Юуны төлөө энэ бүх зовлонг туулсан юм бэ?

2023-07-11

Анжела, Итали

Итгэгч болсныхоо дараа би олон удирдагч, ажилчин ихээхэн зовлон бэрхшээлийг даван туулж чаддагийг олж харсан. Тэд ажлаа хийсээр, салхитай, бороотойд ч үүргээ биелүүлж, ах эгч нар бүгдээрээ тэднийг сайшааж, биширдэг байв. Би тэдэнд үнэхээр атаархаж, тэдэн шиг зовлон туулж, төлөөс төлж чаддаг, бусдаар бишрүүлдэг хүн болж чадна гэж найдаж байлаа. Ингээд би урам зоригтойгоор эрэлхийлж, сүүлд нь чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Би өдөр бүр үүргээ гүйцэтгээд үнэхээр завгүй байсан бөгөөд бусад нь намайг зовлон бэрхшээлийг даван туулж чаддаг гэж магтаж, үнэний хойноос хөөцөлддөг хүн гэдэг байлаа. Би иймэрхүү зүйл сонсох бүрдээ догдолж, бүх зовлон зүдүүр үнэ цэнтэй мэт санагддаг байв. Дараа нь миний хариуцлагын цар хүрээ улам нэмэгдэж, ажлын ачаалал нэмэгдсээр байлаа. Надтай хамтарч байсан зарим эгч үнэхээр зовж, төлөөс төлж чаддагийг би олж харсан. Тэд үргэлж их орой унтаж, өдөр нь заримдаа хооллох завгүй хоосон ходоодтой цуглаанд явдаг байв. Ах, эгч нар тэднийг үүргээ гүйцэтгэхдээ ачаа үүрч байгаа, зовлон бэрхшээлийг даван туулж чаддаг гэж ярихыг сонсоод, ах эгч нарт тийм хүмүүс таалагддаг юм бол Бурханд ч бас таалагдах ёстой гэж би бодсон тул шөнө дүл болтол үүргээ гүйцэтгэж эхэллээ. Гэвч хэсэг хугацааны дараа бие минь үнэхээр тэсэхээ больж, шөнө дунд өнгөрмөгц нойрмоглож эхэлдэг байсан ч бусад эгч нар ажилласаар байгааг харах бүрдээ орондоо орохоос ичиж, эгч нар намайг махан биеэ анхаараад, үүрэгтээ ачаа үүрдэггүй гэх вий гэж айдаг байв. Тиймээс би тэсдэг байсан ч өөрийн эрхгүй нойрмоглож, нэг их юм хийдэггүй, тэгсэн мөртөө унтахгүй хэвээр байж, чимээгүйхэн өөрийгөө шахаад, махан биеэ анхаарч болохгүй, бусдад дорд үзэгдэж болохгүй гэж боддог байсан юм. Заримдаа цуглаанд явахаар эрт босох ёстой болоход, оройтож унтсанаас болоод би цахилгаан дугуйгаа унаж байхдаа ч, цуглаан дээр ч нойрмоглодог байв. Үдээс хойш дугхиймээр байдаг байсан ч бусад хүмүүс намайг бие махбодын тав тухад шунаж байна гэж хэлэх вий гэхээс айдаг байлаа. Өдөр бүр би өөрийгөө хүчлэн тэсэж, чармайж байсан. Нэг өдөр цахилгаан дугуйтайгаа цуглаан руу явж байгаад маш их нойр хүрснээс болоод замын туршид зүүрмэглэж, эцэст нь шуудуунд онхолдож, тэр даруй цочин сэрсэн юм. Замаар цахилгаан дугуйгаа түрж явахдаа ийм байх нь буруу гэдгийг бодсоор л байлаа. Өөрийгөө эргэцүүлээд би, удирдагчаар сонгогдсон цагаасаа хойш өдөр бүр илт зовж, хөдөлмөрлөх талаар л бодож, хүмүүс намайг махан биед анхаарч, тав тухад шунадаг гэх вий гэж үргэлж айдаг байснаа ухаарсан. Өөрөөр хэлбэл, би амьдралдаа тогтсон дэг журамгүй, бүр хэвийн амардаг ч үгүй байлаа.

Нэг өдөр би Бурханы үгээс фарисайчуудыг илчилсэн талаар зарим хэсгийг уншиж, өөртөө тусгаж авлаа. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Фарисайчууд гэж үнэндээ хэн болохыг та нар мэдэх үү? Та нарын эргэн тойронд фарисайчууд байна уу? Энэ хүмүүсийг яагаад ‘фарисайчууд’ гэж нэрлэдэг вэ? Фарисайчуудыг хэрхэн тайлбарлах вэ? Тэд хоёр нүүртэй, тэр чигтээ хуурамч, хийдэг бүхэндээ дүр эсгэдэг. Тэд яаж авирладаг вэ? Тэд сайн сайхан, эелдэг найрсаг, эерэг дүр эсгэдэг. Тэд үнэндээ тийм байдаг уу? Огтхон ч үгүй. Тэд хоёр нүүртэй байдаг тул тэднээс илэрч харагддаг бүх зүйл нь худал хуурмаг; бүгд дүр эсгэлт байдаг—энэ нь тэдний үнэн төрх биш. Тэдний үнэн төрх хаана нуугддаг вэ? Энэ нь бусдад огт харагдахааргүйгээр, зүрх сэтгэл дотор нь нуугдаастай байдаг. Гаднах бүх юм нь дүр эсгэлт, бүгд хуурамч, гэхдээ тэд зөвхөн хүмүүсийг хуурч чадна; Бурханыг хуурч чадахгүй. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулдаггүй бол, үнэнийг үнэхээр ойлгож чадахгүй, иймээс тэдний үг хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй, тэр үг бол үнэний бодит байдал биш, харин хоосон сургаалын үг юм. Зарим хүн хоосон сургаалын үгийг тоть шиг давтахад л анхаарч, хамгийн дээд номлолыг номлодог хэнийг ч болов дуурайж, үр дүнд нь хэдхэн жилийн дотор тэдний хоосон сургаал ярих нь улам өндөр болж, улмаар олон хүнээр бишрүүлж, шүтүүлж, дараа нь дүр эсгэж, юу хэлж, хийхдээ ихээхэн анхаарал хандуулж, өөрсдийгөө онцгой сүсэг бишрэлтэй, сүнслэг харагдуулдаг. Тэд өөрсдийгөө өнгөлөн далдлахын тулд эдгээр сүнслэг онол гэгчийг ашигладаг. Энэ бол тэдний хаа ч явсан ярьдаг, хүмүүсийн үзэлтэй нийцдэг боловч ямар ч үнэний бодит байдалгүй өнгөн дээрээ үнэмшилтэй зүйлс юм. Эдгээр зүйлийг буюу хүмүүсийн үзэл, дур сонирхолд нийцдэг зүйлсийг номлосноор тэд олон хүнийг хуурдаг. Бусдад, ийм хүмүүс нь маш сүсэг бишрэлтэй, даруу төлөв мэт санагддаг боловч үнэндээ хуурамч; тэд хүлээцтэй, тэвчээртэй, хайр энэрэлтэй юм шиг байдаг ч үнэндээ бол дүр үзүүлдэг; тэд Бурханд хайртай гэдэг боловч үнэндээ дүр эсгэдэг. Бусад нь энэ хүнийг ариун гэж боддог ч тэр үнэндээ хуурамч юм. Үнэхээр ариун хүнийг хаанаас олж болох вэ? Хүний ариун байдал бүгд хуурамч. Бүгд дүр эсгэж, дүр үзүүлж байгаа хэрэг. Гаднаа тэд Бурханд үнэнч харагддаг ч үнэндээ зүгээр л бусдад харуулахын тулд үйлдэж байдаг. Хэн ч хараагүй байх үед тэд өчүүхэн ч үнэнч биш бөгөөд хийдэг бүхэн нь ёс төдий байдаг. Гаднаа тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг ба гэр бүл, ажил албаа орхисон. Гэхдээ тэд нууцаар юу хийж байдаг вэ? Тэд өөрсдийн ажил хэрэг, үйл ажиллагааг явуулж, чуулганаас ашиг хийж, Бурханд ажиллаж байгаа дүр эсгэн нууцаар тахил хулгайлж байдаг… Энэ хүмүүс бол орчин цагийн хоёр нүүрт фарисайчууд юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт). Бурханы илчилсэн үг надад үнэхээр сэтгэл өвтгөм, бэрх байсан. Би фарисайчуудтай яг адилхан авирлаж байжээ. Фарисайчууд өнгөц зан авираа ашиглан дүр эсгэж, хүмүүст өөрсдийгөө үнэхээр сүсэгтэй, Бурханыг үнэхээр хайрладаг гэж бодогдуулахын тулд зориуд замын уулзвар дээр залбирч, үргэлж Бурханы үгийг номлодог байсан ч нүднээс далдуур Бурханы үгийг огт хэрэгжүүлдэггүй, Тэдний хийсэн бүх зүйл зөвхөн бусдад харуулж, сайшаалгаж, бишрүүлэхийн тулд байсан. Би ч мөн адил байв. Ах, эгч нар намайг сайнаар бодоосой гэсэндээ би өнгөц сайхан зан авирт голчлон анхаарлаа хандуулдаг байсан. Зарим хүн үүрэг гүйцэтгэхдээ зовж, төлөөс төлж, бүх хүний сайшаал, бишрэлийг хүртэж чаддагийг хараад тийм хүн болохын төлөө зүтгэсэн. Удирдагчаар сонгогдох үедээ би хамтрагч эгч нар шөнө дүл болтол ажиллаж байхыг хараад, тэднээс хоцрохгүйн тулд өөрийгөө хүчлэн оройтож унтдаг болж, хэчнээн нойр хүрсэн ч зүтгэсээр, өөрийгөө зовлон бэрхшээлийг даван туулж чаддаг хүн гэж харуулахын тулд ердийнх шигээ үд дунд дугхийхээ ч больсон. Би алхам тутамдаа дүр эсгэж, нүдэнд харагдах сайн зүйл хийснээр ах эгч нараар бишрүүлэхийг хичээж байлаа. Ингэж зовж, өөрийгөө зарлагадах нь тэр чигтээ худал хуурмаг, ов мэх байсан. Би фарисайчуудын замаар явж байхад Бурхан яаж жигшихгүй байх юм бэ? Дараа нь би дүр эсгэхийг хүсэх болгондоо бусдын өмнө дүр үзүүлэлгүйгээр өөрийгөө ухамсартайгаар хаяж, ажил, амралтын цагаа тохируулан, тухайн өдрийн ажлаа дуусгаад унтдаг болж, энэ маягаар хэрэгжүүлэхэд илүү их амар тайван санагдсан.

Жилийн дараа би гадаад явлаа. Надтай хамт ажиллаж байсан ах эгч нар үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр бэрхшээлийг даван туулж чаддаг, шөнө бүр орой хүртэл ажилладаг байлаа. Заримдаа би ажлаа дуусгаад эрт унтахыг хүсдэг байсан ч тэд намайг махан биеэ л анхаарч байна гэж бодох вий гэж айж байсан. Бас би удирдагч байсан болохоор бусад ах эгч нараас эрт унтвал бүгд намайг юу гэж бодох бол? Тэд намайг зовлон даадаггүй, үүрэгтээ ачаа үүрдэггүй гэх болов уу? Ингэж бодоод дахиад л өөрийн эрхгүй дүр эсгэж, тэдэнтэй хамт оройтож унтахаас өөр аргагүй болсон ч шөнийн 1 цаг өнгөрмөгц нойр хүрч, зүүрмэглэж эхэлдэг байв. Тэд намайг эртхэн унт гэж ятгасан ч би өөрийгөө хүчлэн сэргээж, “Зүгээр ээ, би тэсэж чадна. Жаахан азнаж байгаад унтана” гэж хэлдэг байсан ч өөрийн эрхгүй дахиад л зүүрмэглэж орхидог байлаа. Заримдаа би үнэхээр нойроо дийлэхгүй болохоор ширээ дэрлээд түр зуур дугхийдэг байсан ч үүндээ сэтгэл амар байж чадалгүй, бусад хүмүүс миний талаар юу хэлэх бол гэж санаа зовдог байсан тул хурдхан шиг ажилдаа орох гэж яардаг байв. Би ачаа үүрч байгаа мэт харагдахын тулд заримдаа хэт оройн цагаар ч бүлгийн мессеж зориуд илгээдэг байсан, ингэснээр оройтож унтаж, шөнө дүл болтол үүргээ гүйцэтгэж байгааг минь бусад хүн мэдэх байлаа. Эрүүл мэндийн асуудлаас болоод би хүнсний нэмэлт тэжээл худалдаж авахыг хүссэн ч бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэж санаа зовж, намайг махан биеэ эрхэмлэдэг гэж бодох болов уу гээд худалдаж аваагүй. Нэгэн удаа цуглааны үеэр нэг эгчийн байдал тийм ч сайнгүй, жаахан нөхөрлөл, дэмжлэг хэрэгтэй байгааг олж мэдсэн ч эгч өөр улсад, өөр цагийн бүсэд байсан, бас миний хувьд хэдийн шөнө дунд болсон байсан тул би маргааш нь түүнтэй нөхөрлөе гэж эхлээд бодсон. Гэхдээ дараа нь эгчтэй шөнийн цагаар нөхөрлөвөл ах эгч нарын амийн оролтын төлөө ачаа үүрсэн мэт харагдуулж магад гэж бодоод, эгчтэй холбогдож, шөнийн 2 цаг хүртэл нөхөрлөлөө дуусгаагүй. Эгч надад “Таны байгаа газар маш орой болсон байна, та унтах хэрэгтэй. Ингэж шөнө дүл болтол суух нь эрүүл мэндэд муу шүү” гэлээ. Би үүнийг сонсоод үнэхээр сэтгэл хангалуун байсан. Хэдийгээр бие махбодын хувьд тав тухгүй байсан ч эгч намайг ачаа үүрч, хариуцлагаа ухамсарладаг гэж бодсон болохоор энэ бүхэн хий дэмий байгаагүй. Дараа нь би эрүүл мэндийн элдэв янзын аар саар асуудалтай болж эхлэн, эмч үүнийг удаан хугацааны нойргүйдэлтэй холбоотой гэж хэллээ. Би үүнийг үл тоомсорлож, урьдынхаараа хийсээр л байв. Тэр үеэр дээд түвшний нэг удирдагч надад хэт оройтож болохгүй, эрт унтаад, эрт босох нь ажлыг хойшлуулахгүй гэж үргэлж сануулж байсан. Би дотроо “Хэрэв би эрт унтчихвал бусад нь намайг удирдагч мөртөө бусдын адилаар зовлон бэрхшээлийг даван туулж чаддаггүй гэж бодно, тэр тохиолдолд тэд намайг хүндэлсээр байх уу ?” гэж бодоод, удирдагчийн үгийг нухацтай авч үзээгүй. Нэг эгч сайнгүй байгааг минь хараад, “Та хэтэрхий их юм бодож байгаа байх. Цаг ямагт, шийдвэрлэх ёстой олон асуудалтай, ийм их стресстэй байх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Удирдагчид та нар маш их юманд санаа зовдог” гэсэн юм. Эгчийг ингэж хэлэхэд би өөртөө үнэхээр сэтгэл ханаж, миний төлсөн төлөөс, туулсан зовлон бусдын сайшаалыг хүртэхүйц мэт санагдсан. Бурханы үгийн нэг хэсгийг уншиж байж л би буруу замаар явж байснаа бага зэрэг ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд үнэнээс залхдаг, үнэнийг огт хүлээн авдаггүй нь нэг баримтыг тодорхой илтгэдэг: Антихристүүд хэзээ ч үнэний зарчмын дагуу үйлддэггүй, үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй—энэ нь антихристийн хамгийн тод илрэл юм. Байр суурь, нэр хүнд, ерөөгдөх, шагнуулахаас гадна тэдний эрэлхийлдэг цор ганц зүйл бол махан биеийн тав тух, байр суурийн эрх дархыг эдлэх явдал; тийм болохоор тэд мэдээж үймээн үүсгэдэг. Тэдний эрэлхийлдэг зүйл, зан авир, тэднээс харагддаг зүйлийг Бурхан хайрладаггүйг энэ баримтууд харуулдаг. Эдгээр нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн үйлдэл, зан авир яавч биш. Жишээлбэл, Паул шиг зарим антихрист үүргээ гүйцэтгэх үедээ зовохоор шийдэж, ажлаа хийх үедээ шөнөжин нойргүй хонож, хоол ундгүй байж, биеэ захирч, өвчин эмгэг, тав тухгүй байдлыг даван гарч чаддаг. Тэгвэл энэ бүхнийг хийж буй зорилго нь юу вэ? Энэ нь, Бурханы даалгаврын тухайд бол тэд өөрсдийгөө хойш тавьж—биеэ гаргуунд нь гаргаж чадна, өөрсдийнх нь хувьд үүрэг нь л байдаг гэдгийг хүн бүрд харуулах зорилготой. Тэд энэ бүхнийг бусдын өмнө үзүүлж, бүрэн дэлгэн харуулж, амрах ёстой цагтаа амралгүй, тэр ч бүү хэл ажлын цагаа зориуд уртасгаж, эрт босож, оройтож унтдаг. Гэхдээ антихристүүд өглөөнөөс орой болтол ийм маягаар шаргуу хөдөлмөрлөх үед ажлынх нь үр нөлөө, үүргийнх нь үр дүн ямар байдаг вэ? Эдгээр зүйлийг тэд бодолцож үздэггүй. Бусад хүнд зовж байгаагаа харуулж, өөрсдийгөө огт бодолгүйгээр Бурханы төлөө зарлагадаж байгаагаа харуулах гэсэндээ тэд энэ бүхнийг бусдын өмнө л хийхээр хичээдэг. Өөрсдийнх нь биелүүлдэг үүрэг, хийдэг ажил үнэний зарчмын дагуу явагдаж байгаа эсэхийн тухайд бол тэд үүнийг огт боддоггүй. Гаднаа харуулдаг сайн зан авирыг нь хүн бүр харсан эсэх, хүн бүр мэдэж байгаа эсэх, өөрсдөө хүмүүст сэтгэгдэл төрүүлсэн эсэх, энэхүү сэтгэгдэл бусдын бишрэл, сайшаалыг төрүүлэх эсэх, энэ хүмүүс өөрсдийнх нь араас эрхий хуруугаа гарган магтаж, ‘Тэр үнэхээр бэрхшээлийг тэсвэрлэж чаддаг, тэсвэр тэвчээртэй сэтгэл, ер бусын цөхрөлтгүй зан нь биднийхээс илүү. Тэр бол үнэнийг эрэлхийлдэг, зовж, хүнд ачаа үүрч чаддаг хүн, чуулганы багана’ гэж хэлэх эсэхийг л тэд боддог. Үүнийг сонсоод антихристүүдийн сэтгэл ханадаг. Зүрх сэтгэлдээ тэд ‘Би тийм дүр эсгэхдээ маш сэргэлэн, үүнийг хийхдээ маш ухаантай байдаг! Хүн бүр гадаад талыг л хардаг, ийм сайн зан авирт дуртайг би мэднэ. Ингэж үйлдэх юм бол хүмүүсийн сайшаалыг хүртэнэ, тэд над руу эрхий хуруугаа гозойлгож, зүрх сэтгэлийнхээ гүнд намайг биширч, надад таатай хандана, бас хэн ч хэзээ ч намайг дахиж дорд үзэхгүй гэдгийг би мэднэ. Бодит ажил хийгээгүйг минь Дээрх олж мэдээд, намайг халах өдөр ирэх юм бол олон хүн намайг өмгөөлж, миний төлөө уйлж, намайг үлдээхийг шаардаж, өмөөрөх нь гарцаагүй’ гэж боддог. Тэд хуурамч зан авираараа нууцхан бахархдаг—энэхүү бахархал нь ч бас антихристийн уг чанар, мөн чанарыг илчилдэг биш үү? Энэ нь ямар мөн чанар вэ? (Хорон муу.) Тийм ээ, энэ бол хорон муу мөн чанар юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (X хэсэг)). Бурхан антихристийн уг чанарыг аймшигтай ёрын муу гэж илчилсэн. Тэд бусдыг хянаж, бусдаар бишрүүлэх зорилгодоо хүрэхийн тулд хуурамч дүр үзүүлэхээр ямар ч аргыг хэрэглэнэ. Жишээлбэл, тэд ажлын цагаа зориуд сунган, Бурханд бүхнээ зориулдаг юм шиг харагдахын тулд оройтож унтаад, эрт босно. Тэд хүмүүсээр бишрүүлж, дээдлүүлэхийн тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол үүргээ гүйцэтгэж, нойр хоолоо хасаж, бие махбодын хэрэгцээгээ үл ойшоож, эцэст нь хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирдаг. Бурхан ийм зан авирыг үзэн ядаж, ялладаг. Бурханы үгтэй өөрийгөө харьцуулахад надад аймшигтай, үнэхээр эвгүй санагдсан. Би яг л антихрист шиг авирлаж байжээ. Зовлон бэрхшээлийг даван туулж, махан биеэ үл хайхарч, ажилдаа ачаа үүрч чадна гэдгээ бусдад харуулж, тэднээр сайн удирдагч гэж бишрүүлэхийн тулд би ажиллах, амрах, түүнчлэн хооллох үедээ ч дүр үзүүлэх гэж маш их зүдэрдэг байв. Амрах ёстой үедээ амрахгүй, бүр үүрэгт минь шаардлагагүй үед ч зориуд оройтож, тэр ч бүү хэл, эрүүл мэндийн жаахан асуудалтай болсон ч энэ хэвээрээ үргэлжлүүлсэн. Бусад хүмүүс намайг махан биеэ хэт их анхаардаг гээд, миний талаар таагүй сэтгэгдэлтэй болох вий гэхээс айж, өөртөө хэрэгтэй хүнсний нэмэлт тэжээлийг худалдаж аваагүй. Би илт сайхан аашилж, зовж, төлөөс төлснөөр өөрийгөө зальжнаар хүлээн зөвшөөрүүлж, үнэнийг эрэлхийлдэг, үүрэгтээ хичээнгүй, үнэнч, сайн удирдагч гэж бусдад бодуулж, тэднээр хүндлүүлж байлаа. Хичээж, зарлагадаж байсан минь тэр чигтээ хуурамч байдал, хууран мэхлэлттэй холилдсон. Энэ бүхэн өөрийгөө сайхан харагдуулж, хуурамч дүрээр бусдыг төөрөлдүүлэхийн төлөө байж. Би антихристийн замаар явж байжээ. Би ийм байдлаар үргэлжлүүлэхийг хүсээгүй тул залбирч, Бурханд гэмшиж, буруу байдлаа өөрчлөхөд бэлэн байлаа.

Хожим нь би зовлон бэрхшээл туулж байгаа мэт харагдахад яагаад анхаарснаа эргэцүүлж, буруу үзэл бодол өвөрлөж байснаа ухаарсан юм. Зовж, төлөөс төлж чаддаг байх нь илт сайн зүйл хийж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа хэрэг, Бурхан үүнийг сайшаана гэж би үргэлж боддог байсан. Гэхдээ Бурханы үгийн илчлэлээс, ийм үзэл бодол нь ямар ч утгагүй гэдгийг олж харсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй… Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой). “Өнөөдөр, үүргээ гүйцэтгэхдээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллаж, эсвэл шөнөжин нойргүй хонож, хоол ундгүй явдаг зарим хүн бий. Тэд махан биеийг захирч, бие махбодын бэрхшээлийг үл тоож—бүр өвчтэй байхдаа ч ажиллаж чадна. Гэхдээ тэд ийм сайн талтай, сайн хүмүүс, зөв хүмүүс хэдий ч тэдний зүрх сэтгэлд өөрсдийнх нь хойш тавьж чаддаггүй зүйл буюу байр суурь, нэр хүнд, нэрэлхүү зан байсаар байдаг. Хэрвээ тэд эдгээр зүйлийг хэзээ ч хойш тавьдаггүй бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс мөн үү? Хариулт нь ойлгомжтой. Бурханд итгэх үедээ зан чанарын өөрчлөлтөд хүрэхээс илүү хэцүү зүйл гэж үгүй. Хүмүүс магадгүй бүх насаараа гэрлэхгүй явж, элбэг дэлбэг хоол идэж, сайхан хувцас өмсөхгүй байж болно, тэр ч байтугай ‘Бүх насаараа зовох нь хамаагүй, насан туршдаа ганц бие байх нь хамаагүй, би тэсвэрлэнэ, Бурхантай байхад эдгээр зүйл юу ч биш’ гэж хэлж ч магадгүй. Тэдний хувьд махан биеийн зовлон, бэрхшээлийг даван туулж, шийдвэрлэхэд амархан байдаг. Харин юуг даван туулахад амаргүй байдаг вэ? Завхарсан зан чанараа. Зүгээр л хянаснаар завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжгүй. Үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Бурханы хүслийг хангаж, хаанчалд орохын тулд хүмүүс махан биеийн зовлон шаналлыг амсаж чаддаг—гэхдээ зовж, төлөөс төлж чаддаг байлаа гээд зан чанараа өөрчилсөн гэсэн үг мөн үү? Биш. Хүний зан чанарт өөрчлөлт гарсан эсэхийг хэмжихдээ хэр их зовлон туулсныг нь, гаднаа хэр сайхан авирладгийг нь бүү хар; харин оронд нь тэдний үйлдлийн ар дахь эхлэлийн цэг, сэдэл, санаа зорилго юу болохыг, биеэ авч явах зарчим нь юу болохыг, үнэнд хандах хандлага нь ямар болохыг харах ёстой. Энэ талуудын дагуу хэмжих нь л зөв юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн зан авир нь хүний зан чанарын өөрчлөлтийг илтгэдэггүй). Зовж, төлөөс төлж чаддаг байх нь Бурханы сайшаалтай эн тэнцэхгүй гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Нигүүлслийн эрин үед Паул харваас зовлон бэрхшээлийг туулж чаддаг байсан. Паул сайн мэдээ түгээж, шоронд хоригдохдоо Эзэнээс урваагүй, зан авир нь биширмээр харагдсан ч зовж, зарлагадаж байсан нь бүхэлдээ Бурхантай наймаацахын төлөө байж, зовлон зүдүүрээ титэм болон Бурханы хаанчлалын ерөөлөөр солихыг хүссэн. Паулын сайн үйл зан чанарын өөрчлөлтөд аль хэдийн хүрсэн гэсэн үг биш байлаа. Харин ч энэ мэт харваас сайн үйлээсээ болоод үргэлж гайхуулж, өөрийгөө гэрчилж, улам биеэ тоох болж, тэр ч байтугай түүний хувьд амьдрах нь Христ гэж гэрчилж, эцэст нь Бурханд яллагдаж, шийтгүүлсэн. Өөрийгөө эргэцүүлж үзэхэд, би дүр эсгэж, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд л гаднаа биеэ зөв авч явах тухай бодсон ч үнэнийг хэрэгжүүлж, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд анхаарлаа хандуулаагүй. Үр дүнд нь би улам хоёр нүүртэй болж, амь зан чанараа огт өөрчлөөгүй. Хэрэв би тийм маягаар эрэлхийлсээр байвал үнэнийг огт олж авахгүй нь гарцаагүй. Би Паул шиг таягдан хаягдах л боломжтой. Энэ тухай бодоод би эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлоо хурдхан өөрчлөхийг хүссэн.

Сүүлд нь би Бурханы үгээс энэ хэсгийг уншлаа. “Бурхан хүнд биеийг нь өгсөн бөгөөд тодорхой хязгаар дотор эд эрхтэн нь эрүүл хэвээр байх болно; харин эдгээр хязгаараас хэтрэх юм уу тодорхой хуулийг зөрчих юм бол ямар нэг зүйл тохиолдож—хүмүүс өвчин тусна. Хүнд зориулж Бурханы тогтоосон хуулийг бүү зөрч. Хэрвээ зөрчих юм бол чи Бурханыг хүндэлдэггүй, мунхаг, мэдлэггүй гэсэн үг. Эдгээр хуулийг зөрчвөл—замаасаа гажвал—Бурхан чамайг хамгаалахгүй, чиний төлөө хариуцлага хүлээхгүй; Бурхан тийм зан авирыг зэвүүцдэг… Үүргээ гүйцэтгэх үедээ ажил, амралтын хоорондох хэвийн тэнцвэрийг олбол хамгийн сайн. Үүргээ гүйцэтгээд завгүй болбол махан бие чинь багахан зовлонг тэвчих ёстой, чи махан биеийн хэрэгцээгээ хойш тавих ёстой боловч хэтэрхий удаан ингэж явах ёсгүй; тэгэх юм бол амархан туйлдана, мөн энэ нь үүргийн гүйцэтгэлийн чинь үр дүнд нөлөөлөх боломжтой. Ийм үед чи амрах ёстой. Амрахын зорилго юу вэ? Үүргээ илүү сайн гүйцэтгэхийн тулд биеэ арчлах зорилготой. Харин чи бие махбодоороо ядраагүй боловч үүрэг чинь завгүй байх эсэхээс үл хамааран хойш суух боломжийг үргэлж хайдаг бол чамд үнэнч байдал алга. Үнэнч байж, Бурханы даалгасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийн тулд чи биеэ ядрааж болохгүй. Чи энэ зарчмыг ойлгох ёстой. Үүргээ биелүүлэхдээ зав гарвал хуваарь гарган амарч бай. Өглөө босоод ердийнхөөрөө сүнслэг үйл ажиллагаа хийж, залбирч, Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн үнэнийг хамтдаа нөхөрлөж, эсвэл магтан дуу сур; завгүй болох үед үүргээ гүйцэтгэхэд анхаарч, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, Бурханы үгийг бодит амьдралдаа тусгаж ав; ингэвэл үнэний зарчмын дагуу үүргээ гүйцэтгэхэд амархан болно. Ингэж байж л чи Бурханы ажлыг үнэхээр туулна. Эдгээр нь чиний хийх ёстой нэг төрлийн тохируулга юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншсан нь намайг маш их гэрэлтүүлсэн. Бурхан биднийг Өөрийнх нь урьдчилан тогтоосон дүрэм журмын дагуу зохих ёсоор амьдарч, амарч, энэ суурин дээр үүргээ биелүүлэхийг хүсдэг. Ажилдаа жаахан зовж, төлөөс төлөх шаардлагатай болоход бид махан биеэ хаяж, үүнийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ажил маань биднээс оройтож ажиллахыг шаардаагүй үед бид зохих ёсоор ажиллаж, унтаж, сэтгэл санааны байдлаа сайн байлгах ёстой, ингэснээр үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадна. Тэгээд би Библээс үүнийг бодлоо: “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм(Матай 22:37–38). Бурхан биднийг үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг анхаарч, үнэхээр ачаа үүрч, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадна гэж найддаг. Үүнийг Бурхан сайшаадаг. Бурханы зааж өгсөн замыг бодож үзээд үнэхээр тэнэг байснаа олж харсан. Бурханы үг маш тодорхой боловч би хэзээ ч хэрэгжүүлдэггүй, үргэлж өөрийн үзэл, төсөөлөлд тулгуурлан үйлдэж, маш их утгагүй зовлон туулж ирсэн. Би харваас сайн үйл үйлдэхэд анхаарлаа төвлөрүүлээд байж болохгүй, харин Бурханы шинжилтийг хүлээн авч, хүмүүс юу гэж бодохыг үл харгалзан бүхнийг Бурханы өмнө хийж, үүргээ хичээнгүйлэн биелүүлэх ёстойгоо ухаарсан. Энэ бол миний хийх ёстой зүйл.

Дараа нь би яаж төөрөлдсөн талаараа болон эндүү ташаа үзэл бодлынхоо талаар цуглаан дээр задлан шинжилсэн, ингэснээр ах, эгч нар ялган таньж чадах байсан юм. Би ерөнхийдөө Бурханы үгийг хэрэгжүүлэхэд анхаарч, ажилдаа ачаа үүрч, зарчмын дагуу үүргээ биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаг болж, бусдаар бишрүүлэхийн тулд илэрхий зовлон зүдүүрт үргэлж анхаардгаа больсон. Яваандаа би бусад хүн намайг яаж харах талаар санаа зовохоо больж, бусдын өмнө дүр эсгэх талаар бодохоо больж, асар их чөлөөлөгдсөн мэдрэмж төрсөн. Зөвхөн Бурханы үг л биеэ авч явах байдал болон үйлдлийн чиг баримжаа, стандарт гэдгийг, Бурханы үгийг хэрэгжүүлэх нь үнэхээр тайвшруулж, эрх чөлөө олгодгийг би туршлагаараа олж мэдсэн. Үргэлж дүр эсгэх шаардлагагүй. Ингэж амьдрах нь тийм ч ядаргаатай, зовлонтой биш. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сүнс минь чөлөөлөгдлөө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...

Амьдралын баялаг

Ван Жунь Шаньдун Муж Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөс хойших хэдэн жилд эхнэр бид хоёр агуу улаан лууны...