“Хайрын” цаана оршдог зүйл

2022-01-21

Чен Ян, Хятад

Би итгэгч болохынхоо өмнө “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна”, “Сайхан үг дүн өвлийг дулаацуулдаг, хатуу үг халуун зуныг хүйтрүүлдэг” гэдэг нь бүгд дагаж амьдрах үг гэж боддог байлаа. Тэгээд хэний ч дутагдлыг хэзээ ч хэлж өгөлгүй, үг, үйлдэлдээ үргэлж бусдын сэтгэлийг бодолцож, хүндрэл бэрхшээлийг нь ойлгодог байсан. Найз нөхөд, ангийнхан гээд бүгд надад талтай байлаа. Би бусадтай тийм эв эетэй байдагтаа сэтгэл хангалуун байсан. Итгэдэг болсныхоо дараа ч энэ хандлагаа баримталж, ах эгч нараас олж харсан ямар ч асуудлаа бас хэзээ ч хэлж өгдөггүй байсан юм. Хэн нэгэн завхралд амьдардгаасаа үүдээд чуулганд хор хөнөөл учруулж байгааг харах үедээ ч бас л хэлдэггүй байсан. Бусдад хүлээцтэй, өршөөнгүй, хайр энэрэлтэй байснаар би сайн хүн байгаа мэт санагддаг байлаа. Дараа нь Бурхан намайг шүүж, гэсгээгээд, “хайрын” минь цаана ёрын муу санаа нуугдаж байсныг ухааруулсан юм. Би жинхэнэ сайн хүн огт байгаагүй, аминчхан, жигшүүртэй, зальхай байж, сайн хүний дүр эсгэж байснаа олж харсан. Бурханы шүүлт, үгийнх нь удирдамжийн ачаар л би яаж сайн хүн байхыг сурсан юм.

2018 оны 7-р сард, намайг чуулганы удирдагчаар ажиллаж байхад энэ нь эхэлсэн юм. Видео хийхээр ажиллаж байсан Лиу эгч үүрэгтээ хайхрамжгүй, үргэлж залхуурдаг, ямар ч хариуцлагын мэдрэмжгүй гэдгийг би олж мэдсэн. Тэгээд цуглаан дээр Бурханы холбогдох үгийг олж, зарим нэг энгийн нөхөрлөл хийж, эгч ч үүрэгтээ хайхрамжгүй байдгаа хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөхийг хүссэн. Гэхдээ дараа нь эгч бас л хайнга хэвээрээ байлаа. Эгч үүрэгтээ хандах хандлагаа өөрчлөхгүй бол энэ нь ажлын үр ашигт нөлөөлөх нь лавтай, бас өөрийнх нь амийн оролтод ч тусгүй гэж би бодсон. Эгчийн байдал, зан авир, үүргээ тийм маягаар биелүүлэхийн үр дүнг илчилж, тодорхой нөхөрлөх хэрэгтэй мэт санагдсан. Ингэснээр эгч асуудал ноцтой байгааг олж хараад, амжиж өөрчлөгдөж чадах байлаа. Гэхдээ дараа нь, “Асуудлыг нь дэлгэвэл эгч хүлээн зөвшөөрч чадах болов уу? Намайг хайр энэрэлгүй байж, өөрийг нь хүнд байдалд оруулж байна гэх болов уу? Эцэстээ эгч надад хорсож, миний эсрэг эргэвэл эв эетэй байхад хэцүү болно. Больж үзье. Энэ тухайд тийм ний нуугүй байх дэмий. Бага зэрэг хэлж өгье. Байр байдлаа олж харахад нь энэ хангалттай. Тэгснээр эгчид тийм ч ичгүүртэй байхгүй, бас бидний харилцаа хэт эвгүй болохгүй” гэж бодогдлоо. Иймээс би үүнийг зүгээр л хальт дурдаад, “Бид хайнга байдлаа шийдвэрлэхгүй бол үүргээ сайн биелүүлэх ямар ч аргагүй. Үүрэг биелүүлэх энэ боломж ховор учраас үүнийг бид нандигнах ёстой” гэж хэллээ. Эгч үүргээ хайнга биелүүлсээр л байсан, энэ нь видео хийхэд маань саад болоод зогсохгүй бусад ах эгчид бас муу нөлөө үзүүлсэн юм. Бусад нь огт яаралгүй, үүрэгтээ удаан ажиллаж эхлэн, тулгарсан асуудлаа шийдвэрлэхээр шаргуу ажилладаггүй болсон. Лиу эгч нэг эгчид засуулж, харьцуулчхаад гэмшиж, өөрчлөгдөөгүй. Үүнд би сандарч, “Лиу эгч хайхрамжгүй байдаг талтай. Тэгээд огт өөрчлөгдсөнгүй. Эгчийн гараас юу ч гарахгүй юм. Зарчмын дагуу эгчийг халах учиртай, гэхдээ шууд тэгээд л халчих юм бол эгч намайг ямар ч хайр, тэвчээргүй, хүн чанараар дулимаг гэж хэлж магад” гэж бодлоо. Үүнийг тунгаасныхаа дараа Лиу эгчийг халалгүй, өөр үүрэгт шилжүүлэх гээд үзэх сонголт хийсэн. Тэгснээр эгч намайг муугаар бодохгүй, хайр энэрэлтэй хүн гэж үзсээр байх байлаа. Иймд би дараа нь, Лиу эгч халагдвал сөрөг болж, сэтгэлээр унана гэдгээр шалтаглаад эгчийг видео бүтээх дүрс бичлэг эмхлэх ажил хийлгэхээр зохицуулсан. Гэхдээ эгч өөрийнхөө талаар ямар ч бодит ойлголтгүй байсан учир бүр ч илүү сахилга батгүй, хааш яаш боллоо. Тэр ч бүү хэл сүнслэг үйл ажиллагаан дээрээ хойрголж эхэлсэн шүү. Үүрэгтээ ачаа үүрдэггүй учраас эгчийн дүрс бичлэгүүд замбараагүй болж, бэлтгэснийх нь дараа бусад нь цэвэрлэх ёстой болдог байлаа. Нэг удаа эгч бүр нэн чухал дүрс бичлэгийг санамсаргүй устгачихсан.

Удирдагч маань энэ талаар олж мэдээд, намайг үүргээ биелүүлж, үнэнийг хэрэгжүүлэлгүй өөрийнхөө дүр төрх, байр суурийг хамгаалаад, эцэстээ үүгээр чуулганы ажил хохироолоо гээд надтай харьцсан. Үүнийг сонсоод сэтгэл эмтэрсэн шүү. Үүнд би туйлын их гутарсан. Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь аливааг ингэж хийхийн уг чанарыг мэдэхэд минь тус болсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл л байдаг; үнэн тэдний амь болоогүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хулчгар, ойлгомжгүй ярьдаг, юм ойлгодоггүй, хэлж зүрхэлдэггүй гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна гэсэн үг. Нэг нь зальхай зан чанар. ‘Би үнэнийг хэлбэл надад ямар ашигтай вэ? Үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид яаж эвтэй байх билээ?’ хэмээн чи эхлээд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. ‘Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш’ гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ. Эдгээр завхарсан зан чанар чиний бодлыг хянаж, гар хөлийг чинь хүлж, амыг чинь хянадаг. Зүрх сэтгэлдээ нэг юм хэлэхийг хүсэх үед үг аман дээр чинь очлоо ч үүнийгээ чи хэлдэггүй. Аль эсвэл хэллээ гэхэд үг чинь тойруу байж, булзах зай үлдээдэг—чи тийм ч тодорхой ярьдаггүй. Бусад нь чамайг сонссоныхоо дараа юу ч мэдэрдэггүй бөгөөд чиний хэлсэн үг асуудал шийдвэрлээгүй байдаг. ‘За, хэлчихлээ. Миний мөс чанар минь тайвширч, хариуцлагаа биелүүллээ’ гэж дотроо боддог. Үнэндээ чи хэлэх ёстой бүхнээ хэлээгүй, хэлсэн зүйл чинь ямар ч үр нөлөө үзүүлээгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд учирсан хохирол тэр хэвээрээ байгааг зүрх сэтгэлдээ мэддэг. Чи хариуцлагаа биелүүлээгүй, гэсэн атлаа хариуцлагаа биелүүлсэн, эсвэл болж байгаа зүйл чамд тодорхойгүй байсан гэж хэлдэг. Энэ үнэн үү? Чи үнэхээр ингэж боддог гэж үү? Тэгвэл чи сатанлаг зан чанартаа бүрэн захирагддаг бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үг аминчхан, зальхай зан чанарыг минь яаж илчилснийг хараад би ичсэн. Тэгээд Лиу эгч үүрэгтээ хайнга хандаж, шүүмжлүүлснийхээ дараа өөрчлөгдөхгүй байгаа гэдгийг ухаарлаа. Гэтэл би, эгч намайг сайхан сэтгэлгүй гэж хэлэх вий гэж айсандаа эгчийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа хамгаалах гээд л асуудлыг нь ердөө маш болгоомжтой хэлж өгсөн. Улмаар энэ нь Лиу эгчид тус бололгүй, видео хийхийг маань саатуулсан юм. Эгчийг үүргээс нь халахыг зарчим шаардаж байсан ч би сайн, хайр энэрэлтэй хүн шиг харагдахыг хүссэндээ эгчийг халаагүй. Оронд нь эгчээр видеонд дүрс бичлэг бэлтгүүлж, энэ нь чуулганы ажлыг үнэхээр хорлосон. Би бусдын зүрх сэтгэл дэх байр суурийнхаа төлөө ах эгч нарыг муу газарт дуртайяа байрлуулж, чуулганы ашиг сонирхлыг хохироосон юм. Үүнийг яалаа гэж сайн хүн гэх юм бэ? Энэ нь аминчхан, жигшүүртэй, зальхай, хорон муу явдал байсан. Бурхан үүнд ой гутахгүй яах юм бэ? Дараа нь бид цаг алдалгүй Лиу эгчийг үүргээс нь халлаа. Би Бурханы үгийг эгчтэй нөхөрлөж, үүрэг дэх зан авирыг нь илчилсэн. Хэсэг хугацааны дараа эгч үнэнийг эрж хайснаар өөрийгөө бага зэрэг мэддэг болж, байдлаа өөрчилж чадсан даа. Тэгээд үүргээ эргэн биелүүлж, нэг баг ахлахаар сонгогдсон. Энэ мэдээг сонсоод би эгчийн төлөө чин сэтгэлээсээ нэлээд их баярласан ч бас ичиж, харамссан. Урьд нь би өөрийнхөө байр суурийг хамгаалах талаар л анхаарч, үнэнийг хэрэгжүүлээгүйгээс үүдэн эгчийн амийн өсөлт саатаж, бас Бурханы гэрийн ажилд хор хохирол учирсан. Энэ нь ёрын муу байсан юм! Тэр үеэс хойш би бусдыг болон Бурханы гэрийн ажлыг хохироон барин бялдууч хүн байж болохгүй гэдгээ мэдсэн. Гэхдээ үнэнийг хэрэгжүүлэх цаг болоход би бас л өөрийн мэдэлгүй завхралдаа боогдсон юм.

2020 оны 10-р сард, Линь эгч хэв чанараар дулимаг учраас усалгааны үүрэгт байхдаа үр дүн гаргахгүй байсныг ухаарсан учир эгчийг өөр үүрэгт шилжүүлэх гэж байлаа. Эгч үнэхээр биеэ тоож, бусадтай санал зөрөлдөх үедээ зарчмыг эрж хайхын оронд бусдыг үгэндээ оруулахыг хүсдэг гэдгийг дараа нь олж мэдсэн. Тэгээд, “Биеэ тоосон зан чанарыг нь шийдвэрлэхгүй бол эгч хэзээ ч бусадтай хамт сайн ажиллахгүй, бас гүйцэтгэдэг ямар ч үүрэгтээ сайн байхгүй. Тэр нь эгчид ч, Бурханы гэрийн ажилд ч сайнгүй. Энэ асуудлынх нь талаар эгчтэй ярилцах хэрэгтэй. Чадах чинээгээрээ сайн нөхөрлөе” гэж бодсон. Гэхдээ дараа нь эгчтэй нөхөрлөхдөө, “Би тантай танилцсанаасаа хойш биеэ тоодог асуудалтайг тань олж мэдлээ. Та бусдын саналыг хүлээн авч, бусадтай сайн хамтран ажилладаггүй, энэ нь таны үүрэг дэх үр дүнд нөлөөлдөг юм байна” гэсэн. Тэгээд, “Та энэ талаар юу гэж бодож байна?” гэж асуулаа. Намайг асуумагц Линь эгч гутарсан байртайгаар, “Бусадтай сайн хамтран ажилладаггүй гэхээр би ямар ч үүрэгт сайн байхгүй гэсэн үг. Би хэсэг хугацаанд үүргээ хойш тавиад, өөрийгөө эргэцүүлмээр байна” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би, “Эгч жаахан тааруу нөхцөлд байна. Асуудлыг нь илчилж, задлан шинжлэх юм бол намайг дэндүү хатуудуулж, албаар өөрийг нь онилж байна гэж бодох болов уу? Эгч намайг цэвдэг, хайр энэрэлгүй гэж хэлж болно. Тэгвэл явахынхаа өмнө миний талаар онцгүй сэтгэгдэлтэй болж магад. Би хэт илэн далангүй байлгүй, эгчид зүгээр л бага зэрэг урам өгье. Асуудлынх нь талаар товчхон хэлье, тэгэхэд хангалттай байх биз. Эгч эргэцүүлж байхдаа мэдлэгтэй болоод, өөрчлөгдөж чадах байх. Тэгвэл өш хорсол үлдэхгүй, бас эгч намайг чуулганы удирдагчийн хувьд хайр энэрэлтэй, хүлээцтэй гэж үзнэ” гэж бодлоо. Иймээс би дууны өнгөө өөрчилж, эгчийг тайтгаруулан, “Үнэндээ үүргээ ингэж өөрчлөх нь ч бас Бурханы хайр юм. Та өөр дээрээ ажилласаар байж болно. Хэсэг хугацааны дараа биеэ тоодог тань засарвал усалгааны үүрэгтээ эргээд ирж болно. Бид үүнд зохистой хандах ёстой” гэж хэлсэн. Дараа нь хүмүүсийг уриалж, тайтгаруулдаг Бурханы үгийг олж нөхөрлөтөл эгч сонсонгоо царайн дахь зовнил нь ариллаа. Тэгээд тэр цагаас хойш үүргээ сайн биелүүлж, сайжрахаар мэриймээр байна гэсэн.

Гэртээ харьсныхаа дараа би ч гэсэн тэгж бодож байсан. Бас, “Тийм маягаар тайтгаруултал эгч дорхноо сөрөг биш болсон, гэхдээ завхарсан зан чанарынхаа талаар бодит мэдлэг олж аваа болов уу? Үүргийг нь солилоо гээд эгчид ер нь өөрчлөгдөх нэг их урам өгсөн болов уу? Эгч хэд хоноод өөр үүрэгт шилжиж байгаа. Адилхан асуудал дахиад гарвал эгчийн үр ашигтай байдалд шууд нөлөөлөх биш үү?” гэж бодогдсон. Би түгшээд байсан учраас цуг ажилладаг Фан эгчийнхээ бодлыг асуулаа. Эгч надад, “Линь эгч завхарсан зан чанарынхаа талаар бодит ойлголтгүй гэдэгтэй би санал нэг байна. Эгч ажилд учруулсан хор хохирлынхоо төлөө мэдэгдэхүйц харуусаж, өртэйгөө мэдрэхгүй байна. Үүргээ биелүүлмээргүй байна гэхийг нь сонсонгуутаа л та эгчийг шууд тайтгаруулсан, гэхдээ биеэ тоосон байдал, бусадтай сайн ажиллаж чаддаггүйнх нь уг үндсийг тийм ч тодорхой нөхөрлөөгүй юм байна. Энэ нь эгчийн цаашдын эргэцүүлэл, оролтод тус болохгүй” гэлээ. Фан эгч цааш ярихдаа, “Таныг мэддэг болсон энэ хугацаанд, та надад ‘асрагч’ шиг санагдсан” гэсэн. Намайг ингэж хэлэхийг нь сонсоод би инээх ч хэцүү, уйлах ч хэцүү байлаа. Эгч ер нь намайг яаж тэгж тодорхойлж чадав аа гэж гайхсан. Эвгүйцэхийг минь хараад, эгч үүнийгээ яаран тайлбарлахдаа: “Ах эгч нарыг завхралаас болж үүрэгтээ нөлөөлөх болгонд нь та тайтгаруулахаар ирээд, тэднийг илчлэх ганц ч баримт хэлж зүрхэлдэггүй. Та тэднийг шийтгэлгүй өнгөрүүлж байна. Энэ нь тэдний аминд ашиггүй шүү дээ. Би чуулганы нэлээд олон удирдагчтай ажиллаж байсан ч тан шиг удирдагч хэзээ ч харж байгаагүй…” гэсэн. Гэхдээ эгчийн хэлсэн үг байнга миний асуудал байж ирсэн нэг зүйлийг үнэхээр онож хэлсэн. Энэ нь надад урьд нь тохиолдсон зарим зүйлийг санагдуулсан юм. Урьд нь нэг удаа миний талаар өөр нэг эгч ингэж хэлж байсан. Тэгээд, “Би хэсэг хугацаанд тантай цуг ажиллалаа, гэхдээ та хэзээ ч, ямар ч асуудал, дутагдлыг минь дурдаж байгаагүй. Тэр талаар надад үнэндээ хэзээ ч тусалж байгаагүй” гэсэн. Энэ хоёр эгчийн намайг үнэлсэн үнэлгээнд би үнэхээр шаналж, буруутайгаа мэдэрсэн юм. Би нэг хэсэг бусадтай хамт ажилласан ч үнэхээр тус болох зүйлээр тэднийг хэзээ ч хангаж байгаагүй. Яагаад би ямар ч ах эгчийн дутагдлыг хэлж өгөхөөс дандаа айдаг байв аа? Би эрж хайн, Бурханд залбираад, “Хүндэт Бурхан минь, би ихэвчлэн гомдоох вий гэж айгаад, хэний ч асуудлыг хэлж өгч зүрхэлдэггүй. Тийм маягаар хүмүүс юу ч сурч чаддаггүй. Хүндэт Бурхан минь, би ийм хүн баймааргүй байна, гэхдээ асуудлын уг үндсийг ойлгохгүй юм. Өөрийгөө мэдэж, энэ сургамжийг авахад минь намайг замчилж туслаач” гэлээ.

Дараа нь эв эе үүсгэдэг антихристүүдийг илчилсэн Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. Энэ нь надад тус болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чуулганы зарим удирдагч ах эгч нар нь үүргээ хайнга, хааш яаш гүйцэтгэж байгааг хараад зэмлэх ёстой байтал зэмлэдэггүй. Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хүргэхийг нь харсан ч гомдоохгүйн тулд хараагүй царайлдаг. Тэдний жинхэнэ зорилго, зорилт бол бусдын сул талыг бодолцож үзэх явдал биш. Тэд сэтгэлдээ сайн мэддэг: ‘Хэрвээ би энэ хэвээр явж, хэнийг ч гомдоохгүй бол тэд намайг сайн удирдагч гэж бодно. Тэгээд миний талаар сайнаар бодож, намайг өндрөөр үнэлнэ. Би тэднээр хүлээн зөвшөөрөгдөж, тэдэнд таалагдана.’ Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирсан ч, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт хэчнээн их саатсан ч, чуулганы амьдрал нь хэр их үймсэн чтэд сатанлаг гүн ухаантай зууралдаж, хэнийг ч гомдоодоггүй. Тэд хэзээ ч өөрсдийгөө зэмлэдэггүй; сайндаа л тэд зарим асуудлыг хальт дурдаад л дараа нь орхичихдог. Үнэнийг нөхөрлөдөггүй, бусдын асуудлын мөн чанарыг ч хэлж өгдөггүй, хүмүүсийн байр байдлыг бүр ч задлан шинжилдэггүй. Тэд хүмүүсийг үнэний бодит байдалд ороход залж чиглүүлдэггүй бөгөөд Бурханы хүсэл юу болох, хүмүүсийн үргэлж үйлддэг буруу үйл, эсвэл хүмүүсийн илчилдэг янз бүрийн завхарсан зан чанарыг хэзээ ч ярилцдаггүй. Тэд иймэрхүү бодит асуудлыг шийдвэрлэдэггүй; оронд нь бусдын сул тал, сөрөг байдал, тэр ч бүү хэл хэнэггүй, хааш яаш байдлыг ямагт өөгшүүлдэг. Энэ хүмүүсийн зан авирыг зохих ёсоор тодорхойлолгүй байнга явуулсаар байдаг, яг үүнээс нь болоод л ихэнх хүмүүс: ‘Манай удирдагч ээж шиг маань байдаг. Бидний сул талыг Бурханаас ч илүү ойлгодог. Бидний биеийн хэмжээ Бурханы шаардлагад хүрэхэд дэндүү өчүүхэн байж магадгүй ч бид удирдагчийнхаа шаардлагыг л биелүүлэх хэрэгтэй; удирдагчаа дагаснаар бид Бурханыг дагаж байгаа. Удирдагчийг маань Дээрх халах өдөр ирвэл бид дуу хоолойгоо сонсгоно; Дээрхийн халахыг нь болиулж, удирдагчаа авч үлдэхийн тулд Дээрхтэй зөвшилцөж, шаардлагаа хүчээр хүлээн зөвшөөрүүлнэ. Ингэж бид удирдагчдаа шударгаар хандана’ гэж боддог. Хэрэв хүмүүс ийм бодол өвөрлөж, удирдагчтайгаа иймэрхүү харилцаатай, иймэрхүү сэтгэгдэлтэй байж, зүрх сэтгэлдээ удирдагчдаа найдаж, түүнийг хүндэлж, биширч, хайрлах мэдрэмжтэй болсон бол удирдагчид ямар санагдах учиртай вэ? Хэрэв энэ асуудал дээр тэд өөрсдийгөө хэсэг зэмлэн хэсэг тавгүйтэж, Бурханд өртэйгөө мэдэрч байгаа бол бусдын зүрх сэтгэл дэх өөрсдийн байр суурь, дүр төрхөд анхаарах ёсгүй. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг бий болгож, Бурханыг хүмүүсээр агуу гэж хүндлүүлэхийн тулд Бурханыг гэрчилж, өргөмжлөх ёстой. Ингэснээр л тэдний зүрх сэтгэл үнэхээр амар амгалан байх бөгөөд тийнхүү үйлддэг хүн бол үнэнийг эрэлхийлдэг хүн мөн(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Антихристүүд хүмүүст тал засаж, бусдын зүрх сэтгэлд байр сууриа олохын тулд хүмүүсийг гомдоодоггүй, бас бусдын завхралыг илчилдэггүй гэдгийг би Бурханы үгийн илчилсэн зүйлээс ухаарсан. Би яг тийм байсан биш үү? Ихэнхдээ, би бусдыг үнэнтэй нийцэхгүй, Бурханы гэрийн ажлыг хохироож болох зүйл хийж байгааг хараад тэдний сэтгэлд байгаа халамжтай, ухаалаг хүний дүр төрхөө сүйтгэхээс айсандаа асуудлын мөн чанарыг хэлж өгч зүрхэлдэггүй байсан. Тийм болохоор бодит асуудлыг тойруулж, бусдын завхрал, сул талыг байнга өөгшүүлдэг байж. Би бусдын зүрх сэтгэл дэх байр сууриа хамгаалахын тулд хүмүүсийг төөрөлдүүлж, хуурамч эелдэг зангаар эв эе үүсгэдэг байсан. Энэ нь ах эгч нарын амийн оролт, Бурханы гэрийн ажилд хортой байлаа. Би тэдэнд туслаагүй ч, тэд миний талаар ам сайтай хэвээр байсан. Ингэснээр би бас ах эгч нарыг өөрийнхөө өмнө авчирч байсан биш үү? Миний үйлдэл мөн чанартаа антихристийнхээс юугаараа ялгаатай юм бэ? Үүнийг ухаараад би өөрийн эрхгүй маш их айсан. Бурхан намайг бусдын амийн оролт дахь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж, асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайж, өөрийгөө үнэхээр мэдээд, Бурханд гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагдаг гэсэндээ удирдагчийн албан тушаалд өргөсөн байсан. Гэтэл оронд нь би замын дээрэмчин шиг аашилж, бусдын дунд тал засаж, хөлөө олохын тулд жигшүүртэй арга ашигласан. Энэ нь яг антихристийн хийх зүйл байсан биш үү? Хүмүүсийг нь булаацалдан Бурхантай тулалдаж байсан минь Бурханы зан чанарт ноцтой халддаг! Бялдууч хүн байхын мөн чанар, үр дүн хэчнээн аймаар гэдгийг, бас өөрчлөгдөхгүй бол таягдан хаягдаж болно гэдгээ би олж харсан. Үүнийг ухаараад, Бурханы өмнө очин залбирч, “Өө Бурхан минь, би огт сайн хүн биш, зүгээр л таалалд нийцэхийг хүсдэг хүн гэдгээ одоо ухаарч байна. Би ах эгч нараа төөрөлдүүлж, хуурахын хажуугаар бусдын зүрх сэтгэл дэх дүр төрхөө хамгаалах гэж үргэлж хичээж байдаг. Үүнд ой гутдагийг тань одоо ухаарлаа. Өө Бурхан минь, би Танд гэмшиж, өөрийгөө орхиж, бялдууч хүн байхаа болимоор байна” гэсэн.

Дараа нь, Фан эгч бид хоёр Линь эгчийн асуудлын талаар нэмж ярилцсан. Дараа нь эгчид нөхөрлөл хийхээр явлаа. Бид эгч биеэ тоож, өөрийн бодлыг тулгадаг явдлын илэрхийллийн тухай ярьсан. Тэгээд биеэ тоож амьдрахын ноцтой үр дагавар, оролт, хэрэгжүүлэлтийн замыг хөндсөн Бурханы үгийг оллоо. Үнэний нөхөрлөлийн маань дараа эгч унтууцаагүй. Бас миний төсөөлсөн шиг эмзэг ч байгаагүй. Эгч, “Миний асуудлын тухайд та хоёрын түмэн зөв. Одоогоос би биеэ тоосон зан чанараа шийдвэрлэхэд анхаарна” гэж чин сэтгэлээсээ хэллээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би маш их баярласан. Хүмүүст үнэний дагуу хандаж, тэднийг Бурханы өмнө аваачих нь үнэхээр жинхэнэ хайр, сайхан сэтгэл мөн гэдгийг олж харсан шүү. Би ах эгч нарт хайр энэрэлтэйгээр туслах гэдэг нь сануулга өгч, бас уриалж, дэмжиж, тэтгэж, завхралынх нь талаар хэт ний нуугүй биш байх явдал гэж боддог байсан. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөх гээд зовж, сөрөг болно гэж боддог байлаа. Үнэхээр хайр энэрэлтэй байх гэдэг нь үнэн болон Бурханы үгийн дагуу бусдын завхрал, бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах явдал гэдгийг одоо ухаарч байна. Дэмжиж, тэтгэх нь нэг арга барил, гэхдээ тэднийг засаж, харьцах нь бас нэг арга барил шүү дээ. Жишээ нь, заримдаа хүн тодорхой нэг талаар ноцтой завхралтай байгаад, маш их нөхөрлөлийн дараа өөрчлөгдөхгүй байх үед үр дагаврынх нь мөн чанар, уг үндэс, ноцтой байдлыг бүгдийг нь Бурханы үгийн дагуу задлан шинжлэх хэрэгтэй, тэгснээр тэд өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээр Бурханы өмнө очих ёстой болдог. Тэгээд үнэхээр гэмшиж чаддаг. Энэ нь л үр дүнд хүрэх арга юм. Миний бусдыг хайрлах хайр гэгч ертөнцийн гүн ухаанд үндэслэсэн байж. Үүнд өөрийн минь булай сэдэл агуулагдаж байсан. Би зүгээр л бусдын сэтгэл дэх өөрийн дүр төрхийг хамгаалахыг хүссэн. Би бусдын аминд хариуцлага хүлээхгүй байсан. Тэгээд үнэхээр хайр энэрэлтэй байх ямар ч боломж байгаагүй. Үүнийг ухаараад маш их ичиж, алдаатай хэрэгжүүлэлтээ залруулахад бэлэн болсон.

Дараа нь, би бусдын алдаа, завхралыг олж илрүүлээд, тэднийг илчлэх хэрэгтэй болох үед ганц шударга үг хэлэхэд яагаад тийм хэцүү байсан тухай бодож эхэллээ. Би амандаа ус балгачхаад, ам нээх аргагүй байгаа мэт байсан. Заримдаа аман дээр үг гарч ирэхээр нь залгичхаад, эвтэйхэн юм хэлдэг байлаа. Бодит байдалд нийцэхгүй зүйл хэлэх үедээ би үнэхээр ой гутаж, мэдэрдэг зүйл, хэлдэг үг хоёр маань шал өөр байх шиг санагддаг байсан. Би ах эгч нарт худлаа эелдэг хандаж байсан, харин үнэнийг хэрэгжүүлж огт чадаагүй. Дараа нь уншсан Бурханы үгийн хэдэн хэсэг надад асуудлын уг үндсийг харуулсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар бүгд боловсрол сайтай. Үг яриа, ярьдаг хэв маягтаа боловсон, даруу байхад бүгд анхаарал хандуулдаг: Та нар эв дүйтэй, мөн бусдын өөрийгөө хүндлэх сэтгэл, нэр төрийг сэвтээхгүй байж сурсан байдаг. Үг, үйлдэлдээ хүмүүст бултах зай үлдээдэг. Хүмүүсийг тайвшруулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний сэтгэлийн шарх, дутагдлыг илчилдэггүй, мөн тэднийг шархлуулж, ичээх гэдэггүй. Ихэнх хүн ийм зарчмаар үйлддэг. Тэгвэл энэ ямар төрлийн зарчим бэ? Энэ нь овжин, зальхай, арга мэхтэй, дотуур тамиртай байдаг. Хүмүүсийн инээмсэглэсэн царайны цаана хорлонт, дотуур тамиртай, жигшмээр маш олон зүйл нуугдаатай бий… Тэгвэл хүмүүсийн үг найдаж болохоор байдаг уу? Итгэл даахуйц байдаг уу? Хүмүүс дэндүү найдваргүй, итгэл даахааргүй байдаг, учир нь тэдний амьдрал, үйлдэл, үг, түүнчлэн үйл хэрэг, сэтгэлийн гүн дэх бодол болгон сатанлаг уг чанар, сатанлаг мөн чанар, Сатаны завхарсан зан чанарт нь үндэслэсэн байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). “Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Би ах эгч нарын завхралыг илчилж зүрхлэхгүй байх нь сатанлаг хорын хөнөөл, хяналтаас үүдэлтэй гэдгийг Бурханы үгийн илчилсэн зүйлээс олж мэдсэн. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна”, “Сайхан үг дүн өвлийг дулаацуулдаг, хатуу үг халуун зуныг хүйтрүүлдэг”, бас “Ярихаасаа өмнө бод” гэх мэт зүйлийн талаар бодлоо. Би эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг байсан. Тэгээд үргэлж өөрийнхөө нэр нүүр, байр суурийг хамгаалж байж. Итгэдэг болсныхоо дараа Сатаны эдгээр хуулийн дагуу амьдарч, харилцаагаа нэн болгоомжтой зохицуулж, хэнийг ч гомдоохгүй байж, энэ маягаар хөлөө олж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзэлж чадна гэж бодсоор байсан. Би Сатаны эдгээр хоронд хянуулж, асуудалтай тулгарах үедээ ямагт эрсдэлийг дэнсэлж, нэр төр, байр сууриа бодолцож байж. Хувийн дүр төрхөд минь хор хөнөөл учруулах боломж байгааг ухаарвал Бурханы гэрийн ашиг сонирхлыг хойш тавиад, өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг байсан. Тэр ч бүү хэл бусдыг сөрөг болгохоос айж байна гэж хэлээд, өөрийгөө хайр энэрэлтэй, хариуцлагатай гэж бодоход хүргэн бусдыг төөрөлдүүлсэн. Эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг маань хэр аминчхан, зальхай гэдгийг би ухаарсан юм. Би хүмүүсийн өмнө нэг янз байж, өөр нэг янзаар боддог байсан. Бурхантай үнэнч зүрх сэтгэлээр нүүр тулаагүй, бас ах эгч нарт огт чин сэтгэлээсээ хандаагүй. Би нэлээд чөтгөрлөг байж. Тэгээд бусдыг болон Бурханы гэрийн ажлыг хорлож байж. Би олон жилийн турш итгэгч байж, Бурханы үгийг уншсан байсан ч харилцаандаа үнэнийг хэрэгжүүлэхгүй, чуулганы ажлыг хамгаалахгүй байсан юм. Сатаны төөрөгдөл, худал хуурмагийг хэрэгжүүлж, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж, Сатантай хамт шаварт хөлбөрч байж. Би Бурханд илгэдэг хэрнээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийн нэг байсан биш үү? Хэрвээ би өөрчлөгдөхгүй бол Бурхан ой гутаж, намайг шийтгэнэ гэдгийг мэдэж байлаа. Үүнийг ухаараад, эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдрахаа больж, асуудалтай тулгарах үедээ үнэнийг мөс чанартайгаар хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан юм.

Хоёр сарын дараа, зочин хүлээн авах үүрэгтэй Жао эгч цөөн хэдэн шалихгүй зүйлээс болж бусадтай асуудал үүсгэсэн гэдгийг олж мэдсэн. Эгч өөрийнх нь дургүй зүйлийг хийх болгонд муухай аашилж, энэ нь бусдыг боогдуулдаг байсан юм. Энэ нь заримынх нь үүрэгт нөлөөлсөн учир эгчид даруйхан нөхөрлөл хийх хэрэгтэй байлаа. Фан эгч надаас үүнийг зохицуулмаар байна уу гэж асуусан. Тэгэхээр нь, “Би Жао эгчтэй танилцаад, одоо таван жил болж байна. Эгч миний талаар нэлээд дажгүй сэтгэгдэлтэй байсан, иймээс би өөрийг нь тааруухан хүн чанартай, биеэ тоодог гэж илчилбэл эгч надад уурлах болов уу? Тэгвэл бид хоёрын харилцааг үнэхээр сүйрүүлэх биш үү? Фан эгч зүгээр л ганцаараа явах хэрэгтэй байх” гэж бодогдлоо. Гэхдээ дараа нь миний нэг удаа уншсан Бурханы үгийн ийм хэсэг санагдсан: “Сайн хүн чанарын стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт нь юу вэ? Үүнд Бурхан, бусад хүмүүс болон үйл явдалд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлага үүрч чаддаг байх явдал орно. Энэ нь бүгдэд илэрхий байдаг; үүнийг хүн бүр зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байгаа. Түүнчлэн, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нэг бүрчлэн мэддэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Сайн хүн чанар гэдэг үргэлж хэл амаа ололцоход амар, бусадтай эвтэй байхыг хэлдэггүй, харин үйлдэлдээ Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч байж чаддаг байхыг хэлдэг. Энэ нь Бурханд ч, бусдад ч үнэн зүрх сэтгэлээр хандах явдал. Энэ л үнэхээр сайн хүн чанар мөн. Би ингэж эргэцүүлсэн: Ах эгч нарт би хайраар хандаж байв уу? Үнэнийг хэрэгжүүлж байв уу? Жао эгч өөрийнхөө асуудлыг олж хардаггүйг би мэдэж байсан, бас бусдад хаалттай байж, хонзогнох нь зовлонтой шүү дээ. Хэрвээ үүнийг хараагүй мэт царайлж, нэгмөсөн сайхан аашилж, өөгшүүлсэн бол зальхай, овжин сатанлаг зан чанарын дагуу амьдарч байгаа хэрэг болох биш үү? Ингэж бодмогцоо Бурханд залбираад, “Өө Бурхан минь, би бялдууч зантай, бас хүн чанараар дулимаг. Завхралд амьдарч, Сатаны зугаа болсон эгчийг хараад, би нүүр буруулж байна. Энэ нь үнэндээ хайр энэрэл биш шүү дээ. Өө Бурхан минь, би өөрийгөө орхиж, зальхай зан чанарынхаа дагуу амьдрахаа больж, харж байгаа асуудлаараа Жао эгчид туслахын тулд нөхөрлөлөөр сэтгэлээ уудалмаар байна. Үүнд намайг замчлаач” гэлээ. Нөхөрлөлийнхөө үеэр би эгчийн биеэ тоосон байдал яг яаж илэрхийлэгдсэн байгааг, мөн хүн чанаргүй байдлыг нь Бурханы үг оролцуулан хэлж өгч, байдлынх нь ноцтой үр дагаврын талаар нөхөрлөсөн. Эгч маш их биеэ тоож, бусад хүн аливааг өөрийнхөөр нь хийгээсэй гэж байнга хүсдэг, энэ нь ах эгч нарыг боогдуулж байгаа гэдгийг олж харж чадсан. Тэгээд тиймэрхүү нөхөрлөл өөрт нь маш их тус болж байна гэсэн. Завхралынхаа хязгаарлалтаас чөлөөлөгдөхөд намайг замчилсанд нь Бурханд талархъя, бас үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдрах нь ах эгч нарт хайраа үнэхээр харуулах цорын ганц арга гэдгийг мэдэрсэндээ талархаж байна. Энэ нь үнэнч шударга, тайван байдлаар амьдрах цорын ганц арга юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр,...

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Mорань, Шандунь муж Хүүхэд ахуй цагаасаа би, хүмүүс намайг хэрхэн харж, үнэлж байгаад асар их ач холбогдол өгдөг байв. Ямар нэг юм...

Баяртай, бялдууч аа!

Бялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй ч...

Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Руою, Испани Хэдэн жилийн өмнө би үе тэнгийн хэдэн ах эгчтэй хамт усалгааны үүрэг гүйцэтгэж байсан, тэд маш их урам зоригтой,...

Leave a Reply