Христэд итгэгчийн эргэцүүлэл: Би нүгэлтэй тэмцэлдэхээ больсон

2019-07-28

Анна, Герман

Редакторын тэмдэглэл: Та бүхэн нүглийн шаналал дунд зовсоор л байна уу? Нүгэл үйлдээд, гэмшдэг мөчлөгт урхидуулан амьдардаг учраас зориг мохон, урам хугарч байна уу? Нүглийн хүлээсээс мултрахын тулд бид яах ёстой вэ? Энэхүү нийтлэлийг унших нь та бүхэнд тус болно хэмээн найдаж байна.

Нүгэл дунд мэгшин уйлав

2001 онд би ээжийгээ даган Эзэнд итгэх болсон бөгөөд удалгүй чуулганд нэгдэж, үйлчлэлээ эхэлсэн билээ. Ах эгч нар маань бие биеэ яг л нэгэн гэр бүл шиг хайрлаж чаддагийг нь хараад, надад онцгой ойр дотно санагдсан юм. Би ах эгч нартайгаа хамт цуглаанд оролцож, Эзэнийг магтсан магтан дуу дуулах дуртай байсан бөгөөд зүрх сэтгэлдээ чуулганыг өөрийнхөө гэр бүл мэт боддог байв. Үүний дараа би теологийн хүрээлэнд шалгалт өгч ороод, Библийг судалж эхэллээ.

Яваандаа би чуулганд ёс бус зүйл улам олныг олж харах болов. Олон ах эгч нүгэлд амьдарч, Эзэний сургаалыг хэрэгжүүлэх чадваргүй байлаа. Ням гарагийн сургуулийн захирал эхнэртэйгээ хамт хувьдаа ашиг хүртэхийн тулд үргэлж явуулга хийдэг байв. Тэд хүмүүнлэгийн байгууллагуудыг хандив өгөх үед хамгийн сайхан зүйлсийг нь даруйхан өөрсдөдөө сонгон авдаг байсан бөгөөд пастор хүртэл ийм зан авир гарган, харин чуулган дахь ядуу гэр бүлүүд бараг юу ч авдаггүй байлаа. Жижиг бүлгийн удирдагчид ч бас гойд бардам, биеэ тоосон зантай байв. Тэд бидний дэргэд байнга өөрсдийгөө өргөмжилж, бусдад хязгаарлалт тавьдаг байсан юм. Чуулганы гишүүд өөрсдийн байр суурь, ашиг сонирхлын төлөө Эзэнд үйлчилж, бусад чуулганыг үргэлж муу хэмээн яллаж, бусдыг дорд үздэг байлаа. Чуулган доторх үг, үйлдэл нь сүсэгтэй юм шиг санагдах боловч амьдрал дээрээ тэд шал өөр хүн мэт биеэ тоосон, зальхай, аминчхан занг амьдран харуулдаг байсан юм. Би ч гэсэн адилхан байв. Чуулганд би маш сайхан аашилж, бүр хийх дургүй зүйлийг минь хийлгэхээр бусад хүн надаас гуйх үед ч гэсэн тэвчиж, тав тухгүй байдлаа ялан дийлж, дургүйцлээ ил болгохгүйн тулд чадах бүхнээ хийдэг байсан боловч гэртээ дур зоргоороо, өөрийгөө чухалчилсан зан гаргаж, хааяа бүр ээж рүүгээ хашхичдаг байлаа. Тэгээд гэр бүлтэй болсныхоо дараа хий гэснээр минь хийхгүй бол нөхөр, хүүхдэдээ уурладаг болов. Би ням гарагийн сургууль дээр, Эзэний сургаалыг хэрэгжүүлж, бусдад хүлээцтэй байж, хайрлах сэтгэлээр хандахыг хүүхдүүдэд заадаг байсан ч эдгээрийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чадаагүйгээ бодоод, нүгэл дунд амьдарч байна гэдгээ ухаарсан юм. Үүндээ Эзэнээс уучлал хүсэн, байнга залбирдаг байсан боловч юу ч өөрчлөгдсөнгүй. “‘Тиймээс одоо, махбодын хойноос биш, харин Сүнсний хойноос явдаг Христ Есүс дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль намайг нүглийн болон үхлийн хуулиас ангижруулсан билээ.’ (Ром 8:1-2) гэж элч Паул хэлсэн байдаг. Бид Эзэн Есүс Христэд итгэж, Эзэн нүглийг маань уучилдаг. Тэгээд нүгэл маань арилдаг бөгөөд энэ нь нүгэл үйлдэхээ болино гэсэн үг байх учиртай, гэтэл би яагаад нүгэл дунд амьдарсаар байна вэ? Эзэний сургаалыг би яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ? Би хэзээ нэг нүгэл үйлдэхээ больж чадах юм бэ?” хэмээн би санаа зовж, будиллаа.

Будилсан тухайгаа асуухад маань номлогчид огт хариу өгсөнгүй. Тэд зүгээр л Эзэнд итгэ гэж надад хэллээ. Тэдний хариулт намайг замгүй болгосон юм. Чуулганы цуглаан надад ямар ч тус болохоо байсан учраас би цуглаанд явахаа болилоо. Дараа нь Ютүүбээр үргэлж Христийн шашны кино үзэж, амийн сүнслэг тэжээл эрж хайв. Тэгээд олон пастор, ахлагчдын олон ч номлол, лекц үзсэн боловч эдгээрийн аль нь ч өөрчлөгдөхөд минь тус болж чадсангүй, мөн сүнслэг амийн ямар ч өсөлтөөр хангаж чадсангүй. Би өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг байдалтай амьдарсан хэвээр байв. Хэзээ нүгэл үйлдэхээ больж чадахаа мэдэхгүй байсан бөгөөд энэ тухайд байнга залбирч, уйлж, Эзэнээс тусламж гуйдаг байлаа.

Бурхан залбирлыг минь сонссоноор гэрэл гарч ирлээ

2018 оны нэгэн өдөр Христийн шашны кино хайж байтал “Миний гэр хаана байна вэ” хэмээх кино нүдэнд өртсөн тул сониуч зандаа автан, тус киног үзлээ. Кинон дээр гол дүрийн баатар болон номлогчид нь Библи бус, “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх номыг уншиж байгаа харагдлаа. Би энэ номыг урьд нь огт харж байгаагүй боловч номон дахь үг үнэнийг агуулж, хүмүүсийн бодит бэрхшээлийг шийдвэрлэж чадаж байв. Киноны гол дүрийн баатар болох Вэнь Я-г хүүхэд байхад эцэг эх нь салсан бөгөөд үүний дараа ээж нь хүнд өвдөн, аав нь нас барснаас үүдэн шаналал туулна. Гэвч түүнийг зүрх зориг алдан, итгэл найдваргүй болох үед нь Бурхан аварчээ. Сатан хүмүүс биднийг завхруулсан бөгөөд бид бүгд мултрах ямар ч найдлагагүйгээр гаслан дунд амьдардаг, Бурханы өмнө очсоноор л бид хамгаалалт олж, аз жаргалтай амьдарч чаддаг гэдгийг “Үг нь махбодоор илэрсэн” дэх үг Вэнь Я-д ойлгуулав. Дараа нь Вэнь Я шаналлаасаа ангижирч, жинхэнэ гэр орноо олж чадсан юм. “Үг нь махбодоор илэрсэн” дэх үг үнэхээр гайхалтай гэдгийг би тус киноноос харсан билээ. Тэдгээр нь надад хүч чадал өгч чадсан юм. “Яг хэн бидэнд Бурхны зан чанарыг мэдэх боломж олгож чадах вэ? Хүн төрөлхтний нүгэлтэй, ёрын муу байдлыг хэн тодорхой тайлбарлаж чадах вэ? Хүн төрөлхтөн шаналж буйн шалтгааныг хэн ойлгож чадах вэ? Бас хүмүүс шаналал дунд амьдарч байгаа асуудлыг яг хэн шийдвэрлэж чадах вэ?” гэж би бодлоо. Тэгээд эдгээр үг эрх мэдэлтэй агаад ямар ч хүн эдгээрийг хэлсэн байх аргагүй гэдгийг би мэдэрсэн юм. Эдгээр үг Бурхантай харилцах харилцааг маань сайжруулж чадах юм шиг санагдсан учраас би энэ номыг маш их сонирхсон билээ.

Иймээс би Төгс Хүчит Бурханы Чуулганы кинонуудыг үргэлжлүүлэн үзсээр байв. “Аврал” хэмээх киног үзэхэд, гол дүр нь Бурханы төлөө урам зоригтойгоор зарлагадаж, үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг орхидог бөгөөд ХКН-д баривчлагдаад, эрүүдэн шүүгдсэн ч гэсэн суллагдсаныхаа дараа үүргээ үргэлжлүүлэв. Тэрээр өөрийгөө зовж, хол аялж, ихээхэн үнэнийг ойлгосон, Бурханы талаарх мэдлэгтэй хүн учраас тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэх учиртай гэж боджээ. Гэвч дараа нь гэнэтийн шалгалт түүнд нүүрлэнэ. ХКН эхнэрийг нь барьж, эрүүдэн шүүсээр амийг нь хөнөөх бөгөөд гол дүрийн баатар энэ тухай олж мэдээд Бурханд гомдоллож, Бурханыг буруутган, буруугаар ойлгож, Бурханд итгэл алдарна. Шаналал дунд тэрээр Төгс Хүчит Бурханы үгээр дамжуулан өөрийгөө эргэцүүлэх бөгөөд ерөөл хүртэхийн төлөө Бурханд итгэн, үүргээ биелүүлдэг гэдгээ, мөн шалгалт нүүрлэх үед Бурханыг буруугаар ойлгож, буруутгах чадвартай хэвээр байгаагаа ухаардаг. Үүний дараа тэрээр Бурханыг эсэргүүцэн, тэрслэх чадвартай хэвээр гэдгээ, мөн авралыг үнэхээр хүртээгүй гэдгээ Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар ойлгожээ. Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг хүмүүс л бүрэн авралд хүрч чадна. Энэхүү шалгалтыг туулах явцдаа тэрээр Бурханд итгэх итгэлийн талаарх эндүү ташаа бодол, алдаатай үзлээ өөрчилж, Бурханд итгэх шинэ итгэлтэй болж, Бурханд үргэлжлүүлэн үйлчилдэг. Энэ киног үзээд, Бурханыг хайрлах хайр маань огт хангалтгүй гэдгийг би олж харлаа. Хэрвээ би гол дүрийн баатартай адилхан нөхцөлд байсан бол Бурханд үнэнч үлдэх байсан эсэхээ мэдэхгүй юм. Киноны гол дүрийн баатрын туршлага надад итгэлээ батжуулж, Бурханыг үргэлжлүүлэн дагаж, Бурханаар завхарсан зан чанараа ариусгуулахын тулд адилхан нөхцөлийг туулах ёстой гэсэн итгэл өгсөн юм. Учир нь би ингэж байж л тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болох байв.

Дараа нь би, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар ХКН-ын гарт баривчлагдаж, тамлуулан, эрүүдэн шүүгддэг тухай кинонуудыг үзсэн бөгөөд хяхалт хавчлага, шалгалтыг туулах явцад нь Төгс Хүчит Бурханы үг тэдний итгэлийн үндэс болж байгааг анзаарлаа. Би эдгээр үгийг уншихыг маш их хүсэв, учир нь эдгээр үг үнэн гэж надад санагдсан бөгөөд эс бөгөөс энэ ах эгч нар ХКН-ын засгийн газарт тэгтлээ харгисаар хавчигдаж байхдаа Бурханд үнэнч үлдэн, Бурханыг дагана гэдэг маш хэцүү байх байсан билээ. Хүмүүс ийм гэрчлэл хийх боломжгүй байдаг тул би тэдний мохошгүй итгэл болон Бурханд үйлчлэх хүслийг гүнээ биширч, энэ нь Ариун Сүнсний ажлаас гарсан үр дүн гэдгийг мэдэрлээ. Энэ бүх зүйлийг үзсэнийхээ дараа би Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүр ч их сонирхох болов.

Нүглээс ангижрах арга замыг олоод зүрх сэтгэл минь баяслаа

Эцэст нь би Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтад зочилж, тус чуулганы ах эгч нартай холбоо тогтоолоо. Эхний цуглаан дээр маань Жэн ах надад ийнхүү нөхөрлөв, “Чуулгануудад ёс бус зүйл улам их тохиолдож байна. Пастор, ахлагчдын номлол нь нэгэн хэвийн, улиг болсон, амьгүй байдаг бөгөөд чуулганы цуглаанууд ямар ч тэжээлээр хангадаггүй, итгэгчид бараг бүгд нүгэл үйлдэж, гэмших мөчлөгт амьдардаг. Үүний шалтгаан нь Ариун Сүнсний ажил шилжчихсэн. Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэн, хүн төрөлхтнийг шүүж, ариусгах ажлыг хийхээр дахин бие махбодтой болж ирээд байна. Ариун Сүнс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудаас аль хэдийн явж, Хаанчлалын эрин үеийн чуулганууд руу шилжсэн бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр одоо ажилладаг. Тэгэхээр Нигүүлслийн эрин үеийн чуулганууд одоо Ариун Сүнсний ажилгүй болсон тул амийн усны эх сурвалжаар хангаж чадахгүй байгаа бөгөөд хүмүүс харанхуйд урхидуулж, ийнхүү улам бүр доройтдог. Энэ нь Ехова Бурханы, ‘Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан.’ (Амос 4:7) хэмээх зөгнөлийг биелүүлдэг. Бид Бурханы мөртэй хөл нийлүүлснээр л Ариун Сүнсний ажил, удирдамжийг хүлээн авч чадах бөгөөд Бурханы үгийн хангалт, усалгаагаар л ангаж цангасан сүнс маань эцэст нь цангаагаа тайлж чадах юм.”

Бурхан ажлын шинэ үе шатыг хийхээр ирж, Ариун Сүнсний ажил шилжсэн учраас манай чуулган Ариун Сүнсний ажилгүй болсон гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм. Жэн ахын нөхөрлөл гэрэлтэй, Бурханы удирдамжтай юм гэж санагдсан боловч би бас жаахан будилж байлаа, “Эзэн Есүс үнэхээр эргээд ирсэн байж болох юм гэж би итгэж байна, гэхдээ Эзэн Есүс биднийг аль хэдийн аварсан шүү дээ. Эзэн эргэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд өргөх ёстой. Тэр яагаад хүмүүсийг шүүж, ариусгах ажлыг хийх ёстой юм бэ? Энэ чинь юу болоод байна аа?” Ингээд би будилснаа тайлбарлав.

Жэн ах миний үгийг сонсоод, ингэж нөхөрлөв, “Олон ах эгч ийм бодолтой байдаг. Эзэн Есүсийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч байгаа цагт нүгэл маань уучлагдаж, бид золин аврагддаг бөгөөд Эзэн эргэн ирмэгцээ биднийг тэнгэр лүү шууд өргөнө гэдэгт тэд итгэдэг. Гэхдээ ийм үзэл бодол үнэнтэй нийцдэг эсэхийг бид бодолцож үзсэн бил үү? Нүглээ уучлуулбал тэнгэрийн хаанчлал руу орж болно гэж Эзэн Есүс хэлсэн үү? Ариун Сүнс ер нь тийм зүйл хэлсэн үү? Ехова Бурхан, “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). хэмээсэн. Эзэн Есүс, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). гэж хэлсэн юм. Бурхан зөвт, ариун байдаг тул завхарсан зан чанар нь ариуссан, Бурханы хүслийг биелүүлж чаддаг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бид бузар булайгаар дүүрэн байдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж одоо ч чадна. Хэрвээ бидэн шиг хүмүүсийг тэнгэрийн хаанчлал руу шууд аваачих байсан бол Бурхан зөвт, ариун байдлаа яаж илэрхийлэх юм бэ? Иймээс, ‘нүглээ уучлуулах юм бол тэнгэрийн хаанчлалд орж чадна’ гэх бидний үзэл Эзэний үгтэй ч, хүсэлтэй ч нийцдэггүй. Завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг биелүүлж чаддаг хүмүүс бологсод л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг уншицгаая, тэгвэл та илүү тодорхой ойлгоно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). “Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс).

“Бид бүгдийн мэддэгчлэн Хуулийн эрин үеийн сүүлчээр хүмүүсийг Сатан улам бүр гүн гүнзгий завхруулсан. Хууль, тушаалыг хэн ч сахиж чадахгүй, мөн ямар ч тахил тэдний нүглийг золин аварч чадахгүй байв. Тэд бүгд хуулиар яллагдаж, цаазлуулах аюултай тулгараад байсан юм. Хуулийн дор амьдардаг хүмүүсийг үхлийн аюул заналаас аврахын тулд Бурхан махбод болсон биед Эзэн Есүсийн дүрээр биечлэн ирж, золин авралын ажлыг хийжээ. Тэрээр газар дэлхий дээр ажлаа хийж, эцэст нь нүгэлгүй махбодын хувиар загалмайд цовдлогдон, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, улмаар хүн төрөлхтнийг нүглээс нь золин аварсан юм. Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хэн боловч Эзэнд нүглээ улайж, гэмшиж байгаа цагт нүглээ уучлуулах бөгөөд хуулиар яллагдан, цаазлуулахаа больж, мөн Эзэний арвин их нигүүлсэл, ерөөлийг эдлэх байв. Хуулийн дор амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь аврал байлаа. Иймээс бид Эзэн Есүст итгэдэг учраас аврагдсан гэж ярихдаа хуулийн яллалт, хараалаас мултарсан явдлыг үндсэндээ хэлдэг. Гэхдээ итгэх, аврагдах гэдэг нь бид ариусдаг гэсэн үг үү? Хэдийгээр бид Эзэнд итгэснийхээ дараа гаднаа зарим нэг сайн үйл хийж, зовлон, бэрхшээлийг үүрэх чадвартай болж, тахил өргөн, үйлчлэл үзүүлж, Эзэний ажлыг хийх гэх зэргээр байдаг ч завхарсан зан чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр байдаг. Биеэ тоосон, аминчхан, зальхай, шуналтай, ёрын муу байдал гэх зэрэг сатанлаг уг чанар аль хэдийн бидний амь болсон байдаг. Бид эдгээр сатанлаг уг чанарт удирдуулан, өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх чадвартай хэвээр байдаг бөгөөд Эзэний сургаалыг хэрэгжүүлж огт чаддаггүй. Жишээлбэл, өдөр тутмын амьдрал дээр бусдын үг бардам занг маань шархлуулах юм бол бид юу ч хэлэхгүй байж болох ч зүрх сэтгэлдээ туйлширч, бүр бусдыг яллаж ч чаддаг. Бид дайснаа хайрлах нь байтугай, огт тэвчээр, хүлээцгүй байдаг. Түүнчлэн нэр хүнд, байр суурь, ашиг сонирхлоо хамгаалахын тулд байнга худал хэлж, хууран мэхэлснээр үнэнч хүмүүс байж чаддаггүй. Мөн биднийг Бурхан ерөөх үед Бурханыг магтан талархаж, Бурханы төлөө зарлагадах урам зориг ихтэй байдаг боловч гамшиг тулгарах үед Бурханд гомдоллон, Бурханыг буруугаар ойлгож, Бурханы төлөө зарлагадах хүсэлгүй болж, ноцтой тохиолдолд Бурханаас урвадаг. Энэ мэтээр үргэлжилдэг. Дотор маань одоо ч ийм их завхрал байхад Бурхан биднийг яаж хаанчлал руугаа өргөж чадах юм бэ? Эзэн Есүс сатанлаг уг чанарыг маань бус, нүглийг маань л золин аварсан болохоор бид итгэдэг учраас нүглээ уучлуулдаг гэдэг нь ариуссан гэсэн үг биш болох нь тун тодорхой. Хэрвээ бид сатанлаг уг чанараа шийдвэрлэхгүй бол нүглээ мянга, түм уучлууллаа ч гэсэн тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй хэвээр л байна. Иймээс эцсийн өдрүүдэд Бурхан бидний хэрэгцээнд үндэслэн шүүлт, ариусгалтын ажил нэмж хийхээр бие махбодтой болж дахин илрээд, биднийг ариусгахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлж, Сатан биднийг завхруулсан тухай жинхэнэ баримтыг ил болгон, бидний нүгэл, Бурханыг эсэргүүцдэг эсэргүүцлийн уг үндсийг илчилж, завхарсан зан чанараа өөрчлөх замыг бидэнд заасан юм. Хэрвээ бид Бурханы үгэн дэх шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийг хичээнгүйлэн уншиж, үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлбэл завхарсан зан чанар маань яваандаа ариусан, өөрчлөгдөж, эцэст нь бид Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хайрладаг хүмүүс болно. Ингэснээр бид Бурханы бүрэн аварсан хүмүүс болох бөгөөд тэр цагт л Бурханы хаанчлалд орж чадна.”

Эзэн Есүс бидний нүглийг л уучилсан бөгөөд итгэдэг учраас аврагдана гэдэг нь зөвхөн хуулиар яллагдаж, цаазлуулахгүй байхыг хэлдэг болохоос ариуссан гэсэн үг биш болохыг би Төгс Хүчит Бурханы үг болон Жэн ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа ойлголоо. Тэгээд чуулганд хүлцэнгүй байж, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг атлаа гэртээ хэрхэн тавтиргүйтэж, өөрийгөө чухалчилдаг байснаа бодов. Ялангуяа гэр бүлийнхэн маань миний хүссэнээс эсрэг зүйл хэлж, хийх үед би уураа барьж чаддаггүй байлаа. Хэдийгээр би уурлах болгондоо Эзэнд нүглээ улайж, гэмшдэг байсан боловч дараа нь дахиад л тийм зүйл тохиолддог байв. Би үүнийг өөрчилж чадахгүй байлаа. Миний доторх нүгэлт байдал арилаагүйгээс энэ нь үүдсэн гэдгийг би эцэст нь ойлгосон юм. Илчлэл 21:27-д, “Ямар ч бузар, жигшүүрт зүйл үйлддэг эсвэл худлаа ярьдаг хүн тийшээ орохгүй: харин Хурганы амийн номд бичигдсэн хүмүүс л орно.” хэмээсэн байдаг. Нүгэлтнүүд Бурханы хаанчлалд орж чадахгүй. Завхарсан зан чанараар дүүрэн над шиг хүн ер нь Бурханы сайшаалыг хүртэн, тэнгэрийн хаанчлал руу шууд хүргэгдэж яаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажил хийж, хүнийг ариусгахаар эргэн ирэх нэн шаардлагатай байсныг би одоо ухаарлаа! Эдгээр зүйлийг ойлгомогцоо би нэлээд догдолсон боловч Бурхан хүмүүсийг хэрхэн шүүн, ариусгадаг талаар төдийлөн сайн ойлгоогүй хэвээр байлаа. Бурхан шүүлтийн ажил хийж байгаа юм бол, дотроо ийм олон ариун бус зүйлтэй намайг яллах биш үү гэж бодогдлоо. Иймээс би будилснаа дахин тайлбарлаад, Жэн ахаас нөхөрлөл хийгээч гэж хүслээ.

Ах миний хэлэхийг сонсож дуусаад, инээмсэглэн ингэж хэлэв, “Бид Бурханы шүүлтийн ажлын тухай мэддэггүй учраас ингэж боддог юм! Эцсийн өдрүүдэд Бурхан бидний нүглийг ялладаг учраас бус, харин биднийг ариусган, аварч, Сатан биднийг завхруулсан тухай жинхэнэ баримтыг үгийнхээ илчлэлээр дамжуулан бидэнд харуулж, Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвадаг уг чанар болон мөн чанарыг маань таниулахын зэрэгцээ Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй гэдгийг мэдүүлж, биднийг Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болгож, сатанлаг уг чанараа зүрх сэтгэлийнхээ гүнээс жигшиж, хараах боломжийг бидэнд олгож, сатанлаг завхарсан зан чанараас маань биднийг ангижруулж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах, Бурханаас бүрэн аврал хүртэх боломжийг бидэнд олгохын тулд шүүлтийн ажлыг хийхээр үг илэрхийлсэн. Үнэндээ эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг гэх Түүний хамгийн агуу хайр, аврал юм! Тэгвэл Бурхан шүүлтийн ажлыг хэрхэн хийж, хүмүүсийг ариусгадаг вэ? Үнэний энэ талын тухай илүү их мэдэж авахын тулд Бурханы үгийг уншицгаая.”

Ах Бурханы үгийн номыг нээгээд ийнхүү уншлаа, “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Ах инээмсэглэн ингэж нөхөрлөлөө, “Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг шүүж, ариусгахын тулд үнэний олон талыг илэрхийлдэг гэдгийг Бурханы үг маш тодорхой хэлдэг. Завхарсан уг чанарын маань мөн чанар, Бурханд итгэх талаар зүрх сэтгэлийн маань гүнд булаатай байдаг Бурханы тухай бидний олон үзэл, төөрөгдөл, мөн бидний элдэв янзын сатанлаг зан чанар гэх мэтийг Бурхан илчилдэг. Сатан биднийг хэтэрхий гүн гүнзгий завхруулсан бөгөөд сатанлаг хор, гүн ухаан, логик бидний амь болсон гэдгийг бид Бурханы үгээс олж хардаг. Бид үг, үйл хэрэгтээ иймэрхүү сатанлаг логик, зарчим болон ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх’ ‘Би бол тэнгэр, газрын хооронд өөрөө өөрийнхөө эзэн,’ ‘Ухаанаа зарсан нь бусдыг захирч, биеэрээ зүтгэсэн нь бусдад захирагддаг,’ ‘Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг’ ‘Хүн үргэлж чацуутнуудаасаа илүү дээр байхаар мэрийх ёстой’ гэх мэт ёрын муу үгийг хэрэгжүүлдэг. Тэгээд өөрсдийн ашиг сонирхол, эд баялаг, нэр хүнд, байр суурийг бусад бүх юмнаас дээгүүрт тавьдаг бөгөөд бусадтай харилцахдаа үргэлж өөрсдийгөө дуулгавартай дагуулахыг хүсдэг. Бид юу ч хийлээ гэсэн үргэлж өөрсдийн ашиг сонирхлын төлөө хуйвалддаг. Олз ашигтай зүйлийг хамгийн түрүүнд хийхээр уралддаг атлаа олз ашиггүй зүйлийг хойшлуулж, тэдгээрээс мултрахаар оролддог. Бид Бурханд итгэхдээ хүртэл бэлэг, титэм хүртэхийн тулд орхиж, зарлагадан, жаахан төлөөсөөр агуу их ерөөл наймаацах гэж найддаг. Ийм жишээ олон бий. Биеэ тоож, өөрийгөө чухалчилдаг, аминчхан, бүдүүлэг, ёрын муу, шунахай, зальтай, гажууд байдал гэх зэрэг завхарсан зан чанарыг бүх үг, үйл хэрэг маань харуулдаг бөгөөд бид жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж байхтай маань зэрэгцүүлэн Бурхан биднийг засаж, харьцаж, цээрлүүлж, сахилгажуулахын тулд төрөл бүрийн нөхцөлийг зохицуулдаг. Заримдаа бид сатанлаг гүн ухааны дагуу амьдран, үнэнийг хэрэгжүүлдэггүй тул харанхуйд унаж, Бурханы байгааг мэдрэх чадваргүй болж, гаслан, шаналал мэдрэхэд хүрдэг. Биднийг өмнө нь очин, залбирч, эргэх үед Бурхан үгээ ашиглан биднийг буруутгаж, бидэнд өөрсдийг маань мэдүүлж, хэрэгжүүлэхэд зохистой үнэнийг биднээр олуулдаг. Заримдаа Бурхан тэрслүү байдал, эсэргүүцлийг маань мэдүүлэхийн тулд бидэнд сануулж, бидэнтэй харьцан, ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг мэдүүлж, өөрсдөд маань дүгнэлт хийлгэх гэж хүмүүс, юмс болон үйл явдлыг дайчилна. Зарим үед Бурханы үг биднийг тайтгаруулж, урам зориг оруулан, хүн төрөлхтнийг авардаг Бурханы сайн санаа зорилгыг ойлгох, сөрөг, сул дорой байлгүй, үнэнийг эрэлхийлэх шийдвэртэй байж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэх боломжийг бидэнд олгодог. Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах үедээ эерэг, сөрөг зүйлсийг ялган таних чадвартай болдог, бас Бурхан ямар хүмүүст дуртай, ямар хүмүүст дургүй, мөн ямар хүмүүсийг аварч, ямар хүмүүсийг таягдан хаядаг болохыг мэддэг. Тэгээд Бурханаас улам бүр эмээн, Түүнд дуулгавартай болж, сатанлаг уг чанараа үзэн ядаж, сатанлаг логикоосоо урваж эхэлдэг бөгөөд биеэ зөв авч явж, аливааг Бурханы шаардлагын дагуу хийдэг. Аливаа зүйлийн талаарх үзэл бодол маань өөрчлөгдөж эхлэн, амь зан чанар маань аажмаар өөрчлөгдөж, бид хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг. Бурханы шүүлтийн ажил бодитой бөгөөд үнэндээ завхарсан зан чанарыг маань ариусгаж, өөрчилж чаддаг, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л нүглийн хүлээсээс бүрэн чөлөөлөгдөж, Бурханаас бүрэн аврал хүртэн, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэж чадна гэдгийг бид үнэхээр мэдэрч чаддаг.”

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын талаарх ойлголт маань эндүү ташаа байсныг би Төгс Хүчит Бурханы үгийн тухай ахын нөхөрлөлөөр дамжуулан сурч авлаа. Энэ нь өөрийн минь үзэл, төсөөлөл дээр үндэслэсэн байж. “Учир нь Миний бодол та нарын бодол биш, мөн Миний зам ч та нарын зам биш, Тэнгэр газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас өндөр, Миний бодол ч та нарын бодлоос өндөр.” (Исаиа 55:8-9) гэх Ехова Бурханы үгийг би санав. Бурхан бол бүтээлийн Эзэн, Түүний үйл хэрэг гайхамшигтай, ойлгохын аргагүй, мэргэн ухаанаар дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бидний оюун санаагаараа ойлгож чадах зүйл биш юм байна. Бурханы шүүлтийн ажлын зорилго нь яллаж, шийтгэх бус, харин завхарсан зан чанарыг маань ариусгаж, өөрчлөн, Бурханаар бүрэн аврагдах боломжийг бидэнд олгох явдал гэдгийг би эцэст нь ойлголоо. Эдгээр зүйлийг ойлгомогцоо би айхаа больсон юм. Харин ч Бурханыг дагахыг улам их хүссэн бөгөөд Бурханы дуу хоолойг сонсож, нүглээс мултрах замыг олж чадсандаа баярлав. Тэгээд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Гэрэлд амьдран, үнэнийг эрэлхийлэв

Би Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа үргэлж Бурханыг магтсан магтан дуу сонсож, Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт дээрх кино, хошин яриа, бэсрэг хошин тоглолтыг үзэж, мөн ах эгч нартайгаа хамт чуулганы амьдралд оролцсон юм. Тэгээд Бурханы үгийн усалгаа, хариулгыг эдлэн, сэнтийгээс урсдаг амийн голын уснаас уусан бөгөөд сүнсний маань цангаа тайлагдаж, би ч ангаж цангахаа болилоо. Бурханы үгийг байнга унших замаар би Бурханы ажлын гурван үе шатны зорилго болон ач холбогдол, Бурханы нэрийн ач холбогдол, Бурхан бие махбодтой болохын нууц, бүрэн авралыг хэрхэн хүртэж, ариусах гэх мэт үнэний зарим талыг ойлгож авсан юм. Түүнчлэн Бурханы зан чанарын талаар илүү ихийг мэдэж авсан бөгөөд Бурханы зан чанар нь өршөөнгүй, хайр татам төдийгүй зөвт, сүр жавхлантай байдаг гэдгийг харж, эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг зөвт зан чанар нь бидний завхарсан уг чанарыг илүү сайн өөрчлөн, ариусгаж, бидэнд бүрэн авралд хүрэх боломжийг олгодог гэдгийг харсан билээ. Одоо би өөрийнхөө амьдралд ч бас завхарсан зан чанараа мэдэж, үнэнийг хэрэгжүүлж, гэр бүлдээ хүлцэнгүй, тэвчээртэй байхад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Эдгээр зүйлийг ойлгож чадсан маань бүгд Бурханы гэгээрэл, удирдамжийн ач юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ариусгалтад хүрэх зам

Кристофер, Филиппин Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь...

Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

Шянван, Малайз Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах...