Профессор Рафаэлла Ди Марцио: Төгс Хүчит Бурханы Чуулган – Сүнсний амар амгалан гэр
Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист Намын (ХКН) эрх баригчид шашин шүтлэгийг хавчих хавчлагаа эрчимжүүлснээс үүдэн Төгс Хүчит Бурханы Чуулганы (ТХБЧ) зарим Христэд итгэгч хилийн чанад дахь ардчилсан орнуудад орогнол эрэхийн тулд Хятадаас дүрвэхээс өөр аргагүй болсон юм. Эдгээр Христэд итгэгч шашин шүтэхийг зөвшөөрдөг улс орнуудад суурьших үедээ кино бүтээл хийх чөлөөтэй орон зайтай болжээ. ТХБЧ-ы эдгээр Христэд итгэгчийн бие даан бүтээсэн олон төрлийн кино бүтээлийг улам бүр олон хүн сонирхож байна. Итали дахь Шашин, Итгэл, Үнэмшлийн Эрх Чөлөө Судлалын Төвийн (ШИҮЭЧСТ) захирал болоод профессор, нийгмийн идэвхтэн, сэтгэл зүйч, доктор Рафаэлла Ди Марцио нь ТХБЧ-ы Христэд итгэгчид болон тэдний кино бүтээлтэй танилцсан бөгөөд ялангуяа “Миний гэр хаана байна вэ” гэх кино түүний сэтгэлийг ихээхэн хөдөлгөжээ. Доктор яриандаа Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар юу гэж хэлснийг хүлээн авч үзээрэй.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?