Христийн сүмийн кино “Тэр хот нуран унана” Трейлер (Монгол хэлээр)

2018-10-21

Христэд итгэгч Чен Хуйзэ бол Хятад дахь гэр чуулганы хамтран зүтгэгч. Тэрээр чуулган нь үйлдвэр нээж байгааг харах бөгөөд ХКН-ын засгийн газарт бууж өгөхийн тулд Гурван-Өөрөө сүмд нэгдэхийг пастор нь итгэгчдэдээ уриална. Чуулганы пастор, ахлагч хоёр өөрсдийн байр суурь болон нэр алдрын төлөө ил далд тэмцэлдэж, атаа жөтөөнөөсөө болж тэмцэлдэн, чуулганаа хуваан бутаргана. Тэд мөн Зүүний Аянгыг эсэргүүцэж, үүнийг судлахад нь итгэгчдэдээ саад болохын тулд ХКН-ын засгийн газартай хүчээ нэгтгэнэ. Бас тэд хаанчлалын сайн мэдээг номлож байгаа ах эгч нарыг баривчлуулахаар цагдаад идэвх санаачлагатайгаар мэдээлнэ. Чен Хуйзэ ихээр гутран гуниглана; чуулган нь хэдийнээ Ариун Сүнсний ажлыг алдаж, Агуу Вавилоны адил шашны газар болон доройтож, Эзэнээр хараагдсан болохыг тэр ойлгоно. Тэгээд тэр Зүүний Аянгыг судалж, Бурханы ажил болон илрэлтийг эрж хайхаар шийдсэн юм.... Тэр аюул заналын ирмэг дээр шашны Вавилоноос зугтаж чадах болов уу?

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах