Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад сүнс хэлбэрээр бус, бие махбодтой болж ирдэг вэ?"

2021-12-15

Эцсийн өдрүүдэд, махбод дахь Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлээд, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Гамшгийн өмнө Бурхан бүлэг ялагчдыг бүрэн төгс болголоо. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхийн улс орон бүрд хүрч, улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсоод, Төгс Хүчит Бурхан руу эргэж байна. Гэсэн хэдий ч Эзэн махбодоор эргэн ирсэн, Эзэн гарч ирээд, ажиллаж байгаа гэдэгт шашны ертөнц дэх олон хүн огт итгэхгүй байгаа юм. Эзэн Есүс дахин амилсныхаа дараа дөч хоногийн туршид сүнс хэлбэрээр харагдсан учир сүнс хэлбэрээр эргэж ирэх ёстой гэдэгт тэд итгэдэг. Яагаад Төгс Хүчит Бурхан Сүнс биш, харин бие махбодтой хүний Хүүгийн дүрээр гарч ирэх юм бэ? Сүнслэг хэлбэртэй бус, бие махбодтой хүний Хүү гэдэг баримтад нь үндэслээд Төгс Хүчит Бурханыг олон хүн хүлээн авахаас татгалздаг. Тэд Аврагчаар Өөрөөр нь авруулах цорын ганц боломжоо алдаж байгаа бөгөөд үүндээ үүрд мөнх харамсана. Тэгвэл яагаад эцсийн өдрүүдэд Бурхан сүнс хэлбэрээр ажиллах гэж гарч ирээгүй, харин хүний Хүүгийн дүрээр махбод болсон юм бэ? “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэхүү дугаараар бид хамтдаа энэ талаар нарийвчлан судалж, Бурханы ажлын тухай илүү их мэдэж авна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах