Бурханы нэрсийн нууц

2020-08-01

Жэнчэн, АНУ

Ехова, Есүс, Мессиа нь бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Түүнийг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Бурханыг дууддаг нэрс нь Түүний бүх зан чанарыг болон Тэр юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Бурханыг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Бурханы нэр дахин өөрчлөгдөнө. Түүнийг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Тэр бүхий л эрин үеийг төгсгөх болно. энэ нэрийн дор Тэр бүхий л эрин үеийг төгсгөх болно(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Эрин үе болгонд Бурханы авдаг нэрийн цаана утга учир байдгийг ойлгоход минь Бурханы үгийн энэ магтан дуу тус болсон юм. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ганц нэр бүрэн төлөөлж чаддаггүй. Нэр нь тухайн эрин үе дэх Бурханы ажил болон Бурханы илэрхийлдэг зан чанарыг л төлөөлдөг. Бурханы оршихуй элбэг дэлбэг, бас бүхнийг хамарсан байдаг. Хүмүүс Бурханыг хязгаарлаж, Түүний нэрийг хувиршгүй гэж тогтоож болохгүй. Эрин үе болгонд Бурханы авдаг нэрийн утга учрыг би огт ойлгодоггүй байсан болохоор Бурханы нэр өөрчлөгдөж болохгүй гэдэгт бат итгэдэг байлаа. Тэгээд Эзэн Есүсийн нэртэй сохроор зууралдаж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Эзэний ажлыг угтан авах боломжоо алдах шахсан шүү.

Бурханы нэрсийн нууц

Би багаасаа л эмээтэйгээ хамт чуулганд явдаг байсан юм. Пастор эдгээр эшлэлийг маш их эш татдаг байлаа: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8). “Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” (Үйлс 4:12). Эзэн Есүс л жинхэнэ Бурхан, хүн төрөлхтний Аврагч мөн, тийм болохоор би Эзэний нэр, зам хоёрыг баримталж байгаа цагт Түүнийг эргэж ирэхээр тэнгэрт хүргэгдэнэ гэж үнэмшсэн байсан.

Дараа нь 2017 онд манай эхнэр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн. Нэг өдөр эхнэр маань Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг надад түгээхээр нэг эгчийг авчирлаа. Эхэндээ би мэдэлгүй, эгчийн нөхөрлөлийг зүгээр л сонссон. Гэхдээ Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж хэлэхийг нь сонсоод зөрүүдэлж, цааш сонсохыг хүсээгүй юм. Төгс Хүчит Бурханд итгэдгийг нь мэдээд би эхнэрийнхээ замд хөндөлсөж эхэллээ. “‘Тэнгэрийн дор хүн төрөлхтөнд өгөгдсөн өөр ямар ч нэр байхгүй.’ Бид Эзэн Есүсийн нэрд үнэнч үлдэхгүй бол аврагдаж чадахгүй шүү дээ. Ийм олон жил итгэчхээд чи үүнийг мэдэхгүй байж яаж болдог юм бэ?” гэж би хэллээ. Эхнэр хариуд нь, “Бид Эзэн Есүсийн нэрээр аврагдсан. Энэ нь зүгээр л нүглээ уучлуулсан болохоор хуулиар яллагддаггүй гэсэн үг, гэхдээ бид нүгэл үйлдэж, нүглээ улайх байдалтай амьдарсаар байгаа, нүглийн хүлээсээс ангижраагүй. Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан гэх нэрээр эргэн ирж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Тэгээд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Бурханыг эсэргүүцдэг нүгэлт сатанлаг уг чанарыг маань илчилж, хүн төрөлхтний тэрслүү, зөвт бус байдлыг шүүж, нүгэлт уг чанараа шийдвэрлэх замыг бидэнд өгөхийн тулд Тэр үнэнийг илэрхийлдэг. Бид бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орохын тулд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, завхралаа цэвэрлэх ёстой” гэлээ. Гэхдээ би үзлээр дүүрэн байсан болохоор эхнэрийнхээ хэлсэн үгийг ойлгох боломжгүй байсан юм. Эцэг эхийнхээ үгэнд үргэлж ордгийг нь мэддэг болохоор эхнэрээ болиулах гэж хадмуудынхаа туслалцааг авсан ч эхнэр маань хөдлөхгүй л байлаа. Төгс Хүчит Бурханыг эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэж зүтгэн, ингэж яаран шүүж, яллахын оронд энэ талаар судал гэж биднийг зоригжуулсан.

Эхнэрээ Төгс Хүчит Бурханд итгэдгийг нь болиулах гэж би мөн ч их хичээсэн дээ. Цаг зав гарах болгонд Библийг судалж, интернэтээс алдартай номлогчдын номлол олж, татаж аваад эхнэртээ сонсгодог байлаа. Бодлоо өөрчилнө биз гэж бодож байтал үнэндээ эхнэр хариуд нь надад номлол хийсэн шүү. Үүнд нь уур хүрсэн ч гэлээ яаж ч чадаагүй. Бид хоёр дор бүрнээ итгэлээ хэрэгжүүлсээр байлаа. Дараа нь би эхнэртэйгээ ана мана үзэлцэх гэж хичээлээ. Эхнэрээ Төгс Хүчит Бурханы үгийг уншихаар нь би Библи уншиж, чуулганыхаа магтан дууг тоглуулахаар нь Эзэнийг магтсан магтан дуу тоглуулж байлаа. Чуулганыхаа номлолыг сонсохоор нь би пасторуудын номлол сонсдог байлаа. Бид хоёр Библийн талаар цаг үргэлж мэтгэлцэж, урьд нь эхнэр маань уран яруу үг, мэдлэг, туршлагаар хэзээ ч миний дайд хүрдэггүй байсан боловч одоо хэлсэн бүх юм нь үнэхээр ухаалаг байгааг хараад би гайхлаа. Эхнэрийн үг жинтэй байснаас гадна няцаалтад нь би хэлэх үггүй болж, яахаа мэдэхээ байсан юм. Эхнэрээ цаашид дутуу үнэлж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Библийн талаарх одоогийн мэдлэгээрээ эхнэрийнхээ хаана нь ч хүрэхгүй байсан болохоор мэтгэлцээнд ялахын тулд Библийг системтэй судлах ёстой гэж бодогдсон.

Нэг өдөр Хуучин Гэрээн дэх Гэтлэлийн 3-р бүлгээс ингэж уншлаа: “Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв(Гэтлэл 3:15). Тэгээд, “Мөнхөд Ехова гэх нэртэй байна гэдгээ Бурхан үгэндээ тодорхой хэлсэн юм байж Нигүүлслийн эрин үед яагаад Есүс гэгддэг байсан юм бол?” гэж гайхлаа. Дараа нь, Хуучин Гэрээнд “Би, зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй(Исаиа 43:11) гэсэн байдгийг санасан. Гэхдээ Шинэ Гэрээнд, “Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” (Үйлс 4:12) гэсэн байдаг шүү дээ. Энэ бүгд юу гэсэн үг юм бол? Эдгээр эшлэлийг ахин дахин уншаад бүр ч их будилж орхилоо. “Эзэн Есүс бидний Аврагч биз дээ? Ехова, Есүс хоёр нэг Бурхан юм байж, яагаад өөр нэртэй байгаа юм бэ? Яг эхнэрийн маань хэлснээр, Бурханы нэр өөрчлөгдөж болно гэдэг нь үнэн юм болов уу?” Эхнэр маань Төгс Хүчит Бурханд итгэдэг болсноосоо хойш ойлголт нь нэмэгдсэн гэдгийг мэтгэлцээнээр олж мэдсэнээ бодлоо. Эхнэрийн маань үг илүү ухаалаг, үндэслэлтэй болсон байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр хэн ч бие даан тийм хурдан сайжирч чадахгүй. Тэгээд би, “Миний буруу юм болов уу? Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс юм болов уу? Зүүний Аянга үнэн зам юм гэж үү? Хэрвээ энэ үнэн зам байгаад, эхнэрээ хойш татвал Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг болох биш үү?” гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Сэтгэл үймэрч, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л байлаа. Үүнийг ойлгохыг маш их хүссэн ч бардам зангаа хойш тавьж, эхнэрээсээ асуухыг ер хүсэхгүй байсан юм.

Тэгээд үүнийг ойлгож авах гэсэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы Юүтүб сувгаар зочилж, бүртгүүлээд, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг нууцхан судалж эхэллээ. Нэг өдөр, “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн” гэх Бурханы үгийн хэсгийг харсан. “‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна… Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Тэгээд үүнийг оюун санаандаа ахин дахин эргэцүүллээ. Ехова, Есүс гэх нэрсийн ач холбогдлыг Төгс Хүчит Бурхан тов тодорхой тайлбарласан байдаг. Эрин үе болгон дахь Бурханы нэр зүгээр л тэр эрин үеэ төлөөлдөг гэдгийг би олж харсан юм. “Ехова” бол Хуулийн эрин үе дэх ажлынхаа төлөө Бурханы авсан нэр байсан. Энэ нь Бурханы өршөөл, хараалын зан чанарыг төлөөлсөн. “Есүс” зөвхөн Нигүүлслийн эрин үед л Бурханы нэр байж, Бурханы өршөөл, хайрын зан чанарыг төлөөлсөн. Бурханы нэр хувиршгүй биш гэдгийг би эцэст нь ойлгосон юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хийх болгондоо шинэ нэр авдаг. Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ шинэ нэртэйгээр ирэх нь үндэслэлтэй юм.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы ийм үгийг харлаа. “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Эдгээр үг маш их эрх мэдэлтэй байж, үг нэг бүр нь миний сэтгэлийг донсолгосон. Энэ бол Бурханы Өөрийнх нь үг гэдэг нь гарцаагүй. Бурханы нэрсийн нууцыг өөр хэн ийм тов тодорхой илчилж чадах вэ дээ? Эдгээрийг харах тусмаа энэ нь үнэн, бас Бурханы дуу хоолой мөн гэдгийг мэдэрсэн шүү. Иохан 16:13-т: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” гэсэн байдгийг саналаа. Бурхан Өөрөө л эдгээр үнэн болон нууцыг бидэнд хэлж чадах бус уу? Би алдартай номлогчдын маш олон номлол сонсож байсан ч Бурхан Хуучин Гэрээнд Ехова гэх нэрээр явж, Шинэ Гэрээнд Есүс гэгдэж байсны цаад учрыг нэг нь ч тодруулж байсан удаагүй. Тэгээд Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн илрэлт байж үнэхээр магадгүй санагдсан юм! Төгс Хүчит Бурханы ажлыг үгүйсгэж, эхнэрийгээ судлахыг нь болиулах гэж оролдож байсан тэр бүх цаг үеэ эргэн бодоод маш их ичлээ. Бурханы ажлыг судлалгүй бүдүүлгээр шүүж, яллаж байсандаа ч харамссан. Тэгэх нь маш мунхаг, тэрслүү явдал байж! Эрт үед фарисайчууд өөрсдийн үзэл, судрын үгчилсэн утгаас болж Эзэн Есүсийн ажлыг эсэргүүцэж, ялласан. Эцэст нь тэднийг Бурхан харааж, шийтгэсэн бус уу? Би тэднээс ийм сургамж авч, үзэл, төсөөллөө орхиж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлах ёстой байлаа. Бурханы эсрэг ажилладаг хүн, орчин цагийн фарисай болж болохгүй шүү дээ.

Дараа нь, цаг зав гарах болгонд Төгс Хүчит Бурханы үгийг нууцаар уншиж, чуулганы сайн мэдээний киног үзсэн. “Сүсэг бишрэлийн нууц”, “Бурханд итгэх итгэл” гэх зэрэг хэд хэдэн кинонд үнэхээр сэтгэл хөдөлсөн юм. Ах эгч нарын туршлага маш чин үнэнч, нөхөрлөл нь ч тов тодорхой байлаа. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би улам бүр бат итгэлтэй болсон юм. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрнө гэж эхнэртээ хэлмээр байсан ч эхнэрээ тэгж их зовоочхоод үүнтэй нүүр туулж чадаагүй. Нэг өдөр эхнэрээ цуглаанаас харьж ирэхээр нь, “Өнөөдөр юун тухай нөхөрлөв?” гэж асуулаа. Эхнэр над руу гайхсан харц чулуудаад, “Нөхөрлөл хиймээр санагдаад цуглааны талаар асууж байгаа юм уу? Би чуулганаас хүн авчирч, чамтай яриулбал ямар вэ?” гэлээ. Үнэндээ би эхнэрээ яг ингэж хэлнэ гэж найдаж байсан ч бас жаахан ичсээр л байсан юм. Тэгээд, “Хүсвэл тэг л дээ” гэж хариуллаа.

Маргааш нь Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгч надтай нөхөрлөх гэж ирэхээр нь би төөрөгдлийнхөө талаар хэлсэн. “Би интернэтээр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж байгаа, тэгээд эрин үеийн хамт Бурханы нэр өөрчлөгддөг гэдгийг одоо мэддэг болсон, гэхдээ нэг юмыг одоо ч ойлгож чадахгүй юм. Библид ингэж хэлсэн байдаг, ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ (Еврей 13:8). ‘Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй’” (Үйлс 4:12). “Эзэн Есүсийн нэр өөрчлөгдөж болохгүй гэж Библид тодорхой хэлдэг, тэгэхээр эцсийн өдрүүдэд Тэр яагаад Есүс биш, Төгс Хүчит Бурхан гэгдэх юм бэ?” гэж асуусан. Тэгээд тэр хоёр эгч Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өглөө: “Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг.” “Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж чадахгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна.” “Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Дараа нь тэр хоёрын нэг нь ийм нөхөрлөл хийлээ: “Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй гэдэг нь Түүний нэрийг биш, зан чанар, мөн чанарыг хэлж байгаа юм. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш байдаг, бас ажил нь үргэлж урагшилж байдаг. Бурханы нэр ч бас ажлынх нь хамт эрин үе өөрчлөгдөхийг даган өөрчлөгддөг. Нэр болгон нь эрин үеийг, Бурханы ажлын нэг үе шатыг төлөөлдөг. Бурханы нэр хувирахгүй гэж хэлдэг нь тухайн эрин үе үргэлжлэх хугацаанд өөрчлөгдөхгүй гэсэн үг, тэгэхээр тухайн эрин үе дэх Бурханы ажил дуусаагүй цагт тэр эрин үед Бурханы нэр өөрчлөгдөхгүй.” “Харин Бурхан шинэ эрин үед ажлаа эхлүүлэхдээ ажлынхаа хамт нэрээ өөрчилдөг. Тэгээд шинэ эрин үеийг залан авчрахад нэрээ ашигладаг, Бурханы нэрс эрин үе болгон дахь Бурханы ажил, зан чанарыг төлөөлдөг. Хуулийн эрин үе дэх Бурханы нэр Ехова байсан, Бурхан тухайн эрин үеийн ажлыг тийм нэртэйгээр хийсэн юм. Тэгээд эрт үеийн хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлж, тэдэнд нүгэл гэж юу болох, Ехова Бурханыг яаж шүтэн мөргөх, хууль, тушаалыг яаж дагаж мөрдөн, Бурханаар ерөөгдөх вэ гэдгийг мэдүүлэхийн тулд хууль, тушаал гаргасан. Хууль зөрчсөн хэн боловч чулуугаар шидүүлэн үхэж, аль эсвэл тэнгэрлэг галд шатах байсан. Ехова гэх нэр Хуулийн эрин үе дэх Бурханы сүр жавхлан, уур хилэн, өршөөл, хараалын зан чанарыг төлөөлсөн. Тэр эрин үеийн төгсгөл гэхэд хүмүүс улам бүр завхарч, нүгэлтэй болж, хуулийг мөрдөж чадахаа больсон юм. Тэд бүгд хууль зөрчсөнийхөө төлөө үхэх байнгын аюулд байлаа.” “Бурхан Өөрийн ажлын төлөвлөгөө, завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслэн махбод болж, газар дээр ирсэн. Тэр ‘Есүс’ гэх нэрийг ашиглан Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг дуусгасан юм. Тэгээд хүн төрөлхтнийг золин аварч, бидэнд гэмшлийн замыг өгч, Бурханы өршөөнгүй, хайр энэрэлт зан чанарыг харуулж, хүн төрөлхтөнд асар их нигүүлсэл хайрласан. Эцэст нь, Бурхан биднийг нүглээс золин аврахын тулд цовдлогдсон юм. Тэр цаг үеэс хойш бид ердөө Эзэн Есүсийн нэрээр залбираад л нүглээ уучлуулж, Бурханы арвин их нигүүлслийг эдэлдэг болсон. Есүс гэх нэр зөвхөн золин авралын ажлыг төлөөлдөг, энэ нь завхарсан хүн төрөлхтнийг золин авардаг, хайр, өршөөлөөр дүүрэн нүглийн тахил гэсэн утгатай. Эрин үе болгонд Бурханы авдаг нэрийн цаана утга учир байдгийг бид харж болно. Нэр бүр тухайн эрин үе дэх Бурханы ажил, зан чанарыг төлөөлдөг. Бурханы ажил үргэлж урагшилж байдаг болохоор ажлынх нь үе шат болгоны хамтаар Бурханы нэр өөрчлөгддөг. Нигүүлслийн эрин үед Бурхан хүмүүсийн дунд ирэхдээ Ехова гэх нэртэй хэвээр байсан бол ажил нь Хуулийн эрин үед үлдэж, завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы золин авралыг олж авч чадалгүй, хууль зөрчсөнийхөө төлөө эцэст нь шийтгүүлж, яллагдах байсан юм. Одоо Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирсэн. Хэрвээ Тэр Есүс гэх нэртэй хэвээр байсан бол хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үе дэх нүглийн уучлалаас цааш ахиж чадахгүй байх байсан. Бид хэзээ ч нүглээс ангижирч, цэвэрлэгдэж, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орохгүй байх байлаа” гэсэн.

Нөгөө эгч цааш нь ингэж нөхөрлөлөө: “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс биднийг нүглээс маань золин аварсан ч бид нүгэлт уг чанартай хэвээрээ. Бид биеэ тоосон, аминчхан, жигшүүртэй, ов мэхтэй, ёрын муу, шунахай байдаг. Завхарсан зан чанар маань бидний дотор гүн үндэслээтэй хэвээрээ, үүнээс болж бид цаг үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд хүрдэг. Бид нүгэл үйлдэж, нүглээ улайх байдалтай амьдраад, Эзэний үгийг хэрэгжүүлж чаддаггүй. Бид Бурханы хаанчлалд хараахан орж чадахгүй. Яагаад гэвэл Бурхан ариун болохоор бузар хүмүүс хаанчлалд нь ороход тэнцэхгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан завхарсан хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн аврахын тулд Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Төгс Хүчит Бурхан гэх нэртэйгээр дахин махбод болсон” гэлээ. Тэр эгч эцсийн өдрүүд дэх Эзэний нэрийг Төгс хүчит Бурхан гээд, энэ нь Илчлэл дэх ийм зөгнөлийг биелүүлдэг гэсэн: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, Өөрийн Бурханы хотын нэрийг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:12). “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав(Илчлэл 1:8). Бас Илчлэл 11:17-д: “Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ” гэв. Тэгээд эгч цааш ярилаа, “Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдэг. Бидэнд завхралын маань үндсийг ойлгуулж, Сатаны завхралд өртсөн гэх бодит байдлыг маань харуулж, Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг мэдүүлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний завхарсан уг чанарыг илчлэхээр үнэнийг илэрхийлдэг. Эцэстээ бид өөрсдийгөө үзэн ядаж, хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханаас эмээн, муугаас зайлж чаддаг болдог. Тэгээд сатанлаг зан чанараасаа аажмаар ангижирч, цэвэрлэгдэж, бүрэн аврагдана.” “Бурхан бас шүүлтийн ажлаараа дамжуулан хүмүүсийг төрлөөр нь ангилж, ямар ч зөрчлийг хүлцдэггүй зөвт, сүр жавхлант зан чанараа илчилдэг. Эцэст нь Бурхан энэ хуучин дэлхийг устгаж, 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө дуусгавар болгоно. Шүүлт туулж, цэвэрлэгдэн, Төгс Хүчит Бурхан гэх нэрийг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Бурханы хаанчлалд хүргэгдэнэ. Үнэнийг үзэн ядаж, Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг хүмүүс агуу гамшигт хаягдаж, шийтгүүлнэ. Ингэснээр Бурханы удирдлагын ажил дуусна. Дараа нь Бурхан тодорхой нэргүй болж, харин Бүтээгч гэх төрөлх ялгамж чанар нь сэргэнэ.” “Яг л Бурханы хэлдгээр: ‘Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Эгч нарын нөхөрлөлийг сонсоод би маш их догдолсон. Тэгээд Бурханы нэрсийн цаад утга учир хэчнээн гүн гүнзгий болохыг ойлголоо. Бурхан бол анхандаа нэргүй байсан Бүтээгч. Хүн төрөлхтнийг аврах ажлынхаа төлөө л Бурхан янз бүрийн нэр авсан. Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан бүгд нэг Бурхан. Бурхан гурван өөр эрин үед ажлын гурван өөр үе шатыг хийсэн, эрин үе болгонд авдаг Бурханы нэр өөрийн гэсэн ач холбогдолтой. Тэд бүгд тухайн эрин үе дэх Бурханы зан чанар, ажлыг төлөөлдөг. Энэ бүхнийг ойлгомогцоо би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Эргээд бодох нь ээ, би хэчнээн харалган, мунхаг, ухаангүй явснаа үзэн яддаг. Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй, Эзэн эргэж ирэхдээ Есүс гэгдэх ёстой гэж төсөөлөн зүгээр л үгчилсэн судрыг баримталдаг байж шүү дээ. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, ажлынхаа нууцыг илчлээгүй бол би Бурханы нэрсийн цаад үнэнийг хэзээ ч ойлголгүй насан туршдаа Библитэй зууралдах байлаа. Ялангуяа Бурханы ажлыг ойлгохгүй байх байсан. Есүс гэх нэртэй зууралдан, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг маш их эсэргүүцээд, дараа нь таягдан хаягдах байсан юм. Бурханы удирдамжийн ачаар л Бурханы дуу хоолойг сонсож, Түүний өмнө очиж чадсан гэдгээ би одоо ойлгож байна. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ариусгалтад хүрэх зам

Кристофер, Филиппин Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь...

Аавдаа сайн мэдээ түгээсэн нь

Миха, Энэтхэг Би хүүхэд байхаасаа итгэгч болж, Эзэнд насан туршдаа үйлчлэхээр шийдсэн юм. Сүүлд нь гурван жил шашны сургуульд явж, тэндээ...

Leave a Reply