Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VIII” | Эшлэл 175

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VIII” | Эшлэл 175

43 |2020-08-25

Та нар одоо Бурхан болон хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгааг мэдэрч байна уу? Хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ба хүмүүсийн бүх зүйлд хандах ялгаа юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн энэ бүгдийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан ба хүн төрөлхтний хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх зүйлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн тэдгээрийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бүх зүйлийг бүтээсний үр дүнг хүн төрөлхтөн эдэлдэг, харин Бурхан бол Эзэн юм. Тэгвэл бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан ба хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг тодорхой харж, бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний хяналтын цар хүрээн дотор байдаг боловч хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чаддаггүй. Хүн төрөлхтний хардаг зүйл хязгаарлагдмал, ердөө л тэдний нүдний өмнө байгаа зүйлээ хардаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл энэ уул байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн энэ талыг харна, харин далайн нөгөө тал ямар болохыг мэдэхгүй. Хэрвээ энэ ой модонд ирвэл эргэн тойронд чинь байгаа, нүдний чинь өмнө байгаа ургамлуудыг харахаас бус, цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх өмнө, үзэгдэх хүрээнд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөлтийн зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүх зүйлийг харахад Өөрийн биечлэн бүтээсэн машиныг харж байгаатай адил байдаг. Тэрээр бүрэлдэхүүн хэсэг бүрийг нь туйлын сайн мэднэ. Үүний зарчим, зүй тогтол, хэрэгцээ юу болохыг—Бурхан энэ бүх зүйлийг тодорхой, сайн мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн юм! Хүн бүх зүйлийн хууль, шинжлэх ухааныг судалсаар байвч энэ нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд байх атал харин Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, тэр нь хязгааргүй. Хэрвээ хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судалбал ямар ч бодит үр дүнд хүрэлгүйгээр түүнийгээ судалсаар бүх амьдралаа үрж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг ашиглаж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйл хэрэг, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх бөгөөд Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг бас мэдэх болно. Чи ийм мэдлэгтэй болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг улам их ойлгоно. Чамайг оролцуулаад бүх зүйл, юм бүхэн Бурханы тасралтгүй урсах хангамжийг байнга хүлээн авч байна. Энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах ийм хүч чадал ба ийм мөн чанар Бурханаас өөр хэнд ч байхгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэх үедээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрнө. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгоно. Ийм ойлголттой болж, амь чинь энэ цэгт ирэх үедээ чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн болохоор Бурхан чамайг цаашид шалгаж, шүүх юм уу чамд ямар нэгэн шаардлага тавихаа болино. Бурхан бүх зүйлийг захирдаг ба удирддаг тухай эдгээр сэдвийг ярилцахын нэг чухал шалтгаан энэ билээ. Энэ нь хүмүүст илүү их мэдлэг болон ойлголт өгөхийн тулд байдаг; чамаар зөвхөн хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйл хэргийн талаар илүү бодитой мэдлэг, ойлголтыг чамд өгөхийн төлөө байдаг.

“Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг ашиглаж, Бурханыг мэдэх гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйл хэрэг, мэргэн ухаан хаа сайгүй байгааг хүлээн зөвшөөрөх бөгөөд Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг бас мэдэх болно, амийн эх сурвалж гэдгийг бас мэдэх болно.

Чи ийм мэдлэгтэй болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг улам их ойлгоно. Тийм ээ, улам их ойлгоно. Чамайг оролцуулаад бүх зүйл, юм бүхэн Бурханы тасралтгүй урсах хангамжийг байнга хүлээн авч байна. Энэ дэлхий, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах ийм хүч чадал ба ийм мөн чанар Бурханаас өөр хэнд ч байхгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна.

Бурханаас өөр хэнд ч байхгүй. Ийм ойлголтод хүрэх үедээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрнө. Ийм цэгт хүрэх үед чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгоно. Ийм ойлголттой болж, амь чинь энэ цэгт ирэх үедээ чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн болохоор Бурхан чамайг цаашид шалгаж, шүүх юм уу чамд ямар нэгэн шаардлага тавихаа болино.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах