Киноны клип: Хүн төрөлхтөн яагаад Бурханыг үл ойшоодог вэ? (Монгол хэлээр)

Киноны клип: Хүн төрөлхтөн яагаад Бурханыг үл ойшоодог вэ? (Монгол хэлээр)

759 |2018-09-29

Эх хувийг нь үзэх

Хоёр мянган жилийн өмнө Бурхан, Эзэн Есүсийн бие махбодтой болж, хүн төрөлхтнийг золин аврахын тулд хүмүүсийн дунд ирэх үедээ харанхуйн эрин үед гологдсон ба эцэст нь муу ёрын, завхарсан хүн төрөлхтөн Түүнийг загалмайд цовдолсон билээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирэх тухайгаа ингэж зөгнөсөн юм: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ Эзэн Есүс яагаад “энэ үеийнхэнд гологдох” вэ? Ажлаа хийхээр хоёр удаа бие махбодод илрэх үедээ Бурхан яагаад завхарсан хүн төрөлхтний хатуу ширүүн эсэргүүцэл, буруутгалд өртсөн бэ? Та нар үүний шалтгааныг мэдэх үү? Энэ кино клип танд энэ асуултын хариуг өгөх болно.

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах