Магтан дууны бүжиг “Цаг хугацаа”

2024-08-24

Ганцаардсан сүнс алсаас иржээ.

Өнгөрснийг хайж, ирээдүйг эрж,

зовлон дунд тэмцэлдэж, мөрөөдлөө тэр эрэлхийлдэг,

зовлон дунд тэмцэлдэж, мөрөөдлөө тэр эрэлхийлдэг.

Хаанаас ирж, хаашаа явдгаа тэр мэддэггүй.

Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй болдог тэр

хөл дор гишгэлүүлсэн ч тэссээр байдаг.

Гаслант, тэнүүлч амьдралд Таны ирэлт цэг тавьдаг.

Найдварын бараа харж, үүрийн гэгээг би угтан авдаг.

Манант алс руу ширтэхэд Таны дүрс бүртэлздэг.

Энэ нь Таны царайны гэрэл.

Өчигдөр би харь оронд хөвж явсан, өнөөдөр би гэртээ харих замаа оллоо.

Шарх сорвиор дүүрсэн би ямар ч хүний төрхгүй,

амьдрал бол зүүд гэж халагладаг.

Гаслант, тэнүүлч амьдралд Таны ирэлт цэг тавьдаг.

Би хэрэн тэнүүчлэхээ больж, төөрөхөө больсон, гэртээ ирсэн.

Таны цагаан дээлийг харж, Таны царайны гэрлийг харсан.

Гаслант, тэнүүлч амьдралд Таны ирэлт цэг тавьдаг.

Би хэрэн тэнүүчлэхээ больж, төөрөхөө больсон, гэртээ ирсэн.

Таны цагаан дээлийг харж, Таны царайны гэрлийг харсан.

Олон удаа дахин төрж, маш олон жил хүлээсний эцэст,

Төгс Хүчит одоо иржээ.

Ганцаардсан сүнс замаа олж, гуниглахаа больжээ.

Мянган жилийн мөрөөдөл.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах