“Хулгайлагдсан” ерөөл
2012 оны гуравдугаар сард юм даг. Хэзээ гэдгийг нь би мэдэхгүй, гэхдээ эхнэр маань өдөр болгон оройн хоолны дараа гэрийн ажлаа хурдхан хийчхээд унтлагын өрөөндөө ороод нэг ном уншдаг болсныг би анзаарсан юм. Нэг л өдөр ийм зүйл болж өдөр болгон давтагдаад байсан болохоор би маш их сонирхсон. Эхнэр минь ямар ном уншаад байна вэ? Яагаад тэгж их сонирхлыг нь татав? Нэг шөнө би юу болоод байгааг харахаар өөрийн эрхгүй хаалгыг нь онгойлгосон юм. Эхнэр намайг орж ирэхийг хараад номоо далд хийх гэхэд нь би ном барьсан гарыг нь барьж аваад, ямар ном уншиж байгааг нь асуусан. Эхнэр инээмсэглээд, “Энэ бол ‘Хурганы Нээсэн Хуйлмал Ном’. Энэ бол эргэн ирсэн Эзэн Есүсийн илэрхийлсэн үг. Бид Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж байсан, одоо Тэр эргээд иржээ” гэхэд энийг нь сонсоод би цочирдож, айсан. Пастор: “Бид Эзэнд итгэдэг учраас аврагдсан. Эзэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд өргөх учраас Эзэн ирсэн тухай ямар ч номлол худлаа” гэснийг би саналаа. Намайг ууртайгаар “Миний бодлоор чи алдаа гаргаж байна. Пастор бидэнд юу гэж хэлснийг мартаа юу? Эзэнд итгэснээрээ бид хэдийнээ аврагдсан. Хэрвээ Эзэн эргэн ирсэн юм бол биднийг хэдийнээ тэнгэрийн хаанчлал руу өргөх байсан. Гэтэл бид эндээ байж л байна, тийм биз дээ? Эзэнд итгэгчийн хувьд бид Библи уншиж, Эзэний замыг сахих ёстой. Ингэж байж л Эзэнийг ирэх үед тэнгэрийн хаанчлалд хүргэгдэж чадна” гэж хэлэхэд эхнэр: “Үүнийг тодорхойлох гэж битгий яар. Эхлээд энэ номыг унш, тэгвэл чи Эзэн үнэхээр эргэн ирсэн эсэхийг мэднэ” гэсэн. Гэхдээ тухайн үед би үүнээс маш их сэрэмжилж байсан болохоор эхнэрийнхээ хэлснийг хүлээж авч чадаагүй тул эхнэр яах ч аргагүй болж номоо далд хийсэн.
Үүний дараа нэг удаа би юм авах гэж ажлын цагаар гэртээ ирж, эхнэр дахиад л нөгөө номоо уншиж байгааг хараад, хэрэгтэй юмаа аваад явахдаа хөмсөг зангидаж, эхнэрээ үл тоосон. Буцаж явах замдаа би: “Эхнэр маань үүнд яагаад ингэж их урам зоригтой хандана вэ? Зав л гарвал уншиж, сайн мэдээ номлохоор явах юм” гэж бодсоор байлаа. Тэгээд би “Зүүний Аянга бол тоохгүй байхын аргагүй хүчирхэг. Библийг сайн мэддэг, хичээнгүйлэн эрж хайдаг ах, эгч нар номонд нь орж төөрөлдөөд хэзээ ч гарч ирдэггүй” гэж ээжийн хэлж байсныг гэнэтхэн саналаа. Би: “Эхнэр Зүүний Аянгын номыг уншаад байна уу? Үүнээс болоод будилсан юм болов уу? Эхнэр үнэхээр мэхлэгдэж, Эзэний авралыг алдвал яах вэ? Гэтэл миний амь төлөвшөөгүй, би Библийг тийм ч сайн мэдэхгүй. Эхнэрээ яаж буцааж авчрахаа мэдэхгүй шүү дээ” гэж бодсон. Хожим нь би Чэнь пасторт тавилгаа шинэчлэхэд нь туслахаар гэрт нь очсон юм. Пастор олон жил Эзэнд итгэсэн, Библийг сайн мэддэг, амь нь төлөвшсөн, манай эхнэрийг аюулын ирмэгээс буцааж авчрах ухаалаг арга зам пасторт байгаа гэж би бодсон учраас Чэнь пасторт “Саяхнаас эхнэр маань нэг ном уншаад байгаа. Эзэн эргэн ирсэн гээд, идэвхтэйгээр сайн мэдээ номлож байгаа, бас их өөрчлөгдсөн. Эзэнд итгэх түүний итгэл урьд нь сул байсан, Библи нэг их уншдаггүй байсныг та мэдэж байгаа. Одоо яагаад ийм хүчтэй эрэлхийлээд байгааг нь би мэдэхгүй байна” гэсэн. Пастор үүнийг сонсоод, ноцтой царайлан “Эхнэр чинь аюулд оржээ! Шашны ертөнц даяар одоо зөвхөн Зүүний Аянга л Эзэн эргэн ирсэн гэж гэрчилдэг, тэд л Библийг уншдаггүй. Эхнэр чинь Зүүний Аянгыг хүлээж авсан байх. Хэрвээ Зүүний Аянгад итгэж байгаа бол Эзэний авралыг алдаж, тэнгэрийн хаанчлалд байх газаргүй болно. Чи хурдхан ямар нэгэн юм хийж эхнэрээ буцааж авчрах хэрэгтэй” гэсэн. Үүнийг сонсоод би үхтлээ айж, буруу итгэлээсээ болоод эхнэр минь Эзэнд орхигдож, гамшигт унах вий гэж санаа зовоод, пастор Чэниэс юу хийх хэрэгтэйг асуухад пастор хэсэг бодлогоширсноо “Би пастор болохоор Библийг чамаас илүү мэднэ. Эхнэрийнхээ уншаад байгаа номыг өнөө орой хулгайл, тэр номыг харахад чинь би тусалъя. Гэхдээ эхнэртээ мэдэгдэж болохгүй шүү” гэсэн. Тухайн үедээ би, тэр номыг шинжлэхэд пастор надад тусалсан нь дээр, тэгвэл юу бичсэнийг нь мэдэж авч, бага зэрэг ялган таних чадвартай болж, эхнэрийн маань итгэл буруу байвал эртхэн эргэж буц гэж бид ятгаж чадна гэж бодсон. Тэр орой би “Хурганы нээсэн хуйлмал номыг” пастор Чэнийн гэрт нууцаар авчирсан. Чэнь пастор номыг аваад, хайнгадуухан эргүүлж харсныхаа дараа ширээн дээр тас хийтэл тавиад номын хавтсыг ширтэн, зэвүүцэнгүй “Тийм ээ, энэ Зүүний Аянгын ном мөн байна. Эхнэр чинь Зүүний Аянгад итгэдэг гэдэгт би итгэлтэй байна. Тэдний номлол маш сүртэй, ихэнх хүн няцааж чаддаггүй. Библийг сайн мэддэг, хүчтэй эрэлхийлдэг зарим хүн тэдний номыг уншсаныхаа дараа Библийг огт уншихаа больдог. Библи уншдаггүй бол Эзэнд итгэгч мөн гэж үү? Эхнэр чинь Зүүний Аянгад мэхлэгджээ. Эргэж буцахгүй бол тэнгэрийн хаанчлалын ерөөлийг алдана” гэсэн. Би үүнийг сонсоод “Библи мэддэггүй хүмүүс ялган таних чадваргүй учраас мэхлэгдэх нь хэвийн зүйл, харин олон жил удирдагч байсан, Библийг сайн мэддэг хүмүүс Зүүний Аянгад итгэдэг юм бол энэ номд ямар нэгэн нууц байна уу? Үгүй юм бол Библийг сайн мэддэг хүмүүс яагаад үүнд тэгтлээ их татагдаж, эцэст нь Зүүний Аянгад итгэдэг юм бэ? Би огт ойлгохгүй юм” гэж жаахан гайхсан тул пасторт “Та Библийн талаар их зүйл ойлгодог. Номын агуулгыг хараад, юу гээд байгааг нь надад ярьж өгөөч. Эхнэрээ буцаад ир гэж ятгахын тулд би яах ёстой вэ?” гэж хэлсэн. Чэнь пастор нухацтайгаар “Би пастор, амь минь төлөвшсөн учраас энэ номыг уншаад байх хэрэггүй. Бид Эзэнд итгэснээр аврагддаг, Эзэн биднийг Бурханы хаанчлал руу аваачихыг л хүлээх хэрэгтэй. Эхнэр чинь чамд Зүүний Аянгыг номловол битгий итгэ. Зүүний Аянга бол санхүүгийн луйвраас өөр юу ч биш. Энэ асуудал дээр чиний хийж чадах ганц зүйл бол эхнэртээ их мөнгө өгөхгүй байх хэрэгтэй. Бүх мөнгөө банканд хадгалуулаад, эхнэртээ нэвтрэх эрх бүү өг, эхнэрийнхээ алхам бүрийг ажигла” гэхэд би гайхсан. Тухайн үед пастор надаас их юм мэддэг, намайг хамгаалах гэж тэгж байгаа юм шиг санагдсан болохоор хэлснээр нь хийхээр шийдсэн. Би гэртээ хариад, эхнэрээ ирээгүй гэж бодсон болохоор номыг нь болгоомжтой байранд нь буцааж тавих гэсэн боловч номыг далд хийж амжихаас өмнө эхнэр нөгөө өрөөнөөс гарч ирсэн. Намайг цочиход эхнэр түгшсэн байдлаар “Чи миний номыг аваа юу?” гэж асуусан. Номыг нь хулгайлсныг эхнэр мэдчих вий гэж айгаад би худлаа хэлж, “Би аваагүй ээ. Чи үргэлж л юм аа хаа сайгүй тавьж байдаг шүү дээ. Номоо хайхад чинь би тусалъя” гэсэн. Тэгээд би өрөөн дотор хаа сайгүй онгичиж байснаа эцэст нь номыг гарган ирж, эхнэртээ өгөөд “Энэ байна. Чи үргэлж л юм аа хаа сайгүй орхиж байх юм. Байх ёстой газарт нь тавих хэрэгтэй шүү дээ” гэсэн. Эхнэр над руу ширтсээр л, зүрх сэтгэлдээ буруугаа ухаарах үед нүүр минь улайж байгаа нь мэдрэгдлээ. Азаар эхнэр дахиж юм асуулгүй, зүгээр л номоо аваад явсан. Тэр мөчид би Эзэн Есүс биднээс үнэнч шударга хүмүүс байхыг шаарддагийг санасан юм. “Үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” (Матай 5:37). Гэтэл би юу хийчхэв ээ? Би Эзэний сургаал, мөс чанарынхаа эсрэг явж, хулгайч шиг аашилсан. Гэхдээ би эхнэрээ хамгаалах гэж ингэсэн гэж өөртөө хэлж, өөрийгөө тайтгаруулж байлаа.
Маргааш нь би банк орж, банкны бүх дэвтэр, картынхаа ПИН-ийг өөрчилж, байсан бүх илүү мөнгөө банканд хийж, хоолныхоо мөнгөтэй л үлдсэн. Гайхмаар нь эхнэр маань үүнийг мэдээд юу ч хэлээгүй. Эхнэр номоо уншихаас бусдаар бол гэр орны ажлаа ердийнхөөрөө сайн хийж, урьдын адил надад эелдэг хандаж байсан ч надад ичгэвтэр, тавгүй санагдаж байлаа. Би Эзэнд маш олон жил итгэсэн хэр нь эхнэртээ ийм жигшүүртэй байдлаар хандсан. Христэд итгэгч ингэж аашлах ёсгүй. Эхнэр маань тэр номыг уншиж эхэлснээс хойш маш их өөрчлөгдсөнийг би ухаарсан. Намайг ингэж хандаж байхад уурлах ч үгүй байсан. Тэр номын үг эхнэрийг минь өөрчилсөн юм болов уу? Би алдаа гаргаж байна уу? Эхнэрийн итгэсэн энэ Зүүний Аянга үнэхээр Эзэн Есүсийн эргэн ирэлт байж болох уу? Энэ бүхний учрыг олох ёстойгоо би мэдэж байсан.
Нэг орой оройн хоолны үеэр эхнэр маань тэр номыг дахиад уншаад үз гэж намайг зоригжуулан, “Эзэнд итгэснээр бид аврагддаг, Эзэн эргэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна гэж чи хэлдэг. Гэхдээ ээж, хадам эгч, биднийг хар, бид олон жил Эзэнд итгэсэн хэр нь үргэлж өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг. Бид нүглийн хүлээсээс мултарч чадахгүй. Ариун байдалгүйгээр Эзэнийг харж чадахгүй гэж Сударт хэлдэг. Бурхан бол ариун, тэгэхээр бид ингэж байнга нүгэл үйлдсээр байвал тэнгэрийн хаанчлалд орох шаардлагыг яаж хангах юм бэ? Одоо Эзэн Есүс эргэж ирээд, хүмүүсийг нүглээс бүрэн цэвэрлэж, биднийг хаанчлалдаа аваачихын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийсэн. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой” гэсэн. Эхнэрийн хэлсэн зүйл надад утга учиртай санагдсан. Бид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг байдалд амьдарсаар, нүглийн хүлээсээс мултарч чадаагүй л байгаа. Эзэн ариун учраас бидэн шиг бузар, завхарсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхийг хэлэхэд хэцүү. Үүнийг ухаараад би толгой дохив. Эсэргүүцэхгүй байгааг минь эхнэр хараад, маргааш хоёр эгч ирж Эзэний эргэн ирэлтийн талаар ярьж өгнө гэж баяртайгаар хэлэхэд нь би зөвшөөрсөн. Гэхдээ би Библийн талаар ойлголт багатайгаа мэдэж байсан болохоор ойлгож, эгч нартай мэтгэлцэхдээ туслуулахаар пастор Чэнийг бас авчирмаар байсан. Тэгвэл би ялган таньж чаддаг болж, хэнийх нь үг Библитэй илүү сайн нийцэж байгааг харж чадах байсан тул Чэнь пасторт энэ талаар хэлсэн.
Маргааш нь оройн хоолны дараа бүгд ирсэн. Эгч нарын нэг нь нөхөрлөж, “Эзэн эргэн ирээд, үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийсэн” гэсэн. Эгчийг ярьж дуусаагүй байхад Чэнь пастор чангаар хашхирч, “Чи ямар үндэслэлээр Эзэн эргэн ирсэн гэж хэлж байгаа юм бэ? Эзэн Есүст итгэснээр бидний нүгэл уучлагддаг. Бид нигүүлслээр аврагдсан. Энэ шүүлтийн ажил бидэнд хэрэггүй. Та нар Библийг огт ойлгодоггүй юм байна!” гэсэн. Нөгөө эгч пасторт “Ах аа, энэ талаар маргалдаад бид үнэнийг олж авч чадахгүй. Эзэн үнэхээр эргэн ирсэн, та эргэн ирсэн Эзэний илэрхийлсэн үнэнийг уншвал жинхэнэ эсэхийг нь мэднэ” гэлээ. Чэнь пастор тэсгэл алдан, “Би яагаад унших ёстой гэж? Эзэн эргэж ирээгүй. Та нар Библийг ойлгодоггүй байж яагаад сайн мэдээ номлодог юм бэ? Би Библийг та нараас илүү мэднэ, энийг чинь сонсохгүй” гэсэн. Хоёр эгч Библи ашиглан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар ярьсан боловч Чэнь пастор огт сонсохгүй, байн байн үгийг нь тасалж, ярих боломж өгөхгүй байсаар эцэст нь хоёр эгч явахаас өөр аргагүй болсон. Тэгээд пастор эхнэрт маань “Тэдний үгийг битгий сонс. Та нар Библи ойлгодоггүй, тэгэхээр битгий хуурт, цаашид Библийг илүү их унш” гэсэн. Ингээд л арван таван минут ч бололгүй тэд бүгдээрээ явсан. Миний урам хугарсан. Сүмийн пастор байж хэн нэгэн Эзэн эргэн ирсэн гэж гэрчилж байвал эрж хайж, судалж, Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй мэтгэлцэх ёстой. Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид хамтдаа хүлээн авах ёстой, эргэн ирээгүй бол бид бага зэрэг ялган таних чадвартай болно. Тэгвэл бүгдэд нь сайн байх байсан. Чэнь пастор яагаад ийм биеэ тоосон зан гаргав? Пастор Библийг үнэхээр ойлгодог бол эгч нартай зохих ёсоор ярилцах байсан. Тэр орой би ямар нэгэн зүйл олж авна гэж бодож байсан ч эндүүрснээ мэдээд гайхаж, Чэнь пастор ингэж шийдсэнд сэтгэл гонсойсон. Гэхдээ пасторын нөхөрлөл Библид үндэслэсэн, бас хоёр эгч Библиэс гадуур зүйл нөхөрлөөгүй. Аль аль нь библид үндэслэсэн мөртөө тайлбар, ойлголт нь яагаад ийм өөр байв? Би маш их будилсан.
Хожим нь эхнэр бид хоёр төрсөн нутагтаа буцаж очиход орон нутгийн сүмийн Лю пастор, Лян хамтран зүтгэгч хоёр манайд ирж, эхнэрийг маань Зүүний Аянгад итгэхээ боль гэж ятгасан. Эхнэр үгэнд нь орохгүй байгааг хараад Лян хамтран зүтгэгч эхнэрийг минь ууртайгаар чичилж, загнан, айлгахын тулд Зүүний Аянгыг ялласан олон зүйл хэлсэн. Би “Энэ Эзэнд итгэгч мөн гэж үү? Эхнэр маань Зүүний Аянгад л итгэсэн. Та нүүр лүү нь хуруугаараа чичлэх биш, Эзэний сургасны дагуу хайраар тусалж, дэмжих ёстой шүү дээ” гэж бодсон. Миний уур хүрч, пасторт учирлахыг хүссэн ч яг тэр мөчид Лю пастор намайг гадаа авч гараад, “Чи эхнэрээ ятгах хэрэгтэй. Эхнэр чинь Зүүний Аянгад итгээд удаагүй учраас Эзэнд нүглээ улайж, гэмш гэж хэл, хэрвээ сонсохгүй бол, шаардлагатай гэвэл цагдаа дуудаж болно” гэсэн. Тухайн үед Лю пасторын хэлж байгаа зүйл буруу гэж санагдаж байсан ч эхнэрийг зогсоох өөр арга байхгүй юм шиг бас санагдсан. Тэднийг явсны дараа эхнэр надад “Эзэнд итгэдэг байхдаа би идэвхгүй, сул дорой, итгэл минь хүйтэн байсан ч пастор, ахлагч нарын хэн нь ч надад тусалж, намайг дэмжихээр ирээгүй. Одоо намайг Эзэнийг угтан автал тэд ямар махруу болсныг чи харж байна. Тэдэнд миний амь огт хамаагүй юм байна. Өөрсдөдөө тахил өгүүлэх л гэж намайг шашин руугаа чангааж, бүтэхгүй болохоор харьцаа нь тэр чигтээ өөрчлөгдөж байна. Нүүр лүү минь хуруугаараа чичилж, намайг загнаж, Бурханыг доромжилсон. Ингэх нь Эзэний сургаалд нийцэх үү? Тэд Эзэнд итгэгч шиг аашилж байна уу? Чи тэднийг ялган таньдаг болох хэрэгтэй, хэлсэн зүйлийг нь сохроор сонсох хэрэггүй. Иудейн шашны итгэгчид фарисайчуудыг сохроор дагаж Эзэн Есүсийг яллаад, эцэст нь Эзэнийг цовдолж, Бурханы зан чанарт халдсан” гэсэн. Эхнэрийнхээ хэлснийг сонсоод би, Лю пастор эхнэрийг маань буцааж авчрахаар ирсэн гэж хэлсэн ч хайраар үг хэлж, дэмжлэг үзүүлээгүйг саналаа. Тэдний хэлсэн бүхэн сүрдүүлэг, заналхийлэл, яллалт байсан. Тэд бас цагдаа дуудаж эхнэрээ баривчлуул гэж надаас шаардсан. Эзэнд итгэгчид ийм зүйл хэлнэ гэж үү? Ингэх нь зүгээр л эхнэрийг минь нүх рүү түлхэж байгаа хэрэг биш үү? Миний уур хүрч, үүнээс хойш пасторуудад дахин итгэж зүрхлээгүй.
Энэ явдлын дараа эхнэр маань Бурханы үгийг унш гэж намайг байнга ятгасаар, би маш их сонирхож, номын юу нь эхнэрийн маань итгэлийг ийм бат бөх болгож, унш гэж намайг ятгахаар шийдэхэд хүргэснийг ойлгохыг хүссэн. Гэхдээ ийм хандлагатай байгаагаа эхнэртээ мэдэгдэхийг хүсээгүй, эхнэртээ хэлэхээс дэндүү ичсэн. Нэг өдөр эхнэрийг гэртээ байхгүй үед би номыг нь гаргаж ирээд уншсан юм. Би эхний бүлгийг нээгээд “Өмнөх үг” гэсэн гарчгийг уншиж, тэр номоос энийг уншсан. “Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс ‘Бурхан’ гэх үг, ‘Бурханы ажил’ гэх мэт хэлцийг мэддэг боловч Бурханыг мэддэггүй, Бурханы ажлыг бүр ч мэддэггүй. Тэгэхээр, Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцдэггүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг хангаж бүр ч чадахгүй. ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил). Энэ хэсэгт хүрэх үед ийм үгийг ямар ч хүн хэлж чадахгүй гэж надад санагдсан. Бид Бурханд итгэхдээ бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэхээс гадна Бурханы үг, ажлыг туулж, завхарсан зан чанараа хаяж, Бурханыг мэдэж авах ёстой. Бурханд итгэнэ гэж юу болохыг энэ үг тодорхой болгосон. Би олон жил Эзэнд итгэхдээ Библи уншиж, залбирч, номлол сонсох ёстойгоо л мэддэг, пасторуудын хэлсэн болгонд итгэж, бүх зүйл дээр пасторуудыг сонсдог байсан. Үүнийг яаж Бурханд итгэх итгэл гэж хэлж болох юм бэ? Энэ бол пасторуудад итгэж байгаа хэрэг! Эдгээр үгийг унших тусам зүрх сэтгэл улам цэлмэж, улам их уншихыг хүсэж, эхнэрээ гадуур гарах болгонд номыг нь нууцаар гаргаж ирж уншдаг байлаа.
Нэг өдөр би Төгс Хүчит Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг зориуд эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд бусдыг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Энэ үгийг уншсаныхаа дараа би тэр дороо пастор, ахлагч нарыг бодлоо. Тэд Библийг сайн мэддэг, гаднаа даруухан, тэвчээртэй, хайр энэрэлтэй байдаг, Эзэний ирэхийг ажиглаж, хүлээ гэж бидэнд үргэлж хэлдэг ч Эзэн эргэн ирснийг хэн нэгэн үнэхээр гэрчилмэгц эрж хайж, судлах өчүүхэн ч хүсэл тэдэнд байгаагүй. Чэнь пастор тэр номыг хулгайлахыг надаас хүсэж, тэр номыг шалгахад надад тусалмаар байна гэсэн, тэгэхээр номын агуулгыг унших ёстой нь зүйн хэрэг байсан ч пастор тэр номыг бүр хараа ч үгүй, эхнэрийг маань эндүүрч байна гэж даруй ялласан. Лян хамтран зүтгэгч эхнэрийг маань зэмлэж, айлгаж, ялласан үгээр сүрдүүлсэн, Лю пастор надад эхнэрээсээ урваж, цагдаа дуудаж өг гэж хэлсэн. Бурханд итгэгчид яаж ийм зүйл хийж чаддаг байна аа? Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн байсан ч пасторууд биднийг дагуулж эрж хайж, судлахын оронд бидний замд хөндөлсөхийг байдгаараа хичээж, тэр ч байтугай намайг цагдаа дуудаж эхнэрээ баривчлуул гэсэн, тэд эдгээр үгэнд дүрсэлсэнтэй яг адил, үнэн замыг судлахад бидэнд саад болсон бул хар чулуу, саад тотгор биш гэж үү? Тэд ердөө л Бурханд итгэх нэрийдлээр Бурханыг эсэргүүцдэг хүмүүс биш гэж үү? Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед фарисайчууд ч бас эрж хайж, судлаагүй, харин ч Эзэн Есүсийг чадах чинээгээрээ эсэргүүцэж, яллаж, эцэст нь Эзэнийг загалмайд цовдолсныг би бодлоо. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс үнэхээр мөн бол тухайн үед фарисайчуудын хийсэн зүйлийг пасторууд хийж байлаа. Пастор, ахлагч нар Эзэнийг эсэргүүцдэг хүмүүс байж магадгүй юм шиг надад санагдсан. Тухайн үед “Би цаашид пасторуудын үгийг сонсоод байж болохгүй. Төгс Хүчит Бурханы ажлыг сайтар судалж эргэн ирсэн Эзэн мөн эсэхийг нь мэдэх хэрэгтэй” гэж би бодсон.
Хожим нь эхнэр маань Төгс Хүчит Бурханы Чуулганы Жөү Чуаньяан ахыг надтай нөхөрлүүлэхээр урьж, би тэр ахаас “Библид ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10). Бид Эзэнд итгэж, аврагдсан, яагаад Бурхан шүүлтийн ажлын үе шатыг гүйцэтгэх хэрэгтэй юм бэ?” гэж асуусан. Чуаньяан: “Эзэн Есүст итгэснээр аврагдана гэж юу гэсэн үг вэ? Үнэндээ ‘аврал’ гэдэг нь хүмүүс Эзэн Есүст итгэж, Эзэнд залбирч, нүглээ улайхыг хэлдэг. Тэдний нүгэл уучлагддаг, тэд хуулиар яллагддаггүй, амар амгалан, баяр хөөр, Эзэний хайрласан арвин их нигүүлслийг эдэлдэг. Нигүүлслийн эрин үед ‘аврагдах’ гэдэг нь энэ юм. Гэвч нүгэлт уг чанар бидний дотор байсаар, бид нүглээ хараахан хаяагүй. Бурхан бол ариун, Бурханы хаанчлал бол ариун газар. Нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чаддаг хүмүүсийг хаанчлалдаа аваачих боломжгүй учраас Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг бүрэн ариусгахын тулд шүүлтийн ажлын нэг үе шатыг гүйцэтгэдэг. Ингэснээр хүмүүс Бурханы хаанчлалд орох шаардлага хангадаг” гэж нөхөрлөсөн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг Библид хэдийн зөгнөсөн гэж Чуаньяан бас хэлсэн. Яг л Эзэн Есүсийн хэлснээр, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13). “Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). Бас 1 Петр 4:17-д “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” гэж байдаг. “Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ үнэнийг илэрхийлэхийн зэрэгцээ хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийнэ, Бурханы гэрээс шүүлт эхэлнэ гэдгийг бид үүнээс харж болно. Төгс Хүчит Бурханы ажил эдгээр зөгнөлийг биелүүлдэг” гээд, Чуаньяан дараа нь надад Бурханы үгийн уншлагын видеог үзүүлсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Чуаньяаны нөхөрлөснөөр бол “Төгс Хүчит Бурханы үг маш ойлгомжтой. Эзэн Есүс зөвхөн золин авралын ажил хийсэн, хүн төрөлтнийг нүглээс бүрэн авраагүй. Хэдийгээр бид Эзэнд итгэж, бидний нүгэл уучлагдсан ч нүгэлт уг чанар маань бидэнд байсаар байгаа, бид нүглийн хүлээсээс мултарч чадахгүй. Эзэнд итгэх хугацаандаа бид байнга худал хэлж, хуурч мэхэлж, бас биеэ тоож, өөрийгөө чухалчилж, атаархаж, тэмцэлдэхэд бэлэн байж ирсэн. Эзэний төлөө хаяж, зарлагадаж байгаа маань бүгд Бурханы ерөөлийн хариуд Бурхантай наймаа хийж байгаа хэрэг, бид шалгалт, гай зовлонтой нүүр тулаад Эзэнийг эсэргүүцэж, шүүсээр, тэр ч байтугай Эзэнээс урвадаг, гэх мэт. Үргэлж нүгэлд амьдарч, Бурханыг эсэргүүцэж, шүүдэг бидэн шиг хүмүүс яаж Бурханы хаанчлалд орох шаардлагыг хангаж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө, завхарсан хүн төрөлтний хэрэгцээ, Эзэн Есүсийн золин авралын ажилд үндэслэн Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг бүрэн цэвэрлэж, өөрчлөн, нүглээс аварч, тэнгэрийн хаанчлалд аваачихын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийсэн. Бид Эзэн Есүсийн золин авралын ажлыг л хүлээж авбал сатанлаг зан чанар маань өөрчлөгдөх боломжгүй, бид үүрд нүгэлд, нүглийн хүлээсэнд амьдарч, тэнгэрийн хаанчлалд орох шаардлагыг хангахгүй. Тийм ч учраас бид Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн авч, зан чанараа өөрчлөх замыг ойлгож авч, завхарсан зан чанараа хаяж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээдэг хүмүүс болох ёстой. Тэгсэн цагт л бид үнэхээр Бурханаар авруулж чадна.”
Ахын нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл цэлмэсэн. Золин аврагдах нь зөвхөн нүгэл уучлагдаж байгаа хэрэг, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэсэн үг биш. Би арав гаруй жил итгэсэн, байнга залбирч, нүглээ улайж, Бурханаас уучлал эрдэг байсан ч завхарсан зан чанар минь огт өөрчлөгдөөгүй. Бас Чэнь пастор, Лю пастор болон бусад хүн Эзэнд олон жил итгэснийхээ дараа Эзэний эргэн ирэлтийн тухай мэдээтэй тулгараад огтхон ч эрж хайж, судлаагүй, үнэн замыг судлахад бусад итгэгчид саад хийж, бүр эсэргүүцэж, яллан, тэр ч байтугай намайг цагдаа дуудаж, эхнэрээ баривчлуул гэж турхирсан. Нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж чаддаг хэвээр байгаа хүмүүс тэнгэрийн хаанчлалд яаж орж чадах юм бэ? Ингэж бодоод би Чуаньяанд “Бид нүглээ хаяагүй байгаа учраас Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг үнэхээр хүлээж авах хэрэгтэй юм байна” гэсэн. Дараа нь би Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил яаж хийдгийг асуухад ах надад Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). Чуаньяаны нөхөрлөснөөр бол “Төгс Хүчит Бурхан маш тодорхой хэлж өгдөг. Бурханы шүүлтийн ажил нь үнэндээ Бурхан Өөрийн үнэн, зам, амийг хүмүүст нээж өгч байгаа хэрэг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд үнэний бүх талыг илэрхийлж, Бурханы зөвт, сүр жавхлант зан чанараараа хүмүүсийн сатанлаг уг чанарыг шүүж, ил болгож, хүмүүсийн үг, үйл хэргийг шинжилж, бидний янз бүрийн үзэл, Бурханд итгэх буруу сэдэл, биеэ тоосон, ов мэхтэй, зөрүүд сатанлаг зан чанар, тэр ч байтугай зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан бодол, санааг нэг нэгээр нь илчилдэг. Бид Төгс Хүчит Бурханы үгийг унших үед Бурхан биднийг нүүр тулан шүүж, илчилж байх шиг байдаг. Бид сатанлаг уг чанараа ухаарч, Сатаны завхралд өртсөн баримтыг харж, хүмүүсийн халдахыг огт тэвчдэггүй Бурханы зөвт зан чанарыг бага зэрэг ойлгож авч, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг болж, өөрсдийгөө үзэн ядаж, зүрх сэтгэлээсээ гэмшиж, жинхэнээсээ наманчилж, завхарсан зан чанараа аажмаар өөрчилж чаддаг.” Бурханы ажил маш бодитой! Урьд нь би Бурханы ажлыг хэтэрхий ер бусын, тодорхойгүй гэж төсөөлөөд, Эзэнд итгэмэгцээ аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж бодож байсан. Энэ нь Бурханы ажлын баримттай огт нийцдэггүй. Үүнийг ухаараад би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайяа хүлээн авсан. Би пасторууд руу буцаж очоогүйдээ баяртай байгаа. Эргээд харахад би яаж үзэл, төсөөлөлтэйгөө зууралдан, Эзэний дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авахаас татгалзаж, эхнэртээ саад хийж байснаа харж байна. Маш мэдлэггүй, харалган байснаа бодохоор их харамсаж байгаа ч надад өршөөл үзүүлж, намайг алхам алхмаар Өөрийнхөө өмнө авчирсан Төгс Хүчит Бурханд бүр ч их талархаж байна, ингэснээр би эцэст нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч чадсан юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?