Өдөр тутмын Бурханы үг | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” | Эшлэл 355

Өдөр тутмын Бурханы үг | “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” | Эшлэл 355

19 |2020-08-20

Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрх сэтгэлдээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн судлаачид, түүхчид, улс төрчид, нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг… Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна. Ийм маягаар, хүний соёл иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болсон бөгөөд олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарлыг л өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор л байх болно. Эдгээр зүйл хүний хайгуул хийх хүсэл, дурыг сулруулахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх бөгөөд энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд эсвэл хүний эрх зөрчигддөг оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран, чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж чадахгүй. Чи захирагч эсвэл захирагдагчийн аль нь ч байсан хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс үнэхээр зугтаж чадахгүй. Тэр ч байтугай чи хий хоосон байдлын тэр цөхөрсөн мэдрэмжээс бүр ч зугтаж чадахгүй. Бүх хүмүүст нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч энэ асуудлыг шийдэх ямар ч агуу хүн одоохондоо гарч ирээгүй л байна. Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах