Би яагаад ингэж их биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг болсон бэ?

2022-12-04

Кайли, Япон

2017 онд чуулган надаар шинээр ирсэн гадаад хүмүүсийг услуулахаар зохицууллаа. Би гадаад хэлний жаахан мэдлэгтэй, бас шинээр ирэгсдийг өмнө нь усалж байсан болохоор энэ ажил тийм ч хэцүү биш гэж бодсон. Гэхдээ чуулганд үүргээ гүйцэтгэх нь онцгой чадвартай байх төдий зүйл биш, бас үнэнийг ойлгож, зарчмын дагуу үйлдэх ёстойг би мэдэж байлаа. Тиймээс эхлээд би маш даруу байж, ямар нэгэн зүйл тохиолдох үед илүү их залбирч, Бурханд найдахыг өөртөө байнга сануулж, ойлгохгүй зүйл байвал бусадтай зөвлөлдөж, эрж хайдаг байсан. Хэсэг хугацааны дараа ажилд маань тодорхой үр дүн харагдлаа. Цуглаанд тогтмол ирдэггүй байсан зарим шинэ хүн идэвхтэй оролцож эхлэн, үүргээ гүйцэтгэхийг хүсэж, би бас чуулганы удирдагч, бүлгийн удирдагч болсон хэдэн шинэ хүнийг сургаж, үүндээ маш их баярлаад, ийм ажилд авьяастай юм шиг санагдсан. Хожим нь хэцүү асуудалтай хүн бүр над дээр ирж ярилцан, миний дэвшүүлсэн үзэл бодлыг ихэвчлэн хүлээн авдаг боллоо. Яваандаа би өөрийгөө үнэлж эхлэн, гадаад хэлний хувьд ч, усалгааны хувьд ч бүлэгтээ хамгийн чадварлаг нь юм шиг санагдсан. Төд удалгүй намайг зааварлагчаар сонгосон нь миний оюунлаг хэв чанар, ажиллах чадвар ер бусын юм гэж бодоход хүргэж, би өөрийн мэдэлгүй биеэ тоож эхэллээ. Ямар ч асуудал гарч ирсэн надад энгийн санагдаж, хамгийн зөв гэж бодсоноо шууд хийгээд, залбирч, эрж хайхгүй, бусадтай зөвлөдөггүй болов. Нэг удаа манай ажилд нэг асуудал гарч, хамтрагч эгч маань зарчмыг эрж хайя гэсэн ч би маш их эгдүүцэж, баргар царайлан “Ийм амархан асуудлыг жаахан л эргэцүүлэхэд учрыг нь олчихно. Зарчмыг эрж хайх жаахан илүүц биш үү” гэж эгчид хэллээ. Тэрнээс хойш эгч надтай маш болгоомжтой ярьдаг болсон. Тэр үед зарим ах эгч намайг хэтэрхий биеэ тоосон гэж байсан ч би огт тоогоогүй. Би жаахан биеэ тоосон зантай, гэхдээ хүн болгон асуудалтай шүү дээ, жаахан оюунлаг хэв чанартай хүн биеэ тоолгүй яах вэ дээ гээд, энийг том асуудал гэж бодоогүй. Нэг удаа би нэг шинээр ирэгчийг бүлгийн удирдагч болгон дадлагажуулахыг хүслээ. Удирдагчид бол тэр хүн Бурханд итгээд удаагүй, суурь байхгүй, тэр ажлыг хийж чадахгүй гэж санагдсан ч энийг сонсоод би маш их эсэргүүцэж, “Таны удирдагч байх хамаагүй, шинэ хүнийг над шиг сайн мэдэхгүй, Юм болгонд тан шиг санаа зовоод байвал бид хэзээ шинэ хүмүүсээ сургаж дуусах юм” гэж бодов. Удирдагчийн бодлыг эсэргүүцэх бүх төрлийн шалтгааныг би олсон. Дараа нь шинэ хүн шууд бүлгийн удирдагч болж дэвшсэн. Төд удалгүй тэр эгчид ажил нь хэтэрхий стресстэй санагдаж, сөрөг болж, үүргээ орхих шахсан юм. Тэгээд би маш их гуниглаж, удирдагчийн зөвлөгөөг сонсоогүйдээ харамссан. Гэхдээ дараа нь “Хэн ч төгс биш, үүргээ гажуудалгүй хийдэг хэн байна? Дараагийн удаа л хичээж сайн хийе” гэж бодсон. Дараа нь удирдагч бас намайг хэтэрхий биеэ тоосон гээд илчилж, надтай харьцаж, ингэж явах нь аюултай гэж хэллээ. Тухайн үед сонсоход жаахан эвгүй байсан ч би өөрийгөө мэддэггүй байсан юм.

Хожим нь Жэсси эгч бид хоёр чуулганы ажлыг хянахаар хамт ажиллаж, эгч ажилдаа маш няхуур, нухацтай, үнэний зарчмыг эрж хайхад анхаардаг байсан. Бид ажлын тухай ярилцаж, шийдвэр гаргах үед эгч шийдвэр гаргахын өмнө ахин дахин судалж, баталгаажуулдаг байлаа. Гэтэл би эгчийг хангалттай үр дүнтэй биш гээд эгчийг басамжилж эхэлсэн. Тэрнээс хойш би олон шийдвэрийг ганцаараа гаргаж, эгчийг огт авч үзээгүй. Нэг удаа чуулганд хэдэн юм худалдаж авах хэрэгтэй болж, тахилын мөнгөнөөс зарцуулах болсон учраас хамтрагчтайгаа ярилцаарай гэж удирдагч надад удаа дараа хэлсэн. Би тэгнэ ээ гэж амласан ч “Энэ тийм ч хэцүү биш, би өмнө нь хийж байсан, ганцаараа хийж чадна, хамтрагчийн хэрэг юу байна?” гэж бодлоо. Хамтрагч маань миний худалдан авалтын талаар нарийвчлан асуун мессеж ирүүлэхэд би зохицуулсан болохоор санаа зовох хэрэггүй гэж юу ч бодолгүй хариу бичсэн юм. Үр дүнд нь миний худалдан авсан зүйлс стандартад нийцэхгүй, тахилын мөнгө дэмий үрэгдсэн. Тэр үед би балмагдаж, тахилын мөнгийг дэмий үрэх нь асар том гэм буруу гэдгийг ухаарсан. Зүрхийг минь хүнд чулуу дарах шиг болж, амьсгалж чадахгүй байлаа. Би нууцаар зөндөө уйлж, өдөр бүр маш их бачуурч, шаналж, миний байдал улам дордож, үүрэг минь улам хэцүү болж, олон асуудлыг тодорхой харж чадахгүй байлаа.

Дараа нь удирдагч надтай нөхөрлөж, намайг илчлэн харьцаж, хэтэрхий биеэ тоосон зан чанартай, өөрийгөө зөвтгөдөг, үүргээ дур зоргоороо гүйцэтгэдэг, бусадтай хамтран ажилладаггүй, бусад хүний саналыг сонсдоггүй, зааварлагч байхад тохирохгүй гэсэн. Халагдсаныхаа дараа би шаналж, Бурханд хандан, “Бурхан минь, би яаж ийм байдалд хүрснээ мэдэхгүй байна. Халагдсаны минь цаана Таны хүсэл байгааг би мэднэ, гэхдээ бүтэлгүйтлийнхээ эх үндсийг мэдэхгүй байна. Намайг гэгээрүүлж, өөрийгөө зохих ёсоор эргэцүүлэхэд туслаач” гэж залбирлаа. Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн видеог үзсэн юм. “Зарим хүн үүргээ биелүүлж байхдаа хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй. Тэд зүгээр л хүссэнээ хийж, төсөөллийнхөө дагуу үйлдэж, ямагт дур зоргоороо, хөнгөн хуумгай байдаг, мөн тэд зүгээр л үнэнийг хэрэгжүүлэх замаар алхдаггүй. ‘Дур зоргоороо, хөнгөн хуумгай’ байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, асуудалтай тулгарах үедээ бодож тунгаах, эсвэл эрж хайх үйл явцгүйгээр өөрийнхөө бодсоноор үйлдэхийг хэлдэг. Хэн ч юу ч хэлсэн зүрх сэтгэлийг чинь хөдөлгөж, бодлыг чинь өөрчилж чадахгүй. Үнэнийг чамд нөхөрлөх үед чи хүлээн авч чадахгүй, өөрийнхөө үзэл бодолтой зууралдаж, бусдын хэлсэн ямар ч зөв зүйлийг сонсохгүй, өөрийнхөө зөв гэж үзээд, өөрийнхөө санаа бодлыг баримталдаг. Чиний бодол зөв байлаа ч гэсэн чи бусдын саналыг бодолцон үзэх ёстой бус уу? Чи огт тэгдэггүй бол өөрийгөө хэт их зөвтгөж байгаа биш үү? Өөрийгөө хэт их зөвтгөдөг, дураараа хүмүүсийн хувьд үнэнийг хүлээн авахад амаргүй байдаг… Хэрвээ чи гөжүүдлэн зүтгэж, үнэнийг голж, өөр хэний ч зөвлөгөөнөөс татгалзаж, үнэнийг эрж хайлгүй, зөвхөн өөртөө итгэж, хүссэнээ л хийх хандлагатай байдаг бол—Бурхан юу ч хийж, юу ч шаардсан ийм хандлагатай байдаг бол Бурханы хариу үйлдэл ямар байдаг вэ? Бурхан чамд анхаарал хандуулдаггүй, харин хойш тавьдаг. Чи дураараа биш үү? Биеэ тоосон биш үү? Үргэлж өөрийнхөө зөв гэж боддог биш үү? Хэрвээ чи дуулгавартай биш бол, хэзээ ч эрж хайдаггүй бол, зүрх сэтгэл чинь Бурханд бүрэн хаагдмал, Бурханыг эсэргүүцдэг бол Бурхан чамд анхаарал хандуулдаггүй. Яагаад Бурхан чамд анхаарал хандуулдаггүй вэ? Учир нь, чи зүрх сэтгэлээ Бурханд бүрэн хаасан бол Бурханы гэгээрлийг хүлээн авч чадах уу? Бурхан чамайг зэмлэх үед мэдэрч чадах уу? Хүмүүс гөжүүд байх үедээ, сатанлаг, араатанлаг уг чанар нь гарч ирэх үедээ Бурханы хийдэг юуг ч мэдэрдэггүй, энэ нь ямар ч нэмэргүй байдаг, тиймээс Бурхан ашиггүй ажил хийдэггүй. Хэрвээ чи ийм зөрүүд дайсагнасан хандлагатай бол Бурханы хийдэг бүхэн чамаас нуугдсан хэвээр үлдэх ба Бурхан илүү зүйл хийхгүй. Чамайг ийм зөрүүдэлж дайсагнасан, ийм хаалттай байх үед Бурхан чамд хүчээр юу ч хийхгүй, чамайг юунд ч албадахгүй, чиний сэтгэлийг хөдөлгөж, чамайг гэгээрүүлэхээр ахин дахин оролдохгүй—Бурхан ийм маягаар үйлддэггүй. Бурхан яагаад ингэж үйлддэггүй вэ? Гол нь Бурхан чамаас тодорхой нэг төрлийн зан чанар, үнэнээс залхдаг, учирлах боломжгүй араатанлаг байдлыг харснаас болдог. Араатанлаг байдал нь гарч ирэх үед хүмүүс аливаа нэг зэрлэг амьтныг хянаж чадна гэж чи бодож байна уу? Тэр амьтан рүү хашхирч, орилох нь нэмэртэй юу? Тэр амьтанд учирлаж, тайвшруулах гэх нь үр дүнтэй юу? Хүмүүс тэр амьтанд ойртож зүрхлэх үү? Үүнийг дүрсэлж хэлэх нэг сайн арга зам бий: Тэр амьтанд учирлах боломжгүй. Хүмүүсийн араатанлаг байдал гарч ирээд, учирлах боломжгүй байдаг бол Бурхан юу хийдэг вэ? Бурхан тэдэнд анхаарал хандуулдаггүй. Чамд учирлах боломжгүй байхад Бурхан чамд өөр юу хэлэх ёстой юм бэ? Өөр юу ч хэлээд нэмэргүй. Бурхан чамд анхаарал хандуулахгүй үед чи ерөөгдөх үү, эсвэл зовох уу? Ашиг тус хүртэх үү, эсвэл хохирол амсах уу? Чи гарцаагүй хохирол амсана. Энэ нь хэнээс болсон бэ? (Биднээс болсон.) Та нараас болсон. Ингэж авирла гэж хэн ч чамайг хүчлээгүй, гэсэн ч чи сэтгэл дундуур байсаар байдаг. Чамаас өөрөөс чинь болсон биш үү? Бурхан чамд анхаарал хандуулдаггүй, чи Бурханыг мэдэрдэггүй, зүрх сэтгэлд чинь харанхуй байдаг, амь чинь эрсдэлд орсон—энэ нь чамаас өөрөөс чинь болсон, чи үүнийг хүрвээс зохилтой!(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг миний байдлыг илчилсэн, ялангуяа энэ үг: “Чи дураараа биш үү? Биеэ тоосон биш үү? Үргэлж өөрийнхөө зөв гэж боддог биш үү? Хэрвээ чи дуулгавартай биш бол, хэзээ ч эрж хайдаггүй бол, зүрх сэтгэл чинь Бурханд бүрэн хаагдмал, Бурханыг эсэргүүцдэг бол Бурхан чамд анхаарал хандуулдаггүй.” “Бурхан чамд анхаарал хандуулдаггүй, чи Бурханыг мэдэрдэггүй, зүрх сэтгэлд чинь харанхуй байдаг, амь чинь эрсдэлд орсон—энэ нь чамаас өөрөөс чинь болсон, чи үүнийг хүртвээс зохилтой!” Үүнийг уншаад Бурхан намайг нүүр тулан илчилж байгаа мэт хэцүү байлаа. Би үүргээ маш биеэ тоосон байдалтай, дур зоргоороо гүйцэтгэж байжээ. Гадаад хэл мэддэг, үүрэгтээ тодорхой үр дүн гаргасан учраас өөрийгөө хэв чанар сайтай, чадвартай гэж боджээ. Зааварлагчаар сонгогдох үедээ би өөрийгөө маш чадварлаг гэж бодсон учраас бусдыг дорд үзэж, басамжилж эхлэн, хэнийг ч нухацтай авч үзээгүй. Ажилд минь асуудал гарахад би бусадтай ховорхон хэлэлцэж, өөрийнхөө хүссэнээр хийж байсан. Ах эгч нар өөр санал гаргах үед тэрийг нь Бурханаас хүлээн авахын оронд “Та энийг илүү ойлгодог уу, би илүү ойлгодог уу” гэсэн хандлага гаргаж, бусдын хэлсэн зүйл зөв байсан ч хүлээн авалгүй, харин элдэв янзын шалтгаар эсэргүүцэж, үгүйсгэж, няцааж, эцэст нь бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж, ах эгч нарыг хязгаарладаг байсан. Намайг юу бодох бол гэдэгт тэд үргэлж санаа зовж, надтай хэвийн харилцаж чадахгүй байхад ч би өөрийгөө эргэцүүлээгүй. Чуулганыг хариуцаж байхдаа дур зоргоороо, зарчимгүй үйлдсэнээс болоод тахилын мөнгийг дэмий үрсэн. Миний зан чанар дэндүү биеэ тоосон байж. Бусад хүн юу ч хэлсэн, би сонсолгүй, зөрүүд илжиг шиг эрүүл ухаангүй байсан. Миний зан авир, хандлага Бурханы хувьд жигшмээр байсан, би Ариун Сүнсний ажлыг огт авч чадаагүй. Хийсэн бүхэн минь саад болж, үймүүлсэн. Хийсэн ёрын муугаа хараад би өөрийн эрхгүй өөрийгөө алгадмаар санагдаж, өөрийгөө маш их зөвтгөдгөө, бусад хүний зөвлөгөөг сонсож чаддаггүйгээ үзэн ядсан. Нэгэнт үр дагавар нь гарч, харамсаад ч нэмэргүй байлаа.

Хожим нь би асуудлаа эргэцүүлэхэд анхаарч эхлэн, эрж хайнгаа Бурханы зарим үгийг уншиж, өөрийнхөө талаар шинэ ойлголттой болсон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан бол хүмүүсийн хамгийн илэрхий сатанлаг зан чанар бөгөөд хэрвээ тэд үнэнийг хүлээн авдаггүй бол цэвэрлэгдэх ямар ч аргагүй. Хүмүүс биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, үргэлж өөрсдийнх нь зөв гэж бодож, юу ч бодож, хэлж, ямар ч санал бодолтой байсан өөрийнх нь үзэл бодол, сэтгэлгээ зөв, өөр хэний ч хэлсэн зүйл өөрийнх нь хэлсэн шиг сайн, зөв биш гэж боддог. Тэд үргэлж өөрийн санаа бодлыг дагаж, өөр хүн юу ч гэж хэлсэн сонсдоггүй; нөгөө хүнийх нь зөв, үнэнтэй нийцэж байсан ч, тэд хүлээн авдаггүй, тэд ердөө л сонсож байгаа юм шиг харагддаг төдий, гэхдээ л юуг ч хүлээж авдаггүй. Үйлдэх цаг ирэхэд өөрийнхөөрөө явсаар байдаг; тэд үргэлж өөрийнх нь зөв, үндэслэлтэй гэж боддог. Чиний зөв бөгөөд үндэслэлтэй, эсвэл чи асуудалгүйгээр зөв зүйл хийж байгаа байж болох ч ямар зан чанар илчилдэг вэ? Энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн байдал биш үү? Хэрвээ чи энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараас салж чадахгүй бол энэ нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх үү? Үнэнийг хэрэгжүүлэх чадварт чинь нөлөөлөх үү? Хэрвээ чи энэхүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанараа засаж чадахгүй бол ирээдүйд асар том саад бартаатай тулгарах магадлалтай юу? Тулгарах нь эргэлзээгүй, тэр бол зайлшгүй. Эдгээр зүйл хүнд илэрч байгааг Бурхан харж чадах уу? Тэр туйлын сайн чадна; Бурхан хүний сэтгэлийн гүнийг шинжихээс гадна бас тэдний үг яриа, үйлдэл бүрийг үргэлж ажиглаж байдаг. Эдгээр зүйл чамд илрэхийг хармагцаа Бурхан юу хэлэх вэ? Бурхан ‘Чи хатуу юм! Өөрийнхөө буруу гэдгийг мэдэхгүй үедээ өөрийнхөөрөө зүтгэхийг ойлгож болох ч өөрийнхөө бурууг сайн мэдэж байгаа үедээ өөрийнхөөрөө зүтгэсэн хэвээр, гэмшихээс татгалздаг бол чи зөрүүд хөгшин тэнэг бөгөөд асуудалд оржээ. Хэний ч санал байсан чи сөрөг, дайсагнасан хандлагаар хандаж, үнэнийг огт хүлээж авдаггүй бол, зүрх сэтгэлд чинь дайсагнасан, хаагдмал, татгалзсан байдлаас өөр юу ч байдаггүй бол чи утгагүй, хөгийн тэнэг! Харьцахад хэтэрхий хэцүү’ гэж хэлнэ. Чиний юу харьцахад тийм хэцүү вэ? Чиний хувьд, зан авир чинь аливааг эндүү ташаа аргаар хийж, биеэ авч явахдаа алдаа гаргадаг нь биш, харин тодорхой нэг төрлийн зан чанарыг илчилдэг нь хэцүү байгаа юм. Энэ нь ямархуу зан чанарыг илчилдэг вэ? Чи үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Үнэнийг үзэн яддаг чинь тогтоогдсон цагт Бурханы бодлоор чи асуудалд ордог; Бурхан чамайг жигшин голж, чамд анхаарал хандуулдаггүй… Үнэнийг үзэн яддаг хүн зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн яддаг. Яагаад Би тэднийг Бурханыг үзэн яддаг гэж байна вэ? Энэ хүн Бурханыг хараасан уу? Тэд Нүүрэн дээр нь Бурханыг эсэргүүцсэн үү? Тэд ар хударгаар нь Түүнийг шүүж, ялласан уу? Тэгсэн байх албагүй. Тэгвэл тийм зан чанар буюу үнэнийг үзэн яддаг зан чанарыг харуулах нь Бурханыг үзэн ядах явдал гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь ялихгүй зүйл дээр сүржигнэж байгаа хэрэг биш; энэ бол баримт. Үнэнийг үзэн ядсанаасаа болоод хоёр нүүрт фарисайчууд Эзэн Есүсийг загалмайд цовдолсны адилаар үүний үр дагавар аймшигтай байдаг. Өөрөөр хэлбэл, хүн үнэнээс залхаж, үнэнд дайсагнадаг зан чанартай байх үедээ хэзээ ч, хаана ч тийм зан чанар харуулж чадна. Үүндээ түшиглээд үргэлжлүүлэн амьдарвал Бурханыг тэд эсэргүүцэх үү, үгүй юу? Үнэнтэй холбоотой, хийх ёстой сонголтод нь хамаарах асуудалтай тулгарах үедээ хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадалгүй завхарсан зан чанартаа найдаж үргэлжлүүлэн амьдарвал аяндаа Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвана. Яагаад гэвэл, иймэрхүү завхарсан зан чанар бол Бурхан болон үнэнийг үзэн яддаг зан чанар гарцаагүй мөн(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна). Бурханы үгийг уншсаны дараа л миний зан чанар биеэ тоосон байгаад зогсохгүй, бүр ч ноцтой нь, үнэнээс залхаж, үнэнийг, Бурханыг үзэн ядаж байсныг ухаарсан. Маш олон ах эгч надад зөвлөгөө өгч, удирдагч намайг засаж, надтай харьцсан ч би сонсоогүй царайлаад, өөрийгөө огт эргэцүүлээгүй. Миний тулган шаардсан зүйл буруу байсныг баримтууд олон удаа харуулсан. Би ердөө ажлыг үймүүлж, саад хийсэн мөртөө өөрийгөө бас л эргэцүүлээгүй, өөрийнхөөрөө явсан. Заримдаа ах эгч нар надад зөвлөгөө өгөх үед тэр нь зөв, үнэний зарчимтай нийцэж байгааг илт мэдэрсэн ч би дуулгаваргүй байж, үгүйсгэсээр, дээд зэргээр зөрүүдэлж байсан. Энэ нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг сатанлаг зан чанар байсан биш үү? Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг үзэн яддаг чинь тогтоогдсон цагт Бурханы бодлоор чи асуудалд ордог.” “Үнэнийг үзэн яддаг хүн зүрх сэтгэлдээ Бурханыг үзэн яддаг.” Үүнээс болж бүр ч илүү сэтгэлээр унасан юм. Бурханы зан чанар зөвт, ариун, хүмүүст хандах Бурханы хандлага нь үнэн болон Бурханд хандах хандлагад нь суурилдаг. Үнэн бол Бурханы илэрхийлэл, гэтэл миний илэрхийлсэн зүйл үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг зан чанар байсан. Энэ нь Бурханыг үзэн ядсан хэрэг биш үү? Хүний завхарсан зан чанар ямар байх нь хамаагүй, үнэнийг хүлээн авч чаддаг л бол засах боломжгүй зүйл гэж үгүй, тэдэнд өөрчлөгдөж, Бурханаар авруулах боломж байдаг. Гэтэл хүний уг чанарын мөн чанар үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг бол тэд Бурханы дайсан юм. Бурханы дайснууд яаж аврагдаж чадах юм бэ? Тэгээд би чуулганаас хөөгдсөн антихристүүдийн талаар бодлоо. Тэд үнэнийг үзэн ядаж, үнэнийг огт хүлээн аваагүй учраас эцэст нь илчлэгдэж, таягдуулсан.

Би маш их айж, үүнээс хойш удаан хугацаанд өөрийгөө буруутгаж амьдарсан. Ажилд учруулсан хор хөнөөлөө бодох бүрд зүрхэнд хутга зоосон мэт өвдөж байсан тул би Бурханд хандан, “Бурхан минь, энэ бүтэлгүйтэл намайг дэндүү өвтгөж байна, гэхдээ ийм бүтэлгүйтэл байхгүй бол завхарсан зан чанар минь ийм ноцтой байсныг би ойлгохгүй, аюулын ирмэгт ирснээ бүр ч мэдэхгүй байх байлаа. Би цаашид завхарсан зан чанараараа амьдармааргүй байна. Ирээдүйд үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хүлээн авдаг, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч чаддаг хүн байхад минь замчлаач” гэж залбирлаа.

Дараа нь би “Юунаас болоод би ингэж биеэ тоодог юм бэ? Энэ завхарсан зан чанарыг яаж шийдвэрлэж болох вэ?” гэж үргэлж боддог байлаа. Сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн хоёр хэсгийг харсан нь намайг гэнэт гэгээрүүлсэн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Авьяастай, онцгой ур чадвартай хүмүүс өөрсдийгөө маш ухаантай, юм бүхнийг ойлгодог гэж боддог—гэхдээ авьяас, онцгой ур чадвар нь үнэнийг төлөөлдөггүй, эдгээр зүйл үнэнтэй холбоогүй гэдгийг тэд мэддэггүй. Авьяас билиг, төсөөллөөрөө үйлддэг хүмүүсийн бодол, санаа үргэлж үнэнд харшилдаг—гэхдээ тэд үүнийг ойлгож чадалгүй, ‘Хэчнээн ухаантайг минь хараач; би ийм ухаалаг сонголт хийлээ! Ийм мэргэн шийдвэр! Та нарын хэн нь ч надтай эн зэрэгцэж чадахгүй!’ гэж бодсоор байдаг. Тэгээд үргэлж өөрсдөөрөө бахархаж, өөрсдийгөө үнэлсэн байдалтай амьдардаг. Зүрх сэтгэлээ тайван болгож, Бурхан өөрсдөөс нь юу шаарддаг, үнэн гэж юу болох, үнэний зарчим гэж юу болохыг тунгаан бодоход тэдэнд хэцүү байдаг. Тэдний хувьд үнэнийг ойлгоход хэцүү байдаг бөгөөд тэд үүргээ гүйцэтгэдэг хэдий ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, тиймээс үнэний бодит байдалд ороход нь ч бас маш хэцүү байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс яг юунд найдаж амьдардаг вэ?). “Үүргээ хангалттай гүйцэтгэх хэцүү гэж та нар хэлэх үү? Үнэндээ бол үгүй; хүмүүс ердөө л даруу байр байдалтай болж, бага зэрэг эрүүл ухаан эзэмшиж, зохих байраа эзэлж чаддаг байх ёстой. Чи хэчнээн боловсролтой бай, ямар ч шагнал авсан бай, хэчнээн ч их зүйлд хүрсэн бай, байр суурь, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр бай хамаагүй, чи энэ бүх зүйлийг орхих ёстой, чи өөрийгөө бусдаас илүү гэж бодохоо болих ёстойэдгээр нь юу ч биш. Эдгээр бахархал хэчнээн агуу байлаа ч гэсэн, Бурханы гэрт үнэнээс дээгүүр байж чадахгүй, учир нь эдгээр өнгөцхөн зүйл нь үнэн биш бөгөөд үнэнийг орлож чадахгүй. Энэ асуудлын талаар чи тодорхой ойлголттой байх ёстой. Хэрвээ чи ‘Би тун авьяаслаг, маш хурц ухаантай, хурдан хариу үйлдэл үзүүлдэг, юм хурдан сурдаг, ой тогтоолт нэн сайтай тул эцсийн шийдвэр гаргахад тэнцэнэ’ гэж хэлж, эдгээр зүйлийг үргэлж хөрөнгө болгон ашиглаж, эрхэм нандин, эерэг зүйл хэмээн үздэг бол энэ нь асуудал юм. Хэрвээ эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, зүрх сэтгэлд чинь үндэслэсэн бол үнэнийг хүлээн авахад чамд хэцүү байх болно—үүний үр дагавар нь бодохоос ч аймшигтай. Тиймээс чи эхлээд өөрийнхөө дуртай, сайхан санагддаг, эрхэм нандин гэж үздэг зүйлсээ орхиж, үгүйсгэх ёстой. Эдгээр зүйл үнэн биш; харин ч эдгээр нь үнэнд ороход чинь саад хийж болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?). Бурханы үгээс би маш их биеэ тоосон, үнэнийг хүлээн авч чаддаггүй, түүнчлэн дандаа авьяасаараа амьдарч байсан гэдгээ ойлгосон. Би гадаад хэл мэддэг, тодорхой ажлын туршлагатай, гаднаа оюунлаг хэв чанартай, ажлын зарим асуудлыг зохицуулж чаддаг болохоор энэ авьяасаа хөрөнгө гэж үзээд, үнэний зарчим, Бурханы хүслийг огт эрж хайлгүй, ах эгч нараа басамжилж, зэвүүцэж, саналыг нь огт сонсдоггүй байсан. Авьяасаа бүхнээс дээгүүр тавьж, өөрийгөө үнэлсэн байдалтай амьдарч, улам их биеэ тоож, хэзээ ч буруутай байгаагүй юм шиг өөртөө сохроор итгэсэн ч миний санаа бодол үнэний зарчимтай огт нийцэхгүй байгаа нь удаа дараа илчлэгдэж байлаа. Санаа бодол минь бүгд буруу байсан. Харин зарим ах эгч гаднаа эгэл жирийн, билиг авьяасгүй байдаг ч үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмыг ул суурьтай эрж хайж чаддаг, Бурханы удирдамж тэднээс харагддаг, үүрэгтээ сайн үр дүнд хүрч чаддаг байсан. Авьяастай байх нь үнэнийг ойлгодог гэсэн үг биш болохыг бодит баримт надад харуулсан. Үнэний зарчмыг эрж хайлгүйгээр үүргээ гүйцэтгэж, зөвхөн авьяасаараа амьдарвал бид улам л биеэ тоож, бүх хүн чанар, эрүүл ухаанаа алдаж, Бурханыг аяндаа эсэргүүцнэ. Биеэ тоосон зан чанарыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид энэ хөрөнгийг орхиод, дараа нь өөрсдийгөө үгүйсгэж, үнэнийг эрж хайж сурах ёстой.

Дараа нь би ингэж хэрэгжүүлэхэд анхаарсан ч асуудал тулгарч, ах эгч нараас тусламж хүсэх болоход зүрх сэтгэлд минь тулаан байсаар, миний санаа бодол маш тохиромжтой, бусад хүнээс асуух нь илүүц гэж санагдсан. Энгийн үүргийг ч зохицуулж чадахгүй байна гэж бусдад дорд үзэгдэх вий гэж санаа зовсон ч өөртөө хэт их итгэснээс болж үйлдсэн гэм буруугаа бодоод жаахан айж, өөрийнхөө санаа бодолтой цаашид зууралдаж зүрхлээгүй, өөрийгөө хаяж, бусадтай ярилцаж чадсан. Удалгүй ах эгч нар, өөрийгөө бага зэрэг ойлгож, өөрчлөгдсөн байгааг минь хараад чуулган удирдуулахаар дахин сонголоо. Нэг удаа чуулганд сайн мэдээний санваартан дутагдахад, Линдсэй эгч сайн мэдээ номлохдоо санаачилгатай, цуглаан дээр идэвхтэй нөхөрлөдгийг харсан учраас би дотроо эгч бол хамгийн зөв сонголт гэж шийдсэн. Тэр үед хамтрагч эгч маань чуулганы санваартныг сонгох нь жижиг асуудал биш, удирдагчаас тусламж хүсэх хэрэгтэйг надад сануулсан. Эгчийн эргэлзсэн царайг хараад би “Линдсэй эгч сайн мэдээг үргэлж идэвхтэй түгээж ирсэн, эгчээс илүү тохирох хүн байна уу? Түүнээс гадна, тушаал ахих нь хэрэгжүүлэх боломж төдий учраас хэрэв эгч тохирохгүй бол бид сольж болно. Удирдагчаас зөвлөгөө авах ямар хэрэгтэй юм?” гэж бодоод, эсэргүүцэх даруйдаа Бурханыг үгийг бодлоо. “Чиний бодол зөв байлаа ч гэсэн чи бусдын саналыг бодолцон үзэх ёстой бус уу? Чи огт тэгдэггүй бол өөрийгөө хэт их зөвтгөж байгаа биш үү?” Тийм ээ, эгч итгэлтэй биш байгаа учраас би эрж хайх ёстой. Сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы ийм үгийг уншсан. “Чамд ямар нэг санаа, санал төрөх бүрд чи энэ нь үнэн зөв, үүнийг хийх ёстой гэж сохроор баталдаг бол биеэ тоож, өөрийгөө зөвтгөж буй хэрэг. Чамд зөв юм шиг санагдаж буй санаа, санал байлаа ч чи өөртөө бүрэн итгэхгүй, хайж, нөхөрлөх замаар үүнийг магадалж нягталж чаддаг бол энэ нь өөрийгөө зөвтгөсөн хэрэг биш. Хэрэгжүүлэхээсээ өмнө хүн бүрийн зөвшөөрөл, сайшаалыг олж авах нь ухаалгаар үйлдэх арга зам юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна). Бурханы үгээс би, өөрийнхөө зөв гэж бодох үедээ ч өөрийгөө орхиж, үнэнийг эрж хайж сурах ёстойг ойлгосон. Зөвхөн ийм хандлагаар л Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Хэрэв биеэ тоон өөртэйгөө зууралдаж, бусдын сануулгыг үл тоож, өөрийгөө орхихгүй, үнэнийг эрж хайхгүй бол Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч чадахгүй. Ингэж бодоод зүрх сэтгэл дэх эсэргүүцэл аажмаар алга болсон. Дараа нь би Бурханд залбирч, энэ асуудлыг даатгасан. Түүнчлэн би хүмүүсийг сонгож, дэвшүүлэх зарчмыг эрж хайлаа. Хэдэн өдрийн дараа би Линдсэйг таньдаг хүнээс эгч маш санаачилгатай харагддаг ч юмыг зөвхөн харуулах гэж л хийдэг, ихэвлэн залхуурч, заль гаргаж, аргацаадаг, бэрхшээл тулгарах үед няцдаг, одоо ч гэсэн оролтгүй байгааг мэдэж авсан. Зарчмын дагуу эгч сайн мэдээний санваартан болоход тохирохгүй байжээ. Энийг сонсоод би өөрийн үзэл бодлыг тулгаагүйдээ баярласан, Тэгсэн бол таарахгүй хүн сонгох нь сайн мэдээний ажлыг мэдээж саатуулах байж. Энэ үнэхээр Бурханы хамгаалалт байсан. Би Бурханы үгийн удирдамжид маш их талархсан. Үнэнийг хэрэгжүүлж, бусдын зөвлөгөөг хүлээн авснаар би үүрэгтээ асуудал, гажуудлаас зайлсхийж чадна, бас сэтгэл амарна. Одоо би урьдын биеэ тоосон зангаа бодохоор маш их ичиж байна. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хатуу засалт, харьцалтүйгээр би хэзээ ч өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө үгүйсгэж, бусдын зөвлөгөөг хүлээн авахгүй байсан. Одоо би өөрийгөө илүү хянаж, асуудал гарах үед ах эгч нартайгаа ярилцаж, эрж хайж чаддаг. Энэ жаахан өөрчлөлт бол Бурханы үг, ажлын үр дүн. Би үнэхээр чин сэтгэлээсээ Бурханд талархаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Гондурас, Лилиет Би 2018 оны 10-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, зургаан сарын дараа чуулгандаа усалгааны...

Намайг мэдээлсний дараа

Шинь рүй, Өмнөд Солонгос 2016 оны нэг өдөр намайг мэдээлсэн захиаг би гэнэт хүлээн авлаа. Өмнө нь миний халсан хоёр эгч тэрийг бичиж,...