Ээж шоронд байсан өдрүүд

2022-01-21

Жоу Жи, Хятад

Ээж бид хоёр гэрээс дүрвэхэд би 15 настай байлаа. 2002 оны нэг шөнө оройтож гарснаа санаж байна. Цагдаа нар өөрийг нь баривчлахаар ирж байгаа гэж ээж гэнэтхэн шивнээд, гэртээ үлдэж болохгүй, даруйхан явах хэрэгтэй гэсэн. Бид хоёр хэдэн эд хогшлоо ухаангүй цуглуулаад, яаран гэрээ орхисон. Тэр үеэс хойш бид хоёр хэзээ ч гэртээ хариагүй. Тэгээд ээж намайг дагуулж яваагүй, харин хамаатнууд дээр үлдээгээд, ээж өөр хотод нуугдсан юм. Ээж бизнес эрхэлсэн хэвээр байхдаа тэр хамаатнуудад маань их тусалдаг байсан, харин биднийг асуудалд орох үед тэд юу болох бол гэж санаа зовоод, гар дүрэхийг хүсээгүй. Тэд намайг гэртээ байлгахыг хүсээгүй, тэгээд бүр ээжийг Бурханд итгэдгээсээ болж гэр оронгүй болоод, хүүхдээ ч харж чадахгүй байна гэж хэлж, ёжилдог байлаа. Тэд намайг ээжид өгч явуулахыг хүсдэг байсан. Ээжийг буруугаар ойлгож байгаад нь би маш их уур хүрсэн шүү. Энэ нь мэдээж цагдаа нараас болсон болохоос ээжийн буруу биш байсан. Би үнэндээ тэндээс шууд л явчихмаар байлаа. Дахиад ганц ч хором үлдмээргүй байсан. Ээж удахгүй эргэж ирээд, намайг авна гэж найддаг байсан. Ээжийг анх явах үед надад маш хэцүү байсан. Түшиж тулах хүнгүй мэт санагдаж, маш их зовсон. Би ганц бие эхтэй гэр бүлд өссөн, аав ээж хоёр намайг дөнгөж гурван настай байхад салсан юм. Ээж бид хоёр зүү орох зайгүй, хэзээ ч салдаггүй байсан сан. Ээж намайг харж хандаж чадахааргүй болсон гэж бодох болгондоо би уйлж эхэлдэг байлаа. Гуниглаж, арга мухардахдаа Бурханд залбирдаг байсан. “Хүндэт Бурхан минь! Ээж намайг цаашид харж хандаж чадахгүй нь. Надад хүч чадал хайрлаач” гэдэг байсан. Залбирсны дараа Бурханы үгийн ийм хэсэгтэй дайралдсан юм: “Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан чамтай гарцаагүй хамт байна; Тэр та нарын ард зогсдог, Тэр та нарын бамбай билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). “Зоригтойгоор урагшил; Би бол чиний бат бөх хад, тиймээс Намайг түш!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үг надад асуудлыг тодорхой ойлгуулсан. Ээж минь дэргэд байхаа больсон ч Бурхан миний ард зогсож, Бурханд би найдаж болох байлаа. Энэ хүндрэл бэрхшээлд ялагдаж болохгүй, бас цаашид ээжид түшиглэх аргагүй байсан, тэгээд би хатуужилд суралцах ёстой болсон. Хэчнээн хэцүү, хүнд бэрх боллоо ч Бурханд найдаж, тууштай байх ёстой байсан. Дараа нь, би Жан эгчийн гэр бүлтэй амьдрахаар явлаа. Тэдний гэр бүлийнхэн гурвуулаа итгэгчид. Цусан холбоогүй ч гэсэн тэд надад үнэхээр сайн ханддаг байсан. Жан эгчийн охин надад үргэлж Бурханы үг уншиж өгч, үнэний тухай нөхөрлөдөг байлаа. Ээж дэргэд байгаагүй ч би ганцаарддаггүй байсан. Ах эгч нартайгаа байх үнэхээр таалагдсан шүү.

Тэгэхэд 2003 он байлаа. Ээж өөр хотод сайн мэдээ түгээж байсан. Нэг өдөр надтай уулзмаар байна гэж захиа явуулж, заасан газар, цагт өөрийг нь хүлээж бай гэсэн юм. Ээжийн захиаг аваад би маш их баярлаж, догдлоод тэр шөнө бараг унтаж чадаагүй. Уулзалтын өдөр цагтаа уулзах газартаа хүрч очсон ч нэг цаг хүлээсний дараа ээжээс сураггүй л байлаа. Ээж рүү хэд хэдэн удаа пейжирдсэн ч хариу огт ирээгүй. Эцэстээ үдээс авхуулаад оройн 8 цаг хүртэл хүлээсэн боловч ээж огт ирээгүй юм. Би маш их урам хугарч, нэг юм буруугаар эргэсэн мэт санагдсан. Маргааш нь манай удирдагч надад, өчигдөр 8 ах эгч сайн мэдээ түгээж яваад баривчлагдсан, тэдний нэг нь манай ээж байсан гэж хэлсэн. Тэгээд ээжтэйгээ холбоо барихад ашигладаг байсан пейжерээ даруй устга гэж тушаалаа. Би энэ мэдээг сонсоод үнэхээр санаа зовсон. Бурханд ахин дахин залбирч, ээжийг минь аюулгүй хамгаалж, гэрчлэлд зогсоход нь туслаач гэж гуйлаа. Тухайн үед ээжийн талаар бодох бүрдээ өөрийн эрхгүй уйлдаг байсан. Зодуулж, тамлуулж байх вий гэж үргэлж санаа зовдог байлаа. Танай ээж шоронд их зовж байсан байх даа. Тэгээд хэзээ суллагдсан юм бэ? Би хэт их санаа зовсоор нэг өдөр гэнэт ухаан алдсан. Арай гэж ухаан ороод, хана түшин, өрөө рүүгээ алгуурхан сажилж ороод, хэчнээн ганцаардаж, арга мухардаж байгаагаа бодон, орондоо хэвтээд уйллаа. Хамгийн шаналант мөчид минь Бурхан л намайг замчилсан. Тэгээд нэг магтан дуу санаанд орсон юм: “Намайг цэвэршүүлэгдэх үед Таны зүрх миний төлөө өвддөг. Дутагдаж байгаа зүйлийг минь Таны үг хангадаг; гунигтай байх үед минь Таны үг намайг тайтгаруулдаг…” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан”). Энэ нь Бурханы удирдамж гэдгийг тодорхой ойлгосон. Би ганцаараа биш, Бурхантай хамт байгаа гэдгээ тэр дороо ухаарсан. Агуу улаан лууны хяхалт хавчлагаас болоод ээж надтай хамт байж чадаагүй. Ээж намайг харж хандаж, тайтгаруулж чадаагүй ч Бурхан дэргэдээс минь холдоогүй юм. Хамгийн хүнд бэрх цагт Бурхан дэргэдээс намайг тайтгаруулсан. Бурхан маш ойр байгааг мэдрээд, Бурхан л миний үнэхээр найдаж болох Нэгэн гэдгийг ухаарсан даа. Тэгээд би, “Бурхан намайг ингэж замчилж чадаж байгаа бол ээжид ч гэсэн бэрхшээлээ туулахад нь тусалж чадах нь лавтай” гэж дотроо бодлоо. Үүнийг ухаараад жаахан сэтгэл сэргэж, ээжийн байдалд санаа зовж, түгших нь багассан. Дараа нь, ээжтэй уулзах боллоо. Ээж шоронд дөрвөн сарын турш хоригдоод, суллагдахын тулд танил талаа ашиглаж байж л шоронгоос гарсан. Надтай уулзаад, надад маш их санаа зовж, олон ч зөвлөгөө өгсөн дөө. Бид хоёр нөхөрлөл хийж, бие биеэ урамшуулаад, юу ч тохиолдлоо гэсэн үргэлж Бурханыг дагаж, үүргээ биелүүлнэ гэж тангарагласан юм.

Миний санахаар 9-р сар байсан. Ээж өөр хотод сайн мэдээ түгээсээр байсан юм. Чухал үүрэгтэй нэг эгч баривчлагдсан, тэр эгчтэй холбоо барьсан олон хүн аюулд орж, нүүх ёстой болсон гэж сонссон. Тэр эгч хэн байж болох вэ гэж би дотроо бодож байлаа. Тэгтэл удирдагч маань ирээд, надад ээжтэйгээ холбоо барихдаа ашигласан СИМ картаа устгах хэрэгтэй гэсэн. Ээж баривчлагдсан байсныг би шууд л ухаарсан юм. Энэ удаад ээж Бурханы үгийн ном хэвлэсний төлөө баривчлагдсан болохоор харгисаар зодуулж, тамлуулж магад гэж мэдэж байсан л даа. Дараачийн хэд хоногт нь маш их санаа зовж, шөнө нойр хүрэхгүй байлаа. Төд удалгүй, хорь гаруй ах эгч аль хэдийн баривчлагдаад, бүгд эрүүдэн шүүгдсэнийг олж мэдсэн. Үүнийг сонсоод бүр ч их санаа зовсон шүү. Яг тэгэхэд ээжийг эрүүдэн шүүж байсан болов уу? Ээж амьд уу, үхсэн үү? Манай ээж ноцтой аюулд байсан, харин би санаа зовж, сандрахаас өөр яаж ч чадаагүй. Ээжийн төлөө юу ч хийж чадаагүй юм. Тэгээд сэтгэл эмтэрсэн. Ээж тийм аюултай үүрэг л аваагүй сэн бол баривчлагдаж, эрүүдэн шүүгдэхгүй ч байсан юм бил үү гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Хятадад Бурханд итгэх маш хэцүү, маш аюултай шүү дээ. Тухайн үед би маш сул дорой байсан. Сатаарч, будилж, юу ч хиймээргүй санагдсан. Үүрэгтээ ямар ч эрч хүч, урам зориггүй байлаа. Өдөр бүр гагцхүү Бурханд залбирч, ээжийг хамгаалаач гэж гуйдаг байсан.

Нэг өдөр Бурханы үгийн ийм хэсгийг харсан: “Иов уул толгодыг бүрхсэн мал сүрэг, асар их эд хөрөнгөө алдан, бие нь яр шарханд баригдсан нь түүний итгэлээс үүдсэн. Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдар сууг харж чадсан нь ч түүний итгэлээс үүдэлтэй. Есүс Христийг Петр дагаж чадсан нь түүний итгэлээс улбаатай. Миний төлөө загалмайд цовдлогдож, алдар суут гэрчлэл хийж чадсан нь ч түүний итгэлээс улбаатай… Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1). “Тийм шүү, бид ерөөгдөх үү, гамшигт өртөх үү гэдэг нь бүгд Бурханы гарт байдаг. Итгэлдээ туулдаг хүндрэл бэрхшээл, шалгалт маань биднийг өргөмжилж, турших Бурханы арга” гэж бодогдсон. Энэ нь яг л Иов шиг. Бурханыг үгүйсгэж, хаяхад хүргэхийн тулд, Иовыг үр хүүхэд, мал сүргээс нь салгаж, биеийг нь яр шарханд баригдуулснаар уруу татаж чадна гэж Сатан Бурхантай мөрийцсөн. Бурхан бас Иовыг туршиж, итгэлийг нь төгс болгоход энэ сорилтыг ашиглаж байлаа. Иов Бурханыг буруутгаагүйн дээр Бурханыг магтаж, “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10). “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэсэн. Иов Бурханы гэрчлэлд зогсож, Бурханаас сайшаал хүртэж, тэр ч бүү хэл шуурганд Бурханы дуу хоолойг сонссон. Үүний дүнд Иов Бурханд итгэх бүр ч үнэн итгэл олж авсан, энэ нь Бурханы бүр ч агуу ерөөл шүү дээ. Өнгөн дээрээ, агуу улаан луу ээжид хор хөнөөл учруулж байгаа нь аймшигтай санагдсан ч үнэндээ Бурхан биднийг туршиж, итгэлийг маань төгс болгоход үүнийг ашиглаж байж гэж бодсон. Энэ нь Бурханы өргөмжлөл байсан. Сатан намайг ажиглаж байгаа гэдгийг, бас Бурхан байр сууриа илэрхийлэхийг минь хүлээж байгааг би гэнэт ухаарсан. Ээж баривчлагдсанаас болж Бурханд итгэхээ больж, Бурханыг үгүйсгэж, урвах эсэхийг минь харахаар тэд хүлээж байсан. Үүнийг ухаараад би Бурханы талд зогсоод, Бурханыг буруутгаж, Бурханаас урвалгүй, Бурханыг хангалуун байлгахаар үүргээ биелүүлэхийг хүслээ. Бурханы санаа зорилгыг ойлгомогцоо ээжид тэгтлээ их санаа зовж, түгшихээ больж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн болсон.

Ээж хөдөлмөрөөр дахин хүмүүжих хоёр жилийн ял авсан. Үүнийг олж мэдээд цочирдсон шүү. Хоёр жил бол маш урт хугацаа. Шоронд амьдрах нөхцөл, хоол унд нь авах юмгүй, бас өдөр бүр ажиллах ёстой. Тийм тамын нөхцөл, харгис ёс бус харьцааг ээж яаж даван туулах болж байна? Ээж аль хэдийн 50 гарсан шүү дээ. Ээжийн бие үнэхээр дахиад ийм тамлал дааж чадна гэж үү? Тэгээд нэг өдөр Бурханы үгийн ийм хэсгийг харсан: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Хүн бүр амьдралдаа үүрэг, зорилготой байдаг, харин амьдралдаа замнах замналыг нь Бурхан аль эрт урьдчилан тогтоосон гэдгийг ойлгоход Бурханы үг тус болсон. Ээжид гүйцэтгэх үүрэг, гүйцэлдүүлэх даалгавар байсан. Шоронд хоёр жил гэдэг урт хугацаа боловч ээжийн туулах ёстой зүйл байлаа. Бие нь ямаршуу байх, ээж хэр их зовлон амсахыг Бурхан шийдэх байсан. Бурхан ээжийг туршихын тулд агуу улаан луунд хорлуулж, баривчлагдаж, шоронд орохыг нь зөвшөөрсөн. Бурхан ээжид Өөрийнх нь гэрчлэлд зогсох боломж олгож байсан. Би бахархах хэрэгтэй шүү дээ. Надад бас энэ нөхцөлөөс авах сургамж байлаа. Би бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд гомдоллож, Бурханыг буруутгалгүй, захирагдаж, үүргээ биелүүлж сурах хэрэгтэй байсан. Бурханы санаа зорилгыг ойлгосныхоо дараа би Бурханд залбирч, ээжийг Бурханы гарт байгаа гэж хэлж, шоронд ээжийг минь хамгаалж, гэрчлэлд зогсох боломж олгооч гэж гуйлаа.

Нэг жил хагасын дараа ээжийг шоронгоос эрт суллагдсан гэж сонсоод ээжтэй холбоо барьсан юм. Цагдаа нарын мөшгөлт, ажиглалтаас зайлсхийхийн тулд бид хоёр саунд уулзахаар шийдсэн. Тэр өдөр би нэг цагаар эрт очлоо. Хүлээлтээс болж зүрх булгилж байсан. Ээжтэй уулзана гэхээс маш их догдолж байсан шүү. Хаалганаас харц салгалгүй байж байтал цонхоор туранхай, дунд эргэм насны эмэгтэй харагдсан. Тэр эмэгтэй орж ирээд, охин нь дотор хүлээж байгаа гэж нэг ажилтанд хэллээ. Ярьж байгааг нь сонсоод, “Ээжийн хоолой биш үү?” гэж бодсон. Нэг хормын дараа л ухаарсан шүү. Ээжийг үг дуугараагүй бол би огт танихгүй байх байсан юм байна лээ. Манай ээж өндөр, цэх биетэй, чамин гоёмсог байдаг байсан ч маш их жин хасаад, илүү бөгтийсөн санагдсан. Ээж урьдынхтайгаа огт адилгүй байсан юм. Би ээж рүү гүйж очоод, “Ээж ээ!” гэж дуу алдсан. Над руу эргэж харахад нь маш хонхийсон царайг нь танихын аргагүй байлаа. Ээж цонхигор царайтай, чөргөр, эцэнхий харагдсан. Хэт их ачаалал авсан хүн шиг нүд нь гархилчихсан байлаа. Ээжийн тийм байхыг хараад бараг сэтгэлээ барьж дийлээгүй. Шоронд юу туулсан байж таарахыг төсөөлж ч чадахгүй байлаа. Энэ талаар бодохыг тэсвэрлэж чадаагүй. Тэгээд нүдэнд нулимс цийлгэнэж эхэлсэн. Ээж дэргэд суун гарыг минь чанга атгаад, өнгөрсөн хэдэн жилд яажшуухан байсныг минь асуулаа. Ээж шоронд байхдаа надад хамгийн их санаа зовж, миний төлөө байнга залбирдаг байсан гэсэн. Намайг цочролоо дийлж чадалгүй Бурханаас нүүр буруулах байх гэж айсан байсан. Намайг Бурханд итгэдэг хэвээр, бас үүргээ биелүүлж байгаа гэж сонсоод маш их баярласан шүү. Хувцас солих өрөөнд байхдаа ээжийн хэчнээн турсныг хараад сэтгэл өвдсөн. Ээжийг эргэж харах үед зүүн эгэм дээр нь нэг сорви байгаа харагдлаа. Тэр сорви хар өнгөтэй, бас яс нь хугарсан мэт голдоо хонхойсон байсан. Ээжийн тийм байгааг ер харж тэсээгүй юм. Тэгээд нулимсаа барин, ээжээс: “Та яаж байгаад ийм сорвитой болоо вэ? Цагдаа нар таныг зодоо юу? Одоо ч өвддөг үү?” гэж асуусан. Ээж намайг санаа нь зовох байх гэж айгаад зүгээр, аль эрт эдгэсэн гэж хэллээ. Ээжийг баривчилсны дараа харгисаар эрүүдэн шүүсэн, бас мэргэжлийн бэлтгэлтэй цагдаа мөр лүү нь 30 удаа нударгалж, олон ясыг нь хугалж, цуулаад, мөрийг нь мулталж, сээр нурууных нь олон ясыг байрнаас нь гаргасныг би олон жилийн дараа л олж мэдсэн юм. Ашгүй, Бурханы хамгаалалтаар ээж маань бүрэн тэнхэрч, хугарсан бүх яс нь бүрэн эдгэсэн шүү. Ээжийн хэр хурдан эдгэсэнд шоронгийн эмч нар ч гайхсан.

Төд удалгүй бид хоёр зам салах ёстой болсон. Яагаад гэвэл ээжийг дөнгөж суллагдсан болохоор цагдаа нар хянасаар л байсан байх. Миний аюулгүй байдлын төлөө бид хоёр дахиад хэсэг хугацаанд тусдаа байх ёстой болсон. Тэгэхэд маш хэцүү байсан шүү. Би ээжийн дэргэд байж, ээжийн асаргаанд туслахыг хүссэн юм. Гэхдээ агуу улаан лууны хяхалт хавчлагаас үүдээд би охины хариуцлагаа ч биелүүлж чадаагүй. Тэгээд элэг зүрх өмөрсөн дөө. Гэртээ харих замд ээжийн турьхан бие, эгэм дээрх сорви толгойд ахин дахин орсоор байсан. Дүр зураг нь үзэгдэх бүрд дахиад л шаналж байлаа. Цагдаа нар ээжийг яаж эрүүдэн шүүж, харгисалсныг ер төсөөлж чадахгүй байсан. Би багтартлаа уурласан. Агуу улаан луу маш заналтай, ёрын муу шүү! Тэгээд Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон: “Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Агуу улаан лууны харгис, Бурханыг эсэргүүцэгч, чөтгөрлөг мөн чанарыг би тодорхой харсан. Тэр цагдаа нар дунд эргэм насны эмэгтэйг ердөө л Бурханд итгэдэг гээд харгисаар дайрч, үхэх, сэхэхийг нь үл хайхарсан. Үүнд маш их уур хүрсэн. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн, тэгэхээр бид мэдээж Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх учиртай, гэтэл агуу улаан луу Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахын тулд хүмүүсийг тамлаж, харгислахдаа яахаас ч буцдаггүй. Тэд маш жигшүүртэй, ёрын муу, харгис шүү! Би төрийн албан хаагчид, цагдаа нар бүгд сайн хүмүүс гэж боддог байсан. Иргэд хуулийн эрхтэй, шашны эрх чөлөөтэй гэх тэдний үг бүгд ердөө л ов мэх, худал хуурмаг гэдгийг агуу улаан луунд хавчигдсаны дараа л ухаарсан даа. Тэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчиж, эрүүдэн шүүж, зодоод, бүгдийг нь хүйс тэмтэрнэ гэхээс тэсэж ядаж байгаа. Тэд бол Бурханыг эсэргүүцэгч бүлэг чөтгөрөөс цаашгүй. Би тэднийг бүгдийг нь зүрх сэтгэлийнхээ угаас үзэн яддаг. Би зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханыг дагаж, үүргээ биелүүлмээр байна.

2013 онд ээж дахиад л баривчлагдсан. Эхэндээ би жаахан санаа зовж байлаа. “Ээжийг дахиад л тамлах болов уу? Ээж шоронд хорих ял сонсох болов уу? Дахиад нэг хорих ялыг бие нь үнэхээр дийлж чадах болов уу?” гэж бодогдсон. Яг ингэж бодож байхдаа ээж Бурханы зөвшөөрөлтэйгөөр баривчлагдсан гэдгийг даруй ухаарсан юм. Би захирагдаж, Бурханы санаа зорилгыг эрж хайх учиртай. Тэгээд Бурханы ийм үг бодогдсон: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). Энэ удаад ээж баривчлагдахыг Бурхан зөвшөөрсөн гэдгийг ухаарахад Бурханы үг тус болсон. Итгэлийг маань төгс болгож, бидэнд үнэнийг өгч, Бурханы гэрчлэлд зогсох боломж олгохдоо Бурхан агуу улаан лууны хавчлагыг ашигладаг. Бас хэд хэдэн удаа баривчлагдчихаад, яваандаа ХКН-ын хорих ялтай тулгарах үедээ Сатаны харанхуйн нөлөөнд боогдохоо больсон итгэгчдийн талаарх ах эгч нарынхаа нөхөрлөлийг би сонссон. Тэд хэчнээн олон удаа баривчлагдлаа ч суллагдах үедээ Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэсээр байсан, бас чөлөөлөгдөж, эрх чөлөөтэйгөө мэдэрсэн. Энэ нь Бурханы аврал байсан юм. Бурханы санаа зорилгыг ойлгомогцоо би хавьгүй амгалан болж, ээжийн төлөө Бурханд залбираад, агуу улаан лууны нөлөөнөөс айлгүй, Бурханд цангинасан гэрчлэл хийхэд нь туслаач гэж Бурханаас гуйсан юм. Тэр удаад ээжээс хэр удаан тусдаа байхаа мэдэхгүй байсан ч зүрх сэтгэлдээ тайван байлаа. Төд удалгүй, би үүргээ биелүүлэхэд өөрийгөө дайчилсан.

Дараа нь ээж ярихдаа, нэг цагдаа хэргийн түүхийг нь шалгах гээд хавтаст хэргийг нь хайхаар очтол гайхмаар нь юу ч бүртгэгдээгүй байсан гэсэн. Ээж урьд нь хоёр удаа баривчлагдахдаа Бурхан бэрхшээлийг даван туулахад нь замчилж, гайхамшигтай үйл хэрэг хийж байгааг биечлэн мэдэрсэн гэсэн. Ээж бас Бурханы төгс хүчит дээд эрхийг илүү сайн ойлгож авч, Бурханд итгэх итгэл нь илүү батажсан. Цагдаа тэднийг яаж сайн мэдээ түгээдэг вэ гэж асуухаар нь ээж Бурханы ажилд нээлттэй гэрчлэл хийсэн. Ээжийн туршлагаар би Бурхан хэр ухаалгийг олж харсан юм. Бурхан бидэнд эр зориг, мэргэн ухаан, итгэл өгч, ялган таних чадварыг маань сайжруулахад агуу улаан лууны хавчлагыг ашигладаг. Ингэснээр бид агуу улаан лууны чөтгөрлөг мөн чанарыг олж харж, тэднийг жигшиж, бүхэлд нь хаяж чаддаг. Агуу улаан луу зүгээр л Бурханы гар дахь шатрын хүү юм. Тэд Бурханы ажлыг үймүүлж, нураахын тулд боломжтой бүх аргыг ашигладаг ч тэдний хүчин чармайлт гагцхүү Бурханы сонгосон хүмүүсийг төгс болгоход хувь нэмэр оруулдаг. Тэд бардам ам, шалдан гуя шүү дээ! Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг гэрчлээд би Бурханыг дагаж, Бурханы ажлыг туулахдаа бүр ч их итгэлтэй болсон. Тэгээд Бурханы ийм үг бодогдсон юм: “Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд ‘баяр баясал’ бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадалгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болно. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн ‘шаардлагуудыг’ хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг).

Би агуу улаан лууны хяхалт хавчлагаас болж бусад хүүхдээс илүү зовсон байж болох ч хүндрэл бэрхшээл, сул дорой мөчүүдийг үл харгалзан илүү их хатуужсан. Эдгээр туршлага надад маш их үнэ цэнтэй байсан. Эдгээр нь, Бурхан л тусламж үзүүлэхээр үргэлж дэргэд байж, надад жинхэнэ дэмжлэг үзүүлдэг гэх гүн үнэмшилтэй болоход минь тусалсан. Бурханд итгэл алдраагүй цагт Бурхан биднийг хүндрэл бэрхшээл даван туулахад замчилж, Бурханы ажлыг бид нүдээр үзэж чаддаг. Би Бурханыг тууштай дагахын тулд Бурханд найдаж, үүргээ биелүүлж, Бурханы хайрыг хариулахад бэлэн байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply