Дахин төрөлт

2018-01-11

Ян Жэнг Хэйлонжианг муж

Би бодол санаа нь хоцрогдмол, хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр суурийн төлөөх хүсэл минь ялангуяа маш хүчтэй байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, нийгмийн нөлөө, уламжлалт боловсролоор дамжуулан би Сатаны, оршин тогтнох бүх төрлийн дүрэм журмыг зүрх сэтгэлдээ хүлээн авлаа. Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрийн гараараа бүтээн байгуулах, нэр төр чамайг үхэшгүй мөнх болгоно, модонд холтос хэрэгтэй байдгийн адил хүмүүст нэр нүүр хэрэгтэй, амжилтад хүрч, оргилд нь байх, хүн өвөг дээдэстээ нэр хүнд авчрах ёстой гэх мэт бүх төрлийн ташаарал нэр төр, байр суурийн төлөөх хүслийг маань тэжээн тэтгэж байв. Эдгээр нь аажмаар миний амьдрал болж, бид энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол бусдад хүндлэгдэхийн тулд ажиллах хэрэгтэй гэдэгт намайг хатуу итгүүлсэн. Ямар ч хүмүүсийн дунд байсан хамаагүй бид байр суурьтай, хамгийн шилдэг нэгэн байх ёстой. Зөвхөн ийм л маягаар амьдарснаар бид шулуун шударга байдал, сүр хүчтэй байж чадна. Зөвхөн ийм амьдралаар амьдрах нь үнэ цэнэтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би бага сургуульд тун хичээнгүйлэн суралцлаа; шуурганаар ч, өвчтэй байсан ч би хичээлээ ердөө таслаагүй юм. Би дунд сургуульд ортлоо өдөр бүр ийм байсан. Мөрөөдөлдөө улам бүр ойртож байгаагаа би хараад идэвхээ бууруулж зүрхлээгүй. Би тууштай байх ёстой, багш нартаа болон найзууддаа өөрийгөө сайнаар харуулах ёстой гэж өөртөө байн байн хэлдэг байлаа. Гэсэн ч, яг тэр үед төсөөлж байгаагүй зүйл болсон юм. Манай ангийн багш, сургуулийн захирал хоёрын тухай хов жив үймээн үүсгэлээ. Бүх багш, сурагч энэ талаар мэдэж байв. Нэг өдөр хичээл дээр тэр багш биднээс энэ тухай ямар нэгэн зүйл мэдсэн эсэхийг асуухад бусад бүх сурагч “Үгүй” гэж хариулсан юм. Зөвхөн би л шударгаар “Би сонссон” гэж хариулсан. Тэр үеэс эхлээд тэр багш намайг нүдэнд орсон хог мэт үзэж, надад бэрхшээл учруулах, арга хэмжээ авах шалтгийг байн байн олдог боллоо. Ангийнхан маань надаас зай авч, гадуурхаж эхлэв. Тэд надаар доог тохуу хийж, доромжилсон. Эцэст нь, би энэ төрлийн тарчлааныг цаашид тэвчиж чадалгүй сургуулиас гарсан юм. Амжилтад хүрч, бусдын оргилд байх мөрөөдөл маань ийнхүү сүйрлээ. Нүүрээрээ газарт шаан унаж ирээдүйнхээ өдрүүдийн тухай бодоод би үгээр илэрхийлэхийн аргагүй уйтар гуниг, дүнсгэр байдлыг мэдэрсэн. Би: Миний амьдрал ингээд анзаарагдамгүй өнгөрөх юм гэж үү? Байр суурь, нэр хүнд, ирээдүй байхгүй. Ингэж амьдрах хэрэг юу байна аа? гэж бодлоо. Тэр үед би энэ баримтыг үнэхээр хүлээн авахыг хүсэхгүй байсан боловч нөхцөл байдлаа өөрчлөх ямар ч аргагүй байв. Өөрийгөө мултлан гаргаж чадахгүй зовлон шаналал, найдваргүй байдлын дунд амьдарч байхад минь Төгс Хүчит Бурхан намайг аварч, миний зүрх сэтгэлд бөхөөд байсан хүслийг дахин ноцоосон. Тэр үеэс эхлээд би цоо шинэ амьдрал эхэлсэн юм.

1999 оны 3 дугаар сар байлаа. Би санаандгүй тохиолдлоор Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонссон юм. Бие махбодтой болсон Бурхан газар дээр ирсэн бөгөөд биднийг Сатаны эзэмшлээс аварч, мөн шаналж, унаж доройтох амьдралаа орхиж, шинэ тэнгэр, газарт амьдрах боломжийг бидэнд олгохын тулд Тэр Өөрөө хүн төрөлхтөнтэй ярьж, тэднийг удирдаж байгааг би олж мэдсэн юм. Ах, эгч нарын тэвчээртэй, нягт нямбай нөхөрлөлөөс би Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, Бурхан махбод болсны нууцыг, мөн ялзарсан хүмүүст бие махбод болсон Бурханы аврал хэрэгтэй гэдгийг, бүтээлүүд ямар мэдрэмжтэй байх ёстойг, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөх, хэвийн хүн чанараа хэрхэн амьдран харуулах, хүний амьдрал гэж үнэндээ юу болох гэх мэтчилэн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг сонссон… Би эдгээр үнэнд гүн гүнзгий татагдсан ба энэ бол жинхэнэ Бурханы ажил гэдэгт эдгээр нь намайг хатуу итгүүлсэн юм. Тэр өдөр ах, эгч нар бас амийн туршлагын тухай дуу дууллаа: “Гашуун өнгөрсөн үе болон өнөө үеийн сайхныг бодохоор Бурханыг би улам их хайрладаг”: “Төгс Хүчит Бурхан минь! Түүхийг минь сонсооч гэж би Танаас гуйя. Өнгөрсөн үеэ бодохоор би уйлдаг; зүрх сэтгэл минь харанхуй, гэрэлгүй байсан; амьдрал минь итгэл найдваргүй байлаа, амьдрал дахь зовлонгийнхоо талаар би ярьж чадсангүй, өдөр хоногийг дэмий өнгөрүүлж байлаа. Энэ нь яаж зүрх сэтгэлд минь гаслан учруулахгүй байх юм бэ? Төгс Хүчит Бурхан минь! Намайг сонсооч, өнгөрснөө бодохоор зүрх сэтгэл минь шаналж байна. Диавол Сатан намайг хорлож, завхруулж, унагаж байлаа. Таны үг намайг гэрэлтүүлж, харанхуйгаас хөтлөн гаргалаа. Өө жинхэнэ Бурхан минь! Зүрх сэтгэлийнхээ угаас би Танд хайртай.” Энэ нь, түнэр харанхуйд удаан хугацаагаар байсан миний сүнсийг гэрлийн цацраг адил гэрэлтүүлсэн ба би асгартал уйлахгүй байж чадаагүй. Олон жилийн дарангуйлал, шударга бус байдал, уйтгар гуниг гэнэт хөнгөрөөд явчих шиг санагдлаа. Миний сэтгэл нэлээд хөнгөрсөн мэт байв. Энэхүү догдлолоос гадна би сая сая хүмүүсийн дундаас намайг сонгож, ядарч сульдсан, уйтгартай сүнсэнд минь халуун дулаан оромж олох боломж олгосонд Бурханд бүр ч илүү талархсан юм. Тэр үеэс эхлэн миний амьдрал бүрэн өөрчлөгдөв. Би цаашид дүнсгэр, идэвхгүй байхаа больж, бүхий л оюун санаагаа Бурханы үгийг уншихад, цуглаанд очиход, үнэний талаар нөхөрлөхөд зориуллаа. Өдөр болгон бүрэн дүүрэн, бас аз жаргалтай байв. Хожим нь би сайн мэдээ номлох үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Би нэлээд урам зоригтой, эерэг байсан, бас би тодорхой хэв чанартай байсан гэдэг бодит баримтын улмаас хэсэг хугацааны дараа миний ажил үнэхээр үр жимсээ өгсөн билээ. Би сайн мэдээний багийн удирдагчаасаа магтаал хүртэж, чуулганы ах, эгч нар маань ч бас намайг хүндэлдэг болсон. Тэд сайн мэдээ номлох талаар ойлгоогүй зүйлсээ асуухаар над дээр үргэлж ирдэг байв. Нэг л мэдэхэд би өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун болж эхэлсэн бөгөөд “Дэлхий дээр үнэхээр олон жил хүссэн нэр хүнд, байр сууриа чуулганд би ийм хурдан олж авлаа. Миний “баатар” тал эцэст нь байх газраа оллоо!” гэж бодов. Хийсэн зүйлсээ хараад надад сэтгэл хангалуун санагдаж, үүргээ гүйцэтгэхийн тулд бүр ч илүү шаргуу ажилласан. Би ямар ч хэцүү бэрхшээлтэй тулгарсан бай, түүнийг даван туулахын тулд хамаг чадлаараа хичээдэг байлаа. Чуулган надаар ямар ч зүйлийг хийлгэхээр зохицуулсан бай хамаагүй би дуртайяа дуулгавартай байж, үүнийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Заримдаа би үүргээ сайн гүйцэтгээгүй учраас чуулганы удирдагч надтай харьцаж, миний талуудыг засдаг байв. Би хэчнээн сэтгэл гонсойсон ч бай, гадна талдаа өөртөө шалтаг тоочдоггүй байлаа. Хэдийгээр энэ хугацаанд би нэлээд зовж шаналсан ч ах, эгч нарын дунд байр суурьтай, тэдэнд хүндлэгдэж байгаа цагт ийм төлөөс төлөх нь тун зохистой гэж надад санагдсан юм. Гэвч Бурхан хүмүүсийн тал бүрийг харж чадна. Хүний амьдралын талаарх алдаатай үзэл бодол, үнэт зүйлсийг маань өөрчлөхийн тулд, Бурханд итгэх итгэл, мөн үүргээ биелүүлэхдээ гаргадаг ариун бус байдлыг маань цэвэрлэхийн тулд Бурхан над дээр шүүлт, гэсгээлт, түүнчлэн шалгалт болон цэвэршүүлэлт явуулсан.

2003 онд би сайн мэдээний багийн ахлагчаар ажиллахаар тушаал дэвшсэн юм. Байр суурь ингэж дээшлэхийн хамтаар миний ажлын цар хүрээ ч бас өргөжсөн бөгөөд би өөртөө бүр ч сэтгэл хангалуун байлаа: Алт газар сайгүй гялалздаг. Ах, эгч нарын атаархлыг төрүүлж, илүү ихээр хүндлүүлэхийн тулд би ажлаа сайн хийж, тасралтгүй өсөж дэвжихээр шийдэв. Ингэвэл үнэхээр гайхамшигтай байх болно! Үүргээ биелүүлэх газартаа намайг ирэхэд энэ төрлийн ажлыг дөнгөж аваад байгааг, бас надад туршлага, арга барил дутуу байгааг удирдагч анхааран үзэж, нэг нэгнээсээ суралцаг гээд ойролцоох бүс нутгийн хэд хэдэн сайн мэдээний багийн удирдагч нарыг цуглуулсан. Гэхдээ нөхөрлөлийн явцад тэд бүгдээрээ надаас ахмад, бас хэв чанар нь илүү дорд болохыг би харлаа. Бурханы үгийн талаар нөхөрлөхөд тэд бас над шиг тодорхой яриагүй юм. Би биеэ тоохгүй байж чадаагүй бөгөөд тэдний талаар юу ч бодоогүй. Би хүч чадалдаа найдан сайн ажил хийж гарцаагүй чадна гэж надад санагдлаа. Цуглааны дараа би, багуудын ажлын талаар ойлголттой болохын тулд баг бүр лүү нэн даруй явсан. Тэдний ажлын зарим нэг алдаа, орхигдуулсан зүйлсийг, бас зарим ах эгч сайн мэдээг номлох, Бурханд гэрчлэл хийх чадваргүйг олж мэдээд сэтгэл зовж, бас уур хүрлээ. Би ах, эгч нарыг ингэж загнахгүй байж чадаагүй: “Үүргээ ийм маягаар биелүүлэх нь Бурханы хүсэлтэй үнэхээр нийцэж чадах уу? Та нар төлөөс төлөхийг хүсдэггүй боловч Бурханаар авруулахыг хүсдэг. Ийм төрлийн хүнд эрүүл ухаан гэж байдаг уу? …” Заримдаа би нөхөрлөлийн үеэр гайхуулж, сайн мэдээний ажилд хэрхэн оролцож байснаа, хүрсэн бүх үр дүнгээ хүн болгонд хэлдэг байв. Ах, эгч нарын нүүрэн дэх атаархлыг хараад би ихэд маадайж, бусдаас илүү хариуцлагатай гэдгээ мэдэрдэг байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ах, эгч нар ямар ч асуудлыг надтай хэлэлцдэг болж, Бурханд залбирах, Түүнд найдахад анхаарал хандуулахаа болилоо. Би айж эмээгээгүйгээр барахгүй харин ч таашаан баяссан. Эцэст нь би Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь алдаж, цаашид үнэхээр ажиллаж чадахаа болив. 2004 оны эхээр чуулган намайг үүргээс маань чөлөөлж, сүнслэг эргэцүүлэл хийлгэхээр гэр лүү маань буцаасан. Энэ үр дүнтэй нүүр тулгараад би ёроолгүй нүх рүү маш хурдан унах мэт болов. Цөхрөлийн хүчтэй мэдрэмжээсээ болоод миний бүх бие сул дорой болж, ингэж бодохгүй байж чадаагүй: Анх үүргээ биелүүлж эхэлж байхад маш гайхалтай байсан. Одоо ийм шившигтэйгээр буцаад явж байж гэр бүлийнхэн, төрөлх хотынхоо ах, эгч нарын нүүрийг хэрхэн харах вэ? Тэд миний талаар юу гэж бодох бол? Тэд надаар доог тохуу хийж, дорд үзэх болов уу? Хүмүүсийн оюун санаан дахь дүр төрх, байр сууриа алдах талаар бодмогц салж унах гэж байгаа мэт надад санагдлаа. Би сөрөг байдалд амьдарч, тэндээсээ өөрийгөө гаргаж чадахгүй байсан бөгөөд Бурханы үгийг үргэлжлүүлэн уншиж ч чадахгүй байв. Энэхүү тарчлаан дунд би Бурханд залбирахгүй байж чадаагүй: “Өө Бурхан минь! Би одоо үнэхээр сул дорой болж, сүнс маань харанхуйд байна. Учир нь би халагдсан хэмээх энэхүү бодит баримтыг хүлээн авч чадахгүй байна. Би бас чуулганы зохицуулалтад дуулгавартай байхыг хүсэхгүй байгаа боловч Таны хийдэг юм бүхэн сайн, бас Таны өгөөмөр хүслийг агуулдаг гэдгийг би мэднэ. Би Танаар гэгээрүүлэгдэхийг, Таны хүслийг ойлгохыг хүсэж байна.” Залбирсны дараа Бурханы эдгээр үг надад гэгээрэл авчирлаа: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм… Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгэнд илчлэгдсэн шүүлт надад гэнэтийн сэхээрлийг өгч, байр суурийн төлөөх миний хүсэлтэй харьцах, амьдралын зөв замд намайг хөл тавиулах нь Бурханы тухайн үеийн ажил байсан гэдгийг надад ойлгуулав. Үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаа эргээд бодоход байр суурьтай байх үедээ би маш эерэг байжээ. Би өөртөө хэтэрхий их итгэлтэй, зовлон шаналал, хүндрэл бэрхшээлээс айхгүй байсан. Надтай харьцаж, миний талуудыг засах гэсэн нэгэнтэй нүүр тулахаараа би эсэргүүцдэггүй байсан. Гэхдээ дараа нь надад явахыг зөвшөөрч, гэртээ харих болоход би сөрөг байдлаасаа буцаад гарч чадаагүй. Гаднаа би үүргээ гүйцэтгэж байгаа мэт санагдах боловч бодит байдал дээр юмсыг өөрийнхөөрөө хийх зуураа үүргээ биелүүлэх далбааг намируулж байснаа би харав. Энэ нь олон жил нууцгай байсан—амжилтад хүрч, хүндлэгдэх гэсэн хүслээ хангахын тулд бүхэлдээ Бурханыг ашиглаж байсан хэрэг. Энэ нь үнэнийг эрэлхийлэхийн төлөө байгаагүй, тэр ч бүү хэл Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүтээлийн үүргээ биелүүлэхийн төлөө байгаагүй. Би үүргээ гүйцэтгэх явцдаа ах, эгч нарын хангалтгүй байдлыг харсан бөгөөд тэдэнд хайраар туслаагүйгээр барахгүй тэднийг зэмлэхдээ байр сууриндаа найдаж байжээ. Би зориуд өөрийгөө дөвийлгөж, өөртөө гэрчлэл хийж, хүн бүрээр хүндлүүлж, шагшигдан гайхагдахын төлөө санаа зовдог байсан. Эхнээсээ эцсээ хүртэл бодол, үйлдэлд маань ганцхан зорилго байв—энэ нь Бурханыг илт эсэргүүцэж байсан хэрэг бус уу? Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн, иймээс бид Бурханыг шүтэн мөргөж, хүндлэх ёстой. Бидний зүрх сэтгэл зөвхөн Бурханы байр суурийг агуулах ёстой, гэтэл би бохир заваан бас ялзарсан, бусдын зүрх сэтгэлд орон зай эзлэхийг хүссэн дорд хүн байв. Энэ нь аймшигтай биеэ тоосон хэрэг биш гэж үү? Энэ нь эгдүүцмээр, Бурхантай тэрсэлдсэн хэрэг биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарт ноцтой халдсан зан авир биш гэж үү? Тэр тухай бодох үедээ би биеэ тоосон уг чанараасаа болж айн чичрэхгүй байж чадаагүй. Би Бурханы шийтгэлд өртөх аюултай нөхцөл байдалд аль хэдийнэ орчихсон болж таарлаа! Бурханы зан чанар зөвт, бас ариун бөгөөд хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүй. Түүний ажлыг шалтгаангүйгээр үймүүлж, нураахыг над шиг ийм тэрслүү хүүхдэд Тэр яаж зөвшөөрч тэвчих юм бэ? Зөвхөн тэр үед л, намайг явуулсан нь Бурханы агуу тэвчээр, агуу хайр байсныг би ухаарсан юм. Эс бөгөөс Тэр намайг уучилж чадахгүй байх хэмжээнд хүртэл би илүү их муу зүйл хийх байсан. Тэр үед хэтэрхий оройтсон байх болно. Энэ тухай бодох тусам би төдий чинээ их айж, Бурханд хэтэрхий их өртэй гэж төдий чинээ их санагдсан юм. Би Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, залбирахгүй байж чадаагүй: “Өө Бурхан минь! Миний уг чанар хэтэрхий биеэ тоосон, хэтэрхий өнгөцхөн. Би үүргээ гүйцэтгэх зуураа үнэнийг эрэлхийлээгүй, Таны хайрыг хариулах талаар бодоогүй. Би нэр хүнд, байр суурийн төлөө нааш цааш завгүй гүйж, чуулгандаа амжилтад хүрэхээр чин сэтгэлээсээ хүссэн, иймээс тийм санаа зорилготойгоор үүргээ биелүүлэх явцдаа би яаж бүдрэхгүй, унахгүй байж чадах юм бэ? Хэрвээ Таны шүүлт, гэсгээлт, Таны харьцалт, засалт цагаа олж над дээр ирээгүй бол би Христийн дайсны замаар үргэлжлүүлэх байсан нь гарцаагүй. Эцэст нь би авралд хүрэх боломжоо сүйрүүлэх байжээ. Өө Бурхан минь! Таны өршөөл болон намайг гэх Таны авралын төлөө би талархаж байна. Энэ өдрөөс эхлээд би нэр төрд дуртай хүслээ орхиж, үнэнийг эрэлхийлж, Таны шүүлт, гэсгээлтээс илүү ихийг хүлээн авч, удалгүй өөрийн ялзарсан зан чанарт өөрчлөлт гаргахыг хүсэж байна.” Бурханы гэгээрэл, удирдамж намайг сөрөг байдлаас маань гаргаж, биеэ тоосон уг чанараа, Бурханыг эсэргүүцэх мөн чанараа танин мэдэх боломж олгосон. Би бас Бурханы зөвт чанарын талаар зарим нэгэн ойлголттой болсон ба зүрх сэтгэлдээ асар их чөлөөлөлтийг мэдэрсэн. Бурханы надад зориулсан ямар ч орчинд би үнэнийг үргэлжлүүлэн эрж хайж, Түүний хүслийг илүү гүнзгий ойлгох хүсэлтэй байлаа.

Үүний дараах эрэл хайгуулдаа би Бурханы дараах үгийг харсан: “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). “Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Эрэл хайгуулын зүй зохистой арга зам болон буруу зам гэж юу болохыг хүн төрөлхтөнд ойлгуулахын тулд Өөрийнх нь хүсэл, шаардлага юу болохыг Бурханы үг хүмүүст аль хэдийн тов тодорхой, ойлгомжтой хэлчихсэн. Тэр үед би нэр хүнд, байр суурийг бүхнээс дээгүүр тавьсан, гэтэл бодит байдал дээр, хүний байр суурь хэр өндөр болохыг, тэд ямар төрлийн зэрэг зиндаатайг, эсвэл Бурханд итгэх итгэлийнхээ төлөө хэр их зовж шаналсныг Бурхан хараагүй. Тэд үнэнийг эрэлхийлдэг эсэхийг, Бурханы талаар жинхэнэ ойлголттой эсэхийг Тэр харсан. Үнэнтэй боловч өндөр байр суурьгүй хүмүүс ч бас Түүний магтаалыг хүртэж чадна, харин үнэнгүй, өндөр байр суурьтай хүмүүс бол Бурханы жигшиж, голдог хүмүүс юм. Энэ бол Бурханы зөвт, ариун байдлын зан чанар. Байр суурь хүний хувь заяаг тодорхойлж чадахгүй, бас хүний Бурханд итгэх итгэл дэх авралын бэлгэ тэмдэг ч биш. Энэ нь ялангуяа, хүн Бурханаар төгс болгуулсны шинж тэмдэг биш. Гэвч би өөрийн үнэ цэнийг хэмжихийн тулд байнга байр сууриа ашигладаг байсан бөгөөд бусдаар хүндлүүлж, гайхагдан шагшигддаг байх нь миний хамгийн агуу таашаал байлаа. Энэ нь тэр аяараа Бурханы шаардлагын эсрэг биш гэж үү? Бурханд ийм маягаар итгэх нь бүхэлдээ хий дэмий байгаагүй гэж үү? Би Бурханаар авруулж чадахгүй байгаад зогсохгүй, эцэст нь ёрын муу үйлийнхээ улмаас Бурханы шийтгэлийг амсах байсан. Тэр үед, Бурханы надад даалгасан зүйл үнэнд орох, мөн зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж, Бурханыг гэх дуулгавартай байдал болон хайрыг эрэлхийлж, эцэст нь Бурханаар авруулж, төгс болгуулах чадвартай байх боломжийг надад олгохын төлөө байв. Зөвхөн энэ л зүй зохистой зам байлаа. Энэ бүхнийг ойлгосныхоо дараа миний зүрх сэтгэл Бурханд талархах талархлаар дүүрсэн. Намайг буруу замаас татан гаргаж, гэгээрүүлсэн Түүний шүүлт, гэсгээлтийн ачаар би Түүний хүслийг ойлгож чадсан, энэ нь нэр хүнд, байр суурь хөөцөлдөхийн аюул, үр дагаврыг эцэст нь тодорхой харах боломжийг надад олгосон юм. Зөвхөн тэр үед л би сэрж, цагаа олж эргэж чадсан. Тэр туршлагаар дамжуулан би эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлынхоо талаар бага зэрэг мэдлэгтэй болж, зарим үнэнийг, бас Бурханы сайхан санаа зорилгыг ойлгосон бөгөөд миний сэтгэл санааны байдал дахин нэг удаа сэргэлээ. Үүргээ биелүүлэхэд би өөрийгөө дахин зориулсан юм.

2004 оны 7 дугаар сард би уулан дахь нэгэн алслагдсан газар луу явж, сайн мэдээний ажил дээр нэг ахтай хамтран ажиллалаа. Тэр ажлыг эхлэхэд өмнөх алдаагаа сургамж болгон оюун санаандаа хадгалж байв. Нэр төр эсвэл байр суурь хөөцөлдөхгүй, харин бүтээл болохын хувьд үүргээ үнэнч шударгаар биелүүлэхийг би өөртөө байн байн сануулсан, иймээс ойлгоогүй, эсвэл сайн мэдэхгүй асуудал гарахад би өөрийгөө хойш тавьж, асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхийн тулд ахтай нөхөрлөхөөр идэвхтэй оролдож байлаа. Харин миний ажил илүү их үр жимс өгөхийн хэрээр биеэ тоосон уг чанар маань дахин гарч ирж, би өөрийн дүр төрх, байр сууринд дахиад анхаарлаа хандуулж эхлэв. Нэг удаагийн цуглааны үеэр орон нутгийн сайн мэдээний багийн гишүүн надад баяртайгаар ингэж хэлсэн: “Таныг энд ирсний ачаар бид илүү олон итгэгчийг элсүүлсэн….” Би амаараа, энэ бол Ариун Сүнсний ажлын үр дүн гэж хэлсэн боловч зүрх сэтгэлдээ өөртөө тун сэтгэл хангалуун байлаа. Цуглаан дууссаны дараа би амьдарч байсан гэр бүлдээ буцаж очоод, орон дээрээ сууж, тухайн үед хийсэн ажлынхаа дүр зураг нэг бүрийг оюун санаандаа эргэн саналаа. Би өөртөө баяр хүргэж, “Би энэ ажлыг хийх үнэхээр чадвартай юм байна. Би үргэлжлүүлэн шаргуу ажиллаж л байвал гарцаагүй дахиад тушаал дэвшиж чадна” гэж бодохгүй байж чадаагүй юм. Би өөрийгөө бүхэлд нь баатар мэтээр харсан бөгөөд Бурханы байр суурь зүрх сэтгэлээс маань аль хэдийн явчихсан байв. Үүний дараа би үүргээ биелүүлэхдээ хамтран зүтгэгчидтэйгээ байр суурийн төлөө өрсөлдөж, албан тушаалаа харьцуулж эхэллээ. Бидний ажлын ямар нэгэн үр дүн бүгд миний хичээл зүтгэлийн үр дүн мэтээр би ах, эгч нарын өмнө илт гайхуулж эхлэв. Би гүн ангал руу аажмаар уруудан гулсаж эхлэхэд Бурхан авралын гараа дахин нэг удаа над руу сунгалаа. Нэг орой би гэнэт маш ноцтой ханиад хүрэв. Миний халуун 102 градус хүрч, хэд хоног эм уусны дараа ч гэсэн биеийн байдал сайжрахгүй байлаа. Би тариа хийлгэхээр эмнэлэгт очсон боловч миний нөхцөл байдал сайжраагүйгээр барахгүй бүр ноцтой болсон. Би ямар ч хоол унд, бүр ус ч шингээж чадахгүй байлаа. Эцэст нь, би хэвтэрт орж, үхлийн ирмэг дээр ирсэн мэт санагдаж байв. Өвчиндөө шаналан байхдаа би маргааш ямар байр суурьтай байх талаар дахин бодоогүй. Би хурдхан сөхрөн сууж, Бурханд хандан залбирсан: “Өө Бурхан минь! Надад туссан энэ өвчин Таны нинжин сэтгэлийн хүсэл, бас Таны зөвт зан чанар юм. Би Таныг буруу ойлгохыг, эсвэл Таныг буруутгахыг хүсэхгүй байна; намайг дахин нэг удаа гэгээрүүлж, гэрэлтүүлэхийг, Таны хүслийг ойлгох боломж олгохыг л Танаас гуйж байна, ингэснээр би өөрийнхөө ялзралыг илүү гүнзгий ойлгож чадна.” Залбирсны дараа миний зүрх сэтгэл хамаагүй илүү тайван болсон. Яг тэр үед, Бурханы эдгээр үг гэнэт над дээр ирсэн: “Биеэ тоосон, ихэрхүү уг чанар чинь өөрсдийн мөн чанараас урваж, Христийг эсэргүүцэн тэрсэлж, муу муухайгаа илчлэхэд хүргэснээр та нарын санаа зорилго, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шуналаар дүүрэн нүдийг ил болгодог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Бурханы эдгээр үг бүр зүрх сэтгэлийг маань сэлэм адил хатгасан; тэдгээр нь миний үхлийн цэгийг цохилоо. Миний илчилсэн биеэ тоосон байдлын муу муухай төрөл нэг бүр оюун санаанд маань маш тодорхой болж ирлээ. Зүрх сэтгэл маань зовж шаналан би хэмжээлшгүй их тэвдэж, ичсэн. Тэгэхэд л, мөс чанар маань анхдагч чиг үүргээ алдаж, улмаар би Бурханд байнга үнэнчээр дуулгавартай байж, шүтэн мөргөж чадахгүй байсны шалтгаан нь миний биеэ тоосон уг чанар байсан гэдгийг би тодорхой харав. Энэ нь, үргэлж санаархал, хүсэл зорилго өвөрлөхөд намайг хүргэсэн бөгөөд боломж олдмогц би байр суурийн төлөө өрсөлдөж, өөрийгөө гайхуулж, бусдыг дарахыг хүсдэг байжээ. Би зүгээр л хүмүүжилтэй хүн байж чадсангүй. Миний ажлын ямарваа үр жимс Ариун Сүнсний ажлаас хамааралтай байсан нь тодорхой байсан; энэ бол Бурханы ерөөл байлаа. Гэтэл би ичгүүргүйгээр Бурханы алдрыг хулгайлж, өөрийгөө өргөх боломжийг ашиглаж, бас ах эгч нараар хүндлүүлж, шүтүүлэх дуртай байлаа; би тун их биеэ тоосондоо эрүүл ухаанаа алджээ. Миний энэ биеэ тоосон уг чанар Бурханд хандах эсэргүүцлийн минь үндэс байж гэдгийг тэр үед л би ухаарсан юм. Хэрвээ би үүнийг шийдвэрлээгүй бол хэзээ ч Бурханд дуулгавартай байж, эсвэл үүргээ үнэнчээр биелүүлэхгүй байх байсан.

Бурханы удирдамж дор би Бурханы үгийг дахиад нэг бодсон: “Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. ‘Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно’ гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг(Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”). Бурханы үг надад, хэрэгжүүлэх болон орох замыг, мөн хэрвээ би нэр хүнд, байр суурийн тухай бодлоо бүхэлд нь орхихыг хүсвэл уг чанараа мэдэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг харуулсан. Би хэчнээн дорд, хэрэггүй байснаа үнэхээр харж чадвал бусдын анхаарлыг татахгүй, цаашид биеэ тоосон хандлага гаргахгүй байж чадна. Тэгвэл би хоёр хөлөөрөө газар дээр баттай зогсоод үнэнийг эрэлхийлэх чадвартай байна. Бодит байдал дээр, Бурхан энэхүү шүүлт, гэсгээлт, энэ цохилт, сахилгажуулалтыг явуулсан нь мөн чанар, төрөлх ялгамж чанар, байр суурийн минь талаар намайг үнэн зөв ойлголттой болгохын тулд байжээ. Энэ нь надад Бурханы өмнө өөрийгөө мэдэж, сүнсний ядуурлаа, бас би өөрөө юу ч биш гэдгээ танин мэдэх боломж олгохын төлөө байв. Энэ нь, надад хэрэгтэй зүйл бол үнэн болон Бурханы аврал бөгөөд би эндээс Бурханы өмнө хөсөр унаж, хүмүүжилтэй хүн болно гэдгийг мэдэх боломжийг надад олгохын тулд байсан. Энэ нь, Бурханыг сэтгэл ханамжтай байлгахын тулд би үүргээ биелүүлж, цаашид байр суурь хөөцөлдөн Түүний зүрх сэтгэлийг шархлуулахаа болихын төлөө байсан юм. Түүний үгний удирдамж дор урагшлах зам ба үнэнийг эрэлхийлэх итгэл надад байв. Хэдийгээр би Сатанаар гүн ялзруулагдаж, миний биеэ тоосон уг чанар гүнзгий тогтсон боловч би Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байж, түүнээсээ өөрийн уг чанар, мөн чанарыг танин мэдэж, дараа нь үнэнийг цуцалтгүй эрэлхийлж чадаж л байвал нэр хүнд, байр суурийн хүлээс, зовлонг орхиж, аврагдах, төгс болгуулах замд гарцаагүй орж чадна. Бурхан руу эргэсний дараа хоёр өдрийн дотор өвчин маань эдгэсэн. Намайг сахилгажуулахын тулд Тэр өвчин ашиглажээ гэдгийг энэ нь надад бүр ч их ухааруулав. Энэ нь намайг зориуд зовоохын тулд байгаагүй, бас ямар нэг шийтгэл ч үүнд байгаагүй—энэ нь миний хөшсөн сэтгэлийг сэрээж, эндүү ташаа эрэл хайгуулыг маань аль болох хурдан орхиулж, Бурханд итгэх зөв замд оруулахын тулд байсан билээ. Бурханы хайр зүрх сэтгэлийг минь гүнээ хөдөлгөж, урам оруулсан юм. Би чин сэтгэлээсээ Бурханд талархал, магтаал өргөсөн билээ.

Өвчин маань илаарьшсаны дараа би өөрийгөө ажилдаа дахин зориулсан. Нэр хүнд, байр суурьтай холбоотой ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ би гарцаагүй Бурханыг гэрчилнэ гэж би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн шийдэв. Хэдэн сарын дараа, сайн мэдээний өөр нэг баг маш сайн үр дүнд хүрч, Бурханы зарим гайхамшигт үйлдлүүдийг туулж мэдэрсэн бөгөөд зарим амжилттай туршлага, хэрэгжүүлэлтийн замынхаа талаар нэгтгэн дүгнэсэн гэдгийг би мэдлээ. Хэдий тийм боловч, миний оролцож байсан ажил буурч байв. Ах, эгч нарын нүүрэн дээр урам хугарсан байдал тодрохыг, ялангуяа нэг эгчийн, “Бид одоо Бурханы ийм агуу авралыг эдэлж байгаа боловч Түүний ажилд гэрчлэл хийж чадахгүй байна. Бид түүнд үнэхээр өртэй” гэж хэлэхийг сонсоод хүн бүр өөрсдийгөө хорьж дийлэхгүй уйлахыг хараад миний зүрх сэтгэл маш их шаналлаа. Энэ таагүй байдлаас хэрхэн гарахаа би мэдэхгүй байсан бөгөөд дахин дахин Бурханд залбирав: “Өө Бурхан минь! Бодит хүндрэлтэй тулгарахдаа бид бүгд сул дорой байдаг ч энэ бол Та өөртөө итгэх итгэлийг маань, үнэнч зориулалтыг маань туршиж байгаа хэрэг гэдгийг би мэднэ. Гэвч миний биеийн хэмжээ хэтэрхий жижиг, би тийм ачааллыг үнэхээр даахгүй. Таны хүслийг ойлгохын төлөө намайг гэгээрүүлэхийг би гуйж байна. Би Таны удирдамжийн дагуу үйлдэхийг хүсэж байна.” Залбирсны дараа надад гэнэт нэг бодол төрөв: Би тэндхийн хамтран зүтгэгчээс бидэнтэй уулзаж нөхөрлөхийг хүсэх хэрэгтэй, ингэснээр түүний давуу тал, туршлагаас нь суралцаж болох юм. Тийм маягаар ах, эгч нар ч гэсэн Ариун Сүнсний гэгээрэл, удирдлагыг эдэлж, сайн мэдээний ажлыг хэрхэн хийхээ мэдэх болно. Энэ санаа Ариун Сүнсний удирдамжаас ирсэн гэдгийг би мэдэж байсан боловч миний зүрх сэтгэлд зарим нэг болгоомжлол байсаар байлаа. “Би тэр ахаас бүх талаараа илүү чадварлаг байдаг байсан, тэгээд цуглаанд хамт оролцох үедээ би түүнийг байнга дорд үздэг байсан, харин одоо түүний гүйцэтгэл минийхээс илүү сайн байна. Намайг одоо цөхөрч, ичиж байгааг хараад тэр шоолж инээх болов уу? Ах, эгч нар намайг дорд үзэх болов уу? Нэр нүүрээ хамгаалах маань юу болох вэ?…” гэж би бодлоо. Би бодож, бодож нэр нүүр, байр суурийнхаа тухай санааг орхиж чадахгүй л байлаа. Гэвч хүн төрөлхтнийг аврах Бурханы шуурхай хүслийн талаар, мөн ах, эгч нарт маань Ариун Сүнсний удирдамж, удирдлага байхгүй байгааг бодмогц би зүрх сэтгэл дотроо гэсгээгдсэн. Намайг эргэлзэж тээнэгэлзэн байхад Бурханы эдгээр үг гэгээрүүлсэн: “Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Бурханы үгийн удирдлага дор би Түүний хүслийг ойлгож, Ариун Сүнсний ажлаар хүмүүсийг хэрхэн удирдах, төгс болгох тухай зарим нэг ойлголттой болов. Би үүнийг ухаарсан юм: Бурханы ажил болон Бурханы мэргэн ухаан хосгүй бөгөөд нууцлаг юм. Өөрийн хүслийг ойлгуулахын тулд ямар төрлийн хүнээр, эсвэл зүйлээр дамжуулан Тэр намайг гэгээрүүлж, залж чиглүүлэхийг би мэдэхгүй, ямар орчноор дамжуулан Тэр ялзарсан зан чанартай минь харьцахыг ч мэдэхгүй. Би Ариун Сүнсний ажилд дуулгавартай байж сурах ёстой, хүний байр суурь хэр өндөр, эсвэл дорд байх нь, тэдний нас ямар байх нь, Бурханд хэр удаан итгэсэн нь хамаагүй тэдний нөхөрлөл үнэнтэй нийцэж л байвал энэ нь Бурханы одоогийн хүсэл бөгөөд Ариун Сүнсний ажил болон гэгээрлээс ирдэг практик арга замыг онцлон харуулж чадна. Би хүлээн зөвшөөрч, дуулгавартай байж, хэрэгжүүлэх ёстой—энэ бол миний эзэмших ёстой, хүний эрүүл ухаан юм. Хэрвээ би Ариун Сүнсний ажилд дуулгаваргүй байвал өөрийнхөө хоосон санааг хадгалахын тулд ажлаа эрсдэлд оруулахыг зөвшөөрөхөд бэлэн байгаа хэрэг. Би өөрийн дүр төрх, байр суурийг хадгалахын тулд ах, эгч нараа харанхуйд амьдруулахад бэлэн байна. Тэр тохиолдолд, би жинхэнэ муу зарц, бас антихрист мөн! Би үүнийг ухаарах үедээ айхгүй байж чадаагүй бөгөөд дахин муйхарлан зөрүүдэлж, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийн эсрэг явж зүрхлээгүй. Би сатанлаг уг чанараа орхиж, бодит үйлдлээр дамжуулан Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахыг хүсэж байв. Тиймээ би тэр хамтран зүтгэгчтэй нэн даруй утсаар ярьж, бидэнтэй ирж ярилцахыг хүссэн. Намайг ичээсэн зүйл юу вэ гэвэл бид биечлэн уулзсаны дараа тэр ах намайг өчүүхэн ч дорд үзээгүй, шоолоогүй. Ариун Сүнс өөрсдийнх нь дунд ажиллах явцад тэд хэрхэн хамтдаа ажилласан тухайгаа, бүтэлгүйтэл, саад тотгор тохиолдоход хэрхэн Бурханд найдаж, Бурханд залбирснаа, түүний дараа Бурханаас ямар үйлдлийг харснаа, Бурханы талаар ямар төрлийн жинхэнэ ойлголтод хүрсэн тухайгаа гэх мэтийг тэр ах чин сэтгэлээсээ нөхөрлөлөөр хуваалцсан юм. Ахын тайван, хөгжилтэй байдлыг хараад, дараа нь ах, эгч нарынхаа анхааралтай, шимтэн сонсож байгааг, тэдний нүүрэн дээр инээмсэглэл аажмаар тодрохыг би хараад элэг эмтрэх мэт ноцтой шаналлыг мэдэрсэн. Гэсэн хэдий ч энэ удаад бол өөрийн нэр нүүр, байр суурийг ханамжтай байлгахын тулд биш, харин Бурханд өртэй байдлынхаа улмаас би зүрх сэтгэлдээ зэмлүүлснээс энэ нь болсон юм. Үүний улмаас, би сайн удирдагчийн хүлээдэг үүрэг, хариуцлагыг чин сэтгэлээсээ туулан мэдэрсэн. Хэрвээ миний биечлэн дагасан зам буруу бол энэ нь маш олон хүний амьдралд хор хөнөөл учруулж, сүйрүүлнэ. Энэ нь үнэхээр олон хүнд сүнслэг зовлон авчирна. Тэр тохиолдолд би Бурханыг эсэргүүцдэг гол гэмтэн болохгүй гэж үү? Бурханы ажил гүйцэлдсэн тохиолдолд би Түүнд хэрхэн тайлан өгөх вэ? Тэр үед л би эцэст нь өөрийгөө зүрх сэтгэлээсээ үнэхээр жигшсэн юм. Өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэхдээ ажилдаа үнэнч шударгаар оролцдоггүй байснаа, зөвхөн нэр төр, байр суурь хөөцөлдөн, байр суурийн ерөөлд баясан хөөрч байснаа би үзэн ядлаа. Энэ нь ах, эгч нарын амийн оролтод саад болоод зогсохгүй Бурханы хүслийг биелүүлэхэд бүр ч их саад болсон. Би бас Ариун Сүнсний ажлыг байн байн алдаж байсан бөгөөд харанхуйд унасан. Нэр төр, байр суурь хөөх нь сайнаас илүүтэйгээр хор хөнөөл их авчирдгийг би харсан. Гэхдээ, буруугаа мэдэрч, харамсах зуураа өчүүхэн төдий тайвшралыг бас мэдэрсэн юм. Учир нь Бурханы удирдлага дор үнэнийг энэ удаа хэрэгжүүлэхийн тулд би эцэст нь хувийн эрх ашгаа орхисон билээ. Ажилд, ах, эгч нарт, бас өөртөө үр ашигтай зарим зүйлийг би хийв. Энэ удаа би бодитой үйлдлээр дамжуулан Сатаныг шившиглэж, Бурханы гэрчлэгч болон зогссон билээ.

Бурханы ажлыг туулсан туршлагаараа, бас нэр хүнд, байр суурийн хойноос хөөцөлдсөнийхөө улмаас би олон саад бэрхшээл, бүтэлгүйтэл амссан. Би олон тойруу замаар явж, түүнээсээ болоод харьцалт, цэвэршүүлэлт туулсан. Аажмаар байр суурь чухал биш болохыг би харсан ба байр суурьгүй бол ирээдүй байхгүй, хэн ч чамайг хүндлэхгүй гэж өнгөрсөн хугацаанд итгэж байсан төөрөлдсөн өнцөг маань орвонгоороо эргэсэн. Би одоо Бурханыг 15 жил дагажээ. Над дээр хийсэн Бурханы ажлын талаар бодох бүрд үргэлж сайхан мэдрэмж төрдөг. Миний төлөөх Бурханы хайр, авралыг би хэзээ ч мартаж чадахгүй. Хэрвээ амьдралын маань эхэн үед Бурхан миний орчныг төлөвлөж, нэр төр, олз ашиг, байр суурийн төлөөх хүсэлтэй маань харьцаагүй бол олон жилийн турш дагаж амьдарсан, миний амь болчихсон итгэлээсээ салахыг би хэрхэн хүсэх билээ? Бурханы аврал над дээр цагаа олж ирээгүй бол би одоог хүртэл Сатаны хорын дагуу амьдарч, хэзээ ч биелэхгүй мөрөөдлийнхөө төлөө амьдралаа дэмий үрэх байсан. Бурханы удаа дараагийн илчлэл, цэвэршүүлэлт байгаагүй бол би мөн л буруу замаар урагш зүтгэсээр, хоосон санаархал маань ямар ноцтойг, байр суурийн төлөөх хүсэл минь хэчнээн хүчтэйг хэзээ ч мэдэхгүй байх байлаа. Би ялангуяа, Бурханы дайсан гэдгээ ухаарахгүй байх байсан. Энэ бол, нэр төр, олз ашиг, байр суурь эрэлхийлэхийн мөн чанар, хор хөнөөлийг надад тодорхой харуулсан Бурханы гайхалтай ажил байлаа. Энэ нь, миний алдаатай үнэт зүйлс, амьдралыг үзэх үзэлд бодит өөрчлөлт гаргаж, бас үнэнийг эрэлхийлж, бүтээлийн үүргээ биелүүлэх нь л жинхэнэ хүний амьдрал бөгөөд Сатаны харанхуй нөлөөг хөсөр хаяж, Бурханы үгэнд суурилан амьдарснаар л утга учиртай, үнэ цэнэтэй амьдарч чадна гэдгийг ойлгох боломжийг надад олгосон юм. Өнөөдөр би ийм ойлголт, өөрчлөлттэй байж чадаж байгаа нь бүхэлдээ Бурханы шүүлт, гэсгээлтийн үр жимс билээ. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь цэвэршүүлэлтийн шаналлыг туулахыг надаас шаардсан хэдий ч би Бурханы бодит ажлын талаар, Түүний нинжин сэтгэлийн мөн чанар, зөвт болон ариун байдлын зан чанарын тухай зарим нэгэн ойлголттой болсон. Надад олон жил хор хөнөөл учруулсан Сатаны хоруудыг би одоо тодорхой харж, жигшиж, хөсөр хаяж чаддаг ба жинхэнэ хүний амьдралтай байж чаддаг. Эдгээрийн аль нь ч дэмий хоосон өнгөрөөгүй. Энэ бол хамгийн утга учиртай, хамгийн үнэ цэнэтэй зүйл байлаа. Өнөөдрөөс эхлээд урагшлах замдаа би Бурханаас ирэх шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтээс улам ихийг хүлээн авахыг хүсэж байна, ингэснээр миний ялзарсан зан чанар удалгүй ариусаж, би Бурханы хүсэлд нийцдэг нэгэн болж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хуумгай байснаас үүдсэн хохирол

Кристен, Итали Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг...

Ачаа бол Бурханы ерөөл

Залуу нас, Өмнөд Солонгосын Саяхан чуулганы сонгууль дээр намайг удирдагчаар сонгосон юм. Би үүнийг сонсоод цочирдож, үнэндээ итгэж...

Leave a Reply