Салаа зам

2023-07-11

Ли Яан, Хятад

Би хөдөө төрж, ядуу гэр бүлд өссөн. Аав ээж маань энгийн тариачид, их дээрэлхүүлдэг байлаа. Хүүхэд байхдаа би том болоод амжилт олж, биднийг дорд үзэж, дээрэлхэхээ больтол нь тосгоныхонд өөрсдийгөө өөрөөр харуулна гэж тангарагласан юм. 11 настайдаа би тулааны урлагт суралцаж эхлэн, хэдий ядарч, гэмтэл бэртэл авч байсан ч, нөхцөл байдал хэчнээн хэцүү байсан ч бэлтгэлээс огт няцаж байгаагүй. Хожим нь бизнес эхлүүлж, олноос онцгойрохыг хүссэндээ би хаа сайгүй явж мөнгө зээлж, бэлэг сэлт өгч, харилцаа тогтоож, эцэст нь 1999 онд тулааны урлагийн сургуулиа амжилттай бүртгүүлсэн.

Сургууль байгуулагдсаны дараа миний хичээнгүй удирдлага дор улам амжилттай өргөжиж, ашиг орлого маань нэмэгдэж, нутгийн хүмүүсийн сайшаалыг хүртэж, аав ээж хоёр гэр бүлдээ сайн нэр хүнд авчирсан гээд надаар маш их бахархсан юм. Оюутнууд, тэдний эцэг эх нь надад долигонож, хотын спорт хороо, хотын захирагч намайг маш их үнэлж, надтай бүгд инээмсэглэн харьцдаг байлаа. Хүн бүр намайг биширч байгааг хараад би маш чухал, хүндтэй хүн юм шиг санагдаж, байр суурийн төлөөх хүсэл минь бүрэн ханаж, эцсийн эцэст амжилтад хүрсэн мэт санагдаж, үнэхээр баярлаж байлаа. Сургуулиа бат бөх байр суурьтай болгох гэсэндээ би маш олон нийгмийн арга хэмжээнд оролцож, өргөмжлөлөөр шагнуулж, сургуулиа сурталчлахын тулд янз бүрийн алба хэлтэст хахууль өгч, баярын өдрүүдээр дарга нарт бэлэг сэлт илгээдэг байсан. Тэдэнд тал засах гэж өчнөөн их шударга бус зүйл хэлж, хийж, аль нэг албан тушаалтантай таагүй байдал үүсгэвэл бизнес, байр суурь, нэр хүндтэй болох гэсэн шаргуу хөдөлмөр минь юу ч үгүй болно гэж айсан. Би байнга л сэтгэл түгшсэн байдалтай, амарч чадахгүй, бие махбод ч, оюун санаа ч туйлдаж, ийм маягаар амьдрах нь хэцүү, ядаргаатай байсан. Бизнес минь амжилттай болж, алдар нэр, ашиг хонжоонд хүрсэн хэр нь амьдрал яагаад ийм хэцүү, ядаргаатай байна вэ гээд би будилсан юм.

Тэгээд 2012 оны 5-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авлаа. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай хамт цуглаж, харилцаж байхдаа би энэ газар эрх мэдэл, мөнгө, худал хуурмаг, далд явуулга гэх зүйлгүй болохыг харсан. Хүн бүр үнэнийг эрэлхийлэхэд анхаарч, завхрал харуулах үедээ нөхөрлөл дээр нээлттэй ярьж, өөрийгөө мэдэж авч, завхралаа шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаг нь нийгмээс миний харж байгаагүй зүйл байсан. Тэгээд би Бурханд итгэх зам бол амьдралын зөв зам гэдгийг мэдэрсэн. Бурханы үгийг уншаад би эцсийн өдрүүдэд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх ажил хийж байгаа, Бурханд жинхэнээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханы халамж, хамгаалалтыг хүртэж, эцэст нь агуу гамшгаас аврагдаж, амьд үлдэнэ гэдгийг мэдэж авсан. Бурханд итгэдэггүй, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэчнээн амжилттай бизнес эрхэлж, хэчнээн их мөнгө олдог байлаа ч эцэст нь бүгд талаар болж, өөрсдийн амийг ч аварч чадахгүй. Энэ бүгдийг ойлгомогцоо би сургуулийн хөгжилд тэгтлээ их анхааралгүй, харин илүү олон хүн Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн аваасай гэсэндээ завтай цагаараа гарч сайн мэдээ түгээдэг болсон.

Эхлээд дэмжиж байсан юм. Дараа нь манай том хүү засгийн газар итгэгчдийг хяхан хавчиж, баривчилж байгааг мэдээнээс хараад, сургуульд сөргөөр нөлөөлнө гэж айсандаа Бурханд итгэхийг минь эсэргүүцэж, намайг цагдаад мэдээлнэ гэж сүрдүүллээ. Бас надтай дажгүй сайн харилцаатай байсан төрийн нэг албан хаагч “Энэ улс Бурханд итгэхийг зөвшөөрдөггүй. Та больсон нь дээр. Хэрвээ баривчлагдах юм бол шоронд ороод зогсохгүй, сургууль чинь хаагдаж магадгүй. Тэгвэл гэр бүл чинь сүйрэх биш үү?” гэж надад зөвлөсөн юм. Би түүнд энэ бол үнэн зам, би эцсээ хүртэл Бурханд итгэхээр шийдсэн гэж хэлэхэд намайг ятгаж чадаагүй болохоор Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэсэн Коммунист Намын зарим худал үгийг эхнэрт минь хэлж, Зүүний Аянгын итгэгчид бол төрийн баривчилгааны гол бай, гэр бүлийнх нь хойч үеийнхэнд ч сөргөөр нөлөөлнө, хүүхдийг нь их сургуульд оруулахгүй, армид элсэх юм уу төрийн албан хаагч болохыг нь зөвшөөрөхгүй гэжээ. Эхнэр үүнийг сонсоод миний итгэл хүүхдүүдэд маань нөлөөлнө гэж айсандаа надтай хэрэлдэж, надаас сална гэж сүрдүүлсэн. Би маш их шаналж байсан. Хоёр дахь хүү маань сургуулиа төгсөөд сайхан ажил хийж байгаа. Миний итгэлээс болоод ажлаа алдвал хүү минь надтай тэрсэлдэх нь гарцаагүй. Бас маш их хөдөлмөрлөж босгосон сургууль минь өргөжиж байна. Бурханд итгэснээс минь болж нэг өдөр хаагдах болбол энэ олон жилийн хөлс хүч юу ч үгүй болно. Хөршүүд намайг юу гэж бодох билээ? Хэсэг хугацаанд би хоол ч идэх дуршилгүй, унтаж ч чадахгүй, үнэхээр сул дорой, өрөвдөлтэй санагдаж, Бурханд итгэхээ болих талаар ч бодож үзсэн. Гэхдээ энэ нь аврал хүртэх цорын ганц зам гэдгийг мэдэж байсан болохоор итгэхгүй байж чадаагүй.

Сүүлд нь би цуглаан дээр өөрийнхөө байдлын талаар сэтгэлээ нээж, удирдагч Бурханы маш олон үгийг надтай нөхөрлөсний нэг хэсэг нь энэ байна: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Удирдагч нөхөрлөхдөө “Бидний хувь заяа Бурханы гарт байдаг. Төрөх мөчөөс эхлэн энэ амьдралдаа бид юу туулж, ямар бүтэлгүйтэл, бэрхшээлтэй тулгарах вэ гэдгийг Бурхан урьдаас тогтоосон. Бурханд итгэж, Бурханы авралыг хүлээн авахыг маань ч бас урьдаас тогтоосон. Итгэгчид бид Хятадад ийм хавчлага, зовлон зүдүүр туулахыг Бурхан зөвшөөрсөн, Бурхан ийм зүйлийг ашиглаж, Өөрийнхөө сонгосон хүмүүсийн итгэл, үнэнч байдлыг төгс болгодог. Таны баривчлагдах эсэх, сургууль чинь хаагдах эсэх, хүүхдийн чинь ирээдүй ямар байх бүгд Бурханы гарт байгаа. Ямар ч хүн энийг тогтоож чадахгүй, засгийн газар ч эцсийн шийдвэрийг гаргахгүй” гэсэн. Бурханы үг, удирдагчийн нөхөрлөл намайг гэгээрүүлсэн. Тийм ээ. Би амьдралынхаа ихэнх хугацааг туулж, маш их зүйлийг туулсан. Миний туулсан зүйл төсөөлсөн шиг минь байгаагүй. Армид байхдаа би хүнд бэлтгэл хийж, амжилт үзүүлээд, цол ахина гэж бодсон ч гайхмаар нь өөр хүн тушаал ахиж байсан. Тэгээд энэ сургуулийг байгуулахдаа би янз бүрийн бэрхшээл туулж, эцэст нь амжилттай барьж байгуулаад, одоо сургууль асуудалгүй сайн ажиллаж байна. Энэ бүх амжилт, бүтэлгүйтлийг би шийдээгүй. Энийг хараад би амьдралд бидний туулдаг зүйлс бүгд Бурханы захиралтаар тодорхойлогддог, бид эцсийн шийдвэрийг гаргадаггүй гэдгийг ойлгосон. Би баривчлагдах болов уу, яах бол гэж санаа зовоод нэмэргүй. Бурхан аль эрт үүнийг шийдсэн болохоор би энэ бүгдийг Бурханы гарт үлдээж, Бурханы зохицуулалтад дуулгавартай байх хэрэгтэй.

Удирдагч бас надтай нөхөрлөхдөө үнэн замыг эрт дээр үеэс хяхан хавчиж ирсэн гэсэн. Үнэн зам байх тусам үүнийг Сатаны хүч улам харгисаар хяхан хавчдаг. Бурхан хүмүүсийг аврахад Сатан юу гэж бууж өгөх билээ? Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед Ромын засгийн газар болон шашны ертөнцийнхөн Түүнийг улайран эсэргүүцэж, дарлаж, дагагч нарыг нь ч бас хяхан хавчсан. Өнөөдөр бид жинхэнэ Бурханд итгэдэг учраас Коммунист Намын сатанлаг дэглэм биднийг хяхан хавчих нь гарцаагүй. Бурхан энэ хавчлагыг ашиглан, биднийг ялган таних чадвартай болгосноор бид Намын чөтгөрлөг, Бурханы эсрэг мөн чанарыг тодорхой харж чадна. Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан. “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж, балмад догшин, хорлонтой байж, чѳтгѳрийн энэ хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, сайхан сэтгэлтэй, ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, аль эртнээс Бурханыг дайсан мэт харьцаж эхэлсэн, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үг надад Коммунист Нам бол бурхангүй үзэлт нам, Бурханы дайсан, Бурхан оршин тогтнохыг хүсдэггүй гэдгийг харуулсан. Тэд шашны эрх чөлөөг зөвшөөрдөг гэж тунхагладаг ч ард түмнийг төөрөлдүүлж, хуурч байгаа хэрэг. Хүмүүс Бурханд итгэдэг болж, Бурханы үгийг уншиж, үнэнийг таньж мэдвэл диавол Сатан хүмүүсийг хорлодгийг хараад Намыг нь орхиж, голно гэж тэд айдаг. Тэгвэл хүмүүсийг үүрд хянах гэсэн санаархал, зорилго нь нуран унана. Тиймээс хүмүүсийг Бурханд итгэж, дагахаас сэргийлэхийн тулд Бурханы сонгосон хүмүүсийг улайран баривчилж, хяхан хавчиж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутааж, гүжирдэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, бүр итгэгчдийн гэр бүлийнхнийг сүрдүүлэн итгэгчдийг дарлаж, эсэргүүцэхэд хүргэдэг, ингэснээр хүмүүс үнэн замыг орхиж, Бурханы авралыг алдаж, тэдний хамт тамд устгагдана. Коммунист Нам бол үнэхээр жигшүүртэй, хорон муу! Манай гэрийнхэн тэдэнд хууртаж, намайг эсэргүүцэж эхэлсэн. Гэрийнхнээ дагавал би Сатаны урхинд унах учир түүнд мэхлэгдэж болохгүй. Гэр бүлийнхэн маань саад болж байсан ч би итгэлээ хадгалж, үүргээ гүйцэтгэсээр байх ёстойгоо мэдэж байсан.

Бурханыг дагахаар шийдсэнийг минь том хүү хараад, намайг хавчих нь бүр нэмэгдэж, нэг өдөр намайг сургуулийн гадаа оюутнуудын өмнө гаргаж ирээд, над руу ууртайгаар орилж, “Засгийн газар шашныг зөвшөөрдөггүй байхад итгэнэ гэж зүтгээд байх юм! Таныг баривчлагдвал гэрийнхэн бүгдээрээ, бүр манай хүүхдүүд ч хэрэгт холбогдоно. Энэ тэгээд зүгээр үү? Бурханд итгэмээр байвал сургуулиас яв, биднийг битгий чирэх гээд бай!” гэлээ. Миний хүү ийм сэтгэлгүй үгийг надад хэлж, Бурханд итгэсний минь төлөө хөөж байгаад би чихэндээ ч итгэж чадалгүй, маш их гомдсон. Би сургуулиас хөөгдөх юм бол тэр олон жилийн хөлс, цус, нулимс минь хий дэмий болох биш үү? Хэн намайг “Захирал аа” гэж дуудаж, хэн намайг хүндлэх вэ? Ийм зүйлийг дахиж таашаахгүй бол би дахиад л жирийн тариачин болно. Найз нөхөд, танилуудынхаа царай яаж харах юм бэ? Ийм бодол намайг тэсвэрлэхийн аргагүй шаналгаж байлаа. Хүү минь намайг хөөвөл би хаачих билээ? Зүгээр д хүүгийнхээ үгэнд орсон нь дээр санагдсан. Ингэж бодох үед Бурханы үг санаанд орсон юм. “Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн бөгөөд хэдий хүмүүс тэдгээрийг үнэн гэж хүлээн зөвшөөрч болох ч, Бурханы талаарх үзэл тэдний дотор бий болох магадлалтай хэвээр байна. Хэрэв үнэнийг ойлгож, олж авахыг хүсвэл, хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой). “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үг намайг тайвшруулсан. Тийм ээ. Итгэлийн зам бол дардан зам биш. Бид зарим нэг зовлон зүдүүрийг туулах шаардлагатай, өөртөө итгэлгүй бол энэ замаар алхах хэцүү. Энэ хавчлагын улмаас сөрөг болж, ухарвал өөртөө итгэх итгэл минь хаана байсан байх вэ? Бурханд итгэхээс өмнө гадна ертөнцөд тэр олон жил амжилт гаргах гэж тэмцэж байхад амьдрал хэцүү, ядаргаатай, найдах зүйлгүй байсан. Одоо Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирсэн амьдралд ганц олдох боломжтой учирсан минь маш азтай хэрэг. Би яаж үүнийг зүгээр орхиж болох юм бэ? Тэгвэл Бурхан намайг яаж аварч чадах юм бэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Тэнгэрийн шувуудыг хар: тэд тариа тарьдаггүй, хураадаггүй, саравчинд ч хадгалдаггүй; гэсэн ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хамаагүй илүү дээр биш гэж үү?(Матай 6:26). Тариа тарьдаг ч үгүй, хураадаг ч үгүй шувууг Бурхан бүтээсэн боловч тэдэнд амьдрах боломж олгодог. Бурхан надад гарц нээж өгнө. Хүү минь намайг гэрээсээ хөөвөл Бурхан намайг замчилна, юунд ч санаа зовох хэрэггүй гэж би итгэсэн. Энэ бодол өөртөө итгэх итгэлийг минь сэргээж, хүүдээ хязгаарлагдахаа больсон. Итгэлдээ тууштай байгааг минь хараад хүү маань уурлан намайг сургуулийн үүдэнд хүргэж өгсөн юм. Би сургуулиас явж, хэсэг зуур аав ээжийнхээ гэрт байхаас өөр сонголтгүй болсон.

Тэр орой нөхцөл байдлаа бодоход үнэхээр өрөвдөлтэй санагдаж, Бурханд залбираад, “Бурхан минь Таны хүсэл юу болохыг би мэдэхгүй байна. Би Танд итгэж, зөв замаар явж байхад хүү минь яагаад ингэж харьцана вэ? Таны хүслийг ойлгоход минь намайг замчлаач” гэлээ. Тэгээд би зарим нэг ах эгч нарын ярьж байсан нэг хэсгийг санасан юм. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үгийг тунгаан бодоод би ойлгосон, надад тулгарч байгаа энэ асуудлыг гаднаас нь харахад хүү маань Коммунист Намын худал үгэнд төөрөлдөн итгэлийг минь эсэргүүцэж, саад болж, намайг сургуулиас хөөсөн ч цаана нь намайг гэр бүлийн харилцаагаа хадгалж, алдар нэр, байр сууриа хамгаалж, Бурханаас урвах нь уу, эсвэл хувийн ашиг сонирхлоо орхиж, Бурханыг дагахаар сонгох нь уу гэдгийг минь харах гэсэндээ Сатан саад учруулж, арга заль хэрэглэж байжээ. Би Бурханд итгэх итгэлгүй, бүх зүйлийг орхих шийдвэргүй байсан учраас нөхцөл байдалдаа санаа зовж, сэтгэлээр унасан. Сатан миний сул тал болох сэтгэл хөдлөл, нэр хүнд, байр суурийг ашиглан, Бурханыг орхиж, Бурханаас урвахад намайг хүргэж, эцэст нь намайг сүйрүүлж, залгих гэж байжээ. Сатан үнэхээр хорлонтой, ёрын муу! Энийг ойлгоод би арай дээрдсэн. Гэр бүлийнхэн минь намайг болиулах гэж юу хийх нь, ирээдүйд амьдралд минь ямар бэрхшээл тулгарах нь хамаагүй, би эцсээ хүртэл Бурханд бат итгэж, Бурханыг дагаж, Сатаныг шившиглэнэ гэж шийдсэн!

Би аав ээжийнхээ гэрт удаан байх боломжгүй байсан тул сургууль руу буцахаас өөр аргагүй болж, буцаж очсоныхоо дараа үргэлжлүүлэн цуглаанд оролцож, сайн мэдээ түгээсэн. Бурханд итгэсээр байгааг минь хараад том хүү, бэр хоёр маань намайг улам хавчиж, намайг хөөж, сургуулийн санхүүг хяналтдаа авч, надад сохор зоос ч өгөхгүй гэж байнга хэлдэг болж, дандаа л надад муухай зүйл хэлдэг байлаа. Би ихэвчлэн хоол идэхдээ ч бухимддаг байсан. Хэсэг хугацаанд байнга уурлаж, хоол сайн идээгүйгээс болоод миний эрүүл мэнд маш их муудаж, явж байхад нүд харанхуйлж, хэд хэдэн удаа ухаан алдах шахсан. Би ходоодны салст бүрхэвчийн үрэвсэлтэй болж, оройдоо маш хүчтэй өвдөх болж, гэдсээ дэрээр хүчтэй дарвал л бага зэрэг намддаг байлаа. Шөнө унтаж чадахгүй үедээ биеийн тамирын талбай руу очиж, өөрийнхөө босгосон бэлтгэлийн байр, оффис, кафе, дотуур байрыг харж, босгох гэж маш их хөдөлмөрлөсөн сургуулиа ширтдэг байлаа. Энэ намайг үнэхээр шаналгаж байсан. Энэ сургуулийг нээх гэж хэр хол зам туулж, хэчнээн хүнийг царайчилж, хэчнээн их зовлоо доо. Одоо нэг юм багахан амжилтад хүртэл төрсөн хүү минь надаас салгаад авчихлаа. Энэ насан туршийн минь хөдөлмөр байсан. Бурханд итгэсээр байвал би энэ бүгдийг алдах дээрээ тулаад байна. Ингэж бодоход хутгаар зүрхийг минь зүсэх шиг болсон. Тэр үед би үнэхээр сул дорой болж, байнга л шөнө нууцаар уйлж, нулимсаа урсган Бурханд залбирч, “Бурхан минь, би амьдралаа зориулж босгосон бизнесээ алдах гээд байна, зүгээр орхиж чадахгүй нь. Энэ нөхцөл байдлыг даван гарахад намайг чиглүүлээч” гэсэн.

Хожим нь ах эгч нар Бурханы зарим үгийг надтай ярилцсан нь надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл тэр сэтгэл хангалуун байх байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). Бурханы үгийг тунгаан бодоод нүд минь нээгдлээ. Урьд нь Петр ч бас Бурханд итгэснийхээ төлөө гэр бүлийнхэндээ хавчигдсан. Гэрийнхэн нь Петрийг нэр хүндтэй болж, гэр бүлдээ алдар цуу авчраасай гэж хүссэн ч Петр тэдэнд хянуулаагүй. Эзэн Есүс өөрийг нь дуудахад Петр бүх зүйлээ орхин Эзэнийг дагаж, утга учиртай амьдралыг эрэлхийлсэн. Петрийн туршлага намайг гэгээрүүлсэн. Петр Бурханд жинхэнээсээ итгэж, Бурханыг дагахын тулд бүх зүйлээ орхиж чадсан. Үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэж авч, хайрласнаар эцэст нь Бурханы сайшаалыг хүртсэн. Би итгэгч болоод удаагүй, үнэний талаарх ойлголт минь нимгэн боловч өнгөрсөн хугацаанд алдар нэр, байр суурийн араас хөөцөлдсөн нь надад ямар зовлон авчирсныг бодож, дараа нь Бурханы сайшаалыг хүртсэн Петрийн сонгосон замыг хараад, үнэхээр их урам зориг авч, Петрийн үлгэр жишээг дагаж, алдар нэр, байр суурийг орхиж, үнэнийг эрэлхийлэхийг хүссэн юм. Дараа нь би сургуулиа орхиж, үргэлжлүүлэн Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхээр шийдсэн.

Хэд хоногийн дараа цэргийн хэдэн хуучин нөхөд маань манай хүү намайг сургуулиас хөөснийг сонсоод маш их уурлаж, сургуулиа буцааж авах янз бүрийн санаа хэлж өгсөн. Найзууд, хамаатнууд бүгд тэр шударга бус явдлыг зүхэж, тосгоны нарийн бичиг надад, энэ сургуулийг ганцаараа үүсгэн байгуулсан, өөр хэнд ч хамааралгүй гэсэн гэрчилгээ хүртэл гаргаж өгч тусалсан. Энэ бүхнийг сонсоод би гэрчилгээтэй юм чинь цэргийн нөхдүүд маань сургуулиа буцаан авахад минь тусалбал нэр төрөө сэргээж болох юм байна гэж бодлоо. Гэвч би дахиад алдар нэр, байр суурийн араас хөөцөлдөхөөр шамдаж байгаагаа ухаарсан тул Бурханд чимээгүй залбирч, махан биеэ орхих хүч чадал өгөөч гэж гуйлаа. Залбирсныхаа дараа Иовын туршлагыг санасан юм. Иов эд хөрөнгөө нэг шөнийн дотор алдаад, маш шаналж байсан ч өөрийн хүчээр буцааж авна гэж найдалгүй, харин Бурханд залбирч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагасан. Миний өмч хөрөнгө Иовын эд хөрөнгийн хаана нь ч хүрэхгүй хэр нь энэ нөхцөл байдалтай тулгараад би Бурханд залбирч, эрж хайлгүй, өөрөө хөрөнгөө буцаж авахыг хүссэн. Энэ яаж Бурханд дуулгавартай байдал байх юм бэ? Сургуулиа буцааж аваад өдөр бүр ажиллуулж завгүй байсан бол би итгэлээ хэрэгжүүлж, үүргээ сайн биелүүлэх эрч хүчгүй байх байлаа. Хүү минь надаас сургуулийг авчихсан болохоор би чин сэтгэлээсээ итгэлээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадах болсон. Тэр нь гайхалтай хэрэг, Бурхан надад зам гаргаж өгч байгаа явдал байсан. Ингэж бодоход сэтгэл нэлээд цэлмэж, би маш гүн завхарсан, бас нэр хүнд, байр суурийг маш их анхаардаг байсан учраас сургуулиа огт орхиж чадахгүй байсан гэдгээ ухаарсан.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм. “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Бурханы үг миний байдлыг яг илчилсэн. Эцэг эх, багш нар маань намайг хүүхэд байхаас л “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Зовохгүй бол жаргахгүй”, “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэх зэргийг зааж, энэ сатанлаг гүн ухаан зүрх сэтгэлд минь гүн сууж, амьдрал, үнэт зүйлсийн талаар буруу үзэл бодолтой болгосон. Амжилтад хүрч, бусдаас дээр байж, нэр хүнд, байр суурь олж авахаар хичээх нь ёс жудагтай, үнэ цэнтэй амьдрах цорын ганц арга зам гэж би бодсон. Алдар нэртэй болохын тулд ямар ч бэрхшээлийг даван туулахад бэлэн байж, тулааны урлагийн сургуулийг байгуулж байхдаа өдөр бүр маш их ядарч, хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашиглан төрийн албан хаагчдад тал засаж, бялдуучилж, зусардаж, ямар ч нэр төргүй амьдарч байсан. Жаахан л буруу гишгэвэл асуудалд орж, азгүй явдал тохиох вий гэж айсандаа баярын өдрүүдээр янз бүрийн хэлтсийн дарга нарт бэлэг сэлт илгээж, ийм төвөгтэй харилцааг авч явах гэж бие махбод, оюун санаагаараа туйлдаж байсан хэр нь үүндээ гүн шигдээд, гарч чадахгүй байлаа. Эргэн тойрныхон маань алдар нэр, байр суурьтай болсныхоо дараа янз бүрийн бусармаг зүйл хийж, авлига, хээл хахууль, садар самуун, мөрийтэй тоглоомд хязгаарлалтгүй орооцолдож эхэлсэн. Сатан ингэж хүмүүсийг завхруулж, хорлодог. Хүү минь ч бас алдар нэр, ашиг хонжоонд дийлдсэндээ өөрийн гараар босгосон сургуулийг минь булаан авч, алдар нэр, ашиг хонжоо хүртэхийн тулд эцэг, хүүгийн хайрыг үл хайхарсан. Энэ нь хаан ширээний төлөө ах дүүс, аав хөвгүүд бие биенээ хөнөөдөг эртний хаадын гэр бүлийг надад санагдуулсан. Сатаны төөрөгдөл, худал үг хүмүүсийг хүн чанар, эрүүл ухаанаа алдтал нь завхруулсан нь тэр юм. Тэр үед би алдар нэр хүнд, ашиг хонжоо нь хүмүүст Сатаны зүүсэн дөнгө гэдгийг харсан. Сатаны гүн ухаанаар амьдарч, алдар нэр хүнд, ашиг хонжоог эрж хайвал бид улам завхарч, амьдрал улам зовлонтой болно. Алдар нэр, ашиг хонжооны намагт гүн шигдсэн байх үед Бурханы үг надад, үнэнийг эрж хайх нь амьдралын зөв зам, хамгийн утга учиртай амьдрал гэдгийг харуулсан. Гэтэл би сатанлаг гүн ухаанд хүлэгдэж, хянуулаад мөнгө, нэр хүнд, байр суурийн таашаалыг алдах үедээ орхиход хэцүү санагдаж, өрөвдөлтэй байдалд орсон. Тэр ч бүү хэл, юмаа буцааж авахын тулд шүүхэд хандахыг хүссэн. Би үнэхээр мунхаг байжээ. Тийм маягаар үргэлжлүүлсэн бол Сатанд хорлогдсоор, эцэст нь Сатантай хамт устгагдах байлаа. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Тийм ээ. Хүн хэчнээн их мөнгө, байр суурьтай байгаад үнэн болон амийг худалдан авч чадахгүй! Амьдралдаа бий болгосон эд хөрөнгө, нэр хүнд, байр сууриа алдсан ч энэ туршлагаар дамжуулан би эдгээр зүйл хүмүүсийг яаж хорлодгийг, үүний араас хөөцөлдөхийн аймшигтай үр дагаврыг харсан. Бас үнэнийг эрэлхийлэхийн утга учир, үнэ цэнийг ойлгоод, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэхийн тулд тэр зүйлсийг орхиж чаддаг болсон. Энэ бол намайг гэх Бурханы хайр, аврал байсан. Бурханы хүслийг ойлгомогцоо би юунаас ч болж хүүтэйгээ тэмцэлдэхийг хүсээгүй, хүүгээ шүүхэд өгөхийг ч хүсээгүй. Бурханы захиралтад захирагдаж, үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхэд л анхаарсан.

Тэр цагаас хойш би чуулганд сайн мэдээ түгээж байна. Хэдийгээр бусдын бишрэлийг хүртэхээ больсон ч зүрх сэтгэл мннь хамаагүй тайван болж, өдөр бүр сэтгэл маш хангалуун байгаа. Бурханд итгэж, Бурханы дагах нь хамгийн зөв сонголт, хамгийн утга учиртай амьдрал гэдэгт зүрх сэтгэлдээ би итгэлтэй байна. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өвчнөөс ирсэн ерөөл

Шяо Лань, Хятад 2014 онд Коммунист Нам 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ах эгч нарыг баруун...

Аврагдах тухай багахан ойлголт

Линь Чин, Шаньдун муж Христэд итгэгч болсныхоо дараа би, бүх зүйлийг орхиж, өөрийгөө Бурханы төлөө зарлагадаж, чуулганы ажлыг сайн хийж,...