Христийн сүмийн дуу “Байр суурийг эрхэмлэхийн үнэ цэн юу вэ?”
2026-06-05
I
Хүмүүс Миний санаа зорилгыг хэрхэн харгалзан үзэхээ мэддэггүй, Миний үйлдлийг харж чаддаггүй, гэрлийн дотор алхаж, гэрлийн тусгалд байж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг нэгэнтээ эрхэмлэдэг байсан ч Сатаны зальжин арга мэхийг нэвт харах чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлдээ хүссэнээ хийж чаддаггүй. Хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Түүнийг өргөмжлөх үед минь тэр зохисгүйгээ мэдэрдэг боловч үүнээсээ үүдэн Миний сэтгэлийг хангалуун байлгахаар хичээдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн “байр суурийг” гартаа бариад шинждэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй хандаж, харин өөрийн байр суурийн ашиг тусад ташуурсаар байдаг. Энэ нь хүний дутагдал бус уу?
II
Уулс нүүхдээ чиний байр сууриас болоод тойруу замаар явж болно гэж үү? Ус урсахдаа хүний байр суурийн өмнө урсахаа болино гэж үү? Тэнгэр, газар хүний байр сууриас болж орвонгоороо эргэж болно гэж үү? Би нэгэнтээ хүнд ахин дахин өршөөл үзүүлсэн—гэтэл хэн ч үүнийг нандигнаагүй, эрхэмлээгүй. Тэд үүнийг зүгээр л түүх мэт сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг хүний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөггүй юм гэж үү? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй гэж үү? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй; харин ч Над руу дайрч давшлахын тулд Сатантай нэгдэж, Сатаныг Надад үйлчлэх өөрийн “хөрөнгө” болгон ашигладаг. Би Сатаны бүх зальжин явуулгыг нэвт харна, ингэснээр одоогоос эхлээд газар дэлхийн хүмүүс Сатанд төөрөлдөхөө болино, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 22-р бүлэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд