Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 66

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” | Эшлэл 66

35 |2020-06-14

“Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Maтай 12:6–8). Энд байгаа “сүм” гэдэг нь юуг хэлж байгаа вэ? Энгийнээр хэлбэл “сүм” гэдэг нь сүр жавхлантай, өндөр барилгыг хэлж байгаа ба Хуулийн эрин үед сүм нь тахилчдын Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэж хэлэх үед “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээж “нэгэн” гэдэг нь махан бие дэх Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юуг хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн—Бурхан аль хэдийн гарсан бөгөөд үүн дотор цаашид ажиллаагүй байсан, иймээс хүмүүс сүмийн гаднаас Бурханы хөлийн мөрийг эрж хайж, Түүний ажил дахь Түүний алхмуудыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан нь хуулийн дор хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үзэж эхэлсэн байсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан, иймээс Эзэн Есүс шүтээнийг шүтэхгүйгээр харин Бурханыг шүтэн мөргөхийг тэдэнд анхааруулсан, учир нь Тэр бол эрхэм дээд билээ. Тиймээс, Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг” гэж хэлсэн. Эзэн Есүсийн нүдээр, хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйл явцыг туулж байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж өргөлөө өргөж чадахгүй болдог. Тэдний амьдрах газар гэж нэрлэдэг газар нь Ехова Бурханыг шүтэн мөргөх гэсэн далбаан дор тэдний ажилладаг газар бөгөөд тэдэнд сүмд байрлаж өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгодог. Тэдний тахил үйлдэх гэж нэрлэдэг зүйл нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор зүгээр л өөрсдийн хувийн ичгэвтэр наймааг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь, тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг халхавч болгож, тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах бамбай болгон ашигласан тул хүмүүст анхааруулахын тулд Эзэн Есүс үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөөдөрт хамаатуулж үзвэл энэ нь адил тэгш хүчинтэй, адил тэгш хамаатай хэвээр байгаа. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийнхээс өөр ажлыг мэдэрч туулдаг боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд, хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь хүмүүс өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд ур чадвараа мэргэжил болгон ашиглахад өөрсдийн үүргийг чиглүүлсэн боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдалд зүгээр л дагаж мөрдөж ёстой шашны номлолын хэсэг мэтээр ханддаг; гэх мэт. Эдгээр нь мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсныг эс тооцвол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрэм журмыг эрхэмлэдэг эдгээр хүмүүс дүрэм журмыг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, өөрсдийн ажил мэргэжилдээ хайртай хүмүүс ажил мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдээр бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулах эсвэл өөрсдийн бизнес эсвэл өөрсдийн ажил мэргэжлийг гүйцэтгэх боломжийг олонгуутаа Бурханаас холдож, өөрсдийн хайртай ажил мэргэжилд өөрсдийгөө зориулдаг. Бурханы тэдэнд хариуцуулсан зүйл, Түүний хүслийн тухайд бол тэдгээр зүйлс нь аль хэдийн хаягдсан байдаг. Энэ тохиолдолд, эдгээр хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах