Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 74

Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Бурханы мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг олж авч чадахгүй байх байсан. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хэчнээн сайн байсан ч хамаагүй энэ нь нэмэргүй, учир нь Бурханы бодол санаа үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүсг мунхаг гэж Би хэлдэг, тэд бүгд биеэ тоосон, мэдлэггүй байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол шоргоолжноос ч өчүүхэн байж, хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Цаг ямагт “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” гэцгээдэг хүмүүс—бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүсийг бүгдийг нь Сатан ялзруулсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажилд зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, Бурхантай ч эн тэнцэхгүй. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас Бурханыг бодолцож үзэг гэж Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхийн тулд ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэгэх нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүний таалалд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай таарамжтай байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?

Өнөөдөр Бурханд шинэ ажил байна. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь сонин санагдаж магад боловч өөрийн төрөлхийн чанарыг бүү илчил гэж чамд Би зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, удирдаж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд ч хүрэхгүй. Тайван эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Чи энэ үгийг тоодоггүй, үзэн яддаг, эсвэл ихэд сонирхдог байж магадгүй. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн энэ баримттай нүүр тулж, няхуур бодолцон үзэж чадна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ бол Ухаалаг хүмүүсийн хийх ёстой зүйл юм.

Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход, гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; цаашилбал, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч сэжүүр өгч чадаагүй биш үү? Эртний Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд ердөө Түүний гадаад дүр төрхийг л харж, Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн Фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцож, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүсийг үүлэн дээр эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага энэ билээ. Бид сүнсэн нүдээ арчиж, хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгэнд урхидуулахгүй байх ёстой. Бид Бурханы практик ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авах гэж та нарын дунд гэнэт цагаан үүлэн дээр бууж ирэх тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент