Сайн мэдээ түгээхдээ бэрхшээлтэй хэрхэн нүүр тулах вэ

2022-12-04

Перугийн Келвин

Би Перугийн жижигхэн хотод амьдардаг, гэрийнхэн маань бүгд, бас тосгоны хүмүүсийн ихэнх нь Католик шашинтай байлаа. Гэхдээ удирдах тахилч байгаагүй учраас манай тосгоны Католик сүмд Библи судлахаар хүн очоогүй удсан байлаа. Тэгтэл 2020 оны 5-р сарын 22-нд би Төгс Хүчит Бурханы үгийг онлайнаар уншлаа.. Бурханы үгийг уншсанаар би Эзэн Есүс эргэн ирсэнд, Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан гэдэгт итгэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн авсан. Сүүлд нь би Төгс Хүчит Бурханы үгээс энийг уншсан юм: “Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт). Итгэгчдийн хувиар бид Бурханы ажлыг мэдэж, Бурханы мөрийг дагах ёстой. Тосгонд маш олон итгэгч байсан ч нэг нь ч Бурханы дуу хоолойг сонсоогүй, эргэн ирсэн Эзэн Есүсийг угтаж аваагүй учраас Эзэн эргэн ирсэн тухай гайхалтай мэдээг би тэдэнтэй хуваалцахыг үнэхээр хүссэн. Гэхдээ би бага зэрэг айж, би залуухан, сайн мэдээ яаж түгээхээ мэдэхгүй учраас тэд намайг сонсохгүй нь лавтай гэж санагдсан. Үүнээс гадна, тэд олон жил Бурханд итгэсэн юм чинь Эзэн Есүс эргэн ирсэн тухай гэрчлэлийг минь сонсоно гэж үү? Тэдэнд байгаа үзэл, төөрөгдлийг шийдвэрлэхийн тулд би яаж нөхөрлөх вэ? Төгс Хүчит Бурханд итгэж, сайн мэдээ түгээж байгааг минь тэд эсэргүүцвэл яах билээ? Тэд надад яаж хандах бол? Тэд намайг дорд үзэж, “Чи ийм залуу байж, сургуульд явах юм уу ажил хийхгүй яагаад номлоод яваад байна?” гэх байх гэж санаа зовсон. Би үүнийг маш их бодсон ч сайн мэдээ түгээх нь Бурханы хүсэл гэдгийг мэдэж байсан. Би сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх ёстой байсан учраас

Бурханд залбирч, Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар итгэлээ бэхжүүллээ. Төгс Хүчит Бурханы үгээс би энийг уншсан юм: “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Сайн мэдээ түгээх нь бидний үүрэг гэдгийг би мэдэж авсан. Маш олон хүн Бурханы дуу хоолойг сонсоогүй, Эзэн эргэн ирээд, хүмүүсийг ариусгах шүүлтийн ажил хийж байгааг огт мэдэхгүй байгаа. Тэд Сатаны завхралын зовлон дунд амьдарсаар байгаа. Бурхан биднийг хүслийг нь харгалзан үзэж, өндийн босож, хамтран ажиллана гэж найддаг. Бидэнд ямар ч асуудал, бэрхшээл тулгарсан, бид Бурханд илүү их залбирч, найдаж, хаанчлалын сайн мэдээг түгээхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Гэхдээ би Бурханы хүслийг ойлгоогүй, өөрийгөө маш залуухан болохоор сайн мэдээ түгээж чадахгүй гэж бодоод, тосгоныхон намайг сонсохгүй, дорд үзнэ гэж айсан учраас өөрийнхөө төсөөлсөн бэрхшээлдээ гацаж, санаа зовнилд автаж, Бурханы хүслийг бодолцож үзэлгүйгээр өөрийнхөө бэрхшээлийг л бодож, ингэж тэмцэхдээ Бурханд залбирч, Бурханд найдаж, үүргээ гүйцэтгэж, хариуцлага үүрэх тухай бодоогүй. Харин маш олон хүн Эзэн эргэн ирэхийг, харанхуйгаас аврагдахыг хүсэн хүлээж байгааг бодох үед надад яарсан мэдрэмж төрсөн. Би Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийж, бүх цаг зав, эрч хүчээ сайн мэдээний ажилд зориулахаар шийдсэн.

Дараа нь би тосгоныхонд сайн мэдээ түгээх төлөвлөгөө гаргаж, эхлээд хэвлэлийн газар очиж, хэдэн урилга хэвлүүлээд, гэртээ номлол сонсгохоор арван гэр бүлийг урьсан. Тэд бүгд нэлээд гайхаж, миний хийж байгаа зүйлийг магтсан. Би маш их баярлаж, дараа нь, тэр орой олон хүн ирвэл номлол сонсохын хажуугаар миний жижигхэн гар утаснаас Бурханы үгийг уншихад хэцүү гэж бодоод нэг найзаасаа зөөврийн компьютерыг нь зээлэхээр очсон. Тэр орой 13 хүн номлол сонсохоор ирж, цуглаан дээр Бурханы үгийг унших нь тэдэнд таалагдаж, уншихыг хүссэн нь сайн дураараа босоод уншиж, бүгд дуртай байсан. Цуглааны дараа хүн бүр үнэхээр баярлаж, Бурханы үг гайхалтай, маш их ашиг тустай байлаа, цуглараад Бурханы үг унших сайхан байна гэцгээсэн юм. Тэд бас маргааш нь гэр бүлийнхнээ авчрахыг хүссэн. Хүн бүр Бурханы үгийг хүсэн хүлээж байгааг хараад би үнэхээр их баярласан ч найзынхаа зөөврийн компьютерыг үргэлж зээлэх боломжгүй учраас өөрийн гэсэн компьютертой болохыг хүслээ. Гэхдээ бүх мөнгөө шавхаад ч зөөврийн компьютер авч хүрэхгүй байсан тул гайхаж эргэлзэж байгаад, энд тэндээс асуусныхаа дараа проектор компьютероос хямдханыг мэдсэн тул зээл аваад проектор авахаар шийдсэн, ингэвэл тосгоныхон Бурханы үгийг уншиж чадах байсан юм. Би хошуу руу очиж зээл аваад, проектор худалдан авч, дараагийн цуглаанаа эхлэхийн өмнө бүх юмаа бэлдсэн. Тосгоныхон ч тун удалгүй ирж эхлэн, арван есөн хүн оролцож, өрөөг дүүргэлээ. Тэр хоромд би Бурхан бүх зүйлийг зохицуулсныг хараад, маш их догдолж, хүн бүрд Бурханы үгийг сонсгохын тулд чанга яригч олохоор яарлаа. Би Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөл биелсэн тухай, Эзэнийг яаж угтаж авах, Эзэн Есүс эргэн ирсэнд яаж итгэх, Бурхан төрөл бүрийн хүнийг илчлэхээр ирсэн тухай үнэнийг нөхөрлөсөн юм. Оролцож байсан хүмүүс бүгд урам зоригтойгоор Бурханы үгийг уншиж, хүүхдүүдийн зарим нь ч Бурханы үгийг уншихдаа баярлаж байсан. Тэд Бурханы үгээр хэчнээн их цангасныг хараад энэ нь бүгд Бурханы ажил гэдгийг би мэдсэн. Цуглаан дууссаны дараа зарим хүн хоргодож, цуглаан үнэхээр таалагдлаа гэсэн. Тосгоны дарга, бас хүмүүсийн сэтгэл их хөдөлж, тосгоны дарга орон нутгийн бүх хүнийг ирүүлж Бурханы үг сонсгохыг хүссэн. Ёстой сайхан гэнэтийн явдал болж, энэ үр дүн миний үзэл, төсөөллийг бүрмөсөн нураахад би ичиж, Бурханы ажил, удирдамжийг үнэхээр харж, сайн мэдээ түгээх илүү итгэлтэй болсон. Дараа нь би тосгоныхныг өдөр бүр номлол сонсохыг урьж, улам олон хүн ирж эхэллээ. Тэд бүгд догдолж, “Би өмнө нь иймэрхүү зүйл хэзээ ч уншиж байгаагүй. Бурхан махбод болоод эргэн ирсэн, бид Бурхантай нүүр тулан уулзаж чадна. Эзэнийг угтан авч чадсан маань үнэхээр азтай” гэсэн. Тэд бас эргэн тойрны хотуудаас илүү олон хүнийг цуглаанд урих арга хэмжээ төлөвлөж, надад “Та маш залуу мөртөө тосгоныхныхоо төлөө ийм юм хийж, Бурханы үгийг сонсоход маань тусалж, маш мөс чанартай байна. Урьд нь бидний төлөө хэн ч иймэрхүү юм хийж байгаагүй. Тан шиг залуу хүн үүнийг хийнэ гэж бид огт бодоогүй—сайн байна” гэсэн. Энэ нь тэр чигтээ Бурханы үйл гэдгийг мэдэж байсан болохоор би баярлаж, итгэл минь батажсан.

Гэхдээ би тэр шинэ итгэгчдийг усалж байхдаа элдэв янзын бэрхшээлтэй нүүр тулсан. Заримдаа миний интернэт сайнгүй байвал би айл айлаар явж цуглаан хийдэг, үүнээс ч долоон дор нь тэнд маш их бороо ордог, бороо орохоор зам тэр чигтээ шавар шавхайтай, алхахад хэцүү болж, хүмүүсийг услахаар гарах үедээ би айлуудын хооронд гүйдэг байлаа. Заримдаа би бороо орохоос өмнө шинээр итгэгчийн гэр лүү яаран очиж, гэртээ ирээгүй байвал хүлээдэг байсан. Тэгээд тэдэнтэй нөхөрлөж дуусахад харих зам эвгүй болж, ядарч туйлдах үедээ би сөрөг, сул дорой болдог байсан тул залбирч, Бурханы үгийг уншдаг байлаа. Тэгээд би энийг Төгс Хүчит Бурханы үгээс уншсан юм: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). “Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой… Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үг, шантарч, сул дорой болж болохгүй, Бурхан замчилж, тусална гэж намайг зоригжуулж, тайвшруулдаг байсан. Сайн мэдээ түгээхдээ би бие махбодоороо зовж, бага зэрэг төлөөс төлсөн ч энэ нь утга учиртай, үнэ цэнтэй, хамгийн зөв шударга зүйл, Бурханы сайшаал, ерөөлийг хамгийн их хүртэх зүйл байсан. Петр, Матай болон Эзэн Есүсийн бусад элчийг бодоход тэд сайн мэдээ түгээхийн тулд их зовж, зарим нь бүр сайн мэдээ түгээх явцдаа нас барсан ч Бурханы сайн мэдээг түгээхдээ тууштай байж, хэзээ ч ухарч няцаагүй. Тэдэнтэй харьцуулахад миний амссан жаахан зовлонг дурдахын ч хэрэггүй. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах завшаан тохиож, хаанчлалын сайн мэдээ түгээх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь Бурханы өргөмжлөл, нигүүлсэн байсан. Би махан биеэ бодоод, багахан бэрхшээлээс айгаад байж болохгүй, харин зовоход бэлэн байж, ямар ч бэрхшээл тулгарсан халширч болохгүй байсан. Бие махбодын зовлон туулсан ч сайн мэдээ түгээж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэх ёстой байлаа.

Сүүлд нь нэг удаа би өвчин тусаж, хэдэн өдөр ханиад хүрч, орой нь халуурч, толгой, гэдэс өвдөөд, бүр ярьж ч чадахгүй байлаа. Нэг эгч өвчтэй байгааг минь хараад, надад “Та өнөө оройн цуглаанд явах хэрэггүй” гэхэд тухайн үедээ би зөвшөөрсөн. Гэвч дараа нь шинэ итгэгчдийг дангаар нь цуглаан хийлгэнэ гэхээс сэтгэл тавгүйтэж, бие өвдсөн нь надад зориулсан туршилт байх, би үүргээ сайн гүйцэтгэх ёстой гэж бодсон. Өмнө нь нэг удаа өвдөж, хөлөө гэмтээсэн ч хөл бөмбөг тоглосноо би санасан. Тийм байхад яагаад одоо үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж? Ингэж бодоод би мотоциклоо унаад, цуглаанд очлоо. Гайхмаар нь тэнд очих үед тэгтлээ их өвдөөгүй, би үнэхээр их баярласан. Хоёрхон хоногийн дотор бие минь сайжирсан.

Сүүлд нь нэг сар орчим шаргуу ажилласны дараа хотоос хол ажиллаж байсан хүмүүсээс бусад ихэнх тосгоныхон Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авсан. Сүүлд нь би, хэдийгээр сайн мэдээг тосгоны бүх хүнд номлосон ч Бурханы хүсэлд нийцэхэд хангалттай биш гэж бодоод, илүү олон хүнд Бурханы дуу хоолойг сонсгохыг хүссэн, учир нь Эзэн Есүс эргэн ирээд, маш олон үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах ажил хийж байгааг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Тиймээс би бусад тосгонд очиж сайн мэдээ түгээхээр шийдсэн. Би зүрх сэтгэлдээ залбирч, “Төгс Хүчит Бурхан минь, итгэлээ алдахгүй, цааш явсаар байхад минь намайг залж чиглүүлээч. Ямар ч бэрхшээлийг даван туулахад минь таныг тусална гэдэгт би итгэж байна” гэсэн. Дараа нь би сайн мэдээ түгээхээр хөрш тосгон руу явсан. Би сайн мэдээ номлохын тулд шавар шавхайтай замаар уруудан 30 минут алхаж очсон ч эхний гурван айл бүгдээрээ завгүй гээд, эелдгээр татгалзсан. Би үнэхээр урам хугарч, сэтгэлээр унасан. Тэр орой гэртээ маш их оройтож ирэхэд Энни эгч над руу залгаж, сайн мэдээ түгээхэд юу тохиолдсоныг асууж, дээр нь надтай Бурханы үгийг нөхөрлөж, намайг зоригжуулж, тусалсан. Би Төгс Хүчит Бурханы үгээс энийг уншсан юм: “Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханы үгээс үүнийг уншаад хүч чадал орж, Өөрт нь итгэх ёстой гэж Бурхан надад хэлж байх шиг санагдсан. Бурхан биднийг залж чиглүүлж байгаа учраас ямар ч бэрхшээл тулгарсан, сул дорой, сөрөг болж, урам хугарч, шантарч болохгүй. Би Бурханы хүслийг харгалзан үзэж, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхээр явж байгаа л бол Бурхан надад зам нээж өгнө. Сайн мэдээ түгээх зам амаргүй, харин зовж, төлөөс төлөхийг шаарддаг гэдгийг Бурханы үгээс би ойлгосон. Ноа сайн мэдээг 120 жил номлож, хүмүүст дооглуулж, гүжирдүүлж, доромжлуулж, маш их зовж, хэнийг ч элсүүлээгүй хэр нь бууж өгөөгүй, сул дорой болоогүй, сайн мэдээг түгээсээр байсан. Ноа Бурханд үнэнч, дуулгавартай байдалдаа бат зогсож, бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж, Бурханы сайшаал, ерөөлийг хүртсэн. Бурхан дэлхийг устгахаар үер илгээхэд Ноагийн гэр бүлийн найман гишүүнийг Бурхан аварч, тэд амьд үлдсэн. Тэгээд өөрийгөө бодоод үзэхэд би гурван айлд сайн мэдээ түгээгээд, хүлээн авахгүй болохоор нь сэтгэлээр унаж, Бурханд жинхэнээсээ итгээгүй. Үнэндээ Бурхан миний итгэл, Бурханд үнэнч байдлыг төгс болгохын тулд энэ нөхцөл байдал, ийм бэрхшээл надад ирэхийг зөвшөөрсөн Иймээс тэд сайн мэдээг хүлээн авсан ч, үгүй ч явж сайн мэдээ түгээх нь миний үүрэг байлаа.

Бурханы үг надад хүч өгч, маргааш нь би өөр тосгон руу очоод сайн мэдээ түгээж эхэлсэн. Бас залбирч, сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүсийг гэгээрүүлж, Өөрийнхөө үгийг ойлгуулаач гэж Төгс Хүчит Бурханаас гуйсан. Тэр орой би сайн мэдээ сонсохоор сонирхсон хүнийг олсон, тэрнээс гадна, дараа нь би сайн мэдээ түгээх өөр хүмүүсийг олсоор, тэр оройдоо зургаан хүнийг элсүүлсэн. Сайн мэдээ хүлээн авагсдын зарим нь Католик шашинтай, их олон үзэлтэй байсан ч Бурханы үгийг нөхөрлөсний минь дараа ойлгож, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авсанд би маш их гайхсан. Дараа нь би өөр газар луу явж, сайн мэдээ түгээхээр явах болгондоо залбирч, Бурханаас намайг гэгээрүүлж, замчлахыг гуйж, ингэснээр Бурханы үгийг яаж номлож, гэрчлэхээ мэддэг байлаа. Илүү олон хүн Бурханы сайн мэдээг хүлээн авахын хэрээр итгэл минь нэмэгдэж, заримдаа танихгүй хүмүүст номлохоор өөр тосгон руу явах үедээ бага зэрэг ичиж, айдаг байсан ч Бурханы үгийн удирдамж надад үүнтэй нүүр тулах итгэл, зориг өгсөн. Би тэдэнтэй заавал нөхөрлөх ёстой, энэ нь миний үүрэг, сайн мэдээг тэдэнд номлохгүй бол хэрэгжүүлэх илүү олон боломж олдохгүй, илүү олон үнэнийг сурахгүй, олж авахгүй гэдгээ би мэдэж байлаа. Дараа нь сайн мэдээ түгээх байнгын дадлага хийснээр би тэгтлээ их сандарч, айхаа больж, үзэгдлийн тухай үнэнийг улам тодорхой ойлгох болж, тайвширч, чөлөөтэй болсон.

Сайн мэдээ түгээх энэ үйл явцаар би үнэхээр ихийг олж авсан. Энэ бүхнийг туулаагүй бол Бурханы төгс хүчит захиралтыг ойлгож чадахгүй, үүргээ биелүүлэхийн ач холбогдлыг, бэрхшээлтэй үед Бурханыг яаж эрж хайхаа мэдэхгүй байх байсан.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Сайн мэдээ түгээх зөв сэтгэлгээ

Жүй Чю, Хятад Нэг удаа нэг ах надад өөрийнх нь дүү Ли Пин багаасаа л итгэгч байсан болохоор Эзэний төлөө олон жил урам зоригтой ажилласан,...

“Хайрын” цаана оршдог зүйл

Чен Ян, Хятад Би итгэгч болохынхоо өмнө “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”,...

Leave a Reply