Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд “Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аварсан юм байж яагаад эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ шүүлтийн ажил хийх юм бэ?”

2021-11-03

2,000 жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд цовдлогдож, нүглийн тахил болж, золин авралын ажлаа гүйцэлдүүлсэн билээ. Эзэнд итгэгчид бүгд өөрсдийгөө нүглээ уучлуулсан, иймд Эзэн өөрсдийг нь нүгэлтэй гэж үзэхээ больсон, мөн Эзэнийг эргэж ирэх үед тэнгэрийн хаанчлалд шууд хүргэгдэнэ гэж боддог. Иймээс хүмүүс цаг үргэлж тэнгэр лүү ширтэн, гэнэт тэнгэр лүү өргөгдөөд, Эзэнтэй уулзах өдрөө хүсэн хүлээж байдаг. Гэхдээ маш гайхмаар нь, нүднийх нь өмнө агуу гамшиг өрнөж байгааг тэд ажиж буй хэдий ч Эзэн Есүс үүл хөлөглөн бууж ирэхийг хараагүй л байна. Харин Зүүний Аянга Эзэнийг аль хэдийн эргэж ирсэн, Тэр нь махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж тууштай гэрчлэл хийж ирсэн бөгөөд Бурхан үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна, бас аль хэдийн бүлэг ялагчдыг бүтээсэн гэж гэрчиллээ. Энэ нь хүмүүсийн үзэл, төсөөллөөс шал эсрэг байдаг. Тийм учраас, “Эзэн Есүс хүн төрөлхтнийг аль хэдийн золин аварч, агуу ажил нь гүйцэлдсэн. Яагаад Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийх юм бэ?” гэж олон хүн асууж байна. “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар энэ талаарх үнэнийг эрж хайн, хариултыг нь хамтдаа олцгооё.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах