Дэлхий гай гамшигт нэрвэгдэж байна: Агуу гамшгаас өмнө бид өргөгдөх болов уу?

2020-03-24

Бэкки, АНУ

гарчиг
Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?
Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?
Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай

Өнөөдөр дэлхий ертөнц даяар тохиож буй гамшигт үзэгдлүүд улам бүр ноцтой болсоор байна. Мэдээ, тахал, газар хөдлөлт, үер, ган гачгийн талаарх мэдээллээр дүүрчээ. Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд биелсэн, тэгвэл бид яагаад одоог хүртэл Эзэнийг угтаагүй байдаг билээ? Энэ хэвээр үргэлжилсээр байвал асар их гай гамшиг тохиох үед бид ч бас гамшигт нэрвэгдэх бус уу? Эзэн биднийг яг хэзээ тэнгэрийн хаанчлалд аваачих вэ?

Өргөгдөх үедээ бид үнэхээр тэнгэр лүү хүргэгдэх үү?

Эзэнд итгэгч олон хүн эдгээр үгийг Библиэс уншсан байдаг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тесалоник 4:17). Тэд Эзэн ирэх үед тэнгэрт өргөгдөж, түүнтэй уулзахыг маш их хүсдэг. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр үгийг чухамдаа Эзэн Есүс хэлээгүй, бас энэ нь Илчлэлийн номын зөгнөл ч биш юм. Тэдгээр нь харин элч Паулын үг. Эзэний ирэлтийг угтаж авах тухайд Паулын үгэнд итгэх нь зөв үү? Паулын үг Эзэний үгийг төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүдийн Эзэн хэрхэн ирэх, мөн Өөрт нь итгэдэг хүмүүсийг хаанчлал руу хэрхэн авч явах нь Бурханы Өөрийнх нь ажил юм. Паул бол ердөө Эзэний төлөө сургаал түгээдэг элч байсан; тэр яаж тэдгээр зүйлийг мэдэх билээ? Эзэний ирэлтийг угтах нь маш чухал асуудал бөгөөд энэ асуудал дээр зөвхөн Эзэн Есүсийн үгэнд л итгэх нь бидний хувьд зөв зүйтэй юм. Эзэн ЕсүсТэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай(Матай 6:9–10) гэж хэлсэн. Илчлэлийн ном мөн дараах зөгнөлүүдийг агуулсан байдаг: “Ариун хот, шинэ Иерусалим нь… Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно(Илчлэл 21:2–3). “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно(Илчлэл 11:15). Эдгээр зөгнөл дэхь “тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг” “Бурханы асар хүмүүсийн дунд байж” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” хэмээх үгнүүд нь Бурхан Өөрийн хаанчлалыг газар дээр байгуулах ба Түүний хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн хүрэх газар нь мөн газар дээр байдаг гэдгийг харуулж байна. Тэнгэрт өргөгдөх бидний үргэлжийн хүсэл нь бидний өөрсдийн үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурханаас өөр замаар явна гэдэг чинь энэ биш үү?

Бодит байдал дээр бол Бурхан хүмүүсийг тэнгэрт хүргэх тухай хэзээ ч яриагүй бөгөөд үүнийг бид Бурханы хийсэн ажлын бодит баримтаас олж мэдэж чадна. Эхэндээ Бурхан хүнийг тоосноос бүтээж, Эдений цэцэрлэгт байрлуулсанд тэр тэнд амьдарч, Бурханыг зохих ёсоор шүтэж байсан билээ. Ноагийн цаг үед Бурхан, Ноа болон түүний гэр бүлийг үерээс холдуулахын тулд тэнгэрт өргөөгүй бөгөөд харин оронд нь хөвөгч авдар барих бодит арга хэмжээг газар дээр авахыг Ноад тушаасан. Хуулийн эрин үеийн сүүлээр хүмүүс Бурханы хуулийг зөрчсөнөөсөө болж хөнөөгдөх аюултай тулгарсан. Нүглийн өргөлийг авахын тулд Бурхан тэднийг агаарт дээш өргөөгүй, харин оронд нь Тэр Өөрөө бие махбодтой болж газар дээр ирээд, чухамдаа газар дээр хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсон юм. Эндээс үзэхэд Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө дэлхий дээр тасралтгүй ажиллаж, Бурханыг шүтэн амьдрахад хүн төрөлхтнийг чиглүүлж байсан байна. Бидний тэнгэрт өргөгдөх үргэлжийн хүсэл нь Бурханы хүсэлтэй зөрөлддөг нь тодорхой!

Дэлхий гай гамшигт нэрвэгдэж байна: Агуу гамшгаас өмнө бид өргөгдөх болов уу?

Агуу гамшгаас урьтаж өргөгдөх гэдэг нь юу вэ?

Та нарын зарим нь “өргөгдөх” гэдэг нь үнэндээ юуг хэлж байгааг тодорхой мэдэхгүй байж болох юм. Үүнийг ойлгохын тулд эхлээд Бурханы үг юу гэж хэлснийг үзье. Бурхан хэлэхдээ “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газарт хүргэгдэнэ гэсэн үг биш; тэр нь ихээхэн буруу ойлголт юм. ‘Өргөгдөх’ гэдэг нь Би урьдчилан тогтоож, дараа нь сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнд чиглэдэг. Өргөгдсөн бүх хүн бол ууган хөвгүүдийн юм уу хөвгүүдийн байр суурийг олж авсан хүмүүс, эсвэл Миний ардууд юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд няцаахын аргагүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн боловч Миний өмнө өргөгдөнө(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 104-р бүлэг) гэжээ. Өргөгдөнө гэхээр бидний төсөөлсөн шиг Эзэнтэй уулзахаар тэнгэрт хүргэгддэгүй, харин энэ нь Бурханы дуу хоолойг сонссоны дараа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх, дуулгавартай дагах, Хурганы мөрийг сайтар даган мөрдөх, Бурхан газар дээр ирж ажлаа хийх үед Түүний өмнө очно гэсэн үг юм гэдгийг эдгээр үг бидэнд хэлж өгч байна. Зөвхөн энэ бол жинхэнэ өргөгдөлт юм. Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирэхэд яг л ийм байсан: Петр, Самаритан эмэгтэй, Жэймс болон бусад хүмүүс Түүний үгийг сонсоод Эзэний дуу хоолойг таньж, Тэр бол ирэх ёстой байсан Мессиа гэдгийг тодорхойлсон. Үүний үр дүнд тэд Эзэний авралыг хүлээн авч, Нигүүлслийн эрин үед Эзэний өмнө бүгдээрээ өргөгдсөн билээ. Эцсийн өдрүүдэд Эзэний эргэн ирэлтийг угтаж, Бурханы одоогийн ажлыг хүлээн зөвшөөрч буй бүх хүн бол Хурганы зам мөрийг дагаж, Эзэний өмнө өргөгдөх хүмүүс юм!

Агуу гамшгаас урьтаж хэрхэн өргөгдөх тухай

Тэгэхээр гамшгаас урьтаж Эзэнийг угтан, өргөгдөхийн тулд бид яг юу хийх ёстой вэ? Үүнийг Библид олон жилийн өмнө зөгнөсөн байдаг бөгөөд Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Илчлэлийн номын 2 ба 3-р бүлэгт олон удаа зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Түүнчлэн 3-р бүлэг, 20-р ишлэлд: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэсэн байдаг. Бурханы үгэнд “Бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан) гэж хэлдэг. Хэрэв бид Эзэнийг угтахыг хүсэж байвал Бурханы ажил ба үгийг эрж хайх нь гол түлхүүр гэдгийг Бурханы үг бидэнд хэлдэг. Ариун Сүнсний чуулгануудад хандсан айлдвар өнөөдөр хаана байгааг, Бурханы илрэлт, ажил нь өнөөдөр хаана байгааг хайхаас илүү чухал зүйл үгүй юм. Хэрэв бид Бурханы мөрийг өөрсдөө хайхгүй, хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсохдоо ач холбогдол өгөхгүй, харин үүний оронд тэнгэрт байгаа үүл рүү идэвхгүйгээр ширтэцгээн, Эзэн ирж, биднийг тэнгэрт хүргэхийг юу ч хийхгүйгээр хүлээх аваас ийм санаа бодол нь уран зөгнөл биш гэж үү? Тэгээд бид Эзэнийг үүрд угтаж чадахгүй болж, эцэст нь Түүгээр өргөгдөх боломжоо үрэн таран хийхгүй гэж үү?

Тэгэхээр Эзэний мөр хаана байна вэ? Бурхан үгээ хаана айлддаг вэ? Өнөөдөр зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган нь хүн төрөлхтөнд Эзэн аль хэдийнээ буцаж ирснийг нээлттэй ил тодоор гэрчилдэг: Тэр бол бие махбодтой болсон, Төгс Хүчит Бурхан юм. Төгс Хүчит Бурхан сая сая үгийг илэрхийлж, маш олон үнэн ба нууцыг илчилсэн, түүнчлэн Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, бие махбодтой болсон нууц болон Библийн нууцуудыг бидэнд нээж өгсөн. Тэрээр хүн төрөлхтнийг шүүх, илчлэх үгийг мөн илэрхийлж, Сатаны гарт буй бидний ялзралын үнэн баримтуудыг, бидний янз бүрийн сатанлаг зан чанаруудыг илчилсэн. Шүүлт болон гэсгээлтийн Бурханы үгийг хүлээн зөвшөөрснөөр бид өөрсдийн завхралыг мэдэж авч, бидний илчилдэг бүхэн бол сатаны биеэ тоосон зан, аминч үзэл, жигшүүртэй байдал, урван тэрслэх зан, заль мэх зэрэг зан чанар бөгөөд ухамсаргүй, эрүүл ухаангүй байдлаа олж харсан. Бид Бурханы үгэнд бүрэн дүүрэн итгэж, Бурханы өмнө нүүрээрээ газарт унан мөргөж, гэмшилд автдаг бөгөөд Бурханы зөвт, ариун зан чанарын тухай тодорхой мэдлэгтэй болсон; бидний дотор Бурханд хүндэтгэлтэй хандах, дуулгавартай байх зүрх сэтгэл бий болсон ба Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүхэн нь үнэн бөгөөд хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж чадна гэдгийг бид зүрх сэтгэлдээ баталдаг.

Өнөөдөр Төгс Хүчит Бурханы үг хүн төрөлхтөн даяар түгж байна. Христийн олон янзын урсгал дахь жинхэнэ итгэгчид, үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс Бурханы дууг сонсож, Бурханы үгээр сэрж, Түүний сэнтийн өмнө буцаж ирсэн. Тэд Түүний үгээр услагдаж, тэжээгдэж сэтгэлийн цэнгэл эдэлдэг бөгөөд эдгээр үг ямар их эрх мэдэлтэй, хүчирхэг болохыг мэдэрдэг ба Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт гэдгийг тэд тодорхойлсон. Тэд бол агуу гамшгийн өмнө өргөгдсөн хүмүүс юм! Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг уншицгаая: “Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулаад тэдэнд илүү олон үг хэлэхийг хүсэж байна. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзхааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн ‘Чидун жимсний уулан’ дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго юм. Үндэстэн болгон Намайг шүтэн биширч, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн болгон итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдах болтугай!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна).

Бурханы үгийн энэ хэсгийг уншсаны дараа чамд юу мэдрэгдэж байна вэ? Зүрх сэтгэлдээ чи хөөрөхгүй байна уу? Тэдгээр нь Бүтээгчийн бүх хүн төрөлхтөнд хандсан үг гэсэн мэдрэмж төрж байна уу? Бурхан аль хэдийнээ эргэн ирсэн гэдгээ бидэнд одоо гэрчилж байгаа юм шиг санагдаж байна уу? Чи юу ч мэдэрч байсан гэсэн бидний өмнө тулгамдсан ажил байна: Бид мэргэн ухаантай охид байх ёстой, Төгс Хүчит Бурханы хэлсэн үгийг сонсож, эцсийн өдрүүдийн Түүний ажлыг нээлттэй сэтгэлээр эрж хайх хэрэгтэй. Агуу гамшгаас урьтаж өргөгдөх өөр зам үгүй!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply