Сайн хүн байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгох нь

2022-12-04

Е ин, Мьянмар

Бага байхаас л аав ээж маань намайг шударга, ухаалаг, эелдэг, бусдыг ойлгодог, дэмий маргадаггүй байхад сургаж, тэгвэл сайн хүн болж бусдад хүндлүүлж, үнэлэгдэнэ гэж хэлдэг байсан юм. Би ч бас үүнийг зөв зүйтэй гэж бодоод энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байхыг өөртөө байнга сануулдаг байлаа. Би гэрийнхэнтэйгээ, тосгоныхонтойгоо хэзээ ч зөрчилдөж байгаагүй, бас хүмүүс намайг яаж харах бол гэж үнэхээр санаа зовдог байсан юм. Манай тосгоныхон намайг үргэлж магтаж, хүн чанар сайтай, бусдыг ойлгодог, өөрийг нь гомдоосон хэнтэй ч муудалцдаггүй гэдэг байлаа. Ингэж магтуулах надад үнэхээр сайхан байж билээ. Би хувь хүнийхээ хувьд тийм эвсэг байж, буруу юм хийсэн хүнийг ч ойлгох ёстой гэж боддог байсан. Энэ нь сайн хүн байхын стандарт гэдэгт би бат итгэлтэй байлаа. Итгэгч болсныхоо дараа ч юмыг ингэж хийсээр байсан.

Дараа нь 2021 оны 11-р сард би чуулганы санваартнаар сонгогдож, өөр хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээж эхэлсэн юм. Тэдний нэг болох Ван ах надтай нэг тосгоны хүн байсан. Ах хэв чанартай, бас сайн мэдээ түгээж байхдаа маш тодорхой тайлбарлаж нөхөрлөдөг, үнэн замыг судалж байгаа хүмүүст ойлгоход нь туслахын тулд жишээ татан тайлбарладаг байсан ч ерөнхийдөө биеэ тоосон, бусдын саналыг хүлээж авах дургүйг нь би олж мэдсэн юм. Үүнээс гадна, ах ихэвчлэн үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг дагадаггүй, сайн мэдээний ажилдаа Бурханыг өргөмжилж, гэрчилдэггүй, харин хэчнээн олон хүнийг элсүүлсэн тухайгаа их ярьж, ах, эгч нар бүгдээрээ ахын номлолыг сонсох дуртай, ахыг үнэхээр биширдэг байсан. Нэг удаа үнэн замыг судалж байсан нэг хүн ахыг хэв чанар сайтай, сайн номлодог гэж магтсан юм. Ах өөрийгөө өргөмжилж, нэлээд онгирч, сайн мэдээ түгээхдээ эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг гэрчлэх, эсвэл хүмүүсийн шашны үзлийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахгүй байгааг би анзаарсан. Үүнийг нь би Ван ахад хэлмээр байсан ч жаахан бодсоны эцэст бага зэрэг хүлээхээр шийдсэн юм. Би Ван ахад, харсан жижиг сажиг асуудлаараа анхаарал татдаггүй, эелдэг, ухаалаг хүн гэдгээ мэдэгдэхийг хүсэж, ахыг илүү их зоригжуулж, туслах ёстой гэж бодсон. Сүүлд нь удирдагч сайн мэдээ түгээхтэй холбоотой зарчмуудыг манай бүлэгт байнга явуулж, би Ван ахын зан авиртай холбоотой зүйлсийг шууд бусаар бага зэрэг нөхөрлөж, тэр нөхөрлөлөөс ах асуудлаа олж харна гэж найдаж байсан юм. Би ахын асуудлыг дахиж хөндөх гэснээ нэлээд биеэ тоосон хүн гэдгийг нь санаад, миний зөвлөгөөг хүлээж авахгүй биз гэж бодсон юм. Ах намайг ухаангүй, эелдэг биш гэж бодоод, миний талаар муу сэтгэгдэлтэй үлдэнэ гэж би айж байсан. Хэрвээ бид хоёрын харилцаа мухардаж, сайн хамтран ажиллаж чадахгүй бол сайн хүн гэсэн дүр төрх минь сүйрнэ шүү дээ. Ингэж бодоод би зүгээр л үгээ залгичихсан. Тэр үед надад эвгүй санагдсан болохоор би Бурханы өмнө очин залбирч, үнэнийг хэрэгжүүлэх хүч чадал хайрлахыг гуйсан. Дараа нь Ван ах, өөр хэдэн ах, эгч бид хэд сайн мэдээ хуваалцахаар нэг тосгон руу явсан юм. Ван ах нөхөрлөл хийхдээ бас л онгирсоор, мөнгийг тоодоггүй байснаа, Бурханы төлөө шаргуу ажилласнаа яриад үнэнийг нөхөрлөхөд анхаарахгүй байгааг би анзаарсан юм. Харьж явахдаа би зориг гаргаж, ахад “Та номлол, гэрчлэлдээ зарчмууд руу орсонгүй. Сайн мэдээг хүлээж авах боломжтой хүмүүст үнэнийг нөхөрлөж, тэднийг Бурханы өмнө авчрахад анхаарах хэрэгтэй…” гээд хэлж дуусаагүй байтал ах “Миний нөхөрлөлд ямар ч буруу юм байхгүй. Та хэтрүүлж бодоод байна” гэсэн. Би дахиад юм хэлж бардам занг нь шархлуулж, харилцаагаа сүйд хийхээс айж, бас ах намайг муугаар бодож, эерэг дүр төрх минь сүйрнэ гэж санаа зовоод өөр юу ч хэлээгүй. Энэ нь хангалттай юм шиг санагдаж, ах бага багаар өөрөө ойлгох биз гэж бодсон. Хэдий бид үргэлж завгүй байдаг байсан ч сайн мэдээний ажлын маань үр дүн тийм ч сайн байгаагүйг би сүүлд олж мэдсэн. Тэр тосгоны зарим хүн сонирхож байсан ч Ван ахын нөхөрлөлийг хэд хэдэн удаа сонссоныхоо дараа ч ойлгохгүй хэвээр байсан юм. Түүнээс гадна тэд цуу ярианд автаад, үзэлтэй болж, цааш нь судлахыг хүсээгүй. Зарим хүн үнэхээр Ван ахыг хүндэлж, өөр хүнийхийг биш ахын нөхөрлөлийг л сонсохыг хүсдэг байсан. Үүнийг нь хараад үнэхээр эвгүй санагдаж, нэлээд буруутай мэдрэмж төрдөг байсан. Энэ асуудлууд Ван ахтай их холбоотой байсан. Хэрэв би ахын асуудлыг эртхэн гаргаж тавьсан бол ах асуудлуудаа олж хараад өөрчлөгдөж, сайн мэдээний ажилд маань ч эрсдэл учрахгүй байх байж. Гэхдээ ахын асуудлыг үнэхээр хэлэхийг хүссэнийхээ дараа би дахиад л бидний харилцаанд сэв суух вий гэж санаа зовоод, дотроо зөрчилдсөн. Тэгээд удирдагчтай ярилцаж, удирдагчийг ахтай нөхөрлүүлбэл үүргээ гүйцэтгэхдээ хамтран ажиллахад маань нөлөөлөхгүй, эвтэй байж чадна гэж бодсон юм. Тиймээс би Ван ахын нөхцөл байдлыг удирдагчид хэлсэн. Удирдагч Бурханы зарим холбогдох үгийг олж, бид хамтдаа Бурханы үгэнд орсноор Ван ах жаахан өөрчлөгдөх шиг санагдсан. Тийм болохоор би тэгээд л орхисон.

Нэг удаа би энэ асуудлыг өөр нэг эгчид хэлэхэд тэр эгч намайг бусадтай харилцах харилцаагаа үргэлж хамгаалдаг, энэ нь бялдууч хүний шинж гэсэн юм. Гэхдээ эхэндээ би үүнийг тэгэж хараагүй. Би өөрийгөө бялдууч гэж огт бодож байгаагүй, яагаад гэвэл, тийм хүмүүс зальтай байдаг, харин би хэзээ ч заль мэх гаргаж байгаагүй болохоор яаж тэдний нэг байх билээ дээ? Тухайн үед би эгчийн зөвлөгөөг хүлээж авахыг хүсээгүй ч хэлсэн үгээс нь сургамж авч болно гэдгийг бас мэдэж байсан. Би Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь замчлаач гэж гуйсан. Би дараа нь Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Хүмүүсийн зан авир, бусдад хандах хандлага Бурханы үгэнд үндэслэх ёстой; энэ бол биеэ авч явах хамгийн үндсэн зарчим юм. Хүмүүс биеэ авч явах зарчмыг ойлгодоггүй бол яаж үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь хоосон үг хэлж, хоосон уриа лоозон хэлнэ гэсэн үг биш. Хүний амьдралд юу ч тохиолдсон, энэ нь хүний биеэ авч явах зарчим, үйл явдлыг харах өнцөг, эсвэл үүргээ биелүүлэх асуудлыг хамарч байгаа цагт тэд сонголт хийх шаардлагатай болдог тул үнэнийг эрж хайж, Бурханы үгээс үндэс, зарчмыг хайх ёстой, дараа нь хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Хэчнээн том бэрхшээлтэй тулгарсан ч ийм маягаар үнэнийг эрэлхийлж чаддаг байх нь Петрийн замаар, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж байгаа хэрэг юм. Жишээлбэл, бусадтай харилцахдаа ямар зарчмыг дагах ёстой вэ? Чи, хэнийг ч гомдоож болохгүй, харин эв эеийг сахиж, хүнийг нэр нүүргүй болгохоос зайлсхийх хэрэгтэй, тэгснээр хожим нь хүн бүр эв найртай байж чадна гэсэн үндсэн үзэл бодолтой. Тэр үзэл бодолдоо баригдаад хэн нэгнийг муу зүйл хийж, алдаа гаргаж, эсвэл зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байгааг харах үедээ тухайн хүнд тэрийг нь хэлэхийн оронд тэвчихийг илүүд үздэг. Үзэл бодолдоо баригдаад чи бусдыг гомдоох үнэн сэтгэлээсээ дургүй болдог. Хэнтэй ч холбогдсон гэсэн, нэр нүүр, сэтгэл хөдлөл, эсвэл олон жил харьцаж дассан сэтгэлийнхээ тухай бодолдоо хазаарлагдаад чи үргэлж тэр хүнийг баярлуулах сайхан зүйлс хэлдэг. Сэтгэлд чинь нийцэхгүй зүйлийг олж харахаараа чи бас хүлээцтэй байдаг; чи нууцаар багахан уурлаж, хэдэн муу үг хэлдэг ч тухайн хүнтэй биечлэн уулзах үедээ тайван байдлыг алдагдуулалгүй, харилцаагаа хадгалсаар байдаг. Тэгж биеэ авч явах байдлыг чи юу гэж бодож байна? Энэ нь бялдууч хүний үйлдэл биш үү? Нэлээд зальжин биш үү? Энэ нь биеэ авч явах зарчмыг зөрчдөг. Тэгэхээр ийм байдлаар үйлдэх нь дорд биш гэж үү? Ийм маягаар авирладаг хүмүүс сайн хүмүүс биш, эрхэм хүмүүс ч биш. Чиний хэчнээн их зовж, ямар төлөөс төлсөн чинь хамаагүй, хэрэв зарчимгүй авирладаг бол чи бүтэлгүйтсэн, Бурханы өмнө чи ямар ч сайшаал хүртэхгүй, Тэр чамайг санахгүй, чи Түүнд таалагдах ч үгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ сайн биелүүлэхийн тулд хүн ядаж мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой). Би Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлсэн юм. Би өөрийгөө бялдууч биш гэж бодож байсан ч үнэндээ яаж авирласан билээ? Тухайн үед Ван ахыг сайн мэдээний ажилдаа маш их онгирч байхыг хараад би тэр асуудлыг нь хэлж өгч, ахад өөрийгөө мэдэж, зарчмын дагуу үүргээ биелүүлэхэд нь туслах ёстой байсан ч илэн далангүй хэлчихвэл бидний харилцаанд сэв сууна гэж санаа зовсондоо ахын мэдрэмжийг үргэлж анхаарч, ямар нэг юм шууд хэлж зүрхэлдэггүй байсан юм. Би бүр ахад илүү их урам зориг өгч, өөрийгөө сайн хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж, өндрөөр үнэлэгдэхийг хүсдэг байсан. Гэвч үнэндээ ах эгч нартай хамтарч үүрэг гүйцэтгэх үед асуудал байгааг анзаарвал бид тэрийг нь хэлж өгч, бусдынхаа сул талыг нөхөөд, чуулганы ажлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан ч мэдсээр байж буруу юм хийгээд, үнэнийг хэрэгжүүлээгүй. Үр дүнд нь Ван ах өөрийнхөө асуудлыг мэдээгүй, сайн мэдээ түгээхдээ үнэнийг нөхөрлөхөд анхаарлаа хандуулалгүй онгирсоор байсны улмаас үнэн замыг судалж байгаа хүмүүсийн шашны үзэл шийдвэрлэгдээгүй, зарим хүн үймээнд автаад цуглаанд оролцохоо больсон. Энэ нь бидний ажилд нөлөөлснийг хараад бага зэрэг буруутай санагдсан ч шууд хэлчихвэл ах намайг гадуурхаад бидний харилцаа сүйрнэ гэж айсан юм. Тийм болохоор ахыг гомдоохгүйн тулд заль гарган чуулганы удирдагчийг ахтай нөхөрлүүлсэн. Би бусадтай харилцах харилцаагаа хамгаалж, үүргээ биелүүлэхдээ тэдний аяыг дагаж, чуулганы ашиг сонирхлыг огт хамгаалалгүй, зөв шударга байдлын мэдрэмжгүй, ямар ч зарчимгүй байснаа харсан. Би ерөөсөө үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш байсан. Бялдууч хүн яг ингэж авирладаг биш үү? Дараа нь би антихристүүдийг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Антихристүүдийн үг харваас тун эелдэг, соёлтой, төлөв төвшин санагддаг. Антихристүүд зарчмыг зөрчсөн, чуулганы ажилд хөндлөнгөөс оролцож, саад учруулсан хэнийг ч илчилж, шүүмжилдэггүй, хараагүй царайлж, өөрсдийгөө бүх зүйл дээр өгөөмөр уужим гэж хүмүүст бодогдуулдаг. Хүмүүсийн завхрал, жигшүүртэй үйл бүрд энэрэнгүй, хүлээцтэй ханддаг. Тэд уурлаж бухимдах юм уу уурсан хилэгнэдэггүй, хүмүүс ямар нэг буруу юм хийж, Бурханы гэрийн ашиг сонирхолд халдсан байсан ч уцаарлаж, тэднийг буруутгадаггүй. Хэн ч ёрын мууг үйлдэж, Чуулганы ажлыг үймүүлсэн хамаагүй, энэ нь өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт огтхон ч анхаардаггүй бөгөөд тэд үүнээс болж хэзээ ч хүмүүсийг гомдоохгүй. Антихристээс юунд хамгийн их санаа зовдог вэ? Хэдэн хүн өөрийг нь хүндэлдэг, зовж байхад нь хэдэн хүн өөрийг нь харж, биширдэгт л хамгийн их санаа зовдог. Хэзээ ч хий дэмий зовох ёсгүй гэж антихристүүд үздэг; тэд ямар зовлон зүдүүр туулж, ямар төлөөс төлж, ямар сайн үйл хийж, бусдад хэр халамжтай, хайхрамжтай, хайртай байх нь хамаагүй, энэ бүгдийг бусдын өмнө хийх ёстой, илүү олон хүн үүнийг нь харах ёстой байдаг. Тэгвэл ингэж авирладгийнх нь зорилго юу вэ? Хүмүүсийг өөртөө татах, өөрсдийн үйлдэл, зан авир, зан араншныг хүмүүсээр бишрүүлж, сайшаалгах(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (X хэсэг)). Бурханы үгийг уншаад маш их буруутай санагдаж, Бурхан яг өмнө минь зогсоод миний сатанлаг зан чанарыг илчилж байх шиг санадсан. Эргэцүүлээд бодоход би өрөвч, эелдэг хүн байхыг үргэлж хичээж явжээ, яагаад гэвэл, ингэснээрээ би бусдын хүндлэл, магтаалыг хүлээж, хүмүүст таалагдана гэж бодож байлаа. Бусад ах эгч нартай үүрэг гүйцэтгэж байхдаа ч тийм байсан. Би Ван ахын нэр хүндийг баллаад дараа нь хоорондоо таарахаа болих вий гэж айсандаа ахын асуудлыг илчлэх илэрхий юм юу ч хэлээгүй. Гэхдээ үнэндээ хийсэн бүхэн маань өөрийнхөө нэр, байр суурийг л хамгаалахын төлөө байж. Би хүмүүст өөрийгөө хайр энэрэлтэй, тэвчээртэй, хүлээцтэй, эелдэг, сайн хүн гэж бодуулахын тулд дүр эсгэж, сайхан харагдаж, ая тал засах гэсэндээ өнгөцхөн эелдэг зан гаргаж байжээ. Гэхдээ би чуулганы ажил юмуу ах эгч нарын амь хохирох эсэхийг огт анхаараагүй. Тэгэхэд л би хэчнээн зальжин, зальтай болохоо ойлгосон юм. Би хэнийг ч гомдоож байгаагүй сайн хүн шиг харагдаж байсан ч үнэндээ миний үйлдлүүдийн ард өөдгүй сэдэл нуугдаж байж. Би хүмүүсийг мэхэлж, Бурханыг хуурч байлаа. Би антихристтэй адил зан чанартай байснаа, чуулганы ажлыг золиослон өөрийнхөө дүр төрх, байр суурийг хадгалж байснаа олж харсан, бас энэ замаараа үргэлжлүүлэн явбал маш аюултай, би Бурханаас улам бүр холдож, эцэст нь Бурхан намайг таягдан хаяна! Үүнийг ойлгоод би өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бас сэтгэл нэлээд гонсойсон. Тэгээд “Бурхан минь, би үргэлж дүр эсгэж, өөрийгөө сайхан харагдуулж, эерэг дүр төрх бий болгоход анхаарлаа хандуулж байна. Би энэ замаар явмааргүй байна. Завхарсан зан чанараа хаяхад намайг чиглүүлээч” гэж залбирсан.

Дараа нь би Бурханы үгийг илүү их уншсан. “Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). “Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Хүмүүсийн бусдыг хэмжих станарт нь биеэ яаж авч байгаад нь үндэслэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Сайхан ааштай нь сайн хүмүүс, харин муухай ааштай нь муу хүмүүс байдаг. Гэхдээ тэр талаарх Бурханы стандарт нь хүн Бурханы замыг дагадаг эсэх, бас хүний мөн чанар, Бурханыг дуулгавартай дагах хандлагад нь үндэслэдэг. Гаднах зан авир нь хэр сайхан эсэхээс хамаардаггүй. Бурханы үгийн илчлэл миний зүрх сэтгэлд шууд хүрсэн. Би хүүхэд байхаасаа л гэр бүлийнхэн, бусад хүмүүстэй хэзээ ч маргаж, сөргөлдөөн үүсгэж байгаагүй. Хүн надтай маргаж эхэллээ ч би түүнийг тайвшруулах замаар шийддэг, тосгоныхон маань намайг сайн хүн гэж үргэлж магтдаг байсан, би ч үүнийг нь сайн хүний стандартад хүрсэн гэсэн үг гэж бодсон. Харин одоо л би ойлгож байна, би муу юм илт хийдэггүй байсан ч үг, үйлдлээрээ үнэнч шударга биш байжээ. Ван ах үүргээ зарчимч бус байдлаар гүйцэтгэж, үргэлж онгирдог нь ажлын маань үр дүнд нөлөөлж байгааг би олж харсан. Сайн хүний дүр төрхөө хамгаалах гээд би ахыг илчлээгүй, ахад туслаагүй, чуулганы ашиг сонирхлыг хамгаалаагүй. Тиймээс бусад хүмүүс намайг сайн хүн гэж боддог байсан ч Бурханы өмнө би Бурханыг, бас үнэнийг эсэргүүцсээр, хийсэн бүхнээрээ мууг үйлдэж байжээ. Гаднах зан авираар нь хүнийг сайн, муу гэж шүүх нь зөв стандарт биш гэдгийг би ойлгосон. Зарим хүн олон сайхан юм хийдэг шиг санагддаг, гэхдээ тэд Бурханы ажил, үгийг эрс эсэргүүцэж, ялладаг. Тэд бол мууг үйлдэгчид. Надтай хамт ажилладаг байсан нэг эгчийг би саналаа. Миний мэдэхээр тэр эгч эелдэг, сайхан үг хэлэхэд анхаардаггүй ч үнэнийг хүлээн авч, үнэний зарчмын дагуу үүргээ яаж биелүүлэхээ эрж хайж чаддаг, үнэний дагуу үйлдэхгүй байгаа хүмүүсийг хараад хэлэх хэрэгтэй үгийг нь хэлдэг байсан юм. Эгч бусдын асуудлыг хэлж өгдөг, зөв шударга байдлын мэдрэмжтэй байсан. Би энэ тухай бодоод сайн хүн шиг харагдах гэсэн буруу үзэл бодлоо дагахаа болих шийдвэр гаргасан, гэхдээ би Бурханы үгийн үнэнд нийцүүлэн амьдарч, үнэхээр сайн хүн болохоор эрэлхийлэх ёстой байсан юм.

Надад хэрэгжүүлэх замыг зааж өгсөн Бурханы үгийн нэг хэсгийг би уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүсийн хүрэхээр хамгийн их чармайх ёстой зүйл бол Бурханы үгийг өөрсдийнхөө үндэс суурь болгож, үнэнийг шалгуураа болгох явдал юм; тэгж байж л тэд гэрэлд амьдарч, хүний хэвийн дүр төрхийг амьдран харуулж чадна. Хэрэв чи гэрэлд амьдрахыг хүсвэл үнэний дагуу үйлдэх ёстой; хэрэв чи шударга байхыг хүсвэл шударга үг хэлж, шударга зүйл хийх хэрэгтэй. Үнэний зарчимтай байвал л биеэ авч явах байдал чинь үндэс суурьтай байна; хүмүүс үнэний зарчмыг алдаж, сайн зан авирт л анхаарах юм бол энэ нь худал хуурмаг, дүр эсгэлтийг гарцаагүй төрүүлнэ. Хүмүүсийн биеэ авч явах байдал ямар ч зарчимгүй байдаг бол зан авир нь хэчнээн сайн байлаа ч тэд хоёр нүүртнүүд юм; тэд нэг хэсэгтээ бусдыг хуурч болох ч хэзээ ч итгэл даахуйц байхгүй. Хүмүүс Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явах үедээ л жинхэнэ суурьтай байдаг. Бурханы үгийн дагуу биеэ авч явдаггүй байж, зөвхөн сайн хүний дүр эсгэхэд анхаараад үр дүнд нь тэд сайн хүмүүс болж чадах уу? Яавч үгүй. Сайн зан авир хүмүүсийн мөн чанарыг өөрчилж чадахгүй. Үнэн болон Бурханы үг л хүмүүсийн зан чанар, бодол, санааг өөрчилж, тэдний амь болж чадна… Заримдаа бусдын дутагдал, өө сэв, алдаа мадгийг шууд хэлж өгч, шүүмжлэх шаардлагатай байдаг. Энэ нь хүмүүст асар их ашиг тустай. Энэ нь тэдэнд бодит тусламж болдог, бас үр өгөөжтэй байдаг, тийм биш гэж үү? Жишээлбэл, чи тун дураараа, биеэ тоосон зантай, үүнийгээ огт мэддэггүй байтал чамайг сайн таньдаг хүн уг асуудлыг чамд шууд хэллээ гэе. Чи дотроо ‘Би дураараа юу? Биеэ тоосон уу? Өөр хэн ч надад хэлж зүрхлээгүй, гэхдээ тэд намайг ойлгодог. Тэд ийм юм хэлж чадахгүй байгаа нь энэ үнэхээр үнэн гэсэн үг. Би жаахан цаг гаргаж үүнийг эргэцүүлэх ёстой’ гэж бодно. Дараа нь чи тэр хүнд ‘Бусад хүн надад сайхан зүйл л хэлж, намайг магтан дуулдаг, хэн ч хэзээ ч надтай дотночлон ярьж байгаагүй, хэн ч хэзээ ч миний энэ дутагдал, асуудлуудыг хэлж өгч байгаагүй. Зөвхөн чи л надад хэлж, надтай дотночлон ярьж чадсан. Энэ үнэхээр сайхан байна, надад маш их тус боллоо’ гэж хэлнэ. Энэ нь чин сэтгэлээсээ ярилцсан явдал, тийм биз дээ? Нөгөө хүн сэтгэлдээ байгаа зүйл, чиний талаарх бодол, энэ явдлын талаар ямар үзэл, төсөөлөл, сөрөг, сул талтай байсан тухай туршлагаа бага багаар чамтай ярилцаж, үнэнийг эрж хайснаар үүнээс зайлсхийж чадсан. Энэ нь үнэн сэтгэлээсээ ярилцаж буй хэрэг, чин сэтгэлийн яриа юм. Товчхондоо ингэж ярихын ард ямар зарчим байдаг вэ? Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, жинхэнэ туршлага болон яг юу бодож байгаагаа ярих зарчим байдаг. Ийм үг бол хүмүүст хамгийн тустай, хүмүүсийг хангаж, тусалдаг, эерэг үг юм. Тэрхүү худал хуурмаг үг буюу хүмүүст ашиг тусгүй, тэднийг босгон байгуулдаггүй тийм үгийг хэлэхээс татгалз; ингэх нь бусдыг хорлож, бүдрүүлж, сөрөг байдалд автуулж, сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийнэ. Чи эерэг зүйл хэлэх ёстой. Чадлынхаа хэрээр хүмүүст тусалж, бусдад тустай байж, тэднийг хангаж, тэднийг Бурханд үнэхээр итгэдэг болгохоор чармайх ёстой; Бурханы үгийн талаарх туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замаас чинь тусламж авч, ихийг олж авч, Бурханы ажлыг туулах болон үнэний бодит байдалд орох замыг ойлгож чаддаг болох боломжийг хүмүүст олгож, тэднийг амь руу оруулж, амийг нь өсгөх ёстой—чиний үг зарчимтай байж, хүмүүсийг босгон байгуулахын үр нөлөө энэ юм(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (3)). Би биеэ авч явах зарчмуудыг Бурханы үгээс олсон. Бид Бурханы үгийн дагуу үнэнч шударга хүмүүс болох хэрэгтэй. Бид бусдын асуудлыг хараад хэлж өгч, тэдэнд туслах ёстой, ингэвэл тэдэнд тус нэмэр болж чадна. Бид чуулганы ажлыг дэмжиж, бусдыг босгон байгуулах ёстой. Би энэ замыг ойлгомогцоо үнэнийг даруйхан хэрэгжүүлж, Ван ахтай чин сэтгэлээсээ ярилцаж, асуудлуудыг нь хөндөхийг хүссэн. Ингэвэл ах үүрэгтээ хандах хандлагаа засаж, завхарсан зан чанар, үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг дутагдлуудаа олж мэдэж чадна гэдгийг би мэдэж байсан. Энэ нь ахад туслахын төлөө байсан. Тэгээд ахыг хайж олоод, асуудлуудынх нь талаар ярилцахад бэлэн боллоо. Яг тэгтэл дахиад л түгшиж, ах намайг юу гэж бодох бол гэж санаа зовсон ч сүүлийн үед үнэнийг хэрэгжүүлээгүй минь бидний ажилд муугаар нөлөөлснийг бодоход үнэхээр буруутай санагдсан юм. Бурхан миний бодол санаа, үйл хэргийг шалгаж байгааг, бас би шударга хүн байх ёстойгоо мэдэж байсан. Би дүр төрхөө хамгаалж, цаашид үнэнээс нүүр буруулж чадаагүй. Ингэж бодоод би завхарсан зан чанараа хаяж, Ван ахын асуудлуудыг үнэнээр нь хэлэхээрзориглосон. Гайхалтай нь ах яриаг минь сонсоод хүлээн авч чадсан, тэгээд “Би зарим зарчмыг бүрэн ойлгоогүй. Дараа асуудал олж харвал надад хэлж байгаарай. Бид бие биедээ тусалж, хамтдаа үүргээ сайн биелүүлж чадна” гэсэн юм. Ингэж хэлэхэд нь сэтгэл хөдлөөд Бурханд их талархаж, бас өмнө нь үнэнийг хэрэгжүүлээгүйдээ ичиж, харамссан шүү. Хэрэв би ахад үүнийг өмнө нь хэлсэн бол бидний ажлын үр дүн илүү хурдан сайжирч, ах завхарсан зан чанараа арай эрт мэдэж авах байсан юм. Дараа нь би үнэнийг хэрэгжүүлэх нь бусдад, өөрт, үүргээ гүйцэтгэхэд ямар ач тустай болохын жинхэнэ амтыг мэдэрсэн. Одоо би ах, эгч нарын асуудлыг харвал идэвх санаачилгатайгаар хэлж өгдөг, яагаад гэвэл, ингэх нь үнэнийг хэрэгжүүлж тэдэнд тусалж байгаа гэдгийг би мэднэ. Би бас Бурханы шаардлагын дагуу амьдарч, үнэний зарчмуудын дагуу аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж, сайн хүн байх цорын ганц арга зам гэдгийг туулж мэдэрсэн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Үнэнээс залхсанаа харсан минь

Ли Шян, АНУ Энэ оны эхээр, нэг өдөр би чуулганд дөнгөж элссэн шинэ хүн аль хэдийн хоёр цуглаан тасалсныг олж мэдээд бүлгийн удирдагчаас...

Сэрэмжлэхээ больсон минь

Сесилия, Өмнөд Солонгос Нэлээн дээр чуулганы зураг авалтын ажилд зориулж бид хэдэн зураг зурах шаардлагатай болж, миний хамтрагч Саймон ах...