Хоёр нүүр гаргах нь маш зовлонтой

2022-12-04

Су Вань, Хятад улс

2020 оны 8-р сард би байр суурь эрэлхийлж, бодитой ажил хийлгүй үүргээ аргацааснаасаа болоод чуулганы удирдах албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Надад аймшигтай санагдаж, маш их харамссан бөгөөд үүний дараа зүгээр л гэмшиж, үүргээ сайн биелүүлэхийг хүслээ.

Дараа нь намайг өөр хэдэн эгчтэй хамт видео хийх багт томилсон. Халагдсаныхаа дараа нэг өдөр би Ян эгчтэй өөрийнхөө бодлыг ярилцахад миний үгийг сонсоод эгчийн сэтгэл их хөдөлсөн. Тэрнээс хойш эгчийн надад хандах хандлага өөр болсныг би анзаарлаа. Намайг цуглаан дээр туршлагынхаа талаар ярихад эгч чих тавин сонсож, үргэлж толгой дохин, миний санал бодолтой ихэвчлэн санал нийлж, бас өдөр тутамдаа ч надад илүү анхаарал халамж тавьж байх шиг санагдсан. Би дотроо: “Эгч намайг хүндэлдэг юм шиг байна. Би сурсан зүйлийнхээ талаар ярьж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, иймээс би бодит зүйл хийх ёстой. Хэрэв надаас ямар ч өөрчлөлт олж харахгүй бол эгч юу гэж бодох вэ? Намайг ярихаас цаашгүй, үнэнийг хэрэгжүүлээгүй гэж бодох болов уу? Миний талаарх сайхан сэтгэгдэл нь алга болох болов уу?” гэж бодсон. Ингэж бодоод би жаахан түгшиж, санаа зовж, зүрх сэтгэлдээ зүгээр л үүргээ биелүүлэхийг хүсэхээ больсон. Хааяа удаан сууж видео хийгээд, нуруу өвдөж, жаахан амармаар санагдсан ч эгч нар намайг назгайрч байна гэж бодох вий гэж айдаг байсан. Би дотроо: “Үүргээ сайн биелүүлж, цаашид назгайрахгүй гэж хэлсэн тул би тэдэнд бодит үйлдлээ харуулах ёстой” гэж бодсон. Иймээс ядарсан үедээ завсарлага авч зүрхлэхгүй, тэд намайг махан биеийн хэрэгцээгээ анхаарч, үүрэгтээ хариуцлагагүй байна гэж бодохоос айсан. Нойрмог байсан ч эрт унтаж зүрхлэхгүй, ажлаа дуусгасан ч гэсэн өөрийгөө хүчлэн үргэлжлүүлж, шөнийн 11:30, 12 цаг хүртэл компьютероо унтраадаггүй байсан. Заримдаа шөнөжин сэрүүн байж өглөө арай ядан босдог ч эгч нар эрт босохыг хараад муухай сэтгэгдэл үлдээхээс айсандаа оройтож босож зүрхлэхгүй байлаа. Нэг удаа Ян эгчид ажиллах хоёр видео байгааг би харлаа. Тэр хоёр видео нь хэцүү, төвөгтэй байсан тул би эгчид туслахаар төлөвлөөгүй, мөн тэдгээрийн учрыг олох гэж зовохыг хүсээгүй. Гэхдээ бас надад өөрийн гэсэн төсөл байгаагүй учраас хэрэв тусламж санал болгохгүй бол эгч намайг ярихаас цаашгүй, үнэнийг эрэлхийлэхгүйгээр зүгээр л хоосон сургаал чалчдаг гэж бодох нь лавтайг би мэдэж байлаа. Иймээс би санаачилга гаргаж, Ян эгчид видеонд нь туслахаар очив.

Тэр үед би үүрэгтээ өөрийгөө зориулж байгаа мэт харагдсан ч энэ бүхэн зөвхөн өөрийн дүр төрхийг хамгаалахын тулд гэдгээ мэдэж байлаа. Миний сэтгэл санаа тавгүй, эгч нартаа өөрийнхөө байдлын талаар сэтгэлээ нээхийг хүссэн ч тэд үргэлж далд сэдэл өвөрлөж байсныг минь мэдээд, намайг гэмшээгүй, үнэнийг хэрэгжүүлээгүй гэж бодох вий гэж айсан. Тэд магадгүй намайг хоёр нүүртэн гэж харж, халагдсаныхаа дараа сурсан гэж хэлсэн болгоныг минь хүртэл үгүйсгэх биз. Ингэж бодоод би өөрийгөө илчлэхийг хүсээгүй. Цуглаан дээр хамгийн муухай бодлуудаа сэтгэлийн гүндээ нуунгаа, бусдын харуулсан завхралын талаар, мөн зарим эерэг туршлага, мэдлэгийн талаар ярьсаар байв. Би зөвхөн эерэг туршлагын талаар нөхөрлөж байсан учир эгч нар намайг улам хүндэлж, нэг цуглаан дээр Ян эгч намайг үнэнийг хэрэгжүүлж, цэгцтэй бодолтойгоор үнэнийг нөхөрлөж чадаж байна гэж магтсан. Өөр хоёр эгч намайг үнэнийг эрэлхийлж, завхралынхаа талаар сэтгэлээ нээж, үүргээ идэвхтэй биелүүлж байсан гэснийг би сүүлд сонссон юм. Жаахан таатай санагдсан ч тэрнээсээ илүүтэй ичиж, тавгүйрхсэн, учир нь тэдний ярьж байгаа нь миний бодит байдалтай дөхөх ч үгүйг би мэдэж байлаа. Би огт илэн далангүй байгаагүй, дотор минь байгаа муухай завхралын талаар хэзээ ч ярьж байгаагүй. Үүргээ урам зоригтой гүйцэтгэхдээ сэдэл өвөрлөж байсан. Би дотроо “Аймшигтай байна. Бүгд миний өнгөн талд хууртаж—би яах ёстой вэ?” гэж бодоод, үнэхээр буруутай санагдаж, эгч нарт сэтгэлээ нээж, тэднийг хуурахаа болихыг хүссэн ч тэгэх юм бол бүгд миний бохир бодол, сэдлийн талаар мэдэж, намайг зальтай, хорон муу хүн гэж бодоод, миний сайхан дүр төрх алга болж, хэн ч намайг хүндлэхгүй байх байлаа. Ингэж бодоод сэтгэлээ бусдад нээх зориг хүрсэнгүй.

Дараа нь би Бурханы зарим үгийг уншсан юм: “Фарисайчууд гэж үнэндээ хэн болохыг та нар мэдэх үү? Та нарын эргэн тойронд фарисайчууд байна уу? Энэ хүмүүсийг яагаад ‘фарисайчууд’ гэж нэрлэдэг вэ? Фарисайчуудыг хэрхэн тайлбарлах вэ? Тэд хоёр нүүртэй, тэр чигтээ хуурамч, хийдэг бүхэндээ дүр эсгэдэг. Тэд яаж авирладаг вэ? Тэд сайн сайхан, эелдэг найрсаг, эерэг дүр эсгэдэг. Тэд үнэндээ тийм байдаг уу? Огтхон ч үгүй. Тэд хоёр нүүртэй байдаг тул тэднээс илэрч харагддаг бүх зүйл нь худал хуурмаг; бүгд дүр эсгэлт байдаг—энэ нь тэдний үнэн төрх биш. Тэдний үнэн төрх хаана нуугддаг вэ? Энэ нь бусдад огт харагдахааргүйгээр, зүрх сэтгэл дотор нь нуугдаастай байдаг. Гаднах бүх юм нь дүр эсгэлт, бүгд хуурамч, гэхдээ тэд зөвхөн хүмүүсийг хуурч чадна; Бурханыг хуурч чадахгүй. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулдаггүй бол, үнэнийг үнэхээр ойлгож чадахгүй, иймээс тэдний үг хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй, тэр үг бол үнэний бодит байдал биш, харин хоосон сургаалын үг юм. Зарим хүн хоосон сургаалын үгийг тоть шиг давтахад л анхаарч, хамгийн дээд номлолыг номлодог хэнийг ч болов дуурайж, үр дүнд нь хэдхэн жилийн дотор тэдний хоосон сургаал ярих нь улам өндөр болж, улмаар олон хүнээр бишрүүлж, шүтүүлж, дараа нь дүр эсгэж, юу хэлж, хийхдээ ихээхэн анхаарал хандуулж, өөрсдийгөө онцгой сүсэг бишрэлтэй, сүнслэг харагдуулдаг. Тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахын тулд эдгээр сүнслэг онол гэгчийг ашигладаг. Энэ бол тэдний хаа ч явсан ярьдаг, хүмүүсийн үзэлтэй нийцдэг боловч ямар ч үнэний бодит байдалгүй өнгөн дээрээ үнэмшилтэй зүйлс юм. Эдгээр зүйлийг буюу хүмүүсийн үзэл, дур сонирхолд нийцдэг зүйлсийг номлосноор тэд олон хүнийг хуурдаг. Бусдад, ийм хүмүүс нь маш сүсэг бишрэлтэй, даруу төлөв мэт санагддаг боловч үнэндээ хуурамч; тэд хүлээцтэй, тэвчээртэй, хайр энэрэлтэй юм шиг байдаг ч үнэндээ бол дүр үзүүлдэг; тэд Бурханд хайртай гэдэг боловч үнэндээ дүр эсгэдэг. Бусад нь энэ хүнийг ариун гэж боддог ч тэр үнэндээ хуурамч юм. Үнэхээр ариун хүнийг хаанаас олж болох вэ? Хүний ариун байдал бүгд хуурамч. Бүгд дүр эсгэж, дүр үзүүлж байгаа хэрэг. Гаднаа тэд Бурханд үнэнч харагддаг ч үнэндээ зүгээр л бусдад харуулахын тулд үйлдэж байдаг. Хэн ч хараагүй байх үед тэд өчүүхэн ч үнэнч биш бөгөөд хийдэг бүхэн нь ёс төдий байдаг. Гаднаа тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг ба гэр бүл, ажил албаа орхисон. Гэхдээ тэд нууцаар юу хийж байдаг вэ? Тэд өөрсдийн ажил хэрэг, үйл ажиллагааг явуулж, чуулганаас ашиг хийж, Бурханд ажиллаж байгаа дүр эсгэн нууцаар тахил хулгайлж байдаг… Энэ хүмүүс бол орчин цагийн хоёр нүүрт фарисайчууд юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Бурханы энэ үгийг бодоод би фарисайчууд маш сүсэг бишрэлтэй, даруухан, хайр энэрэлтэй харагддаг байсан тухай бодсон. Тэд үргэлж гудамжинд зогсоод залбирч, сүмд Судрыг тайлбарладаг байсан ч Бурханы үгийг үнэндээ дагаагүй, дүр эсгэх, дутагдлаа нуух зэрэг үйлдлээрээ өөрсдийгөө сайн сайхан харагдуулж, шүтүүлж, бишрүүлэхийн тулд хүмүүсийг хууран мэхлэх, тэдэнд хуурамч сэтгэгдэл төрүүлэх зарим нэг арга саам, заль мэх ашиглаж байсан. Харьцуулаад үзэхэд би яг тэр хоёр нүүртэй фарисайчууд шиг үйлдэж байсан биш үү? Өөрийгөө үнэхээр гэмшсэн, мөн ярихаас цаашгүй хүн биш гэж эгч нарт бодуулж, тэдний зүрх сэтгэл дэх сайн дүр төрхөө хамгаалахын тулд би дүр эсгэн жинхэнэ төрхөө нууж, зүсээ хувиргасан. Үүргээ гүйцэтгээд ядарсан үедээ амрах юм уу шөнө ядрахдаа унтаж зүрхлэхгүй, бас хангалттай нойр авалгүйгээр орноосоо хүчлэн босдог байлаа. Би Ян эгчид видеонууд дээр нь туслахыг үнэхээр хүсээгүй, гэхдээ эгч намайг өндрөөр үнэлээсэй гэсэндээ дуртай дургүй очиж тусалсан ч бодит байдал дээр би үүрэгтээ үнэн сэтгэлээсээ хариуцлагатай хандаагүй. Хэдий би гаднаа идэвхтэй, санаачилгатай дүр эсгэж, үүрэгтээ буруу сэдэл агуулж, Бурхан болон эгч нарыг хуурч байгаагаа, бусадтай нээлттэй байх ёстой гэдгээ тодорхой мэдэж байсан ч дүр төрхөө хамгаалахын тулд тэр бүх жигшүүртэй сэдлээ нууж, энэ талаар хэнд ч ам нээгээгүй. Ингэснээр эгч нар намайг бишрэхэд хүрсэн. Би хуурч, төөрөгдүүлж байсан биш гэж үү? Би үнэхээр ов мэхтэй бөгөөд хоёр нүүрт фарисайчуудтай ижил замаар явж, байнга дүр эсгэдэг байсан. Энэ нь ядаргаатай байсан бөгөөд буруутай мэт санагдаж, Бурханы зэвүүцэл, дургүйцлийг төрүүлсэн. Энэ нь ямар ноцтой асуудал болохыг ойлгосныхоо дараа би цуглаан дээр эгч нарт өөрийнхөө сэдэл, хоёр нүүртэй байдлын талаар сэтгэлээ нээхээр зоригоо чангалсан. Үүний дараа сэтгэл их хөнгөрч, миний байдал дээрдлээ. Гэхдээ бас үүргээ гүйцэтгэхдээ өвөрлөж байсан санаа зорилгоо засах нь надад үнэхээр хэцүү санагдсан тул би Бурханы өмнө очин залбирч, энэ асуудлыг шийдэж, үүргээ цэвэр, үнэнч шударга зүрх сэтгэлээр гүйцэтгэхэд минь залж чиглүүлэхийг Бурханаас гуйсан.

Дараа нь нэг өдөр би нэг хүний туршлагын тухай видеоноос Бурханы зарим үгийг харсан юм: “Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Үүнийг харахад үнэхээр шаналгаатай, хүлээж авахад хэцүү байлаа. Би харанхуй, ёрын муугаар дүүрэн зүрх сэтгэлтэй, заль мэхээр дүүрсэн ов мэхтэй хүн байжээ. Яаж үнэнийг хэрэгжүүлж, үүргээ зүй зохистой гүйцэтгэх тухай биш, харин яаж бусдыг бишрүүлэх, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх тухай л бодож, бүр хэзээ унтах талаар эцэс төгсгөлгүй санаа зовж, тооцоолж байсан. Бурхан энгийн, үнэнч шударга хүмүүст дуртай, зөвхөн үнэнч шударга хүмүүс л Түүний сайшаалыг хүртэж чадах, Түүний авралыг хүртэхэд зохистой хүмүүс юм. Харин миний сэдэл үргэлж зальтай, ёрын муу байжээ. Хэчнээн сайхан хувцасласан ч, эсвэл хүн бүрийн бишрэл, хүндэтгэлийг хүлээсэн ч би хэзээ ч Бурханы сайшаалыг хүртэхгүй учраас эцэст нь хоёр нүүртэй тэр фарисайчууд шиг Бурханд жигшигдэж, хараагдах байв. Би өөртөө их урам хугарсан. Бурханд итгэсэн энэ олон жил би үнэнч шударга байдал гэх мэт үндсэн үнэний бодит байдалд ороогүй бөгөөд урьдынх шигээ ов мэхтэй байжээ. Би Бурханы шаардлагаас үнэхээр хол байгаагаа харсан.

Үүний дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Бүх асуудал дээр чи Бурханд нээлттэй байх хэрэгтэй, бодь сэтгэлтэй байх ёстой—энэ бол Бурханы өмнө баримтлах ёстой цорын ганц нөхцөл, байдал билээ. Чи нээлттэй биш байвч Бурханы өмнө бол нээлттэй байдаг. Чамайг нээлттэй байгаа үгүйг Бурхан мэднэ. Үүнийг харж чадахгүй бол чи мунхаг бус уу? Тэгэхээр чи яаж ухаалаг байж чадах вэ? Бурхан бүхнийг шинжиж, мэддэг гэдгийг чи мэдэх учраас Түүнийг мэдэхгүй байж магадгүй гэж бүү бод; Бурхан хүмүүсийн санаа бодлыг нууцаар хардаг нь гарцаагүй учраас хүмүүс ухаалаг байж, арай илүү бодь сэтгэлтэй, арай илүү ариун, арай илүү үнэнч шударга байх нь ухаалаг хэрэг болно(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Хоёрдугаар хэсэг)”). Бурхан бидний зүрх сэтгэл, оюун ухааныг хардаг болохоор миний сэдэл, яг ямар хүн бэ гэдгийг минь мэддэг. Би өөрийнхөө завхралыг хүмүүсээс яаж ч нуусан, Бурхан энэ бүгдийг мэднэ. Би Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй итгэгч байсан, тэгэхээр би үл итгэгч болох биш үү? Би үнэхээр тэнэг бас өрөвдөлтэй байж. Үнэнийг эрэлхийлдэг, чин сэтгэлээсээ гэмшсэн хүний дүр эсгэж, бишрүүлж, магтуулах гэсэн оролдлого минь үнэндээ намайг боомилж байлаа. Үнэндээ бид ядарч, нойрмоглох үедээ амрах хэрэгтэй; бид назгайраагүй, махан биеэ халамжлаагүй л бол энэ нь хэвийн зүйл, гэтэл би хүний ажил, амралтын хуулийг хүртэл үгүйсгэж, хүмүүст хүндлэгдэх гэж л дүр эсгэж байсан. Ингэж амьдрах үнэхээр ядаргаатай байв. Ухаалаг хүмүүс илэн далангүй, чин сэтгэлээсээ байж, Бурханы шинжилтийг хүлээн авч, үнэнч шударга байж сурах хэрэгтэй гэж Бурхан хэлсэн. Энэ бол амьдрах цор ганц эрх чөлөөт зам. Үүнийг мэдээд би ахиж дүр эсгэхийг хүсээгүй. Би ядарсан үедээ завсарлага авна, орой нойр хүрсэн үедээ орондоо орно. Би бодит байдлынхаа талаар цуглаан дээр нээлттэй ярьж, нөхөрлөж, үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагаа идэвхтэй биелүүлж, хүнд хэцүү үед энэ миний үүрэг, хүмүүст харуулах шаардлагагүй гэж өөртөө хэлдэг байсан. Дүр эсгэх хүсэл төрөх бүрд би Бурханы дараах үгийг боддог: “Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн авч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болдог(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы эдгээр үг надад илүү ний нуугүй байж, Бурханы шинжилтийг хүлээн авахад бэлэн байхад туслах байв.

Хэсэг хугацааны дараа би Чэнь эгч Ян эгчид ямар нэг юм зааж өгөхдөө жаахан ууртай, тэвчээргүй байгааг анзаарлаа. Ян эгч дарамтад орж, сурахыг хүсээгүй бөгөөд Чэнь эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болжээ. Надад “Би энэ сургалтад тусалж чадна, тэгвэл Ян эгч хайр энэрэлтэй, тэвчээртэй хүн гэдгийг минь харж, миний талаар сайхан сэтгэгдэлтэй болно” гэх бодол төрсөн. Би эцэст нь Ян эгчид хичээл заах санаачилга гаргалаа. Би үнэхээр тэвчсэн ч Ян эгч удаан, олон алдаа гаргадгийг хараад бухимдаж эхлэн, эгчийг басамжилж, дорд үзэж эхэлсэн ч намайг хайр энэрэлгүй гэж хэлэх вий гэж айсандаа уураа барьж, үргэлжлүүлсэн. Би уурлаж байгаагаа мэдсэн ч цуглаан дээр өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийн талаар нэг их нээлттэй ярьдаггүй байв. Учир нь намайг ямар нэг юм хэлбэл эгч нар намайг Чэнь эгч шиг шударга бус, хайр, тэвчээргүй гэж бодно, энэ нь миний дүр төрхийг сүйтгэнэ гэж санаа зовж байлаа. Дээрээс нь эгч нарыг завхрал харуулах юм уу сөрөг, сул дорой байхыг хараад тэднийг бага зэрэг басамжилж, анхаарал хандуулахыг хүсээгүй, тэгсэн мөртөө би анхаарч халамжилдаг, ойлгодог дүр эсгэж байсан юм. Намайг энэрэх сэтгэлгүй, таарч зохицоход хэцүү хүн гэж хэлэх вий гэхээс айсандаа энэ бүхнийг ярих бодолгүй байсан.

11-р сарын нэгэн өдөр удирдагч намайг өөр газар үүрэг гүйцэтгэхээр зохицуулав. Эгч нар намайг явуулмааргүй л байна гэж хэлсэн. Ли эгч миний нөхөрлөл өөрт нь маш сургамжтай, тустай байсан, намайг бусдад үнэхээр шударга хандаж, хэзээ ч хүмүүсийг дорд үзэж байгаагүй гээд үнэнийг ойлгож, эрэлхийлдэг хүмүүсийг хаана ч халуун сэтгэлээр угтан авна гэв. Эгчээс ийм их магтаал сонсох нь надад жаахан эвгүй байлаа. Би түүнд бусдыг магтаж, биширч болохгүй, энэ нь тэдэнд сайн биш гэж хэлсэн. Хэдийгээр Ян эгч намайг шууд магтаагүй ч намайг Ли эгчтэй адилхан хардаг нь хоолойноос нь илт байв. Сэтгэлд нэг л хүнд санагдаж, би тэднийг төөрөлдүүлсэн юм биш биз, надад асуудал байгаа юм биш биз дээ гэж бодсон. Гэхдээ нөгөө талаас харахад, би завхарсан зан чанартай ч өөрийгөө эргэцүүлэхэд анхаарал хандуулж, асуудалтай тулгарахдаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлдэг байсан. Магадгүй би үнэхээр тэднээс илүү байсан болохоор тэд намайг өндрөөр үнэлсэн байх. Ингэж бодоод тэр санаа зовнил оюун санаанаас минь арчигдаж, ахин тэр тухай бодоогүй.

Дараа нь би нэг гэрчлэлийн видео үзсэн юм: Хоёр нүүртний гэмшил гэх видеон дээр нэг эгч цуглаан дээр нөхөрлөхдөө зөвхөн эерэг зүйлсийг хуваалцаж, бусад нь түүнийг үнэхээр их хүндэлдэг тухай ярьж байсан. Түүнийг ажлаас нь халсан ч хариуцах өөр хүнийг сонгох цаг болоход ах, эгч нар тэр эгчгүйгээр бүтэхгүй юм шиг санан, тэр эгчид хариуцуулахаар санал нэгтэй сонгосон. Тэд түүнийг маш их биширч, хүндэлж, бараг л Бурхан мэт хандаж байжээ. Энэ намайг үнэхээр сэрээсэн. Энэ бол ноцтой асуудал байв. Сүүлийн үед бусад хүн намайг хэрхэн биширч, магтаж байгаа талаар бодоод, би яг л тэр эгч шиг, үргэлж эерэг оролтын тухай ярьж магадгүй, эргэцүүлэх хэрэгтэй байх гэж бодогдсон. Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Бусдын өмнө антихристүүд асар тэвчээртэй, хүлээцтэй, даруу төлөв, эелдэг дүр үзүүлдэг. Тэд бүх хүнд өгөөмөр, уужим сэтгэлтэй харагддаг. Нэг асуудал, жаахан эрх мэдэл өгвөл тэд үүнд бүх талаар зөөлөн хандаж, дэмий юман дээр маргалгүй, хэчнээн уудам сэтгэлтэй болохоо харуулах мэт л байдаг. Энэ антихристүүд үнэхээр тийм мөн чанартай юу? Тэдний сайхан сэтгэл, хүлээцтэй байдал, бусдад анхаарал хандуулдгийн цаад зорилго юу вэ? Хүмүүст ая тал засаж, сэтгэлийг нь татахын төлөө биш бол тэд ийм зүйл хийнэ гэж үү? Энэ нь тэдний жинхэнэ нүүр царай мөн үү? Тэдний мөн чанар, зан чанар, хүн чанар үнэхээр харагдаж байгаа шигээ даруу, хүлээцтэй, тэвчээртэй, жинхэнээсээ хайраар туслах чадвартай юу? Огтхон ч тийм биш. Илүү олон хүний анхаарлыг татаж, илүү олон хүний сэтгэлийг татаж, сайхан сэтгэгдэл төрүүлж, асуудалтай тулгарах үедээ антихристийг хамгийн түрүүнд боддог, тусламж хэрэгтэй үедээ хамгийн түрүүнд антихристийг хайж олдог болгох зорилгодоо хүрэхийн тулд антихристүүд зориуд өөрийгөө гайхуулж, бүх зөв үгийг хэлж, бүх зөв зүйлийг хийдэг юм. Үгээ хэлэхээсээ өмнө тэд хэчнээн олон удаа зүрх сэтгэл, оюун ухаандаа шүүж, боловсруулдгийг бүү мэд. Тэд үг сонголт, хэллэг, өргөлт, тэр ч бүү хэл нүүр царайны илэрхийлэл, үгээ хэлэх үеийн дууны өнгөө асар их тооцоололтой, няхуур тунгаан бодож, энэ үгийг хэнд хэлж байгаа, тэр хүн хэдэн настай, өөрөөс нь залуу, эсвэл хөгшин эсэх, өөрийг нь юу гэж боддог, өөрсдийг нь чиглэсэн хувийн гомдол байгаа эсэх, зан ааш нь сайн тохирох эсэх, чуулганд болон ах, эгч нарын дунд ямар байр суурьтай, ямар үүрэг гүйцэтгэдгийг нь харгалзан үздэг—тэд янз бүрийн хүмүүст ямар зан авир гаргах тактикаа боловсруулахаасаа өмнө энэ бүхнийг анхааралтай ажиглаж, сайтар боддог. Тэр тактик нь ямар байхаас үл хамааран, хэнд, ямар хүнд чиглэхээс үл хамааран, антихрист ерөнхийдөө нэг л зорилготой байдаг нь, тухайн хүн өөрийг нь өндрөөр үнэлж, өөрийг нь дорд үздэг байснаа, эн тэнцүү үздэг болж, дараа нь өөрийг нь хүндэлдэг болж, ярих үед нь чихээ дэлдийлгэн сонсоод, ярих цаг, боломж олгодог болох, мөн аливааг хийхэд нь илүү олон хүн зөвшөөрөл олгож, алдаа гаргах үед нь илүү олон хүн өөрийг нь зөвтгөж, үнэн нүүр царай нь илчлэгдээд, Бурханы гэрт хаягдаж, чуулганаас хөөгдсөнийх нь дараа илүү олон хүн өөрийг нь өмгөөлж, хамгаалж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд учирлахаар оролдох явдал юм. Тэдний зориуд бий болгосон байр суурь, нөлөөлөл чуулганд гүн бэхэжсэнийг энэ харуулдаг; мэдээж унах үед нь тусламж үзүүлж, нэгдэж, хамгаалах хүн маш олон байна гэдэг нь тэдний хичээл чармайлт талаар өнгөрөөгүй гэсэн үг билээ(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Аравдугаар хэсэг)”). Антихристүүдийн тухай Бурханы үгээс харахад, тэд бусдаар хүндлүүлж, бишрүүлэхийн тулд даруу, тэвчээртэй, хайр энэрэлтэй дүр эсгэж, энэ маягаар тэднийг төөрөлдүүлж, зүрх сэтгэлийг нь татдаг. Би яг л антихрист шиг аашилж байсан. Би Ян эгчийг сургаж байхдаа залхсан ч түүний бишрэлийг олж авахын тулд тэвчээртэй дүр эсгэсэн. Эгч нарын завхралыг хараад тэднийг дорд үзэж, анхаарал хандуулахыг хүсээгүй ч халамжилж, ойлгодог дүр эсгэж, тэдний хэнд нь ч үнэн сэтгэлээ нээж байгаагүй. Тэгвэл тэд намайг муугаар харна гэж айж, өөрийгөө магтуулж, бишрүүлэхийн тулд тэднийг хуурсан. Би үнэхээр ов мэхтэй гэдгээ олж харсан юм.

Яагаад би дүр эсгэхээ больж чадахгүй байгаа тухайгаа бодож эхэлсэн. Энэ ямар зан чанар вэ? Тэгээд Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа: “Ов мэх ихэвчлэн гаднаа илэрхий байдаг. Хэн нэгэн тойруу байдлаар ярих юм уу хэтэрхий овжин, зальхай байдлаар ярьж байгаа бол тэр нь ов мэх юм. Тэгэхээр ёрын муугийн гол шинж юу вэ? Хүмүүсийн ярьж байгаа зүйл сонсоход тун таатай, бүгдээрээ зөв, зэмлэхийн аргагүй, яаж ч харсан сайн юм шиг санагдаж, ямар ч илэрхий арга мэх ашиглалгүй аливааг хийж, зорилгодоо хүрэх нь ёрын муу юм. Тэд юм хийхдээ маш сэмээрхэн, илэрхий илчлэх, мэдэгдэх ямар ч зүйлгүйгээр хийдэг; антихристүүд ингэж хүмүүсийг төөрөлдүүлдэг бөгөөд ийм зүйл, ийм хүмүүсийг ялган танихад маш хэцүү. Зарим хүн нүд хуурахын тулд үргэлж зөв үг хэлж, сайхан сонсогдох хэллэг хэрэглэж, хүмүүсийн сэтгэлд нийцсэн тодорхой хоосон сургаал, баримт, арга барил ашигладаг; тэд нэг тийшээ явж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч нууц зорилгодоо хүрэхийн тулд үнэндээ нөгөө тийшээ явдаг. Энэ бол ёрын муу байдал юм. Хүмүүс эдгээр зан авирыг ов мэх гэж ихэвчлэн боддог. Тэд ёрын муугийн талаар мэдлэг багатай, бас задалж шинжлэх нь бага байдаг; үнэндээ ёрын мууг танихад ов мэхийг танихаас илүү хэцүү, учир нь энэ нь илүү нуугдмал, ашиглах арга барил, техник нь илүү ухаалаг байдаг. Дотроо ов мэхтэй зан чанартай хүн байх үед түүний ов мэхтэй гэдгийг, эсвэл түүний үг, үйлдэл ов мэхтэй зан чанарыг нь илчилж байгааг бусад хүн ихэвчлэн хоёр гуравхан л өдөрт л олж харж чадна. Харин хэн нэгнийг ёрын муу гэлцдэг бол энэ нь хэдхэн өдрийн дотор ялган таньж болох зүйл биш юм. Учир нь, богино хугацаанд томоохон, эсвэл онцгой зүйл тохиолдохгүй бол зөвхөн үгийг нь сонсоод тэд үнэн хэрэгтээ ямархуу болохыг танихад чамд хэцүү байх болно. Тэд зөв үг хэлж, зөв зүйл хийдэг ба хоосон сургаалыг ар араас нь урсгаж чадна. Ийм хүнтэй хоёр өдөр хамт байсныхаа дараа чи түүнийг аливааг орхиж, өөрийгөө зарлагадаж чаддаг, сүнслэг хэрэг явдал ойлгодог, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, мөс чанар, эрүүл ухаанаар үйлддэг сайн хүн гэж бодно. Харин тэднийг ямар нэг зүйл хийж эхэлмэгц чи тэдний үг, үйлдэл хэтэрхий их хольцтой, бодол нь хэтэрхий зальжин болохыг олж мэдээд, тэд бол үнэнч шударга биш, ов мэхтэй хүмүүс, ёрын муу зүйл гэдгийг ухаарна. Тэд зөв үг буюу үнэнтэй тохирдог, хүмүүсийн сэтгэлд нийцдэг, хүмүүстэй ярилцахад сайхан сонсогддог үгсийг үргэлж сонгодог. Тэд нэг талаар өөрсдийгөө бататгах гэж, нөгөө талаар хүмүүсийг хууран мэхэлснээр хүмүүсийн дунд алдар хүнд, байр суурь олох гэж үүнийг хийдэг. Ийм хүмүүс туйлын ов мэхтэй байдаг бөгөөд эрх мэдэл, байр суурьтай болмогцоо олон хүнийг мэхэлж, хохирооно. Ёрын муу зан чанартай хүмүүс асар аюултай(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Бурханы үгийг уншаад би ойлгосон. Хоёр нүүртэй байдлын минь цаана ов мэхтэй хүнээс ялгахад хэцүү ёрын муу зан чанар намайг удирдаж байжээ. Ёрын муу зан чанартай хүмүүс өөрсдийн далд сэдлийн төлөө хүмүүсийг төөрөлдүүлж, сэтгэлийг нь татахын тулд сайхан харагдах, үнэнд нийцэлтэй мэт санагдах зүйл хийхийг оролддог бөгөөд бусад хүн үүнд нь өөрийн мэдэлгүй хууртдаг. Би яг тийм байсан. Үнэнийг эрэлхийлдэг, хайр энэрэлтэй хүмүүс хүн бүрд таалагддаг, Бурханы гэрт тэднийг хүндэлж, биширдэг гэдгийг би мэдэж байсан тул тийм хүн шиг дүр эсгэж, зовж шаналах, төлөөс төлөх, үүргээ идэвхтэй биелүүлэх, хайрлахад бэлэн мэт харагдаж, гаднаа үнэн болон хүний ёсонд нийцүүлэн үйлдсэн мэт аашилсан боловч миний зорилго үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагүй. Харин бусдаар бишрүүлэх зорилготой байлаа. Би бусдын нүдэнд сайхан харагдаж, зүрх сэтгэлийг нь эзэмдэхийг хүсэж, үнэхээр ёрын муу, жигшүүртэй байжээ. Хэрэв Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол би баг зүүх нь зүгээр л ов мэх гэж бодоод үүнийг ёрын муу зан чанарын ноёрхол эсвэл хүмүүсийг төөрөлдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эзэмдэх явдал, Бурханы эсрэг замаар явж байгаа хэрэг гэж үзэхгүй байх байсан. Би Сатаны завхралд маш их өртсөн хэр нь үргэлж бишрүүлж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг байжээ. Ямар ичгүүргүй юм бэ! Бурхан биднийг бүтээсэн тул бид Бурханыг шүтэн мөргөх ёстой. Бидний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан шүтэгдэх ёстой. Гэтэл би зүгээр л хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэж, Бурханы байр суурийн төлөө тэмцэж, яг тэргүүн тэнгэрэлч шиг аашилж байжээ. Бурханы зөвт зан чанарт халдаж болохгүй учраас хэрэв би гэмшихгүй бол эцэст нь фарисайчууд шиг Бурханд хараагдаж, үзэн ядагдана гэдгээ мэдэж байв. Энэ намайг айлгасан. Энэ маягаараа үргэлжлүүлбэл аюулд орохоо мэдэж байсан тул би махан биеэ хаяж, энгийн, үнэнч шударга хүн байхаар шийдсэн.

Үүний дараа би өөрийгөө орхихоор ажиллаж, сэтгэлээ нээж эхэлсэн. Нэг удаа би нэг видеон дээр хойрголж, түүнээс болж маш их асуудал ундарч, тэр видеог ахин хийснээр манай ажил нэлээд саатсан. Нэг эгч намайг хариуцлагагүй, найдваргүй гэж хэлэхэд нь би эсэргүүцэж, сэтгэл дотроо түүнтэй маргалдсан. Сүүлд цуглаан дээр удирдагч надаас миний байдлын талаар асуухад би: “Хэрэв би үнэхээр бүх зүйлээ хэлбэл ах эгч нар намайг үнэнийг хүлээн авч чадахгүй, өөрийгөө өмгөөлсөөр л байна гэж бодож магадгүй. Тэгвэл бүгд намайг юу гэж бодох бол? Дуугүй байсан минь дээр” гэж бодсон. Тэгээд би ахин дүр эсгэж байгаагаа тодорхой хараад залбиртал Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм. “Чи өөрийнхөө зөв гэж үзсэн ямар нэг зүйлийг хийж дуусгах бүрд энэ нь үнэнтэй нийцсэн байх албагүй. Үүнийг ч бас задлан шинжилж, Бурханы үгтэй харьцуулж, Бурханы үгийн дагуу баталгаажуулах ёстой. Ингэснээр зөв байсан уу, эсвэл эндүү ташаа байсан уу гэдэг нь тодорхой болно. Түүнчлэн, чи буруу хийсэн гэж боддог зүйлээ ч задлан шинжлэх ёстой. Үүний тулд ах, эгч нар хамтдаа илүү их цаг гарган нөхөрлөж, эрж хайж, бие биедээ туслах шаардлагатай. Илүү их нөхөрлөх тусам, зүрх сэтгэл чинь төдий чинээ цэлмэж, үнэний зарчмыг улам их ойлгодог нь Бурханы ерөөл юм. Хэрвээ хэн ч зүрх сэтгэлээ нээлгүй, сайхан харагдахын тулд дүр эсгээд, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж найдан, бусдад өндрөөр үнэлэгдэж, дооглуулахгүй байхыг хүсдэг бол жинхэнэ өсөлт гарахгүй. Хэрвээ чи үргэлж дүр эсгээд, нөхөрлөх үедээ сэтгэлээ нээдэггүй бол Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авахгүй, үнэнийг ойлгож чадахгүй. Тэгвэл үр дүн нь юу байх вэ? Чи үүрд харанхуйд амьдарна, аврагдахгүй. Үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөхийг хүсвэл чи үнэнийг олж авч, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд багахан төлөөс төлөх ёстой бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай нөхөрлөх ёстой. Энэ нь чиний амийн оролт, зан чанарын өөрчлөлт аль алинд нь тустай юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы үг надад хэрэгжүүлэх замыг өгсөн. Би Бурханы шинжилтийг хүлээн авах ёстой, бусад хүмүүс миний талаар юу ч гэж бодсон бай, сэтгэлээ нээж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой байв. Зөвхөн ингэж байж л миний асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Тэр үед би зүрхээ чангалан байж хүн бүрд өөрийнхөө байдлын талаар ний нуугүй ярьж, завхралаа илчилсэн. Ингэсний дараа илүү эрх чөлөөтэй санагдаж, бусадтай нөхөрлөсөн нь асуудлаа ойлгоход минь тусалсан.

Энэ хугацаанд илчилсэн зүйл ов мэхтэй, ёрын муу зан чанартай байсныг минь харуулсан юм. Би бусдад бишрүүлж, шүтүүлэхийн тулд үргэлж дүр эсгэж байжээ. Бурханы үгийн шүүлт байгаагүй бол өөрийгөө огт мэдэж чадахгүй, өөрчлөгдөж ч чадахгүй байх байсан. Бас аливааг хийхэд бидний сэдэл хэчнээн чухал болохыг, мөн Бурханы шинжилтийг хүлээн авч, үүргээ биелүүлэх сэдлээ засаж, нээлттэй, үнэнч шударга байж сурах нь Бурханы сайшаалыг хүртэж, Бурханд баяр баясал авчрах цорын ганц зам гэдгийг би ойлгосон.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

“Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг...

Өвчнөөс ирсэн ерөөл

Шяо Лань, Хятад 2014 онд Коммунист Нам 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг зохиож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, ах эгч нарыг баруун...