Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

2020-10-27

Шянванг, Малайз

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Би итгэлдээ Библийн үгчилсэн утгатай л зууралдаж, Библи Эзэнийг төлөөлдөг, энэ л амь олж авах цорын ганц арга гэж боддог байлаа. Энэ ердөө л миний үзэл, төсөөлөл байсан гэдгийг Бурханы үг харуулсан юм. Бурхан л үнэн болон хүний амийн эх сурвалж. Библи зүгээр л Бурханы ажлын тэмдэглэл болохоос Бурханы өнөөгийн ажил, үгийг орлож чадахгүй. Итгэгч бид зөвхөн Библийн үгийг баримтлаад, Бурханы мөрийг дагахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал эцсээ хүртэл итгээд ч үнэн болон амийг олж авахгүй.

2017 оны зуны нэгэн өдөр нэг хамтран зүтгэгч надад, “Танай ээж Зүүний Аянгатай холбоотой байгаа бололтой. Сэрэмжтэй байгаарай. Тэдний зам Библийг дагадаггүй, Библиэс давдаг” гэж ширүүхэн хэллээ. Үүнд итгэхэд бэрх байсан юм. Манай ээж Библид бат суурьтай чуулганы санваартан байж, яахаараа Зүүний Аянгатай холбогдож чаддаг билээ? Би үнэхээр их санаа зовж байсан болохоор өөрийн нүдээр харахын тулд гэртээ яаралтай очъё гэж шийдлээ.

Гэртээ харьтал ээж надад Эзэн Есүс эргэн ирсэн, тэгээд олон үг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэж хэлээд, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судал гэж зөвлөлөө. Хариуд нь би, “Библи Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг мөн гэж пастор байнга хэлдэг. Бид Эзэнд итгэдэг, тэгэхээр Библид итгэдэг гэсэн үг. Өөр юу ч Эзэнд итгэх итгэл биш. Зүүний Аянгын зам Библиэс давж, Эзэний замаас хазайсан. Тэдэнтэй дахиж битгий холбогдоорой” гэсэн юм. Харин ээж зүгээр л, “Би хэд хоногийн турш Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдтэй цуглаан хийгээд, зарим үнэнийг олж мэдэж, итгэлд маань байсан маш олон төөрөгдөл арилсан. Тэдний нөхөрлөл гэрэлтэй, Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлтэй. Энэ нь бүгд пасторын хэзээ ч ярьдаггүй юм байдаг. Миний хувьд тэдэнтэй цуглахад маш сайхан байж, хангалт авлаа. Эзэнийг ирэхэд угтаж авна гэдэг ялихгүй зүйл биш. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөлийг сонс” гэж дөлгөөхнөөр хэллээ. Ээжийн ийм шаргуу байгааг хараад би өөр юм хэлсэнгүй. Өрөөндөө орж, ээжийн хэлснийг тайван бодож үзэхэд ээжийн зөв байсан юм. Би эхлээд үгийг нь сонсолгүй Зүүний Аянгыг хамаагүй шүүсэн. Ингэх нь ухаалаг биш байлаа. Гэхдээ дараа нь, “Библид байгаа бүх зүйл Бурханы онгодыг хүртсэн, Библи бол итгэлийн маань суурь гэж пастор үргэлж хэлдэг. Тэр ч бас зөв” гэж бодогдлоо. Тэгээд зөрчилдөөнтэй мэдрэмжид автан, хэний үгэнд орохоо мэдэхгүй байсан юм. Эзэнд залбирч, зөв бурууг ялгаж салгахад минь намайг замчлаач гэж гуйлаа.

Маргааш нь ээж надад Төгс Хүчит Бурханы ажлыг судлах хэрэгтэй гэж дахиад хэллээ. Бас Эзэнийг угтан авах энэ боломжийг алдах юм бол харамсахад дэндүү хожимдсон байх болно гэсэн. Би, “Зүгээр очоод, тэд юу номлодгийг харъя л даа, тэгвэл Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж тогтоож болох юм” гэж бодоод, тэдний нөхөрлөлийг сонсохоор зөвшөөрсөн юм. Цуглаан дээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Ян ах хүн төрөлхтнийг аврах Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө, Сатан хүмүүсийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг аврахаар яаж алхам алхмаар ажилладаг талаар ярилаа. Урьд нь тийм гэгээрэлтэй нөхөрлөл хэзээ ч сонсож байгаагүй. Би үүнд улам бүр татагдаж, Зүүний Аянгыг судлах ёстой юм байна гэж шийдлээ.

Нэг удаа би цуглаан дээр Ян ахаас, “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, Библи дэх бүх зүйл Бурханы үг гэж пастор үргэлж хэлдэг, гэтэл та яагаад Библи бүхэлдээ Бурханы үг биш, харин хүний үгийг бас агуулдаг гэж хэлж байгаа юм бэ?” гэж асуусан. Ах тэвчээртэйгээр ингэж хариуллаа: “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг гэж шашны маш олон хүн боддог. Гэхдээ энэ үнэхээр Бурханы үгэнд үндэслэсэн эсэхийг хэн ч судалж байгаагүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнс хэзээ ч тэгж хэлээгүй, Эзэн Есүс ч тэгж хэлээгүй, бас зөгнөлийн номуудад ч тэгж бичээгүй. ‘Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн’ гэдэг нь Паулын хэлсэн үг шүү дээ. Паул жирийн л хүн болохоор үг нь үнэн биш байсан. Хэрвээ бид баримтыг судлалгүй тэр үгэнд үндэслээд, Библи бүхэлдээ Бурханы үг мөн гэж сохроор тодорхойлох юм бол дураараа хэрэг болох биш үү? Бодит байдал дээр зөгнөлийн номуудад Бурханы онгодыг хүртсэн, Бурханы үг болох хэсэг байдаг. Энэ бүгдийг ‘Ехова ингэж хэлжээ’, ‘Ехова надад ингэж хэлсэн’, бас ‘Исаиагийн үзэгдэл’ гэх мэтээр тодорхой тэмдэглэсэн байдаг. Үлдсэн нь хүний үгээс бүрддэг, энэ нь голдуу Бурханы ажлын талаарх хүний тэмдэглэл байдаг. Библи дэх хүний үг Бурханы онгодыг хүртсэн, тэдгээр нь Бурханы үг гэж ямар ч үндэслэлгүйгээр хэлэх юм бол будилаан, төөрөгдөл үүсгэх биш үү? Шинэ Гэрээнд Эзэн Есүсийн үг, Илчлэл дэх зөгнөлөөс бусад нь ихэвчлэн шавь нар, элч нараас чуулгануудад бичсэн захиа байдаг, эдгээр нь хүний туршлага, мэдлэг шүү дээ. Энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй, үнэнтэй нийцэлтэй байдаг. Сургамжтай байдаг ч гэлээ энэ нь ердөө л хүний үг. Үүнийг Бурханы үг, Бурханы онгодыг хүртсэн гэж хэлж яаж болох юм бэ? Бурхан бол үнэн, зам, амь. Бурхан л үнэнийг илэрхийлж чадна. Бурханы үг юм уу үнэнийг ямар ч хүн илэрхийлж чадахгүй. Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Хүний үг, Бурханы үг хэзээ ч эн тэнцүү байж чадахгүй. Библи дэх Паул гэх хүний үгийг Бурханы үг гэж үзвэл доромжлол шүү дээ! Тийм болохоор Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг гэх санаа нь зүгээр л хүний утгагүй тайлбар юм. Үүнд ямар ч баримтат үндэслэл байхгүй” гэлээ.

Би Ян ахын нөхөрлөлтэй санал нийлж байсан. Библид Бурханы үг төдийгүй хүний үг гарцаагүй байдаг, гэхдээ би үүнийг бүхэлд нь шууд хүлээн зөвшөөрч чадаагүй юм. “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж шашны ертөнцийнхөн тэр аяараа боддог. Бүгдээрээ буруутна гэж байх уу?” гэж бодогдсон. Тэгээд би Эзэнд чимээгүйхэн залбирч, “Өө Эзэн минь, Библи дэх бүх зүйл Танаас ирсэн гэдэг үнэн биш юм бол үүнийг ойлгоход намайг гэгээрүүлж, замчлаач” гэлээ.

Ян ах цааш нь ингэж ярьсан: “Хэрвээ Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн бол тэр чигтээ өчүүхэн ч алдаагүй байх байсан. Гэхдээ бодит байдал дээр Библид нэлээд хэдэн алдаа бий. Жишээ нь, Иехоиахин хаан болсныг аваад үз. 2 Шастир 36:9-д ‘Иехоиахин хаанчилж эхлэхдээ найман настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар арав хоног хаанчилсан’ гэж байдаг. 2 Хаад 24:8-д ‘Иехоиахин хаанчилж эхлэхдээ арван айман настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар хаанчилсан’ гэдэг. Энэ хоёр эшлэл хоёулаа Иехоиахин хаан болсныг тэмдэглэсэн ч нэг газар нь ‘найм’, нөгөөд нь ‘арван найм’ гэсэн байна. Нэг нь гурван сар арав хоног хаанчилсан гэж байхад нөгөө нь гурван сар хаанчилсан гэдэг. Бас Дөрвөн сайн мэдээнд Петр Эзэнийг үгүйсгэж байгааг тэмдэглэсэн байдаг. Матай 26:75-д ‘Азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ’ гэдэг. Харин Марк 14:72-т: ‘Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэгэсэн байдаг. Энэ нь нэг үйл явдал боловч цаг хугацааны хувьд илт зөрүүтэй байна. Библийн зарим хэсэг хүний тэмдэглэл болохоос Бурханы онгод биш гэдэг нь илэрхий байна” гэлээ.

Ян ахын нөхөрлөл намайг хэлэх үггүй болголоо. “Тийм шүү дээ! Нэг үйл явдлыг тэмдэглэсэн өөр өөр эшлэлд ийм илт зөрүү байдаг. Ариун Сүнснээс гарсан бол ямар ч ялгаагүй байх байсан” гэж бодогдлоо. Өмнө нь би эдгээр асуудлыг ер анзааралгүй, Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгд Бурханы үг гэж боддог байсан, гэхдээ тэгж ойлгох нь буруу гэдгийг тэгэхэд олж харлаа.

Цуглааны дараа Ян ахын нөхөрлөлийг нухацтай бодож үзээд, хамт үзсэн Төгс Хүчит Бурханы зарим үгийг дахиж уншсан. “Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн… Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Библийн юу нь Бурханы үг, юу нь хүний үг, туршлага, ойлголт болохыг Төгс Хүчит Бурхан тодруулсан байдаг. Библи бүхэлдээ Бурханы үг биш гэдгийг би баттай мэдсэн юм. Ехова Бурхан, Эзэн Есүс, Бурханы онгодыг хүртсэн эш үзүүлэгчдийн үг, Илчлэл дэх зөгнөлүүд бол Бурханы үг мөн. Үлдсэн нь гол төлөв хүний үг, тэмдэглэл байдаг.

Маргааш нь би цуглаан дээр Ян ахад хандан, “‘Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн’ гэж Паулын хэлсэн үг алдаатай байсныг одоо ойлголоо, гэхдээ нэг юман дээр бас л будилаад байна. Манай пастор, Библи бол Христэд итгэх суурь, бас Бурханыг төлөөлдөг, Библийг баримтлах нь Бурханд итгэх цорын ганц арга гэж бидэнд хэлдэг. Би ч тэгж боддог, гэхдээ зөв эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн юм.

Ян ах хариуд нь, “Шашны маш олон хүн ингэж боддог. Тэд Библи, Бурхан хоёрыг эн зэрэгцүүлж, бүр Библийг Бурханаас дээгүүр тавьдаг. Энэ нь Эзэний хүсэлд нийцдэг үү? Бурхан бол Бүтээгч, бүх амийн эх сурвалж. Хэзээ ч ширгэшгүй амийн усны эх булаг, Бурханы элбэг дэлбэг байдал шавхагдашгүй. Харин Библи бол зүгээр л Бурханы ажлын тэмдэглэл, түүхэн ном юм. Бурханы ажил, үгийн талаарх Библийн тэмдэглэл маш хязгаарлагдмал. Библи яаж Бурхантай дүйцэж чадах юм бэ? Яаж Бурханыг төлөөлж чадах юм бэ?” гэлээ. Ах бас Бурханы үгийн уншлагын хоёр видеог надад үзүүлсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог.” “Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Дараа нь ах ингэж нөхөрлөлөө: “Хэрвээ бид Библийг сохроор шүтэж, бүр Эзэнийг болон Эзэний ажлыг орлуулахад Библийг ашиглах юм бол энэ нь үнэндээ Эзэнд биш, Библид итгэж байгаа хэрэг. Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы мөрийг дагалгүй Библитэй зууралдах нь Эзэнийг эсэргүүцэж байгаа хэрэг. Фарисайчууд бичвэрийг бусад бүх зүйлээс дээгүүрт тавьж, ягшмал үгтэй нь салахгүй зууралддаг байсан. Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед Эзэний ажил, үг эрх мэдэлтэйг тэд мэдэж байсан хэр нь эрж хайж, судлаагүй. Зүгээр л өө эрэхээр хичээж, Эзэний ажил, үг бичвэрээс давсан гэцгээсэн болохоор Эзэнийг яллаж, Эзэнийг цовдлохоор хуйвалдсан. Эцсийн өдрүүдэд бас шашны олон хүн Библийг сохроор шүтэж, тэр ч бүү хэл Бурханаас Өөрөөс нь дээгүүрт тавьдаг. Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр үнэнийг илэрхийлж байгааг сонсоод, энэ талаар судалдаггүй. Төгс Хүчит Бурханы ажил, үг Библид байдаггүй гээд улайран эсэргүүцэж, ялладаг. Фарисайчууд бичвэртэй зууралдаж, Эзэнийг эсэргүүцсэнээс энэ нь ямар ялгаатай юм бэ? Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы мөрийг дагалгүй Библийг шүтэх нь буруу, ингэх нь Эзэний замаас бүрэн хазайдаг нь тодорхой” гэсэн.

Үүнийг сонсоод би маш их ичиж, бүрэн үнэмшлээ. Би Эзэнд биш, Библид итгэж байж. Итгэлдээ Эзэний хүслийг эрж хайлгүй, зүгээр л пастор, ахлагчдын хэлсэн үгэнд сохроор итгэж, Бурханы бүх ажил, үг Библид байгаа, Библи Эзэнийг төлөөлдөг, өөр юу ч Эзэнд итгэх итгэл биш гэж бодсон. Би фарисайчуудын алдааг давтаж байсан биш үү? Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгийг бишрэх бишрэлээр дүүрч, “Түүний үг Библийн тухай үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж, Библид хандах хүн төрөлхтний хандлагыг ч төгс илчилсэн байна. Энэ үнэхээр Бурханы үг юм болов уу?” гэж бодсон юм.

Ян ах цааш нь ингэж нөхөрлөлөө. “Энэ нь Библийн үнэ цэнийг үгүйсгэх гэсэн юм биш, харин бидэнд Библид зохистой хандах боломж олгох гэснийх. Эзэн Есүс: ‘Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй гэж хэлэв (Иохан 5:39–40). Эзэн Есүсийн үг маш тодорхой байдаг. Библи зүгээр л Бурханыг гэрчилдэг, Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын тэмдэглэл. Христийг дагаж, Бурханы өнөөгийн ажилд захирагдалгүй Библитэй зууралдвал насан туршдаа мөнх амь байтугай, үнэнийг ч хэзээ ч олж авахгүй. Бид Христийг дагаснаар л мөнх амьтай болж чадна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдож, бидэнд гэмшлийн зам өгсөн. Эзэнд итгэснээр нүгэл маань уучлагдаж болох ч нүгэлт уг чанар маань хэвээр үлддэг. Бид бас л нүгэл үйлдэж, нүглээ улайх байдалд амьдардаг. Бид нүглээс ангижирч, цэвэрлэгдээгүй шүү дээ. Эзэн ариун учраас үргэлж нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг хаанчлалдаа оруулж яаж чадах юм бэ? Тийм учраас Эзэн Есүс хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч, биднийг Бурханы хаанчлалд аваачихын тулд үг хэлж, шүүлтийн ажил хийхээр дахин ирнэ гэж зөгнөсөн. Яг Эзэн Есүсийн зөгнөснөөр: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Бас 1 Петрт: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) гэсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан. Тэрээр шүүлтийн ажил хийж байгаа, бас Бурханыг болон Бурханы ажлыг яаж мэдэх, Бурханы авралын ажлын гурван үе шатны дотоод түүх, үүнээс гардаг үр дүн, Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг яаж авардаг, бид Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ яаж ойлгох, завхарсан зан чанараа яаж цэвэрлүүлэх гэх мэт бүх үнэнийг хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврахын тулд илэрхийлж байна. Бас Бурханаас үнэхээр эмээж, Бурханыг хайрлаж, захирагдах гэж юу гэсэн үг болох гэх зэргийн талаар ч байгаа. Төгс Хүчит Бурханы ажил, үг Эзэн эргэн ирэх тухай зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Бид Хурганы мөрийг ойр дагаж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулснаар л үнэн болон амийг олж авч, Бурханы хаанчлалд орж чадна” гэсэн.

Ян ахын нөхөрлөлийнхөө төгсгөлд үзүүлсэн Бурханы үгийн хоёр видеог би та нарт үзүүлмээр байна. “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.” “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Үүнийг сонсоод миний сэтгэл үнэхээр цэлмэсэн. Библи хэдийгээр Бурханы өнгөрсөн ажлын тэмдэглэл боловч амийн эх сурвалж биш гэдгийг ухаарсан. Бурханы үг л бидний амийн эх сурвалж. Бид Библитэй зууралдаж болохгүй. Хамгийн гол нь Бурханы өнөөгийн ажил, үгийг дуулгавартай дагах явдал юм. Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы өнөөгийн үг гэдгийг би эргэлзэх юмгүй мэдсэн. Эдгээр нь бидний үзлийг болон Библийн цаад түүхийг маш нэгд нэггүй тайлбарладаг. Энэ бүхнийг Бурхан л биш бол өөр хэн хэлж чадах вэ дээ? Удаах хэдэн өдөрт нь би боломж л гарвал Төгс Хүчит Бурханы үгийн талаар ах эгч нартай нөхөрлөж, Бурхан бие махбодтой болохын нууц, эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг яаж шүүж, цэвэрлэдэг, ямар төрлийн итгэл Бурханы хүсэлд нийцдэг, хүмүүсийн төгсгөл, хүрэх газар болон бусад үнэний талаар бага зэрэг ойлгож авч, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болоод Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан даа. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй...

Гэртээ харьсан нь

Муи, Өмнөд Солонгос “Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы...

Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

Шянван, Малайз Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах...

Leave a Reply