Би мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олсон юм

2019-07-28

Фан Хао, Хятад

“Мөнгөгүй бол чи яаж гэр бүлийнхнээ дэмжиж, хайраа бэхжүүлж, найзуудтайгаа холбогдох юм бэ? Үгээрээ юу? Больж үз! Хүмүүст тийм зав байхгүй!” хэмээх интернэт дэх үг саяхнаас түгээмэл боллоо. Бүхэлдээ мөнгө рүү эргэсэн нийгэмд бүхнийг иймэрхүү практик санаа ноёлдог, материал болон материаллаг бус бүхэн нь мөнгөөр арилжиж болох тэмдэг бөгөөд халаасан дахь мөнгөний чинь хэмжээ чиний үнэ цэн, байр суурийг тодорхойлдог. Их мөнгөтэй бол бусад нь чамд үйлчилж, бялдуучлахаар булаацалдана, харин сохор ч зоосгүй бол бусад хүн чамайг дорд үзэж, найз нөхөд, хамаатан садан чинь чамаас зайлсхийнэ. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийн адил. Чинээлэг байснаар л хувийн үнэ цэнээ илэрхийлж, давуу амьдралаар амьдрах боломж олдоно гэж бодон улам олон хүн мөнгөөр бүх юмыг үнэлдэг болсон бөгөөд маш олон хүн мөнгөний боол болж, илүү их мөнгө олохын тулд бүр амь амьдрал, эрүүл мэнд, хувийн нэр төр гээд л бүхнээ золиослоход бэлэн байдаг. Нэгэн үе би хамгийн утга учиртай амьдрал юу болохыг мэддэггүй байсан тул мөнгө олохоор ажиллахыг зорилгоо болгосон юм. Дараа нь хүнд өвчин надад гэнэтийн ухаарал авчирч, мөнгөний цаадах хар бараан хүчин зүйлийг таниулж, мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олоход минь тусалсан билээ.

Мөнгө олохыг амьдралаа болгож байсан өдрүүд

1980-аад онд би эцгийнхээ эсэргүүцлийг үл хайхран ядуу гэдгээрээ нутагтаа зартай айлд бэр орсон юм. Нөхөр маань олон ах, эгчтэй бөгөөд ихэнхдээ хоногийн хоолоо яая гэдэг байлаа. Манай гэрийнхэнтэй харьцуулахад тэднийх шал өөр байв. Харин “Мөнгө бол бүх зүйл биш, гэхдээ мөнгөгүйгээр чи юу ч хийж чадахгүй” хэмээх үгийн утгыг би тэр үед л үнэхээр мэдэрсэн юм. Би бардам байсан бөгөөд өөрийнхөө хичээл чармайлтад түшиглэн “ядуу” хэмээх нэрээс ангижирч, бусдын атаархах баян амьдралаар амьдаръя гэж шийдэв. Иймээс би хэдхэн сартай охиноо гэрийнхнээрээ өсгүүлэхээр явуулаад, эд хөрөнгийн эрэлд нөхөртэйгөө хамт хот орлоо.

Тухайн үед нөхөр маань улсын компанид ердөө л түр ажил хийдэг, цалин багатай байлаа. Би нэмж мөнгө олохын тулд үйлдвэрт эрчүүдийн ажил хийж, том оврын үйлдвэрлэх төхөөрөмж ажиллуулж эхэлсэн юм. Ажил ядарч цуцмаар, аюултай байсан хэдий ч үүнийг тэсвэрлэхдээ би баяртай байлаа, “Зовлон амсахгүй бол жаргалыг мэдэхгүй” гэж аавынхаа хэлэхийг би дандаа сонсдог байсан билээ. Илүү сайхан амьдралаар амьдрахын тулд зовох нь зайлшгүй байв.

Бид хоёр хэдэн жил ажилласныхаа дараа мөнгөө арвилан хадгалаад, хошууны нийслэлд гурван давхар байшин барьж, амьдрал ч сайжирлаа. Тосгоныхоо жишгээр бол бид чинээлэг байв. Тосгоныхон биднийг бишрэн хүндэлж, намайг чадварлаг ажилтан гэж магтдаг байсан нь бах тавыг минь ихэд хангасан юм. “Мөнгө гайхалтай юм!” гэж би бодлоо. Гэхдээ бид хоёр хотынхонтой харьцуулахад бас л ядуу байсан бөгөөд бусдыг атаархуулах амьдралаас хол байв. Иймээс улам ч сайхан амьдрахын тулд би зүтгэсээр л байлаа.

Дан ганц хөдөлмөрөөр мөнгө олох боломж хэтэрхий хомс байдгийг үйлдвэрт олон жил ажилласан туршлагаасаа би сурч авсан юм. Гагцхүү хувиараа хөдөлмөр эрхэлснээр л илүү их мөнгийг илүү хурдан олж чадах байлаа. Иймээс би бизнес эрхлэх боломж газар сайгүй хайж, өөрийн гэсэн бизнес эхлүүлэхэд бэлдэв. Хэсэг хугацаанд зах зээлийн судалгаа хийсний дараа эрүүл мэнд, гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн нь эргэлт өндөртэй, түгээмэл салбар болохыг харлаа. Энэ нь баяжих сайхан арга байна гэж би бодов! Нөхөртэйгөө хэлэлцсэний эцэст 200,000 юань босгон, гоо сайхны бараа, оо энгэсэг, эрүүл мэндийн нэмэлт тэжээл шууд худалдаалах дэлгүүр нээлээ. Бизнесээ явуулахын тулд би бизнесийн удирдлага, мэргэжлийн мэдлэг, үйлчлүүлэгчийн нөөцөө хэрхэн хөгжүүлэх зэрэг элдэв янзын сургалт гээд завгүй байсан юм. Хэсэг хугацаанд чармайсныхаа дараа аажмаар илүү олон үйлчлүүлэгчтэй болж, бизнес маань улам бүр дэвжлээ. Үйлчлүүлэгчийн эх сурвалжаа нэмэгдүүлж, бизнесээ сайжруулж, орлогоо өсгөхийн тулд өдөр бүрийг баян айлын эмэгтэйчүүд дунд өнгөрүүлж, тэдэнтэй хамт хооллож, бүжгийн танхимд очиж, тэднийг магтаж, тал засаж байв, учир нь ингэснээр л тэд түрийвчээ нээн, миний дэлгүүрт мөнгөө үрдэг байсан юм. Мөнгө олохын тулд аливааг ийм хуурамч маягаар хийхийг би жигшиж байсан хэдий ч хүмүүс бүгд баг зүүн амьдардаг нийгмийн энэ дээд давхаргад нийцэхийн тулд өөрийгөө хүчлэхээс өөр аргагүй байлаа. Үйлдвэрт ажиллаж байх хугацаанд бие туйлддаг байсан бол бизнес хийж байх хугацаанд бие сэтгэлээрээ туйлдаж байв. Гэхдээ хэдэн жилийн тэмцэл, зүтгэлийн дараа бизнес минь цэцэглэж, өдөр ирэх тусам улам өөдөллөө. Би хотын төвд 5 давхар харш, суудлын машин худалдаж авсан бөгөөд шөнө болгон мөрөөддөг байсан дундаас дээгүүр давхаргын амьдралаараа ингэж нэг амьдарсан юм. Миний амжилтыг хөршүүд маань ам хуурайгүй магтаж, түүнчлэн хөршүүд, найз нөхөд маань сайшаан биширцгээлээ. Бардам зан минь ихсэж, мөнгөтэй хүмүүст очдог хүндлэл, бялдуучлал, эрх ямба гайхалтай гэдгийг мэдэрсэн юм. Тэр мөчид, миний золиосолсон бүхэн талаар өнгөрөөгүйг мэдэрлээ.

Хүний хүсэл бол ёроолгүй нүх шиг гэгддэг бөгөөд энэ үг үнэн гэдгийг баримтууд нотолжээ. Бизнес маань өсөхийн хэрээр эд баялаг хүсэх маань ч ихэслээ. Би компаниа даруйхан 16 дэлгүүртэй болгон өргөжүүлэх төлөвлөгөө зохиосон бөгөөд ингэснээр банканд арван сая гаруй юаньтай болох байв. Бизнесээ улам өргөжүүлэхийн тулд би үргэлж ажил хөөцөлдөн, гэртээ бараг үзэгддэггүй байсан болохоор нөхөр маань гэрийн бүх юмыг зохицуулах хэрэгтэй болдог байлаа. Нөхөр минь энэ талаар дандаа гомдоллон, намайг бизнес, мөнгөндөө л анхаардаг, гэр бүлээ огтхон ч хайхардаггүй гэдэг байв. Нөхөр маань гомдоллон, ойлгох сэтгэлгүй байгаад миний уур хүрдэг байлаа. Доромжлуулсан мэт санагдаж, хэнд сэтгэлээ уудлахаа ч мэдэхгүй байв. “Би гэр бүлийнхээ төлөө л биш бол мөнгө олохын тулд юунд ийм шаргуу ажиллах юм бэ? Гэр бүл минь ядуу гэдгээрээ зартай байсан, харин хэдэн жил шаргуу ажилласны минь ачаар мөнгөтэй гэдгээрээ хүн бүхэнд бишрэгдсэн хүмүүс боллоо. Энэ бүхэн шаргуу ажлын минь үр дүн биш гэж үү? Би энэ айлд санаа зовоогүй бол өөрийгөө ингэж их зүдрээх байсан гэж үү?” гэж бодогдлоо. Нөхөр бид хоёр үзэл бодлын зөрүүнээс үүдэн ялихгүй асуудал дээр байнга маргалддаг байв. Гэрийнхэн маань намайг ойлгохгүйн дээр бизнесийн ертөнцөд хэвшсэн дотоод зөрчил, тэмцэл, хоёр нүүрт уг чанараас болж бие сэтгэл минь байнга туйлддаг байлаа. Бараг өдөр бүр царай зүс минь стресстэй харагдан, нойр хоол сайн авахгүй, нойргүйдэл минь хүндэрсэн бөгөөд хөхний булчирхайн архаг үрэвсэл, мэдрэл болон зүрхний ужиг өвчин зэрэг олон янзын архаг өвчин тусаж эхэллээ. Өдөр бүр туйлдсан байхыг маань хараад охины маань санаа зовж, “Ээж ээ, та эрүүл байсан сан. Яагаад мөнгө олж эхэлмэгцээ ийм их өвдчихөв өө? Мөнгө үнэхээр тийм чухал юм уу?” гэж надад өрөвдөнгүй хэлсэн юм. Охины минь үг надад ингэж бодогдууллаа: Би ядуурлаас ангижран, бусдад атаархуулж амьдрахын тулд мөнгө олохоор чармайж, өөрийгөө туйлдуулжээ. Сайхан амьдралтай болж, бусдаар хүндлүүлсэн хэдий ч үүнийхээ үр дүнд биеэ сүйтгэж, бас гэр бүлдээ буруугаар ойлгогдлоо. Гаднаа гял цал байдлын цаадах гашуун зовлонг хэн мэдэх вэ дээ? Илүү их мөнгө олохын тулд ийм их төлөөс төлөх нь үнэхээр зохистой юу? Би өвчин зовлон, сэтгэлийн шаналлаасаа болж зүдрэн, үргэлж ганцаараа уйлдаг байв.

Зовлон дунд Бурханы хайртай учирсан нь

Хүний төгсгөл бол Бурханы эхлэл юм. Намайг хамгийн их шаналж, арга мөхөстөж байх үед Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээ надад ирсэн юм. Би Бурханы энэ үгийг уншлаа, “Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухаан алдсан энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна(“Төгс Хүчитийн санаа алдалт”).

Бурханы тайтгаруулсан үг надад тун ойр дотно санагдаж, биднийг гэх Бурханы хайр, халамж мэдрэгдлээ. Би илүү их мөнгө олох гэж тасралтгүй чармайсаар амьдралаа үдлээ. Эрчүүдийн ажил хийж, мөн үйлчлүүлэгчдэдээ таалагдах арга зам бодож олохын тулд дандаа тархиа гашилгаж, ажлын стресс, бизнесийн өрсөлдөөнийг үүрэнгээ ихэнх цагаа гэрээсээ хол, ажил дээрээ өнгөрүүлсэн бөгөөд материаллаг нөхцөл минь сайжирсан хэдий ч ядарч туйлдан өөрийгөө өвчлүүлж, шаналан амьдарсан байжээ... Энэ тухай бодоход сэтгэл дэх хорсол, шаналал булгилан гарч ирлээ. Би олон жилийн дараа эхдээ буцаж очсон төөрсөн хүүхэдтэй адил байв. Бурханы үгийн номыг бариад, цурхиран уйллаа. Намайг өвдөж, бизнесийн хүнд дарамтад орох үед нөхөр маань ойлгоогүй, хэн ч намайг үнэхээр тайтгаруулж чадаагүй, харин Бурхан энэ бүх хугацаанд хажууд минь байж, намайг өрөвдөж, ажиглаж, эргэхийг минь хүлээж байсан бөгөөд хамгийн хөөрхийлөлтэй, хүчин мөхөс байх үед минь Өөрийнх нь үгийг сонсох боломж олгож, үгийнхээ халуун дулааныг ашиглан шархалсан сэтгэлийг минь тайтгаруулжээ. Бурхан л намайг ойлгож, бэрхшээлийг минь мэддэг, зүрх сэтгэл дэх шаналлыг минь хардаг, Бурханы үг л надад жинхэнэ тайтгарал өгч чадна гэдгийг би тэр мөчид ухаарсан билээ. Чимээгүй мэгшин уйлахад нулимс хацар даган урслаа. Би өөрийн эрхгүй өвдөг дээрээ сөхрөөд, маш олон жилийн турш зүрх сэтгэлийнхээ гүнд булчихсан байсан шаналал, зовууриа ярьсан юм. Тэр мөчид, сүнс маань найдаж болох зүйл үнэхээр олдсон гэдгийг ухаарсан билээ.

Үүний дараа би чуулганы амьдралд оролцож, ах эгч нартайгаа хамт Бурханы үгийг уншиж эхэллээ. Бурхан тэнгэр, газар дахь бүх зүйлийг бүтээсэн, бидний уушгин дахь амьсгалыг хүртэл өгсөн, амьдрахад маань хэрэгтэй бүхнээр хангасан, мөн Сатан хүн төрөлхтнийг завхруулснаас хойш Бурхан хүмүүсийг залж чиглүүлж, аварсан гэдгийг би цуглаан болон нөхөрлөлөөр дамжуулан ойлгож авсан юм. Эцсийн өдрүүдэд Бурхан бидний доторх завхарсан сатанлаг зан чанарыг ариусгаж, өөрчилж, биднийг Өөрөөс нь үнэхээр эмээж, дуулгавартай дагадаг болгож, эцэстээ авралыг нь хүртэх боломж олгохын тулд сая гаруй үг илэрхийлэхээр бие махбодтой болж ирсэн. Бурханы үгийг унших тусам илүү тайван, гэрэл гэгээтэй санагдаж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, баяр хөөрийг зүрх сэтгэлдээ мэдэрдэг байлаа. Дараа нь би нөхөртөө Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээлээ. Нөхөр минь хэсэг хугацаанд эрж хайж, судалснаар эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд үнэмшиж, баяртайяа хүлээн зөвшөөрөв. Нөхөр бид хоёр адилхан итгэл бишрэлтэй байсан учраас, мөн Бурханы үгээс олсон удирдамжаас үүдэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маргалдах маань улам багассан бөгөөд зөрчил үүслээ ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёулаа Бурханы үгээр дамжуулан өөрсдөдөө дүн шинжилгээ хийж, үнэнийг эрж хайж чаддаг байлаа. Эцэст нь манай гэрт инээд хөөр дахин сонсогдох болж, би хавьгүй илүү тайвширсан билээ.

Хорт хавдар тусаад Бурханы хайраар аврагдав

Гэхдээ удалгүй төв удирдлагаас компанийн дүрэм журамд өөрчлөлт хийн, барааны үнэ өсөж, зах зээлээс уналтад орсноос үүдэн манай хот дахь адил төрлийн гурван сүлжээ дэлгүүр ар араасаа хаагдан, ганцхан манайх л үлдлээ. Бизнес муу байсан тул хэд хэдэн ажилтан, дэлгүүрийн менежер маань ажлаасаа гарав. Би яах учраа олохгүй байлаа. Бизнесээ байгуулахын тулд маш их чармайлт гаргаж, зовж зүдэрсэн байж үүнийгээ зүгээр л хаячихвал хийсэн бүхэн маань хий дэмий хэрэг болж, бүх зовлон маань талаар өнгөрнө гэж бодсон тул бизнесээ зөнд нь орхих хүсэлгүй байв. Компаниа цааш хэвийн ажиллуулахын тулд би өөрөө дөрвөн хүний ажил хариуцаж, ихэвчлэн цагтаа хооллож чадалгүй, үүнтэйгээ эвлэрч, шөнө дүл хүртэл тооллого хийн үргэлж завгүй байдаг байлаа. Би ядарч туйлдаад ихэнхдээ унтаж чаддаггүй байв. Ийм завгүй байсан болохоор хааяа л нэг Бурханд залбирч, Бурханы үгийг уншдаг байсан бөгөөд аажмаар зүрх сэтгэл минь Бурханаас холдлоо. Мөнгө олох эргүүлэгт сорогдож байх үед минь санаандгүй явдал тохиолдсон юм.

Нэг өдөр, баруун хөхний минь хажууд хатуу гүвдрүү байгааг би санаандгүй олж мэдлээ. Хөхний булчирхайн ужиг үрэвсэл маань хоёрдугаар шатны хорт хавдар болж үсэрхийлсэн ба эмчлэгдэх боломж бага гэдгийг эмч шинжилгээний дараа надад хэлсэн юм. Эмчийн үг үүлгүй тэнгэрээс аянга ниргэх мэт боллоо. Би үүнд итгэж зүрхэлсэнгүй. Шинжилгээ хийлгэхээр хоёр өөр эмнэлэг рүү яваад адилхан хариу сонссон юм. Тэр мөчид бүрэн мэдээ алдах шиг санагдав. Сэтгэл давчдам энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байсангүй. Дараагийн өдрүүдэд нь “хорт хавдар” хэмээх үг хараал адилаар санаанд байнга орж байлаа. Хорт хавдар туссан бол энэ нь амьдралаа, гэр бүлээ, бүх юмаа алдана гэсэн үг байв... “Миний амьдрал үнэхээр ингэж дуусах юм гэж үү? Энэ үнэхээр миний амьдралын эцсийн бүлэг мөн үү?” гэж бодохоос өөр аргагүй байлаа. Өвдөх болгондоо би үхнэ гэхээс айдаг байсан юм. Өдөр бүр айдас, арга мухардал дунд амьдарч, хэдийд ч үхэж магадгүй хэмээн санаа зовдог байв. Зовж шаналсандаа ийнхүү эргэцүүлэхгүй байж чадсангүй, “Би бүх насаараа завгүй явсан, зүгээр л мөнгө олж, сайхан амьдрахыг хүссэн сэн. Тэгээд эцэст нь мөнгөтэй болсны дараа амьдрал минь бараг дуусаж байна, тэгэхээр мөнгө ямар хэрэгтэй юм бэ?” Би яахаа мэдэхгүй байлаа.

Намайг шаналж, арга мөхөстөөд байхад ах, эгч нар маань зоригжуулж, тайтгаруулж, Бурханы үгийн тухай надад нөхөрлөсөн бөгөөд бэрхшээлийг давахын тулд Бурханы хүслийг ойлгож, Бурханд итгэж, найдах урам хайрласан юм. Тиймээс би Бурханы өмнө очиж, ийнхүү залбирлаа, “Бурхан минь! Би мөнгө олох гэж арав гаруй жил зүтгэлээ. Бусад бүх хүний атаархах амьдралаар амьдарч, бусдад бишрэгдэн, хүндлэгдсэн ч гэлээ би л өөрийнхөө үүрсэн гашуун зовлон, шаналлыг мэднэ. Одоо бас хэт их ажилласнаасаа болж хорт хавдар туслаа. Би тун их арга мөхөстөж, шаналсан. Бурхан минь! Би яахаа мэдэхгүй юм. Хүслийг тань ойлгож, энэ нөхцөлийг хэрхэн туулахаа мэдэхэд намайг залж чиглүүлээч.” Залбирсны дараа Бурханы энэ үг бодогдлоо: “Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол хэмжээлшгүй чадалтай эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй(Христийн эхэн үеийн айлдваруудын “6-р бүлэг”). Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг мэдрүүллээ. Бурхан бол бүх зүйлийг Бүтээгч бөгөөд хүн төрөлхтний хувь заяа Бурханы гарт байдаг, тэгэхээр миний амьдрал, үхлийг ч бас Бурхан захирдаг бус уу? Бурханы зөвшөөрөлгүйгээр хорт хавдар намайг хөнөөхгүй. Би Бурханд итгэх ёстой. Өвчин минь эмчлэгдэх эсэх, эцэстээ амьдрах, үхэх эсэх маань Бурханы гарт байдаг бөгөөд би асуудлыг Бурханд даатгаж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахыг л хүслээ. Урьд нь амьдралынхаа дийлэнхийг дэмий үрсэн боловч одоо үлдсэн хугацаандаа Бурханд итгэж, шүтэн мөргөхийг хүсэж байлаа. Бурханы үгийн удирдамжаар би зүрх сэтгэлдээ дэмжлэг мэдэрсэн бөгөөд төдийлөн их айгаагүй юм.

Дараа нь би мөнгөний төлөө тэмцэн завгүй байхаа больж, оронд нь Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож, ах эгч нартайгаа хамт нөхөрлөхөд илүү их цаг зарцуулсан юм. Тэдний нөхөрлөл надад илүү их үнэнийг ойлгох боломж олгосон билээ. Би маш олон жил амьд явсан атлаа амьдралын ямар ч нууцыг огт мэддэггүй байснаа ухаарлаа. Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулсан, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг, утга учиртай амьдрал гэж юу болох, мөн хүн төрөлхтнийг аврах Бурханы анхаарал, санаа зорилго гэх мэт зүйлийг би сурч авсан юм. Мөн Бурханы хайранд бүрэн умбаж, хэзээ ч мэдэрч байгаагүй баяр, жаргалыг мэдэрсэн билээ. Үүний зэрэгцээ би Бурханд найдаж, эмчилгээгээ үргэлжлүүллээ. Санаанд оромгүй явдал болж, хөхөн дэх хавдар маань хоргүй гэдгийг нэг шинжилгээний үеэр олж мэдээд тун гайхлаа. Яаж ийм юм байж болох билээ? Эмч нүдэндээ ч итгэлгүй, “Энэ үнэхээр гайхамшиг!” гэв. Энэ нь Бурханы гайхамшигт ажил гэдгийг би зүрх сэтгэлдээ тун тодорхой мэдэж байлаа. Хожим нь би мэс засал хийлгээд, дараа нь миний бие маш хурдан тэнхэрлээ. Миний сэтгэл ихэд хөдөлж байв. Эргэн тойрны маань ийм өвчтэй хүмүүс радио долгионы эмчилгээ, химийн эмчилгээ хийлгэж, хөхөө авхуулж, эцсээ хүртэл тэмцэлдэж, хөхөө авхуулах, үхэх хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болж байгааг харсан боловч би бүрэн бүтэн биетэй амьд үлдсэн билээ. Энэ нь Бурхан намайг хамгаалж байсан хэрэг! Талархлын нулимс нүднээс урсаж, би дахин нэг удаа талархал, магтаалыг Бурханд өргөлөө.

Эд хөрөнгийн цаадах хар бараан хүчин зүйл

Бурхан надад амьдрах дахин нэг боломж олгосныг би үүнийг туулсныхаа дараа ойлгосон төдийгүй мөнгөний араас хөөцөлдөн амьдралаа хэрхэн үрж, үүнээс болж амиа алдах шахсанаа санаад, яагаад би амьдралаа ч золиослох хэмжээнд хүртлээ мөнгийг шүтсэн юм бол хэмээн гайхахаас өөр аргагүй байв. Мөн надтай яг адилхан хүмүүс олон бөгөөд тэд бүгдээрээ мөнгөний төлөө үхэн хатан тэмцэлдэж, эцэст нь үүнийхээ төлөө зүтгэсээр амиа алдаж байгааг бас бодсон билээ. Биднийг юу хянан, эдгээр зүйлийг хийхэд хүргэдэг юм бэ? Би Бурханы үгээс хариултаа эрж хайлаа, “‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’ гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу?… Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү?(“Цор ганц Бурхан Өөрөө V”). “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг(“Цор ганц Бурхан Өөрөө III”).

Бурханы үг завхарсан хүн төрөлхтний жинхэнэ нөхцөл байдлыг илчилдэг—бид бүхэн эд хөрөнгө, нэр алдар, зол завшааныг эцэс төгсгөлгүй булаацалдан тэмцэлддэг боловч энэ нь Сатаны учруулсан хор хөнөөл гэдгийг хэн ч ухаардаггүй. “Мөнгө нэгдүгээрт”, “Мөнгө бүх зүйл биш, гэхдээ мөнгөгүй бүтэх юм гэж үгүй”, “Хүн мөнгө мөнгө гэсээр үхдэг; шувуу хоол хоол гэсээр үхдэг”, “Зовлон амсахгүй бол жаргалыг мэдэхгүй” гэх мэт сатанлаг дүрмийн нөлөөнд бид автан, мөнгөтэй байх нь амьдралын маань өв хөрөнгө бөгөөд мөнгөтэй бол бүх юмтай болно хэмээн төөрөлдөн итгэдэг. Бид мөнгийг цорын ганц түшиг тулгуур, дэмжлэгээ гэж үздэг. Тэгээд улам их мөнгөтэй болохын тулд мөнгө үйлдвэрлэдэг машин мэт өдөр бүр шаргуу ажиллаж, тэр ч бүү хэл эрүүл мэнд, амь амьдралаа зольдог. Мөнгөний төлөө би амь амьдралаа эрсдэлд оруулан хүнд хүчир ажил тасралтгүй хийдэг байсан; мөнгөний төлөө биеийнхээ хэмжээ хязгаарыг үл хайхран дөрвөн хүний ажил хариуцсан. Сатаны эдгээр зартай үг миний амь болж, амьдралын цорын ганц эрэл хайгуул, зорилго болсон байжээ. Арав гаруй жил шаргуу ажилласнаараа би материаллаг амьдралын гойд сайхан хэв маягийг олж авч, эргэн тойрныхоо хүмүүсийн магтаал, бишрэлийг хүртсэн. Бардам зан минь ихэд ханасан боловч эдгээрийн төлөө хатуу төлөөс төлжээ: бизнестээ бүдчиж, зан чанар минь хуурамч, зальхай болсон; маш удаан хугацаанд завгүй байсаар гэр бүлээ үл хайхрахад хүрч, нөхөр бид хоёрын харилцаанд сэв суусан юм; хэтрүүлж ажиллаад нойргүйдэн зовж, янз бүрийн өвчин тусаж, бас хорт хавдраас болж үхэх шахсан... Би Сатаны өвчин шаналал, хорсол гунигийн торонд урхидуулахын амтыг үзэж, айсуй үхлийн аюул, арга мухардлыг зүрх сэтгэлдээ бүр ч их амссан юм. Мөнгө махан биеийн минь хүслийг түр зуур л хангах боловч амийг минь эргүүлэн худалдан авч, амьдралыг минь өчүүхэн төдий ч уртасгаж чадахгүй. Мөнгийг эрэлхийлэх нь утга учир, үнэ цэнгүй гэдгийг, Сатан биднийг эд хөрөнгөөр уруу татаж, завхруулж, хорлосон гэдгийг, мөн энэ нь эд хөрөнгө хөөцөлдөх эргүүлэгт биднийг улам гүн урхидаж, эцэстээ бид Сатанд залгиулах байж гэдгийг одоо би одоо тодорхой харлаа. Бурханы үг л намайг гэгээрүүлж, залж чиглүүлэн Сатаны заль мэхийг нэвт харах боломж олгосон билээ. Үүнгүйгээр би өөртөө юу тохиолдож байгааг ч мэдэлгүй Сатанд хорлуулж, бүр хөнөөлгөх байлаа. Эдгээрийг ойлгомогцоо би урьдын алдаагаа засах, мөнгө олохын тулд илүү цагаар ажиллахаа болих, бас эд хөрөнгийн боол байхаа болих тангараг өргөсөн юм. Энэ насандаа миний олох мөнгөний хэмжээг урьдаас заяасан байдаг. Би хэвийн байдлаар ажиллаж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж л байвал хангалттай хоол унд, хувцас хунартай байна гэдгээ мэдэн, сэтгэл хангалуун байж чадна. Хүмүүсийн юу юунаас илүү эрэлхийлэх ёстой зүйл бол үнэн агаад бүх зүйл дээр Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы үгэнд найдан амьдрах явдал юм, учир нь ийм маягаар л бид хамгийн утга учиртай амьдралыг амьдран харуулж чадах билээ.

Хүлээсээс ангижирч, амьдралын зөв замаар алхах нь

Намайг үнэнийг эрэлхийлэхээр сэтгэл шулуудаад байх үед нэг өдөр найз маань, “Яг одоо нэг бараа маш сайн зарагдаж байгаа, тэгээд би чамтай хамтран ажиллах гэсэн юм. Надад ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Чи үйлчлүүлэгч болон дэлгүүрээр ханга. Би бараагаар хангая, тэгээд хоёулаа ашгаа тэнцүүхэн хувааж болно. Чамайг тэгье гэвэл би маргааш бараагаа авлаа!” гэв. Би үүнийг сонсоод, “Надаас ямар ч хөрөнгө оруулалт авалгүй бизнес хиймээр байгаа юм уу? Энэ чинь гайхалтай сайхан зүйл биш үү?” хэмээн бодсон юм. Тэгээд нэмж бодож үзэлгүйгээр зөвшөөрлөө. Найзыгаа явсан хойно сэтгэл тогтож өгөхгүй байсан бөгөөд арайхийн өөрийгөө тайвшруулаад ингэж бодов, “Би угаасаа сүлжээ дэлгүүр ажиллуулдаг, энэ тун хэцүү. Үүнд би хөрөнгө оруулах хэрэггүй боловч миний бараан дээр өөр брэнд нэмэгдэнэ, тэгээд эрч хүч, цаг хугацаа гарцаагүй зарцуулж таарна. Урьд нь би мөнгөний төлөө зүтгэсээр амь амьдралаа золиослох шахсан. Бурхан л авраагүй бол өнөөдөр яаж амьд байх билээ? Би үнэхээр тэр зам руу буцаад орох гэж үү?” хэмээн бодлоо. Дараа нь би хариулт хайн Бурханы өмнө очсон бөгөөд Бурханы үгийн энэ хэсгийг уншив, “Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрж хайж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өөрийгөө засаж чадахгүй хэвээр, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй, харин ч сэтгэлээ чангалж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог нь цэцэн хүмүүс, тэмцэж, зайлж зугтаахыг сонгодог нь мунхаг хүмүүс гэж Би хэлнэ(“Цор ганц Бурхан Өөрөө III”). Бурханы өрөвдөж, буруутгасан үгийн мөр бүр сэтгэлийг минь хөдөлгөсөн бөгөөд ямар ч гарцгүйгээр Сатаны торонд урхидуулсан байхад минь Бурханы мэдэрсэн шаналал, гунигийг надад мэдрүүллээ. Мөнгө олохын тулд яаж зовсноо, мөн Бурханд яаж авруулснаа бодоод маш их гэмшив. Сатаны хуарангаас би Бурханд удаа дараа авруулсан атлаа зөрүүдлэн будилуу, тоомсоргүй хэвээр үлдэж, мөнгө олохтой холбоотой бүх асуудал дээр Сатаны торонд хүчээр урхидуулсан хэвээр байсан ба Бурханы хүслийг огтхон ч эрж хайлгүй эд хөрөнгө, нэр алдар, алс хэтийг үргэлжлүүлэн эрэлхийлж, мөнгө олох ямар ч боломжийг алдахыг огт хүсдэггүй байлаа. Урьд нь, амьд үлдэх тухай сатанлаг зарчмаар хэрхэн амьдарч, зөвхөн эд хөрөнгө, нэр алдар, зол завшаан хөөцөлдөн зовж тэмцэн амьдралынхаа тэн хагасыг үрж, эцэст нь юу ч үгүй хоцорсноо бодлоо. Би үүнээс ямар ч үнэ цэн, утга учир олж аваагүй юм. Намайг эргээд дөнгөж эрүүл саруул болмогц найз маань хамт бизнес хийе гэлээ. Сатан найзыг маань ашиглан намайг уруу татаж, мөнгө олох эргүүлэгт дахин урхидаж, Бурханыг орхиулж, Түүнээс урвуулаад, тоглоом тохуу хийж, хорлодог хуарандаа намайг буцаан аваачих гэсэн юм биш үү? Гэвч одоо би сэрж, Сатаны үнэхээр жигшүүртэй гэдгийг мэдсэн бөгөөд Сатаны эдгээр арга мэхэнд маш гүн гүнзгий хорлуулж, урхидуулсандаа өөрийгөө буруутгасан юм. Тэр үед л би Бурханы зүрх сэтгэлийг дахин шархлуулахгүй гэж шийдсэн билээ. Би бат зогсож, Бурханыг гэрчилж, Сатаныг шившиглэх ёстой байлаа! Иймээс найзынхаа бизнес саналыг хүлээн зөвшөөрөхөөс тууштай татгалзлаа.

Өнөөдөр би Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэн дийлэнх цагаа өнгөрүүлдэг. Бүтээлийн хувиар үүргээ биелүүлэхийн тулд чуулганд бас чадах бүхнээ хийдэг. Бизнесийн асуудлаа би Бурханд даатгасан. Бизнестээ би өөрийн хүчээр зүтгэхээ болиод, оронд нь Бурханы төлөвлөгөө, зохицуулалтыг дуулгавартай дагадаг. Заримдаа ах, эгч нартайгаа хамт сайн мэдээ түгээх үедээ надтай адил туршлагатай, шаналан амьдарч байсан хүмүүсийг Бурханы өмнө авчирдаг. Би сэтгэлдээ эд хөрөнгийн төлөөх эрэл хайгуулаа эцэст нь орхиод урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй сүнслэг эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрсэн төдийгүй Бурханы нэгэн гайхамшгийг туулсан билээ. Заримдаа би сайн мэдээг түгээгээд маш завгүй байдаг болохоор дэлгүүрээ ажиллуулах цаг гардаггүй ч дараа нь үйлчлүүлэгчид маань над дээр биечлэн ирж, юм худалдан авдаг. Заримдаа хэдэн өдрийн турш ямар ч орлогогүй байдаг боловч сар болгон хэд хэдэн байнгын үйлчлүүлэгч томоохон захиалга өгч, би бас л ижил түвшний гүйлгээ хийдэг. Бүх зүйлийг Бурхан зохицуулдаг бөгөөд бидний хэр их эд хөрөнгөтэй байх нь дан ганц бидний хичээл зүтгэлээс хамаардаг зүйл биш гэдгийг энэ нь надад харуулсан билээ. Энэ нь бүхэлдээ Бурханы бидэнд хайрладаг зүйл юм. Нэг л мэдэхэд би Бурханд итгээд олон жил болжээ. Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурхан л хүмүүст гэрлийг авчирч чадна, мөн Бурханыг шүтэн мөргөж, үнэнийг эрэлхийлж, аливаа зүйлийн талаарх андуу бодлоо өөрчилж, Бурханы үгийг үйлдлийнхээ замч болгосноор бид үнэхээр амьдралын зөв замаар алхаж, утга учиртай амьдралаар амьдарч эхэлнэ гэдгийг би Бурханы үгийг уншсанаар гүнээ мэдэрсэн юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.

Үхлийн ирмэгээс буцсан минь

Жао Гуанмин, Хятад 1980-аад оны эхээр би 30-аад настай байсан бөгөөд барилгын компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл...

Leave a Reply