Христэд итгэгч, хамтрагчтайгаа хэрхэн ажлын сайн харилцаа тогтоосон тухай

2019-04-28

Жианьшинь, Малайз

Редакторын үг: Ашиг сонирхол хөндөгдсөн үед хүмүүсийн хооронд нөхөрлөл гэж байдаггүй хэмээн хүмүүс үргэлж хэлдэг. Энэ ч үнэн. Хувийн ашиг сонирхол бүхнээс түрүүнд тавигддаг орчин үеийн нийгэмд өөрсдийнхөө ашиг сонирхлын өмнө гэр бүлийн холбоо, нөхөрлөл, хайрыг хадгалах хэцүү юм. Өөрийн ашиг сонирхлыг бодолцсоноос үүдэн юугаа ч ярьж болдог найзтайгаа харилцах харилцаа нь муудсан Жианьшинь эгчийн хувьд ч гэсэн ийм байлаа. Гэвч дараа нь Жианьшинь найзтайгаа маргаанаа шийдвэрлэж, урьдынх шигээ эвтэй болж чадсан юм. Жианьшинь яаж ингэсэн бэ? Түүний туршлагын талаар уншицгаая.

Би өөрийнхөө өмнө бусдыг тавьж, хэнтэй ч эвтэй байж чадна гэж нэг үе итгэдэг байв

Би харилцаа холбооны барааны дэлгүүрт худалдагчаар ажилладаг бөгөөд гар утсанд зориулсан сүлжээний туслах хэрэгслийн багцыг голлон худалддаг. Өөрийгөө би хэнтэй ч эвтэй байж чадах өгөөмөр, уужим сэтгэлтэй хүн гэж үргэлж бодсоор ирсэн юм. Нэг удаа цуглаан дээр нэг эгч надаас ашиг сонирхлоосоо болж ажил дээрээ хамтрагчидтайгаа маргаж үзсэн эсэхийг минь асуухад би бодож үзэлгүй, “Үгүй ээ! Үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирээд хэн рүү очно, тэр хүн нь хүлээж авдаг юм. Бид энэ талаар хэзээ ч маргадаггүй, тэгээд ч би өөрийнхөө л ашиг сонирхлыг анхаарч, өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг хүн биш” гэж өөртөө итгэлтэйгээр хэлсэн санагдаж байна. Ингэж хэлснээс хойш удалгүй, өөрийн минь талаарх үнэлэлтийг орвонгоор нь эргүүлсэн хэд хэдэн зүйл хамтрагч бид хоёрын хооронд ар араасаа тохиолдоно гэж би санаагүй юм.

Хэсэг хугацааны өмнө манай дэлгүүр ердийнхөөсөө завгүй болсон бөгөөд байнгын ажилчид зохицуулахад хэтэрхий их хөл хөдөлгөөнтэй байгааг дарга маань хараад Ханна гэх түр ажилтан авсан юм. Ханна сэргэлэн, яриасаг байв. Ханнаг ажилд нь дадлагажуулахыг дарга маань надаас хүсэж, би ч баяртайгаар зөвшөөрөв. Дараа нь би Ханнад ажлын нарийн ширийний талаар маш нухацтай зааж, үйлчлүүлэгч хүлээн авах үед нь хэрхэн харьцахыг бас сургалаа. Удалгүй Ханна үндсэн зүйлсээ мэддэг боллоо. Тэгээд надад маш их талархан, удалгүй бид хоёр юуны ч талаар ярилцаж чаддаг сайн найзууд болсон юм.

Борлуулалт буурахад нөхөрлөлд маань ан цав суулаа

Ханна эрс хурдан ахиц гарган, удалгүй бараг худалдаа болгоныг амжилттай дуусгаж байв. Удалгүй Ханнагийн борлуулалт минийхээс давж, надад бага зэрэг тавгүй санагдаж эхэллээ.

Нэг өдөр Ханнаг өөр нэг ажилтантай хамт гадагшаа гарсан хооронд дэлгүүрт нэг хос орж ирсэн бөгөөд би тэднийг хүлээж авав. Би гар утсанд нь тохирох багц олоход нөхөрт нь туслаад, эхнэрт нь бусад саналуудынхаа талаар хэллээ. Тэр үед Ханна буцаж ирэв. Ханна үйлчлүүлэгчийн маань эхнэрийг хариуцан авсан бөгөөд өөр нэг ажилтан борлуулалт хийхэд нь түүнд тусаллаа. Тун удахгүй худалдаа хийгдэж дуусав. Үүнийг хараад би маш их уурлан, “Наадах чинь анх миний үйлчлүүлэгч байсан, гэтэл чи хулгайлчихлаа. Энэ чинь ямар ч ёс зүйгүй, ёстой хэрээс хэтэрсэн явдал! Үгүй ээ, би энийг ердөө зүгээр өнгөрөөж чадахгүй. Би үйлчлүүлэгчээ буцааж авахдаа л авна!” гэж бодов. Борлуулалтаас болж үйлчлүүлэгчийн өмнө маргахаас би хэтэрхий ичсэн тул уураа барьсан боловч Ханнагийн эсрэг атгаг сэжиг төрлөө. Тухайн сард миний борлуулалтын хэмжээ түүнийхээс хамаагүй бага байсан юм. Би сэтгэл дундуурхан ингэж бодлоо, “Минийх байх ёстой байсан борлуулалтыг алдаагүй сэн бол нийт борлуулалт минь ийм бага байхгүй л байсан юм. Үйлчлүүлэгчдээсээ дахин хэзээ ч Ханнад хулгайлуулахгүй дээ!”

Үүний дараа би үйлчлүүлэгч татахын тулд дэлгүүрийн гадаа өдөр бүр сурталчилгаа тараадаг болов. Ханна аваад явчих вий гэж айсандаа би дэлгүүрт үйлчлүүлэгч орж ирэхийг хармагцаа даруйхан мэндчилдэг байлаа. Ханнагийн тухайд урьдынх шигээ урам зоригтой байхаа больж, надаас асуулт асуухад нь хариулчихвал түүний гүйцэтгэл сайжирч, надад муугаар нөлөөлнө гэж айсандаа барагтай бол хариулахгүй, өөрийнхөө борлуулалтад л анхаарч байв. Хэсэг хугацааны дараа миний борлуулалтын хэмжээ сайжирч, би үүнд баяртай байсан бөгөөд Ханна бид хоёрын харилцаа маш хүйтэн хөндий болсон юм. Үүнээс хойш төд удалгүй бид хоёрын харилцааг бүр ч муутгасан нэг зүйл болсон билээ…

Нэг өдөр намайг Ханнатай цуг ажиллаж байхад нэг эмэгтэй үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирлээ. Түүнийг хүлээн авахаар очоод, хугацаа нь дууссан дугаараа дахин идэвхжүүлэхийг хүссэн болохыг нь олж мэдэв. Түүний дугаар болон хувийн мэдээллийг нь асуугаад, цааш нь яг үргэлжлүүлэн үйлчлэх гэж байхад Ханна энэ үйлчлүүлэгчид өмнө нь үйлчилж байсан гэлээ. Би уурсан, “Чиний үйлчлүүлэгч юм бол чам руу шууд очих ёстой байсан юм. Урьд нь чи миний үйлчлүүлэгчийг хулгайлсан юм чинь одоо энэ чиний үйлчлүүлэгчийг хулгайлсанд тооцогдлоо ч гэсэн шударга л хэрэг. Би чамд яаж үйлчлүүлэгчээ зүгээр өгч чадах юм бэ?” гэж бодов. Түүнтэй яг маргах талаар бодож байтал хэд хэдэн үйлчлүүлэгч нэмж орж ирлээ. Би явж шинэ үйлчлүүлэгчдийг хүлээж авахаас өөр арга байсангүй. Намайг дөнгөж дууссаны дараа Ханна ирээд, эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ утасны дугаарыг асуухаа мартсан гэж хэллээ. Би бүдүүлгээр, “Чиний үйлчлүүлэгч биз дээ, яагаад надаас асуугаад байгаа юм бэ?” гэж хэлэв. Тэр гунигтайгаар, “Зүгээр л асуусан юм. Чамд байхгүй бол яах вэ” гэлээ. Би цааш уураа барьж дийлсэнгүй. Түүнд дэлбэртлээ уурлан, “Чиний үйлчлүүлэгч юм чинь, чи үйлчлүүлэгчээсээ асуух хэрэгтэй шүү дээ!” гэлээ. Тэр сул дорой харагдахыг хүсэлгүй, яг л адилхан ууртайгаар, “Миний үйлчлүүлэгч юм чинь чамд би үйлчлүүлэгчээ алдахгүй!” гэв. Би маш их уурлалаа. Урьд нь миний үйлчлүүлэгчдийг хулгайлахын тулд хийсэн бүх зүйлийнх нь талаар хэлж, ёс зүйгүй ааш авирынх нь талаар хамтран ажиллагсдадаа мэдэгдэж, цаашид түүнээс зайгаа барихыг анхааруулмаар байлаа. Гэвч намайг үг хэлж амжихаас өмнө Ханна, “Би чамтай яримааргүй байна” гэж тэвчээр алдан хэллээ. Тэгээд яваад өгөв. Түүнийг яваад өгөхийг хараад би маш их уурлалаа. Ханна талархах сэтгэлгүй, ухаангүй юм гэж надад санагдав. Урьд нь би түүнд маш их тусалсан байтал надад ингэж хандаж байдаг. Би түүнийг тоохоо болихоор шийдлээ.

Асуудлын уг үндсийг илрүүлж, үнэнийг хэрэгжүүлэх тангараг өргөсөн нь

Ажлын дараа Ханна бид хоёр “баяртай” ч гэцгээлгүй харьцгаав. Гэртээ харих замдаа би өдөр юу болсон талаар бодлоо. Надад тун золгүй, шаналгаатай санагдаж, “Бид хоёрын харилцаа яаж ийм жаахан зүйлээс болж ингэтлээ муудчихав аа? Би асар их завхрал илчиллээ, миний авирласан байдал Христэд итгэгчийн ааш авирт тавьдаг Бурханы шаардлагад нийцэхгүй” гэж бодохоос өөр аргагүй байв. Тэр орой ах эгч нартайгаа хийсэн цуглаан дээр би энэ бүх зүйлийг тайлбарласан бөгөөд нэг эгч надад Бурханы үгийн хэсгийг харуулав, “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ?… Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?(“Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”).

Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө, “Сатан завхруулсны дараах хүн төрөлхтний байдлыг Бурханы үг илчилдэг. Сатан биднийг завхруулсны дараа ашиг сонирхол гэх санаа бидний оюун ухаанд эн тэргүүнд байдаг. Бид хэлж, хийдэг бүхэндээ өөрсдийн ашиг сонирхлыг ахиулж, хамгаалахаар мэрийж, тэр ч бүү хэл үүнийхээ төлөө өөр хоорондоо тэмцэж, тулалдаж, хулгай хийлцдэг. Эрт цагаас хойш хаадаас эхлээд эгэл ард, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид хүртэлх хүн бүр хэдэн ч настай бай, ямар ч салбарт бай ашиг сонирхол хөндөгдөөгүй үед амар амгалан, нөхөрсгөөр эв найртай байж чаддаг. Гэвч хувийн ашиг сонирхол маань хөндөгдмөгц бид орвонгоороо эргэн, хайр найргүй болж, бүр эцэг хөвгүүд тулалдан, өстнүүд болохдоо тулдаг. Ашиг сонирхол маань хөндөгдсөн үед бид хүн чанар, эрүүл ухаанаа бүрэн алддаг гэдгийг эндээс харж болно. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө бид мөс чанар, ёс суртахуунаас маань гажсан зүйлс хийж чаддаг бөгөөд анх байсан ямар ч нөхөрлөлийг мартан, хэвийн хүн чанараа алддаг. Эдгээр нь Сатан биднийг завхруулсны үр дүн юм.”

Үүнийг сонсоод би эргэн санаж, өөрийн минь ашиг сонирхол бол Ханнагийн эсрэг арга заль сэдэж, Ханнатай муудалцаж байсан яг тэр шалтгаан мөн гэдгийг ухаарлаа. Ханна үйлчлүүлэгчдийг маань авах үед борлуулалт минь буурч, миний санааг маш их зовоосон юм. Би хэд хэдэн удаа Ханнатай маргахыг хүсэж, бүр өөрийнхөө гүйцэтгэлийг сайжруулахын тулд түүнээс үйлчлүүлэгчийг нь хулгайлахыг ч хүссэн. Ашиг сонирхлынхоо төлөө би урьдын нөхөрлөлөө үл хайхарч, Ханнатай улайм цайм үзэлцэж, бас сэм хуйвалдацгаан, хариутай бол бариутай гэх хэрүүлээ эхэлсэн. Би Христэд итгэгч маягаар огт аашлаагүй. Үүнийг ухаараад надад таагүй санагдахаас өөр аргагүй байв. Өөрийн ашиг сонирхлоос болж хамтрагчидтайгаа хэзээ ч муудалцаж байгаагүй гэж ил тод зарласан маань бодогдлоо, гэвч Бурханы үгэн дэх илчлэлийг харж, баримтуудаар надад юу ил болсныг хараад би ч бас ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс түрүүнд тавьдаг гэдгээ ойлгов. Би бусдаас дээр гарах юмгүй байв. Тэгээд надад маш их ичгүүртэй санагдлаа.

Дараа нь манай эгч надад Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг уншиж өглөө, “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ?… тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(“Петрийн замаар хэрхэн алхах вэ”).

Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Ханнатай хэрэлдэж, муудалцсан минь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” болон “Газар нутгийн ямх бүрийн төлөө тэмцэж,чадах бүхнээ эзэлж ав” зэрэг санааны сатанлаг хороор амьдарч байснаас үүдэлтэй гэдгийг би Бурханы үгийн уншлага болон эгчийнхээ нөхөрлөлөөр дамжуулан ойлголоо. Эдгээр сатанлаг хороор удирдуулан, бусадтай харьцах харьцаа минь бүгд “өөрийнхөө төлөө, ашиг сонирхлынхоо төлөө” гэх зарчимд захирагддаг байв. Би юу ч хийлээ гэсэн үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэж оролддог байлаа. Өчүүхэн ч алдагдал хүлээхийг хүсдэггүй байсан минь намайг аминчхан, жигшүүртэй, өөрийнхөө ашиг сонирхлыг л ахиулах сонирхолтой, доромжлол, зөрчил бүрээс болж ана манаа үзэхэд бэлэн байдаг болгожээ. Ханна анх дэлгүүрт ирэхдээ ажлаа мэддэггүй, нийт борлуулалт нь минийхээс доогуур, бас үйлчлүүлэгчдийг маань хулгайлдаггүй байсан тул бид хоёр хэвийн байдлаар эвтэй байж, би ч Ханнад зааж сурган, туслахын тулд чадах бүхнээ хийдэг байсан юм. Гэвч Ханнагийн нийт борлуулалт нь минийхийг давснаас хойш, ялангуяа миний үйлчлүүлэгчдийг хүлээн авч, ашиг сонирхолд минь заналхийлж эхэлснийх нь дараа би түүнд атаархаж эхэлсэн билээ. Энэ нь надад шударга бус санагдаж, түүний эсрэг атгаг сэжиг өвөрлөж эхэлсэн. Дараа нь түүнд асуудал гараад над дээр ирэхэд нь тэрхүү мэдлэгийг ашиглаад илүү олон үйлчлүүлэгчийг минь хулгайлах вий гэж айсандаа би хариулахыг хүсээгүй. Эцэстээ би өөрийнхөө борлуулалтын дүнг сайжруулахын тулд түүнтэй байгуулсан урьдын нөхөрлөлөө бүрмөсөн үл хэрэгсэж, үйлчлүүлэгчийг нь хулгайлж эхлэн, түүнд туслахаас татгалзаж, улмаар харилцаагаа бүрэн тасалж, хоёр биеэ шаналал, түгшүүр дунд амьдрахад хүргэсэн юм. Ханна дэлгүүрт ажиллахаар дөнгөж ирээд, бараг бүх зүйлийг мэдэхгүй байхад нь яаж ч бодсон би туслах ёстой байтал өөрийнхөө ашиг сонирхол болон надаас сайн ажиллалаа гэх атаархлаасаа үүдэн түүнийг бэрхшээлтэй тулгараад байхад нь туслахаас татгалзаж, тэр ч бүү хэл үйлчлүүлэгчдийг нь хулгайлахаар оролдсон. Өөрийн минь ашиг сонирхол оюун санааг минь бүрэн эзэмдсэн байжээ. Би үнэхээр хэтэрхий аминчхан, жигшүүртэй байж! Үүнийг ухаарах үедээ би, Сатан намайг хэтэрхий гүн гүнзгий завхруулсан ба надад өчүүхэн төдий ч хүн чанар байхгүй, мөн жаахан ч гэсэн мөс чанар, эрүүл ухаан байхгүй гэдгийг олж харлаа. Үүний зэрэгцээ би удирдамжийнх нь төлөө зүрх сэтгэлийнхээ угаас Бурханд талархав. Энэхүү орчны илчилсэн зүйлээр л дамжуулан би өөрийнхөө аминчхан, жигшүүртэй сатанлаг уг чанарыг жаахан ойлгож, эдгээр сатанлаг хорын дагуу амьдрах нь намайг улам бүр завхруулж, ашиг сонирхлынхоо өчүүхэн хэсэг болгоны төлөө хэрэлдэхэд хүргэн, хүмүүстэй хэвийн харилцаатай байх боломжгүй болгоно гэдгийг мэдэж чадсан юм. Би эдгээр зүйлийг ойлгох үедээ, цаашид эдгээр сатанлаг үзлээр амьдарч, үргэлж хувийн ашиг сонирхлоо бодолцдог байхаа болино. Би үнэнийг эрж хайн, эдгээр сатанлаг зан чанараас ангижирч, хэвийн хүн чанарыг амьдран харуулах болно хэмээн чимээгүйхэн тангараг өргөлөө.

Анх удаа үнэнийг хэрэгжүүлсэн минь бидний эвгүй харилцааг зарим талаар залрууллаа

Дараа өдөр нь би дэлгүүр дээр ирэх үедээ Ханнаг хараад сайн уу гэж хэлэхийг үнэхээр их хүсэв. Гэвч урьд нь миний ажлыг булаасан гэдгийг нь бодохоор мэндлэх хүсэл бүрэн унтарч, аман дээр гарч ирсэн үгээ хэлж чадсангүй. Өөр лүү нь харахад Ханна намайг хараагүй царайлж, харин өмнөө байгаа ажлаа хийлээ. Ханна бид хоёр хоёулаа өөрсдийн ажил гээд завгүй, бие биеэ үл ойшоон тэр өдрийг ийнхүү өнгөрүүлсэн юм. Дэлгүүр тэр аяараа эвгүй байдлын мананд хучигдсан мэт байв. Ийм орчинд байх нь надад маш тавгүй санагдаж байлаа. Би Ханнад эелдэг хандахыг хүссэн боловч яаж тэгэхээ мэдэхгүй байв. Иймээс би Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэн, өөрийгөө орхиж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахад Түүний удирдамжийг хүслээ.

Нэг өдөр дэлгүүрт ээж хүү хоёр ирлээ. Ханна хүүд нь үйлчлэх зуур би ээжтэй нь ямар төрлийн багц утсанд нь тохиромжтой талаар ярилцав. Ханна үүнийг анзаарч, удалгүй ярианд оролцлоо. Би дотроо, “Энэ борлуулалт минийх болох ёстой. Урьд нь би чиний үйлчлүүлэгчдэд үйлчлээд, тэр борлуулалтыг чинийх хэвээр үлдээсэн, тэгэхээр энэ борлуулалтыг минийх гэж бичих нь хэтэрсэн хүсэлт биш” гэж бодов. Ханнад яг ингэж хэлэх гэж байхдаа би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаагаа гэнэт ухаарсан тул Бурханд түргэхэн ингэж залбирав, “Бурхан минь, би дахин ийм аминчхан баймааргүй байна. Өөрөөсөө урваж, ашиг сонирхлоо орхимоор байна.” Залбирал намайг Бурханд ойртуулж, сэтгэл минь маш их хөдлөв. Энэ борлуулалт минийх биш боллоо ч гэсэн би аминч байдлынхаа завхарсан зан чанарын дагуу амьдралгүй Бурханы шаардлагын дагуу үнэнийг хэрэгжүүлж, чөлөөлөлт, эрх чөлөө, аюулгүй байдал, амар амгаланг зүрх сэтгэлдээ олж чадна гэж бодлоо. Энэ чинь илүү үнэ цэнтэй бус уу? Иймээс би энэ үйлчлүүлэгчийг Ханнад өгөв.

Хэсэг хугацааны дараа өөр үйлчлүүлэгчид үйлчилж байхад минь Ханна үйлчлүүлэгчдийг худалдан авалт хийлгэхээр ятгахад надад идэвхтэйгээр тусалсан юм. Үүнийг хараад сэтгэл минь ихэд хөдөлж, зүрх сэтгэлдээ би инээмсэглэлээ. Тэр орой тооцоо хийх цаг болоход минийх нэг л биш байгааг би анзаарав. Ханна надад бэрхшээл тулгарсныг хараад, шалтгааныг нь олоход надад туслахаар сайн дураараа ирэв. Бид хоёрын харилцаа сайжирсан нь тэр мөчид надад мэдрэгдсэн бөгөөд дэлгүүрийн уур амьсгал ч ихээхэн уужирлаа. Энэ нь үнэнийг хэрэгжүүлсний дүн байсан тул би ялангуяа баяртай байсан юм.

Нөхцөл байдал эргэн ирэхэд би Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэв

Нүд ирмэхийн зуур Ханнагийн ажлын сүүлийн өдөр боллоо. Урьд нь Ханна дугаарыг нь мартчихсан байсан үйлчлүүлэгч дэлгүүрт эргэн ирээд, тэр дугаарыг нь сэргээсэн эсэхийг асуув. Ханна тэр мөчид эзгүй байсан учраас би дотроо, “Энэ үйлчлүүлэгчид би үйлчлэх хэрэгтэй юу, эсвэл Ханнаг эргэж ирээд үйлчлэхийг нь хүлээх үү? Энэ үйлчлүүлэгчийг би хулгайлах хэрэгтэй юу?” гэж бодлоо. Эргэлзэх зуураа би Бурханы үгийн нэг хэсгийг гэнэт санав, “Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно(“Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”).

Хэчнээн том ч бай, жижиг ч бай, өдөр бүр бидэнд тохиолддог бүх зүйл дээр бид үргэлж Бурханы талд зогсож, үнэнийг хэрэгжүүлэн, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, өөрсдийнхөө бодит байдлыг амьдран харуулдаг арга замыг ашиглан Бурханыг алдаршуулан, гэрчлэх ёстой гэдгийг Бурханы үгээс олсон гэгээрэл минь надад ухаарууллаа. Мөн, Бурхан надад эдгээр нөхцөл байдлыг ирүүлсэн нь “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт сатанлаг хороор амьдарч, өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар явдаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг уу гэдгийг минь харахын тулд Бурханы намайг шинжих шинжилгээ байсан юм. Ханнагийн эзгүй байгааг далимдуулан үйлчлүүлэгчийг нь хулгайлах тухай дөнгөж сая ил болгосон санаа, бодлоо тунгаагаад би, үнэхээр аминчхан, жигшүүртэй гэдгээ, мөн ашиг сонирхлынхоо төлөө тэмцэхийг хүссэн хэвээр гэдгээ олж харлаа. Үгүй ээ! Би өөрийнхөө аминчхан уг чанараас урваж, Бурханы шаарддаг эрүүл ухаан, зан араншинтай хүн байж, Сатаныг шившиглэх учиртай. Үүнийг ухаараад би зүгээр л үйлчлүүлэгчийн утасны дугаарыг асуусан бөгөөд Ханнаг эргээд ирэхээр нь үйлчлүүлэгчийн дугаарыг өглөө.

Ажил тарах үед Ханна санаачилга гарган, урьд нь хийсэн ямарваа буруу зүйлдээ надаас уучлал гуйлаа. Би энэ боломжийг нь ашиглан түүнд сэтгэлээ нээж, мэдэрч явсан зүйлээ хэлсэн бөгөөд дараа нь бид хоёр тэврэлдээд, баяртай гэж хэлцгээв. Би Бурханд маш их талархсан юм, учир нь Бурханы үгээс олсон Бурханы удирдамж, гэгээрэл минь бидэнд хоорондох маргаанаа шийдвэрлэх боломжийг олгосон билээ.

Туршлагын минь дараах хүчирхэг ухаарал

Гэртээ харих замдаа би, энэ хугацаанд Ханнатай харилцсан бүх харилцаагаа болон энэ үйл явцаар дамжуулан ойлгож авсан үнэнээ эргэн бодоод, сэтгэл минь маш их хөдлөв. Бурханы ажил маш бодитой болохыг би олж харлаа. Бурхан миний эргэн тойрон дахь орчин, хүмүүс, юмс, зүйлсийг ашиглан сатанлаг уг чанарыг минь илчилдэг бөгөөд Өөрийн үгийн шүүлт, илчлэлийг ашиглан завхарсан зан чанарыг минь ойлгуулж, хэрэгжүүлэх зам өгч, жаахан хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжийг надад олгодог. Энэ нь бүгд Бурханы надад зориулсан бодитой, жинхэнэ аврал байсан юм! Бурханд талархъя! Ирээдүйд би, надад зориулан Бурханы зохицуулсан орчныг туулж, мэдрэхийн тулд амиа мөс чанартайгаар ашиглаж, тэдгээрээс завхарсан зан чанараа эргэцүүлэн, ойлгож, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, нэг л өдөр зан чанарын өөрчлөлтөд хүрч, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулна гэж найдаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ,...

Leave a Reply