Өдөр тутмын Бурханы үг | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” | Эшлэл 215

Өдөр тутмын Бурханы үг | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” | Эшлэл 215

6 |2020-06-29

Бурхан Содомд сүйрлийг авчирч, Лотын эхнэр хэрхэн давсан багана болон хувирсан тухай Библийн зарим хэсгийг санацгаая. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу Бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд, Тэр бүх талаараа Хятадын эрх баригч намд мөшгөгдөн хөөгдөж, толгой хоргодох газаргүйгээр асар их зовлон амсаж, орон байр олох боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахаар чадлаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, аж үйлдвэрүүдийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хүндэт, хамгийн дээд, хүн төрөлхтний дунд шүтэгддэг цор ганц объект болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтаар Абрахамын үр удам амьдарсан шиг, Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдрах боломж олгохыг яаруулж байна.

Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижилхэн. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.

“Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах