Сайн мэдээний гэрчлэлүүд "Тэнгэрийн хаанчлалд хүрэх зам" (Mонгол хэлээр)

2022-05-09

Гол дүрийн баатар хүүхэд ахуйдаа итгэгч болсон бөгөөд нас биед хүрээд, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж найдан Эзэний төлөө өөрийгөө урам зоригтойгоор зарлагадаж иржээ. Гэвч тэрээр нүгэл үйлдэж, нүглээ улайх мөчлөгт баригдаж байгаагаа ухааран, нүгэлтэй хутгалдан амьдарч байх шиг санагдана. “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) хэмээх бичвэрийн нэг хэсгийг бодоод тэрээр тэнгэрийн хаанчлалд үнэхээр хүргэгдэх эсэхдээ өөрийн эрхгүй санаа зовжээ. Ийнхүү санаа зовсондоо пастор болон чуулганы бусад гишүүндээ хандсан ч тэд бүгд, Эзэнд итгэснээр хүмүүсийн нүгэл уучлагддаг бөгөөд Эзэн эргэж ирэх үед тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэж чадна гэцгээв. Тэгээд гол дүрийн баатар будилжээ—яг ямар хүн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх юм бэ? Үргэлж нүгэл үйлдэж байгаа хүмүүс үнэхээр өргөгдөж чадна гэж үү? Хожим нь тэр онлайнаар Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгчтэй танилцлаа. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авснаар л ариусаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгээ цуглаан, нөхөрлөлөөр дамжуулан тэр эцэст нь ойлгож авчээ. Ийнхүү тэрээр Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орох замаа олсон билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах