Хүлээсэн үүрэг

2022-12-04

Глайдл, Филиппин

Би 2020 оны 9-р сард эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Дараа нь би цуглаанд үргэлж оролцон, ойлгохгүй юм гарвал ах, эгч нараасаа асууж, Бурханы үгийн талаарх ойлголтоо идэвхтэйгээр нөхөрлөж, бусдыг ч бас нөхөрлө гэж зоригжуулдаг байлаа. Нэг удаа бүлгийн удирдагч надад “Та цуглаан дээр маш сайн нөхөрлөдөг, ойлголт сайтай юм, та цуглаан хөтлөн явуулахыг хүсэж байна уу?” гэхэд би итгэж чадаагүй: Удирдагч надаас цуглаан хөтлөхийг хүслээ гэж үү? Би үүнийг тэсэн ядан хүлээж байсан юм. Эзэнд итгэхдээ би номлол хийдэг хүмүүст үргэлж атаархаж, тэр ч байтугай пастор болохыг хүссэн, тэгвэл нэг л өдөр тэдэн шиг индэр дээр зогсоод, номлол номлож, бусдын бишрэл, магтаалыг хүртэж чадах байлаа. Миний мөрөөдөл эцэст нь биелсэнд би итгэж чадсангүй. Хамт цуглаж байсан хүмүүсээс би л ганцаараа цуглаан хөтөлж явуулахаар сонгогдсон нь бусдаас илүү гэсэн үг гэж санагдаад, маш азтайгаа мэдэрч, өчүүхэн ч эргэлзэлгүй саналыг нь хүлээн авсан. Тэгээд цуглаанд урьдчилан бэлдэж, ах, эгч нарт асуудал гармагц нь шийдвэрлэж, шийдвэрлэж чадахгүй бол бүлгийн удирдагчаас тусламж гуйна гэж шийдлээ. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа бүлгийн удирдагч намайг цуглааныг маш сайн хөтлөн явуулж байна гээд, надад маш их итгэл хүлээлгэхэд би үнэхээр их бахархсан. Сүүлд нь ажлын шаардлагаар чуулганы удирдагч Айви эгч намайг сайн мэдээ түгээх дадлага хийлгэхээр томилж, миний үндсэн үүрэг хариуцлага хүмүүсийг номлол сонсохыг урих боллоо. Сайн мэдээ түгээгчийн байр суурь цуглаан хөтлөгчийнхөөс дор санагдсан учир би үүнийг хүлээн авч чадаагүй. Цуглаан хөтлөгч бол удирдагчтай адил, надад бусдыг удирдаж, онцгойрох боломж олгосон байхад хүмүүсийг номлол сонсооч гэж урих нь арын ажил, бусдад анзаарагддаггүй. Би дотроо “Яагаад намайг энэ ажилд томилж байгаа юм бэ? Би хангалттай сайн биш гэж үү?” гэж гомдоллосон. Би энийг ер ойлгоогүй. Бүр удирдагчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, удирдагч намайг дутуу үнэллээ гэж бодсон. Сайн мэдээ түгээх нь Бурханы даалгавар, хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэдгийг удирдагч надтай нөхөрлөх үед л би дуртай дургүй захирагдсан юм. Гэхдээ сайн мэдээ түгээх үедээ зүрх сэтгэлээ огт зориулаагүй, буцаад цуглаан хөтөлдөг болохыг л үргэлж хүсэж, сайн мэдээ түгээх нь надад тохирох ажил биш, цуглаан хөтлөхийг би хавьгүй илүү хийж чадна гэж ч бодсон.

Гэхдээ санаанд оромгүй нь, нэг өдөр дээд түвшний удирдагч надад: “Надад нэг сайн мэдээ байна, та чуулганы удирдагчаар сонгогджээ” гэсэн. Би үнэнийг хараахан ойлгоогүй байж яаж ийм чухал үүрэг хүлээж чадах юм бэ гэж цочирдсон ч энэ нь Бурханы өргөмжлөл гэдгийг мэдэж байсан учраас хүлээн авсан. Дараа нь удирдагч намайг сайн мэдээний ажлыг голчлон хариуцна гэж хэлсэн юм. “Сайн мэдээний ажил” гэхийг сонсмогц энэ нь чухал биш үүрэг, үнэнийг эрж хайгсадтай нөхөрлөхтэй л холбоотой, харин алдартай болоход минь туслахгүй гэж эхлээд бодогдсон. Би дотроо гомдоллож, ахиад л эсэргүүцэж эхэлсэн. Сайн мэдээний ажлыг хариуцахыг хүсээгүй. Хожим нь үүргээ гүйцэтгэж байхдаа би цуглаан хөтлөн явуулахад л анхаарч, сайн мэдээний ажилд анхаарал бага хандуулсан. Дээд түвшний удирдагчийг сайн мэдээний ажлын талаар асуухад сайн мэдэхгүй байсан учир хэлэх үг олдоогүй. Чуулганы сайн мэдээний ажил үр дүн муутай, ах, эгч нар сайн мэдээг яаж түгээхээ мэдэхгүй байгаагийн шалтгаан нь үүргээ умартсанаас минь болсныг би мэдэж байсан тул эвгүй санагдсан. Хожим нь би удирдагчдад өөрийнхөө байдлын талаар сэтгэлээ нээж, тэд энэ нөхцөл байдлыг яаж шийдвэрлэх талаар надтай нөхөрлөж, ярилцаж, бас цаашид сайн мэдээний ажилд илүү их анхаарахыг надаас хүссэн. Надад үнэхээр буруутай санагдсан. Удирдагчийн хувиар би сайн мэдээний ажилд ачаа үүрэх ёстой байсан ч үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагатай байж чадаагүйн үр дүнд сайн мэдээний ажилд муу үр дүн гаргасан. Энэ бүхнийг ухаараад надад ёстой эвгүй санагдсан.

Нэг цуглааны үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг харсан нь өөрийгөө жаахан ойлгоход минь тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чи үүрэгтээ зөв, Бурханы хүсэлтэй нийцсэн гэж хэлж болохоор ямар хандлагатай байх ёстой вэ? Нэгдүгээрт, чи хэн үүнийг зохицуулдаг, ямар түвшний удирдлага үүнийг оноосон гэдгийг шинжиж болохгүй—чи үүнийг Бурханаас хүлээн авах ёстой. Чи үүнийг задлан шинжилж болохгүй, харин Бурханаас хүлээн авах ёстой. Энэ бол нэг болзол. Түүнчлэн, үүрэг чинь ямар ч бай дээд, доод гэж бүү ялгаварла. Чи ингэж хэллээ гэе: ‘Энэ ажил Бурханаас оноосон даалгавар, Бурханы гэрийн ажил ч гэлээ, ийм юм хийвэл хүмүүс намайг дорд үзэж магадгүй. Бусдад онцгойрч болохуйц ажил хийх боломж олддог. Надад даалгасан энэ ажил онцгойрох нь бүү хэл, нүднээс далдуур чармайн зүтгэхэд хүргэдэг, энэ чинь шударга бус! Би энэ үүргийг гүйцэтгэхгүй. Бусдын өмнө онцгойрч, нэрд гарах боломж олгодог үүрэг л миний үүрэг байх ёстой—бас би нэрд гарч, онцгойрдоггүй юм гэхэд үүргээсээ ашиг тус хүртэж, бие амар байх ёстой.’ Энэ зөвшөөрч болох хандлага мөн үү? Голомтгой байна гэдэг Бурханаас ирдэг зүйлийг хүлээн авахгүй, өөрийн дураар сонголт хийж байгаа хэрэг. Энэ нь үүргээ хүлээн авахгүй, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг, мөн тэрслүү байдлын чинь илрэл. Ийм голомтгой байдал хувийн дур сонирхол, хүсэлтэй чинь холилддог. Эрх ашиг, нэр хүнд гэх зэргээ бодолцож үзэх үедээ чи үүрэгтээ дуулгаваргүй ханддаг. Чи үүрэгтээ ямар хандлагатай байх ёстой вэ? Нэгдүгээрт, үүнд дүн шинжилгээ хийж, хэн чамд ийм үүрэг оноосон талаар ч бодож ёсгүй; харин үүнийг өөрийн үүрэг, Бурханы чамд даатгасан үүрэг хэмээн Бурханаас хүлээн авах хэрэгтэй, мөн Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханаас үүргээ хүлээн авах ёстой. Хоёрдугаарт, дээд доод гэж бүү ялгаварла, шинж чанарт нь бүү анхаар, үүргээрээ чи онцгойрох эсэх, үүрэг чинь олны нүдэн дээр хийгдэх эсвэл хөшигний ард хийгдэх эсэх хамаагүй. Эдгээрийг бүү бодолц. Бас өөр нэг хандлага бий: дуулгавартай байх ба идэвхтэй хамтран ажиллах(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?). Бурханы үгийг уншсаныхаа дараа би илүү чухал юм уу чухал биш үүрэг гэж байдаггүйг ухаарсан. Бурханы нүдээр бид чуулганд ямар ч ажил хийдэг бай, бүгд бүтээгдсэн зүйлийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа. Бид үүргийг чухал, чухал биш гэж ялгаварлаж, хэн нэгнээс ирсэн мэт үзэж болохгүй. Тэдгээр нь бидний биелүүлэх ёстой хариуцлага юм. Өөрийгөө эргэцүүлээд би, дур сонирхлоо үргэлж эн тэргүүнд тавьж, өөрийгөө харуулах ажлыг л сонгодгоо олж харсан. Томилгоо надад таалагдахгүй, онцгойроход минь туслахгүй байх болгонд би хүлээн авахгүй, дотроо эсэргүүцэж, гомдоллож байсан. Удирдагч надаар цуглаан хөтлүүлэхээр томилоход тэр ажил надад таалагдаж, хүслийг минь хангаж, өөрийгөө харуулахад минь тусалсан учраас би баярлаж, үүргээ гүйцэтгэхээр шаргуу ажилласан. Харин удирдагч надаар сайн мэдээ түгээлгэхээр томилоход тэр үүрэг онцгойроход минь туслахгүй учраас удирдагчид хорсож, намайг дутуу үнэллээ гэж бодсон учраас урам хугарч, гуниглаж, бүр удирдагчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болсон. Би үүргээ голж шилж, Бурханаас ирсэн гэж хүлээн аваагүй, үнэхээр дуулгавартай байгаагүй. Үүргийн талаар эндүү ташаа үзэлтэй байсан учраас сайн мэдээний ажилдаа хааш яаш хандаж, нэг их анхаараагүй. Үүнээс болоод тааруу үр дүнд хүрч, сайн мэдээний ажил шууд саатсан. Би өөрийнхөө арга замын алдааг ухаарсан. Надад ямар ч үүрэг оноосон, таалагдсан ч бай, үгүй ч бай, чуулганы ажилд хэрэгтэй л бол би дуулгавартай байж, чадах бүхнээ хийх ёстой. Энийг эн тэргүүнд бодолцон үзэх ёстой байсан ч би үүргээ үргэлж өөрийнхөө үзэмжээр бодож, үнэхээр дуулгаваргүй, үнэнч биш байж. Бурханд талархъя! Бурханы үгийн энэ хэсгийг уншаад завхралаа таньж мэдсэндээ би маш их баярлаж, надад ямар ч үүрэг оноосон, дуулгавартай дагана гэсэн шийдвэр гаргасан юм.

Би сэтгэлээ тайван болгоод, өөрөөсөө ингэж асуусан: Аливаа нэг үүрэг миний дур сонирхол, хүслийг хангаж, онцгойрох боломж олговол би Бурханд талархдаг, харин таалагдахгүй бол гүйцэтгэхийг хүсдэггүй, бүр гомдоллож, дуулгавартай байж чаддаггүй нь юуных вэ? Үүний хариултыг би Бурханы үгээс олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөн чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд ‘Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүнд ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?’ гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд эдгээр асуудлыг бодолцож үзэхгүй байх байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хэрэггүй зүйл бүр ч биш. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүгд сайн нэр төртэй, дээгүүр байр суурьтай байхад төвлөрдөг. Тэгээд энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд ийм зүйлсийг хэзээ ч хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үгээс би антихристүүд нэр хүнд, байр сууринд асар их шунадгийг харсан. Тэд үргэлж бусдаас илүү байж, хүмүүсийн зүрх сэтгэлд орон зай эзлэхийг хүсдэг. Нөхцөл байдал ямар ч байсан, бусдын бишрэл, магтаалыг хүртэж чадах эсэхээ үргэлж бодолцон үздэг. Хэвийн хүмүүс нэр хүнд, байр суурьтай болохгүй бол жаахан гуниглаж магадгүй ч антихристүүд ажиллаж чаддаггүй, тэдэнд асар зовлонтой санагдаж, арай ядан амьдрахад хүрдэг. Антихристүүдийн хувьд нэр төр, байр суурь бол амь нь юм. Миний зан чанар тийм байсан: нэр төр, байр суурь, бусдын магтаалыг үргэлж хүсдэг байсан. Ах, дүүсийнхээ дунд би аав, ээжийнхээ хайртай хүүхэд нь байхыг үргэлж хүсэж, найз нөхдийнхөө дунд хамгийн алдартай нь байж, сургуульд бол багш нарынхаа сайшаалыг хүртэж, Эзэнд итгэгчийн хувиар номлогчидтой адилхан байж, олны өмнө номлож, хүн бүрийн бишрэлийг хүртэхийг хүсдэг байсан. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа би бас л тийм зүйлийг эрэлхийлсээр байсан: Цуглаан хөтлөн явуулснаараа би өөрийгөө баталж, бусдаар магтуулж, удирдагчдад өндрөөр үнэлэгдэнэ гэж бодсон учраас цуглаан хөтлөх үүрэг онооход нь маш их баярлаж, хүн бүрээр хүндлүүлж, магтуулах мэдрэмж надад таалагдсан. Харин сайн мэдээ түгээх нь хэний ч анзаардаггүй, нүднээс далдуур үүрэг байсан. Надад “удирдагч” цол олгосон ч гэсэн би бас л хүлээн авалгүй, энэ нь чухал биш ажил гэж бодоод, хэзээ буцаад цуглаан хөтлөн явуулах бол гэж гайхширсаар байсан юм. Хүсэл минь биелэхгүй болохоор би ажилдаа хааш яаш хандаж, сайн мэдээний ажилд муу үр дүн гаргасан. Урьд нь үүргээ гүйцэтгэхдээ чадах бүхнээ хиймээр байна гэж залбирч байсан минь чин үнэн байгаагүй, би Бурханыг мэхэлж байсан! Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд биш, байр суурь, нэр төрөө хадгалж, ах, эгч нарт бишрүүлэхийн тулд л үүргээ гүйцэтгэж байсан. Би антихрист зан чанараа харуулж, Бурханыг эсэргүүцэх замаар алхаж байжээ. Энэ бүхнийг ухаараад би нэлээд айсан. Ямар аюултай гээч! Тэгээд би чимээгүйхэн Бурханд залбирч, “Бурхан минь, би маш аюултай газарт байна, би нэр төр, байр суурийг эрэлхийлж, буруу замаар оржээ. Би гэмшиж, Таны авралын төлөө залбирахад бэлэн байна” гэсэн.

Нэг цуглаан дээр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь сайн мэдээний ажлын талаарх буруу ойлголтоо залруулахад минь тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Сайн мэдээ түгээх нь нэг төрлийн хүмүүс юм уу бүлэг хүмүүсийн тусгай ажил биш гэдгийг Би бүх хүнд анхааруулж, бүгдэд нь мэдэгддэг; энэ нь Бурханыг дагадаг хүн бүрийн ажил юм. Яагаад Би үнэний энэ талыг хүмүүст ойлгуулах ёстой вэ? Мөн яагаад тэд үүнийг мэдэх хэрэгтэй вэ? Учир нь сайн мэдээг түгээх нь хөгшин залуу ч бай, эрэгтэй эмэгтэй ч бай, бүтээгдсэн бүх зүйл, Бурханы дагалдагч болгоны хүлээн авах ёстой даалгавар, ажил юм. Хэрэв энэ даалгавар чамд ирээд, өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөхийг, бүр амиа өргөхийг шаардвал чи яах ёстой вэ? Чи үүнийг гүйцэтгэх ёстой үүрэг хэмээн хүлээн авах ёстой. Энэ нь үнэн, мөн чиний ойлгох ёстой зүйл юм. Энэ бол энгийн нэг хоосон сургууль биш; энэ бол үнэн юм. Тэгвэл энэ яагаад үнэн болдог вэ? Яагаад гэвэл, цаг хугацаа улиран одох, аль эсвэл эрин үе хэрхэн солигдож, газар зүй, орон зай яаж өөрчлөгддөгөөс үл хамааран сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх явдал мөнхийн эерэг зүйл юм; үүний утга учир, үнэ цэн хувиршгүй. Цаг хугацаа улиран одохыг, эсвэл газар зүйн байршлыг даган энэ нь өөрчлөгддөггүй. Энэ нь мөнх оршдог бөгөөд үүнийг бүтээгдсэн зүйл бүхэн хүлээн авч, хэрэгжүүлэх ёстой. Энэ бол мөнхийн үнэн. Зарим хүн: ‘Би сайн мэдээ түгээх үүрэг гүйцэтгэж байгаа юм биш’ гэдэг. Тийм байсан ч гэсэн, сайн мэдээ түгээх үнэн бол хүмүүсийн ойлгох ёстой зүйл юм. Энэ нь үзэгдлийн хүрээний үнэн учраас Бурханд итгэгчид бүгд үүнийг ойлгох ёстой; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс болдог зүйл бөгөөд хүний амийн оролтод ашиг тустай байдаг. Түүнчлэн, чи ямар ч үүрэг гүйцэтгэсэн, шүтлэггүй хүмүүстэй харьцах учраас сайн мэдээ түгээх үүрэгтэй. Чи сайн мэдээг түгээх талаар үнэнийг ойлгомогцоо ‘Хүмүүсийг аврахын тулд Бурханы шинэ ажлыг номлож, Бурханы ажлын сайн мэдээг номлох нь миний ажил; би цаг хугацаа, байр суурь, албан тушаал, одоо биелүүлж буй үүргээсээ үл хамааран явж, Бурханы шинэ ажлын сайн мэдээг түгээх үүрэгтэй. Боломж гарах үед, цаг зав гарах болгонд үүнийг цааш дамжуулах нь миний хүлээсэн үүрэг’ гэдгийг зүрх сэтгэлдээ мэднэ. Ихэнх хүн одоо ингэж боддог уу? (Үгүй.) Ихэнх хүн юу боддог вэ? ‘Би одоо тогтсон үүрэгтэй; тогтсон мэргэжил, мэргэшлийг судалж, үүндээ гүнзгийрч байгаа болохоор сайн мэдээ түгээх нь надтай ерөөсөө ямар ч хамаагүй’ гэж ихэнх хүн боддог. Энэ ямар гээч хандлага вэ? Энэ бол өөрийн үүрэг хариуцлага, үүрэг даалгавраас бултдаг, сөрөг хандлага бөгөөд тийм хүн Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханд дуулгаваргүй байдаг. Хэн байх чинь хамаагүй, хэрвээ чи сайн мэдээ түгээх ачаа үүрдэггүй бол мөс чанар, эрүүл ухаангүй гэдгээ харуулж байгаа хэрэг биш үү? Хэрэв чи хамтран ажиллаж, хариуцлага хүлээх, захирагдахдаа эерэг, идэвх санаачилгатай байдаггүй бол ердөө л сөрөг, идэвхгүй байдлаар хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Чи ийм хандлагатай байж болохгүй. Чи ямар үүрэг гүйцэтгэж байгаа, үүрэгт чинь ямар мэргэжил, эсвэл ямар мэргэшил хамаатай эсэхээс үл хамааран чиний ажлын бүх үр дүнгээс хамгийн чухал талуудын нэг нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын сайн мэдээг түгээж, гэрчилж чаддаг байх явдал юм. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой наад захын зүйл билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1-р зүйл: Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог). Бурханы үгийг уншсаныхаа дараа би уйлж эхэлсэн, маш их буруутай санагдсан. Сайн мэдээ түгээх нь Бурханы даалгавар, хүн бүрийн хүлээсэн үүрэг, хариуцлага гэдгийг Бурханы үг надад тодорхой харуулсан. Чуулганд бид ямар ч үүрэг гүйцэтгэсэн, эцсийн зорилго маань адилхан: Бурханы сайн мэдээг түгээх. Миний хувьд би сайн мэдээ түгээх дургүй, тэр ч байтугай сайн мэдээний ажил надтай ямар ч хамаагүй гэж эндүүрэн бодож, цуглаан хөтлөн явуулж, ах эгч нарыг усалж байгаа цагт үүргээ гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун болгож байгаа гэж бодсон. Сайн мэдээний ажил хэр чухлыг би ер ойлгоогүй. Сайн мэдээ түгээх нь Бурханы яаруу санаа зорилго гэдгийг би тэгэхэд л ухаарсан. Сайн мэдээний ажил бол хүн төрөлхтнийг аварч, Бурханыг шууд гэрчилж, хүмүүст Бурханы ажлыг ойлгох, Бурханы өмнө очин аврагдах боломж олгодог, үнэхээр утга учиртай ажил. Гэхдээ надад Бурханыг гэрчлэх санаа байгаагүй, би үүрэгтээ өчүүхэн төдий ч ачаа үүрээгүй. Удирдагч намайг сайн мэдээ түгээ гэж томилох үед би бүр эсэргүүцэж, татгалзаж, хариуцлагаас зайлсхийсэн. Надад мөс чанар, эрүүл ухаан огт байгаагүй! Хэн ч намайг номлол сонс гэж уриагүй, надад сайн мэдээг номлоогүй, Бурханыг гэрчлээгүй бол би Бурханы дуу хоолойг хэзээ ч сонсохгүй, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах боломжгүй байх байсан. Хэрвээ би сайн мэдээ түгээхэд хувь нэмрээ оруулалгүй, зүгээр л аргацаасан бол Бурхан намайг Өөрт нь итгэгч, Өөрийг нь дагагч гэж үзэхгүй, харин мөс чанар, хүн чанаргүй гэж бодно. Би сайн мэдээ түгээх хариуцлагаас бултаж, татгалзаж, бүр сайн мэдээний ажлыг хаяад, цуглаан хөтлөн явуулахад анхаарахыг ч хүссэн. Эргээд бодоход энэ нь том алдаа байж. Би Ноагийн түүхийг бодсон: Ноа Бурханы үгийг сонсох үедээ эргэлзээгүй, өөрийнхөө ашиг сонирхлыг бодоогүй, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүний хүслийг анхаарч, Бурханы тушааснаар бүхээг барихыг л хүсэж, бас сайн мэдээ түгээхийн тулд чадах бүхнээ хийсэн. Ноагийн туршлагаас би маш их урам зориг авч, яг л Ноа шиг Бурханы зохицуулалтад захирагдан, үүргээ сайн гүйцэтгэхийг хүссэн. Үнэний энэ талыг ойлгож, завхралаа танин мэдэхэд минь тусалсанд нь би Төгс Хүчит Бурханд талархаж, гэмшихэд бэлэн байсан. Надад ямар ч ажил оноосон, би сайн мэдээ түгээнэ!

Дараа нь би сайн мэдээ түгээхэд төвлөрч эхэллээ. Надад их туршлага байгаагүй, өөр өөр хүмүүстэй нөхөрлөхөд хэцүү байсан. Тэд намайг голж магадгүй, эсвэл янз бүрийн бэрхшээл амсаж магадгүй ч би больж болохгүй. Тэгээд би Бурханы энэ үгийг бодсон: “Чи ямар үүрэг гүйцэтгэж байгаа, үүрэгт чинь ямар мэргэжил, эсвэл ямар мэргэшил хамаатай эсэхээс үл хамааран чиний ажлын бүх үр дүнгээс хамгийн чухал талуудын нэг нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын сайн мэдээг түгээж, гэрчилж чаддаг байх явдал юм. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хийх ёстой наад захын зүйл билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 1-р зүйл: Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог). Энэ хэсэг намайг үнэхээр зоригжуулсан. Надад оноосон үүрэг нь хариуцлага учраас би дуулгавартай дагахад бэлэн байсан. Бэрхшээл гарч болох ч Бурханд чин сэтгэлээсээ залбирч байгаа цагт Бурхан намайг залж чиглүүлнэ гэдгийг би мэдсэн. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Шиаожин, Шаньдун муж Үнэнч хүмүүс байж, үнэн зөв ярихыг биднээс шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би “Үнэн зөв ярих амархан. Энэ чинь...

Leave a Reply