Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

2022-12-04

Гондурас, Лилиет

Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны санваартнаар үйлчилсэн. Анх энэ үүргээ гүйцэтгэж эхэлж байхдаа олон бэрхшээлтэй тулгарсан ч ах, эгч нартайгаа залбирч, эрж хайсныхаа дараа би зарим зарчмыг аажмаар эзэмшиж, үүрэгтээ тодорхой үр дүнд хүрсэн. Би бас туршлагын гэрчлэл бичих дадлага хийж, өөрийгөө байнга эргэцүүлж, өдөр бүр маш сэтгэл хангалуун байсан.

Энэ оны 1-р сарын нэг өдөр удирдагч маань надад “Та амийн оролтод тодорхой ахиц гаргасан тул бид таныг номлогчоор сонгосон. Та хиймээр байна уу?” гэсэн. Энийг сонсоод их баярласан болохоор би зөвшөөрч, “Би хичээнэ ээ” гэж хэлсэн. Тэгэхэд удирдагч “Таны бичсэн туршлагын гэрчлэлүүд маш сайн. Амийн оролтдоо ачаа үүрдэг ах эгч нар л номлогчоор үйлчилж чадна. Тэгээд тэд ах, эгч нарынхаа асуудал, бэрхшээлийг бодитоор шийдэж чадна” гэсэн. Энэ үгийг сонсоод би бахархсан, ялангуяа зарим талаар амийн оролттой учраас надаас энэ үүргийг гүйцэтгэх үү гэж асуусан гэхэд нь. Би энэ үүргийг сайн гүйцэтгэж чадах юм шиг санагдсан. Үүний дараа удирдагч надад хэд хэдэн чуулганы ажлыг хариуцуулж, олон зарчим зааж өгсөн. Ажлын цар хүрээ илүү том, бас миний хариуцсан ажил олон байсан болохоор би стрессдэж, хийж чадахгүй нь гэж бага зэрэг санаа зовсон. Надтай ижил үүрэг гүйцэтгэдэг ах эгч нар ажлаа мэддэг болохыг би харсан, харин би энэ үүрэгт шинэ учир яаж хийхээ мэдэхгүй байв. Би өөрийнхөө бэрхшээлийг илэрхийлэхийг хүссэн ч удирдагчийнхаа магтаалыг бодсон. Эдгээр чуулганы ажлыг яаж хийхээ ойлгохгүй байгааг минь мэдвэл удирдагч намайг юу гэж бодох бол? Энэ чадахгүй юм байна, шал дэмий сонгож гэж бодох болов уу? Тэгээд ч би одоо номлогч. Би энэ ажлыг сайн мэдэхгүй бол яаж чуулганы удирдагчдад тусалж, дэмжиж чадах юм бэ? Ингэж бодохоор хоолойд юм тээглэх шиг санагдаж, үнэнийг хэлэхээс ч ичиж байв.

Нэг удаа дээд түвшний удирдагч манай ажлын талаар бидэнтэй нөхөрлөхөд Сильвиа эгч, Рикардо ах хоёр удирдагчийн асуултад дуржигнатал хариулж, ажил бүрийг яаж хийхээ мэдэж байгаа нь харагдлаа. Удирдагч надаас “Танд ямар нэг бэрхшээл байна уу?” гэж асуухад би дотроо “Бид бүгд ижил үүрэг гүйцэтгэдэг. Байна гэчихвэл удирдагч намайг юу гэж бодох вэ? Намайг чадваргүй гэж бодох болов уу?” гэж бодоод. “Байхгүй ээ” гэж худлаа хэлсэн. Хожим нь удирдагч бидэнтэй уулзах болгонд би бараг ярьдаггүй, ярьсан ч, намайг дорд үзэх вий гэж айсандаа ойлгохгүй олон зүйл байгаагаа бусдад мэдэгдэхгүйн тулд юу гэж хариулахаа эхлээд үргэлж боддог байсан. Ийм маягаар би өөрийгөө нууж, дүр эсгэж, маш их дарамтад орж, үүрэгтээ улам идэвхгүй болж, бүр бүлгээсээ гарч, цуглаанд явахаа болихыг хүссэн. Тэгсэн мөртөө өөрийнхөө байдлын талаар хэнд ч хэлэхийг хүсээгүй, бусдад сайн талаа л харуулахыг хүсэж байлаа. Нэг өдөр би чуулганы ажлын байдлыг мэдэхээр хоёр чуулганы удирдагчтай уулзах цаг товлосон юм. Уулзах үедээ тэдний нэг нь урам зоригтойгоор “Та манай ажлыг хариуцаж байгаа нь яамай даа! Би тантай хамт цуглаанд явах дуртай, нөхөрлөлийг чинь сонсох бүрдээ таныг биширдэг. Ирээдүйд тань шиг болж чадна гэж найдаж байна” гэхэд, нөгөө удирдагч нь: “Бид тантай хамт үүргээ биелүүлэхэд таатай байна. Таны нөхөрлөл бидэнд үргэлж гэгээрэл авчирдаг” гэсэн. Тухайн үед би тэдэнд “Би завхралтай, үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг, дарамтад орвол сөрөг болох учраас намайг битгий их өндрөөр үнэлээрэй” гэж хэлмээр байсан. Гэхдээ дараа нь би “Хэрэв би үнэнээ хэлчихвэл тэд ирээдүйд намайг ингэж өндрөөр үнэлсэн хэвээр байх уу? Тэдэнд асуулт гарвал надаас асуусаар байх уу?” гэж бодоод, дотроо тэмцэлдсээр эцэст нь үнэнээ хэлээгүй.

Өөр нэг удаа хэд хэдэн чуулганы санваартантай уулзахад тэд зарим ажлаа хийж чадахгүй, бэрхшээлтэй байна гэсэн. Би тэднийг “Санаа зоволтгүй, бид бүгд үүргээ эхлээд удаагүй, сурах явцдаа ойлгоно” гэж тайвшруулсан. Гаднаас нь харахад миний хэлсэнд буруу зүйл байгаагүй ч үнэндээ би ч бас ажлаа хийж чадахгүй, тэд жинхэнэ биеийн хэмжээг минь харчих вий гэж маш их санаа зовсондоо үнэнээ хэлж зүрхлээгүй, жаахан урам зориг л өгөөд, асуудлыг нь огт шийдвэрлээгүй. Би өөрийгөө нууж, дүр эсгэсээр байсан учир Ариун Сүнсний удирдамжийг мэдэрч чадаагүй, маш сул дорой болж, өдөр бүр маш их ядарч, “Би яагаад чуулганы ажлыг бусдын адил хийж чадахгүй байна вэ?” гэж байнга боддог байв. Бэрхшээлийнхээ талаар удирдагчтайгаа эрж хайх ёстой гэдгээ мэдэж байсан ч удирдагч намайг юу гэж бодох бол гэж санаа зовж байлаа. “Удирдагч намайг амийн оролттой гэсэн учраас надад энэ үүргийг өгсөн. Тиймээс намайг үнэнийг эрэлхийлдэг сайн хэв чанартай хүн гэж бодож байж таарна. Надад ойлгохгүй зүйл маш олон байгааг, бас чуулганы ажлыг хийж чадахгүй байгааг удирдагч мэдвэл намайг номлогчоор сонгосон нь алдаа байж гэж бодох нь дамжиггүй” гэж би бодсон. Ингэж бодоод ярихаас бүр ч айж байлаа. Миний байдал улам дордож, би харанхуйд, зовж амьдарч байсан. Тэгээд Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, би энэ орчныг яаж туулахаа мэдэхгүй байна. Намайг удирдаж, залж чиглүүлэхийг Танаас гуйя” гэсэн.

Нэг өдөр цуглаан дээр дээд түвшний удирдагч биднээс энэ хугацаан дахь туршлагын талаар асуусан. Хүмүүс үүрэгтээ гарсан өөрсдийн завхрал, алдаа дутагдлын талаар сэтгэлээ нээж, би өөрийнхөө байдлын талаар ярих зоригтой болсон. Удирдагч надад туслахын тулд өөрийнхөө туршлагыг ашиглаж, “Удирдагч, ажилчны хувиар та үүргээ сайн биелүүлэхийн тулд бүх зүйлийг ойлгох шаардлагагүй. Ингэж бодох нь буруу. Бид жирийн л хүмүүс болохоор зарим зүйлийг ойлгохгүй, нэвт шувт харж чадахгүй байх нь хэвийн зүйл. Харин бид бүхнийг мэддэг царайлж, өөрийн дутагдлыг зөв шийдэж чадахгүй, байр суурь, дүр төрхөө хадгалахын төлөө дүр эсгэх, бусдыг хуурах зорилгоор баг зүүж, бусдад өөрийнхөө жинхэнэ биеийн хэмжээг харуулахгүй амьдрах нь зовлонтой” гэсэн. Дараа нь удирдагч надад Бурханы үгийн хоёр хэсгийг илгээсэн. “Яаж эгэл жирийн, хэвийн хүн байх вэ? Бурханы хэлдгээр, хүмүүс яаж бүтээгдсэн зүйлийн зүй зохистой байрыг эзэлж—яаж супер хүн юм уу агуу хүн болох гэж хичээхгүй байж болох вэ?… Нэгдүгээрт, цол хэргэмдээ бүү авт. ‘Би бол удирдагч, би багийн тэргүүн, би зааварлагч, энэ бизнесийг хэн ч надаас илүү сайн мэдэхгүй, энэ ур чадварыг хэн ч надаас илүү ойлгохгүй’ гэж бүү хэл. Өөрөө өөртөө өгсөн цол хэргэмдээ бүү авт. Тэгэх л юм бол энэ нь гар, хөлийг чинь хүлээд, чиний хэлдэг, хийдэг зүйлд нөлөөлнө; чиний хэвийн сэтгэлгээ, дүгнэлтэд ч бас нөлөөлнө. Чи өөрийгөө энэ байр суурийн дөнгөнөөс чөлөөлөх ёстой; эхлээд өөрийнхөө төсөөлж байгаа энэ албан тушаалаасаа бууж, эгэл жирийн хүний байранд зогс; тэгэх юм бол хандлага чинь хэвийн болно. ‘Би энийг яаж хийхээ мэдэхгүй, тэрийг ч бас ойлгодоггүй, би жаахан судалгаа хийж, суралцах хэрэгтэй болох нь’ гэх юм уу ‘Би хэзээ ч үүнийг туулж байгаагүй тул юу хийхээ мэдэхгүй’ гэж хүлээн зөвшөөр. Чи яг юу бодож байгаагаа хэлж, үнэнч шударгаар ярьж чаддаг болох үедээ хэвийн эрүүл ухаантай болно. Бусад нь жинхэнэ чамайг танин мэдэж, улмаар чиний талаар хэвийн үзэл бодолтой болно, чи дүр эсгэх шаардлагагүй болж, асар их дарамтад орохоо ч больж, хүмүүстэй хэвийн ярилцаж чадна. Ингэж амьдрах нь эрх чөлөөтэй, амархан байдаг; амьдрах ядаргаатай гэж боддог хэн боловч үүнийгээ өөрсдөө л өдүүлсэн. Бүү дүр үзүүл, бүү дүр эсгэ; юун түрүүнд, зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйлээ, өөрийнхөө жинхэнэ бодол санааг уудлан хэл, ингэснээр хүн бүр тэрийг чинь мэдэж, ойлгоно. Үр дүнд нь чиний санаа зовнил, бусад хүмүүс болон чиний дундах хаалт, хардлага сэрдлэг бүгд арилна. Бас чи өөр нэг зүйлд хүлэгдэж байдаг. Чи өөрийгөө үргэлж багийн тэргүүн, удирдагч, ажилчин, цол хэргэм, байр суурьтай хүн гэж үздэг: Хэрвээ чи ямар нэг зүйлийг ойлгохгүй байна гэж хэлбэл, эсвэл ямар нэг зүйлийг хийж чадахгүй бол өөрийгөө гутааж байгаа хэрэг биш үү? Чамайг зүрх сэтгэлдээ эдгээр хүлээсийг хойш тавих үед, өөрийгөө удирдагч, ажилчин гэж бодохоо болих үед, өөрийгөө бусад хүнээс илүү дээр гэж бодохоо больж, бусадтай л адилхан эгэл жирийн хүн, зарим талбарт бусдаас дор гэдгээ мэдрэх үед—ийм хандлагаар үнэн болон ажилтай холбоотой хэрэг явдлыг нөхөрлөх үед үр нөлөө нь өөр байдаг, уур амьсгал нь ч бас өөр байдаг. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ үргэлж эргэлздэг бол, үргэлж дарамтад орж, хүлэгддэг бол, эдгээр зүйлээс ангижрахыг хүсдэг ч чаддаггүй бол Бурханд нухацтай залбирч, өөрийгөө эргэцүүлж, дутагдлаа харж, үнэнд шимтэж, үнэнийг хэрэгжүүлснээр үр дүнд хүрч чадна. Чи юу ч хийлээ гэсэн тодорхой байр сууринаас, эсвэл тодорхой цол хэргэм ашиглан бүү ярь, бүү үйлд; эхлээд энэ бүхнийг хойш тавьж, өөрийгөө эгэл жирийн хүний байранд тавь(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). “Хэрвээ чи ямархуу хүн болохоо, мөн чанар чинь юу болохыг, алдаа дутагдал, завхрал чинь юу болохыг зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг бол үүнийгээ бусад хүнтэй илэн далангүй нөхөрлөх ёстой, ингэснээр тэд жинхэнэ байдал чинь юу болохыг, бодол, санаа чинь юу гэдгийг харж, ийм зүйлийн талаар ямар мэдлэгтэйг чинь мэднэ. Чи юу ч хийлээ гэсэн, битгий дүр эсгэ, бүү дүр үзүүл, хэнд ч мэдэгдэхгүйн тулд өөрийн завхрал, алдаа дутагдлыг бусдаас бүү нуу; иймэрхүү хуурамч зан авиртай бол зүрх сэтгэлд чинь хаалт байна гэсэн үг, энэ нь бас завхарсан зан чанар бөгөөд хүмүүсийн өөрчлөгдөж, гэмшихийг болиулж чаддаг. Чи Бурханд залбирч, бусад хүний чамайг магтах магтаал, чам дээр асгадаг алдар суу, чамд тэдний өгсөн титэм гэх зэрэг худал хуурмаг зүйлийг эргэцүүлж, задлан шинжлэх ёстой, эдгээр зүйлийн чамд учруулсан хор хохирлыг харах ёстой, ингэснээрээ чи өөрийнхөө хэмжээг мэдэж, өөрийгөө мэдэж авч, өөрийгөө супер хүн, эсвэл агуу хүн гэж үзэхээ болино. Өөрийгөө ингэж мэддэг болмогц чиний хувьд үнэнийг хүлээн авч, Бурханы үг болон хүнээс Бурханы шаарддаг зүйлийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, чамайг гэх Бүтээгчийн авралыг хүлээн авч, тууштайгаар эгэл жирийн хүн, ул суурьтай хүн байж, бүтээгдсэн зүйл буюу чи болон Бүтээгч буюу Бурханы хооронд хэвийн харилцаа тогтооход амархан болдог. Яг энэ нь л хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл, хүмүүсийн бүрэн хүрэх боломжтой зүйл юм(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үгийг уншсаныхаа дараа би энэ хугацаан дахь өөрийнхөө байдлыг эргэцүүлж эхэлсэн. Удирдагч намайг амийн оролттой учраас номлогч болсон гэж хэлэхийг сонсоод би маадайж, бардамнасан. Үнэнийг эрэлхийлдэг, ажиллах чадвартай учраас ийм чухал ажилд сонгогдсон гэж би бодсон ч энэ үүргээ биелүүлж эхлэхдээ чуулганы ажлыг нэг их ойлгоогүйгээ эцэст нь харсан. Удирдагчийнхаа нөхөрлөсөн зарчмуудын заримыг ойлгоогүй, маш их дарамт мэдэрсэн учир би байнга сул дорой, сөрөг байсан ч өөрийнхөө бодит байдлын талаар сэтгэлээ уудлаагүй, намайг энэ ажилд тэнцэхгүй гэж бодоод, дорд үзэх вий гэж айсандаа ямар ч асуудал байхгүй гэж удирдагчаа хуурсан. Чуулганы удирдагч, санваартнууд намайг магтаж, тэр ч байтугай үлгэр дуурайлаа гэж боддогийг сонсоод, хэдий би өөрийнхөө завхрал, дутагдлын талаар ний нуугүй хэлж, жинхэнэ биеийн хэмжээгээ тэдэнд мэдэгдэх ёстойгоо мэдэж байсан ч бодит баримтыг мэдээд тэд намайг өндрөөр үнэлэхээ болино гэж санаа зовсондоо чимээгүй байсан. Удирдагч, санваартнууд надаас зарим нэг асуулт асуух үед яаж шийдэхээ илт мэдэхгүй байсан ч би сэтгэлээ нээж, асуудлыг тэдэнтэй хэлэлцээгүй, ойлгоогүй зүйлээ ойлгосон дүр эсгэж, хааш яаш үгээр хариулсан. “Номлогч” гэсэн цолонд гацсанаас болоод удаа дараа дүр эсгэж, худал сэтгэгдэл төрүүлсэн. Номлогч учраас миний ойлголт, мэдлэг бусдаас дээгүүр байх ёстой, дутагдалтай, сөрөг, сул дорой байж болохгүй, ингэж байж л хүмүүс намайг хүндэлж, хүлээн зөвшөөрнө гэж би бодсон. Байр суурь, дүр төрхөө хадгалж, өөрийгөө нуун далдлахын тулд би баг зүүж, өөгүй хүний дүр эсгэсэн. Тарчилж, сөрөг, сул дорой санагдаж байсан ч “номлогч” гэсэн цолоо хадгалах гэсэндээ сэтгэлээ нээж, тусламж гуйсны оронд нууцаар ганцаараа уйлахыг илүүд үзсэн. Энэ цол миний хувьд даахад дэндүү хэцүү, ядаргаатай байсан. Чуулган намайг номлогч болгохдоо надад хэрэгжүүлэх боломж олгож, үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг илүү эрж хайх, ойлгох боломж олгосон ч би зөв замыг дагалгүй, энэ боломжийг ашиглан алдар нэр, эд баялаг эрэлхийлсэн. Энэ нь Бурханы хүслийн эсрэг явсан хэрэг биш үү? Бурхан биднийг супер эсвэл агуу хүн байгаасай гэж хүсдэггүй. Бурхан биднийг бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, эгэл жирийн хүмүүс байгаасай, үнэнийг бодитоор эрэлхийлж, алдаа дутагдалтайгаа шударгаар нүүр тулаасай, ойлгохгүй байгаа асуудлаа ах, эгч нартаа ний нуугүй хэлж, тусламж хайгаасай гэж хүсдэг. Энэ бол бидэнд байх ёстой эрүүл ухаан юм.

Дараа нь би зарим ах, эгчийн бичсэн, миний байдалтай холбоотой Бурханы үгийн хэсгээс эш татсан зарим туршлагын гэрчлэлийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Нөхцөл байдлыг үл харгалзан, ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, антихрист өөрийгөө сул дорой биш, үргэлж хүч чадалтай, итгэл дүүрэн, хэзээ ч сөрөг биш байдаг гэх сэтгэгдэл төрүүлэхээр хичээнэ. Тэгээд өөрсдийн жинхэнэ биеийн хэмжээ, Бурханд хандах бодит хандлагаа хэзээ ч илчилдэггүй. Үнэн хэрэгтээ тэд өөрсдөд нь хийж чадахгүй зүйл гэж үгүй хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэхээр боддог гэж үү? Сул тал, сөрөг байдалгүй, завхрал ундруулдаггүй гэж чин үнэнээсээ боддог гэж үү? Яавч үгүй. Тэд дүр эсгэхдээ сайн, аливааг нуухдаа гаргууд. Хүч чадалтай, нэр төртэй талаа хүмүүст харуулах дуртай; харин сул дорой, жинхэнэ бодит талаа харуулахыг хүсдэггүй. Тэдний зорилго илэрхий байдаг: Ердөө л нэр нүүрээ хадгалж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа хамгаалах. Тэд өөрсдийн сөрөг байдал, сул талын тухай бусдын өмнө сэтгэлээ уудалж, тэрслүү, завхарсан талаа илчлэх юм бол байр суурь, нэр төрийг нь ноцтой сэвтүүлж, дэмий төвөг удна гэж боддог. Иймээс сул дорой, тэрслүү, сөрөг байдлаа чанд нууцлахыг илүүд үздэг. Бүх хүн өөрсдийнх нь сул дорой, тэрслүү талыг олж харах өдөр ирвэл, завхарсан, огт өөрчлөгдөөгүй гэдгийг нь олж харвал тэд дүр эсгэсээр байх ёстой болдог. Тэд завхарсан зан чанартай, эгэл хүн, өчүүхэн, шалихгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайгаа алдаж, хүн бүрийн хүндлэл, бишрэлийг алдаж, улмаар бүрмөсөн бүтэлгүйтсэн байх болно гэж боддог. Иймээс юу ч боллоо гэсэн тэд хүмүүст сэтгэлээ ер уудлахгүй; юу ч боллоо гэсэн өөрсдийн эрх дарх, байр суурийг өөр хэнд ч өгөхгүй. Оронд нь тэд өрсөлдөхийн тулд чадах чинээгээрээ хичээдэг бөгөөд хэзээ ч бууж өгөхгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Аравдугаар хэсэг)”). Өөр нэг хэсэгт, хүмүүс байр суурь эрэлхийлэхийн уг чанар, үр дагаврыг Бурхан илчилсэн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи үргэлж агуу байдал, эрхэм дээд, байр суурь хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахаас нүд нь хорсоно. Агуу байдал, эрхэм дээд, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Чи өөрийгөө эргэцүүлж, гэмшихгүй бол Бурхан чамайг үзэн ядаж, хаяна. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай; Бурханы хайрладаг хүн бай. Тэгвэл Бурханаар яаж хайрлуулах вэ? Дуулгавартайгаар үнэнийг хүлээн авч, бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, ул суурьтайгаар Бурханы үгийн дагуу үйлдэж, үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, үнэнч шударга хүн байхыг хичээж, хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь хангалттай, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс амбицтай байж, хоосон мөрөөдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, эсвэл бусдаас ялгарах гэж эрж хайх ёсгүй. Түүнчлэн бусдаас илүү давуу агуу хүн юм уу супер хүн байж, бусдаар өөрийгөө шүтүүлэхээр оролдох ёсгүй. Энэ бол завхарсан хүн төрөлхтний хүсэл, Сатаны зам; Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Би Бурханы үгийг тунгаан бодоод антихристүүд хоёр нүүртэйг ойлгосон. Бусдын зүрх сэтгэлд байр эзлэхийн тулд тэд байнга дүр эсгэж, дутагдлаа нууж, үнэнийг хэзээ ч хэлдэггүй, бусдад сул талаа, жинхэнэ байдлаа хэзээ ч харуулдаггүй, бусдаар магтуулж, бишрүүлэх гэсэндээ үнэнийг ойлгодог, өө сэвгүй хүмүүсийн дүрд тоглодог, ингэснээр хүн бүр тэднийг дагаж, шүтдэг. Тэдний уг чанар туйлын биеэ тоосон, ёрын муу. Би зан авираа эргэцүүлээд, антихристтэй адил байснаа ойлгосон. Чуулган намайг номлогч болгосон ч би Бурханаас ирсэн даалгавар гэж хүлээж аваагүй, яаж ул суурьтай байж, үүргээ сайн биелүүлж, цэвэр ариун, шударга байх талаар бодоогүй. Харин үргэлж бүхнийг мэдэгчийн дүр эсгэж, хүмүүс намайг хүндэлж, сайн хэв чанартай, ямар ч асуудлыг шийдэж чадна гэж бодоосой гэж хүссэн, тэгвэл тэд намайг зүрх сэтгэлдээ байлгаж, намайг тойрон хүрээлж, шүтэх байлаа. Би биеэ тоосон, эрүүл ухаангүй байжээ. Би байр суурийн төлөө Бурхантай тэмцэж байсан хэрэг биш гэж үү? Миний бодсон, хийсэн бүхэн бүхэлдээ Бурханы эсрэг байсан. Ялангуяа Бурханы энэ үгийн дагуу: “Хэрэв хүн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг тасралтгүй эрэлхийлж, гэмшихээс татгалзсаар байвал тэднийг засаж залруулах ямар ч аргагүй бөгөөд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн бий.” Энэ бол надад өгсөн Бурханы анхааруулга гэдгийг би мэдсэн. Хэрэв би алдар нэр, байр суурийг эрэлхийлэх замаар цааш явбал Бурханд гологдож, эцэстээ таягдан хаягдах нь гарцаагүй. Би Бурханд залбираад, гэмшмээр байна, аврагдах боломжоо алдмааргүй байна, цэвэр ариун, шударга хүн байхаар эрэлхийлэхэд бэлэн байна гэж хэлсэн.

Маргааш нь дээд түвшний удирдагч надаас цуглааны бичиг баримт бэлдэхийг хүсээд, цуглаан дээр нөхөрлөх хэдэн зүйлийг дурдаж, ойлгосон эсэхийг минь асуусан. Үнэндээ тэр үед тийм ч сайн ойлгоогүй ч удирдагч намайг хэв чанар муутай, хурлын бичиг баримтыг зохицуулж чадахгүй гэх вий гэж айсандаа би ойлгосон гэж худлаа хэлсэн. Гэтэл яг хийж эхэлтэл яаж зохион байгуулахаа мэдэхгүй, маш их сандарч, гарын алга хөлөрч, юу хийхээ мэдэхгүй байсан тул Бурханд залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, Сатан намайг дэндүү гүнзгий завхруулсан. Би нэр хүнд, байр сууринд хүлэгдсээр, махан биеэ орхиж, шударга байж чадахгүй байна. Хэрэгжүүлэх арга зам олоход намайг хөтөлж, залж чиглүүлээч” гэсэн.

Бурханы үгээс би энийг уншсан: “Чуулган зарим хүнийг дэвшүүлж, сургадаг бөгөөд энэ бол сайн зүйл, сургагдах сайхан боломж. Тэднийг Бурхан өргөж, нигүүлссэн гэж хэлж болно. Тэгвэл тэд үүргээ яаж гүйцэтгэх ёстой вэ? Тэдний баримтлах ёстой эхний зарчим бол үнэнийг ойлгох. Үнэнийг ойлгохгүй байх үедээ үнэнийг эрж хайх ёстой бөгөөд эрж хайсны дараа ойлгохгүй хэвээр байвал үнэнийг ойлгодог хүнийг олж, хамт нөхөрлөж, эрж хайж болох бөгөөд ингэснээр асуудлыг илүү хурдан, цаг тухайд нь шийдвэрлэнэ. Үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг өөрөө унших, эдгээр үгийг тунгаахад илүү их цаг зарцуулахад л анхаараад байвал хэтэрхий удна; ‘Холын ус ойрын амны цангааг тайлахгүй’ гэж үг байдаг. Үнэний тухайд түргэн ахиц гаргахыг хүсвэл бусадтай эв найртай ажиллаж, илүү их асуулт асууж, илүү их эрж хайж сурах ёстой. Тэгсэн цагт л амь чинь хурдан өсөж, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чадах бөгөөд аль нь ч саатахгүй. Чи дөнгөж дэвшсэн, туршилтын хугацаандаа байгаа, үнэнийг үнэхээр ойлгодоггүй, үнэний бодит байдалгүй учраас—ийм биеийн хэмжээгүй хэвээр учраас чамайг дэвшүүлсэн нь үнэний бодит байдалтай гэсэн үг гэж бүү бод; тийм биш. Чамайг дэвшүүлж, сургахаар сонгосон нь чи ажилдаа ачаа үүрдэг, удирдагчийн хэв чанартай болохоор л тэр юм. Чи ийм эрүүл ухаантай байх ёстой. Тушаал дэвшиж, ашиглагдсаныхаа дараа чи удирдагч юм уу ажилчны байр сууринд сууж, өөрийгөө үнэний бодит байдалтай, үнэнийг эрэлхийлдэг хүн гэж боддог бол—ах, эгч нар ямар асуудалтай байхаас үл хамааран ойлгож байгаа мэт, сүнслэг хүн мэт дүр эсгэдэг бол энэ нь мунхаг байдал бөгөөд хоёр нүүрт фарисайчуудтай адилхан юм. Чи үнэнээсээ ярьж, үйлдэх ёстой. Ойлгохгүй байх үедээ бусдаас асуух юм уу Дээрхээс хариулт эрж хайж, Дээрхтэй нөхөрлө—эдгээрийн аль нь ч ичгүүртэй биш. Чи асуухгүй байлаа ч гэсэн Дээрх жинхэнэ биеийн хэмжээг чинь мэднэ, үнэний бодит байдалгүй гэдгийг чинь мэднэ. Эрж хайж, нөхөрлөх нь чиний хийх учиртай зүйл; энэ нь хэвийн хүн чанарт байх ёстой эрүүл ухаан, удирдагч болон ажилчдын дагаж мөрдөх ёстой зарчим юм. Энэ нь ичмээр зүйл биш(“Үг нь махбодоор илэрсэн, IV Боть, Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага”). Бурханы үгийг уншсаныхаа дараа би чуулган надад хэрэгжүүлэх боломж олгохын тулд номлогчоор дэвшүүлсэн, тэгж байж би ажлыг яаж хийхээ сурч чадна гэдгийг ойлгосон. Энэ нь би бусдаас илүү, бусдаас дээгүүр, эсвэл бүх зүйлийг мэддэг гэсэн үг биш юм. Би энэ үүргийг дөнгөж гүйцэтгэж эхэлсэн учир миний хийж чадахгүй ажил, ойлгохгүй зарчим зөндөө байсан нь туйлын хэвийн зүйл байжээ. Бас туршлагын гэрчлэл бичиж чаддаг байлаа гээд би үнэнийг ойлгосон эсвэл үнэний бодит байдлыг эзэмшсэн гэсэн үг биш, харин Бурханы үгийн талаар өнгөцхөн туршлага, ойлголттой гэсэн үг юм. Би Бурханд итгээд удаагүй, үнэнийг ойлгоогүй, завхарсан зан чанар минь өөрчлөгдөөгүй байгаа учир өөрийн алдаа, дутагдалд зөв хандаж, юмыг ойлгохгүй үедээ ах эгч нартайгаа эрж хайж, нөхөрлөх хэрэгтэй. Энэнд ичээд айх юм байхгүй. Ойлгохгүй байж ойлгосон мэт дүр эсгэснээс болж олон асуудал цаг хугацаандаа шийдэгдэлгүй чуулганы ажлыг удаашруулж, үнэнийг эрж хайх боломжоо алдаж, сөрөг, сул дорой байдалд амьдарч байсан минь ичгүүртэй байж. Би үнэхээр мунхаг байжээ! Ингээд байж болохгүй учир би санаа зорилгоо зөв болгож, сэтгэлээ нээж, ах, эгч нартайгаа эрж хайж, нөхөрлөж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой байсан.

Дараа нь би хурлын баримт бичгийг яаж зохион байгуулахыг асуухад удирдагч надтай тэвчээртэй нөхөрлөсөн. Би учраа олж, удалгүй бичиг баримтыг цэгцлээд, цуглаан ч гэсэн маш үр дүнтэй болоход сэтгэл амарч, амар амгаланг мэдэрсэн. Одоо үүргээ гүйцэтгэж байхдаа олон асуудал, бэрхшээлтэй тулгарсаар байгаа ч би залбирч, Бурханд найдаж, ах эгч нарынхаа тусламжийг байнга эрж хайж чаддаг болсон. Цуглааны үеэр би бас ах эгч нартаа өөрийнхөө тухай сэтгэлээ нээж, завхрал, алдаа дутагдлаа харуулдаг. Ингэснээр би маш тайвширч, сэтгэл амардаг. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Газар хөдлөлтийн дараа

Жэйн, Филиппин Би 2019 оны 7-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Хожим нь Төгс Хүчит Бурханы олон үгийг...

Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс 2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...