Хууран мэхлэлт, хардлага зовлон л авчирдаг

2023-07-11

Грек, Жан Хань

Би чуулганы видео хийх сургалтад тогтмол явж байгаад 2020 оны 6-р сарын нэг өдөр удирдагч надад чуулганы ерөнхий ажил хэргийг зохицуулах хүмүүс хэрэгтэй байна гээд, намайг тийш нь шилжүүлэхийг хүслээ. Тэр мэдээг сонсоод би тэр чинь зүгээр л нөр их хөдөлмөр шаардсан ажил, ур чадвар шаардсан одоогийн минь үүрэг шиг аятайхан харагддаггүй гэж бодов. Хүн хүч дутагдсан учраас ингэж байгааг мэдээд жаахан тайвширсан ч сүүлд нь, нэлээд олон хүн ажлаасаа халагдсан шалтгаанаар, мөн зарим нь нэлээд нас өндөр учраас тэр үүрэгт шилжсэнийг олж мэдсэн юм. Тэр үед миний зүрх сэтгэл дэх бүх буруу ойлголт, эсэргүүцэл ил гарсан. Энэ зүгээр л чадвар шаардахгүй ажил юм бол хэн ч хийж чадна шүү дээ. Эргэн тойрны минь ах, эгч нар дандаа тушаал ахиж, байнга л илүү чухал ажил авч байна. Гэтэл Бурханы ажил бараг дуусах гэж байхад би ийм жирийн албан тушаалд томилогдлоо. Надад аврагдах боломж байгаа юу гэж бодсон юм. Гэхдээ тэр үед би хүлээн авч чадаагүй, зүгээр л сөрөг байдалд живсэн. Би эргэлзээгээр дүүрч, “Яагаад миний үүргийг сольсон юм бол? Ажлын шаардлагаар уу? Би ерөнхий ажил хэрэг зохицуулж үзээгүй, тийм ур чадвар байхгүй. Удирдагч намайг хэв чанаргүй, видеоны ажилд сургахад зохисгүй гэж бодсон учраас шилжүүлэх шалтаг олсон байж магадгүй” гээд зүгээр л таамаг дэвшүүлсээр, удирдагч намайг жинхэнээсээ юу гэж үнэлдгийг мэдэхийг үнэхээр хүсэж, “тушаал ахиж” байна уу, “буурч” байна уу гэдгээ мэдэхийг хүссэн. Би хэдэн өдөр нэлээд хямарч, намайг хэв чанаргүй болохоор удирдагч тэр ажилд тавьсан байх гэж бодоод бүр ч хямарсан. Ирээдүй бүрхэг санагдаж, би үнэхээр шаналж байлаа. Тэгээд Бурханы өмнө очиж, Бурханыг дуудан залбирч, “Бурхан минь, би энэ нөхцөл байдлыг хүлээн авч чадахгүй, Таныг асар буруу ойлгож, энийг яаж даван туулахаа мэдэхгүй байна. Өөрийгөө таньж, энэ сөрөг байдлаас гарахад минь намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ.

Залбирсны дараа би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан. “Хэрвээ чи үргэлж хүний үзэл, төсөөллөөр Бурханд хандаж, тэрийгээ ашиглан Бурханы хийдэг бүхнийг хэмжиж, Бурханы үг, ажлыг хэмждэг бол энэ нь Бурханыг хайрцаглаж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бурханы хийдэг бүхэн хүний үзэл, төсөөлөлд нийцэж чадна гэж үү? Нийцэхгүй бол чи хүлээн авч, дуулгавартай дагахгүй юу? Ийм үед чи үнэнийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Бурханыг хэрхэн дагах ёстой вэ? Энэ нь үнэнтэй хамаатай; хариултыг нь Бурханы үгээс эрж хайх хэрэгтэй. Хүмүүс Бурханд итгэхдээ бүтээгдсэн зүйлийн байранд байх ёстой. Хэзээ байх нь хамаагүй, Бурхан чамаас нуугдсан эсвэл чамд харагдсан эсэх, Бурханы хайрыг мэдэрч чадах эсэхээсээ үл хамааран чи үүрэг, даалгавар, хариуцлага чинь юу болохыг мэддэг, хэрэгжүүлэлтийн талаарх эдгээр үнэнийг ойлгодог байх ёстой. Хэрвээ чи үзэлтэйгээ зууралдсаар, ‘Энэ явдал үнэнд болон миний төсөөлөлд нийцэж байгааг тодорхой харж чадвал би дуулгавартай дагана, хэрвээ энэ нь тодорхой биш, эдгээр нь Бурханы үйлдэл гэдгийг баттай хэлж чадахгүй бол эхлээд хэсэг хугацаанд хүлээж байгаад үүнийг Бурхан хийсэн гэдэгт итгэлтэй болмогцоо дуулгавартай дагана’ гэж хэлдэг бол энэ нь Бурханыг дуулгавартай дагадаг хүн мөн үү? Биш… Бүтээгдсэн зүйлийн үүрэг юу вэ? (Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах.) Зөв. Одоо чи уг үндсийг нь олсон юм чинь энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан биш үү? Бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бүтээгч, Бурханаа дуулгавартай дагах нь бүтээгдсэн зүйл болгоны хамгийн их баримтлах ёстой зүйл юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд захирагдах нь үнэнийг олж авах үндсэн хичээл юм). Бурханы үгээс би, бүтээгдсэн зүйлийн хувьд бүх нөхцөл байдалд Бурханы зохицуулалтад захирагдах нь надад байх ёстой наад захын эрүүл ухаан, хэсэг хугацаанд ойлгохгүй байсан ч гэсэн хүлээн авсан, дуулгавартай зүрх сэтгэлээр залбирч, эрж хайх ёстойгоо мэдэж авсан. Өөрийнхөө зан авирыг харьцуулж үзээд миний дуулгавартай байдалд дэндүү олон болзол байдгийг харсан. Миний үзэлтэй нийцдэг, ашиг сонирхолд минь халдаагүй нөхцөл байдалд би ихэвчлэн захирагдаж, хүлээн авч чаддаг байлаа. Гэхдээ миний үүрэг өөрчлөгдсөн нь ирээдүй, хувь заяатай минь хамаатай тул би захирагдаж чадалгүй, асууж лавлаж, яг юу болсныг олж мэдэх гэж тэсэн ядаж байсан. Энэ олон жил Бурханд итгэсэн хэр нь надад дуулгавартай байдал огт байгаагүй. Үүрэг минь бага зэрэг өөрчлөгдөх төдийд л тэгтлээ хямарч, эсэргүүцсэн, томоохон асуудал үүссэнийг бол хэлэхийн ч хэрэггүй. Надад биеийн хэмжээ байсан гэж үү? Үүнийг ухаараад би ичиж, санаа зовоод, захирагдаж, үүргээ сайн гүйцэтгэхэд бэлэн болсон.

Өөрийгөө үнэхээр зориулж эхлээд би ерөнхий ажил хэргийг зохицуулах нь миний бодсон шиг зүгээр ч нэг нөр их хөдөлмөр биш, алхам тутамд орох зарчим байдгийг олж мэдээд, ямар ажил байх нь хамаагүй сурах сургамж, орох үнэн байдгийг үнэхээр мэдэрсэн юм. Хэсэг хугацааны дараа би ажил зохицуулахдаа бусад ах, эгч нар шиг чадварлаг биш, бас тэднээс удаан гэдгээ олж мэдэв. Ур чадвар, бүтээмжийн хувьд би тэднээс хол хоцорч байлаа. Нэг орой удирдагч надтай ярилцахаар ирээд, энэ ажилд ийм олон хүн шаардлагагүй болсон, та нэг видеоны төсөл дээр ажиллах хэрэгтэй байна гэлээ. Үүнийг сонсоод оюун ухаан минь хов хоосон болж, удирдагчаас миний үүргийг сольж байгаа тодорхой шалтгааныг асуухыг хүссэн ч яаран асуух нь утгагүй санагдсанд аман дээр гарч ирсэн үгээ залгиад, тэр явдлын дараа, ярилцсан зүйлээ зогсолтгүй бодож, удирдагчийн хэлсэн үгээс намайг шилжүүлж байгаа шалтгааныг олж мэдэх гэж хүслээ. Би үүрэгтээ үр дүнгүй болохоор энэ нь надаас салах шалтгаан байв уу? Гэхдээ намайг видеоны ажилд хэрэгтэй байна гэсэн болохоор зүгээр л шилжүүлсэн байж болох юм. Гэхдээ ажлын шаардлагаар ингэж байгаа бол би хэсэг хугацааны дараа буцаж ирж болно, эндээс явах шаардлагагүй шүү дээ. Намайг хэв чанаргүй, энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй гэж бодсон байх нь. “Ерөнхий ажил хэргийг зохицуулахад олон хүн хэрэггүй байна” гэсэн нь намайг явуулах шалтаг байж таарна. Энэ эгч намайг хямраахыг хүсээгүй болохоор хэв чанаргүй гэж хэлээгүй байх. Яг тэр үед би шууд л сэтгэлээр унасан. Энэ олон жил Бурханд итгэхдээ ерөнхий ажил хэргийг ч сайн зохицуулж чадахгүй байх юм огт төсөөлж байсангүй. Би ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л хог шаар биш үү? Бурханд итгэх итгэлд минь аврагдах найдвар байна уу? Гэтэл би маш их ээдрээтэй юм бодож, улам сэтгэлээр унасан. Тэр эгч видеоны ажлын талаар надад хэлэхэд анхааралтай сонсолгүй, ажлынхаа асуудлыг хамтдаа нэгтгэн дүгнэж байхад би огт төвлөрөхгүй, бүр төгсгөл хэсэгт нь үүрэглэсэн. Тэр хугацаанд би үүрэгтээ ямар ч ачаа үүрэхгүй хааш яаш, залхуу байсан. Намайг шилжүүлсэн тухай хэн нэгэн асуухад би сонсоогүй дүр эсгэж, хариулахыг хүсдэггүй, үүргээ сайн гүйцэтгээгүй гэсэн баримттай нүүр тулахыг огт хүсдэггүй, ганцаараа бүгж, хэнтэй ч уулзмааргүй байдаг байсан. Хэсэг хугацаанд би тэр чигтээ харанхуйд автаж, Бурханы хүслийг харж чадахгүй, маш их шаналж байсан юм.

Хожим нь би, үүрэг нь өөрчлөгдөхийг антихристүүд юу гэж үздэг тухай Бурханы үгээс уншиж, өөрийнхөө байдлыг бага зэрэг ойлгож авсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэвийн нөхцөлд хүн үүрэгтээ гарсан өөрчлөлтийг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Тэд бас өөрсдийгөө эргэцүүлж, асуудлын мөн чанарыг таньж, дутагдлаа таних ёстой. Энэ нь маш ашиг тустай зүйл бөгөөд хүмүүс хүрэхэд тун амархан—тийм ч хэцүү биш байдаг. Үүрэгт гардаг өөрчлөлтүүд бол давшгүй даваа биш; хэн ч тодорхой тунгаан бодож, зүй зохистой хандаж болохуйц энгийн байдаг. Үүргийг нь зохицуулах үед хүмүүс ядаж л дуулгавартай байж, өөрийгөө эргэцүүлсний ашиг тусыг хүртэж, үүргийнх нь гүйцэтгэл шаардлага хангаж байгаа эсэхийг илүү үнэн зөв үнэлэх ёстой. Гэхдээ антихристүүдийн хувьд тийм байдаггүй. Юу ч тохиолдлоо гэсэн тэд хэвийн хүмүүсээс өөр байдаг. Энэ ялгаа хаана оршдог вэ? Тэд дуулгаваргүй; идэвх санаачилгатайгаар хамтран ажилладаггүй, үнэнийг өчүүхэн төдий ч хайдаггүй. Харин ч үүнд дургүйцэж, үүнийг эсэргүүцэж, задлан шинжилж, судалж, ‘Яагаад надад энэ үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрдөггүй юм бэ? Намайг яагаад чухал биш үүрэгт шилжүүлсэн юм бэ? Намайг илчилж, таягдан хаях гэж байгаа юм уу?’ хэмээн таамаглаж тархиа гашилгадаг. Тэгээд тохиолдсон зүйлийг сэтгэлдээ ахин дахин бодож, эцэс төгсгөлгүй задлан шинжилж, бодлогоширсоор байдаг. Юу ч болоогүй бол тэд зүв зүгээр, харин ямар нэгэн зүйл болбол зүрх сэтгэл нь далайн шуурга адил үймрэн хөвсөлзөж, тархи толгой нь асуултаар дүүрдэг. Гаднаа бол асуудлыг тунгаан бодохдоо бусдаас илүү юм шиг харагдаж болох ч үнэндээ антихристүүд жирийн хүмүүсээс илүү ёрын муу байдаг. Энэхүү ёрын муу нь хэрхэн илэрдэг вэ? Тэдний бодол туйлширсан, төвөгтэй, нууцлаг байдаг. Хэвийн хүн буюу мөс чанар, эрүүл ухаантай хүний санаанд орохгүй зүйлс антихристийн хувьд түгээмэл тохиолддог. Үүрэгт нь энгийн зохицуулалт хийвэл хүмүүс дуулгавартай хандлагаар хариулж, Бурханы гэрийн хий гэснийг хийж, чадах зүйлээ хийж, юу ч хийлээ гэсэн бүх зүрх сэтгэлээрээ, байдаг хүчээрээ, чадлынхаа хэрээр сайн хийх ёстой. Бурханы хийсэн зүйл алдаагүй байдаг. Ийм энгийн үнэнийг багахан мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс хэрэгжүүлж чаддаг байтал антихрист ингэж чаддаггүй. Үүрэгт өөрчлөлт хийх болоход антихрист даруйхан учирлаж, үг мушгин маргаж, эсэргүүцэж, сэтгэлийнхээ гүнд үүнийг хүлээн авахаас татгалздаг. Тэдний зүрх сэтгэлд яг юу байдаг вэ? Хардалт, эргэлзээ байдаг бөгөөд дараа нь тэд элдэв янзын арга ашиглан бусдыг шалгаадаг. Тэд үг, үйлдлээрээ байдлыг тандаж, тэр ч бүү хэл хүмүүсийг үнэнээ хэл, үнэнч шударгаар ярь гэж цадиггүй аргаар албадаж, уруу татдаг. Яагаад ер нь өөрсдийг нь шилжүүлэв? Үүргээ гүйцэтгэхийг нь яагаад зөвшөөрсөнгүй вэ? Шийдвэрийг яг хэн гаргав? Хэн тэднийг ингэж баллахыг оролдсон бэ? гэх мэтээр тэд учрыг нь олох гэж оролддог. Тэд зүрх сэтгэлдээ яагаад гэж асуусаар, үнэндээ юу болоод байгаагийн учрыг олох гэж оролдсоор байдаг, ингэснээр тэд хэнтэй хэрэлдэж, хэнээс хариугаа авахаа олж мэдэж чадна. Тэд Бурханы өмнө очиж өөрийгөө эргэцүүлж, өөрт нь ямар асуудал байгааг шинжлэхээ мэддэггүй, өөрөөсөө шалтгаан хайдаггүй, Бурханд залбирч, өөрийгөө эргэцүүлж, ‘Үүргээ гүйцэтгэж байгаа байдалд минь ямар асуудал байна вэ? Би хайхрамжгүй, хааш яаш, зарчимгүй байгаад байна уу? Үр дүн ер нь гарсан уу?’ гэж асуудаггүй. Өөрөөсөө ийм асуулт асуухын оронд зүрх сэтгэлдээ үргэлж Бурханд эргэлзэж, ‘Миний үүргийг яагаад дахин хуваарилав? Надад яагаад ингэж хандаж байна вэ? Тэд яагаад ийм бодлогогүй байна вэ? Тэд яагаад надад шударга бус хандаж байна вэ? Миний нэр нүүрийг яагаад боддоггүй юм бэ? Яагаад над руу ингэж дайрч, намайг гадуурхаж байгаа юм бэ?’ гэдэг. Энэ бүх ‘яагаад’ нь антихристүүдийн завхарсан зан чанар, жудгийн тод илрэл юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). Бурханы үгийг уншаад би, миний зан авир антихристүүдийнхтэй адил ёрын муу болохыг харсан. Үүрэг минь өөрчлөгдөхөд би гаднаа тайван харагдсан ч үнэндээ сэтгэл санаа минь хямарч, хоёр тохиолдолд хоёуланд нь үүргийг минь өөрчилсөн шалтгаан, удирдагчийн хэлсэн үгийн ар дахь жинхэнэ утгыг таамаглаж, судалж байсан. Миний хэв чанар ерөнхий ажил хэрэг зохицуулж чадахааргүй учраас намайг шилжүүлсэн байх гэж сэжиглэж, Бурхан намайг ямар ч хэрэггүй гэж илчлэхийн тулд хэд хэд шилжүүлж, үүнийг ашиглан намайг таягдан хаяж байна гэж буруугаар ойлгосон. Би үнэхээр ёрын муу, зальжин уг чанартай байжээ! Үүргийг минь өөрчилсөн асуудлыг хэтрүүлэн бодож, судалж, задлан шинжилж, тэд намайг яг юу гэж боддогийг удирдагчийн үгээс таамаглахаар оролдож, тэрийгээ ашиглан чуулганд миний байр суурь хэр өндөр, нам байгааг, Бурханы зүрх сэтгэлд үнэхээр зай эзэлдэг эсэхээ, аврагдаж, ерөөгдөх боломж минь хэр их байгааг тодорхойлсон. Би хардлага, эргэлзээгээр дүүрч, эсэргүүцэж, шалгаж байсан нь антихрист зан чанар юм. Тэгээд би Бурханы хэлсэн зүйлийг санасан. “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн авдаг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Үнэнч шударга хүмүүсийн бодож сэтгэх нь энгийн байдаг. Тэд Бурхантай, хүмүүстэй эргэлзээ, болгоомжлолгүй шулуухан, чин сэтгэлээсээ харьцаж, үнэнийг хүлээн авч, Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдалд Бурханы хүслийг эрж хайж, тунгаан бодож чадна. Бурхан тэдэнд илүү их суралцаж, үнэнийг олж авах боломж олгодог. Тэр үед л би миний заль мэх, эргэлзээ намайг тэгж их сэтгэлээр унагаж, шаналгаж, Бурханаас холдуулсныг ухаарсан. Би Бурханд залбирч, “Бурхан минь, би цаашид зальжин зан чанараараа амьдармааргүй байна. Үүрэгт минь гарсан өөрчлөлт миний үзэлтэй нийцээгүй ч би дуулгавартай байж, хүлээн авч, Таны хүслийг мэдэхээр эрж хайхыг хүсэж байна” гэсэн.

Сүүлд нь би миний үүрэг солигдох бүрд яагаад тийм хүчтэй хариу үйлдэл үзүүлдгээ бодож байгаад Бурханы зарим үгийг уншсан нь итгэлийнхээ хольцыг ойлгоход минь тусалсан. “Үүрэг нь өөрчлөгдсөн талаарх антихристийн хандлага, үзэл бодлоос харвал асуудал нь хаана байна вэ? Энд байгаа асуудал том уу? (Том.) Хамгийн том алдаа нь тэд үүрэгт гарсан өөрчлөлтийг ерөөл хүртэхтэй холбох ёсгүй; тэд яавч ингэж болохгүй. Үнэндээ энэ хоёр хоорондоо холбоогүй, гэхдээ антихристийн зүрх сэтгэл ерөөгдөх хүслээр дүүрэн учраас ямар ч үүрэг гүйцэтгэсэн, үүнийгээ ерөөгдөх эсэхтэйгээ холбож, хамаатуулдаг. Иймээс тэд үүргээ зүй ёсоор гүйцэтгэж чаддаггүй бөгөөд илчлэгдэж, таягдан хаягдахаас өөр аргагүй. Энэ нь өөрсдийнх нь л буруу, ийм цөхрөнгөө барсан замаар тэд өөрсдөө л явсан(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). “Үүргийг өөрчилсөн нь маш зүй ёсны зүйл байсан ч өөрсдийг нь зовоох гэж ингэсэн, өөрсөдтэй нь хүн шиг харьцахгүй байна, Бурханы гэр бүлд хайр алга, өөрсөдтэй нь машин шиг хандаж, хэрэгтэй үедээ дуудаж, хэрэггүй болохоор нь өшиглөж хаядаг гэж антихристүүд хэлдэг. Энэ нь логикийг мушгин гуйвуулж байгаа хэрэг биш үү? Ийм юм ярьдаг хүнд мөс чанар, эрүүл ухаан байх уу? Түүнд хүн чанар байхгүй! Тэд маш зүй ёсны хэргийг мушгин гуйвуулдаг; маш зүй ёсны хэрэгжүүлэлтийг сөрөг зүйл болгож гуйвуулдаг—антихристийн ёрын муу энэ биш гэж үү? Ийм ёрын муу хүн үнэнийг ойлгож чадах уу? Яавч чадахгүй. Антихристийн асуудал нь энэ. Тэд өөрсдөд нь тохиолдож байгаа ямар ч зүйлийн логикийг мушгин гуйвуулна. Тэд яагаад мушгин гуйвуулж боддог вэ? Учир нь тэд уг чанартаа туйлын ёрын муу, мөн чанартаа ёрын муу юм. Антихристийн уг чанар, мөн чанар нь үндсэндээ ёрын муу, дээр нь тэд харгис бөгөөд эдгээр нь тэдний гол шинж чанар юм. Антихристүүд ёрын муу уг чанараасаа болоод аливааг зөв ойлгож чаддаггүй, харин ч бүх зүйлийг мушгин гуйвуулж, буруугаар ойлгож, туйлширч, дэмий маргадаг ба аливааг зөв зохицуулж, үнэнийг эрж хайж чаддаггүй(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 12-р зүйл: Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг). Бурханы үгээс би, яг л антихрист шиг аашилж, миний үүрэг ерөөгдөх эсэхтэй минь салшгүй холбоотой гэж бодож байснаа харсан. Тушаал ахиж, илүү чухал гэж үздэг үүргээ гүйцэтгэх нь аврагдах боломжийг минь нэмэгдүүлнэ, харин халагдаж, ялихгүй гэж үздэг үүргээ гүйцэтгэх нь аврагдах боломжийг минь багасгана гэж бодсон. Энэ буруу үзэл бодлоос болж чуулган миний үүргийг солиход би маш их эмзэглэж, хэтрүүлэн бодоод, үүнд зөв хандаж чадалгүй, болгоомжтой байхгүй бол аврагдаж, ерөөгдөх бүх найдвараа алдана гэж айсан. Бурханд итгэх итгэлдээ ерөөлийг бүхнээс дээгүүр тавьж, үүрэг солигдоход тушаал ахиж байна уу, буурч байна уу гэж хамгийн түрүүнд бодсон. Байр суурь дор харагдвал тушаал буурсан мэт, намайг илчилж, таягдан хаях гэж байгаа мэт санагдаж, ийм өчүүхэн зүйлд гутарч, өөрийгөө хэрэггүй гэж үзсэн. Миний ерөөгдөх хүсэл хэтэрхий их байжээ! Хүмүүсийн үүргийг солих нь чуулганы хувьд дэндүү хэвийн зүйл. Заримдаа энэ нь хүний биеийн хэмжээ, хэв чанар, ур чадварт үндэслэдэг, чуулганы ажил, өөрийнх нь амийн оролтод ашиг тустай байдаг. Заримдаа үүрэгтээ хандах хандлага нь асуудалтай, тэд завхралд амьдарч байгаа учраас үүргийг нь сольсноор тэд Бурханы өмнө очиж, өөрийгөө эргэцүүлж, таньж мэдэж, Бурханд гэмшиж, цаашид буруу замаар явахаа больдог. Энэ бол Бурханы агуу аврал юм. Заримдаа ажлын шаардлагаар зөв цагт нь тохиромжтой өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг. Удирдагч ажлын шаардлагыг дагаж, ерөнхий ажил хэрэг зохицуулах нь надад үнэхээр хүнд байгааг хараад, ур чадварт минь тохирсон үүргийг өгсөн учраас би ашиг тустай хүн болж чадсан. Тэр нь сайн зүйл. Миний уг чанар хэтэрхий ёрын муу, зальжин байсан. Ерөөгдөх талаар л бодож, тохиолдсон зүйлсийг ерөөл хүртэхтэй холбож, юмыг буруугаар харж, намайг илчилж, таягдан хаяхын тулд үүргийг минь сольсон гэж бодсон. Ямар утгагүй юм бэ! Би Бурханыг буруугаар ойлгож, сэрэмжилсэн. Тийм байдлаар би яаж үнэнд орж, үнэнийг ойлгож чадах юм бэ? Би үүргээ яаж сайн гүйцэтгэж чадах юм бэ? Ингэж бодоод би жаахан харамсаж, харалган байж, үнэнийг эрэлхийлээгүйгээ үзэж ядсан. Би цаашид тийм байхыг хүсээгүй. Ерөөлийн араас хөөцөлдөхөө больж, Бурханы бүрдүүлсэн ямар ч нөхцөл байдалд үнэнийг эрж хайж, үүргээ гүйцэтгэхэд бэлэн байлаа.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан. “Хүмүүс аврагдаж чадах эсэхийн наад захын шалгуур нь гол нь тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байгаа эсэх юм. Хэрвээ хүмүүс энэ шалгуурыг хангаж чадаж байвал мөс чанар, эрүүл ухаантай. Ийм хүмүүст аврагдах найдвар бий. Хэрвээ тэд энэ шалгуурт хүрэхгүй бол таягдан хаягдана. Та нарын улаан шугам юу вэ? ‘Бурхан намайг цохиж, зэмлэж, голж, аврахгүй байсан ч гэсэн би ер гомдоллохгүй. Үхэр, адуу шиг эцсээ хүртэл үйлчилж, Бурханы хайрыг хариулсаар байх болно’ гэж чи хэлдэг. Энэ бүхэн сайхан сонсогдож байгаа ч чи үнэхээр үүнд хүрч чадах уу? Хэрвээ чи үнэхээр ийм жудагтай, шийдвэртэй бол Би чамд илэн далангүй хэлье: Чамд аврагдах найдвар байна. Хэрвээ чамд ийм жудаг байхгүй, ийм мөс чанар, эрүүл ухаан байхгүй бол чи эцсээ хүртэл үйлчилж чадахгүй. Бурхан чамд яаж хандахыг чи мэдэх үү? Мэдэхгүй. Бурхан чамайг яаж шалгахыг чи мэдэх үү? Үүнийг ч бас чи мэдэхгүй. Хэрвээ чамд суурь, улаан шугам, эрэлхийлэх зөв арга зам байхгүй, ёс суртахуун, үнэт зүйл чинь үнэнтэй нийцдэггүй бол алдаа, бүтэлгүйтэл, шалгалт, цэвэршүүлэлттэй тулгарах үедээ бат зогсож чадахгүй, энэ тохиолдолд чи аюулд орно. Мөс чанар, эрүүл ухаан ямар үүрэгтэй вэ? Хэрвээ чи ‘Энэ бүх номлолыг би сонсож, зарим үнэнийг үнэхээр ойлгосон ч үүнийг хэрэгжүүлээгүй. Би Бурханыг сэтгэл хангалуун болгоогүй, Бурхан намайг зөвшөөрдөггүй, эцэстээ Бурхан намайг хаяж, хүсэхээ боливол энэ нь Бурханы зөвт байдал болно. Бурхан намайг шийтгэж, хараасан ч гэсэн би Бурханыг орхихгүй. Би хаашаа ч явсан Бурханы бүтээл, би Бурханд үүрд итгэнэ, үхэр, адуу шиг ажиллах ёстой байлаа ч гэсэн дагахаа хэзээ ч болихгүй, төгсгөл минь ямар байх нь хамаагүй’ гэж хэлдэг бол, хэрвээ чи үнэхээр ингэж шийдсэн бол сайн байна: Чи бат зогсож чадна. Хэрвээ та нар ингэж шийдээгүй, ийм зүйл хэзээ ч бодож байгаагүй бол жудаг, мөс чанар, эрүүл ухаанд чинь эргэлзээгүй асуудал байна. Учир нь та нар Бурханд ямар нэгэн зүйл хийж өгөхийг зүрх сэтгэлдээ хэзээ ч хүсэж байгаагүй. Бурханаас ерөөл нэхэхээс өөр юу ч хийдэггүй. Бурханы гэрт хүчин чармайлт гаргаж, зовлон бэрхшээл туулсныхаа төлөө ямар ерөөл хүртэхийг оюун санаандаа үргэлж тооцоолж байдаг. Хэрвээ чи ийм л зүйл тооцоолж байдаг бол бат зогсоход маш хэцүү байх болно. Аврагдаж чадах эсэх чинь мөс чанар, эрүүл ухаантай эсэхээс чинь л хамаарна. Мөс чанар, эрүүл ухаангүй бол чи аврагдахад тохирохгүй, учир нь Бурхан чөтгөр, араатныг авардаггүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх замаар явахаар сонгодог бол, Петрийн замаар явдаг бол Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, үнэнийг ойлгоход чинь залж чиглүүлэн, олон шалгалт, цэвэршүүлэлт туулж, төгс болгуулах нөхцөл байдлуудыг чамд зориулан бүрдүүлнэ. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх замыг сонгохгүй, харин антихрист Паулын замаар явбал уучлаарай—Бурхан чамайг аанай л сорьж, шалгана. Гэхдээ чи Бурханы шалгалтад тэсэхгүй байхыг үгүйсгэхгүй. Ямар нэгэн зүйл тохиолдох үед чи Бурханы талаар гомдоллож, сорилт тулгарах үед Бурханыг хаяна. Тэр үед мөс чанар, эрүүл ухаан чинь ямар ч хэрэггүй болж, чи таягдан хаягдана. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүсийг Бурхан авардаггүй, энэ бол наад захын стандарт билээ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншсан нь намайг үнэхээр юм бодоход хүргэсэн. Миний үүрэг өөрчлөгдөхөд надад аврагдах найдвар бараг байхгүй санагдаад, би Бурханыг эсэргүүцэж, гомдоллож, үүрэгтээ хайхрамжгүй, сөрөг болж, үүгээрээ сэтгэл дундуур байдлаа гаргасан. Надад үнэхээр хүн чанар, эрүүл ухаан байгаагүй, наад захын мөс чанар ч байгаагүй. Би яг л ерөөл хүртэх найдвар нь алга болсны дараа үүргээ гүйцэтгэхээ больдог хүмүүс шиг байсан. Бурханы цагаа олсон гэгээрэл, удирдамж надад ерөөлийн төлөөх сэдэл, хүслийг минь ойлгуулж, ирээдүйн талаарх найдвараа алдсаны дараах муухай, сатанлаг төрхийг минь харуулаагүй бол хаа хүрч унах байснаа би төсөөлж ч чадахгүй байна. Би ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй болж, эцэст нь Бурханаар таягдан хаягдах байсан нь гарцаагүй. Тэр талаар бодоход л айдас төрсөн. Би бас, хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн бодит эрэл хайгуул ямар чухал болохыг ухаарсан. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс үүрэгтээ чин сэтгэлээсээ ханддаг, Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэхдээ ерөөл гуйдаггүй. Сайн төгсгөл, хүрэх газар байхгүй байсан ч баяртайгаар үйлчилдэг. Ийм ёс жудаг нь янз бүрийн орчны шалгалтыг тэсвэрлэхэд хэрэгтэй. Бас Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн би захирагдаж, үнэнийг эрэлхийлж, итгэлийнхээ хольцыг цэвэрлэж, өөрчлөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад Бурханы авралын стандартын талаар бага зэрэг бодит ойлголт өгсөн. “Олон хүн аврагдана гэж юу гэсэн үг болохыг тодорхой мэддэггүй. Зарим хүн Бурханд олон жил итгэсэн байх тусмаа аврагдах магадлал ихтэй гэж боддог. Сүнслэг сургаал ойлгодог байх тусмаа аврагдах магадлал ихтэй гэж зарим хүн боддог, эсвэл зарим нь удирдагч, ажилчид гарцаагүй аврагдана гэж боддог. Эдгээр нь бүгд хүний үзэл, төсөөлөл юм. Гол нь хүмүүс аврал гэж юу гэсэн үг болохыг ойлгох ёстой. Аврагдана гэдэг нь үндсэндээ нүглээс, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж, жинхэнээсээ Бурхан руу эргэж, Бурханыг дуулгавартай дагана гэсэн үг юм. Нүглээс, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөхийн тулд юу эзэмшсэн байх ёстой вэ? Үнэнийг. Хүмүүс үнэнийг олж авна гэж найдаж байвал Бурханы олон үгээр зэвсэглэж, тэдгээрийг туулж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой, тэгснээр үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орно. Тэгсэн цагт л аврагдаж чадна. Хүн аврагдаж чадах эсэх нь хэчнээн удаан Бурханд итгэсэн, хэчнээн их мэдлэгтэй байх, ямар авьяас, давуу талтай байх, хэчнээн их зовдгоос шалтгаалдаггүй. Авралтай шууд хамаатай цорын ганц зүйл нь хүн үнэнийг олж авч чадах эсэх юм. Тэгвэл чи өнөөдөр хэр их үнэнийг жинхэнээсээ ойлгосон бэ? Бурханы хэр олон үг чиний амь болсон бэ? Бурханы бүх шаардлагаас чи аль руу нь орж чадсан бэ? Бурханд итгэсэн он жилүүддээ чи Бурханы үгийн бодит байдалд хэр их орж чадсан бэ? Хэрвээ чи мэдэхгүй, эсвэл Бурханы үгийн ямар ч бодит байдалд орж чадаагүй бол үнэнийг хэлэхэд чамд аврагдах найдвар байхгүй. Чи яавч аврагдаж чадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг эрхэмлэх нь Бурханд итгэх итгэлийн үндэс юм). Бурханы үгээс би хүн аврагдаж чадах эсэх нь түүний үүрэгтэй ямар ч холбоогүйг харсан. Аврал гэдэг нь үнэнийг олж авч, нүгэл, сатанлаг зан чанараас ангижирсан эсэх, Бурханд үнэхээр захирагддаг эсэхтэй хамаатай. Үнэнийг олж авах нь хүний эрэл хайгуул, алхаж байгаа замаас хамаардаг. Бурхан зөвт, хэзээ ч өрөөсгөл хардаггүй. Хүний хэв чанар, үүрэг ямар ч байсан, үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөд анхаарч байгаа цагт тэд аажмаар үнэнийг ойлгож, завхралаас ангижирч, аврагдаж чадна. Өмнө нь таньдаг байсан хоёр удирдагчийн талаар би бодлоо. Тэд эрж хайх санаа зорилготой юм шиг харагдаж, цуглаан дээрх нөхөрлөл нь маш ойлгомжтой байсан учраас би тэднийг гарцаагүй аврагдана гэж бодож, тэдэнд тал засаж, хүндэлдэг байлаа. Гайхмаар нь тэд антихристийн замаар явж байсан нь хожим илчлэгдсэн юм. Тэдний Бурханд итгэх итгэл гал цогтой харагдаж, нөхөрлөл нь гайхалтай байсан ч энэ бүгд нь бусдыг мэхлэх хоосон онол, хуурамч дүр төрх байсан. Үнэн хэрэгтээ тэд нэр хүнд, байр суурийн араас явж, хувийн бизнесээ эрхэлж, ямар ч бодит ажил хийгээгүйгээс чуулганы ажилд ноцтой саад учруулж, таягдуулан хаягдсан. Бас сэтгэгдэл төрүүлэхээр биш энгийн үүрэг гүйцэтгэдэг ч үнэнийг эрэлхийлэхэд анхаардаг олон ах, эгчийг би бодлоо. Ямар нэгэн зүйл тохиолдоход тэд завхрал харуулдаг ч өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж, завхралаа шийдвэрлэх гэж үнэнийг хэрэгжүүлж чадсан, амь зан чанар өөрчлөгдөж байсан. Харин миний хувьд би олон жил Бурханд итгэсэн ч үнэнийг сайн эрэлхийлээгүй учир үнэний бодит байдалд ороогүй байсаар, үүрэгт минь өчүүхэн өөрчлөлт гарахад тэгтлээ их буруугаар ойлгож, гомдоллож, огт захирагдаагүй. Сөрөг байдлаасаа салж чадаагүй. Үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол Бурханы ажил дуусах үед би гарцаагүй хоосон хоцорч, таягдан хаягдах байсан.

Үүрэгтээ ийм өөрчлөлтүүдийг туулсан нь зальжин, ёрын муу зан чанарыг минь бага зэрэг ойлгуулж өгсөн. Итгэлийн талаарх үзэл бодол, ерөөл хүртэх сэдэл минь өөрчлөгдөөгүй байгааг би бас харж, хүний аврал үүрэгтэй нь холбоогүй болохыг ухаарсан. Гол нь тэд үнэнийг эрэлхийлж чаддаг эсэх, амь зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханд захирагддаг эсэх юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply