Байр сууриа алдсаны дараа

2018-01-09

Хуйминь, Хэнань муж

Хэн нэгэн хүн удирдагчийн байр сууринаас халагдаад гутарч, сул дорой, дүнсгэр болохыг харах болгондоо тэднийг би дорд үздэг байлаа. “Энэ нь, чуулган дотор өөр өөр хүмүүс ялгаатай ажил гүйцэтгэж байгаагаас өөрцгүй, мөн дээр, доорын ялгаа гэж байхгүй, бид бүгдээрээ л Бурханы бүтээл бөгөөд сэтгэлээр унаад байх шаардлагагүй” гэж би боддог байв. Тиймээс шинэ итгэгчдийг усалж байсан ч бай, эсвэл удирдагчаар үйлчилж байсан ч бай, би өөрийгөө байр сууринд ихээхэн анхаарал төвлөрүүлдэг, тийм төрлийн хүн мөн гэж хэзээ ч бодож байсангүй. Би өөрөө удирдагчийн байр сууриас халагдах үедээ тийм ичгүүртэй зан авир гаргана гэж огтхон ч бодож байсангүй.

Хэсэг хугацааны өмнө, ямар ч бодитой ажил хийгээгүй, үргэлж хоосон сургаал номлож байснаас минь болж удирдагч маань намайг халав. Тухайн үед би: “Миний хэв чанар дунд түвшний удирдагч байх хэмжээний биш байсан ч гэсэн, би үнэний талаар нөхөрлөж, чуулганыг усалж, дэмжих ажил хийх чадвартай хэвээр” гэж дотроо бодсон юм. Удирдагч маань надад чуулганы ерөнхий хэрэг явдлыг даалгана гэж би ерөөсөө бодсонгүй. Тэр үед би гайхаж, “Над шиг ийм дунд түвшний удирдагч одоо зараалын ажил хийнэ гэж үү? Чуулган дахь гүйж харайж чадах хэн ч бай, багахан ухаантай хэн ч бай энэ ажлыг хийж чадна. Надаар ийм ажил хийлгэж байгаа нь миний авьяас чадварыг илт дэмий үрсэн хэрэг биш гэж үү?” хэмээн бодлоо. Гэвч удирдагч маань намайг дуулгаваргүй, байр суурийн талаар анхаардаг гэж хэлнэ хэмээн айсандаа би арга буюу инээмсэглэн, зөвшөөрлөө. Харин гэртээ харьмагцаа би орон дээрээ унасан бөгөөд таагүй санагдаж байв. “Нэгэнт надад байр суурь байхгүй болсон тул ах эгч нар маань намайг юу гэж бодох бол? Одоо би ердөө зараалд л гүйнэ, би ер нь яаж дахиад амжилтад хүрч чадах юм бэ?” Эдгээр бодол толгойг минь дүүргэв. Энэ тухай бодох тусам, төдий чинээ таагүй санагдаж байлаа.

Хэдэн өдрийн дараа би ерөнхий хэрэг явдлын ажил хариуцсан эгчийг харав. Түүнтэй уулзмагц тэрээр надад нөхөрлөж, “Энэ ажлыг хийх нь амархан харагдах байх, гэвч үүнийг бас үнэнчээр хийх ёстой” гэж хэлээд цааш үргэлжлүүлэн мэргэн ухаан, дуулгавартай байдал гэх мэт талуудын үнэний тухай ярив. Би санал нийлж байгаагаа амаараа хэлсэн боловч зүрх сэтгэл минь дүрэлзэх гал мэт байсан бөгөөд “Намайг юу ч мэддэггүй мэт чи надад нөхөрлөл хийж байна. Анх би чамд яг үүнийг нөхөрлөж байгаагүй бил үү? Одоо надад нөхөрлөл хийх чиний ээлж болж дээ!” хэмээн бодож байлаа. Эгчийн маань нөхөрлөж байсан нэг ч үг миний дотор орсонгүй; харин ч би ямар олон үгтэй юм гэж дургүйцэв. Эцэст нь би тэвчээр алдан “Өөр хэлэх юм байна уу? Байхгүй бол би явлаа!” гэв. Харьсныхаа дараа би “Тэр эгчид яагаад тэгж хандав аа? Хэрэв түүний байр суурь өмнө нь үргэлж минийхээс өндөр юм уу адилхан байсаар ирсэн бол би түүнд ийм маягаар хандах байсан болов уу? Үгүй, тэгэхгүй байсан. Яавч үгүй! Урьд нь би үргэлж түүнийг удирдаж байсан, харин одоо тэр эргээд надад юм зааж байгаа болохоор надад үнэмшилгүй санагдаж байгаа биш гэж үү? Байр суурийн талаарх хүсэлд автсаныг минь энэ нь харуулаагүй гэж үү?” хэмээн гайхширсаар байв. Гэнэт би өөрийнхөө ичгүүрт зан авиртаа эвгүйцсэн бөгөөд Бурханы шүүлтийн үгс надад ирлээ: “Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ эрэл хайгуулын бай чинь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтад хүрэхийн тулд дэлхий ертөнцдөө буцаж очсон нь дээр. Ийм маягаар цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгийг тунгаан бодож, өөрийнхөө хараад би эрэлхийлж байсан зүйл маань үнэн ба амь огтхон ч биш, бас би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэхээр ч эрж хайгаагүй, харин оронд нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлж байснаа ухаарсан юм. Байр суурьтай байхад би урам зоригтой, дундаршгүй эрч хүчтэй байв. Харин байр сууриа алдах үедээ би сул дорой, үлбэгэр болж, бүр байнгын өш хонзон өвөрлөн, идэвхгүй болж, ажилдаа хайнга хандах хэмжээнд очиж, өөр хүн болчихсон мэт байжээ. Би үнэхээр байр сууриндаа эзэмдүүлж, эдгээр ач холбогдолгүй, үнэ цэнгүй зүйлийн талаар бүхий л өдөржин анхаарч самгардан, маш их цаг үржээ; эцсийн дүнд энэ надад юу авчрав? Өнөөдөр харуулсан ичгүүр сонжуургүй зан авир уу? Миний төлөө Бурханы хийсэн бүхнийг бодохоор, би Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, үнэнийг эрэлхийлж, үнэнч байж чадаагүйгээр үл барам харин ч эсрэгээрээ өөртөө өгөгдсөн үүргийг дорд гэж үзэн, ахин дэвших хэтийн ирээдүйгүй гэж дургүйцсэн ба хийхийг хүсээгүй. Ийнхүү авирласнаараа, бүтээгдсэн зүйлийн мөс чанар, эрүүл ухаан надад огт байхгүй гэдгийг би харуулжээ. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдсөн ичгүүрээ харж, биеэ тоосон, ихэрхүү байснаа, байр сууринд хэтэрхий их ач холбогдол өгч байснаа ухаарах боломжийг надад олгосон илчлэлийнх нь төлөө би Бурханд талархсан юм.

Тэр үед миний санаанд нэг дуу орж ирэв: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй… Бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой… Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно(Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл”). Би энэ дууг ахин дахин дуулж, нүднээс минь нулимс урсан, өөрийн эрхгүй Бурханы өмнө өвдөг сөгдөн ийнхүү залбирсан юм: Өө Бурхан минь! Таны үгээр дамжуулан би Таны санаа зорилгыг ойлгож авлаа. Миний байр суурь дээр, доор байх нь хамаагүй би бол Таны бүтээл бөгөөд Таны хийдэг зохицуулалтад бүрэн дуулгавартай байж, Таны бүтээлийн нэг болохын хувиар хийх учиртай үүргээ гүйцэтгэхдээ чадах бүхнээ хийж, надад зориулж Таны зохицуулсан үүргийг шилж сонгох ёсгүй. Өө Бурхан минь! Би Таны зохицуулалтад дуулгавартай байж, Таны өмнө үхэр мэт ажиллаж, Таны эрхшээлд байж, байр суурийн төлөө Таныг шархлуулах зүйлсийг дахин хэзээ ч хийхгүй байхыг хүсэж байна. Өө Бурхан минь! Та намайг бүр их шүүж, гэсгээн, байр суурийн эрэл хайгуулаа орхиж, үүргээ үнэнч шударгаар чадлынхаа хэрээр хийж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чаддаг болгооч гэж л би Танаас хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Мэдээлэх үү, болих уу

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Tа нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Би бусадтай ажиллаж сурсан

Лиу Хэн Жианши Муж Бурханы нигүүлслээр би чуулганы ахлагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Тухайн үед би маш урам зоригтой байсан бөгөөд,...

Бурханд итгэх замд орох нь

Ронгуан Харбин хот, Хэйлонжиан муж Бурханы энэрлээр, 1991 онд би Төгс Хүчит Бурханыг өвчний улмаас дагаж эхэлсэн юм. Тэр үед би Бурханд...

Leave a Reply