Эзэний залбирал дахь нууцын тухай та нар мэдэх үү?

2020-01-27

Жуньвэй, Хятад

Олон ах эгч Эзэний Залбирлыг сайн мэддэг бөгөөд залбирах бүрдээ бид: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:9–10) хэмээн уншдаг. Гэхдээ бид Эзэний Залбирлыг байнга уншдаг боловч Эзэний Залбирлын жинхэнэ утга учрыг тунгаах нь ховор. Эзэний Залбирлаар дамжуулан Эзэн Есүс бидэнд үнэний ямар талын тухай хэлдэг вэ, мөн Эзэний Залбирал дотор ямар нууц агуулагддаг вэ? Өнөөдөр эдгээр зүйлийг хэлэлцэцгээе.

Томоохон нээлт: Эзэний бидэнд бэлдсэн орон байр тэнгэрт байдаггүй

Бурханд итгэдэг болсноосоо хойш бид Эзэний бидэнд зориулан бэлдсэн орон байр тэнгэрт байдаг гэж үргэлж бодсоор ирсэн. Бид Эзэнийг эргэн ирэхэд өргөгдөж, Бурханы олгосон үр жимс болон амийн усыг идэж ууж, Эзэний дэргэд ерөөлийг нь үүрд эдлэхээр хүлээж ирсэн. Гэвч бидний боддог зүйл Эзэний хүслийн дагуу байдаг уу? Бидэнд зориулан Эзэний бэлдсэн орон байр үнэхээр тэнгэрт байдаг уу? Эзэний Залбиралд юу гэж хэлсэн байдгийг харцгаая. Матай 6:10-т “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” гэдэг. Бурханы хаанчлал тэнгэрт бус, газар дээр байдаг, Бурханы хүсэл яг л тэнгэрт гүйцэлддэг шигээ газар дээр гүйцэлдэнэ гэдгийг Эзэн Есүс бидэнд тодорхой хэлсэн. Бурханы хаанчлал тэнгэрт бус, газар дээр байдаг гэдгийг Илчлэл мөн хэд хэдэн газарт зөгнөсөн байдаг. Тухайлбал, Илчлэл 11:15-д “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” хэмээдэг. Түүнчлэн Илчлэл 21:2–3-д “Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” гэсэн байдаг. Эдгээр зөгнөл нь, “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” “Ариун хот, шинэ Иерусалим нь тэнгэрээс гарч Бурханаас буун ирэх” болон “Бурханы асар хүмүүсийн дунд байж” гэж хэлдэг. Бурханы хаанчлал газар дээр биелнэ, энэ ертөнцийн хаанчлалууд Христийн хаанчлалууд болох болно гэдгийг энэ бүх зүйл илтгэдэг. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүс эргэн ирэхдээ газар дээр хаанчлалаа байгуулна. Тэр үед Бурхан хүмүүсийг газар дээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөхөд мөн л удирдан чиглүүлэх бөгөөд бүх хүн Бурханы үгээр амьдарч, Бурханы үг аливаа зүйлийг хийдэг заавар, оршин тогтнолын үндэс болж, газар дээрх бүхэн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг бүхнээс дээгүүр, бүхнээс агуу гэж хүндлэн, улмаар Бурханы хаанчлал газар дээр бий болно. Хэрэв бид өөрсдийнхөө үзлийн дагуу Бурханы хаанчлал тэнгэрт байдаг, бид Бурханаар тэнгэрт өргөгдөнө гэж итгэвэл эдгээр зөгнөл ердөө хий хоосон үг биш гэж үү?

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдэнэ, хүн төрөлхтний хүрэх газар нь газар дээр байна

Магадгүй зарим ах эгч одоо ч гэсэн ойлголгүй, Эзэн Есүс бидэнд, “Миний Эцэгийн гэрт олон орон байр бий: тийм байгаагүй бол Би та нарт хэлэх байлаа. Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно(Иохан 14:2–3) хэмээн хэлсэн байдаг гэх байх. Эзэн Есүс амилсныхаа дараа тэнгэрт гарсан тул орон байр бэлдэн тэнгэрт байгаа, тэгэхээр бидний эцсийн хүрэх газар яаж газар дээр байж болох юм бэ? Ах эгч нар аа, Эзэн Есүс бидэнд орон байр бэлдэнэ гэж хэлсэн нь үнэн, гэхдээ бидэнд бэлдсэн орон байр нь тэнгэрт байна гэж хэлсэн үү? Эзэн Есүс биднийг тэнгэрт хүлээн авна гэж хэлсэн үү? Эдгээр нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Эхлээд Эзэн Есүс юу гэж хэлснийг харцгаая. Эзэн, “Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй(Иохан 3:13) гэж хэлсэн. Өөрөөс нь өөр хэн ч тэнгэрт гараагүй гэж Эзэн Есүс тодорхой хэлсэн бөгөөд Дуулал 115:16-д мөн “Тэнгэр, бүр тэнгэрүүд ч гэсэн Еховагийнх: харин газрыг Тэр хүний хүүхдүүдэд өгсөн” гэж хэлсэн байдаг. Тэнгэр бол Бурханы оршин суух газар, харин газар дэлхий бол хүн төрөлхтөнд амьдруулахаар олгосон газар гэдгийг бид харж болно, гэхдээ мөнх бус, махан биетэй хүмүүс бид үргэлж тэнгэрт амьдрахыг хүсдэг. Энэ нь хүн төрөлхтний даварсан хүслийн нэг биш гэж үү?

Бурхан дэлхийг бүтээхдээ хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн бөгөөд Бурханы хүсэл үргэлж газар дээр гүйцэлдэх болно гэдгийг үнэндээ бид бүгд мэднэ. Эхлэл 2:7–8-д, “Ехова Бурхан газрын шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамар луу нь үлээн оруулжээ; тэгээд хүн амьд биет болов. Ехова Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг тарьлаа; тэнд Өөрийн бүтээсэн хүнийг тавьжээ” хэмээсэн байдаг. Бурхан хүнийг бүтээхдээ газар дээр бүтээсэн бөгөөд Еден цэцэрлэг газар дээр байсан гэдгийг бид судраас мэддэг. Бурхан Адам, Ева хоёрыг анх бүтээхдээ тэдэнд далавч өгөөгүй, тэднийг тэнгэрт амьдруулахаар ч аваачаагүй. Харин Тэр бүх бүтээлийг хариуцуулахаар Адам, Ева хоёрыг газар дээр байрлуулсан юм.

Дараа нь Адам, Ева хоёр могойд уруу татагдан, хориотой жимс идээд, Бурханаас урваж, Бурханаар хараагдаж, Еден цэцэрлэгээс хөөгджээ. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан. Сатан тэднийг завхруулж, хор хүргэсэн бөгөөд тэд улам бүр гажуудсан юм. Тэд шүтээн шүтэж, Бурханыг эсэргүүцсэн олон зүйл хийсэн бөгөөд жинхэнэ Бурханыг огт шүтэн мөргөөгүй. Бурхан ийм бузар, завхарсан хүн төрөлхтнийг харахыг хүсээгүй тул дэлхийг устгахаар үерлүүлэх ажил хийсэн. Бурхан Ноагийн гэр бүлийн найман гишүүнийг л ерөөн, амьд үлдэх, газар дэлхий дээр үржиж олшрохыг нь зөвшөөрсөн. Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө эхэлсэн. Хуулийн эрин үед Бурхан Мосег ашиглан хууль, тушаалаа тунхагласан нь газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлсэн бөгөөд ингэснээр хүмүүс Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, бусадтай хэрхэн эв найртай байх, Бурхан юунд баярлаж, юуг зэвүүцдэг гэх зэргийг мэдэж авсан. Израильчууд хоёр мянган жилийн турш газар дээр хуулийг мөрдөн амьдарч, Бурханыг шүтэн мөргөсөн. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн улам бүр завхарч, хууль, тушаалыг мөрдөж чадахаа байж, хуулиар цаазлуулах аюулд байсан. Бурхан газар дээрх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн тулд биечлэн бие махбодтой болж ирсэн бөгөөд хүмүүст шинэ чиглэл өгөхийн тулд гэмшлийн сургаалыг илэрхийлж, хүлцэнгүй, тэвчээртэй байж, дайснаа хайрлах гэх мэт зүйлийг хүмүүст заасан, ингэснээр хүмүүс нүгэл үйлдэх үедээ Бурханд залбирч, гэмшээд л нүглээ уучлуулдаг болсон. Эцэст нь Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд нүглийн тахил болон цовдлуулсан нь өнөөг хүртэл газар дээр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүн төрөлхтөнд олгосон билээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирж, газар дээр Өөрийн хаанчлалыг байгуулж, дэлхийн хаанчлалыг үүрд Христийн хаанчлал болгоно хэмээн зөгнөсөн юм. Үүнээс бид, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн мөчөөс эхлэн үерийн төгсгөл хүртэл, мөн Хуулийн эрин үеийн ажил, Нигүүлслийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Эзэний гүйцэлдүүлэх ажлын туршид бүх зүйл газар дээр хийгдсэн гэдгийг, мөн Бурханы хүсэл үргэлж газар дээр гүйцэлдсэн болохыг харж болно.

Хүн төрөлхтний эцсийн хүрэх газар ч бас тэнгэрт биш, газар дээр байдаг. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө… Хүмүүс амралтад орох гэдэг нь жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно… Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай(“Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”). Хүн төрөлхтний төлөөх Бурханы авралын ажил дуусах үед Бурхан ба хүн төрөлхтөн тус тусын амрах хэв маягтай байна гэдгийг Бурханы үг маш тодорхой хэлдэг. Бурхан газар дээр хүн төрөлхтний амьдралыг үргэлжлүүлэн удирдаж чиглүүлэх бөгөөд хүн төрөлхтөн газар дээр Бурханыг шүтэн мөргөх болно. Энэ бол хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн төгс хүрэх газар билээ. Тэр үед хүн төрөлхтөн Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхээ болин, яг л эхэн үеийн Адам Ева хоёр шиг байж, Бурханы үгийг сонсож, Бурханы шаардлага, тушаалыг дуулгавартай дагах чадвартай болно. Гэхдээ тэр үед бас хүн төрөлхтөн үнэнийг амиа болгосон байх тул Сатанаар завхруулагдахаа больж, газар дээр Бурханы удирдамж, удирдлагын дунд аз жаргалтайгаар амьдарна. Бурханы хүсэл үргэлж газар дээр гүйцэлдэх бөгөөд хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар нь газар дээр байдаг гэдгийг, мөн хүн төрөлхтөн мөнхөд газар дээр амьдарна, үүнийг Бурхан аль эрт тогтоосон гэдгийг бид дээрх нөхөрлөлөөс харж болно.

Бодит байдалд эргэн ирэх нь Бурханы хүсэлтэй нийцдэг

Эзэний Залбирлыг бид дахин харвал, “Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” гэх үг нь Бурхан хаанчлалаа тэнгэрт бус, газар дээр байгуулна, Бурханы хүсэл газар дээр гүйцэлдэнэ гэдгийг улам бүр баталгаажуулдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Түүнчлэн Илчлэл 2-3-д: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” хэмээн олон удаа зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүдэд, эргэн ирсэн Эзэн бидэнд Өөрийн үнэн ба нууцыг бүхэлд нь хэлэхийн тулд чуулгануудад хандан үг хэлнэ гэдгийг эдгээр зөгнөл бидэнд харуулдаг. Иймээс бид ухаалаг охид байж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсон, Эзэн эргэн ирлээ гэж хэн нэгэн гэрчлэх үед хянуур, хичээнгүйгээр судлах ёстой, учир нь тэгсэн үед л бид эцсийн өдрүүдэд Эзэний илрэлтийг угтан авч, аврал хүртэж чадах бөгөөд тэр үед л бид Бурханы хаанчлалын ардууд болж, газар дээр Бурханы хүслийг биелүүлэх боломжтой болох юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Амьдралын жинхэнэ утга учир юу вэ? Хааны эцсийн үг нэгийг бодогдуулна

Александр хаан энэ ертөнцөөс харуусал тээн оджээ. Цаг нь дөхөх үед тэрээр биднийг гүн бодолд автуулах эцсийн гурван үгийг үлдээсэн бөгөөд эдгээр нь биднийг: Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Хүний амьдралын үнэ цэн, утга учир юу юм бэ? гэж өөрсдөөсөө асуухад хүргэдэг юм.