Христийн сүмийн кино “Сүсэг бишрэлийн нууц” Есүс Христ хэрхэн эргэн ирэх вэ? (Монгол хэлээр)

2018-05-27

Лин Бо’энь бол Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Итгэгч байсан бүх амьдралынхаа туршид Эзэний төлөө зовохдоо тэр бахархалтай байж, Эзэн Есүс Христийг мэдэж, олж авахыг энэ дэлхий дээрх өөр юунаас ч илүүтэйгээр үнэлдэг байлаа. Нэгэн өдөр тэр номлохоор яваад цочирдмоор мэдээ сонсчээ: Эзэн Есүс махбодод эргэн ирсэн ба Тэр бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан юм! Лин Бо’энь гайхан сандарлаа. Эзэн эргэн ирэх үедээ үүлэн дунд бууж ирэх ёстой, тэгвэл Тэр яагаад Өөрөө бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг нууцаар хийнэ гэж? Бие махбодтой болсон Бурханы ард ямар нууц нуугдаж байна вэ? Хэрвээ Эзэн үнэхээр эргэн ирсэн бол бид яагаад өргөгдөөгүй юм бэ?… Лин Бо’энь, түүний хамтран ажиллагчид болон Төгс Хүчит Бурханы Чуулганаас ирсэн номлогчдын хооронд ширүүн маргаан дэгдлээ… Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, Бурханы махбод дахь илрэлт гэдгийг тэд эцэстээ ойлгох болов уу?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах