Магтан дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” Сайн мэдээний найрал дуу | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-17

I

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд туслах, найдах юмгүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд өөрсдийгөө хатамжлан ямар ч сүнслэг мэдрэмжгүй махан биеэ тулж түшиж, энэ дэлхийд өөдгүйгээр оршин тогтнодог. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домог дахь Ариун Нэгэн л аварна. Ухаан мэдрэлгүй хүмүүст ийм итгэл эртнээс биеллээ олоогүй хэвээр үлдсэн. Гэсэн ч тэд ингэж хүсэн эрмэлзсээр байдаг.

II

Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, ямар ч ухаан мэдрэлгүй энэ хүмүүст Тэр зэвүүцдэг, учир нь Тэр хүмүүсийн хариултыг автлаа хэтэрхий удаан хүлээх ёстой байдаг. Тэр эрж хайж, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчрахыг хүсдэг, ингэснээр чи сэрнэ, цаашид цангаж, өлсөхгүй. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн байдлыг бага зэрэг мэдрэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь харуулдан хүлээж байгаа. Тэрээр эргэж буцахыг чинь хүлээж, гэнэтхэн ой санамж чинь сэргэх өдрийг хүлээж байгаа: чи Бурханаас ирсэн гэдгээ ухаарч, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарч; түүнчлэн Төгс Хүчит үргэлж харуулдан хүлээж, эргэн ирэхийг чинь удаанаас удаан хүлээж байсныг ухаарахыг чинь Тэр хүлээж байгаа. Тэрээр цөхрөлтгүй хүсэн эрмэлзэж, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний харуулдан хүлээх нь үнэлж баршгүй бөгөөд хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Ийнхүү харуулдах нь тодорхой бус хугацаатай байж магадгүй, эсвэл төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах