийж чадахгүй хэмжээ байсан юм. Үнэндээ тэд санаатайгаар надад гүйцээж чадахгүй ажил өгч, ингэснээр намайг зовоож, доромжлох шалтагтай болж байв. Би тоонд хүргэж чадахгүй бол муу цагдаагийнхан 5 кг-аас дээш жинтэй дөнгө хөлд минь зүүж гар хөлийг хамтад нь гинжилдэг байсан. Би зөвхөн суугаад толгойгоо бөхийлгөж, бүсэлхийгээрээ эргэхээс өөр хөдөлж болдоггүй байв. Үүнээс гадна, хүнлэг бус, сэтгэлгүй цагдаа нар миний үндсэн хэрэгцээг асууж, анхаардаггүй байв. Шоронгийн өрөөнд бие засах газар байсан боловч би алхаж очоод орж ерөөсөө чадахгүй байлаа; өрөөнийхөө хүмүүсийг гуйж өргүүлдэг байв. Хэрэв арай гайгүй хоригдол байвал намайг дээш татаж тусалдаг; хэрэв хэн ч надад туслахгүй бол би тэсээд байдаг. Миний гар хөл хамтдаа гавлагдсан учраас хоолны цаг хамгийн хэцүү нь байлаа. Би бүх хүч чадлаараа толгойгоо доошлуулаад гар, хөлөө өргөх зөвхөн боломжтой байв. Энэ бол амандаа хоолоо хийх цорын ганц арга байсан юм. Хазах бүртээ би маш их энерги зарцуулж байв. Дөнгө миний гар, хөлийг үрж шигдэн маш их өвтгөж байсан. Нэлээд хугацааны дараа миний бугуй, шагай гялалзсан хатуу хар сайр болсон. Намайг түгжсэн үед би юм идэх аргагүй байсан бөгөөд хааяа хоригдлууд надад хоёр жижиг талх өгдөг байв. Ихэнх тохиолдолд тэд миний хоолыг идэж би хоосон ходоодтой үлддэг байсан. Уух юм бол бүр ч бага, эхэндээ хүн бүрт өдөрт хоёр аяга ус өгдөг байсан боловч би цоожтой, хөдөлж чадахгүй тул бараг ус ууж чаддаггүй байв. Ийм хүнлэг бус тамлал би нийт 4 удаа, 10 өдөр амсав. Ийм байтал цагдаа намайг шөнийн манаанд зохицуулав. Урт хугацаа цатгалан идэж чадахгүй болохоор үргэлж зүрх түгшин, бөөлжиж, цээж битүүрдэг, ингэсний улмаас тамлагдаад тув туранхай болов. Тэр үед би өлсөөд болохгүй болохоор Эзэн Есүс туршигдах үедээ Сатаныг яаж хариулж байсныг бодож олов: “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг(Матай 4:4). Зүрх сэтгэлдээ би бага сага чөлөөлөлт олж, энэхүү Сатанаар хорлогдож байгаа орчинд Бурханы энэ үгийг туулж, Бурханы өмнө нам тайванаар залбирч, үгийг нь тунгаах үед мэдэлгүйгээр тэгж зовохоо болиж, хэт өлсөхөө болив. Нэг удаа, нэгхоригдол надад: “Өмнө нь нэг залуу тэдэнд ингэж гавлагдсаар байж өлбөрч үхсэн. Хэдэн өдрийн турш юу ч идээгүйг тань харсан, харин та сэтгэлийн их тэнхээтэй юм” гэж хэллээ. Түүний хэлсэн үгийг сонсоод, зүрх сэтгэлдээ би дуугүй Бурханд талархав. Энэ бол Бурханы үгэн дэх амийн хүч намайг дэмжиж байгааг би мэдсэн юм. Бурханы үг бол үнэн, зам, амь мөн, нээрэн миний оршин тогтоних үндэс, миний Бурханд итгэх итгэл өөрийн эрхгүй лавширсан байхыг би жинхэнээр мэдэрч чадсан. Энэхүү зовлон бэрхшээлт орчинд ”Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэх энэ үнэний бодитойг жинхэнээсээ туулах болсон нь Бурханы надад өгсөн хамгийн үнэтэй баялаг, мөн миний хосгүй бэлэг юм. Түүгээр зогсохгүй хоол хүнс, хувцас хунар дээр санаа зовох шаардлагагүй орчинд үүнийг би хэзээ ч олж авч чадахгүй байсан. Одоо бол, миний зовлон надад маш үнэ цэнэтэй утга учиртай боллоо!

Ийм хавчлага тамлалыг туулаад би зүрх сэтгэлдээ ХКН-ыг улам илүү үзэн ядах болов. Бурханд итгэснээс баригдаж, элдэв зүйлийн эрүү тамлал амсаж, хүнлэг бусаар ад үзэгдсэн. Тэр үнэхээр хорон муу! Урьд нь үзэж байсан Бурханы үгийг бодож олов: “Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Энэ удааны туршлагаар би ХКН-ын мөн чанар бол Бурхантай дайсагнадаг гэснийг тодорхой харсан. Энэ нь намай гэрчлэлд бат зогсох шийдвэрийг чангалсан.

Нэг сарын дараа ХКН-ын цагдаагийнхан “нийгмийн дэг журмыг алдагдуулж, хуулийн хэрэгжилтийг таслан зогсоосон” гэж хоосон нэр албаар тулгаж, намайг нэг жилийн хөдөлмөрөөр яллав. Хөдөлмөрийн лагерт ормогц цагдаа өдөржин намайг ажил хийлгэхээр шахамдуулдаг. Би цехэд 100 уут тоолж, холбодог байсан. Хоригдлууд ирж, миний тоолсон уутнаас зориуд нэг юм уу хэд хэдэн уут авчихаад, намайг зөв тоолоогүй гэж зодож өшиглөх шалтаг үргэлж гаргана. Намайг зодуулж байхыг багийн дарга хараад ирж, хоёр нүүр гарган юу болж байгааг надаас асуухад, хоригдлууд намайг уут дутуу тоолсон гэж худал мэдүүлэг өгдөг байсан. Ингээд би багийн даргаар хатуу чанга шүүмжлэлийг тэвчих хэрэгтэй болно. Дотроо гомдож зовох үедээ би хөдөлмөрлөхийнхээ дагуу Бурханы үгийн магтан дууг дуулдаг байлаа: “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Дуулсаар дуулсаар маш сэтгэл хөдөлж, урамшуулагдан мэдэлгүйгээр нулимсаа унагаав. Хэчнээн зовлон амссан ч Бурханы өмнө гэрчлэл хийнэ. Тухайн үед надтай нас хураг нэг ах надтай хамт хоригдсон байлаа. Өдөр нь хөдөлмөрлөж бид үг хэлж болохгүй байлаа ч оройд нь цээжилж байсан Бурханы үг болон магтан дуугаа бид нууцаар бичиж гарган нэгэн нэгэндээ дамжуулж байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа, биднийг ажиллуулахаар хамт байлгасан тул бид бага дуугаар нөхөрлөж нэг нэгнээ урамшуулж тусалдаг байлаа, тэгээд дотор тэгж зовохоо больсон юм.

Түүнээс гадна тэд намайг өглөө бүр “биеэ авч явах дүрэм”-ийг цээжлэхийг тушааж, хэрэв би цээжлэхгүй бол зодуулна; мөн тэд надаар коммунист намыг магтсан дууг хүчээр дуулуулна. Хэрвээ тэд намайг дуулаагүй эсвэл уруул хөдлөөгүйг харсан бол шөнө нь гарцаагүй зодлно. Мөн тэд надаар шал арчуулж шийтгэнэ, хэрэв санаанд нь хүртэл арчаагүй бол хэрцгийгээр зодно. Нэгэн удаа хэсэг хоригдлууд гэнэт намайг цохиж өшиглөж эхлэв. Зодсоныхоо дараа тэд надаас: “Бандиа, чи яагаад зодуулж байгаагаа мэдэж байна уу? Яагаад гэвэл чи харгалзагчийг орж ирэхэд босож мэндлээгүй!” гэж хэлсэн. Зодуулсны дараа миний уур хүрдэг ч юу ч хэлэх зориггүй байсан; Энэ хууль бус, утгагүй газар зүрх сэтгэл дэх гомдол, дургүйцлийнхээ талаар зөвхөн Түүнд хэлж, уйлж чимээгүйхэн Бурханд залбирдаг байв. Энд ямар ч зүй зохис байхгүй, зөвхөн хүчирхийлэл байсан. Энд хүмүүс биш, зөвхөн галзуурсан чөтгөрүүд болон хилэнцэт хорхойнууд байсан! Ийм нөхцөл байдалд амьдран маш их шаналал, дарамтыг би мэдэрсэн, би цаашид энд нэг ч минут байхыг хүсээгүй. Сульдан доройтож, шаналах нөхцөл бүрийд би Төгс Хүчит Бурханы үгсийг боддог байлаа: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). Бурханы үг надад урам өгсөн. Бурхан надад нигүүлсэл, ерөөл, сорилт, цэвэршүүлэлт алийг ч өгч байсан энэ нь намайг тэтгэж, аврахын тулд юм; надад үнэнийг өгч, үнэнийг миний амь болгож байгаа нь тэр юм.Бурхан энэ хавчлага над дээр ирэхийг зөвшөөрсөн нь миний махан биед маш олон зовлон амсуулсан боловч надад агуу улаан луугийн Бурханыг эсэргүүцэж, үзэн яддаг хорон муу мөн чанарыг тодорхой харуулж, түүнийг үзэн ядаж, түүнээс урваж, сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд бүрэн эргүүлж хамаг эцэст Бурханаар ялагч болгуулах чадвартай болгосон. МөнБурхан надтай хамт байгааг бодитойгоор мэдрэх чадвартай болгосон. Энэ нь Бурханы үг миний амийн талх, миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл болж, энэ тамын хар нүхэнд намайг алхам бүрт удирдаж байгааг таашаах боломж надад олгосон юм. Энэ бол зовсон үедээ эдэлж, олж авсан Бурханы хайр, хамгаалалт юм. Яг энэ үед би сохор, хувиа хичээсэн, шуналтай байсан гэдгээ олж харж чадсан. Бурханд итгэснээр би Бурханаас зөвхөн нигүүлсэл, ерөөл хүртэхийг мэддэг боловч амь ба үнэнийг өчүүхэн ч эрэлхийлдэггүй байжээ. Бие минь жаахан зовлон амссаны дараа би тасралтгүй гомдоллосон; би ер Бурханы хүслийг дагалгүй, Бурханы ажлыг ойлгохын тулд эрж хайгаагүй. Надаас болж Бурхан гашуудаж, үргэлж сэтгэл нь өвдөж байж. Би үнэхээр ухамсаргүй байжээ! Гэмшиж, өөрийгөө буруутгах үедээ би чимээгүйхэн залбирч: “Ай Төгс Хүчит Бурхан минь, Таны хийдэг бүх зүйл бол намайг аврах, олж авахын төлөө юм. Би өөрийнхөө тэрслүү, сохор байгааг үзэн яддаг. Би Таныг үргэлж буруу ойлгож, Таны хүслийг анхаарч үзээгүй. Ай Бурхан минь, өнөөдөр Таны үг миний хөшүүн зүрх, сүнсийг сэрээж, Таны хүслийг надад ойлгуулав. Би өөрийн хүсэл эрмэлзэлтэй байхыг хүсэх бус зөвхөн Таны зохицуулалтад орно. Хэчнээн зовлон амссан ч Сатаны хорлол дунд Таны өмнө гэрчлэл хийнэ.” Залбирсны дараа би Бурханы сайн санаа бодлыг ойлгож, Бурхан зөвшөөрч надад үзүүлсэн орчин бүр нь Бурханы агуу хайр, аврал гэдгийг мэдсэн. Тиймээс би айж дальдран Бурханыг буруу ойлгохыг хүсэхгүй байна. Хэдийгээр нөхцөл байдал хэвээрээ байсан ч миний зүрх баяр баясгалан, таашаалаар дүүрэн байлаа. Төгс Хүчит Бурханд итгэх итгэлийнхээ төлөө зовлон, хавчлагад өртөх нь хүндэтгэл, бахархал болохыг би мэдэрсэн ба энэ нь над шиг ялзарсан хүнд хосгүй бэлэг, Бурханы онцгой адислал, нигүүлсэл юм.

Шоронд хүнд бэрх жилийг өнгөрөөсний дараа би өчүүхэн биеийн хэмжээтэй, үнэн надад маш их дутагдаж байгааг олж харлаа. Төгс Хүчит Бурхан энэ өвөрмөц орчинд миний дутагдлыг нөхөж, өсч хөгжих боломжийг надад олгосон юм. Амьдралдаа хамгийн үнэ цэнэтэй баялгийг олж авч, урьд өмнө нь ойлгоогүй олон үнэнийг ойлгуулсан ба Сатан чөтгөрийн жигшим дүр төрх, түүний Бурханы эсрэг харгис хэрцгий байдлыг тод харуулж өгсөн. Төгс Хүчит Бурханыг мөрдөн хавчиж, Христэд итгэгчдийг хядах түүний жигшүүрт гэмт хэргийг харсан. Ялзарсан хүн би Төгс Хүчит Бурханы агуу аврал, өршөөлд багтаж, Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, амь нь надад гэрэл авчирч, миний амь болж, Сатаныг дарахад, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарахад намайг чиглүүлсэн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ээж шоронд байсан өдрүүд

Жоу Жи, Хятад Ээж бид хоёр гэрээс дүрвэхэд би 15 настай байлаа. 2002 оны нэг шөнө оройтож гарснаа санаж байна. Цагдаа нар өөрийг нь...

Leave a Reply