Төгс Хүчит Бурханы Чуулганы анхны гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхохоор барууны эрдэмтэд Сөүлд цуглалаа

2019-09-19

2018 оны 10-р сарын 24-нд Төгс Хүчит Бурханы Чуулган “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” сэдэвт анхны гэрэл зургийн үзэсгэлэнгээ Өмнөд Солонгосын Сөүл хотод гарган, АНУ, Канад, Англи, Франц, Итали тэргүүтэй долоон орны арван нэгэн шинжээч, эрдэмтнийг үзэсгэлэнд оролцуулж, сонирхуулахаар ирүүлжээ. Италийн социологич, Шинэ Шашин Судлалын Төвийн (ШШСТ) үндэслэгч, захирал Массимо Интровинье, Францын Бордо Монтенийн их сургуулийн Умард Америк судлалын профессор Бернадет Ригал-Селлар, Канадын социологич, зохиолч Сюзан Жан Палмер болон бусад оролцогч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын талаар асуулт тавьсан бөгөөд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эхэн үед нь хүлээн зөвшөөрсөн Христэд итгэгчид асуулт тус бүрд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Тэд мөн Төгс Хүчит Бурханы үг, ажлыг туулснаар олж авсан сэтгэгдэл, ойлголтоо зочидтой хуваалцлаа.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлын нөхцөл байдал, Төгс Хүчит Бурхан гэр чуулгануудад үгээ айлдаж, тэжээлээр хангаж , Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг албан ёсоор эхлүүлж байгаа байдал, мөн хаанчлалын сайн мэдээний дэлгэрэлт гэх зэргээр Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн хэд хэдэн үе шатны хөгжлийн замналыг харуулжээ. Зураг болгонд Чуулганы хөгжлийн замналын үнэн бодит дүр зургийг тод томруун харуулсан байна.

Төгс Хүчит Бурханы Чуулганы хөгжлийн түүхийг Чуулганы Христэд итгэгч өгүүлэхийг АНУ, Канад, Англи, Франц, Итали зэрэг орны шинжээч, эрдэмтэд сонсож буй нь

Бие махбодтой болсон хүний Хүү болох Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлын нөхцөл байдал

1980-аад оны эхээр Хятадын шинэчлэл, нээлттэй байдал эхэлж байх үед шашин шүтлэгт ч мөн хэмжээний сэргэн мандалт явагдсан юм. Хятадын Коммунист Намд харгисаар хавчигдсан гэр чуулганууд хурдацтай хөгжиж, Христэд итгэгчид Хятадын газар сайгүй хээрийн цэцэг мэт олширчээ. Гэр чуулгануудын хөгжил оргилдоо хүрэх үед зөвхөн албан үзүүлэлтээр л гэхэд орон нутгийн чуулгануудын (Хашхирагчид урсгал) гишүүд 1983 он гэхэд 200,000-д хүрч, Хятадын Коммунист Нам (ХКН) дотор асар их үймээн дэгдээжээ. 1983, 1987 онуудад засгийн газраас гэр чуулгануудыг дарах хэд хэдэн кампанит ажлыг орон даяар явуулсан боловч Эзэний жинхэнэ итгэгчид болох эдгээр Христэд итгэгч ХКН-ын улайрсан дарлал, баривчилгаанаас айгаагүй юм. Орон нутгийн чуулганууд (Хашхирагчид) дахь зарим Христэд итгэгч цугларалтаа хийж, Библи уншин, тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэхийн тулд Эзэнд залбиран уйлж, эргэн ирэхийг Түүнээс гуйсан хэвээр байлаа. Ийм төрлийн орон нутгийн чуулганууд дотор бие махбодтой болсон хүний Хүү үг айлдаж, нууцаар ажиллаж эхэлсэн юм.

Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан үг хэлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг эхлүүлдэг

1991 оны 2-р сарын 11-нд бие махбодтой болсон хүний Хүү үг айлдаж эхлэх үед эдгээр үг үнэхээр шинэ, сэтгэл хөдөлгөм, мөн зүгээр ч нэг жирийн үг биш болохыг зарим хүн харсан болохоор тэдгээрийг дээд түвшний удирдагчтайгаа хуваалцлаа. Тэдгээр үг үнэхээр Ариун Сүнсний дуу хоолой мөн гэдгийг тус удирдагч хараад, Бурханы сонгосон хүмүүст уншуулж, нөхөрлүүлэх гэсэндээ яаравчлан хэвлэж, бүх чуулганд илгээжээ. Төгс Хүчит Бурхан хожим нь улам их үг айлдаж, тийнхүү Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчид Түүний бодитой үгийг байнга уншиж эхэлсэн юм.

1992 оны 2-р сард Төгс Хүчит Бурханы айлдваруудад шинэ эхлэлийн цэг тавигдлаа. Бурхан Бүтээгчийн ялгамж чанар, байр суурийг ашиглан бүх орчлон ертөнцөд хандан үг хэлж эхлэв; энэ нь Хаанчлалын эрин үед Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн хэрэг байлаа. Дараа нь бие махбодтой болсон хүний Хүү буюу Төгс Хүчит Бурхан чуулганаас чуулганд очиж, хүмүүстэй уулзан ярилцаж, хаана ч, хэдийд ч байгаа байдал, дутагдлынх нь дагуу хүмүүсийг усалж, тэжээх үнэнийг илэрхийлжээ. Мөн итгэгч хүмүүс ямар бодолтой байх ёстой, Бурхантай хэрхэн зохистой харилцаа тогтоох, Бурханы ажлыг хэрхэн туулж, дуулгавартай дагах, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэх гэх зэрэг амь руу орох хэрэгжүүлэлтийн зам руу хүмүүсийг чиглүүлсэн юм. Түүний үг бас Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц; Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх болон зорилго; бие махбодтой болохын нууц; аврагдах болон бүрэн авралд хүрэхийн ялгаа; Мянган жилийн хаанчлалын эрин үеийн нууц; төрөл бүрийн хүний үр дүн ба эцсийн хүрэх газар гэх мэт олон үнэн болон нууцыг илчилжээ. Түүнчлэн Сатан хүн төрөлхтнийг гүн гүнзгий завхруулсан явдал болон бүх төрлийн сатанлаг уг чанарын жинхэнэ мөн чанар, хүмүүсийн Бурханд итгэх цаад сэдэл, хольц, мөн хэрэгжүүлэлтийн утгагүй арга барилыг нь илчилсэн юм. Төгс Хүчит Бурхан, аврал болон төгс төгөлдөрт хүрэхийн тулд ойлгох ёстой бүх үнэнийг завхарсан хүн төрөлхтөнд хайрлаж, Библи дэх “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13) гэсэн зөгнөлийг бүрэн биелүүлсэн билээ.

Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг боть ботиор нь гараар хуулбарлаж, үдэж байгаа тухай бодит дүр зургийг буулгасан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа.

Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээний өргөжилт

1995 онд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятад дахь Христийн шашны янз бүрийн урсгалд өргөжиж эхэлжээ. 1997-оос 1999 онд Хятадын Хэнань, Шаньдун, Аньхуй болон зүүн хойд мужуудаар хаанчлалын сайн мэдээ хурдацтай дэлгэрсэн юм. Итгэлээр Зөвтгөгдөх Чуулган, Магтаал Чуулган, Долоо дахь өдрийн Адвентист Сүм болон Бурханы илрэлтийг хүсэн хүлээж байсан бусад Чуулган Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү эргэн, сайн мэдээний дэлгэрэлт ийнхүү оргил цэгтээ хүрчээ. 2002 онд Хятадын өмнөд хэсэг, хил орчмын бүс нутаг, угсаатны цөөнхийн нутагт хаанчлалын сайн мэдээ албан ёсоор түгж, 2005 он гэхэд Хятадын эх газрын өнцөг булан бүрд хүрсэн байв. 2012 он гэхэд энэ нь хүн бүрийн сайн мэддэг нэр болжээ.

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш Төгс Хүчит Бурханы Чуулган Хятадын Коммунист Намын байнгын харгис дарангуйлал, хавчлагад өртсөөр ирсэн ба ХКН зэвсэглэсэн цагдаагийн албадыг байршуулахаар дээд зэргийн нууцлалтай олон тооны нууц баримт бичиг гаргаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг байгаа болгосон тусгай баривчилгааг шил дараалан явуулсан юм. Гэвч Төгс Хүчит Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай бөгөөд үнэнийг хайрладаг хүмүүс үгийг нь сонсмогцоо Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөг билээ. Арав гаруйхан жилийн хугацаанд Төгс Хүчит Бурханы үг олон сая хүнийг байлдан дагуулсан ба энэ хүмүүс Түүний сэнтий рүү эргэж, хаанчлалын сайн мэдээ эх газрын Хятадын өнцөг булан бүрд түгжээ. Өнөөдөр энэ нь Барууны ертөнц даяар түгэн, Библи дэх “Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана(Исаиа 2:2) гэх зөгнөлийг бүрэн биелүүлж байна.

Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрэл зургийн үзэсгэлэнг Барууны эрдэмтэд магтлаа

Профессор Бернадет Ригал-Селлар сэтгэл хөдлөн ийнхүү хэлэв: “Танайх [Төгс Хүчит Бурханы Чуулган] Вочман Ни, Уитнесс Ли нартай ямар холбоотойг би өнгөрсөн жил ухаараагүй явж, гэтэл энд тун тодорхой харуулсан болохоор танай Чуулганы гарал үүслийг би харлаа... Бас хүмүүс анх хэрхэн шүтэн мөргөдөг байсан, хэрхэн уулзсан, мөн дараа нь хавчлага эхэлсэн гэх мэтийг харах нь бидэнд тун чухал юм… Үүний зэрэгцээ, танайд үнэн байгаа гэдгийг энэ нь харуулж байна.”

Профессор Массимо Интровинье ч бас: “Энэ үзэсгэлэн нь ялангуяа 1991 оноос хойш байсан ах, эгч нарын хамт үзэсгэлэн үзэх боломжийг эрдэмтдэд олгосноороо маш их ашиг тустай байлаа, учир нь зарим нарийн ширийнийг аль хэдийн мэддэг байсан боловч зарим зүйл нь шинэ содон байв. Иймээс Төгс Хүчит Бурханы Чуулганы гарал үүслийн тухай, тэр дундаа Төгс Хүчит Бурханы Чуулган хэрхэн бий болсныг ойлгоход туйлын чухал, шийдвэрлэх жилүүд болох 1991, 1992 оны талаар илүү их мэдлэг олж авахад үзэсгэлэн маш их тус дөхөм боллоо… Үзэсгэлэнгийн үлдсэн хэсэг буюу ялангуяа 1995 оноос хойш тохиолдсон зүйл бол гол төлөв ер бусын өсөлт, хяхалт хавчлагын тухай түүх мөн... Үүнийг тун үнэ цэнтэй ажил гэж би итгэж байна” хэмээн хэлжээ.

Профессор Холли Фолк, “Энэ үнэхээр тун гайхалтай үзэсгэлэн байна” хэмээлээ. Түүнчлэн тэрээр: “Би бол шашин судлаач бөгөөд харьцуулсан ажил хийдэг, иймээс миний хувьд Төгс Хүчит Бурханы Чуулганы Христийн шашны ерөнхий уламжлалд нийцтэй байдлыг ойлгох нь чухал юм. Энэ бол шинэ эрин үе гэдгийг би мэднэ, мөн Нигүүлслийн эрин үеийн нэр томьёог хэвээр хадгалахад зарим хүн төдийлөн таагүй ханддагийг мэднэ, тийм болохоор би заримдаа Төгс Хүчит Бурханы Чуулганыг Христийн шашин гэж хэлэхдээ болгоомжилдог. Гэхдээ би түүхч, шашны харьцуулсан ажил хийдэг хүнийхээ хувьд Төгс Хүчит Бурханы Чуулган нь Христийн шашинд маш их суурилсныг харж байна. Энэ бол Христийн шашны нэг хэсэг гарцаагүй мөн… Төгс Хүчит Бурханы Чуулганыг жинхэнэ Христийн шашин гэж хэлж байгаа нь мэргэжилтний үг юм… Шашнуудыг ойлгож, бусдад хүргэхээр хичээх нь миний ажил, гэхдээ Төгс Хүчит Бурханы Чуулганыг Христийн шашны уламжлал гэж үздэг гэдгээ би маш баттай хэлнэ” гэсэн юм.

Гэрэл зургийн үзэсгэлэн дээр барууны шинжээч, эрдэмтэд Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчтэй ярилцаж буй нь

Гэрэл зургийн үзэсгэлэн хэд хэдэн сэдвийг хамарсан ч Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжлийн үйл явцыг бүхэлд нь харуулж чадахааргүй байлаа. Чуулганыг үнэхээр ойлгоё гэвэл эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг анхааралтай унших шаардлагатай юм. Төгс Хүчит Бурхан одоогоор хэдэн сая үг илэрхийлсэн бөгөөд дэлхий дахины хүмүүст эрж хайж, судлуулахын тулд тэдгээрийн дийлэнхийг “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх номд багтаан, 20 гаруй хэлээр орчуулж, интернетэд нийтэлжээ. Төгс Хүчит Бурхан одоо эх газрын Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон бөгөөд эцсийн өдрүүдэд газар дээр нууцаар ирж, ажиллах Түүний ажил гүйцэлдэхийн даваан дээр байна. Бурхан Сион руу буцах гэж байгаа. Илчлэлийн номд зөгнөсөн гамшиг тохиолдсоны дараа Бурхан түмэн ариун хүмүүсийн хамтаар бүх хүнд харагдаж, Эзэн Есүс үүлэн дээр ирэх тухай дараах зөгнөлийг үүгээрээ биелүүлнэ: “Харагтун, Эзэн арван мянган ариун хүмүүстэйгээ ирэв гэжээ(Иуда 1:14). “Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна(Лук 21:27). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Тэр үед, Бурханы нууц ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, сөрсөөр байгаа бүхэн гамшгийн дунд яах ч аргагүй уйлж, шүдээ хавирах болно. Тэд Бурханаар аврагдах боломжоо мөнхөд алдана. Харин Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд хүргэгдэж, Бурханы амлалт болон ерөөлийг хүртэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент