Чөтгөрүүдийн харгислалыг ялахад Бурхан намайг замчилдаг

2021-01-23

Ван Хуа, Хэнань муж

Охин бид хоёр хоёулаа Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддаг Христэд итгэгчид юм. Бурханыг дагаж байхад маань бид хоёрыг хоёуланг нь ХКН-ын засгийн газраас баривчилж, хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноосон билээ. Надад гурван жил, охинд минь нэг жилийн ял өгсөн юм. Хэдийгээр би ХКН-ын хүний үнэргүй хавчлага, хор хөнөөлд өртсөн боловч цөхөрч, аюулд орох бүрд минь Бурхан дэргэд байж, намайг нууцхан харж хандаж, хамгаалж, гарах гарцыг нээж өгч байсан юм. Төгс Хүчит Бурханы үг л надад үргэлжлүүлэн амьдрах зориг зүрх, сэдэл хайрласан бөгөөд харгисаар эрүүдэн шүүгдэхийн тамлалыг давж гарахад намайг замчилж, тэрхүү тамын шоронд гурван жилийг тэсвэрлэхэд минь тусалсан билээ. Хүндрэл бэрхшээл дунд би Төгс Хүчит Бурханы хайр, авралыг нүдээр үзэж, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг мэдэрсэн юм. Ийм ихийг олж авсан минь азтай санагдан, Бурханыг тууштай дагаж, амьдралын зөв замаар алхахаар би шийдлээ.

Бурханд итгэхийнхээ өмнө би бизнес эрхэлдэг байсан юм. Үүндээ нэлээд чадварлаг байсан бөгөөд чамгүй их мөнгө олдог байлаа. Гэвч амьжиргаагаа залгуулах гээд завгүй байх явцдаа би амьдралын эрээн барааныг ч бас бүрэн дүүрэн туулсан билээ. Яаж мөнгө олох вэ гэж өдөр шөнөгүй тархиа гашилгахын зэрэгцээ засгийн газрын янз бүрийн хэлтсийн есөн бусын бараа шалгалтыг зохицуулах ёстой болдог байв. Түүнчлэн бусадтай харилцахдаа өдөржин хуурмаг байдлаар ярьж, худлаа дүр эсгэх ёстой болдог байлаа. Ийм маягаар амьдрах нь шаналгаатай, эцэж цуцам санагдсан боловч надад өөр сонголт байгаагүй юм. Би ажлаасаа болж бие, сэтгэлээрээ бүрэн туйлдахад хүрсэн яг тэр үедээ Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг амьдралын нууцыг илчлэн, бүх хүн төрөлхтний шаналлын эх сурвалж төдийгүй хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тухай үнэнийг ил болгодгийг би харсан юм. Түүнчлэн Бурханы үг нь хүнд насан туршдаа дагах гэрлийн замыг харуулдаг бөгөөд зүрх сэтгэл минь тэр даруй эдгээрт татагдлаа. Энэ нь жинхэнэ Бурханы ажил мөн бөгөөд Бурханд итгэх итгэл бол амьдралын цорын ганц зөв зам гэдэгт би зүрх сэтгэлийнхээ угаас баттай итгэх болов. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч чадсан минь тун аз завшаантай санагдсан юм. Тэгээд яг над шиг хий хоосон амьдралаар амьдран, амьдралынхаа зүг чигийг олж чадаагүй, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал хэрэгтэй байгаа ертөнцийн бүх хүний талаар бодов. Иймээс би Бурханы авралыг илүү олон хүнд хүртээхийн тулд үнэнийг эрж хайдаг улам олон хүнд эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлохоор хүслээ. Бурханы хайранд сэтгэл минь хөдлөн, Бурханы ажил, авралын тухай ярих бүрдээ би яриад яриад ханадаггүй байсан бөгөөд номлолоор дамжуулан үнэнийг үнэхээр эрж хайдаг хүмүүсийг олж авч чадаад, үүндээ магнай хагартлаа баярласан юм. Тухайн үед охин минь дөнгөж ахлах сургуулиа төгсөөд байлаа. Охин минь намайг Төгс Хүчит Бурханыг дагаж эхэлснийхээ дараа хэчнээн их аз жаргалтай болсныг харж, мөн манай гэрт ирдэг ах эгч нар бүгд гэнэн цайлган, эелдэг байж, хүн бүр нээлттэйгээр ярилцаж, магтан дуу дуулж, бүжиглэхээр хамтдаа цуглан, үргэлж гайхалтай сайхан, баяр хөөртэй уур амьсгалтай байдгийг олж харжээ. Улмаар охин маань ийм амьдралыг хүсэн мөрөөсөж, Бурханд итгэх, Бурханыг дагахыг маш их хүсэв. Тэр үеэс хойш бид хоёр өдөр нь бизнесээ эрхлээд, шөнөөр хамтдаа залбирч, Бурханы үгийг хамт уншин, магтан дуу хамтдаа сурч, Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөдөг болсон бөгөөд амьдрал минь баяр баяслаар дүүрсэн юм.

Чөтгөрүүдийн харгислалыг ялахад Бурхан намайг замчилдаг

Бурханы хайранд хамгийн их умбаж, халуун дулааныг нь мэдэрч байх яг тэр үед маань ХКН-ын засгийн газрын чөтгөрийн савар гэнэт бид хоёр луу довтлон, аймшигтай, сэтгэл өвтгөм шаналал амсуулсан билээ. Энэ бол миний хэзээ ч мартахааргүй мөч байсан юм. 2007 оны 12-р сарын 7-нд охин маань гэртээ угаалга хийн, би чуулганыхаа үүргийг гүйцэтгэхээр гадагш гарахаар яг бэлэн болж байх үед энгийн хувцастай тав, зургаан цагдаа гэнэт дайран орж ирлээ. “Та нар Төгс Хүчит Бурханы итгэгчид байна! Тэгээд ч зогсохгүй газар сайгүй бусдад номлож байна!” гэж тэдний нэг нь хашхичив. Дараа нь тэр манай охин руу заагаад, “Наадхыгаа эхлээд аваад яв!” гэж өөр хоёр цагдаад хэлсэн бөгөөд хоёр цагдаа тэр даруйд охиныг маань аваад явав. Дараа нь үлдсэн цагдаа нар манай гэрийн булан тохой бүрийг нэгжиж эхлэн, хайрцаг сав онгичиж, бүр хувцасны маань халаас болгоныг шалгалаа. Хоромхон зуурын дотор ор дэр болон шал ундуй сундуй болсноос гадна тэд бүр савхин гуталтайгаа хамаг ор дэрэн дээр гишгэлсэн байв. Эцэст нь тэд Бурханы үгийн номууд, хэдэн хуурцаг, хоёр CD тоглуулагч, хоёр МP3 тоглуулагч, бэлнээр 2000 юань болон хос алтан ээмэг хураалаа. Тэгээд намайг түлхэн, цагдаагийн машинд суулгав. “Бид Бурханд итгэснээрээ ямар хууль зөрчсөн юм бэ? Яагаад биднийг баривчилж байгаа юм бэ?” гэж би асуун, тэднээс тайлбар нэхлээ. Гайхмаар нь тэд, “Бурханд итгэгч та нарыг барих нь бидний онцлог” гэж харж зогсоо бүх хүний нүдэн дээр ичгүүргүйгээр тунхагласан юм. Миний эгдүү хүрлээ. Тэд “Ардын цагдаа” биш байсан юм. Харин зүгээр л зөв шударга хүмүүсийн эсрэг эрс арга хэмжээ авах тусгай даалгавартай бүлэг дээрэмчид, балмад этгээдүүд, гэмт хэргийн ертөнцийн хулигаанууд байжээ!

Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчоон дээр ирсний дараа намайг гавлан, байцаалтын өрөө рүү аваачлаа. Тэдний хэчнээн догшин ширүүн гэдгийг харсан би өөрийн эрхгүй айн, “Би эдгээр диаволын гарт орчихлоо, бас манай гэрээс Бурханы үгийн маш олон ном, хуурцаг илэрсэн юм чинь одоо намайг суллахгүй нь лавтай. Хэрэв би тэдний эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй Иудас болох юм бол Бурханаас урвасан урвагч гэдгээрээ үеийн үед дурсагдана шүү дээ!” гэж бодов. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирч, намайг хамгаалж, замчлахыг Түүнээс гуйлаа. Яг тэр үед Бурханы ийм үг бодогдов: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы зөвт зан чанар ямар ч халдлагыг тэвчдэггүй бөгөөд Өөрөөс нь урвасан хүмүүсийг Бурхан хайрладаггүй гэдгийг Бурханы үг надад ухааруулсан юм. Дараа нь би Бурханы энэ үгийг бодлоо: “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). “Тийм ээ! Би тэднээс айх ёсгүй. Ёрын муу энэ хэдэн цагдаа хэчнээн догшин ширүүн ч гэлээ мөн л Бурханы гарт байдаг, тэд хэдий аймшигтай ч гэлээ Бурханы зөвшөөрөлгүйгээр миний толгой дээрх ширхэг үсэнд ч хүрч чадахгүй” гэж би бодлоо. Бурханы үг надад итгэл, эр зориг өгсөн тул би Бурханы өмнө ийм шийдвэр гаргасан юм: “Өө Бурхан минь! Та намайг турших цаг иржээ. Би Таны төлөө гэрчлэлд зогсмоор байна, бас хэзээ ч Иудас болохгүй гэдгээ амиараа тангараглая.” Залбирлаа дуусгасны дараа зүрх сэтгэл минь тайвширлаа. Тэр мөчид удирдагч нь бололтой нэг ёрын муу цагдаа намайг загнан, “Чи муу тэнэг хүүхэн! Очиж очиж охиноо хүртэл Бурханд итгүүлэх ёстой байсан юм биз дээ? Охин чинь хөөрхөн юм билээ. Баян эрчүүдэд биеэ үнэлээд жилд хэдэн арван мянган юань олж чадах байтал тэнэг юм шиг Бурханд итгэж л байдаг! Одоо хэлээдэх, чи хэзээ Бурханд итгэж эхэлсэн бэ? Хэн чамайг үүнд оруулсан бэ? Хэнээс чи тэр номуудаа авсан бэ?” гэв. Түүний ам хуурайгүй чалчиж байхыг сонсоод би багтартлаа уурласан юм. Нэр төртэйд тооцогддог, засгийн газрын албан тушаалтан ийм жигшүүртэй, ичгүүр сонжуургүй юм хэлж чадсанд би итгэж өгөхгүй байлаа! Тэдний нүдээр бол биеэ үнэлэх нь сайн зүйл байсан төдийгүй тэд бүр хүмүүсийг явж, тийм хорон муу зүйл хийхэд урамшуулж байв. Гэтэл Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж, үнэнч хүмүүс байхаар эрэлхийлдэг бидэнд буруу үйл үйлддэг гэмт хэрэгтнүүд гэх нэр зүүн, биднийг эрс хатуу арга хэмжээ, баривчилгааны бай болгодог билээ. Ингэж авирласнаараа тэд ёрын мууг баримталж, сайн сайхныг дарангуйлан, шударга ёсыг боомилж байгаа бус уу? ХКН-ын засгийн газар маш хорон муу, завхарсан юм! Тэд ийм утгагүй зүйл тууштай ярьж, бүхий л үндэслэлийг сонсохгүй байгааг нь би хараад, тэдэнд учирлах аргагүй гэдгийг мэдсэн тул амаа хамхисаар байв. Ярихаас татгалзаж байгааг минь харсан тэд намайг цагдаагийн машин руу буцаан аваачаад, “Бид танай гэрээс маш их нотолгоо олсон болохоор чамайг томоотой байж, бидэнд бүхнийг хэлэхгүй бол чирч аваачаад буудчихна шүү!” гэж сүрдүүллээ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод би өөрийн эрхгүй айсан бөгөөд “Энэ хүмүүс юу ч хийж мэднэ. Би үнэхээр буудуулчих юм бол охиноо дахиад хэзээ ч харахгүй нь дээ” гэж бодсон юм. Энэ тухай бодох тусам улам их сандран, зүрх сэтгэлдээ Бурханыг тасралтгүй дуудсан бөгөөд зүрх сэтгэлийг минь хамгаалж, дотор минь байгаа айдас, зовнилоос ангижруулахыг Түүнээс гуйлаа. Яг тэр үед Бурханы дараах үг санаанд оров: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс, эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юу байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахдаа саад бэрхшээлтэй тулж, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг. Хэрэв хүн бүрэг, аймхай бодолтой аваас Сатанд хууртагдаж буй хэрэг юм. Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Тэр мөчид бүх зүйл тодорхой боллоо: “Тийм ээ. Охин бид хоёрын амьдрал Бурханы гарт байдаг, үхэх, сэхэх эсэхийг маань Бурхан эцэслэн шийддэг. Сатаны энэ чөтгөрүүд бидний хувь заяаг огт хянадаггүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр, бидний амийг хөнөөх талаар хэн ч бодож чадахгүй. Өнөөдөр Сатан эмзэг цэгийг минь ашиглан намайг заналхийлж, сүрдүүлэхээр оролдож, зальхай явуулгаараа намайг урхидаж, буулган авна гэж найдаж байна. Гэвч би үүнд нь хууртах ёсгүй. Бурханаас урваж байснаас үхсэн нь дээр учраас би үхсэн ч, сэхсэн ч дуулгавартай дагахад бэлэн байна” гэж бодогдов. Ингэж бодоод би эцсийг нь хүртэл Сатантай үзэлцэхээр тэр даруй шийдэн, хулчийж, айж эмээхээ больсон юм.

Цагдаа нар намайг цагдан хорих газарт хүргэлээ. Намайг хашаанд оруулмагц засан хүмүүжүүлэх офицерууд ширүүнээр нэгжин, гутал хувцсаа тайл гэж тушаав. Дараа нь намайг бараг гучин минутын турш тэсгэм хүйтэн хашаанд зогсоосон юм. Би маш их даарч, бараг тэнцвэрээ ч хадгалж чадахгүй байсан бөгөөд хамаг бие хүчтэй чичрэн, шүд тасралтгүй тачигнаж байлаа. Надаас ямар ч зүйл олоогүйг хараад засан хүмүүжүүлэх офицеруудын нэг нь шоронгийн өрөөнд намайг хүргээд, өрөөний толгойлогч хоригдол болон бусад хоригдлыг өдөөн турхирч, “Энэ бол Төгс Хүчит Бурханд итгэгч…” гэж хэлэв. Түүнийг ингэж хэлэв үү, үгүй юу хоригдлууд над руу шавж, өмдийг минь шагай хүртэл шувтлуулаад, эргээд дээш татууллаа. Тэд надаар ахин дахин ийм зүйл хийлгэнгээ бүгд шоолон инээлдэв. Доог тохуу болж, доромжлуулсны минь дараа толгойлогч хоригдол надад тахианы өд сөдөөр хэрхэн юм хийхийг заалаа. Гэвч энэ ажилд чадвар, туршлага шаардлагатай тул хоёр дахь өдөр нь ажлаа гартаа оруулаагүй хэвээр байгааг минь хараад толгойлогч хоригдол хулсан саваа авч, хоёр гарыг минь балмадаар саваадав. Хоёр гар минь өвдөлтдөө мэдээ алдтал саваадуулсан бөгөөд тахианы өд чимхэж ч чадахгүй болсон байлаа. Газар унасан өдийг авахаар тонгойтол толгойлогч хоригдол гар дээр минь гишгэн, хөлөөрөө талхалснаас болж хуруунуудад минь төөнөсөн өвдөлт мэдрэгдэн, хугарчих шиг л боллоо. Тэгээд ханалгүй дахин хулсан саваа авч, толгой дундуур хэдэнтээ саваадсанаас болж миний толгой эргэн, нүд бүрэлзэв. Эцэст нь тэрээр: “Чиний шийтгэл бол өнөө шөнийн ээлжийг хариуцах. Маргааш чамайг цагдаа нар байцаах учраас маргаашийн ажлаа өнөөдөр хийх ёстой шүү. Бүгдийг нь хийж дуусгахгүй бол чамайг маргааш шөнөжин зогсоогоор чинь хонуулна!” гэж харгисаар хэллээ. Тэр мөчид би үгээр илэрхийлэхийн аргагүй их гуньж, сэтгэлээр унасан юм. Ёрын муу цагдаа нар хоригдлуудтай хүч хавсран намайг ийнхүү хорлож байгааг аль хэдийн тэвчиж чадахгүй болсон юм чинь ирэх өдрүүдийг ер нь яаж өнгөрөөх болж байна гэж бодогдов. Шаналсандаа би энэ бүхний шударга бус байдлаас үүдэн цурхиран уйлж, нулимс хацар даган урссан бөгөөд Бурханд чимээгүйхэн сэтгэлээ уудалж, хүндрэл бэрхшээлээ Түүнд хэллээ: “Өө Бурхан минь! Энэхүү мангасуудын бүлэглэлийн надад оноосон доог тохуу, тамлалтай нүүр тулаад би маш их ганцаардаж, арга мухардаж, айж эмээн, үүнийг яаж даван туулахаа мэдэхгүй байна. Намайг замчилж, хүчтэй байлгаач.” Залбирсны дараа Бурхан намайг гэгээрүүлэхийн тулд Өөрийн үгийн нэг хэсгийг санууллаа: “Бурханы ялагч гэж хэлдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, анхны итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чаддаг хүмүүс юм. Юу ч болж байсан, хэрвээ чи цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чаддаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсдог бөгөөд энэ бол Бурханы хэлдэг ялагч юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой). Бурханы үгээс би асар их тайтгарал авч, Бурханы хүслийг ойлгох боломжтой болсон юм. Хүнийг төгс болгож, Сатаны нөлөөнөөс ангижруулахын тулд Бурхан Сатаны бүслэлт, хавчлагыг ашигладаг, ингэснээр бид Бурханаар ялагч болгуулж, Түүний хаанчлалд орж чадах юм. ХКН-ын засагладаг энэхүү харанхуй, ёрын муу улс оронд зөв замаар бус, ёрын муу замаар алхахыг л хүмүүст зөвшөөрдөг билээ. ХКН ингэдгийн зорилго бол хүмүүсийг сайн муу, зөв бурууг ялгаж салгаж чадахгүй болтол нь завхруулж, хүмүүсээр хорон мууг өмгөөлүүлж, шударга ёсыг орхиулан, эцэст нь Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө хүмүүстэй хамт сөнөх явдал юм. Бүх талаасаа харанхуйн нөлөөнд бүслэгдэх үедээ бууж өгөлгүй, Бурханы өмнө итгэл, үнэнч байдал, хайраа хадгалж, Бурханы төлөө гэрчлэлд зогссоноор л хүн жинхэнэ ялагч болж чаддаг бөгөөд ингэснээр л Сатаныг шившиглэж, Бурханд алдар суу олж авах боломж олгодог. Тэгээд би Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Та итгэлийг минь туршиж, Танд гэрчлэл хийх боломж олгохын тулд Сатаны энэ чөтгөрүүдийг үйлчлэлдээ ашиглаж байгаа юм байна. Ингэснээрээ Та намайг өргөмжилж байна. Бас одоо надад тохиолдож байгаа бүхнийг Та зохион байгуулдаг, бүх зүйлийг Та нууцхан ажигладаг гэдэгт би итгэж байна. Би энэ шалгалтаар Таны төлөө гэрчлэлд зогсож, Таныг хангалуун байлгамаар байна. Би ямар ч тамлалтай тулгарлаа гэсэн унаж, замаа алдахгүйн тулд Танаас гагцхүү итгэл, хүч чадал хайрлаж, зовлонг тэвчих шийдвэртэй болгооч гэж л гуйя!”

Гурав дахь өдрийн өглөөний 9 цагт цагдаа нар намайг байцаалтын өрөө рүү аваачив. Охины минь гар утсыг харуулснаар тэд байцаалтаа эхэлсэн юм. “Энэ утсан дээрх зурвасуудыг та явуулж. Байшин худалдаж авах гэж байгаа гэж та охиндоо хэлсэн болохоор мөнгөөр гачигддаггүй юм шиг байна.” Ёрын муу энэ цагдаа нар үнэхээр жигшүүртэй байсан юм—надаас сохор зоос ч үлдээлгүй салгаж авахаар мэрийхдээ тэд бүх боломж бололцоогоо дайчилсан байлаа. “Би зүгээр л охиноороо даажигнаж байсан юм” гэж би хариулав. Цагдаагийн царай гэнэт хувьсхийн, дэвтэр барьж аваад толгой, нүүр лүү чанга балбаж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн толгой минь эргэж, нүүр өвдсөндөө халуу дүүглээ. Тэр цагдаа шүд зуун, “Бидэнд хэлээдэх! Мөнгө чинь хаана байна? Хэрвээ чи бидэнд бүхнийг хэлэхгүй бол чамайг чирч гаргаад буудчихна шүү! Эсвэл шоронд наймаас арван жил хорих ял онооно!” гэв. Би юу ч мэдэхгүй гэж хариуллаа. Өндөр нуруутай, сүрлэг нэг цагдаа уурласандаа над руу дайрч ирээд цамцнаас заамдан, шалан дээр хэдэн метрийн цаана чулуудчихав. Тэгээд миний толгой, нуруу, хөл рүү балмадаар өшиглөж эхлэнгээ, “Үнэнээ хэлэхгүй бол ингэдэг юм! Юу ч мэдэхгүй гэж чи хэллээ, харин үүнд чинь тэнэг хүн л итгэнэ! Мэдмээр байгаа зүйлийг маань хэлэхгүй бол чамайг яг өнөөдөр үхтэл чинь зодно шүү!” гэж хэллээ. Би шүд зуун өвдөлтийг тэсвэрлэж, зүрх сэтгэлдээ Бурханыг зогсолтгүй дуудсаар байсан юм: “Өө Бурхан минь! Энэ диаволууд маш хэрцгий юм. Тэдний зодуурыг давах хүч чадал өгч, намайг хамгаалаач, ингэснээр би Таны төлөө гэрчлэлд зогсож болох юм.” Яг тэр үед би Бурханы дараах үгийг бодлоо: “Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 12-р бүлэг). “Ганц ч болов амьсгаа үлдсэн цагт Бурхан чамайг үхүүлэхгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханы үг надад итгэл, хүч чадал өгсөн бөгөөд үхлийн эрхшээлийг давах эр зориг хайрлалаа. Тэр мөчид би Бурханы хайрыг мэдэрч, Бурхан үргэлж дэргэд минь байгааг харсан юм. Тэгээд, “Та нар намайг ингэж зодох тусам Бурханы дайснууд гэх үнэн төрхийг чинь би улам их харж байна. Би үхэх байсан ч гэсэн та нарт хэзээ ч бууж өгөхгүй. Намайг хэзээ нэгэн цагт Бурханаас урвана гэж бодож байвал та нар эндүүрч байна!” гэж бодлоо. Ингэж бодсоны дараа бүх бие минь хормын төдийд тайвшрав. Тэр өглөө тэд намайг нэг бол байцааж, нэг бол зодож байсан бөгөөд үдээс хойш цэв хүйтэн, хатуу шалан дээр намайг сөгдүүлсэн юм. Дараа нь тэд намайг үдшийн бүрий хүртэл тамласан бөгөөд эцэст нь маш айхавтар зодуулсан болохоор хамаг бие минь тэвчихийн аргагүй янгинаж, босож зогсох ч хүчгүй болсон байлаа. Тэд намайг байцаагаад юу ч олж долоохгүй гэдгээ мэдсэн тул цагдан хорих газар луу буцаан аваачсан юм.

Цагдан хорих газарт эргэн очиход цэвдэг сэтгэлтэй засан хүмүүжүүлэх офицерууд надад хэзээ ч хангалттай хоол өгдөггүй атлаа ажлын үүрэг даалгавраар булдаг байлаа. Тэрээр намайг өдөр бүр 15 цаг гаруй ажиллуулж, хангалттай их ажил хийгээгүй тохиолдолд толгойлогч хоригдлоор тамлуулдаг байв. Би энэ ажлыг дөнгөж хийж эхэлсэн бөгөөд төдийлөн хурдтай ажиллахгүй байсан тул толгойлогч хоригдол ажилдаа ашигладаг ган алхыг барьж аваад, толгой руу цохилоо. Тэр даруйд миний толгой дээр том гүвдрүү үүссэн бөгөөд дараа нь хамаг бие тэсвэрлэхийн аргагүй их өвдөж, амнаас минь цус гоожтол намайг өшиглөж, зодов. Ийм харгис тамлалд өртсөн би өөрийн эрхгүй охиноо бодсон юм. Ёрын муу чөтгөрүүд охиныг минь баривчилсан цагаасаа хойш ямар эрүү шүүлт амсуулж байгааг би огт мэдсэнгүй, охин минь шоронд яажшуухан байгааг бүр ч мэдэхгүй байв. Яг тэр үед хажуугийн эрчүүдийн өрөөнөөс гэнэт хашхирах сонстсон бөгөөд манай өрөөний нэг хүүхэн: “Энд хүн ална гэдэг шавж алахтай л адил. Эрэгтэй хоригдлуудын нэг нь эрүү шүүлтийг тэвчилгүй шоронгийн ар дахь уул руу зугтсан юм. Цагдаа нар түүнийг олоод үхтэл нь зодсон, тэгээд гэрийнхэнд нь түүнийг амиа хорлосон гэж хэлсэн дээ. Ингээд л бүгдийг нь хав дараад өнгөрүүлсэн” гэж ярив. Энэ түүх намайг айлгасан бөгөөд охиныхоо төлөө улам их санаа зовлоо. Дөнгөж 19 нас хүрсэн охин минь насан туршдаа ийм төрлийн хүндрэл бэрхшээл байтугай, зовлон огт үзээгүй шүү дээ. Хүнийг нүд ч цавчилгүй хөнөөж чаддаг ийм диаволууд хүний санаанд орж болох ямар ч жигшүүрт үйл хийх чадвартай бөгөөд охин минь эдгээр диаволын эрүү шүүлт, харгислалыг тэвчиж чадах эсэхийг би мэдэхгүй байлаа. Охиныхоо амьд, үхсэн эсэхийг ч огт мэдэхгүй байсан болохоор би асар их шаналж, шөнө зүүдэндээ хүртэл тэдгээр чөтгөрт охиныхоо тамлуулж буй аймшигт дүр зургийг хардаг байв. Тийм зүүднээсээ байнга цочин сэрээд, бүхий л шөнийн турш эргэн унтаж чадахгүй болтлоо сэтгэлээр унадаг байлаа.

Маргааш нь засан хүмүүжүүлэх офицер намайг хангалттай шаргуу ажиллахгүй байна гэх шалтаг олоод, ямар ч шалтгаангүйгээр нүүрэн дундуур цохив. Нүүр халуу шатаж, чих дүнгэнэтэл маш чанга цохилоо. Гэвч ингээд ханасангүй, “Чамайг энд засан хүмүүжүүлж чадахгүй гэдэгт би итгэхгүй байгаа болохоор аймшигт ‘төмөр авс’-ны амтыг үзүүлээд өгье л дөө!” гэж чарлалаа. Тэгээд түүний тушаалаар тав, зургаан хүн ирж, танигдахгүй болтол үсийг минь маш их тайрсан юм. Дараа нь тэд намайг шалан дээр дарж, бүх шоронгийн эрүү шүүлтийн хамгийн аймшигтай хэрэгсэл болох “төмөр авсыг” өмсүүллээ. Тэд толгой дээр минь төмөр гархи тавьж, хоёр гар, хоёр хөлд минь бас нэг нэг гархи зүүсэн нь хоорондоо төмөр тороор холбоотой байв. Эрүү шүүлтийн эдгээр хэрэгслээр бүрэн дөнгөлүүлснийхээ дараа би зогсож ч чадалгүй, хана налах ёстой боллоо. Засан хүмүүжүүлэх офицер эрүү шүүлтийн эдгээр хэрэгслийг надад өглөөний таван цагаас шөнө дунд хүртэл өмсүүлдэг байсан (би бүхэл бүтэн 19 цаг зогсоогоороо байх ёстой болдог байлаа) бөгөөд “Наадхыгаа миний оронд харж бай. Унтах гэвэл нь өшиглөчих!” гэж толгойлогч хоригдолд үүрэгдлээ. Үүнээс хойш толгойлогч хоригдол намайг өдөр бүр манаж, хоромхон зуур ч нүдээ анихыг зөвшөөрдөггүй байв. Эдгээр гархи төмрөөр хийгдсэн бөгөөд миний хамаг биеэр байрласан тул цусны эргэлтийг минь боож байгаа мэт санагддаг байсан юм. Би эцэстээ нүдээ нээлттэй байлгаж огт чадахгүй болсон тул толгойлогч хоригдол намайг хараан, бас нэг удаа намайг өшиглөлөө. Бүх бие минь салгалж эхэлсэн ба өвдөлтийг арай ядан тэсэж байв. Шөнө унтах цаг болоход дөрвөн хоригдол намайг өргөөд, өдөр нь миний ажилладаг байсан том вандан дээр тавих бөгөөд маргааш өглөө нь ирээд, буцаан буулгадаг байсан юм. Тэр хэдэн өдрийн туршид гадаа яг аймшигтай цасан шуурга шуурч тааран бөгөөд цаг агаар ер бусын хүйтэн байлаа. Хорлонтой засан хүмүүжүүлэх офицер намайг тамлахын тулд долоон өдөр, долоон шөнийн турш төмөр гархи өмсүүлсэн билээ. Би хоол унд идэж, өөрөө бие засах газар луу явж чадахгүй байсан юм. Намайг бие засах хэрэгтэй болоход ажлаа дуусгаж амжаагүй байгаа бусад хоригдол туслах ёстой болдог байв. Бүх хоригдол өдөр болгон завгүй байдаг тул намайг хооллох бүрдээ маш хайнга байдаг, мөн ус уулгах нь тун ховор байлаа. Би өлсгөлөн, хүйтнээс болж үнэхээр их зовж, өдөр бүр үй олон жил шиг л санагддаг байсан юм. Өглөө болгон тэд намайг том вандангаас эртлэн буулгах үед би дахин нэг өдөр тэвчиж чадах эсэхээ мэдэлгүй асар их шаналдаг байв. Би шөнө болохыг л хүсэн хүлээж, дахин хэзээ ч нар мандахгүй байсан ч дургүйцэхээргүй байлаа. Төмөр гархинууд маш хүнд байсан тул тэдгээрийг зүүсэн хоёр дахь өдөр хоёр гар минь хавдаж, хөх няц болсон бөгөөд арьс минь язрах гэж байгаа мэт харагдаж байсан билээ. Бүх бие минь шаар шиг хөөж, арван сарын дараа ч хаван минь бүрэн буугаагүй юм. Амьд байснаас үхсэн нь дээр санагдахуйц асар их шаналал дор байсан би өвдөлт тэвчих хязгаартаа хүрсэн байлаа. Иймээс би залбиралдаа Бурханаас ийнхүү гуйв: “Өө Бурхан минь! Энэ тамлалыг би үнэхээр тэвчиж чадахгүй нь. Би амьдармааргүй байгаа ч үхэж бас чадахгүй нь. Танаас гагцхүү амийг минь аваач гэж л гуйя, би дахин ганц ч хором амьдармааргүй байна.” Шаналлаасаа ангижрах арга зам болгон үхлийг хүсэмжилж, Бурханд яг ийнхүү үндэслэлгүй хүсэлт тавьж байхад минь Бурханы дараах үг бодогдсон юм: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнгүйЗарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, үлбэгэр, арчаагүй улс юм! …Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). “Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. …Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, урагш тэмүүлэхийг зорьдог хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Хатаж хагссан зүрх сэтгэлд минь Бурханы үг амтат шүүдэр мэт буулаа. “Тийм ээ. Энэ мөчид л миний хийх гэрчлэл Бурханд хэрэгтэй. Шаналал туулахыг хүсээгүйгээс болж үхэх юм бол би хулчгар амьтан болох бус уу? Одоо би эдгээр диаволын гарт харгислал, тамлал туулж байгаа хэдий ч Бурханд гэрчлэл хийж, Бурханаар зөв шударга хэмээн дуудуулна гэдэг хамгийн их утга учир, үнэ цэнтэй зүйл бус уу? Би Бурханыг энэ олон жил дагаж, Түүний ийм их нигүүлсэл, ийм олон ерөөлийг эдэлсэн тул өнөөдөр Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийх ёстой—ингэх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ нь хэчнээн хэцүү болж, би хэдий их зовлоо ч Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болтол би амьдралаас зуурна” гэж бодогдлоо. Бурханы үг миний зүрх сэтгэл, сүнсийг хоёуланг нь сэрээж, Түүний хүслийг ойлгох боломж олгосон юм. Би үхэхийг хүсэхээ больж, харин ямар ч өвдөлт шаналлыг тэвчин, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг л хүслээ. Эцэст нь долоон өдөр, долоон шөнө үргэлжилсэн бие махбодын шийтгэл дуусав. Би үхлийн ирмэгт хүртлээ тамлуулж, өсгийн арьс хуулран, амны минь эргэн тойрны арьс давхар давхраараа гуужсан юм. “Гуч эргэм настай, хүчирхэг, чийрэг эр ийм эрүү шүүлт дор амиа алдсан” гэж хажуу өрөөний эрэгтэй хоригдлын хэлэхийг би дараа нь сонссон билээ. Үүнийг сонсох үедээ би зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байсан юм. Учир нь би зүгээр л азтайдаа бус, харин Бурханы удирдамж, хамгаалалтын ачаар амь гарсан гэдгээ мэдэж байсан юм. Амийн хүч шингэсэн Бурханы үгийн хүчинд л би тэсэж байсан болохоос эмзэг турьхан, бүсгүй хүний бие хаатай би тэрхүү эрүү шүүлтээс болж аль эрт амиа алдах байсан билээ.

Ийм харгис эрүү шүүлтийг туулаад би Бурханы бүхнийг чадагч байдлыг үнэхээр нүдээр үзсэн төдийгүй хэчнээн хүчин мөхөс гэдгээ ухаарч авсан юм. Тэр шалгалтын үеэр би өөрийгөө ч авч явж чадаагүй атлаа охиныхоо бат зогсож чадах эсэхэд санаа зовж байжээ—би ердөө л өөрийн төсөөлөл дэх зүйлсээс болж түгшиж байсан бус уу? Охины минь хувь заяа Бурханы гарт байгаа бөгөөд охиндоо санаа зовлоо гээд өчүүхэн ч тус болж чадахгүй байв. Ингэх нь ердөө л Сатанд сэтгэлийг минь гонсойлгох боломж олгож, түүний ов мэх, хор хөнөөлд намайг өртүүлэх байлаа. Бурхан бүх зүйлийг зохион байгуулж, зохицуулдаг бөгөөд би Бурханд охиноо даатгаж, Түүнд найдан, Бурхан намайг энэ хүндрэл бэрхшээлийн туршид яаж ч удирдлаа гэсэн охиныг минь ч гэсэн энэхүү аймшигт цаг үеийн туршид залж чиглүүлж байгаа гэж итгэх ёстойг би мэдэж байлаа. Иймээс би Бурханд залбирч, Түүний дараах үгийг бодсон билээ: “Яагаад чи тэдгээрийг Миний гарт даатгадаггүй юм бэ? Чи Надад хангалттай итгэдэггүй юм гэж үү? Эсвэл Би чамд зохисгүй зохицуулалт хийнэ гэж чи айж байна уу? Чи яагаад үргэлж гэрээ санадаг юм бэ? Бас бусад хүмүүсийг санадаг! Би чиний зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 59-р бүлэг). Бурханы үг байр байдлыг минь залруулав. “Тийм шүү. Хүмүүсийн туулдаг хүндрэл бэрхшээл, амсдаг шаналал бүгдийг Бурхан урьдчилан тогтоодог. Миний охины туулж байгаа зовлонг Бурхан охинд минь учруулахаар зөвшөөрчээ. Хэдийгээр би үүнийг ойлгохгүй, охинд минь юу тохиолдож байгааг мэдэхгүй байлаа ч гэсэн энэ бүхний цаана Бурханы хайр байх нь лавтай. Учир нь хүнийг хайрлах Бурханы хайр бол хамгийн жинхэнэ, бодитой хайр юм. Би Бурханы захиралт, зохицуулалтад охиноо даатгахыг хүсэж байна, мөн Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагахад бэлэн байна” гэж би бодов. Энэ бүх зүйлийг орхиж, Бурханы зохион байгуулалтад захирагдах хүсэлтэй болох яг энэ үедээ би охиноо шүүх дээр уулзлаа. Охин минь хүндрэл бэрхшээл, тамлалтыг даван туулахдаа Бурханд замчлуулж, Бурханы ерөөлийг нүдээр үзсэн гэдгээ надад сэмхэн хэлсэн юм: Бурхан охинд минь туслуулахаар зарим баян хоригдлыг дайчлан, тэдний зарим нь охинд минь хувцас хунар өгч, зарим нь идэж уух юм авч өгсөн бөгөөд толгойлогч хоригдол нь үндэслэлгүй шалтгаар охиныг минь дээрэлхэхээр ирэх үед хэн нэгэн охины минь талд орсон байлаа. Шоронд охинд маань Бурханы хайрласан ерөөлийн ердөө зах зух нь энэ байсан юм. Эдгээр туршлагаар дамжуулан миний охин Бурханы гайхалтай, ухаалаг ажлыг ойлгож авсан бөгөөд Бурханы хайрыг хэзээ ч үгээр илэрхийлэх аргагүй гэдгийг ухаарч авсан билээ. Эдгээр зүйлийг охиноосоо сонсоод миний магнай тэнийж, Бурханд талархсандаа нүдэнд минь нулимс цийлгэнэв. Охиноосоо би Бурханы төгс хүчит дээд эрх, гайхалтай үйл хэргийг дахин нэг удаа харсан бөгөөд энэхүү саад бэрхшээл, хяхалт хавчлагыг давуулах гэж Бурхан бид хоёрыг хоёуланг нь үргэлж залж чиглүүлж, хамгаалж ирсэн гэдгийг би харлаа. Ийнхүү Бурханд итгэх итгэл минь улам батажсан билээ.

Дараагийн өдрүүдэд нь засан хүмүүжүүлэх офицер миний бие хавдаж, шаналж байгааг огт тоолгүй албадан ажиллуулсаар байсан юм. Удалгүй би маш их туйлдаж, урьдын шарх сорвин дээрээ нэмж шинээр тоймгүй олон гэмтэл бэртэл авсан бөгөөд нурууны доод хэсгээр маш их өвдөн, цэх зогсож ч чадахгүй байлаа. Хөдлөх юм уу эргэх үед хамаг үе мөчөөр янгинан өвдөж, бүх яс минь салж унаж байгаа мэт санагддаг байсан бөгөөд шөнө унтахад маш бэрх болов. Гэсэн хэдий ч засан хүмүүжүүлэх офицер надад хандах хандлагаа зөөллөхийн оронд боломж гарах тоолонд толгойлогч хоригдлоор намайг дээрэлхүүлдэг байсан юм. Идэх юм авч өгөх мөнгөгүй болохоор минь толгойлогч хоригдол миний биеийн доод хэсгийг чанга өшиглөсөн бөгөөд би зөн совингоороо бултан, нуугдах гэж оролдлоо. Түүний уур хилэн бадарч, намайг хамаа намаагүй өшигчин, дэвсэлж гарсан юм. Иддэг хоолонд маань ямар ч тос хийдэггүй байсан тул үргэлж өтгөн хатдаг байсан бөгөөд намайг жорлонд удаан суух юм бол тэд хараал урсган, арав гаруй хоногийн турш жорлонгийн хувинг хоослуулж шийтгэдэг байлаа. Тэд бусдын ээлжид гаргаж, шөнөжин манаанд зогсуулах замаар намайг шийтгэх дурын шалтгаан олдог байсан юм. Түүнчлэн намайг ажиллахдаа хэтэрхий их түүхий эд ашиглаж байна гэцгээн, 50 юаниар торголоо. Засан хүмүүжүүлэх офицер боломж гармагц намайг албаны өрөөнд аваачин, “Чи өөр хэнтэй хамт Бурханд итгэснээ хэлж чадвал, би шүүхийн даргаас ялыг чинь хөнгөлөөч гэж гуйя, бас чамайг энэ 50 юаниар ч торгохгүй” хэмээн намайг урхидахаар оролдов. Энэхүү ёрын муу цагдаа нар маш олон далд зальхай арга мэхтэй байсан бөгөөд зөөлөн, хатуу аргыг хослуулж, намайг Бурханаас урвуулахын тулд толгойд нь орсон бүх аргаа туршсан ч бүтээгүй юм! Би түүний саналаас татгалзсан билээ.

2008 оны 8-р сарын 25-нд ХКН-ын засгийн газар намайг “Буруу номын байгууллагад нэгдэн, хуулийн хэрэгжилтэд саад тотгор учруулсан” гэх хэргээр яллан, гурван жил хөдөлмөрөөр засан хүмүүжих ял оноолоо. Дараа нь тэд Мужийн Эмэгтэйчүүдийн Засан Хүмүүжүүлэх Газарт ялыг минь эдлүүлэхээр аваачив. Охинд минь орон нутгийн цагдан хорих газарт нэг жил хөдөлмөрөөр засан хүмүүжих ял оноосон юм.

Шоронд хоёр долоо хоносны дараа шоронгийн харгалзагчид хоригдлуудыг өөр өөр ажлын бүлэгт хуваарилахыг хүслээ. Ахмад хоригдлуудын хийдэг ажил арай хөнгөн гэж би сонссон бөгөөд бие минь маш хүнд гэмтэж бэртэн, цагдан хорих газарт бараг сүйд болсон, цаашид хүнд хэцүү биеийн хүчний ажил хийх хүч тэнхээгүй болсон тухайгаа бодлоо. Тэгээд Бурханд энэ тухай залбирч, надад арга зам нээж өгөөч гэж гуйсан юм. Хэрэв Бурхан надаар ийм төрлийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн туулуулах хэрэгтэй байвал би дуулгавартай дагахад бэлэн байлаа. Намайг үнэхээр л ахмад хоригдлуудын ажлын бүлэгт хуваарилсан тул залбирлыг минь сонссон Бурханд талархъя. Ийм зүйл болж байгаагүй гэдгийг бусад бүх хүн хэлж байсан боловч энэ бүхнийг Бурхан зохион байгуулж, сул дорой байдалд минь энэрлээ үзүүлж байна гэдгийг би зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан билээ. Ахмад хоригдлуудын бүлэгт шоронгийн харгалзагчид, “Шаргуу ажиллаж, сайн хичээл зүтгэл гаргасан хэн бүхний ялыг хөнгөлнө. Хэнд ч давуу хандахгүй…” хэмээн маш эелдгээр хэлсэн юм. Ингэж хэлэхэд нь би итгэсэн бөгөөд эндхийн харгалзагчид цагдан хорих газрын засан хүмүүжүүлэх офицеруудаас арай дээр юм байна гэж бодлоо. Иймээс би ажилдаа бүрэн шамдаж, эцэст нь 300 шахуу хүнээс хамгийн үр бүтээлтэй арван ажилчны тоонд багтав. Гэвч ялыг нь хөнгөлөх хүмүүсийн жагсаалтыг зарлах цаг болоход шоронгийн харгалзагчид зөвхөн зодоон цохион хийх дуртай, өөрсдөд нь бэлэг сэлт авч өгдөг хүмүүсийн ялыг л хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд миний ялыг ганц өдрөөр ч хөнгөлсөнгүй. Нэг хоригдол ялаа хөнгөлүүлэхийн тулд эцэж цуцталаа ажилласан боловч гайхмаар нь шоронгийн харгалзагчид ердөө л: “Би чам шиг чадвартай хүнийг энд насан туршид нь байлгах учиртай!” гэж хэллээ. Үүнийг сонсоод би ХКН-ын засгийн газрын харгис, хэрцгий мөн чанарыг ойлголгүй, тэдний худал үгэнд итгэн, мунхаг явсан өөрийгөө үзэн ядсан юм. Үнэндээ Бурхан аль эрт ингэж хэлсэн байдаг: “Хүмүүн төрөлтний дээрх тэнгэр харанхуйлж, тунгалаг байдлын жаахан ч гялбаагүй, бүрхэг, бүүдгэр болсон бөгөөд хүний ертөнц хав харанхуйд умбадаг, ингэснээр энд амьдарч байгаа хүн сунгасан гараа ч харж чаддаггүй, толгойгоо өргөх үедээ нарыг ч харж чаддаггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир). ХКН-ын засгийн газар бол дээрээсээ доош хүртлээ харанхуй, бузар булайгаас цаашгүй бөгөөд ёс жудаг, шударга ёсны ул мөр ч үгүй гэдгийг би Бурханы үгийн илчлэлийг бодит байдлын баримттай харьцуулаад эцэст нь олж харлаа. Тэрхүү ёрын муу цагдаа нар зүгээр л хүмүүсийг хуурч, худал үгээр мэхэлж байсан бөгөөд биднийг хүн гэж харьцах ямар ч чадваргүй байв. Тэдний хувьд хоригдлууд бол мөнгө хийх хэрэгслээс өөрцгүй байсан бөгөөд хоригдлууд чадвартай байх тусам ялыг нь хөнгөлөх магадлал улам бага байсан юм. Шоронгийн харгалзагчид хүмүүсээс бүр ч их мөнгө олохын тулд тэднээр цаг ямагт үйлчлэл хийлгэж, илжиг шиг ажиллуулахыг хүссэн билээ. Ёрын муу цагдаа нар ажлын бүтээмж сайжруулахын тулд биднийг бүр бие засуулдаггүй байсан ба хэд хэдэн удаа би тэсэж чадалгүй, өмдөндөө шээсэн юм. Хийж чаддаг ажлын хэмжээгээрээ онцгойрсон болохоор намайг тэд “хошуучлагч” болгон шилжүүлэхээр зохицуулжээ. Би тэдний үзэшгүй муухай царайг аль эрт харсан бөгөөд намайг шилжүүлэх юм бол улам шаргуу ажиллуулах гэж илүү их дарамт шахалт үзүүлнэ гэдгийг нь мэдэж байлаа. Би шилжихээс айж байсан тул Бурханыг цаг ямагт дуудаж байв: “Өө Бурхан минь! Энэ бол чөтгөрүүдийн надад тавьсан урхи гэдгийг би мэдэж байгаа ч үүнээс мултрах арга алга. Надад гарах гарц нээж өгөөч.” Гайхмаар нь энэ залбирлыг хэлсний дараа цаг агаар халуун байсныг үл харгалзан хоёр гар минь хөрж, хуруунууд минь хоорондоо салахааргүй болж зангиран, хөхөрлөө. Гол ажлын багийн засан хүмүүжүүлэх офицер намайг дүр эсгэж байна гэж хэлээд, дээд давхар луу гаргаж ажиллуулахаар өөр хоёр офицерт хүчээр өргүүлсэн юм. Би цөхрөнгүй байдлаар Бурханд орь дуу тавихаас өөр яаж ч чадаагүй бөгөөд үр дүнд нь гурван давхраас хоёр давхар луу унаж таарлаа. Үүнийг хараад тэд айсан тул намайг буцаан ахмад ажилчдын бүлэгт оруулсан юм. Дараа нь би биедээ огт гэмтэл аваагүй гэдгийг ухаарч, Бурхан намайг хамгаалж буйг дахин нэг удаа нүдээр үзсэн билээ.

Шоронд, Төгс Хүчит Бурханд итгэгчдэд улс төрийн хоригдол гэх нэр зүүж, ХКН-ын диаволууд биднээс хараа салгадаггүй бөгөөд өөрөөр хэлбэл, бид үг хэлэх ч эрхгүй байдаг. Хэрэв намайг хэн нэгэнтэй яривал шоронгийн харгалзагч хараад, юу ярьж байсан тухай маань биднийг байцаадаг байлаа. Шөнөөр тэд толгойлогч хоригдлоор намайг тандуулж, бусад хүнтэй итгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа эсэхийг маань хардаг байлаа. Гэрээс маань хүн эргэж ирэх бүрд шоронгийн харгалзагчид надаар Бурханыг гүжирдсэн зарим үгийг хэлүүлэх гэж зааж өгсөн бөгөөд тэдгээрийг нь хэлэхгүй бол гэр бүлтэйгээ ярих яриаг минь албаар үймүүлдэг байв (өөрөөр хэлбэл, гэрийнхэнтэйгээ ярих цаг маань багасдаг байсан юм). Тийм үг хэлэх нь Бурханд халдана гэдгийг би мэддэг байсан тул ийм нөхцөл байдалтай тулгарах бүрдээ Бурханд чимээгүйхэн залбирч, “Өө Бурхан минь! Сатан намайг уруу татахаар оролдож байгаа нь энэ. Намайг хамгаалж, Таны зан чанарт халдах ямар нэг зүйл хэлэхээс минь сэргийлээч” гэдэг байв. Хэлүүлэх гэсэн аливаа зүйлийг нь би хэзээ ч хэлээгүй тул эцэстээ шоронгийн харгалзагчид яаж ч чадаагүй юм.

Шоронд гурван жилийг өнгөрүүлснээр би ХКН-ын засгийн газрын үнэн төрхийг тодорхой харах боломжтой болсон юм. Тэд хүмүүсийн нүдэн дээр нэг янзаар аашилж, нүднээс нь далдуур нэг өөрөөр авирладаг; гаднын ертөнцөд “шашин шүтэх эрх чөлөөгөөр” сайрхдаг ч хөшигний цаана Бурханы ажлыг боломжит бүх аргаар хяхаж хавчин, Бурханд итгэгчдийг улайран баривчилж, эрүү шүүлтээр дамжуулан хэрэг хүлээлгэж, харгисаар хүчирхийлдэг билээ. Тэгээд хүмүүсийг цаг ямагт эрхшээлдээ байлгаж, хянах ёрын муу зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг голж, Бурханаас урвахад хүмүүсийг албадаж, өөрийн эзэрхэг эрх мэдэл дор буулган авахаар хамгийн жигшүүртэй аргыг ашигладаг. Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай. Гэтэл ХКН-ын засгийн газар Бурханы ирэлтийг хөөн зайлуулахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд Бурханд итгэх, сайн мэдээ номлох, Бурханыг гэрчлэхэд нь хүмүүст саад хийж, үүгээрээ гажууд, тэнгэрт тэрслэгч ёрын муу мөн чанараа бүрэн илчилдэг. Энэхүү хяхалт хавчлага, хүндрэл бэрхшээлийг туулсны дараа махан бие минь жаахан шаналал амссан хэдий ч би Бурханаас маш ихийг олж авсан тул гомдоллох зүйл алга. Надад сул дорой, хүчин мөхөс санагдаж байхад Бурхан л ахин дахин итгэл, хүч чадал хайрлаж, Сатантай эцсээ хүртэл тулалдах шийдвэртэй болох боломж олгосон юм; намайг гашуудаж, гонсойж, гуньж, цөхөрч байх үед Бурхан Өөрийн үгийг ашиглан намайг тайтгаруулж, зоригжуулсан; үхлийн ирмэгт байхад минь Бурханы үг л надад амьд үлдэх сэдэл, амьдарсаар байх эр зориг өгсөн билээ. Намайг аюулд орох бүрд Бурхан амжиж авралын гараа сунган намайг хамгаалж, аюулаас мултрахад минь тусалж, аюулгүй болгодог байлаа. Энэ туршлагаар дамжуулан би диавол Сатаны Бурханыг эсэргүүцэгч мөн чанарыг илүү тодорхой хардаг болж, түүнийг улам гүн гүнзгий, бүрэн үзэн яддаг болсноос гадна Бурханы гайхалтай үйл хэрэг, Бурханы хайр болон авралын талаар жинхэнэ ойлголттой болсон билээ. Тэгээд Христийн сайн сайхан, даруу байдал, хүн төрөлхтнийг аврахын төлөө туулсан зовлонг үнэхээр ойлгодог болж, Бурханыг гэх итгэл, хайр минь гүнзгийрсэн юм.

Шоронгоос суллагдсаны минь дараа ХКН-ын диаволууд яс хаяснаас болж гэр бүл, найз нөхөд минь бүгд намайг түлхэж, надаас зайгаа барилаа. Гэвч чуулганы ах эгч нар маань бүгд намайг анхаарч, халамжилж, амьдралаа дахин эхлэхэд хэрэгтэй бүхнийг надад өгсөн юм. Үүгээрээ тэд надад өөр хаанаас ч олоход хэцүү халуун дулаан мэдрэмжийг өгсөн билээ. Намайг аварсных нь төлөө Бурханд талархъя: Урдах зам хэчнээн хэцүү ч бай хамаагүй, Бурханыг би эцсээ хүртэл дагаж, Бурханы хайрыг хариулахын тулд утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Leave a Reply