Өдөр тутмын Бурханы үг | “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)” | Эшлэл 29

Өдөр тутмын Бурханы үг | “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)” | Эшлэл 29

49 |2020-08-28

Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг туйлын дуулгавартай болгохын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унаж л чадна. Хэрвээ чи Бурханы хүслийг ухаарсныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Хэн ч Бурханд итгэдэггүй учраас, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзэлдэггүй учраас. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь хүн төрөлхтний итгэлийг сэргээх явдал юм. Хүмүүс дэлхий ертөнц рүү ухаан жолоогүй гүйхийг үргэлж хүсэж, хэтэрхий их итгэл найдвар өвөрлөж, ирээдүйнхээ төлөө дэндүү ихийг хүсэж, хэрээс хэтэрсэн шаардлага дэндүү их тавьдаг. Тэд үргэлж махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайх талаар огт сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэлийг Сатан булаан авч, тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба Сатанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хүнийг Бурхан бүтээсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг гэх хүний хүндлэлийн алдар сууг эргүүлэн авах явдал юм. Үүнийг ингэж хэлж болно: Амийг эрэлхийлдэггүй хүмүүс олон байдаг; амийг эрэлхийлдэг зарим хүн байдаг ч гэсэн тоо хэмжээгээрээ тун цөөхөн. Хүмүүс ирээдүйдээ санаа зовдог бөгөөд аминд ямар ч анхаарал хандуулдаггүй. Зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ар хударгаар нь Түүнийг шүүдэг ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Одоогоор энэ хүмүүсийг үл ойшоодог; одоохондоо энэ төрлийн тэрслүү хөвгүүдэд юу ч хийдэггүй боловч ирээдүйд чи харанхуйд амьдран, уйлж, шүдээ хавирах болно. Чи гэрэлд амьдарч байх үедээ эрхэм нандин байдлыг нь мэдэрдэггүй боловч харанхуй шөнөөр амьдармагцаа тэрхүү эрхэм нандин байдлыг ухаарч, дараа нь харамсана. Чамд одоо зүгээр санагдаж байгаа ч харамсах өдөр чинь ирнэ. Тэрхүү өдөр ирж, харанхуй нөмрөн авч, цаашид гэрэл гэж байхаа болих үед харамсахад хэтэрхий оройтсон байна. Чи өнөөдрийн ажлыг мөн л ойлгодоггүй болохоор одоо өөрт чинь байгаа цаг хугацааг нандигнаж чаддаггүй. Бүхий л орчлон ертөнцийн ажил эхэлмэгц буюу өнөөдөр Миний хэлж байгаа бүхэн биелэх үед олон хүн толгойгоо барин, шаналан уйлна. Ингэснээрээ тэд уйлж, шүдээ хавиран харанхуйд унасан байх бус уу? Амийг үнэхээр эрэлхийлдэг, бүрэн төгс болгуулсан бүхнийг ашиглаж болдог байхад ашиглагдахад тохирохгүй бүх тэрслүү хөвгүүд харанхуйд унана. Тэд Ариун Сүнсний ажилгүй, юуны ч учрыг олох чадваргүй байна. Тиймээс тэд шийтгэлд унаад тарчлан уйлна. Хэрвээ чи ажлын энэ үе шатанд сайтар зэвсэглэж, амиа өсгөсөн бол ашиглагдахад тохирох хүн юм. Харин муухан зэвсэглэсэн бол хэдий чи ажлын дараагийн үе шатанд дуудагдсан ч гэсэн ашиглуулахад тохирохгүй—энэ үед өөрийгөө зэвсэглэхийг хүссэн ч гэсэн чамд өөр боломж олдохгүй. Бурхан явчихсан байх болно; тэгвэл одоо өмнө чинь байгаатай адил боломжийг олохын тулд чи хаашаа явах юм бэ? Бурханы биечлэн өгдөг сургуулилтыг хүлээн авахын тулд чи хаашаа явах юм бэ? Тэр үед Бурхан биечлэн үгээ хэлж, Өөрийн дуу хоолойг илэрхийлэхгүй; чи өнөөдөр хэлж байгаа зүйлийг л уншиж чадна—тэгвэл яаж амархан ойлгох юм бэ? Хожмын амьдрал яаж өнөөдрийнхөөс дээр байж чадах юм бэ? Тэр үед чи уйлж, шүдээ хавирангаа амьд үхлийг туулахгүй гэж үү? Одоо чамд ерөөл өгөгдөж байгаа боловч чи үүнийг хэрхэн эдлэхээ мэддэггүй; чи ерөөгдсөн байдал дунд амьдарч байгаа атлаа мэдэхгүй хэвээр үлддэг. Чи бол зовох заяатай гэдгийг энэ нь нотолдог! Өнөөдөр зарим хүн эсэргүүцэж, зарим нь тэрсэлж, зарим нь энэ тэрийг хийдэг. Би та нарыг зүгээр л үл ойшоодог боловч яах гэж байгааг чинь мэддэггүй гэж бүү бод. Би та нарын мөн чанарыг ойлгодоггүй гэж үү? Яагаад Надтай сөргөлдсөөр байгаа юм бэ? Чи өөрийнхөө төлөө амь болон ерөөлийг эрэлхийлэхийн тулд Бурханд итгэдэг бус уу? Өөрийнхөө төлөө л итгэлтэй байдаг бус уу? Одоогийн хоромд Би зөвхөн үг хэлснээр байлдан дагуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд байлдан дагуулалтын энэ ажил дуусмагц төгсгөл чинь илэрхий болно. Би бүр илүү тодорхой хэлэх хэрэгтэй юу?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулах ажлын үнэн

Завхарсан хүн Бурханыг мэддэггүй, Түүнийг шүтдэггүй. Адам, Ева бүтээгдэх үед Еховагийн алдар байсан. Гэхдээ хүн завхарсны дараа бүгд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ больсон тул алдар, гэрчлэлийг алдсан юм. Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч, бүгдэд Бурханыг шүтүүлж, бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ. Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг энэ үе шатанд хийх ёстой.

Хүнийг яаж байлдан дагуулдаг вэ? Шударга бус, бузар гэдгийг нь харуулж, Бурханы зөвт байдлыг харуулахын тулд Бурханы үгээр хүнийг үнэмшүүлж, шүүлт, гэсгээлт, хараалаар хүнийг байлдан дагуулж, тэрслүү байдлыг нь ил болгож, эсэргүүцлийг нь шүүснээр үүнийг хийдэг. Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч, бүгдэд Бурханыг шүтүүлж, бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ. Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг энэ үе шатанд хийх ёстой.

Хүнийг байлдан дагуулж, үнэмшүүлэхэд Бурханы үг ашиглагдана. Байлдан дагуулалтыг нь хүлээн зөвшөөрдөг бүхэн Бурханы үгийн шүүлтийг хүртэх ёстой. Чи өөрийн замыг дагалгүй, эдгээр үгэнд дуулгавартай орж чаддаг бол Бурханы үгээр чи байлдан дагуулагдсан байх болно. Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч, бүгдэд Бурханыг шүтүүлж, бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ. Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг энэ үе шатанд хийх ёстой, энэ үе шатанд хийх ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах