Марксист-Ленинист үзэл суртал дээр үндэслэсэн ХКН ард түмнээ төөрөлдүүлэхийн тулд бурхангүй үзлийг түрэмгийлэн сурталчилж, эрх мэдлээ хадгалах, ард түмнийг үүрд хянахаар оролддог. ХКН шашны бүлгүүд болон санал зөрөлдөгсдийг улс төрийн хамгийн том дайснаа хэмээн үргэлж үзэж ирсэн. ХКН Марксист “хүчирхийллийн хувьсгал” болон “зэвсэгт тэмцлээр эрх мэдлийг булаан авах” замыг урагшлуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилсан. Ийнхүү тэд худал хуурмаг, мэхлэлт, хүчирхийллийн хувьсгалаар эрх мэдлийг авч, тэр цагаас хойш засаглаж байна. Дал гаруй жилийн турш ХКН шашны бүлгүүд, санал зөрөлдөгсдийг тасралтгүй, харгисаар дарангуйлж, баривчилж, хавчиж ирсэн бөгөөд хэзээ ч зүгээр орхиогүй. ХКН шашны итгэлийг харгисаар дарангуйлж буйгаас үүдэн хавчлагын арга нь улам бүр цуст, хүчирхийллийн шинжтэй болсон. Христэд итгэгчид амьд явах эрхээ бүрэн хасуулсан. ХКН-ын савраас мултарч, итгэлээ бат сахихын тулд Христэд итгэгчдэд гадаад руу дүрвэхээс өөр сонголт үлдээгүй. Үүний дараа ХКН хар савраа дэлхий даяар сунгаж, үндэстэн дамнасан цуврал дарангуйлах ажиллагаа явуулж, Христэд итгэгчдийг Хятад руу буцаахаар албадан, эцэст нь тэднийг өөрийн хяналтдаа оруулж, ял шийтгэлгүйгээр хавчлагаа үргэлжлүүлэхээр оролдож байна. ХКН-аас Христэд итгэгчдийг дарангуйлж, хавчиж байгаа нь ямар ч хяналтгүй бөгөөд ямар ч хамаагүй үнээр үүнийгээ хэрэгжүүлдэг. Тэдний үйлдсэн гэмт хэрэг тэнгэрт тулам их билээ!
00:21 ХКН-ын далан жилийн харгислал: Христэд итгэгчдийн цус, нулимсны түүх
03:27 8. Үндэстэн дамнасан дарангуйлал: Бүрэн устгахын тулд яахаас ч буцахгүй
04:34 (1) “Онлайн мөрдлөг, хилийн чанад дахь мөрдлөг” болон “Нэг хүн, нэг төлөвлөгөө” гэсэн хатуу арга хэмжээний санаачилгыг хэрэгжүүлэх нь
11:04 (2) ХКН-ын өндөр дарамттай засаглалыг дэлхий даяар өргөжүүлэхийн тулд “Хилийн чанад дахь цагдаагийн үйлчилгээний төвүүд”-ийг байгуулах нь
14:49 (3) Үндэстэн дамнасан дарангуйллыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын төлөөний хүмүүсийг хөгжүүлэх нь
22:19 (4) Христэд итгэгчдийг хилийн чанадаас Хятад хүртэл хайр найргүй мөшгөж, тэдний амьд үлдэх эрхийг хасах нь
29:17 9. Итгэлийг “тэглэх” системчилсэн, албадсан үзэл суртлын өөрчлөлт ба харгис тархи угаалт
31:03 (1) Эх орноо хайрлаж, Намаа хайрлах улаан боловсролоор дамжуулсан үзэл суртлын өөрчлөлт; Намын соёлоор дамжуулан тархи угаах
39:36 (2) Итгэгчдийг “Гурван Мэдэгдэл” эсвэл “Таван Мэдэгдэл”-д гарын үсэг зурахыг албадах; татгалзсан хүмүүсийг харгисаар тамлан зовоох