Хүмүүс загалмайн авралыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн нүглээсээ салж яагаад чаддаггүй вэ?

2019-08-07

Шуэсон

Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан атлаа өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдсээр байдаг туршлага, журмын олон ах эгч нарын маань амьдралд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид махан биеийг хаяж, өөрсдийгөө ялан дийлэх гэж хэчнээн их хичээлээ ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт баригдсан хэвээр байдаг бөгөөд нүглийн хүлээсээс мултарч ер чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээ нь, бид бусадтай харилцахдаа үргэлж эрх мэдэл бүхий байр сууринд байж, бусдыг албадан хүссэнээрээ байлгахыг хүсдэг. Бусад хүн биднээс өөр саналтай юм уу үзэл бодол нь биднийхтэй нийцэхгүй байвал бид тэднийг эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ гадуурхдаг төдийгүй шүүж, муушаадаг. Мөн өөрсдөөсөө илүү авьяаслаг хүмүүстэй уулзах үедээ атаархаж, тэдэнтэй өөрийн эрхгүй өрсөлдөхөөр оролддог бөгөөд ашиг хонжоо, байр суурийн төлөө тэдний эсрэг тэмцэлддэг. Ажил, номлолын үеэр бид өөрсдийгөө өргөмжилж, анхаарал татахын тулд Эзэний төлөө хэр шаргуу ажилласан, Түүнд хэчнээн ихийг өгсөн тухайгаа байнга ярьдаг атлаа Бурханы хүсэл, шаардлагыг ярилцахад багахан ач холбогдол өгдөг. Үүнээс үүдэн бид ах эгч нартаа өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай байдаггүй. Ихэнхдээ бид хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхлэхгүй байж чаддаггүй бөгөөд ингэснээрээ Бурханы шаардсан үнэнч хүмүүс байж чаддаггүй. Бид Бурханд үйлчлэхийн тулд бүхнийг хаяж, эцэлт цуцалтгүй ажилладаг байж болох ч байгалийн гамшиг, хүний гайтай учрах юм уу ашиг сонирхол маань хохирох үед Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгосоор байдаг төдийгүй үйлчлэлээ орхихыг ч хүсдэг. Ийм жишээ элбэг бий. Бид шиг байнга нүгэл үйлдэж, тэр ч бүү хэл Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүс яахаараа Түүгээр авхуулж, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж чадах юм бэ?

Эзэн ЕсүсҮнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35). “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21) хэмээсэн байдаг. Ехова Бурхан “Тиймээс та нар өөрсдийгөө ариусгаж, ариун байх ёстой; учир нь Би ариун билээ(Леви 11:44) хэмээжээ. Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан хүмүүсийг Бурхан олж авч, тэнгэрийн хаанчлал руу өргөнө гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй нь лавтай юм. Харин ч Тэрээр “Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол” бөгөөд нүглийн боол бол Бурханы ардуудын нэг яавч биш хэмээн бидэнд тодорхой хэлсэн байдаг. Бурхан ариун байдаг тул байнга нүгэл үйлддэг хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд орохыг яахан зөвшөөрч чадах юм бэ? Иймээс нүглийг хаяж, цэвэрлэгдэж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж болно. Ийм хүмүүс л Бурханаар үнэхээр авхуулсан хүмүүс юм.

Энэ үед зарим ах эгч ингэж асууж магадгүй юм: “Бид Эзэн Есүсийн цовдлолын авралын нигүүлслийг хүлээн авч, нүглээ уучлуулсан. Тэгэхээр бид аль хэдийн аврагдсан гэсэн үг биш үү? Бид яагаад нүгэл үйлдэж, нүглээ улайх энэхүү ёрын тойрогт үргэлжлүүлэн амьдарч, нүглийн дөнгөнөөс мултарч чаддаггүй юм бэ? Яагаад тэр вэ?”

Бурханы үг энэхүү асуудлыг дараах байдлаар тайлбарладаг: “Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм(“Бурханы ажлын үзэгдэл (2)”). “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм… Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана(“Хэрэгжүүлэлт (2)”). “Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ(“Бие махбодтой болохын нууц (4)”).

Хуулийн эрин үеийн төгсгөл хэсэгт хүмүүс улам бүр нүгэлтэй болсон бөгөөд бүгд хуулийн дор ял тулгуулж, цаазлуулах эрсдэлд байсан гэдгийг бид бүгд мэднэ. Тухайн үеийн хүний хэрэгцээний дагуу Бурхан, хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийж, хүний гэмшлийн замыг тунхаглаж, хуулиар ял тулгуулж, дөнгөлүүлэхээс хүнийг золин аврахын тулд Эзэн Есүсийн бие махбодтой болсон юм. Эзэн Есүсийн авралыг хүлээн авснаар бид Бурханы өмнө очиж залбирах эрхтэй болсон билээ. Хэрэв бид дахин нүгэл үйлдвэл Эзэний өмнө очин нүглээ улайж, гэмшиж байгаа цагт нүгэл уучлагдана. Энэ нь аврагдахын жинхэнэ утга учир юм. Аврагдахыг бид нүглээ уучлуулж, хуулийн дор ял тулгуулж, цаазлуулахаа болих явдал гэдгээс өөрөөр боддоггүй нь тодорхой. Гэвч аврагдах гэдэг нь Бурханаар авхуулсан гэсэн үг биш бөгөөд нүглээ уучлуулах гэдэг нь дотроо нүгэлтэй байхаа больсон гэсэн үг биш юм. Эзэн Есүс нүглийг маань л цагаатгасан болохоос нүгэлт уг чанарыг маань цагаатгаагүй билээ. Биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүрт, шунахай, ёрын муу, зальхай, ов мэхтэй байдал гэх зэрэг сатанлаг уг чанар биднийг хянасаар байдаг бөгөөд бодол санаа, үг, үйлдлийг маань захирч, байнга өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэдэг. Хэрэв бид эдгээр завхарсан зан чанараас ангижирч чадахгүй бол Бурханд жинхэнээсээ захирагдаж, Түүнийг шүтэн мөргөж хэзээ ч чадахгүй. Иймээс бид үргэлж Сатаны эзэмшил дор амьдарч, мөн л Сатаны хүмүүсийн нэг байх болно.

Хэрвээ бид Бурханаар авхуулж, Бурханд харьяалагдах хүмүүс болохыг хүсвэл сатанлаг зан чанараа хаяж, нүглийн дөнгөнөөс мултран, цэвэрлэгдэх ёстой. Бид Бурханыг чин сэтгэлээсээ хайрлан, Түүнд захирагдаж, Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө татан гаргаж, гэрэлд амьдрах ёстой. Ингэснээр л Бурханаар тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэх эрхтэй байх болно. Тэгвэл бид хэрхэн цэвэрлэгдэж, Бурханы хаанчлалд орж болох вэ? Үнэндээ энэ асуудлын тухайд Эзэн Есүс аль эрт ийнхүү зөгнөсөн: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47–48). Мөн 1 Петр 4:17-д “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” хэмээдэг. Хуулиас дөнгөж золин аврагдсан хүмүүс нүглээ мэдсэний үндсэн дээр нүглээ улайж, гэмшиж л чадна гэдгийг Эзэн Есүс мэдэж байсан юм. Тэд нүглээс хэрхэн ангижрах тухай илүү гүн гүнзгий үнэнийг ойлгож чадах түвшинд хараахан хүрээгүй байлаа. Хүн төлөвшөөгүй байдалтай хэвээр байгааг Эзэн Есүс ойлгодог тул тухайн үед хүний ариусгалын талаарх үнэнийг илэрхийлээгүй юм. Эзэн Есүс Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврахад шаардлагатай бүх үнэнийг бидэнд дамжуулахаар эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгийг бид Түүний зөгнөлөөс харж болно. Тэрээр бидэнд, зан чанараа өөрчлөх замыг ойлгуулан, бидний бие дэх нүгэлт чанарыг арилгаж, биднийг завхарсан сатанлаг зан чанараас ангижруулж, цэвэрлэж, Бурханы хаанчлалд орох эрхтэй болгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн цэвэрлэгээг хүлээн зөвшөөрснөөр л загалмайн авралыг хүртсэн бид нүгэл үйлдэж, нүглээ улайдаг тойргоос гарч, Бурханаар авхуулж чадна.

Өнөө үед дэлхий даяар гамшгууд улам өргөн цар хүрээтэйгээр тохиож, Эзэний эргэн ирэхтэй холбогдсон олон зөгнөл аль хэдийн биелээд байна. Эзэн аль хэдийн эргэн ирсэн байж тун магад хэмээн олон ах эгч итгэдэг. Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах энэхүү чухал мөчид бид ухаалаг охид шиг байж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсох ёстой. Эзэн эргэн ирж, үгээ тунхаглаад, шүүлтийн ажил хийж байгаа гэж хэн нэгний гэрчлэхийг сонсох бүрдээ бид хичээнгүйлэн эрж хайж, судлах ёстой. Мөн тунхагласан үг нь үнэн эсэх, биднийг ариусгагдах зам руу чиглүүлж чадах эсэхийг бид үнэлэх хэрэгтэй. Залбирч, эрж хайж байгаа цагт Бурхан биднийг залж чиглүүлнэ. Учир нь Эзэн урьд нь “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) гэж хэлсэн. Бүх ах эгч Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, завхарсан зан чанараасаа даруй ангижирч, Бурханаар тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болтугай. Амен!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент