Христийн сүмийн дуу “Чи Бүтээгчийн үйлдлийг гэрчлэх зайлшгүй үүрэгтэй”

2026-08-26

I

Бурхан энэ хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа удирдлагын төлөвлөгөө гаргасан. Өнгөрсөн хэдэн мянган жилд хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн ажил харьцангуй далд, энгийн байсан бөгөөд энэ хүн төрөлхтөн Бүтээгчид гэрчлэл хийх ямар нэгэн чухал хариуцлага, даалгавар үүрээгүй. Гэвч эцсийн өдрүүдэд байдал өмнөхтэйгөө адилгүй болсон. Бүтээгч үг айлдаж эхэлсэн. Тэрээр маш олон үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг дэлгэсэн боловч завхарсан хүн төрөлхтөн маанаг, хөшүүн байдаг: Тэдний ухааны сүв нь бөглөрсөн мэт тэд харсан ч мэддэггүй, сонссон ч ойлгодоггүй. Тиймээс та нар бүгд асар их хариуцлага үүрч байна!

II

Бурханы илэрхийлсэн эдгээр үг болон үнэнийг дэлгэрүүлэхээс гадна бүтээгдсэн хүн нэг бүрд Бүтээгчийн талаар гэрчлэл хийх нь бүр ч чухал бөгөөд Бурханы сайн мэдээг сонссон, бүтээгдсэн тэр бүх хүнийг Бүтээгчийн өмнө авчирч, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний ач холбогдлыг ойлгоход нь тусалж, бүтээгдсэн хүмүүсийн хувиар тэд Бүтээгчийн өмнө эргэн ирж, Түүний айлдварыг сонсож, Түүний илэрхийлсэн бүх үнэнийг хүлээн авах ёстойг ойлгуулах хэрэгтэй. Ийм маягаар бүх хүн Бүтээгчийн дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чадна. Тэдэнд Бурханы үгээс хэдэн хэсгийг уншиж өгөөд л эдгээр үр дүнд хүрэх боломжтой юу? Эсвэл хэдэн магтан дуу дуулахыг заахад л болох уу? Эсвэл үнэний нэг талын тухай нөхөрлөхөд л болох уу? Үгүй.

III

Хэрэв та нар үүргээ сайн гүйцэтгэхийг хүсвэл янз бүрийн арга барил, өөр өөр хэлбэр ашиглан Бүтээгчийн үйл хэрэг болон Түүний дээд эрх, зохицуулалтыг гэрчлэх ёстой. Ийм маягаар та нар илүү олон хүнийг Бүтээгчийн өмнө авчирч, ингэснээр тэд Түүний дээд эрх, зохицуулалтыг хүлээн авч, дуулгавартай дагаж чадна. Энэ нь асар их хариуцлага биш гэж үү? Тэгвэл та нар үүрэгтээ ямар хандлагаар хандах ёстой вэ? Мунгинуу байж болох уу? Хараагүй царайлж болох уу? Эрч хүчнийхээ талыг нь л ашиглаж, хааш яаш байж болох уу? Аливааг хойшлуулж, хайхрамжгүй хандаж болох уу? Тэгвэл яах ёстой вэ? Та нар бүх зүрх сэтгэлээ зориулж, өөрт байгаа жаахан ч гэсэн эрч хүч, туршлага, танин мэдэхүйгээ ашиглах ёстой. Хүний амьдралдаа хийж чадах хамгийн утга учиртай зүйл юу болохыг та нар жаахан ч гэсэн ойлгосон биз дээ? Бурханы даалгаврыг хүлээн авч, өөрийн үүрэг даалгаврыг биелүүлэх—энэ бол хамгийн чухал зүйл юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бүтээгдсэн зүйлийн үүргийг сайн биелүүлснээр л амьдрал үнэ цэнтэй болдог”-оос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах