Зургийн үзэсгэлэн: Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил ба Төгс Хүчит Бурханы Чуулганы түүх

2019-09-19

Харагтун, Би хурдан ирнэ” гэв. (Илчлэл 22 : 7). “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24 : 27). 24Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно. (Лук 17: 24-25)Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2: 7) гэж Эзэн Есүс зөгнөсөн байдаг. Өнөөдөр Эзэн Есүсийн эдгээр зөгнөл бүгд биеллээ. Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, Эзэн Есүсийн үүлэн дээр ирэхийг мөрөөссөн олон хүн Бурханы дуу хоолойг сонсон, Түүний сэнтийн өмнө өргөгдөөд байна. 1991 онд ертөнцийн зүүн зүг дэх Хятадад хүний Хүү үг хэлж эхэлсэн бөгөөд үүр цайхын өмнөх харанхуй шөнийн анир чимээгүйг эвдэж, Хятад дахь Христийн шашны янз бүрийн урсгалыг донсолгосон билээ. Хүмүүс хөл хөөр болцгоон, бие биедээ яаран хэлж, Эзэн Есүс эргэн ирсэн, Бурхан үг хэлж эхэлсэн гэдгийг гэрчилсэн юм. Хүний Хүүгийн айлдвар арав гаруйхан жилийн дотор эх газрын Хятад даяар түгсэн нь Хятад дахь Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил байлаа. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил нь эх газрын Хятадад дуулиан үүсгээд зогсохгүй, дэлхий дахиныг донсолгосон юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн олон сая үгийг янз бүрийн орнуудад интернэтээр олны хүртээл болгоод байна. Бурханы илрэлт, ажлыг хүсэн хүлээдэг олон хүн эдгээр үгийг эрж хайж, судалж эхэллээ. Бас энэ нь шинжээч, судлаачдын ч анхаарлыг татжээ. 2018 оны 10-р сарын сүүлээр Өмнөд Солонгосын Сөүл хот дахь Төгс Хүчит Бурханы Чуулганд (ТХБЧ) "Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажил" нэртэй зургийн үзэсгэлэн зохион байгуулагдсан юм. Олон улсад зартай арав гаруй шинжээч, судлаач энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж, үзэж сонирхсон байна. Тус Чуулганы Христэд итгэгчид Төгс Хүчит Бурханы үг, ажлыг туулсны дараах мэдрэмж, сэтгэгдлээ зочдод ярьж өгчээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply