Ая тал засахын гашуун тал

2022-12-04

Чюй Цун, Грек

Өнгөрсөн жил, надтай хамт сайн мэдээ номлож явсан Шинь ах халагдсан юм. Учрыг нь асуувал ах, чуулганаас өөрт нь өгсөн үүргийг хэдэн жилийн турш сайн гүйцэтгээгүй, юмыг өөрийнхөөрөө хийж байсан нь чуулганы ажилд ноцтой саад учруулсан учраас халагдсан гэж надад хэлсэн. Маш их харамсаж, сэтгэлээр унаж байгааг нь хараад би ахыг өрөвдсөн. Хамт ажиллаж байхдаа би ахыг хайхрамжгүй, юмыг өөрийнхөөрөө хийдгийг нь анзаарсан байсан. Тэгээд энийг нь ахад хэлж өгч, эргэцүүлж, өөрийгөө мэдэж авахад нь туслахыг хүссэн ч амаа нээх үедээ тээнэгэлзэж, удирдагч ахыг халахдаа нэлээд харьцалт хийсэн болохоор ах угаасаа их гутарсан байгаа байх гэж бодсон. Би бас юм хэлбэл шархан дээр нь давс цацсан хэрэг болох биш үү? Ах намайг өрөвдөх сэтгэлгүй гэж бодчих юм болов уу? Тэгээд ч үүнээс аль дээр миний анзаарсан асуудлыг удирдагч дурдсан байж таарна, тэгээд би ахыг зүгээр л тайвшруулахаар шийдсэн юм. Би ахад “Та энэ олон жил сайн мэдээ хуваалцаж яваад ихийг олж авч, маш их мэдлэг ухаантай болсон байлгүй. Чуулган дахь олон ах, эгч сайн мэдээ түгээх ямар ч туршлагагүй нэлээд шинэ хүмүүс. Та харихаараа тэдэнд тусалж чадна” гэж хэлэхэд гайхмаар нь ах хариулахдаа “Ах аа, ингэж хэлэхийг чинь сонсоод би гонсойж байна. Таныг надад өөрийгөө эргэцүүлж, илүү сайн мэдэж авахад туслах зүйл хэлнэ гэж би бодсон юм, тэгвэл миний аминд ашиг тустай байх санж. Гэтэл оронд нь, иймдээ тулчхаад байхад минь хүртэл намайг магтаж, халагдсан минь сүртэй зүйл биш, би бусдаас илүү чадварлаг гэж надад бодогдуулах гэж байдаг. Та Сатаныг дүрд тоглож, намайг там руу улам түлхэж байна гэж хариулсан. Энэ нь надад Эзэн Есүс Петрийг зэмлэж байсныг санагдуулсан: ‘Араас минь зайл, Сатан аа!(Матай 16:23). Тийм эелдэг үгс хүмүүст сургамж болохгүй, та тийм зүйл хэлэхээ болих хэрэгтэй. Ингэх нь бусдыг хайрлаж байгаа биш, хорлож, сүйтгэж байгаа хэрэг” гэсэн. Тухайн үед би маш их ичиж, зүгээр л газрын гаваар орчихмоор санагдсан. Олон жил итгэчхээд Шинь ахад зан чанарын өөрчлөлт тийм их гараагүй, үүрэгтээ ерөөсөө ихийг хийж бүтээгээгүй, аюултай байдалд байгааг нь мэдсэн ч би зүгээр л сайхан үг хэлсэн. Би хашир хүний маягаар худлаа, эелдэг загнаж, тал зассан. Энэ ов мэхтэй байсан хэрэг биш гэж үү? Халагдсан нь Шинь ахад эргэцүүлж, өөрийгөө илүү сайн мэдэж авах сайхан боломж, ах үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, үнэхээр гэмшиж чадвал энэ бүтэлгүйтэл ахын итгэлд шийдвэрлэх үе байж болно. Гэтэл би худлаа хоосон үг хэлснээр саад тотгор болж, ахын сэтгэлээр тоглож, төөрөгдүүлсэн. Би Сатаны гар хөл болж байж. Бурхан хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг бол Сатан хүмүүсийг Бурханаас булааж, там руу чирэхийн тулд юу ч хийхээс сийхгүй. Миний дэмий үг ахыг маань хорлож байсан. Тухайн үед би асар их айсан, тэгээд асуудлаа сайн бодож үзэхэд минь туслах Бурханы зарим үгийг олсон юм.

Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи ах эгч нартай сайхан харилцаатай бөгөөд өөрсдөд нь ямар буруу байгааг хэлж өгөөч гэж чамаас гуйвал чи үүнийг хэрхэн хийх ёстой вэ? Энэ нь уг асуудал дээр ямар арга барил хэрэглэхтэй холбоотой байдаг. Чиний арга зам үнэний зарчимд суурилсан уу, эсвэл чи амьдралын гүн ухаан ашигладаг уу? Чи хэн нэгэн асуудалтай байгааг тодорхой харж байгаа хэр нь сөргөлдөхөөс зайлсхийхийн тулд түүнд шууд хэлдэггүй, тэр ч бүү хэл шалтаг тоочиж, ‘Миний биеийн хэмжээ одоохондоо жижиг тул би таны асуудлыг сайн ойлгохгүй байна. Ойлгодог болохоороо танд хэлье, за юу?’ гэдэг бол энд ямар асуудал байна вэ? Үүнд амьдралын гүн ухаан багтаж байна. Ингэх нь бусдыг хуурахаар оролдож байгаа хэрэг биш үү? Чи тодорхой харж чадахынхаа хэрээр ярих учиртай; хэрэв чамд ямар нэг зүйл илэрхий биш байвал, тэрийгээ хэл. Зүрх сэтгэлээсээ ярих гэж үүнийг хэлнэ. Хэрэв чамд тодорхой бодол байгаа бөгөөд зарим зүйл илэрхий байгаа ч чи хүмүүсийг гомдоохоос айсандаа, сэтгэлийг нь шархлуулахаас эмээсэндээ юу ч хэлэхгүй байх сонголт хийдэг бол энэ нь амьдралын гүн ухаанаар амьдарч байгаа хэрэг юм. Хэрэв чи хэн нэгэн асуудалтай байгааг, эсвэл төөрөлдсөнийг мэдсэн бол түүнд хайраар тусалж чадахгүй байсан ч гэлээ, ядаж л тэр асуудлыг нь хэлж өгөх ёстой, тэгж гэмээ нь тэд асуудлаа эргэцүүлж чадна. Хэрэв чи үүнийг үл тоомсорловол энэ нь тэднийг хорлосон хэрэг болох бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”). “Тэд эерэг зүйлийг хайрладаггүй, гэрлийг хүсэн эрмэлздэггүй, Бурханы замыг юм уу үнэнийг хайрладаггүй. Тэд дэлхийн чиг хандлагыг дагах дуртай, байр суурь, нэр хүндэд дурласан, хорон муу чиг хандлагын дунд бусдаас илүү гарах дуртай, ёрын муу болон Сатаны хүчнийг дэмжигчид юм. Зүрх сэтгэлдээ тэд агуу, алдартай хүмүүс, чөтгөрийн хаадыг шүтдэг бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг юм уу эерэг зүйлийг эрэлхийлдэггүй, харин мэдлэгийг дэмждэг. Зүрх сэтгэлдээ тэд үнэнийг эрэлхийлж, Бурханыг гэрчилдэг хүмүүсийг сайшаадаггүй; оронд нь хорон муу, онцгой авьяастай хүмүүсийг сайшааж, биширдэг. Тэд Бурханд итгэх итгэлийн замаар алхаж, үнэнийг эрэлхийлдэггүй, харин ёрын муу, эрх мэдлийн хойноос хөөцөлдөж, үл ойлгогдох, зальтай нэгэн байхаар чармайж, өөрийгөө нийгмийн дээд давхаргад нэгтгэж, мундаг, алдартай хүн болох гэж хичээдэг. Тэд ямар ч хүмүүсийн дунд тун амархан шургалж, элдэв янзын башир арга, заль мэх, маш чадварлаг тактик ашиглаж чаддаг байж, хаа явсан газар нь өөрсдийг нь бишрэн мэндчилж, угтан авч байгаасай гэж хүсдэг; тэд хүмүүсийн шүтээн байхыг хүсдэг. Тэд тийм хүн байхыг хүсдэг. Энэ нь ямархуу зам бэ? Энэ бол чөтгөрүүдийн зам, ёрын муугийн зам юм. Энэ нь Бурханд итгэдэг хүний явдаггүй зам билээ. Хүмүүсийн хувийн итгэл үнэмшлийг луйвардаж, өөрсдийгөө шүтүүлж, дагуулахын тулд тэд Сатаны гүн ухаан, логикийг ашиглаж, нөхцөл байдал бүрд Сатаны явуулга, башир заль болгоныг ашигладаг. Энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн алхах учиртай зам биш; тийм хүмүүс аврагдахгүйгээр үл барам, Бурханы шийтгэлтэй тулгарна—үүнд өчүүхэн төдий ч эргэлзэж болохгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”).

Бурханы үг ёрын муу сэдэл, завхарсан зан чанарыг минь бүхэлд нь илчилсэн. Шинь ах үүрэгтээ хайхрамжгүй байж, халагдсаныхаа дараа шинэ үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулаагүй. Ажилдаа мэрийж, зарчимтай байлгүй, хүссэнээ хийж байсан. Ахын энэ зан авирыг би хэдийн тодорхой харсан ч гомдоохоос айгаад ая тал засаж, хэзээ ч тэр занг нь хэлж өгөөгүй. Ах ахиад л халагдаж, бүтэлгүйтлийнхээ талаар нөхөрлөхдөө надад сэтгэлээ уудлахад нь би асуудлынх нь талаар ярьж, Бурханы хүслийн талаар нөхөрлөж, өөрийгөө эргэцүүлж, Бурханд гэмшихэд нь туслах байсан юм. Тэгэх нь үнэндээ ахыг хайрласан, ахад тустай, сургамжтай хэрэг болох байв. Гэтэл би сайн хүний дүр эсгэн, баахан төөрөгдүүлсэн худал үг хэлсэн нь ахыг хуурч өөртөө татах гэсэн хэрэг биш үү? Ахыг бүтэлгүйтэхэд удирдагч шууд л харьцалт хийж, ахыг илчилсэн бол намайг харин халуун сэтгэлээр хандаж, сэтгэлийг нь зассан гэж ахыг санаасай гэж би хүссэн. Тэгвэл ах надад талархаж, намайг сайнаар бодох байв. Би “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга”, “Бусдын сэтгэлийг бодож эелдэг ярь, шулуун шударга байдал хүний дургүйг л хүргэнэ”, “Сайн найзынхаа санаанд нийцүүлэхийн тулд харсан болгоноо бүү хэл” гэх мэт шүтлэггүй хүмүүсийн материаллаг гүн ухааныг ашиглаж байжээ. Эд бүгд баримталж амьдрахад ёрын муу, хашир үгс, бас бүхэлдээ сатанлаг гүн ухаан. Шүтлэггүй хүмүүс бүгд сатанлаг логикт тулгуурлан харилцаж, ганц ч үнэн, чин сэтгэлийн үг хэлэхгүй, үргэлж зулгуйдсан, хоёр нүүртэй байдаг. Тэд бүгд хэлж байгаа бүхэндээ заль гарган дүр эсгэж, бусдыг танддаг. Гэхдээ Бурханы маш их үгийг уншсан удаан хугацааны итгэгчийн хувьд би үнэнд нийцэх ганц ч зүйл хэлж чадаагүй. Оронд нь яг л шүтлэггүй хүн шиг сатанлаг гүн ухаан ашиглаж, Сатаны гар хөл болж, улам зальжин, ов мэхтэй болсон. Үнэхээр өрөвдөлтэй! Энэ надад Бурханы үгийг санагдуулсан: “Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). “Чи хэдий чинээ Бурханы өмнө байна, төдий чинээ их туршлагатай болно. Хэрвээ чи дэлхий дээр адгуус мэт амьдарсаар л, аман дээрээ Бурханд итгэдэг дүр эсгэдэг боловч зүрх сэтгэл чинь өөр хаа нэгтээ байдаг бол, мөн одоо ч хорвоогийн амьдрах ухаанд суралцсаар байгаа бол урьдын бүх хөдөлмөр чинь талаар болох бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Туршлагын талаар). Олон жил итгэх хугацаандаа би үнэнийг олж авч, энгийн, үнэнч шударга хүн бололгүй, шашингүй хүний хэв маягтай зууралдсаар байсан. Ингээд үнэнийг хайрлаж, хүлээж авдаг хүн биш гэдгээ олж хараад, Бурханы өмнө очин залбирсан, “Бурхан минь, үг, үйлдэлд минь ямар ч хүний төрх алга. Би маш ёрын муу, зальжин юм байна! Би үнэхээр гэмшиж, сатанлаг, материаллаг гүн ухаанаар амьдрахаа болимоор байна.”

Үүний дараа энэ туршлага, сургамжийн ачаар бусадтай харилцах харилцаа бас үүрэгтээ би сонор сэрэмжтэй байж, хүмүүст тустай байдлаар ярихыг хэрэгжүүлж, зүгээр нэг зальжин ая тал засагч биш болж чадсан. Гэвч Сатан намайг маш гүн завхруулсан учраас ямар нэгэн зүйл хувийн ашиг сонирхлыг минь хөндвөл би өөрийн эрхгүй ахиад л ая тал засаж байв.

Дараа нь би видео бүтээх ажил дээр Чэнь ахтай ажиллаж байлаа. Ах өөрийн гэсэн хатуу бодолтой, ажлын талаар надаас хавьгүй илүү мэдэж байв. Өөрийгөө биеэ тоосон юу ч мэдэхгүй амьтан гэсэн сэтгэгдэл ахад төрүүлэхгүйн тулд би даруу байх ёстой юм шиг санагдсан. Иймээс үүргээ гүйцэтгэх явцад “Эв зохицол бол үнэт эрдэнэ; хүлцэнгүй байдал бол агуу чадвар” гэдэг үгийг хичээсэн. Заримдаа ахын ажилласан видео дээр зарим нэг асуудал, алдаа байгааг олж хараад би засахыг зөвлөдөг боловч ах миний хэлсэн зүйлсийг асуудал гэж үзэхгүй, зүгээр л шалтаг, санаа бодлоо хэлдэг байв. Хэдий би ахтай бүрэн санал нийлэхгүй байсан ч цаашаа яриад байвал бид мухардмал байдалд орох юм уу маргахад хүрч, бүх хүн намайг зөрүүд гэж хэлнэ гэж эмээсэн. Энэ талаар ингэж бодоод зүгээр орхидог байв. Гэтэл би залбирч, эрж хайхын оронд ахтай тийм маягаар хэдэн сар ажилласны үр дүнд бид энд тэндээ асуудалтай видео гаргасан. Дараа нь тэдгээр нь миний анх хэлсэн нөгөө л асуудлууд байсныг би ухаарч, бид тэр видеонуудыг ахиж хийх ёстой болсон. Чэнь ах сүүлд нь бие тоосон, зөрүүд байсан гээд халагдсан. Хэдий эцэст нь тэр видеонуудыг хийж дуусгасан ч гэсэн би зүрх сэтгэлдээ санаа амарч, тайвшраагүй. Надад тавгүй, буруутай санагдсан. Би өнгөц эвтэй байдлыг хадгалахын тулд үүрэгтээ үргэлж ая тал засдаг учраас бусдыг гомдоохоос эмээсэндээ зарчмыг баримталдаггүй байснаа олж харсан. Би жинхэнэ хамтрагч байгаагүй, Бурханы гэрийн видеоны ажилд садаа болж байсан. Надад үнэхээр аймшигтай санагдсан. Тэгтэл удирдагч ирж надтай яриад, багийг минь хуулж хаяад, “Чи ах, эгч нартай ажиллахдаа үнэний зарчмыг баримтлаагүй. Хэн нэгний санаа бодол буруу гэдгийг сайн мэдэж байсан ч зөрчилдөөнөөс зайлсхийж, дүр төрхөө хамгаалахын тулд тэднийг сохроор дагасан. Тэгснээр видеог ахиж хийхээр болж, ахиц дэвшилд саад болсон” гэв. Дараа нь удирдагч “Чи салхины аясаар хийсчих гээд байдгаа, үнэнийг эрж хайж, даруй шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн. Үүнийг сонсох надад хэцүү байсан. Дараагийн хэдэн өдөр би залбирч, энэ талаар эргэцүүлж, эргэцүүлэхэд минь туслах Бурханыг үгийг хайсан.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн үг харваас тун эелдэг, соёлтой, төлөв төвшин санагддаг. Антихристүүд зарчмыг зөрчсөн, чуулганы ажилд хөндлөнгөөс оролцож, саад учруулсан хэнийг ч илчилж, шүүмжилдэггүй, хараагүй царайлж, өөрсдийгөө бүх зүйл дээр өгөөмөр уужим гэж хүмүүст бодогдуулдаг. Хүмүүсийн завхрал, жигшүүртэй үйл бүрд энэрэнгүй, хүлээцтэй ханддаг. Тэд уурлаж бухимдах юм уу уурсан хилэгнэдэггүй, хүмүүс ямар нэг буруу юм хийж, Бурханы гэрийн ашиг сонирхолд халдсан байсан ч уцаарлаж, тэднийг буруутгадаггүй. Хэн ч ёрын мууг үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн хамаагүй, энэ нь өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт огтхон ч анхаардаггүй бөгөөд тэд үүнээс болж хэзээ ч хүмүүсийг гомдоохгүй. Тэд юунд хамгийн их санаа зовдог вэ? Хэдэн хүн өөрийг нь хүндэлдэг, зовж байхад нь хэдэн хүн өөрийг нь харж, биширдэгт л хамгийн их санаа зовдог. Хэзээ ч хий дэмий зовох ёсгүй гэж антихристүүд үздэг; тэд ямар зовлон зүдүүр туулж, ямар төлөөс төлж, ямар сайн үйл хийж, бусдад хэр халамжтай, хайхрамжтай, хайртай байх нь хамаагүй, энэ бүгдийг бусдын өмнө хийх ёстой, илүү олон хүн үүнийг нь харах ёстой байдаг. Тэгвэл ингэж авирладгийнх нь зорилго юу вэ? Хүмүүсийг өөртөө татах, өөрсдийн үйлдэл, зан авир, зан араншныг хүмүүсээр бишрүүлж, сайшаалгах. Энэхүү гаднах сайхан зан авираараа сайн хүний дүр төрхийг бүрдүүлэхийг оролддог антихристүүд ч байдаг бөгөөд ингэснээр илүү олон хүн тусламж хүсэн тэдэн дээр ирдэг… Тэдний үйлдэл нь хүмүүсийн зүрх сэтгэлд дан ганц хүндлэл төрүүлээд зогсохгүй, тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг. Антихристүүд Бурханы орон зайг эзлэхийг хүсдэг. Тэд эдгээр зүйлийг хийдэг нь ийм л зорилготой. Тэдний үйлдэл аль хэдийн эхний үр дүнгээ өгсөн нь илэрхий байна: Ялган таних чадваргүй энэ хүмүүсийн зүрх сэтгэлд антихристүүд нэгэнт байр эзэлсэн бөгөөд одоо антихристүүдийг хүндэлж, биширдэг хүмүүс байдаг, антихристүүдийн зорилго яг энэ байсан юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Аравдугаар хэсэг)”). Антихристүүд бол үнэхээр ёрын муу, жигшүүртэй, хуурамч дүр эсгэж, бусдын зүрх сэтгэлийг татахын тулд сайхан аашилж, сайхан үг хэлдэг, ингэснээр хүмүүс тайтгарах гэсэндээ тэдэнд дээр очдог гэдгийг Бурханы үг харуулсан. Энэ нь хүмүүсийг Бурханаас улам холдуулж, хүмүүсийн зүрх сэтгэлд антихристүүд Бурханы орон зайг эзэлдэг. Би яг тэгж авирлаж байснаа олж харсан. Ах эгч нар үүрэгтээ аливааг сөхөж ярин, бие биедээ туслах хэрэгтэй, гэтэл би дүр төрхөө л хамгаалах гээд хүнийг гомдоох бүхнээс зайлсхийсэн. Чэнь ахын видео хийх ажилд зарим нэг асуудал байгааг хараад үнэний зарчмыг баримтлаагүй, зүгээр л урсгалыг дагаж, сайн залуу байсан, үнэнийг хэрэгжүүлээгүй. Бүх хүнд өөрийгөө хэт биеэ тоосон биш, хүлээцтэй, хүнийг ойлгодог, энэрэнгүй гэж бодуулахыг хүссэн. Би харьцдаг бүх хүнээ сэтгэл хангалуун байлгахыг хүссэн, тэгснээр би тэдэнд таалагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлэх байв. Энэхүү өөдгүй зорилгодоо хүрэхийн тулд эерэг дүр төрхөө хадгалах гэсэн оролдлогодоо чуулганы ажлыг хүртэл оролцуулсан. Би үнэхээр аминч, ёрын муу байжээ. Би сайн залуу байснаараа антихристийн замаар явж байснаа Бурханы шүүлт, илчлэлээс олж харсан. Үүнийг ухаараад би маш буруутай санагдаж, дараа нь үргэлжлүүлэн өөрийгөө эргэцүүлсэн. Итгэгч байсан бүх үеэ эргээд бодоход би бусад хүнд үргэлж эелдэг загнаж, боловсон, сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан хэн нэгнийг харах бүрдээ тэднийг дуурайх гэж оролдож, ах эгч нарын оюун санаан дахь дүр төрхөө хамгаалахын тулд аядуу зөөлөн, найрсаг юм шиг санагдахыг хүссэн. Бусдын асуудлыг юм уу завхрал харуулж байгааг нь харсан ч тэднийг гомдоохоос айсандаа бараг юм хэлдэггүй байсан. Өмнө нь сайн мэдээний санваартан байхдаа үргэлж даруу байж, төлөв ярихыг ихэд хичээж, бусад хүн үүрэгтээ хэтэрхий хайнга хандаж, зарчимгүй байгааг хараад, үүнийг нь гаргаж хэлбэл тэднийг дарамтад оруулах вий, бусад хүн намайг муугаар бодох вий гэхээс айсандаа хайр энэрэл, туслах хүсэл гээчийнхээ улмаас үгээ болгоомжтой сонгож, эелдгээр тойруулж хэлдэг байлаа. Би хэзээ ч хэнийг ч шууд шүүмжилж, тэдэнд хийсэн зүйлийнхээ ноцтой байдлыг харахад нь тусалж байгаагүй, зүгээр л тойруугаар үг цухуйлгадаг байв. Хэн нэгнийг халж, нөхөрлөл хуваалцах ёстой болоход ингэх нь түрэмгий санагдаж, юу хэлэхээ хүртэл мэддэггүй байсан. Би өөрөө биш бусад хүнээр нөхөрлүүлэхийг үргэлж хүсэж, зүгээр л явж нуугддаг байв. Байр суурь, дүр төрхөө ийм маягаар хамгаалахын тулд би чадах бүхнээ хийж, ах эгч нар намайг хэзээ ч ихэрхдэггүй, нийцтэй байхад амархан гэдэг байв. Тэр байтугай намайг хүн чанар сайтай, бусдыг дарангуйлахгүй гэж бодож, намайг удирдагчийн албан тушаалд санал болгож байсан. Би өөртөө их маадгар байсан. Антихристүүд хүмүүсийг төөрөгдүүлж, урхидахын тулд өнгөн дээрээ сайхан аашилж, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг эзлэхийг оролддог. Би зүрх сэтгэлдээ яг ийм сэдэл, зорилготой байснаа ухаарсан. Би жигшүүрт сэдэл, завхарсан уг чанараа хэзээ ч эргэцүүлж байгаагүй, сайн залуу байхад буруу юм огт байхгүй юм шиг санагдсан. Бусдын сайшаал, дэмжлэгийг олж авч, магтаал хүртэхэд амархан байсан. Ингэж амьдрах сайхан санагдсан. Гэхдээ би одоо хамгийн нууц, далд байдлаар нэрд гарч, бусдыг хуурч, мэхлэн, антихристийн үүрэг гүйцэтгэж, Бурханы ажлыг хорлож байснаа ойлголоо.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь надад үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн. “Ямар нэгэн зүйл тохиолдоход үнэнийг хэрэгжүүлэхгүй байх чинь гэм буруу юм. Чамд дахиад ямар нэгэн зүйл тохиолдох үед үнэнийг хэрэгжүүлэхгүй хэвээр байдаг бол, ашиг сонирхол, нэрэлхүү зан, бахархлаа хамгаалахын тулд үнэнийг хаядаг бол энэ ямар зан авир вэ? Мууг үйлдэх явдал уу? Ямар ч үед үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэм буруу чинь улам олон болдог бол төгсгөл чинь хэдийнээ тодорхойлогдсон байдаг. Бүх гэм бурууг чинь нийлүүлээд сонголт, эрэлхийлдэг зүйл, субьектив хүсэл, мөн аливааг хийхдээ явсан чиглэл, сонгосон зам дээр чинь нэмбэл—энэ бүгдийг нэмбэл төгсгөлийг чинь тодорхойлох боломжтой: Чамайг там руу хаях ёстой, энэ нь чи шийтгүүлнэ гэсэн үг. Үүнийг та нар ялихгүй зүйл гэх үү? Бүх гэм бурууг чинь нийлүүлбэл муу үйлийн цуглуулга болох тул чи шийтгүүлнэ—Бурханд итгэдэг боловч үнэнийг хүлээн авдаггүй байх үед эцсийн үр дагавар нь ийм байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”). Би үргэлж сайн залуу байж, үнэнийг хэрэгжүүлдэггүй, бусадтай хамтран ажиллахдаа чуулганы ажлыг байнга хохироодог байсан нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татах гэсэн ёрын муу сэдлээс улбаатай. Энэ нь бүхэлдээ ёрын муу байж. Хэрвээ би тэр замаар явсан бол эцэст нь Бурханд таягдан хаягдаж, шийтгүүлэх байсан. Бурханы үгээс би Бурханы зөвт зан чанар, бас үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурхан яаж жигшдэгийг мэдрээд даруй гэмшиж, үнэнийг эрж хайж, ая тал засдаг зан чанараа шийдвэрлэхийг хүссэн.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болно. Бурхантай хэвийн харилцаа тогтоохын тулд бүх зүйл Бурханы үгэнд үндэслэсэн байх ёстой бөгөөд Бурханы үг болон Бурханы шаарддаг зүйлийн дагуу үүргээ биелүүлж чаддаг байх ёстой, мөн үзэл бодлоо залруулж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгох үедээ хэрэгжүүлэх ёстой, юу ч тохиолдлоо гэсэн Бурханд дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханд залбирч, эрж хайх ёстой. Ийнхүү хэрэгжүүлснээр Бурхантай хэвийн харилцаагаа хадгалж чадна. Үүргээ зохистой биелүүлэхийн зэрэгцээ бас Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод ашиггүй зүйл хийхгүй, ах эгч нарт тусгүй юу ч хэлэхгүй байх баталгаа гаргах ёстой. Ядаж л мөс чанартаа сэвтэй юм хийхгүй, ичгүүртэй юм яавч хийхгүй байх ёстой. Ялангуяа, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг зүйл яавч хийхгүй байх ёстой бөгөөд чуулганы ажил, амьдралыг үймүүлдэг юу ч хийхгүй байх ёстой. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, аминч, жигшүүртэй юм хийлгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, өөрийгөө үргэлж эргэцүүлж чаддаг байх ёстой. Ийм маягаар чи үргэлж Бурханы өмнө амьдарч чадна, Бурхантай харилцах харилцаа чинь тун хэвийн болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?). “Үүргээ биелүүлдэг бүх хүний хувьд, үнэний талаарх ойлголт нь хэчнээн гүн гүнзгий, эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэний бодит байдалд орох хэрэгжүүлэлтийн хамгийн энгийн арга зам нь бүх зүйл дээр Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр, байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь хүний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы хүсэл, чуулганы ажлыг бодолцон, эдгээр зүйлийг эн тэргүүнд тавих ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Хэсэг хугацаанд ингэж хэрэгжүүлэх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил, гүйцэтгэх ёстой үүргээ эн тэргүүнд тавьж чаддаг байх ёстой. Хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа чи энэ нь биеэ авч явах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, жигшмээр, олхиогүй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Үнэнийг эрж хайж, Бурханы талд зогсдог, хувийн хүслээ орхиод, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг хүмүүс хүний төрхийг амьдран харуулж байгаа, бас бусадтай хэвийн харилцаатай байж чадна. Дараа нь би аливаа нөхцөл байдалд Бурханы гэрийн ашиг сонирхлыг эхэлж бодолцохыг хэрэгжүүлж эхэлсэн, бас бүх зүйл дээр Бурханы хүслийг биелүүлэхийг хичээсэн. Хэсэг хугацаанд ингэсний дараа өдөр тутамдаа, үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлэх маш олон боломж байгааг олж харсан. Жишээ нь нэг цуглаан дээр зарим хүн хоосон сургаал ярьж, сэдвээсээ хазайгаад эсвэл хэн нэгэн утгагүй юм ярьж, цуглааны цагийг сунжруулж, энэ нь манай чуулганы амьдралыг хохироосон ч багийн удирдагч үүнийг засах гэж оролдохгүй байгааг анзаараад, эхэндээ юу ч хэлэхийг хүсээгүй ч бага зэрэг буруутай санагдаж, дахиад л ая тал засаж байгаагаа мэдээд, даруй залбирал хэлж, цуглааны төгсгөлд анзаарсан асуудлаа гарган хэлж, шийдэл санал болгосон. Өөрийгөө хаяж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах нь надад үнэхээр амар амгалан авчирсан. Бас миний сайн таньдаг нэг ах халагдсан юм, тэгээд надад хэлэхдээ үүрэгтээ үр дүн гаргахгүй байж, ая тух хайж, овжин байснаас боллоо гэсэн. Эхлээд би ахын сэтгэлийг засаж, өөрийгөө сайнаар бодуулахыг хүссэн ч дараа нь үнэнийг хэрэгжүүлэх ёстойгоо ухаарсан. Иймээс би Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, энэ ахад сургамж авахад нь туслахын тулд юу хэлэх ёстойгоо тайван бодож үзээд, өмнөх харилцаагаа бодлоо. Ах ая тух хүсдэг нь үүрэгт нь тун илэрхий байсан. Үүрэгтээ ханддаг хандлагад нь байгаа асуудлынх нь талаар би ний нуугүй хэлээд Бурханы зарим нэг холбогдох үгийг ахад явуулсан. Дараа нь ах надад талархаж, тэр бүхэн өөрт нь тусалсан гэсэн. Ингэсний дараа би маш тайван, асар амар амгалан болсон.

Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөл, Бурханы үгийн шүүлт, илчлэл надад хэрвээ би Сатаны материаллаг гүн ухаанаар амьдарсан бол улам овжин болж, хүн байх үндсэн утга учрыг алдах байсныг, тэгвэл бусдыг ч, өөрийгөө ч хохирооно гэдгийг харуулсан. Бас би Бурханы үг, үнэний зарчмаар амьдрах нь хүн чанартай, сайн хүн байх цорын ганц зам гэдгийг ухаарсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Илүү сайн гэрчлэгч байж сурах нь

Чимээгүй, Хятад Өнгөрсөн жилийн 6-р сард би усалгааны санваартнаар сонгогдоод, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн...

Leave a Reply