Зовлон бэрхшээлийн дунд Бурханы хайрыг амссан нь

2021-01-23

Чэнь Лу Тонглу Сум, Жэжян муж

Би 1980-аад оны үед тосгонд төрсөн, манай гэр бүл үе дамжин тариалан эрхэлж ирсэн. Би тосгоны амьдралын ядуурал, хоцрогдсон байдлаас зугтаж коллежид орох элсэлтийн шалгалт өгөхөөр хичээлдээ шамддаг байв. Би ахлах сургуульд ороод Барууны Урлагийн Түүхтэй танилцаж “Эхлэл”, “Эдений Цэцэрлэг”, “Сүүлчийн Зоог” зэрэг олон үзэсгэлэнтэй уран зургийг харсны дараа л бүх зүйлийг бүтээсэн Бурхан орчлон ертөнцөд байдгийг ухаарсан. Зүрх минь Бурханыг хүсэх хүслээр өөрийн эрхгүй дүүрэв. Коллеж төгссөний дараа би сайн ажил амархан олж, бас маш сайн ханьтай болов. Ийнхүү би өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ найдварыг биелүүлж чадсан юм. Би өвөг дээдсийнхээ удам дамжин газар шагайж, нуруугаа бөхийлгөн амьдарсан хувь заяаг тойрч чадсан. 2008 онд хүүхэд минь төрснөөр амьдралд минь илүү их баяр баяслыг нэмсэн билээ. Амьдралдаа байгаа бүх зүйлийг хараад би аз жаргалтай, аятайхан амьдралтай байна гэж итгэдэг байв. Энэ гайхамшигтай, сайхан амьдралын таашаал ханамжийг эдлэж байсан боловч би нэг л сонин хоосон мэдрэмжийг зүрхнийхээ гүнээс авч хаяж чадахгүй байлаа. Үүнээс болоод би төөрөлдөж, учраа олохгүй байв.

2008 оны 11-р сард манай гэр бүл эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээний тухай надад ярьсан юм. Бурханы үгээр дамжуулан Тэр бол хүн төрөлхтний амийн эх сурвалж, мөн Түүний үг бол бидний хөдөлгөгч хүч, бидний амьдралын тулгуур багана гэдгийг ойлгосон билээ. Хэрэв бидний амийг тэтгэдэг Бурханы тэтгэлэг, тэжээлийг хаях юм бол бидний сүнс хоосон, ганцаардмал болно. Бидэнд ямар материаллаг таашаал байхаас үл шалтгаалан бид өөрсдийн сүнсний хэрэгцээг хэзээ ч хангаж чадахгүй. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Эцсийн эцэст хүн бол хүн. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөн, хүн бүр тарган цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгмийг төдийгүй Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалтыг шаарддаг. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүслэн, санаа сэтгэлийн хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Элсэн цөл дэх булаг мэт Түүний үгс миний сүнсийг угааж, зүрх сэтгэл дэх төөрөгдлийг арилгасан юм. Түүнээс хойш би Бурханы үгийг өлсөж цангасан мэт уншиж, сүнс минь гэртээ ирсэн мэт зүрх сэтгэлд үгээр хэлэхийн аргагүй амар амгалан мэдрэмж үргэлж байдаг болсон. Нэг их удалгүй чуулганаас намайг ах, эгч нартай уулзаж байхаар зохион байгуулж, цаг агаар ямар ч муу байсан тэд үргэлжлэн уулзсаар байв. Тэр үед миний ойлгоогүй зүйл олон байсан бөгөөд ах эгч нар надтай тэвчээртэй харилцаж байсан. Надад өчүүхэн төдий ч уцаарлах, шоолох зүйл огт гаргаагүй болохоор ах, эгч нарын үнэн сэтгэл ба хайрыг гүнзгий мэдрэв. Би үнэнийг илүү их ойлгосноор хүн төрөлхтнийг аврах Бурханы яаралтай хүсэл эрмэлзлийг ойлгож эхэлсэн бөгөөд ах эгч нар өөрсдийгөө зарлагадан, Бурханы сайн мэдээг номлохыг би харсан. Би бас өөрийн үүргээ биелүүлэхийг хүсэж байсан ч хүүхэд маань бага байсан, өөр асрагч байгаагүй болохоор над гарц олж өгөхийг гуйж Бурханд залбирдаг байв. Хожим нь, сургуулийн өмнөх цэцэрлэг хариуцсан нэг эгч байсныг мэдээд би тэр эгч рүү хүүхдээ явуулсан. Тэр ямар ч эргэлзээгүйгээр хүүхдээ харахад минь надад туслана гэж амласан, тэр ч байтугай сургалтын төлбөр, хоолны зардал надаас авахгүй татгалздаг байв. Тэр цагаас эхлэн тэр эгч миний хүүхдийг өдрийн цагаар төдийгүй заримдаа оройн цагаар харж тусалсан. Тэр эгчийн үйлдэл сэтгэлийг минь машид хөдөлгөсөн бөгөөд энэ бүхэн Бурханы хайраас үүдэлтэйг би мэдэж байлаа. Түүний хайрыг эргүүлэн төлөхийн тулд би эргэлзээгүйгээр сайн мэдээг номлох хүмүүсийн эгнээнд нэгдсэн. Сайн мэдээг номлох үеэр Бурханы мэргэн ухаанд гэрэлтээгүй хүний өрөвдөлтэй байдлыг удаа дараа харж байв. Би тэдний гашуун амьдралын харамсалтай түүхийг сонсож, бас эцсийн өдрүүдийн Бурханы авралыг олж авсны дараа тэдний нүүр царай баяр хөөр, аз жаргалаар дүүрэхийг харсан. Энэ нь миний сайн мэдээг тунхаглах хүсэл тэмүүллийг улам их хөдөлгөж, харанхуйд амьдран гэрлийг хүсэж байсан олон хүмүүст Бурханы сайн мэдээг авчрахаар шийдсэн юм. Гэвч яг тэр үед ХКН-ын засгийн газар ах, эгч нарыг ширүүн дарангуйлан мөшгиж эхэлсэн бөгөөд би ч энэ гамшигт нэрвэгдэв.

Энэ нь 2012 оны 12-р сарын 21-ний өглөө болсон явдал. Арван хэдэн ах, эгч нар нэгэн гэрт цуглаж байтал гэнэт хаалга чангаар тогшиж: “Хаалгаа нээ! Хаалгаа нээ! Гэрийг чинь шалгана!” гэж хашгирав. Нэг эгч хаалга онгойлгоход зургаа, долоон цагдаа бороохой далайн хүчээр орж ирлээ. Нэг залуухан эгч урагш гарч ирэн: “Бид найзынхаа гэрт нийлж байна, хууль зөрчөөгүй. Яагаад байшинг нэгжих гээд байна вэ?” гэлээ. Цагдаа нар: “Зүгээр л байгаарай! Таныг тэнд зогс гэсэн бол зүгээр л зогсож бай. Хэрвээ бид таныг ярь гээгүй бол дуугай бай!” гэж хэлээд тэд түүнийг газар шидэн, “Хэрэв чи эсэргүүцэхийг хүсвэл зодно шүү!” гэж хашгирав. Эгчийн хумс хугарч хуруунаас нь цус гарч байсан. Цагдаа нарын хэрцгий царайг хараад би үзэн ядалт, айдсыг мэдэрч байсан тул хүч чадал, итгэл найдвар өгч, гэрчлэлд зогсоход минь туслаач гэж Бурханд чимээгүйхэн залбирч байлаа. Залбирсны дараа зүрх сэтгэл минь нэлээд тайвшрав. Цагдаа нар Евангелийн олон материал, Бурханы үгийн цуглуулгуудыг хураан авч, биднийг цагдаагийн машин руу оруулсан.

Биднийг цагдаагийн газарт ирэхэд бидний барьж явсан бүхнийг хураан авч, бидний нэр, хаяг, манай чуулганы удирдагчид хэн болохыг асууж байцаав. Би гэр бүлээ хэрэгт оруулахаас айж байсан болохоор юу ч хэлсэнгүй; бас өөр нэг эгч юу ч хэлээгүй, цагдаа биднийг дугуйлангийн ахлагч гэж үзэж, биднийг тусад нь байцаахаар бэлтгэсэн. Би тэр үед маш их айж байсан бөгөөд цагдаа нар ялангуяа орон нутгийн бус иргэдтэй харгис хэрцгий харьцдаг байсныг би сонссон бас би байцаалтын бай болсон гэдгээ мэдсэн. Энэ нь мэдээж азгүйтэл, илүү хэрцгий байдалд өртөнө гэсэн үг. Би айдаст автаж, айдаст амьдарч байсан энэ үед яг надтай ойрхон зогсож байсан эгчийн залбирахыг сонсов: “Бурхан минь, Та бол бидний хад, бидний хоргодох газар юм. Сатан Таны хөл доор байдаг, би Таны үгсийн дагуу амьдрахыг хүсэж, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсдог.” Үүнийг сонссоны дараа зүрхэнд минь гэгээ оров. Би бодлоо: Үнэндээ Бурхан бол бидний хад, Сатан Түүний хөл доор байна, ийм байхад би юунаас айв? Би Бурханд найдаж, Түүнтэй хамтран ажиллах юм бол Сатаныг ялан дийлж чадна! Гэнэт би айхаа больж, гэхдээ бас ичив. Энэ эгч ийм явдалтай тулгараад Бурханы үгэнд тулгуурлан амьдарч, Бурханд итгэх итгэлээ алдахгүй байж чадаж байхад би аймхай хулчгар байлаа. Би өчүүхэн төдий ч Бурханд итгэдэг хүний ноён нуруутай байж чадсангүй. Бурханы хайр тэр эгчийн залбирлаар дамжуулан надад урам өгч тусалсан учир би цагдаа нарын харгис хүчнээс айхаа больсон. Би чимээгүйхэн бодов: Өнөөдөр би баригдсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохоор шийдлээ. Бурханы итгэлийг алдах хулчгар хүн яасан ч болохгүй.

Арван цагийн үед цагдаа нар намайг гавлаж, ганцааранг минь байцаахаар нэг өрөөнд авчирлаа. Цагдаа нарын нэг нь орон нутгийн аялгаар надтай ярив. Би ойлгоогүй тул түүнээс юу хэлснийг нь асуухад энэ асуултанд тэд гэнэт уурласан. Зогсож байсан цагдаа нарын нэг нь “Чи биднийг хүндэтгэхгүй байна!” гэж хашгирлаа. Тэгж хэлэнгээ тэр гүйж ирээд миний үснээс шүүрэн авч, намайг урагш хойш сэгсчүүлэв. Ийш тийш сэгсэрснээс толгой эргэж, үс зулгаахад хуйхыг минь хуулж байгаа мэт өвдөж байв. Дараа нь өөр нэг цагдаа над руу гүйн ирж, “Бид чамтай хатуухан тоглох хэрэгтэй байна уу? Ярь! Сайн мэдээг номло гэж чамд хэн даалгасан бэ?” гэж хашгирлаа. Миний уур маш их хүрч, “Сайн мэдээг номлох нь миний үүрэг “гэж хариулав. Хоёр дахь удаагаа би ингэж хэлэхэд, эхний цагдаа дахин миний үснээс шүүрэн авч, нүүр рүү алгадан цохиж: “Ингээд чи бүр их номло! Ингээд чи бүр их номло!” гэж хашгирч байлаа. Тэрээр миний нүүрийг улаан хүрэн болтол цохисноос өвчин орж хавдаж эхлэв. Намайг зодсоор ядраад намайг явуулав, дараа нь надаас олсон гар утас, MP4 тоглогчийг аваад чуулганы тухай мэдээлэл асуулаа. Би мэргэн ухаанд найдан тэдэнтэй харьцаж байв. Яагаад ч юм цагдаагийнхан: “Чи эндхийн хүн биш. Мандарин хэлээр сайн ярьдаг—чи дундаж хүн лав биш. Үнэнээ хэл! Яагаад энд ирсэн? Хэн чамайг илгээсэн? Чиний удирдагч хэн юм? Эндхийн чуулгантай яаж холбогдсон бэ? Хаана амьдардаг вэ?” Цагдаа нар намайг чухал хүн гэж харж чуулганы тухай мэдээлэл авахыг чухалчилж байсан тул зүрх минь амаараа гарах дөхөж, надад итгэл, хүч чадал өгөхийг Бурханаас гуйлаа. Залбирал хийснээр зүрх сэтгэл аажмаар тайвширч, “Би юу ч мэдэхгүй” гэж хариулав. Ингэж хэлэхийг минь сонсоод тэд ууртайгаар ширээ нүдэн: “Зүгээр л хүлээж бай, удахгүй чамд үзүүлээд өгнө!” гэж хашгирав. Дараа нь тэд миний MP4 тоглогчийг авч асаалаа. Би маш их айсан. Тэдэнтэй яаж харьцахаа би мэдэхгүй байсан тул Бурханаас тун яаралтай гуйлт хийв. Амь орох тухай нөхөрлөлийн бичлэг тоглоно гэж би санасангүй: “Ийм хүн аврагдаж чадах уу? Тэр Христийг бишрэн шүтдэггүй; тэр Христтэй нэг оюун бодолтой биш. Тэрээр зовлон бэрхшээл тулгарах үед Христээс зам салж, өөрийн замаар явдаг. Тэрбээр Сатаныг дагаж, Бурханаас нүүр буруулдаг. …Агуу улаан лууны ноёрхлын үе дэх Бурханы ажлын туршлагаараа та их улаан луунаас нүүр буруулж, Бурханы талд зогсож чадвал, та түүний хавчлага, мөрдлөг, дарамтаас үл хамааран Бурханд дуулгавартай байж, мөн Бурханд үхтэлээ чин үнэнчээр зүтгэж чадна. Зөвхөн энэ төрлийн хүнийг ялагч гэж нэрлэвэл зохистой бөгөөд Бурхантай нэг оюун сэтгэлтэй гэж дуудвал зохистой юм” (Амийн Оролтын тухай Номлол ба Нөхөрлөл (IV) дэх “Бурханы Авралын болон Төгс Болгохын тулд Орших Бурханы Үгийн Арван Бодит Байдал”). Би “зам сална” гэсэн үгийг сонсоод зүрх сэтгэл шархадсан мэт санагдсан. Эзэн Есүсийг ажиллаж байх үед Түүнийг дагаж, нигүүлслийг нь хүртсэн хүмүүс олон байсан ч Түүнийг загалмайд хадаж байхад, Ромын цэргүүд баруун зүүнгүй Христэд итгэгчдийг баривчилж байхад олон хүн айж зугтаасан. Энэ нь Бурханд маш их шаналал авчирсан! Тэгвэл би тэдгээр ач санадаггүй хүмүүсээс ямар ялгаа байна вэ? Би Бурханы нигүүлсэл, ерөөлийг хүртэж байхдаа Бурханыг дагах итгэлээр дүүрэн байсан боловч зовж шаналж, үнэ төлөхийг шаарддаг бэрхшээл зүдгүүртэй тулгарсан үед аймхай хулчгар байлаа. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулж чадах уу? Бурхангүй үзэлтэй нам захирдаг Хятад оронд Бурхан бие махбод болж ирсэн нь агуу аюултай боловч завхралд автсан хүмүүс биднийг аврахын тулд чөтгөрийн энэ оронд Бурхан мэдсээр байж эргэлзэлгүй ирсэн, тэдний мөрдлөг хавчлагыг тэсэн давж, Тэр өөрөө биднийг үнэний эрэл хайгуулын замаар хөтөлсөн тухай би бодлоо. Биднийг аврахын тулд байгаа бүхнээ золиослон, бүхнийг орхих Бурханы хүсэл эрмэлзлийг хараад, Түүний авралын нигүүлслийг хүртсэн би яагаад Түүний төлөө багахан үнэ төлж чадахгүй гэж? Ухамсартаа би өөрийгөө зэмлэн, хувиа хичээсэн, хэнд ч хэрэггүй гэж өөрийгөө үзэн ядаж байлаа. Бурхан надад найдвар тавьж, санаа зовнилтоор дүүрэн байсныг би гүн мэдрэв. Тэр намайг биеийн хэмжээ боловсроогүй, Сатаны дарангуйлалтай нүүр учраад айж байна гэдгийг мэдэж байсан мэт санагдсан. Цагдаа нар тэр бичлэгийг тоглуулснаар дамжуулан Тэр энэ бүхнийг надад сонсгон Түүний хүслийг мэдэх боломж олгож, энэ нь надад зовлон бэрхшээлийн дунд Бурханы гэрчлэлд зогсон Түүний хүслийг хангалуун байлгахад туслав. Би тэр мөчид Бурханы хайранд сэтгэл хөдөлж нулимс урсан, “Бурхан минь! Би Танаас зам салж, Таныг гомдоодог нэгэн байхыг хүсэхгүй байна; баяртай, гунигтай аль ч үед тантай хамт байхыг хүсэж байна. Сатан намайг яаж ч тамласан хамаагүй, би гэрчлэлд зогсож, Таны сэтгэлийг тайвшруулахаар шийдсэн.”

Гэнэт тас хийх чимээ гарч цагдаа нар тоглогчийг унтраан над руу дайрч ирээд намайг үзэн ядсан байдлаар: “Тиймээ, би бол агуу улаан луу, өнөөдөр би чамайг тамлан зовоохоор ирлээ!” гэж хэлэв. Намайг нүцгэн хөлөөрөө газар зогсохыг тушааж баруун гарыг минь бетон блокны голд байгаа төмөр цагаригт холбож гавлав. Блок маш жижиг байсан тул би бөхийж зогсох хэрэгтэй болсон. Тэд надад хагас суухыг ч, хөлөө дэмжин зүүн гараа ашиглахыг ч зөвшөөрсөнгүй. Би хэсэг зуур зогсоод хагас суухыг хүссэн ч цагдаа нар над руу ирж, “Хагас суухгүй! Хэрэв бага зовохыг хүсэж байвал хурдан үнэнээ хэл!” гэж хашгирав. Би шүдээ зуун тэвчихээс өөр замгүй байлаа. Хэчнээн хугацаа өнгөрснийг бүү мэд. Миний хөл мөс шиг хөрч, өвдөж мэдээгүй болсон, би үнэхээр зогсож тэсэхгүй болсон тул хагас суув. Цагдаа намайг босгож, аяга хүйтэн ус авчран хүзүү рүү асгасан. Маш их даарснаас би чичрэв. Дараа нь миний гавыг авч, модон сандал руу түлхэн суулгаад, гарыг сандлын эсрэг талтай гавлан цонх нээж, агааржуулагчийг асаасан. Хүйтэн салхи гэнэт хүчтэй цохиж, би хүйтнээс болоод дагжиж байлаа. Би зүрх сэтгэлдээ сул байгаагаа өөрийн эрхгүй мэдэрсэн ч энэ зовлонгийн дунд би зогсолтгүй залбирч, Бурханаас энэ өвдөлтийг даван туулах сэтгэлийн хүч надад өгч, махан биеийн сул дорой байдлаа даван туулах боломж олгохыг гуйлаа. Яг тэр үед Бурханы үгтэй дуу намайг дотроос минь удирдсан: “Бие чинь зовлон туулж байх үед ч Сатанаас бүү санаа ав. … Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахдаа саад бэрхшээлтэй тулж, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханаас урвуулах гэж Сатан бие махбодийг минь тамлаж буйг Бурханы үг надад ойлгуулсан. Хэрэв махбоддоо анхаарал тавих юм бол би түүний залинд олзлогдоно. Би Сатаны заль мэхнээс сэрэмжлэн, санаанаас нь татгалзах ёстой гэж өөртөө хэлж, энэ хоёр өгүүлбэрийг дахин дахин санаж байв. Хожим нь цагдаа нар том савтай хүйтэн ус авч бүгдийг хүзүү рүү цутгалаа. Миний бүх хувцас норсон. Яг тэр мөчид би мөсөн хайрцагт унасан мэт санагдаж байв. Цагдаа нарын ийм муу бузар булайг хараад би маш их зэвүүцэж байлаа. Энэ чөтгөрүүд намайг Бурханаас урвуулахын тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн юм байна — ямар ч байсан эдний мэхэнд орохгүй гэж би бодлоо. Цагдаа намайг айхтар чичирч байгааг харснаа туг үсийг минь атгаад толгойг өлийлгөж цонхоор тэнгэр өөд харуулан “Даарч байгаа биздээ? Тэгвэл Бурхан чинь чамайг аврах байлгүй!” гэж даажигнав. Намайг хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг хараад цагдаа над руу том савтай хүйтэн ус цацаж, агааржуулагчийг хамгийн хүйтэн дээр тавиад над руу үлээлгэв. Яс нэвтэлсэн хүйтэн агаарын урсгал хүйтэн салхитай хавсран намайг цохив. Би маш их даарснаас атиран биеэ эвхээд бараг л хөлдсөн. Бүх бие минь хатуурахыг мэдрэв. Миний итгэл бага багаар дундран, ийм галзуурсан бодол санаанаас гарахгүй байлаа: Энэ хүйтэн өдөр эд нар намайг хүйтэн усаар шавшиж, агааржуулагч асаав. Тэд намайг амьдаар минь хөлдөөх гээ юу? Хэрэв би энд үхвэл хамаатан саднууд минь ч мэдэхгүй. Би харанхуйд живж байхдаа хүн төрөлхтнийг гэтэлгэхийн тулд Есүс загалмайд хадагдаж байхдаа тэвчсэн зовлонгийн тухай гэнэт бодлоо. Тэрээр хэлэхдээ: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). Дараа нь би энэ дуун дахь Бурханы үгийг бодов: “Иймд эцсийн өдрүүдэд чи үргэлж гэрчлэл хийх ёстой. Хэдий их зовж байсан ч, амьсгалж л байгаа бол Бурханд үнэнч байж, Түүний гарт захирагдаарай. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр, хүчит гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Бурханаас ирсэн эдгээр үгс үнэхээр намайг урамшуулав—тиймээ! Тэр өдөр Бурханыг гэрчлэх чадвартай байсан нь намайг дээш өргөж байсан—Би махан биед сэтгэлээ төвлөрүүлж болно гэж үү? Би амиа алдсан ч Бурханд үнэнч байхаар шийдсэн. Гэнэт миний зүрх сэтгэл хөдөлж, би маш их сүнслэгээр өдөөгдөв. Би Бурханд хандан чимээгүйхэн: “Ай Бурхан минь! Та надад энэ амьсгалыг өгсөн билээ; аминаасаа зууралдаж, Танаас урвасан урвагч байснаас үхсэн минь дээр!” гэж залбирлаа. Аажмаар хүйтнийг нэг их мэдрэхээ больсноор Бурханы нөхөрлөл, тайтгарлыг мэдрэх боломж надад олдов. Үдээс хойш долоон цаг хүртэл цагдаа нар намайг үргэлжлүүлэн байцаасан. Тэд амаа огт нээхгүй гэдгийг минь ойлгоод намайг байцаах өрөөнд түгжиж, над руу хүйтэн агаар үлээлгэсээр байв.

Оройн хоолны дараа цагдаа нар байцаалтаа улам эрчимжүүлэв. Тэд намайг аймшигтайгаар заналхийлэн: “Бидэнд хэл! Танай чуулганы удирдагч хэн бэ? Хэрэв хэлэхгүй бол бид өөр арга хэрэглэнэ; халуун чинжүүтэй, савантай ус уулгаж, ялгадас идүүлнэ, нүцгэлээд подвалын өрөөнд хаяхад чи хөлдөж үхнэ. Хэрэв та өнөөдөр ярихгүй бол маргааш дахин асууя. Цаг хугацаа бидний талд байна!” гэж цагдаа хэлэхэд тэд үнэхээр хүн биш, харин махан биетэй чөтгөрүүд байсныг би харсан юм. Тэд намайг ингэж заналхийлэх тусам би тэднийг илүү ихээр зүрхэндээ үзэн ядаж, тэдэнд бууж өгөхгүй гэж шийдэв. Тэд намайг бууж өгөхгүй байхыг хараад, даавуун уут олж усанд дэвтээн, миний толгойд угласан. Тэд намайг хөдөлгөхгүйн тулд толгой дээр дарж уутыг чангалав. Гар сандалд гавлагдсан болохоор би огт хөдөлж чадаагүй. Нэг их удалгүй би бүтэж үхэх дөхөж, бүх бие минь хөшсөнийг мэдрэв. Гэвч энэ нь тэдний үзэн ядалтын сэтгэлийг хангасангүй. Тэд хүйтэн устай сав авч, хамар руу цутгаж, хэрэв ярихгүй бол бүтэж үхнэ шүү хэмээн заналхийлж байлаа. Нойтон уут агаар нэвтрүүлэхгүй, дээрээс нь хамарт минь ус цутгасаар байв. Амьсгалахад маш хэцүү байсан бөгөөд үхэл ойртож буй мэт надад санагдаж байлаа. Би чимээгүйхэн Бурханд залбирч: “Ай Бурхан минь, энэ амьсгалыг Та надад өгсөн, өнөөдөр би Таны төлөө амьдрах учиртай. Цагдаа нар намайг яаж ч тамласан би Танаас урвахгүй. Хэрэв намайг амьдралаа золиослохыг Та хүсэж байгаа бол би Таны загвар, зохицуулалтыг ямар ч гомдолгүй дагахыг хүсэж байна …” Тэд намайг үргэлжлүүлэн тамлав. Би ухаан алдаж, амьсгал бараг зогсох гэж байхад тэд гэнэт гараа сулласан. Би зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй талархсаар байлаа. Бурхан бол бүх зүйлийн Эзэн, Тэр намайг үргэлж харж, хамгаалж байдаг бөгөөд цагдаагийн гарт орсон ч Бурхан тэдэнд миний махан биеийг тамлахыг зөвшөөрсөн боловч амийг минь авахыг зөвшөөрөөгүй. Ингээд миний итгэл өссөн.

Маргааш нь үдийн хирд хэдэн цагдаа намайг өөр нэг эгчийн хамт цагдаагийн машинд хийж, хорих байр руу авч явлаа. Тэдний нэг нь: “Чи эндхийх биш. Бид таныг зургаан сар суулгаж, 3-5 жилийн ял ноогдуулна, ямар ч тохиолдолд хэн ч энэ тухай мэдэхгүй.” гэж айлгах маягтай хэлэв. “Ял ноогдуулах гэвүү?” Би шүүгдэх тухай сонсоод өөрийн эрхгүй сульдав. Хэрэв намайг шоронд суусныг мэдвэл хүмүүс дорд үзэх болно. Өвдөж шаналан сульдсан надад Бурхан дахин нигүүлслээ үзүүлсэн. Шоронд би Төгс Хүчит Бурханд итгэгч эгч нартай хамт нэг өрөөнд хоригдов. Хэдийгээр тэд чөтгөрийн нүхэнд хоригдож байсан ч тогтхон ч айдаггүй байсан юм. Тэд бие биедээ урам зориг өгч, дэмжиж, сөрөг, сул дорой намайг хараад тэд хувийн туршлагаа ярьж, гэрчлэлээ хуваалцан Бурханд итгэх итгэлийг надад өгсөн. Тэд бас намайг урамшуулан дэмжихийн тулд магтан дуу дуулдаг байв: “Бурханы төлөө та өөрийгөө зориул, би мөн Түүний төлөө өөрийгөө зориулна, Гэр бүлдээ хаягдаж, энэ хорвоогоор зүхүүлнэ. Бурханыг дагах зам бүхэлдээ хялбар биш ээ. Бүх зүрх сэтгэлээ Бурханы хаанчлалыг өргөжүүлэхэд зориулна. Залуу насны шилдэг он жилүүдээс хагацаж Өмнө минь байгаа баяр баясгалан, уй гашууг би угтдаг. Бурханы шаардлагад нийцэхийн тулд би Түүний зохицуулалтыг дагадаг. … Бурханыг хайрлах замаар алхахдаа би гашуун шалгалтуудыг тэсвэрлэдэг. Аюул, зовлон тулгарахад миний амнаас ганц ч гомдол гардагүй. Махан бие минь шархирсан ч миний сэтгэл Бурханы хайранд умбана. Бурханы сайн мэдээг дэлгэрүүлж, Бурханы үйлийг гэрчлэхээр би хаа сайгүй явдаг. … Шалгалт, хүнд хэцүү зовлон намайг дардаг. Босож, унасан амьдралаар би амьдардаг. Гэхдээ би Бурханы хүсэл тааллыг биелүүлэхдээ үнэнч байна. Бүх насаараа зовох байсан ч Бурханы шаардлагад нийцэхийн тулд би Түүний зохицуулалтыг дагадаг. Бүх насаараа зовох байсан ч би Бурханыг дагаж Түүнийг гэрчилнэ” (Хургыг Дагаж Шинэ Дуу Дуулъя “Бартаат Замаар Бурханыг Дагана”). Энэ дууг бодоод би эдгээр эгч нараас амийн хүчийг мэдэрч, ихэд урамшсан юм. Үнэнийг хэлэхэд, бид Бурханыг дайсан гэж үздэг атеист намын засаглалтай улс оронд үнэн Бурханыг дагаж, зөв замаар алхаж байсан. Бид олон бэрхшээлийг давах тавилантай, энэ бүхэн утга учиртай бөгөөд үнэн хэрэгтээ Бурханы замыг дагаж үнэнийг олохын тулд бид хавчигдаж шоронд суух нь ч алдар билээ. Энэ бол аймшигт гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө шоронд хоригдож байгаа энэ ертөнцийн хүмүүсээс огт өөр юм. Дараа нь би үнэний замаас гажихгүйн тулд хавчлага, доромжлолыг амссан үе үеийн гэгээнтнүүдийн тухай бодлоо. Гэвч одоо би Бурханы үгээр маш ихээр чөлөөтэй хангагдаж байна—би үе үеийн хүмүүсийн ойлгож чадаагүй үнэнийг ойлгож, үеийн үед мэдээгүй нууцыг мэдэж авлаа, тэгвэл би яагаад Бурханд гэрчлэхийн тулд жаахан зовлонг дааж чадахгүй байсан бэ? Ингэж бодсоноор би сул дорой байдлаасаа аажмаар гарч, зүрх сэтгэл минь итгэл, хүчээр дүүрч, би Бурханд найдахаар сэтгэл шулуудан, үнэнээ хэлэхийг шаардах маргаашийн эрүүдэлтийг толгой гудайлгахгүй угтахаар шийдэв.

Арван өдрийн дараа цагдаа намайг хорих төв рүү ганцаарчлан явуулав. Тэнд байсан бусад бүх хүн залилан, хулгай, хууль бус бизнес эрхэлсний төлөө хоригдож байсан. Намайг орж ирмэгц тэд надад “Энд орж ирсэн хүн ер нь эргэж гардаггүй. Бид бүгдээрээ ялаа хүлээж байна, зарим нь бүр хэдэн сар хүлээж байна” гэлээ. Энэ хүмүүсийг хараад би их сандарч, зүрх минь хагарах шахав. Тэд надтай мууxай харьцана гэж би айж, бас цагдаа намайг эдэнтэй хорьсноор гэмт хэрэгтэн гэж ял шийтгэх юм байна гэж бодсон. Зарим ах, эгч нар найман жилийн турш хоригдож байсан тухай би сонссон. Намайг хэдэн жилээр шийтгэхийг би мэдэхгүй байсан, би дөнгөж 29 настай байсан! Залуу насаа энэ харанхуй өрөөнд хоригдон өнгөрөөх юм гэж үү? Үүнээс хойш миний өдрүүд хэрхэн өнгөрөх бол? Тэр мөчид миний төрсөн хот, эцэг эх, нөхөр, хүүхэд маань гэнэт надаас маш хол байгаа мэт санагдав. Зүрхийг хутгаар зүсэх мэт болж, нүдэнд минь нулимс цийлэгнэв. Би Сатаны заль мэхэнд унасан гэдгээ ойлгож энэ зовлон зүдгүүрээс зугтаах замаар удирдан дагуулаач гэж Бурханд хандаж шамдан гуйн залбирч байсан. Залбирлынхаа дунд би дотроо тодорхой удирдамжийг мэдэрч: Та Бурханы зөвшөөрөлтэй ийм зүйлтэй тулгарсан. Сорилтод орсон Иов шиг гомдолгүй байгаарай. Яг тэр үед Бурханы үг надад гэгээрлийг дахин авчирлаа: “Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замынхаа хагасаас зугтах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханы үгийн шүүлт гэсгээлтийн улмаас би ичгэвтэр байдалд оров. Би Бурханд өчүүхэн төдий ч үнэн сэтгэлээсээ ханддаггүй мөртлөө Түүний сайн гэрч болохыг хүсэж байна гэж хэлсэн юм. Гэвч, шоронд хоригдох аюултай тулгарсан үедээ би зугтахыг хүссэн. Үнэний төлөө зовж шаналах бодит чадвар надад байгаагүй. Баривчлагдсан тэр үеэ эргэн харахад Бурхан үргэлж миний хажууд байжээ. Тэр намайг замаа алдах вий, бүдрэх вий гэж айн намайг нэг ч алхам орхиогүй. Намайг хайрлах Бурханы хайр үнэхээр чин сэтгэлийх бөгөөд огтхон ч хоосон биш юм. Гэвч би хувиа хичээсэн, өөртөө сонирхолтой байсан, мөн махан биеийнхээ олз, гарзын тухай л боддог байлаа. Би Бурханд ямар ч үнэ төлөх хүсэлгүй байсан—надад ямар хүн чанар байх билээ? Ухамсар? Би зүгээр л зүрх сэтгэлгүй хүйтэн цуст амьтан бус уу? Үүнийг бодох үед би харамсаж, өртэй гэдгээ мэдэрч байлаа. Би чимээгүйхэн Бурханд залбирч, гэмшив: Бурхан минь! Миний буруу. Би зөвхөн амаараа үйлчилж, Таныг хуурч чадахгүй. Би бодит байдалд амьдарч Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна. Миний шийтгэл ямар байхаас үл хамааран би Таны гэрчлэлд зогсоно - зүрхийг минь хамгаалахыг танаас гуйя. Яг тэр үед хоригдлуудын толгойлогч ирж, надад “Та энд яагаад ирснийг би мэдэхгүй байна, гэхдээ бид: 'Үнэнээ хэл, тэгвэл дуустлаа хоригдоно, байдгаараа эсэргүүцвэл амьдралаараа амьдарна.’ Ярихыг хүсэхгүй байвал ярих хэрэггүй.” Энэ гайхамшигтай зохицуулалтын төлөө, хоригдлуудын толгойлогчоор дамжуулан мэргэн ухаан өгсний төлөө би Бурханд талархлаа илэрхийлсэн. Мөн бусад хоригдол намайг зовоохгүй байсан төдийгүй надад хувцас хунар, нэмэлт хоол өгч, өөртөө авсан жимс жимсгэнэ, зуушаа надтай хуваалцаж, тэд миний өдөр тутмын ажилд тусалж байгаад би талархаж байлаа. Энэ бүхэн нь Бурханы загвар, зохицуулалт гэдгийг би мэдэж байсан; хүүхэд шиг зантай надад Бурхан өршөөл үзүүлж байсан юм. Түүний хайр, хамгаалалттай нүүр учраад би шийдвэр гаргав: Хэр удаан ял авахаас үл хамааран би Бурханы гэрчлэлд зогсох болно!

Цагдан хорих байранд цагдаагийнхан намайг хэд хоног тутамд нэг удаа байцааж байв. Надтай хатуу харьцаад юу ч олж долоохгүй гэдгээ тэд ойлгосон учир тэд надтай зөөлөн харьцаж эхэлсэн. Цагдаагийнхан надтай албаар аятайхан ярьж, хөөрч, надад сайхан хоол өгч, сайн ажил олоход минь тусална гэж хэлэв. Би үүнийг Сатаны заль мэх гэдгийг мэдэж байсан тул намайг байцаах бүрт би Бурханд хандан залбирч, намайг хамгаалж, тэдний заль мэхэнд урхидуулахгүй байхыг гуйж байлаа. Нэгэн удаа намайг байцааж байсан цагдаа муу зорилгоо ил гаргасан: “Бид чамтай булаалдсан юм байхгүй, зөвхөн Төгс Xүчит Бурханы чуулганыг бид дарахыг хүсэж байна. Бидэнтэй нэгдэнэ гэдэгт танд найдаж байна.” Би эдгээр муу үгсийг сонсоод ихэд уурлав. Би: Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд одоо хүртэл биднийг тэтгэж, үргэлжлүүлэн удирдаж байна. Одоо Бурхан өөрийн бүтээсэн хүмүүсийг аврахаар, ёроолгүй зовлонгоос гаргахаар ирсэн. Энэ юу нь буруу юм бэ? Яагаад энэ чөтгөрүүд үүнийг ингэж үзэн ядаж, муулдаг юм бэ? Бид бол Бурханы бүтээл. Бурханыг дагаж, Түүнд мөргөн залбирах нь зөв, зохистой байхад яагаад Сатан биднийг ингэж сөрөн зогсож, Бурханыг дагах эрх чөлөөг булааж авах гээд байна? Одоо тэд Бурханыг устгах тэмцэлдээ намайг хүүхэлдэй болгохыг хичээж байна. ХКН-ын Засгийн газар үнэхээр Бурханыг эсэргүүцсэн чөтгөрийн сүрэг юм. Тэд үнэхээр хорон муу тэрслэгчид! Би зүрх сэтгэлдээ хэлж болохгүй их өвдөлт мэдэрч, зөвхөн Бурханы гэрчлэлд зогсож, Түүний зүрх сэтгэлийг тайвшруулахыг хүсэж байлаа. Цагдаа намайг ярихгүй хэвээр байгааг хараад миний эсрэг сэтгэл зүйн арга хэрэглэж эхлэв. Тэд миний нөхрийг China Mobile-ээр дамжуулан олоод намайг ятгуулахаар нөхөр, хүүхэд хоёрыг минь авчирсан. Нөхөр маань анхандаа миний Бурханд итгэх итгэлд дургүйцэхгүй байсан боловч цагдаа нар нөхрийг төөрөлдүүлж тэр надад ахин дахин “Итгэлээ орхихыг чамаас гуйж байна. Намайг биш гэхэд ядаж хүүхдээ бодооч. Ээж нь шоронд байх нь түүнд маш их дарамт үзүүлнэ…” гэж хэлж байв. Нөхөр маань үүнийг мунхаг харанхуйгаасаа болоод хэлснийг мэдэж байсан болохоор би, “Чи намайг ойлгохгүй байна уу? Бид хамтдаа олон жил амьдрахад намайг муу зүйл хийхийг чи хэзээ харж байсан бэ? Хэрэв чи ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал амаа нээх хэрэггүй” гэж хэлэв. Нөхрийн маань хэлсэн үг миний бодлыг өөрчилж чадаагүйг хараад тэр: “Чи үнэхээр зөрүүд, хүн сонсохгүй юм—би чамаас салнаа!” гэж хэрцгий үг хэлэв. Энэ “салалт” гэдэг үг зүрхийг минь зүсэв. Энэ нь намайг ХКН-ын засгийн газрыг бүр илүү гүнзгий үзэн ядахад хүргэж байсан. Тэдний гүтгэлэг, тарьсан зөрчилдөөнөөс болж нөхөр маань Бурханы ажлыг үзэн ядахад хүрч, надад ийм сэтгэлгүй үг хэллээ. ХКН-ын засгийн газар үнэхээр жирийн ард түмнээс Диваажинг гомдоохыг шаарддаг! Энэ нь бас бидний нөхөр, эхнэрийн мэдрэмжийг дордуулах буруутан байсан! Ийн бодоод би нөхөртөө илүү юм хэлэхийг хүссэнгүй. Би түүнд тайвнаар: “Тэгвэл яаралтай хүүхдээ аваад гэртээ харь даа” гэж хэлэв. Цагдаа нар энэ тактик амжилтгүй болохыг хараад тэд маш их уурлан хилэгнэж, ширээний өмнүүр урагш хойш алхан над руу хашгирч, “Бид маш шаргуу ажилласан боловч чамаас нэг ч хариу авсангүй. Хэрэв чи ярихаас татгалзсаар байвал бид чамайг энэ бүс нутгийн тэргүүн, улс төрийн хоригдол гэж нэрлэх болно! Хэрэв чи өнөөдөр ярихгүй бол дахиад боломж гарахгүй шүү!” Гэхдээ тэд яаж ч үглэж, уурласан би итгэлийг минь хүчирхэгжүүлэхийг хүсэж зүрх сэтгэлдээ Бурханд залбирч байсан.

Байцаагдаж байх үед Бурханы үгтэй нэгэн магтан дуу намайг дотроос минь үргэлж удирдаж байсан: “Агуу итгэл, агуу хайрыг эцсийн өдрүүдийн ажилд чамаас шаарддаг. Болгоомжгүй бол чи бүдэрч магадгүй, энэ ажил урьдынхтай адилгүй. Бурханы төгс болгодог зүйл бол хүн төрөлхтний итгэл. Үүнийг харж чадахгүй, үүнд хүрч чадахгүй. Бурхан үгийг итгэл, хайр, амь болгон өөрчилдөг. Хүн зуу зуун цэвэршүүлэлт туулж Иовынхоос агуу итгэлийг эзэмших ёстой. Тэд агуу шаналал амсаж, Бурханаас холдохгүй байх ёстой. Тэд үхэх хүртлээ дуулгавартай, агуу итгэлтэй байх үед Бурханы ажлын энэ үе шат дуусах болно. Энэ чиний боддог шиг энгийн биш. Хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам, утга нь илүү гүн байдаг. Хүний үзэлтэй нийцэх тусам, үнэ цэнэ нь төдий бага байдаг. Үүнийг анхааралтай бод!(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы төгс болгодог зүйл бол итгэл”). Бурханы үгнээс хүлээн авсан итгэл, хүч чадлын ачаар байцаагдаж байхдаа би маш тууштай байсан. Гэвч өрөөндөө буцаж ирсний дараа би өөрийн эрхгүй бага зэрэг сул дорой, гомдолтой байдаг байлаа. Нөхөр минь надаас үнэхээр салах гэж байгаа мэт санагдаж, би гэргүй болно гэж бодогдоно. Би бас надад хэдэн жилийн ял ноогдуулах вэ гэдгийг мэдэхгүй байсан. Энэ шаналлын дунд би Бурханы эдгээр үгийг бодлоо: “Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; тэр ямар нэг ирээдүйг эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхийн эд хөрөнгийг эрж хайгаагүй, зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрахыг л эрж хайсан ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл түүний зүрх сэтгэл нь хангалуун байх байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). Петрийн үйл хэрэг миний сэтгэлийг гүнээ хөдөлгөж, энэ нь бас Бурханыг сэтгэл ханамжтай болгохын тулд бүхнээ өгөх хүсэлд намайг хөтлөв. Энэ бол үнэн. Петр уй гашууд автсан үедээ ч тэвчиж Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг байсан. Энэ нь түүний ирээдүй, хувь тавилан, эсвэл ашиг тусын төлөө биш, эцэст нь загалмай дээр толгойгоороо уруу харж цовдлогдсоноороо Бурханыг сайн гэрч болсон юм. Гэвч би бие махбодтой болсон Бурханыг дагах, амьдралдаа Бурханы төгсгөлгүй тэтгэлгийг эдлэх, Түүний нигүүлсэл, ерөөлийг хүртэх азтай байсан боловч би Бурханы төлөө жинхэнэ үнийг хэзээ ч төлсөнгүй. Тэгээд Түүний гэрчлэлд зогсох хэрэгтэй байх үедээ би Түүнийг зөвхөн нэг удаа сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байсан бус уу? Энэ боломжоо алдах юм бол би насан туршдаа харамсах бус уу? Үүнийг бодох үед би хүслээ Бурханы өмнө тодорхойлсон: Бурхан минь, би Петрийн үлгэр жишээг дагах хүсэлтэй байна. Гарах үр дагавар юу ч байсан, би салах эсвэл шоронд хоригдох байсан ч би Танаас урвахгүй! Залбирсны дараа миний дотоод хүч чадал өсөн нэмэгдэж байгааг мэдэрсэн. Би ял шийтгэл оногдуулах эсэх, хэр удаан ял эдлэх, гэртээ эргэж очиж, гэр бүлийнхэнтэйгээ дахин нэгдэх эсэхээ цаашид бодохоо больсон. Би чөтгөрүүдийн үүрэнд дахиад нэг өдөр байх нь Бурханыг гэрчлэх шинэ өдөр гэж бодох болсон бөгөөд би эцсээ хүртэл ял эдэлсэн ч Сатанд бууж өгөхгүй. Би үнэхээр өөрийгөө зориулахад Бурханы хайр халамжийг мэдэрч байсан юм. Хэд хоногийн дараа нэгэн хамгаалагч надад гэнэт: “Чи юмаа хураа, гэртээ харьж болно” гэж хэлэв. Би зүгээр л чихэндээ ч итгэсэнгүй! Суллагдахын өмнө цагдаа надаар нэг бичгэн дээр гарын үсэг зуруулав. Би маш тодорхой бичсэн эдгээр үгсийг харлаа: “Нотлох баримт хангалтгүй тул гэм буруугүй, сулла.” Үүнийг хараад би маш их сэтгэл хөдөлж байлаа. Би Бурханы төгс хүч, үнэнч байдлыг дахин амслаа, “ … харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг.” Сүнсний дайны энэ тулалдаанд эцэст нь Сатан ялагдаж, Бурхан алдаршсан юм!

Хятадын цагдаагийн газарт 36 хоног хоригдон, мөрдөгдсөний дараа ХКН-ын засгийн газрын харгис, тэрслүү, урвуу байдлын талаар үнэн ойлголттой болов. Тэр цагаас хойш би үүнийг гүнзгий үзэн яддаг болсон. Энэ зовлон зүдгүүрийн дунд Бурхан надтай хамт байж, намайг гэгээрүүлж, удирдаж, Сатаны харгис сорилтыг алхам бүртээ даван туулж байсныг би мэднэ. Бурханы үг үнэхээр хүн төрөлхтний амьдрал, бидний хүч чадал гэдэг баримтыг үнэхээр туршлагаар надад ойлгуулсан. Би бас Бурхан бол бидний Эзэн, бүх зүйлийг захирдгийг, мөн Сатаны их заль мэхнээс үл хамааран Бурхан ямагт ялан дийлдэг. Миний махан биеийг тамлаж Бурханаас урвуулахыг оролдсон боловч түүний хатуу ширүүн тамлал намайг эвдэж чадаагүй төдийгүй энэ нь миний шийдэмгий байдлыг бэхжүүлж, Бурханы хайр, авралыг таниулж, Сатаны муу муухай дүр төрхийг харах боломж надад олгосон юм. Амьдралын хамгийн эрхэм үнэт эд баялгийг олж авах боломжийг надад олгосон миний төлөө хийсэн бүх зохицуулалтад би зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархал өргөе! Миний хувийн шийдвэр бол: Ямар ч дарамт, зовлон зүдгүүр байсан, би Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, Түүний агуу хайрыг эргэн төлөхийн тулд сайн мэдээг үргэлжлүүлэн дэлгэрүүлэхийг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хэзээ ч мөхөшгүй амийн хүч

Дон Мэй, Хэнань муж Би дундаж амьдралаар амьдардаг, жирийн л нэг хүн. Гэрлийг хүсэн мөрөөсдөг олон хүний адилаар би амиа илүү ач...

Ид залуу насандаа шоронд

Чэньши, Хэбэй муж Бидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүмүүсийн...

Шоронд хоригдсон он жилүүд

Өвлийн Чавгаь, Хятад 2012 оны 12-р сарын нэгэн өдөр, би итгэгч болоод нэг жил шахуу болж байхдаа нэг залуухан эгчтэй цуг сайн мэдээ...