Үүрэгтээ хандах сэдлээ засаж залруулсан минь

2021-11-17

Шиа Юй, Хятад улс

Өнгөрсөн 6-р сард би чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Ах эгч нар гарцаагүй намайг сайнаар боддог байх, бас маш олон хүн миний төлөө саналаа өгсөн нь би бусдаас хавь илүү дээр байсан гэсэн үг гэж санагдаад тухайн үедээ сэтгэл хөөрөн догдолж байв. Энэ үүргийг сайн гүйцэтгэхийн тулд хичээнгүйлэн ажиллах ёстой, ингэж байж ах эгч нар миний хэр чадвартай вэ гэдгийг харах болно гэж би өөртөө хэлсэн. Ажлаа эхлэх үедээ би чуулганы ажлыг үнэндээ сайн мэдэхгүй байсан тул надтай хамтрагч болгосон, үүргийг илүү сайн мэддэг эгчтэй цуг ажиллаж байхдаа аливааг маш анхааралтай сонсож, тогтоож авдаг байв. “Одоо би чуулганы удирдагч болсон болохоор албан тушаалаа хөсөрдүүлэхгүйн тулд сайн ажиллаж, зарим нэг зүйл хийж бүтээх ёстой. Бодитой ажил хийдэггүй, байр суурийн ерөөлд шунадаг хүн гэсэн муу нэр зүүж болохгүй. Тэгвэл би хүний царайг яаж харах юм бэ?” гэж би байнга бодож, үүргээ үнэхээр сайн гүйцэтгэхийн тулд хэрхэх вэ гэж бас тунгаан бодож байлаа. Чуулганы нийт ах, эгч нартай нүүр тулж байсан бөгөөд тэдний зарим нь үүргээ олон жил гүйцэтгэж байгаа, үнэний зарчмыг надаас илүү ойлгосон. Асуудлыг нь шийдвэрлэх гэж оролдлоо ч асуудлын угт нь хүрч чадахгүй, нөхөрлөлдөө хэрэгжүүлэлтийн замыг хуваалцаж чадахгүй бол тэд намайг юу гэж бодох бол? Намайг удирдах үүрэгт тохирохгүй, огт чадваргүй юм байна гэж бодох болов уу? Удирдагчийн хувьд тэднээс илүү өндөр түвшинд нөхөрлөх нь нэн чухал гэж надад санагдсан болохоор үнэнээр өөрийгөө зэвсэглэхэд хугацаа алдаж огт болохгүй, тэгж байж ах эгч нарт асуудал тулгарлаа гэхэд түүнийг нь шийдвэрлэхэд туслахдаа би бэлэн байх болно. Тэгвэл үнэний бодит байдлаас бага ч болов эзэмшсэн юм байна, удирдагчийн ажлаа сайн хийж байна гэж тэд намайг харна. Тиймээс чуулганы өдөр тутмын ажилтай завгүй байхаас гадна, зав чөлөө л гарвал Бурханы зарим үгийг би бас уншдаг байв. Миний ажлын хуваарь өдөр бүр зай завсаргүй байх бөгөөд бусад эгч нар унтахаар явахдаа “Орой болчихлоо. Чи унтаж амрах хэрэгтэй шүү” гэж надад сануулах боловч миний нойр огт хүрэхгүй тул ихэвчлэн шөнө орой болтол ажилладаг байв. Маш их хичээл зүтгэл гаргаж бэлдлээ ч гэсэн, ах эгч нартай хийх цуглааны үеэр өөртөө итгэлгүй л байгаад байлаа.

Нэг орой надтай хамт ажилладаг эгч маань маргааш бид сайн мэдээний багийнханд зориулж цуглаан зохион байгуулах хэрэгтэй байна гэж надад хэлэв. Үүнээс болж би маш их сандарч “Тэр багийн ах, эгч нар итгэгч болоод удаж байгаа, харин би удирдагчийн үүргийг шинээр хийж байгаа шүү дээ. Тэдний сайн мэдээний ажилд ямар асуудал, бэрхшээл тулгарч байгаа талаар би үнэндээ мэдэхгүй шүү дээ. Миний мэдэхгүй асуудлыг тэд яривал, намайг үүрэгтээ огт тохирохгүй юм байна гэж бодох болов уу? Ингэвэл удирдагчийн дүр төрх маань сүйдэх бус уу? Болохгүй ээ, эцсийн мөчид бага ч гэсэн бэлдвэл оргүйгээс дээр, энэ цагийг ашиглаж зарим нэг хамааралтай үнэнээр өөрийгөө зэвсэглэх хэрэгтэй” гэж бодогдов. Гэсэн ч, цаг нь ийм тулсан байхад би үнэндээ бүгдийг ойлгож авч чадаагүй тул сэтгэл зовниж байлаа. Компьютер дээрээ энийг ч харж тэрийг ч үзэн, нэг мөчид нэгийг, дараагийн хоромд өөр зүйлийг харж босож суусаар, сэтгэл санаа үймрээд, юу ч ойлгогдохгүй байсан тул унтаж амрахаас өөр сонголт үлдсэнгүй. Маргааш нь цуглаан дээр хамт ажилладаг эгч маань бүгдтэй нь үнэний талаар нөхөрлөн сайн мэдээ хуваалцах үед тулгардаг асуудлуудыг нь шийдвэрлэхэд тусалж байхад би тэнд юу хэлэхээ мэдэхгүй зүгээр л сууж байлаа. Ингэх нь үнэхээр эвгүй санагдаж байсныг яана. “Намайг юу ч хэлэхгүй бол ердөө л нэг бэлгэдэл төдий удирдагч юм байна гэж тэд бодох бус уу? Би санасан бодсоноо хэлэх хэрэгтэй. Зарим эгч нар намайг таньдаг бөгөөд одоо би удирдагч болсон болохоор илүү гүнзгий нөхөрлөлийг хуваалцаж чаддаг байх ёстой бус уу? Эс бөгөөс намайг тэд юу гэж бодох бол? Намайг огт тохирохгүй юм байна гэж хэлэх болов уу?” гэж бодов. Би өөртөө тохиолдсон, хуваалцаж болох зарим нэг туршлагыг бодож олох гэж тархиа гашилган ч, сандрах тусам улам уймарч хямраад, юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Нөхөрлөөд байх юу ч байхгүй гэдгээ бүгдэд харуулахгүйн тулд би хамтрагчийнхаа нөхөрлөлийг анхааралтай сонссон бөгөөд түүнийг дуусангуут тэр дор нь ярьсан зүйлийг нь ерөнхийд нь дүгнэж ярилаа. Ингэснээр миний нөхөрлөл хийгээд ойлголт түүнийхээс илүү дээр гэдэг нь харагдаж, бүгд намайг сайн юм байна, удирдагчийн албан тушаалд тэнцэхээр юм байна гэж харах байлаа. Миний ярьж байгаа бүхэн хамтрагчийн маань ойлголт бөгөөд түүнийг нь би ашиглаж байгаагаа маш сайн мэдэж байсны дээр ингэх нь үнэхээр жигшмээр үйлдэл гэдгийг би мэдэж байсан. Цуглааны дараа сэтгэл минь хов хоосон оргиод; өдөр бүр надтай таарч буй бүх хүн, үйл явдал хийгээд юмсыг Бурхан зохион байгуулдгийг би бас мэддэг ч, тэдгээрийг хэрхэн туулахаа огт мэдэхгүй байсан юм. Би юу ч сурч авсангүй. Ингэж бодоход надад маш муухай санагдсаны дээр энэ үүргийг хариуцаж авсандаа хүртэл бага зэрэг харамсав. Дараагийн хэдэн өдрийн турш толгой дээр минь хүнд ачаа дарсан юм шиг санагдаж—манарсан байдалтай, гүнзгий амьсгаа авч чадахгүй байгаа мэт санагдаж билээ. Чуулганы ажил дээр асуудалтай тулгараад, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байх нь надад үнэхээр шаналгаатай байв. Тэгээд би “Өө Бурхан минь, би энэ үүргийг сайн гүйцэтгэмээр байгаа боловч энэ ажлыг хийж хүчрэхгүй юм шиг байнга санагдах юм. Би хэрхэхээ мэдэхгүй байна. Өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлээч, тэгвэл би энэ байдлаас гарч чадна шүү дээ” гэж Бурханд залбирлаа.

Үүний дараа би хамтрагчдаа сэтгэлээ уудалж өөрийн байдлын талаар түүнд хэлэв. Хамтрагч эгч маань “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой” -с авсан Бурханы үгийн хэсгийг надад өглөө. Тэнд: “Бүх завхарсан хүнд ийм асуудал харагддаг: Тэд байр суурьгүй ердийн ах эгч байх үедээ хэн нэгэнтэй харилцаж, ярьж байхдаа сүрхий царайлдаггүй, үг яриа нь ч тодорхой нэг хэв маяг, өнгө аястай болдоггүй; тэд зүгээр л жирийн, хэвийн байдаг бөгөөд дүр эсгэх хэрэггүй байдаг. Тэд сэтгэл зүйн ямар ч дарамт мэдэрдэггүй ба нээлттэйгээр, үнэн сэтгэлээсээ нөхөрлөж чаддаг. Тэд нөхөрсөг, харилцахад амархан байдаг; бусад нь тэднийг маш сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэд байр сууринд хүрмэгцээ хөөрүү онгироо болж, өөрсдөд нь хэн ч хүрч чадахгүй мэт байдаг; тэд өөрсдийгөө хүндтэй гэж бодон, ердийн хүмүүсээс шал ондоо гэж боддог. Тэгээд ердийн хүмүүсийг дорд үзэж, бусадтай нээлттэй нөхөрлөхөө больдог. Яагаад тэд нээлттэй нөхөрлөхөө больдог вэ? Одоо тэд өөрсдийгөө байр суурьтай, удирдагч гэж боддог. Удирдагчид тодорхой нэг дүр төрхтэй, ердийн хүмүүсээс арай сүрлэг, биеийн хэмжээгээр илүү, мөн илүү их хариуцлага хүлээж чаддаг байх ёстой гэж тэд боддог; ердийн хүмүүстэй харьцуулахад удирдагчид илүү тэвчээртэй, илүү их зовж, зарлагадах чадвартай, ямар ч уруу таталтыг тэвчиж чаддаг байх ёстой гэж итгэдэг. Тэгээд бүр гэр бүлийнх нь хэчнээн олон хүн үхлээ ч гэсэн удирдагчид уйлж болохгүй, үнэхээр уйлах ёстой болбол хэнд ч, ямар нэг дутагдал, өө сэв, сул талаа харуулахгүйн тулд далдуур уйлах ёстой гэж боддог. Тэр ч бүү хэл удирдагчид сөрөг болбол хэнд ч мэдэгдэж болохгүй; харин ч тиймэрхүү бүх зүйлийг нуух ёстой гэж үздэг. Байр суурьтай хүн ингэж үйлдэх ёстой гэж тэд итгэдэг(“Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл” ном) гэсэн байлаа. Үүнийг уншаад би маш ихээр цочирдов. Учир нь Бурханы үг миний байдлыг яг тэр чигээр нь илчилжээ! Цуглаан болгон дээр анхаарлын төвд байхдаа би яагаад тэгтлээ их айж эмээгээд байсан юм бол? Сэтгэл санаа минь яагаад тэгж их хямраад байсан юм бол? Учир нь би өөрийгөө өргөх гэж хичээгээд байж. Удирдагч болсноосоо хойш албан тушаал, байр суурьтай болсон мэт санагдаад урьдынхаасаа өөрчлөгдсөн байж. Одоо нэгэнт удирдагч болсон болохоор удирдагчийн дүр төрхийг өндөрт өргөж, бусдаас өндөр түвшинд байж, бусдаас илүү чадвартай байх учиртай гэж боддог байж. Миний нөхөрлөл илүү мэдлэг ухаанаар дүүрэн байх хэрэгтэйн дээр би асуудлын мөн чанарыг илүү сайн олж харж, ах эгч нарын амийн оролтдоо тулгарч буй ямарваа нэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Аль багт байхаас үл хамааран цуглаан дээр олны дундаас онцгойрсон нэгэн байх хэрэгтэй, энэ бол хэргэм зэрэгт тэнцэж тохирох цорын ганц зам гэж надад санагддаг байсан. Тиймээс л энэ даалгаврыг хүлээж авсныхаа дараа, бүх зүйл дээр байр суурийнхаа төлөө л үг хэлж, үйлддэг байлаа. Үнэндээ би бүхий л талаараа дутагдалтай байсан ч хуурамч дүр эсгэж, эрхэм дээд хүн мэт дүр үзүүлж, тэр ч байтугай бусдын хүндлэлийг хүлээх гэсэндээ хамтрагчийнхаа нөхөрлөлийн гэрлийг булаан авч өөр дээрээ тусгахыг оролдож башир арга хэрэглэсэн. Байр сууриа хэрхэн хадгалах талаар л өдөр шөнөгүй бодол болсноос биш үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх, үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх талаар огтхон ч боддоггүй байжээ. Би зүй ёсны, бодит ажилд огтхон ч анхаардаггүй байж. Үүнийг яахан үнэнийг эрэлхийлж, үүргээ гүйцэтгэсэн гэх вэ? Тэр бол байр суурийг эрэлхийлж, байр суурьт бүрэн захирагдаж байгаа хэрэг. Энэ бол байр суурийн боол болж буй хэрэг. Би удирдагчаар сонгогдсон ч гэлээ тэр даруй үлэмж их биеийн хэмжээ буюу үнэний бодит байдалтай болоогүй, харин урьдын хэвээр байсан. Өөрчлөгдсөн зүйл гэвэл миний үүрэг л байлаа. Удирдагчийн үүргээрээ дамжуулан илүү их сурч, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайн бодитой ажил хийгээсэй гэж Бурхан надаас хүсэж байжээ. Түүнээс биш надад байр суурь өгөх гэсэн хэрэг огт биш. Гэтэл би өөрийгөө удирдагчийн байр суурьд өргөж, гадаад ертөнц дэх төрийн байгууллагын албан тушаалтан шиг байхыг удирдагч байх хэмээн буруу бодсон байжээ. Ингэж бодох нь шүтлэггүй хүний харах өнцөг бус уу? Энэ бол утгагүй хэрэг!

Энэ бүхнийг ухаарсныхаа дараа би Бурханд ийн залбирав: “Бурхан минь, миний байдал буруу байсны цаад шалтгаан нь байр суурийг эрэлхийлснийх байсныг ойлгох боломж олгосон Таны гэгээрэл хийгээд удирдамжид талархаж байна. Би буруу замаар явж байжээ. Бурхан минь, би өөрийн энэ байдлаа шийдвэрлэхийн тулд гэмшиж, үнэнийг эрж хайхад бэлэн байна. Намайг залж чиглүүлээч.” Ингээд би Бурханы үгийн нэг хэсгийг уншив, тэнд Төгс Хүчин Бурхан ийн хэлсэн байлаа: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйлс юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд гарамгай болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг биелүүлж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор нэгэн сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэгээд өөрсдийгөө хэчнээн их ‘чадвартай’ гэж боддог ч бай хамаагүй, дүр эсгэж, ихэмсэг хүн болж зүсээ хувирган, ганц ч алдаа дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй харагдахыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд агуу, хүчирхэг, бүрэн чадвартай, бүхнийг хийж чаддаг мэт харагдахыг хүсдэг… Тэд жирийн, хэвийн хүн буюу зүгээр нэг эгэл хүн байхыг хүсдэггүй. Тэд ер бусын хүн буюу онцгой чадвар, хүчтэй хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлаа тэд нууж, далдалж, бусдад харуулдаггүй бөгөөд зүсээ хувиргасаар байх болно… Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрэв хүмүүс биеэ авч явахдаа ийм замыг сонгон хөлөөрөө газар гишгэхийн оронд үргэлж хоосон мөрөөдөлд автаж, нисэхийг үргэлж хүсдэг бол асуудалтай тулгарах нь тодорхой. Үнэнийг хэлэхэд, хэрвээ чи ингэх юм бол Бурханд яаж ч итгэлээ гэсэн үнэнийг ойлгохгүй бөгөөд үнэнийг олж авч ч чадахгүй, учир нь амьдралд чиний сонгосон ийм зам зөв биш, эхлэх цэг чинь буруу байна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Үүнийг уншаад би Бурхантай нүүр тулан уулзсан юм шиг, Түүний шүүлтэд орсон юм шиг санагдав. Ялангуяа, “Хэрвээ чи ингэх юм бол Бурханд яаж ч итгэлээ гэсэн үнэнийг ойлгохгүй бөгөөд үнэнийг олж авч ч чадахгүй, учир нь амьдралд чиний сонгосон ийм зам зөв биш, эхлэх цэг чинь буруу байна.” хэмээн уншаад надад үнэхээр гансарч, гонсоймоор байлаа. Хүний үүрэг гүйцэтгэх сэдэл хийгээд сонгосон зам нь хэчнээн чухал болох, тэдгээр нь тухайн хүн үнэнийг олж авч чадах эсэхийг шууд тодорхойлдог болохыг би ухаарсан юм. Хэрвээ бид үүрэгтээ үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы хүсэлд санаа тавихгүй, харин ч байр сууриа дээдлэх юм бол хэчнээн их чармайж, хэчнээн их зовж зүдэрч, төлөөс төллөө ч Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй, харин Бурхан биднийг жигшин голж, яллах болно. Бурхан бол ариун бөгөөд Тэр бидний зүрх сэтгэл хийгээд оюун бодлын гүн рүү харж чадна. Би удирдагч болсныхоо дараа зөвхөн бусдын нүдэнд харагдах дүр төрх, байр суурийнхаа талаар л бодож байсан. Бусад хүнд өөрийгөө хүндлүүлж, бишрүүлэхийн тулд удирдагчийн албан тушаалаа хамгаалахыг хүсэхдээ үргэлж дүр эсгэж, өө сэв, дутуу дулимаг байдлаа байнга нуун далдалж байсан. Бурханы даалгавар зүрх сэтгэлд минь байгаагүй—би байр суурийг эрэлхийлж, Бурханыг эсэргүүцэх замыг сонгож байжээ. Ийм маягаар би Ариун сүнсний ажлыг яахан олж авч чадах билээ? Тухайн үед намайг нөмөрсөн тэр харанхуй бол миний дээрээс Бурханы зөвт зан чанар буун ирсэн нь тэр байжээ. Хэрвээ би гэмшихгүй байсаар байвал Бурхан намайг гарцаагүй жигшин голно. Бурханы гэрээс хөөгдсөн антихристүүдийн талаар би бодлоо. Тэд байр суурьтай байснаас гадна бусад бүх хүнээс ялгаатай гэж өөрсдийгөө санадаг байсан. Тэд байр суурийн ерөөлд шунаж, өөрсдийгөө өргөж, гайхуулж, Бурханы хүмүүсийг Өөрөөс нь хүчээр булааж авахаар тэмцэлддэг болж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцсэн бөгөөд эцэст нь тэдний төгсгөл нь хөөгдөж, таягдан хаягдах байсан юм. Энэ бүхнийг ухаарах зуураа би удирдагчийн үүргийг авснаас хойш байр сууринд захирагдаж ирсэн тухайгаа эргэцүүлэв. Би үүргийг шатлан захирагддаг зүйл хэмээн бодож, хэргэм зэргийг өөртөө өмчилж, өөрийгөө өргөжээ. Би өөрийгөө байр сууринд хүрсэн гэж бодоод, хүмүүст хүндлүүлэхийн тулд бусад хүний асуудлыг шийдвэрлэж, гайхуулахыг хүсэж байж. Би ичгүүргүй байжээ! Ингэж бодонгуут ичсэнээсээ болоод нүүр минь халуу дүүгэв. Өөрийгөө зэвүүцмээр гэдгийг мэдэрч, тийм маягаар бусад хүний нүдэнд байр сууриа хамгаалах нь үндсэндээ байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөж байгаа болохыг мэдэрсэн билээ. Энэ бол антихристийн зам байж. Тэр үед л чухам ямар аюултай байдалд байсан гэдгээ, хэрвээ би гэмшээгүй бол эцсийн бүлэгт яг л антихристтэй адилхан шийтгүүлэх байснаа ухаарсан юм.

Хожим эрж хайн, эргэцүүлж бодох зуураа би Бурханы үгийн энэ хэсгийг олж уншив: “Чи ямар ч байр суурьгүй байх үедээ өөрийгөө үргэлж задлан шинжилж, мэдэж авч чаддаг. Бусад нь үүнээс ашиг тус хүртэж чадна. Чи байр суурьтай байх үедээ мөн л өөрийгөө үргэлж задлан шинжилж, мэдэж авч, өөрийн туршлагаар бусдад үнэний бодит байдлыг ойлгуулж, Бурханы хүслийг ухааруулж болно. Хүмүүс ч бас үүнээс ашиг тус хүртэж чадна, тийм биз дээ? Хэрэв чи тийнхүү хэрэгжүүлдэг бол байр суурьтай ч бай, үгүй ч бай, бусад нь үүнээс яг адилхан ашиг тус хүртэнэ. Тэгэхээр байр суурь гэж чиний хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэндээ хувцас, малгай шиг нэмэлт, нэмэгдэл зүйл юм; үүнийг асар том асуудал гэж үзээгүй цагт энэ нь чамайг хязгаарлаж чадахгүй. Хэрэв чи байр сууринд дурлаж, онцгой ач холбогдол өгч, үргэлж чухал асуудал мэт ханддаг бол энэ нь чамайг хяналтдаа оруулна; дараа нь чи өөрийгөө мэдэх хүсэлгүй болно, мөн сэтгэлээ уудалж, өөрийгөө ил болгох юм уу бусадтай ярьж, харилцаж, үүргээ биелүүлэхийн тулд удирдагчийн байр сууриа хойш тавих ч хүсэлгүй болно. Энэ ямар төрлийн асуудал вэ? Энэ байр суурийг чи өөртөө авсан бус уу? Тэгээд тэр албан тушаалыг шууд л үргэлжлүүлэн эзэмшсээр ирсэн бөгөөд орхихыг хүсдэггүй, тэр ч бүү хэл байр сууриа хамгаалах гэж бусадтай тэмцэлддэг бус уу? Чи зүгээр л өөрийгөө тамлаж байгаа бус уу? Эцэст нь өөрийгөө үхтэл нь тамлавал чи хэнийг буруутгах юм бэ? Хэрэв чи байр суурьтай байх үедээ бусдад эзэрхэхээс татгалзаж, оронд нь үүргээ яаж сайн биелүүлэх вэ гэдэгт анхааран, хийх ёстой бүхнээ хийж, биелүүлэх учиртай бүх үүргээ биелүүлбэл, хэрэв чи өөрийгөө ердийн ах, эгч гэж үзвэл байр суурийн дөнгөнөөс ангижирсан байх бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Бурханы үг хэрэгжүүлэлтийн зам хийгээд оролтоор намайг хангав. Надад ямар нэг байр суурь байх эсэхээс үл хамааран үүргээ зүй ёсоор нь гүйцэтгэж, ойлгосон зүйлийнхээ талаар нөхөрлөн, ойлгохгүй зүйлтэй таарвал ах эгч нартай илэн далангүй нөхөрлөж үнэнийг эрж хайн, хамтдаа шийдвэрлэх ёстой. Би бусдаас өөр үүрэг гүйцэтгэж байгаа төдий бөгөөд хэн ч хэн нэгнээс дээр эсвэл доор биш билээ. Тэгээд удирдагчаар ажиллаж байсан минь би тэднээс дээр, тэднээс илүү чадамжтай гэсэн үг огт биш аж. Гэтэл би алиа салбадай шиг аашилж өөрийгөө огт мэддэггүй байжээ. Надад бүхий л төрлийн алдаа дутагдал байснаас гадна ах, эгч