Монгол кино "Амь өрссөн сайн мэдээний аян" Христэд итгэгчид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг тухаглаж байх гэрчлэл

2024-07-04

Шюй Сон'энь гэр сүмийн ахлагч байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа пастор, хамтран зүтгэгч нартаа сайн мэдээг урам зоригтойгоор номложээ. Гэвч гайхмаар нь тэрээр яллалт, гололттой тулгарав. Пастор, ахлагч нар үнэнийг үзэн ядаж, үнэнээс залхдаг уг чанар-мөн чанартайг Шюй Сон'энь хараад, эрс шийдэмгийгээр шашнаас хөндийрлөө. Дараа нь тэрээр сайн мэдээг идэвхийлэн түгээж, Бурханы төлөө гэрчлэл хийсэн бөгөөд өөрийнх нь удирдлага дор байсан 10,000 гаруй итгэгчийг хагас жилийн дотор Бурханы өмнө авчирсан юм. Үүнээс болоод тэрээр шашны пасторын дайсагналтай нүүр тулж, цагдаад мэдээлэгдэж, баривчлагджээ. Ял эдэлж байхдаа тэрээр Ли Мугуан хэмээх шашны удирдагчтай танилцаж, хоорондоо тун хурдан эвээ олж, шоронд байхдаа үргэлж нэг нэгнээ дэмжиж, нөхөрлөж байв. Шюй Сон'энь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Ли Мугуанд гэрчлэхийг үнэхээр их хүссэн боловч шоронд тэр хоёрыг анхааралтай хянаж цагдаж байсны сацуу Ли Мугуан ч бас ялаа эдэлж дуусаад, суллагдах гэж байлаа. Хэсэг зуур нухацтай бодож үзсэнийхээ дараа Шюй Сон'энь эрсдэлтэй шийдвэр гаргав: Тэрээр Ли Мугуанд сайн мэдээг түгээхийн тулд шоронгоос оргохоор шийджээ. Тэр шоронгоос амжилттай оргож чадах болов уу? Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг үргэлжлүүлэн түгээж, гэрчилж чадах болов уу? "Амь өрссөн сайн мэдээний аян" киног үзээд олж мэдээрэй.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах