ХКН Христэд итгэгчдийг харгисаар хавчсан баримтууд, 6-р анги: Өндөр настай Христэд итгэгчдийн цус, нулимс—итгэлээ хадгалсныхаа төлөө 79 настайдаа хавчигдан нас барсан нь

2026-02-14

2024 он бол Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг ХКН-ын “Гурван жилийн хүнд хүчир тулаан”-ы эхний жил байлаа. Оны эхнээс улс орон даяар Христэд итгэгчдийг баривчлах ажиллагаа амсхийх чөлөөгүй үргэлжилсэн. 2024 оны 5-р сарын 23-нд Аньхуй мужийн Божөү хотын эрх баригчид нэгдсэн баривчлах ажиллагаа явуулж, Бурханд итгэснийх нь төлөө 79 настай Чинь Мэй болон өөр 21 Христэд итгэгчийг гэрээс нь баривчилжээ. Энэ удаад хоригдсоны дараа саатуулах байрны хүмүүс Чинь Мэй болон бусад хүмүүсээр “Гурван мэдэгдэл” (баталгааны, гэмшлийн, харилцаа таслах)-д гарын үсэг зуруулж, итгэлийг нь орхиулах гэж удаа дараа оролдсон. Чинь Мэй болон бусад хүмүүс бууж өгөөгүй тул бие махбодын шийтгэл амсуулж, өдөрт 13-14 цаг хатуу модон банзан дээр хүчээр суулгаж байв. Тэднээс завилж суугаад, гараа өвдөг дээрээ тавьж, биеэ цэх, хөдөлгөөнгүй байлгахыг шаарддаг байжээ. Чинь Мэйн хиймэл шүдийг ч бас хураан авснаас болж хоол идэхэд түүнд хэцүү болсон. Удаан хугацааны бие махбодын шийтгэл нь өндөр настай, бие султай түүний хувьд тэсвэрлэшгүй зүйл байлаа. Ердөө 21 хоногийн дараа Чинь Мэй саатуулах байранд тамлуулж нас барж, ХКН-ын гарт амиа алдсан юм. Үүнээс гадна амьд үлдсэн Христэд итгэгчид ХКН-ын эрүү шүүлтээс болж өвчин эмгэгтэй шаналж үлдсэн. Энэхүү нэвтрүүлэг нь ХКН Христэд итгэгчдийг хяхан хавчиж буй үнэнийг үргэлжлүүлэн ил болгох болно.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

ХКН Христэд итгэгчдийг харгисаар хавчсан баримтууд, 2-р анги: ХКН-ын Христэд итгэгчдийг харгислан хавчсан баримтын тэмдэглэл (2-р хэсэг)

ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш тоо томшгүй олон улс төрийн хөдөлгөөн өрнүүлж, шашин шүтлэгийг гүжирдэж, гуйвуулж, гутаасаар ирсэн. Энэ...

ХКН Христэд итгэгчдийг харгисаар хавчсан баримтууд, 4-р анги: 2020 онд ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн устгах гэж гурван жилийн “бүх талын дайн”-ыг эхлүүлсэн

Олон жилийн турш ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг дарж, хавчиж ирсэн. Чуулганыг бүрмөсөн бут цохиж, устгахын тулд ХКН 2020 оны 9-р сард...

ХКН Христэд итгэгчдийг харгисаар хавчсан баримтууд, 5-р анги: Төгс Хүчит Бурханы Чуулганыг устгахын тулд ХКН “Гурван жилийн хүнд хүчир тулаан”-ыг эхлүүлэв

ХКН-ын Төгс Хүчит Бурханы Чуулганыг устгаж, үгүй хийх зорилготой, гурван жил үргэлжилсэн, улайрсан “Бүрэн хэмжээний дайн” (2020 оны 9-р...