нараас тусламж авах хэрэгтэй байтал тэднээс дээр байх хэрэгтэй гэж бодож байв. Энэ бол маш биеэ тоосон, харанхуй бүдүүлэг хэрэг! Өөрийгөө шившигтэйгээр өндөрт өргөсөн минь зүгээр л инээд хүрмээр санагдав. Энэ нөхцөл байдлаар дамжуулан намайг илчилж, буруу замаар явж байсныг минь харуулсанд би Бурханд чин сэтгэлээсээ талархаж, Бурханд ийн залбирсан юм: “Бурхан минь, байр сууринд ямар их автаж, Таныг эсэргүүцэх замаар явж байсныг минь харуулахын тулд намайг илчилж өгсөн Танд баярлалаа. Би буруу замаар явмааргүй байна. Гэмшиж, байр суурийн тухай санаагаа орхиж, үүрэгтээ хандах хандлагаа өөрчилж, үнэний зарчмын дагуу үүргээ гүйцэтгэмээр байна.”

Нэг удаа би бүлгийн цуглаанд очтол тэнд надаас удаан үүрэг гүйцэтгэж буй гурван ах, эгч байсан бөгөөд хоёр нь аль хэдийн удирдагчийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс байв. Тэд өмнө нь надтай үнэний талаар нөхөрлөж, асуудлыг минь шийдвэрлэхэд тусалж байсан тул тэр цуглааны үеэр би нэг тийм биеэ барьсан байдалтай байсан юм. Миний нөхөрлөл нэг их сайн биш байгаад, асуудалд нь тусалж чадахгүй бол надад үнэний бодит байдал огт байхгүй, удирдагчид тохирохгүй юм байна гэж тэд бодох вий хэмээн би эмээж байлаа. Миний харьцаж хүчрэхгүй зүйлийг хэлэх вий гэхээс эмээж, ямар байдалд байгааг нь тэднээс асууж зүрхлээгүй. Тэр мөчид би дахиад л нэр нүүр, байр сууриа хамгаалах гэж хичээгээд байгаагаа ухаарсан тул өөрийгөө хаяхаар залбирал хэллээ. Тэгтэл Бурханы энэхүү үгс санаанд минь орж ирэх нь тэр: “Хэрэв чи байр суурьтай байх үедээ бусдад эзэрхэхээс татгалзаж, оронд нь үүргээ яаж сайн биелүүлэх вэ гэдэгт анхааран, хийх ёстой бүхнээ хийж, биелүүлэх учиртай бүх үүргээ биелүүлбэл, хэрэв чи өөрийгөө ердийн ах, эгч гэж үзвэл байр суурийн дөнгөнөөс ангижирсан байх бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Би хэрэгжүүлэлтээ Бурханы шаардлагад нийцүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан бөгөөд хэдийгээр үнэний талаарх ойлголт минь нимгэн ч гэлээ Бурханыг түшиж, бүхий л чадвараа дайчлан үүргээ гүйцэтгэхийг хүсэж байлаа. Бурханы үгийн удирдамж дор би асар их эрх чөлөөг мэдэрч бусад хүн намайг юу гэж бодох бол гэдгийг тоохоо больж, өөрт байгаа ойлголтынхоо талаар нөхөрлөж хуваалцахаар шийдсэн юм. Миний ярихыг сонссон ах эгч нар намайг огт дорд үзсэнгүй, харин ч миний нөхөрлөлөөс зарим нэг зүйлийг олж авлаа гэж бүгд хэлсэн.

Цуглаан дээр би “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим” дээр гардаг Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. Бурханы үгэнд ийн өгүүлдэг: “Хүн ямар үүрэг гүйцэтгэдэг нь хамаагүй, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний сайшаалыг хүртэх үр дүнд хүрч, үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэх нь Бурханы үйлдлээс хамаардаг. Чи хариуцлагаа хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэдэг боловч Бурхан үйлдэхгүй, юу хийхийг Бурхан хэлэхгүй бол чи зам, чиглэл, зорилгоо мэдэхгүй. Үүний эцсийн үр дүн юу байх вэ? Үр ашиггүй хөдөлмөр болох юм. Тиймээс үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэж, Бурханы гэр дотор баттай зогсож чадах, ах эгч нарыг сургаалаар хангаж, Бурханы сайшаалыг хүртэх нь бүхэлдээ Бурханаас хамаарна! Хүмүүс зөвхөн өөрийнхөө чадах, хийх ёстой бөгөөд төрөлх чадварт нь багтах юмыг л хийж чадна, илүү юм чадахгүй. Тиймээс чиний үүргээс эцсийн дүнд олж авах үр дүн Бурханы удирдамжаар тодорхойлогдоно; тэдгээр нь Бурханы хангасан зам, зорилго, чиглэл, зарчмаар тодорхойлогдоно(“Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы үгийг уншаад миний сэтгэл цэлмээд л ирсэн. Бурханы гэрийн ажлыг үнэндээ бүгдийг нь Бурхан хийж, баримталдаг, харин бид хүн төрөлхтний хувьд чадлынхаа хэрээр үүргээ биелүүлэхэд л болно. Гэвч Ариун сүнсний ажилгүйгээр, Бурханы гэгээрэл, удирдамжгүйгээр бид хэчнээн шаргуу ажиллалаа ч үүрэгтээ юуг ч гүйцэлдүүлэхгүй. Үүрэгтээ бид Бурхан юу шаардаж буйг ойлгож, үүний төлөө зүрх сэтгэлдээ ачаа үүрч, бүх зүйл дээр үнэнийг эрж хайн, хэрэгжүүлж, зарчмын дагуу ажиллах ёстой. Ариун Сүнсний ажлыг олж авч, Бурханы сайшаалыг хүртэх цорын ганц зам энэ билээ. Удирдагчийн албан тушаал маань миний хувьд зөвхөн ах, эгч нарын үүрэгт болон амийн оролтод нь тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслахын тулд үнэний талаар нөхөрлөх билээ. Аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэж чадахгүй байх үе байдаг ч, би тэмдэглэж аваад хожим түүнийг шийдвэрлэхээр илүү их эрж хайж хэзээд болно. Тийм болохоор, ямар байдалд байгаа, үүрэгтээ ямар бэрхшээлтэй тулгарч байгааг нь би тэднээс маш энгийнээр асууж чаддаг болсон. Тэд ямархуу байгаа талаараа нөхөрлөх үед Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайвшруулж, энэ тухай анхааралтайгаар эрж хайн, эргэцүүлж бодов. Ийм маягаар тэдний алдаа, дутагдлыг олж мэдээд тэдгээрийг шийдвэрлэх, оролтыг шийдвэрлэхийн тулд тэдэнд зориулсан замыг олохын тулд Бурханы үгийг зохих ёсоор ашиглаж чаддаг болсон. Энэ бол бүхэлдээ Бурханы удирдамж гэдгийг би мэдэж байлаа. Миний сэтгэл хөөрөн догдолж, байр суурийг орхих нь ямар чөлөөлөгдмөөр болохыг амталсан. Үүрэгтээ хандах хандлагаа засаж, Бурханы даалгасан ажлыг хийхээр сэтгэл шулуудаж, үүргээ хэрхэн сайн гүйцэтгэж, хамгийн сайн үр дүнд хэрхэн хүрэх талаар эргэцүүлж, эрж хайснаараа нэг л мэдэхэд байр суурийн хүлээс, хязгаарлалтаас чөлөөлөгдсөнийг тэрхүү туршлага надад биечлэн харуулсан юм. Би Бурханы манлайлал, ерөөлийг хүртэж чадсан билээ!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хүлдэг хүлээсийг султгах нь

Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл,...

Leave a Reply